| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0370/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/03 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 1738004040163 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Х.
Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 90-85 УНЭ улсын дугаартай портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 90-85 УНЭ улсын дугаартай портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж явсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2017 оны 10 дугаар сард нэг удаа мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр эрхийн бичгээрээ мод бэлтгээд авсан байсан. ...энэ газар нь улсын тусгай хамгаалалтанд байдаггүй. ...би шинжээчийн дүгнэлтэд заагдсан хэмжээгээр хохирлоо төлүүлж авна. Хохирлоо төлчихвөл өөр ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би нөхөр Б.Х-н хамт Мөрөнд ирсэн. Бид хоёр хөдөө гэрээсээ гарахдаа өөрсдийнхөө 90-85 УНЭ улсын дугаартай машин дээрээ гэрийнхээ гадаа буулгаад хураасан байсан модоо ачиж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ /ххи-нй 27-28 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Э-н 18 дугаартай: “...2. Б.Хадбаатар нь мод бэлтгэж тээвэрлэхдээ Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.3 дахь заалтыг зөрчсөн байна. 3. Б.Х нь мод тээвэрлэхдээ ашигласан 0104916 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 1636985 дугаартай гарал үүслийн бичиг нь БОНХСайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6.6 дахь хэсэгт /гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ/ гэсэн заалтыг зөрчиж мод тээвэрлэсэн байна“ гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ... хөдөө гэрээсээ гарахдаа өөрийнхөө 90-85 УНЭ улсын дугаартай машин дээрээ гэрийнхээ гадаа буулгаад хураасан байсан модоо ачиж ирсэн. ...Цагдаа шалгаад миний авч явсан бичиг баримтыг засвартай байна гээд саатуулсан. Би өмнө нь буюу 2017 оны 10 дугаар сард авч байсан гоожингийнхоо хугацааг засчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Х нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна
Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 186.000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Б.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн “НЭТКАПИТАЛ” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хх-ийн 44 дүгээр хуудас/ 90-85 УНЭ улсын дугаартай портер маркийн ачааны автомашин, 3.1м3 хуурай шинэс модыг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/-ыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 186.000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 3.1м3 хуурай шинэс модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН