Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1676

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МУХБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн хариуцагч “ММЭ” ХХК, “БП” ХХК, “В” ХХКнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 32 178 607 980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Б.Ч, хариуцагч “БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МУХБ” ХХК нь “БГ” ХХК-ийн охин компани болох “ММЭ” ХХК-ийн хэрэгжүүлж буй Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор “ММЭ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15 300 000 хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний 37 498 770 000 төгрөг /гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон/-ийн зээлийг, 12.44 хувийн хүүтэйгээр, зээлийн олголт хийсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаатай олгосон. “ММЭ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Монгол Улсын хөгжлийн банкнаас зээлдэгчтэй болон түүний хамаарал бүхий этгээдтэй дор дурдсан барьцааны гэрээнүүдийг байгуулж, дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. “ММЭ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/ байгуулж шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүд,

2. “ММЭ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

2.1 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037216, ГД:000322787/,

2.2 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037212, ГД:000458233/,

2.3 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037213, ГД:000458235/,

3. “БП” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

3.1 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоотод хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020532, ГД-000584235/,

3.2 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт барйшилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал зуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206028061, ГД:000584086/

3.3 Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020533, гэрчилгээний №000579965/

3.4.Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020535, ГД:000579964/

4. “ММЭ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлалтай 11 000 м.кв газар /Г:2201051708, ГД:000317558, НТД:1853/0050, 18632309104771/-ыг эзэмших эрхийг барьцаалсан,

5. “БП” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

5.1 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020531, ГД:000584236/,

5.2 Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204040261, ГД:000448047/,

6. “Веллмарт” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд 12 дугаар хороонд байрлалт 1000 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг барьцаалсан. “ММЭ” ХХК нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш 13 дахь сараас сар бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар бүр хуваарийн дагуу тус тус төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг зориулалтын бусаар зарцуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчсөнөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 29 949 426 744.31 төгрөгийн зөрчил үүссэн байна. Зээлдэгч нь зээлийн зарцуулалттай холбоотой баримтыг банкнаас удаа дараа шаардсан боловч ирүүлдэггүй, төслийн газар дээрх хяналтаар төсөл ямар шатанд байгаа нь тодорхой бус байгаа зэрэг нөхцөл байдалтай байгаа бөгөөд зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь дараах нөхцөл байдлаар нотлогдож байна. Үүнд:

1.Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан нотлох баримтууд байхгүй, хангалтгүй,

2.Төслийн газар дээрх хяналтаар агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь гаалийн бичиг баримтгүй, үйлдвэртээ суурилуулалгүй жил болсон байгаа бөгөөд зээлдэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмж гэж баталгаажуулах боломжгүй, зээлийн санхүүжилтээр худалдан авсан баримтгүй, баталгаажихгүй, тоног төхөөрөмжийн нэр төрлийг үнийн дүнгээр тулгалт хийх боломжгүй,

3.Эргэлтийн хөрөнгийн баримт, тооцооны актууд байхгүй, байршил дээр байгаа эсэхийг тогтоох боломжгүй,

4. Зээлдэгчтэй харилцахад холбогдох группийн бусад этгээдүүд хариуг өгнө гэх зэрэг банкны шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч “ММЭ” ХХК-аас удаа дараа шаардаж байсан бөгөөд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй ирсэн бөгөөд улмаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26, 08 дугаар сарын 12-ны өдрийн 04/70 дугаартай албан бичгүүдээр төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн.

Зээлдэгч нь төсөл үргэлжлэх боломжгүй болсон, учир нь малыг амьдаар нь экспортолж гаргах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоос болж хүнд нөхцөл байдал үүссэн ба Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д заасан Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэж заасны дагуу шийдвэр гаргахыг хүссэн хүсэлт банканд ирүүлсэн. Энэхүү хүсэлтэд заасан нөхцөл /мал олон тоогоор амьдаар нь гаргасан нь бий болоогүй бөгөөд Засгийн газрын 318 дугаар тогтоолын хэрэгжилт нь хангагдаагүй юм. Зээлийн гэрээний 10.1-д Банк нь зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд, эсхүл дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргээ зөрчлийн шинж байдлаас шалтгаан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, зээл болон гэрээнд заасан бусад төлбөрийг хугацаанаас өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, Банкинд учирсан хохирлыг гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж, 10.1.1-д зээлийн хөрөнгийг зориулалт бусаар өөр зүйлд зарцуулсан болон зарцуулсан нь банкны зайны болон газар дээрх шалгалтаар тогтоогдсон бол гэрээг цуцлах нэг үндэслэл байхаар тус тус зохицуулсан. “МУХБ” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/136, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/524, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/626, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/734 дугаартай албан бичгүүдээр шаардлага, мэдэгдлүүдийг “ММЭ” ХХК-д болон “Бишрэлт групп”-т хүргүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, “МУХБ” ХХК-аас “ММЭ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, “МУХБ” ХХК, “БП” ХХК, “Веллмарт” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний нөхцөлүүдийн дагуу зээлдэгч, барьцаалуулагч нарт холбогдуулан дараах шаардлагуудыг гаргаж байна. Хариуцагч “ММЭ” ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооллоор тасалбар болгосноор үндсэн зээлийн төлбөрт 28 574 358 068.03 төгрөг, зээлийн хүү 1 363 608 638.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 460 038.01 төгрөг, нийт 29 949 426 744.31 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгуулах. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэх тохиолдолд хамтран хариуцагч болох барьцаалуулагч “БП” ХХК, “Веллмарт” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор дээр дурдсан барьцааны гэрээнүүдээр болон бусад төлөх боломжит бүхий л нөхцөлөөр зээлийн зөрчлийг төлүүлэх, зээлийн барьцаанд бариулсан барьцааны зүйлсийг битүүмжлүүлэх хүсэлтийг нэхэмжлэлтэй хамтатган гаргаж байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс хариуцагч нарт хандан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн болно. Уг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, зээл, зээлийн хүүгийн тооцооллыг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хариуцагчдаас: Зээлийн үндсэн төлбөрт /Үндсэн зээл/ 28 574 358 068.03 төгрөг, зээлийн хүүнд 3 515 876 259.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 88 373 653.04 төгрөг, нийт 32 178 607 980.57 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж байснаас хойш 2 229 181 236.26 төгрөгөөр өсч байгаа. Иймд хариуцагч болон хамтран хариуцагчдаас нэхэмжлэлийн шаардлага болох 32 178 607 980.57 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрвээ хариуцагч, хамтран хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон хариуцагч нарын бусад хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 444 938 602 төгрөг төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 219 566 385 төгрөг, 1 дүгээр сарын 21-ний өдөр 14 966 төгрөг, 2 дугаар сарын 13-ны өдөр 664 445 078 төгрөг, 3 дугаар сарын 13-ны өдөр 664 519 098 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 75 000 төгрөг энэ мэт явсаар нийт үндсэн зээл хүүгийн хамт 3 322 599 775.40 төгрөгийг төлсөн. Ингээд 2019 оны 5 дугаар сараас хойш график зөрчигдөж эхэлсэн. Нийт 31 896 957 843.4 төгрөг олгосон. Үүнээс 3 322 599 775.40 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 28 574 358 068.3 төгрөг болсон . Зээл авснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн хүүг тооцсон. Нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тооцсон. Зээлийн гэрээг цуцлаагүй. Бид хариуцагчид гэрээг цуцална гэж л мэдэгдэж байсан болохоос цуцаллаа гэж огт хэлээгүй гэжээ.

 

Хариуцагч “ММЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нийт 15 300 000 ам доллар буюу 37 498 770 000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон. Үүний дагуу гэрээний хавсралт хэсгийн 1-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь зээлийн гэрээгээр батлагдсан дүнгээр буюу 37 498 770 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй. Тиймээс “МУХБ” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үг юм. Зээлийн гэрээний 2.1-т зээл гэж банкнаас гэрээнд заасан зориулалтаар тасал хэрэгжүүлэгчид олгож, Гэрээнд заасан нөхцөлийн дагуу хүүгийн төлбөрийн хамт буцаан төлөгдөх мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлж заасан байдаг. Мөн зээлийн гэрээний 5.3-т Банкны эрх бүхий этгээдээс тухайн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар гаргасан шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон,эсхүл Зээлдэгч зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор зээлийг хүлээн аваагүй буюу Зээлдэгчээс шалтгаалан Банк зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх нөхцөл бүрдээгүй тохиолдолд Банк энэхүү зээлийн гэрээг дангаар цуцалж, зээлийг олгохоос татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл банкны зүгээс гэрээгээр тохирсон мөнгөн дүнгээр зээлээ олгоогүй, үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4 051 838 667 төгрөг олгогдоод нийт 7 удаагийн олголтоор зээлийг бүрэн олгох байсан. Гэтэл бүрэн хэмжээгээр өнөөдрийг хүртэл зээл олгогдоогүй, 45 хоногийн хугацаа нь өнгөрчихсөн байгаа. Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ төслөө хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн байдаг. Зээлийн гэрээний 10.1-т Банк нь Зээлдэгч гэрээний 8.1, 8.3, 8.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд, эсхүл дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд тухайн үүргийн зөрчлийн шинж байдлаас шалтгаалан зөрчил арилгах талаар нэмэлт хугацаа тогтоох буюу тогтоохгүйгээр өөрийн төлбөрийг хугацаанаас өмнө эргүүлэн төлөхийг шаардаж, Банкинд учирсан хохирлыг Гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл банкны зүгээс нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор махны экспортыг нэмэгдүүлэх талаар тогтоол гарч дотоодын үйлдвэрүүд мах бэлтгэж гадагшаа гаргахад хүндрэлтэй болсон. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01527 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг авч үүнийгээ нэхэмжлэгчид өгсөн. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг уншиж танилцуулав. Улс орноос хэрэгжүүлж байгаа бодлого, зээлийн гэрээний зүйл заалтуудтай холбогдуулаад үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс хүүнээс нь багасгаж өгөх талаар арга хэмжээ авч өгөөч гэж шүүхээс хүсч байна Үйлдвэрийн ажлыг эхлүүлээд тоног төхөөрөмжийг захиалаад явж байтал сайдын 318 тоот тушаал гарсан. Энэ тушаал гарснаас хойш үйлдвэр барих нь ашиггүй болсон. Тиймээс төсөл маань бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадаагүй гэжээ.

 

Хариуцагч “Веллмарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай ижил саналтай байна. “В” ХХКнь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай компанийг бүхэлд нь хариуцагчаар татсан байгаа бөгөөд “Веллмарт” ХХК-аас хэдэн төгрөг нэхэмжлээд байгааг тодруулах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БП” ХХК нь “МУХБ” ХХК болон “ММЭ” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Манай зүгээс гэрээ байгуулсантай маргах зүйл байхгүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа “БП” ХХК-д хамаатуулж гаргахдаа үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “БП” ХХК-д холбогдуулж гаргахдаа зээлдэгч “ММЭ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэх тохиолдолд хамтран хариуцагч болох барьцаалуулагч “БП” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг барьцаанд дурдсан хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байсан. Энэ нь “БП” ХХК нь “ММЭ” ХХК үүргээ гүйцэтгээгүй бол үүргийг нь гүйцэтгэнэ шүү гэсэн утгатай шаардлага гаргасан мэт харагдаад байна. “БП” ХХК нь нэхэмжлэгчээс зээл авсан зүйл байхгүй. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэйгээр “БП” ХХК өмнөөс нь үүрэг хүлээнэ гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас тодруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гээд байгаа юм уу, барьцаалуулагч болох “БП” ХХК-аас бас үүрэг шаардана шүү гэсэн утгатай нэхэмжлэл гаргаад байгаа юм уу. Яг ямар утгаар манай компанид холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчаар татаад байгаа юм бэ гэдгээ тодорхой хэлэх шаардлагатай гэж бодож байна. Хэрвээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж байгаа бол Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “БП” ХХК нь заавал хамтран хариуцагчаар энэ хэрэгт оролцохгүйгээр барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалт тодорхой байж байгаа. Тиймээс “БП” ХХК-д дээрх нэхэмжлэлийн шаардлага нь огт хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “БП” ХХК-ийг барьцаа хөрөнгөөрөө л хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Барьцаа хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж байгаа нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох мэт харагдаад байна. Манай компанийн хувьд нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн төлөхөөр үүрэг хүлээгээгүй. “БП” ХХК нь үүрэг хүлээгээгүй учраас ямар нэгэн хариуцлага яригдахгүй. Хөрөнгөө барьцаалсан асуудлын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх асуудал нь “БП” ХХК-ийн оролцоотой оролцоогүйгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдэгдэх асуудал учраас “БП” ХХК нь хөрөнгийнх нь хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММЭ” ХХК-аас 32 178 607 980 төгрөг 57 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММЭ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгүүд болох:

1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ИХ 2017-190 дугаартай барьцааны гэрээгээр /Ирээдүйд бий болох хөрөнгө/ барьцаалсан шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүд,

2. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд Үүнд:

2.1. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037216, ГД:000322787/,

2.2. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037212, ГД:000458233/,

2.3 Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /УБД:2201037213, ГД:000458235/,

3. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо хаягт байрлалтай 11,000 м.кв газар /Г:2201051708, ГД:000317558, НТД:1853/0050, 18632309104771/ эзэмших эрх,

4. Хамтран хариуцагч “БП” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд Үүнд:

4.1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоотод хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020532, ГД-000584235/,

4.2. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206028061, ГД:000584086/

4.3. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020533, гэрчилгээний №000579965/

4.4. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206020535, ГД:000579964/

5. Хамтран хариуцагч “БП” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр /ипотек/ барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд, Үүнд:

5.1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-2206020531, ГД:000584236/,

5.2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204040261, ГД:000448047/

6. Хамтран хариуцагч “Веллмарт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд 12 дугаар хороонд байрлалт 1000 м.кв талбайтай газрыг эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 437 708 төгрөг 99 мөнгө/ нэг зуун жаран нэгэн сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун найман төгрөг, ерэн есөн мөнгө/- ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ММЭ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 53 812 363 төгрөг 33 мөнгө, хамтран хариуцагч “Веллмарт” ХХК-аас 53 812 363 төгрөг 33 мөнгө хамтран хариуцагч “БП” ХХК-аас 53 812 363 төгрөг 33 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШЗ2020/01251 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаагүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгож 2 229 181 236 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаагүй болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг энэхүү шаардлагыг гаргасан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй бодит бус дүгнэлт болно. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрт 3 322 599 775 төгрөг, зээлийн хүүнд 4 418 285 187 төгрөг тус тус төлж ирсэн. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 318 тогтоол гарч уг төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн бөгөөд зээлийн эргэн төлөх төлбөрийн хуваарь зөрчигдөх болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “...Аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой...” гэж заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд “...гэрээний 10.1-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл болон бусад төлбөрийг төлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэж хугацаатай мэдэгдэл өгч, улмаар 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3/626 дугаартай мэдэгдлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзсан. Талуудын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.1.7-д “...зээл олголтыг зогсоох” гэж зээл олгохыг бүрмөсөн зогсоож Банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлан зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанаас нь өмнө шаардах эрх үүсэх, Банкинд учирсан хохирлыг зээлдэгчээс нэхэмжлэх үр дагавар бүхий үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөр хугацаанаас өмнө цуцлагдсан болно. Иргэний хуульд зааснаар гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймд гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш ямар нэгэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй болно. Шүүх гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөсөө хойш гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, хариуцагчаас 32 178 607 980 төгрөг 57 мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тооцсон хүүгийн төлбөр 3 384 929 986.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 964 140.00 төгрөг, нийт 3 505 894 126.12 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 384 929 986.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэл бүхий болоогүй,  шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг зөв үнэлээгүйг залруулан, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “ММЭ” ХХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгосноор үндсэн зээлд 28 574 358 068,03 төгрөг, зээлийн хүүд 1 363 608 638,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 460 038,01 төгрөг, нийт 29 949 426 744,31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн хамтран хариуцагч “Веллмарт” ХХК, “БП” ХХК-д холбогдуулан зээлийн барьцааны гэрээнд зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан байна.

 

            Хариуцагч “ММЭ” ХХК нь “МУХБ” ХХК-тай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан З-ММЭ-ЗҮ 2017-189 дугаартай зээлийн гэрээгээр 15 300 000 хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний 37 498 770 000 төгрөгийг жилийн 12,44 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаатайгаар зээлэх, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн, зээлдүүлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 357 052 909.73 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 539 904 933.70 төгрөгийн зээлийн хөрөнгийг шилжүүлснийг зээлдэгч хүлээн авч, үндсэн зээлд 3 322 599 775.40 төгрөг, зээлийн хүүд  4 418 285 187.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 249 871 төгрөг төлсөн боловч зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч буюу зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор зээлдэгч “ММЭ” ХХК-д 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 3/136, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/524, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/626, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/734 дугаартай албан бичгүүдээр шаардлага мэдэгдлийг хүргүүлж, үүргийн зөрчлөө арилгахыг шаардсан боловч гэрээний үүргийн зөрчил арилаагүй тул шүүхэд хандсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчөөгүй болон зөрчлийг арилгасан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нийт 29 949 426 744.31 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, тооцооллыг баримтаар няцаагаагүй байна.

 

            Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл зээлдэгч талын үүргийн зөрчлийн улмаас зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зээлийн хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан шаардсан байна.

 

            Иймд гэрээнээс татгалзсанаас хойш 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй гэрээнээс татгалзсанаас хойш нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн хэмжээгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн шаардлагын хэмжээнд буюу 29 949 426 744.31 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

            Шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв боловч нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардсан, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан хохирлыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, уг хугацаанаас хойш нэмж шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.

 

            Мөн нэхэмжлэлийг хангасан дүнгээс тооцож, хариуцагч нараас нөхөн гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлон, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Хэрэгт авагдсан Монгол Улсын хөгжлийн банкнаас зээлдэгчид хүргүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/626 тоот албан бичгийн агуулга нь гэрээг цуцалсан, үүргийг тасалбар болгож шаардсан агуулгагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээрх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлийн гэрээ байгуулагдсан мөн өдөр зээлдүүлэгч Монгол Улсын хөгжлийн банк ХХК нь “ММЭ” ХХК-тай Б-ММЭ-ИХ2017-190 дугаартай барьцааны гэрээ /Ирээдүйд бий болох хөрөнгө/ байгуулж, шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөмжүүд болон төслийн хүрээнд худалдан авч буй бүх эргэлтийн хөрөнгүүдийг, Б-ММЭ-ҮХ 2017-191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 18104, Хүнсчдийн гудамж, 75/1 тоот хаягт байршилтай 428 м.кв талбайтай контор, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2201037216, гэрчилгээний 000322787 дугаартай/, мөн хаягт байршилтай, 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2201037212, гэрчилгээний 000458233 дугаартай/, мөн хаягт байрлах 356 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2201037213, гэрчилгээний 000458235 дугаартай/ эд хөрөнгүүдийг барьцаалсан, мөн зээлдүүлэгч нь “ММЭ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Б-ММЭ-ГЭ 2017-193 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нэгж талбарын 1853/0050, 18632309104771 дугаартай11 000 м.кв газрын эзэмших эрхийг барьцаалсан байна.

 

            “БП” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б-ММЭ-ҮХ 2017-192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 19 тоот хаягт байршилтай, 2870 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2206020532, гэрчилгээний 000584235 дугаартай/, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 дүгээр гудамж, 23 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 3585 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2206028061, гэрчилгээний 000584086 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, 17 тоот хаягт байршилтай, 4018 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2206020533, гэрчилгээний 000579965 дугаартай/, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 15 тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 3444 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2206020535, гэрчилгээний 000579964 дугаартай/ тус тус барьцаалжээ.

 

            Мөн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “БП” ХХК-тай Б-ММЭ-ҮХ 2018-85 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 9 тоот хаягт байршилтай 40 хувийн гүйцэтгэлтэй, 1722 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2206020531, гэрчилгээний 000584236 дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан /13271/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 63 тоот хаягт байршилтай, 4558,12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн Ү-2204040261, гэрчилгээний 000448047 дугаартай/ барьцаалжээ.

 

            Зээлдүүлэгч нь“Веллмарт” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б-ММЭ-ГЭ 2018-86 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талдаа 12 дугаар хороонд байрлалтай 1000 м.кв талбайтай газрын эрхийг барьцаалсан байна.

 

            Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлээр тогтоосон хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнг өөрчилсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “32 178 607 980 төгрөг 57 мөнгө /гучин хоёр тэрбум нэг зуун далан найман сая зургаан зуун долоон мянга есөн зуун наян төгрөг, тавин долоон мөнгө/ гаргуулж” гэснийг “29 949 426 744.31 төгрөгийг /хорин есөн тэрбум есөн зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг, гучин нэгэн мөнгө/ гаргуулж” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 2 229 181 236.26 төгрөгийг /хоёр тэрбум хоёр зуун хорин есөн сая нэг зуун наян нэгэн мянга хоёр зуун гучин зургаан төгрөг, хорин зургаан мөнгө/ хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “53 812 363 төгрөг 33 мөнгө” гэснийг “49 968 361 төгрөг” гэж тус тусад нь өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ММЭ” ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 671 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ