Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2024/00488

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2024/00488

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* *******, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* яам, ******* ТӨХК-д тус тус холбогдох гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 1,110,123,0 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасан иргэний хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал: Ө.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.-,

Хариуцагч ******* ******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* яам, ******* Дулааны ТӨХК-д тус тус холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 1,110,123,0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Мон******* Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан байдаг ба тухайн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлуудын нэг болох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай компани холбогдох байгууллагуудын шийдвэрээр ******* ТӨХК-ийг түшиглэн байгуулахаар болсон. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад төрийн баримталж байсан чиглэл нь өөрийн хөрөнгөөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих эдийн засгийн, технологийн боломжтой хуулийн этгээдэд энэхүү боломжийг олгож байсан ба манай компанийн хувьд Оюуны өмчийн газраас олгосон №22 тоот ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч болохын хувьд өөрийн гэсэн үндсэн технологи, тухайн үеийн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд ******* ТӨХК-ийг түшиглэн эрчим ******* зуухыг хагас кокс, эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж цаашид агаарын бохирдлыг буруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон байсан. Бидний зүгээс дээрх ажлыг 100 хувь өөрийн үндсэн хөрөнгөөр бий болгосон бөгөөд тухайн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэл манайхаас гаргасан зардал нь 1,110,123,0 төгрөг болсон. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2016/05/01 хамтран ажиллах гэрээг ******* Дулааны ТӨХК болон ******* чоно ******* ХХК нарын хооронд байгуулан ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу талууд эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд оролцсон. Гэвч 2018 онд улс төрийн шийдвэрээр бидний хамтын ажиллагааг дуусгавар болгох чиглэлийг тухайн үеийн ******* ******* сайдаас хариуцагчид өгсөний дагуу гэрээг дуусгавар болгох тухайгаа манайд мэдэгдсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компаний оруулсан хөрөнгийг 2 талын ажлын хэсэг гарч эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд энэ талаар тусгаж өгсөн байдаг ба манай зүгээс гэрээнд заасны дагуу хамтарсан комисс гарч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тухайн оруулсан хөрөнгийн хэмжээг ямар байдлаар үнэлэх, ямар нөхцөлөөр буцаан өгөх талаар шийдвэр гарах вэ? гэдгийг хүлээж байсан. Гэтэл манайхаас гаргасан хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй байж 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанийг хариуцагчаар татаж шүүхийн маргаан эхэлсэн. Манай зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй өөрийн санхүүжилтээр хөрөнгө оруулсан 1,110,123,0 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцсон бөгөөд энэхүү маргаан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Мон******* Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл ******* ТӨХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүхийн зүгээс нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэдэг учраас мөн манайхаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон. Хариуцагчийн зүгээс талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг хамтарсан комисс байгуулан эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ" гэдэг байдлаар шүүхийн маргааныг дуусгавар болгосон бөгөөд энэ тухай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манайд хамтарсан комисс байгуулах гэж буй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Манай зүгээс тухайн албан бичгийн хариуд хамтарсан комисст орох саналаа тухайн үед холбогдох эрх бүхий этгээдтэй утсаар холбогдож мэдэгдсэн. Гэвч тухайн комиссын зүгээс ямар нэгэн ажиллагаа явуулж манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхойлж буцаан олгох талаар шийдвэрлээгүй ба манай компаний эрхийг сэргээх ажиллагаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх комисст манай төлөөллийг оруулаагүй хэрнээ 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Үйлдвэрийн ажлын байр чөлөөлөх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэхүү бичгээр өөрийн тоног төхөөрөмжүүдээ хураан авах тухай дурдсан байсан. Уг нь дээрх комисс нь манайхаас гаргасан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар шийдвэрлэх байтал тоног төхөөрөмжийг буцаан авснаар цаана нь хэдэн төгрөгийн хохирол учирч буй талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Тухайн тоног төхөөрөмжийг манайх буцаан авсан ч үндсэн зориулалтын дагуу өөр байдлаар ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн ******* ТӨХК- ийн дулаан үйлдвэрлэх зууханд зориулж угсарч тоноглосон эд ангиуд байгаа бөгөөд төрөөс барьж буй чиглэлийн дагуу өөрсдийн нөөц боломжийг ашиглан төртэй хамтран ажиллаж, ашиг олох гэсэн зорилготой байсан ажиллагааг ийнхүү зогсоосноор бизнесийн байгууллагын хувь хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл нь дээд газрын шийдвэр гэж тайлбарласан боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл биш бөгөөд хууль болон гэрээгээр, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй байсан, Иргэний хуульд зааснаар 2 талын гэрээнд аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хамтын зорилгоо хэрэгжүүлж харилцан ашигтай байх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зөрчсөн үйлдэл байх ба үүнээс шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т .., гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т ..,зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн арилгах гэж заасны дагуу үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,0 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тухайн үйлдвэрийг байгуулахад гаргасан зардал нь манай байгууллагад учирсан хохирол гэж үзэж болох бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг одоогийн байгаа байдлаас салган авч бусад байдлаар ашиглах боломжгүй бөгөөд гэрээний дагуу хамтран ажиллаж эцсийн бүтээгдэхүүн гарган авч өөрийн зардлаа нөхөх боломжтой гэдэг байдлаар техник, эдийн засгийн тооцооллоо хийсэн байсан бөгөөд хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Гэвч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь дээрх хугацаанд олох байсан орлогыг олох боломжийг алдагдуулсан байна. Иймд ******* ТӨХК-иас 1,110,123,0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК-ийн захирал Ө. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2012, 2013 оноос эхлэлтэй агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Ерөнхийлөгчийн ивээл дор ажилладаг байсан. Энэ хороо нь Засгийн газрын бүх түвшний байгууллага, яамдуудад чиг үүрэг өгдөг, хуулиар олгогдсон гэрээ байгуулдаг байсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нэр бүхий 10 гаруй компаниудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хувийн хөрөнгө оруулалт хийж, төрийн бодлогыг дэмжих чиглэл өгсөн. Тухайн үеийн Засгийн газрын холбогдох яамдуудад энэ чиглэлийн дагуу хувийн компаниудыг дэмжиж ажиллах, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ тухай шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ шийдвэрийн дагуу манай төсөл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр дэмжигдэж, ******* ******* яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар орж мөн дэмжигдсэн. Ингээд 2013 онд ******* ******* яамны дэд сайд, төслүүдээ хариуцах чиг үүрэг өгсөн. Дэд сайдын албан бичгээр ******* ТӨХК-д хэрэгжүүлэх утаагүй түлшний үйлдвэр байгуулах үүрэг өгсөн. Ингээд ******* ******* яамны дэд сайдын албан ёсны шийдвэрийн дагуу тухайн үеийн ******* ТӨХК-тай гэрээ байгуулан төлөөлөн удирдах зөвлөлөөр орж дэмжигдээд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хийсэн. 1 жил гаруй хугацаанд 1 тэрбум гаруй төгрөгийн материаллаг хөрөнгө оруулалт хийгдсэн, бусад зардлыг бид нар нэхэмжлээгүй. Ингээд 2 зуухан дээр шинэчлэлтийн ажил хийгдээд дээр нь утаагүй түлшний үйлдвэр бас гадна талд агуулахын барилга барьсан. Энэ хөрөнгө оруулалтын дараа ******* ******* яамны сайд 2018 онд албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, зуухнуудыг эрчим ******* горимд шилжүүлэх, ******* чоно ******* ХХК-иас нэхэмжилж авах гэсэн утгатай байсан. Энэ шийдвэрийн дагуу ******* ТӨХК бидэнд мэдэгдэлгүйгээр комисс байгуулаад гэрээг нэг талаас цуцалсан, гэрээгээ цуцалсан үндэслэлээ манайх руу албан бичгээр мэдэгдсэн. Тухайн үед гэрээг цуцалсан гэдэг нь зөвхөн албан бичгээр хийгдсэн, 2 талаас ямар нэгэн хөрөнгө оруулалтын талаар төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байсан. Ерөнхийдөө захиргааны шийдвэр гарч дэд сайдаас ирсэн албан бичгийг үндэслэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд манайхаас 210 сая төгрөг нэхэмжилсэн шүүхийн маргааныг эхлүүлсэн. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ******* ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай гаргасан сөрөг нэхэмжлэл буюу одоо энд нэхэмжлээд байгаа 1 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгө оруулалтыг ******* ТӨХК-иас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. ******* ТӨХК шүүхийн процесст нэхэмжлэлээ татчихсан, зөрүүлээд харин бид нэхэмжлэл гаргасан. Бид үнэхээр үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан, үүнийгээ гаргаж авмаар байна. Энэ бол захиргааны албан тушаалтнуудын шийдвэр, анх дэд сайд нь үйлдвэр байгуул гэсэн шийдвэр гаргасан, дараа нь гэрээг цуцал гэсэн шийдвэр гаргасан. Үүний субъект бол ******* ******* яам юм. Ийм байдлаар манай хөрөнгө оруулалтыг ямар ч үнэ цэнэгүй болгосон. Бид их хугацаанд маргаж явсны эцсийн дүнд яах аргагүй захиргааны шийдвэр гаргасан субъект болох ******* ******* яам учир ******* ******* яамыг хамтран хариуцагчаар татсан. Өмнө нь бид сайн ойлгохгүй байсан, анх гэрээний нөгөө талаас нэхэмжилж байсан боловч сүүлдээ хууль эрх зүйн үр дагаврыг нь хараад үзэхээр үйлдвэрийг зогсоож, гэрээг цуцалж, манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн албан бичгээр ******* ******* яам ийм шийдвэрийг гаргасан, хариуцагч ******* ТӨХК нь алдагдалтай ажилладаг, нийгмийн хариуцлага хүлээдэг байгууллага, яамнаасаа улсын төсвөөс татаас авдаг учраас үүнийг яам нь хариуцах ёстой гэж үзэж ******* ******* яамны энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж уг хохирлыг ******* ******* яамнаас нэхэмжилж байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* яамнаас 2013 оны 01 дүгээр сарын 30-ны Б/295 дугаартай ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирагч Ш.Батмөнх танаа гэсэн албан бичгийг дэд сайд Э. гарын үсэгтэйгээр явуулсан байсан. Мон******* улсын яамны эрх зүйн хуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна гэж заасан байдаг. Тухайн үеийн дэд сайд нар төсөлт хөтөлбөрийг хариуцдаг боловч тухайн төсөл хөтөлбөртэй холбоотой цаашид авах арга хэмжээний санал болон гэрээ цуцлах мэдэгдэл, компанитай гэрээ хийх талаар ******* ******* сайдаас албан бичиг явдаг, дэд сайдаас албан бичиг явдаггүй. Иймд энэ албан бичиг нь өөрөө хүчин төгөлдөр мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй байна. Та дэд сайд байсан Э. гэдэг хүнээс нэхэмжлэх эрх байгаа. ******* ******* дэд сайд Э. нь ******* ******* яамыг төлөөлөх эрх бүхий субъект биш юм. Эрх бүхий субъект болох Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй юм уу, ******* ******* сайдын гарын үсэгтэй албан бичгийг л бид мөн гэж үзэж болно. Олон улсын болон Мон******* улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд дэд сайд албан бичиг явуулдаггүй, явуулсан тохиолдолд тухайн этгээд яг энэ явуулсан албан бичигтэйгээ холбоотой хариуцлагыг өөрөө хүлээдэг. Хамтран ажиллах гэрээг энэ албан бичгийг үндэслэж байгуулсан байсан, уг гэрээг ******* ******* яам хийгээгүй, гэрээний үндэслэх хэсэгт ******* ******* яамны дэд сайдын 2013 оны Б/295 тоот шийдвэр, мөн ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот тогтоолыг удирдлага болгон энэхүү гэрээ байгуулж байна гэсэн байна. Энэ гэрээг 2 хуулийн этгээд хоорондоо байгуулж манай албан бичгийг үндэслэсэн боловч манайхтай ямар ч холбоогүй гэж үзэж байна. Учир нь гэрээнд ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, ******* чоно ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нь гарын үсэг зурж баталгаажуулан эрх зүйн харилцаанд орсон. Тэгэхээр ******* ******* яамнаас ямар нэгэн байдлаар энэ хөрөнгө оруулалт хийсэн хөтөлбөрөө гаргуулах ч юм уу? Ийм хууль зүйн үндэслэл байхгүй, ******* ******* яамтай хамтран ажиллах гэрээг байгуулаагүй. Тэгэхээр гэрээг дүгнэсэн акт болон гэрээний явцын тэмдэглэл зэрэг бүх зүйлүүд нь энэ 2 компаний хооронд үүсэж байгаа эрх зүйн харилцаа юм. Энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр эсэх дээр би эргэлзэж байгаа. Гэрээний 4.3-т хагас кокс, шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу ******* чоно ******* ХХК, ******* ТӨХК нар тусгай гэрээгээ байгуулсан уу? ******* ТӨХК-д тухайн ажлын явц, ажлын гүйцэтгэлийг сар болгон, жил болгон тайлагнадаг байсан уу? Үүнтэй холбоотой ийм ажилчид ажиллагаа, ийм хөрөнгө гарлаа гэсэн ******* ТӨХК-тай холбоотой тайлан мэдээллүүд байдаггүй. Үнэхээр манай төрийн өмчит хувьцаат компаниудтай төсөл хөтөлбөрийн ажил хийж байгаа тохиолдолд сар бүр тайлангаа заавал тухайн компанидаа өгөх ёстой байдаг. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан байдаг. ******* ТӨХК-ийн 2 зуухан дээр ******* чоно ******* ХХК төвлөрч ажлаа хийсэн, хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болбол аль нэг талд нь хөрөнгө үлдэнэ, нөгөө тал хөрөнгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрх байхгүй. Тэгэхээр энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сайд явуулсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10/2575 дугаартай албан бичиг байгаа. Тухайн үед ******* ТӨХК дээр ******* ******* яам, ******* ******* үндэсний төв, ******* ******* зохицуулах хороо болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ******* чоно ******* ХХК-ийн хамтран ажиллах гэрээг цуцлах ерөнхий үндэслэлийг гаргасан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээгээр өөрийн хөрөнгөөр хагас коксыг ашиглан утаагүй шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн дээр угсарч суурилуулан түлш үйлдвэрлэх, турших ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ ажлын явцад ыг хагас коксын түлш үйлдвэрлэх технологид шилжсэн номер К4 зуух нь эрчим хүч үйлдвэрлэл, зарцуулалт хэрхэн өөрчлөгдсөн талаар тооцоо, судалгааг гаргаад ******* чоно ******* ХХК-тай хамтран туршилтыг хамтран ажиллах гэрээг эцэслэн дүгнэх үүрэг даалгаврыг ******* ТӨХК-д өгсөн, мэргэжлийн хүмүүс очиж туршилтын ажлыг явуулж үзсэн. ******* ******* яам болон ******* ТӨХК-ийн хувьд өвлийн их ачааллын үед маш хүндрэлтэй ажилладаг. Бид 2 зуухыг ажиллуулж байгаа тохиолдолд ******* иргэд өвлийн улиралд эрчим хүчээр бүрэн хангагддаг. Тэгэхээр энэ гэрээг дүгнэхэд ******* чоно ******* ХХК-иас ямар нэгэн байдлаар алдаа гаргасан нь үндэслэлтэй байна гэв.

4.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* чоно ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,0 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байдаг. Манай байгууллагын К4, К9 зуухнуудад зөвхөн хагас кокс болон эрчим хүч хослон үйлдвэрлэдэг болгон техникийн өөрчлөлт хийгдсэн, шахмал түлшний үйлдвэр гэж огт байгуулагдаагүй. Энэ хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой харилцааг тусгай гэрээгээр зохицуулна гэж заасан. Зөвхөн энэ хагас коксыг эрчим ******* хамт хослон үйлдвэрлэхээр техникийн өөрчлөлт хийж туршилт хийгдсэн. Туршилт нь 2013 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрийн хооронд хийгдсэн байгаа. Энэ туршилтаар К4, К9 зууханд хийсэн өөрчлөлтөөр эрчим хүч үйлдвэрлэх болон хагас кокс үйлдвэрлэх ажил хангалттай, техник технологийн хувьд тухайн горимоо хангаад явах боломжтой гэж үзсэн дүгнэлт гаргасан байдаг. Ингээд 2013 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ороод энэ нь дэмжигдсэн. Гэтэл энэ хавтаст хэрэгт шинээр өгсөн нотлох баримтуудыг харахад 2014 болон түүнээс хойш өгсөн санхүүгийн баримтууд байна. Энэ баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөөгүй, мөн санхүүгийн тайланг хөндлөнгийн эрх бүхий этгээдээр баталгаажуулсан учир нотлох баримтын хувьд эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэж болохгүй юм. Шахмал түлшний үйлдвэр байгуулагдаагүй, тусгай гэрээгээр зохицуулахаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэлийн шаардлагаа коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэр гэсэн 2 тусдаа үйлдвэр барьж байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт гэж тодорхойлж, баригдаагүй байгаа шахмал түлшний үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. ******* ТӨХК, ******* чоно ******* ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь шахмал түлшний үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх хамтын ажиллагааны гэрээ биш тул ******* чоно ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэх явцад барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг ******* ТӨХК компаниас нэхэмжлэх хууль зүйн болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэж байна. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан гэрээнд нэг тал үүргээ зөрчсөн буюу ******* ТӨХК үүргээ зөрчсөн гэсэн тайлбар нь уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-4.5 дахь заалтуудад тусгагдсан эрх үүргийг манай байгууллага нь огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж явсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад ийм нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд ******* ТӨХК-иас 1,110,123,0 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* чоно ******* ХХК-ийн 2022613 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.01.04-ний өдрийн 2016/05/01 дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбар, ******* ТӨХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/17 дугаартай ******* ТӨХК-ийн техникийн өөрчлөлт хийгдсэн зуухны ажиллагааны үед үйлдвэрлэгдэж буй хагас коксын гарцыг хэмжсэн тухай актын хуулбар, 2013.05.29-ний өдрийн 13/29 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хуулбар, ******* ******* салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2013.09.26-ны өдрийн 112 дугаартай Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын хуулбар, 2014.02.26-ны өдрийн 14/16 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтран ажиллах тухай тодорхойлолтын хуулбар, 2013.06.03-ны өдрийн 13091 дугаартай гэрээ байгуулах албан бичгийн хуулбар, 2013.01.30-ны өдрийн б/295 дугаартай Мон******* Улсын ******* ******* яамны албан бичгийн хуулбар, 2014.01.21-ний өдрийн 7/319 дугаартай Ашигт малтмалын газрын ******* чоно ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.10.17-ны өдрийн 14/454 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ******* чоно ******* ХХК-д хүргүүлсэн хамтран ажиллах тухай хүсэлтийн хуулбар, ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийн хуулбар, 2015.03.27-ны өдрийн Техникийн комиссын актын хуулбар, 2013.08.22-ны өдрийн 1/431 дугаартай Агаарын чанарын албаны ******* чоно ******* ХХК-тай гэрээ байгуулах талаар хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Үйлдвэрлэлийн ажлын байр чөлөөлүүлэх мэдэгдлийн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02819 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 155 дугаартай магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 001/ХТ2021/01320 дугаартай тогтоолын хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2022/02905 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, үйлдвэр барихад зарцуулсан 1,110,123,0 төгрөгтэй холбоотой орлого зарлагын баримтууд, нэмэгдсэн өртгийн татварын падаан, Багануур дахь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын жагсаалт, кассын дансны хуулга, гадаад шилжүүлгийн даалгавар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, борлуулалтын гэрээ, хариуцагч талаас 2022.12.15-ны өдрийн 2022/01 дугаартай хурлын тэмдэглэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

6.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс 28м/4217 дугаартай албан тоот, ******* ТӨХК-иас 2018.08.07-ны өдрийн 1/641 тоот албан бичиг, 2018.06.05-ны өдрийн Ажлын хэсгийн тайлан дүгнэлт, ******* ******* сайдын 2018.07.09-ний өдрийн а/2575 тоот албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн баригдсан гэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжид үзлэг хийсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* яам, ******* Дулааны ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд зааснаар талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах үүрэгтэй ба коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,0 төгрөгийг гэрээг хугацаанаас өмнө цуцлах үүрэг өгсөн дээд байгууллага болох ******* ******* яам хариуцаж арилгах үүрэгтэй, Багануур Дулааны ТӨХК-иас уг хохирлыг нэхэмжлэхгүй гэж,

Хариуцагч ******* ******* яам нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: хамтын ажиллагааны гэрээ биш, хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Багануур Дулааны ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ******* чоно ******* ХХК, ******* Дулааны ТӨХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь шахмал түлшний үйлдвэр барих, түүнээс харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ биш, хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тодорхойлжээ.

3.Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1.2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/29 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Мон******* Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 171 дүгээр зарлигийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 3.1.7, 3.1.11 дэх заалт болон Мон******* Улсын Засгийн газрын 2013 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн хагас кокс болон шахмал түлшний үйлдвэр байгуулах санал ирүүлсэн компаниудаас төсвийн санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалтаа бие даан шийдэх, технологи нь үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх, түүхий эдийн нийлүүлэлт баталгаатай эсэх, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа болон бүтээгдэхүүн нь холбогдох стандартыг хангасан эсэхийг харгалзан ******* чоно ******* ХХК-тай Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, ******* ******* салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаас ******* Дулааны ТӨХК-ийг түшиглэн барих хагас кокс, шахмал түлшний техник эдийн засгийн үндэслэлийг дэмжсэнээр ******* чоно ******* ХХК төслийг хэрэгжүүлэх туршилтын ажлыг эхлүүлсэн байна. /хх-ийн 15-26, 28, 30 дугаар тал/

3.2.******* чоно ******* ХХК нь ******* Дулааны ТӨХК-ийг түшиглэн тэдний эзэмшлийн К-4, К-9 зуухуудыг хагас кокс, эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчилж хагас кокс шахмал түлшийг үйлдвэрлэх туршилтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаанд ******* чоно ******* ХХК үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авчирч суурилуулан хагас кокс, шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн, туршилт явуулах хугацаанд К-9 зуухны өөрчлөлтийн дараах эрчим хүч болон кокс, хагас кокс хослон үйлдвэрлэлтийн туршилтын ажил амжилттай болсныг үндэслэн ******* Дулааны ТӨХК-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар К-9 зуухыг тасралтгүй ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн, цаашид К-4 зуухыг К-9 зуухны загвараар яаралтай өөрчлөх, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлүүлэх, гэрээ байгуулж ажиллахыг 2 компанийн захирлуудад Багануур ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баяр зөвшөөрчээ. /хх-ийн 24 дүгээр тал/

3.3.******* Дулааны ТӨХК-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар цаашид хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар хэлэлцсэн байх бөгөөд тухайн хурлаас талууд хамтран ажиллах гэрээгээр үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмж, компанийн тоног төхөөрөмж, үйлдвэр барих газрын асуудал, бүтээгдэхүүн хуваах асуудал, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, гэрээг байгуулахаас өмнө төрийн өмчийн хороогоор хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа гэрээ байгуулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

3.4.******* Дулааны ТӨХК-иас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1/173 дугаартай албан бичгийг ******* чоно ******* ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичигт ..,Агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого, үйл ажиллагааны тодорхой бус байдлаас бүтэн жил үр ашиггүй сул зогсолт хийж байгаа талаар, ..,утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг шийдэж өгөх талаар ******* ******* яам, Уул уурхайн яаманд хандсан боловч хариу өгөөгүй талаар,..,утаагүй шахмал түлш үйлдвэрлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас яаралтай авах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах талаар тус тус дурджээ./хх-ийн 29 дүгээр тал/

3.5.******* ******* яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн хорооноос дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр А тал буюу ******* Дулааны ТӨХК зуухны өөрчлөлт болон үйлдвэр барихтай холбоотой материал сэлбэг, тоног төхөөрөмж, машин механизмд хяналт тавьж оруулах бэлэн бүтээгдэхүүнийг гаргах зөвшөөрлийг саадгүй олгох, зуухны өөрчлөлт болон хагас кокс үйлдвэрлэх явцад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл бий болох тохиолдолд Б талд шаардлага тавьж шалтгааныг арилгуулах, Б тал буюу ******* чоно ******* ХХК нь К-9, К-4 эрчим ******* зуухыг эрчим хүч, хагас кокс хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, техник технологийн боломж үндэслэлийг А талын инженер техникийн ажилтнуудад танилцуулах, харилцан санал солилцох, хагас кокс үйлдвэрлэх явц нь А талын эрчим хүч үйлдвэрлэлтийн горим ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүйгээр байх зэрэг үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

3.6.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж болохыг зохицуулсан. Талууд хамтран ажиллах гэрээгээр хамтын ажиллагаа явуулах зорилго, удирдлагын бүтэц, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл, эд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байгаа нь хуульд заасан хамтран ажиллах гэрээний үндсэн шинжүүдийг агуулсан байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/

3.7.Талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээг байгуулахаас өмнө буюу 2013-2015 онуудад талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр, Мон******* Улсын Засгийн газар, ******* ******* яам, Уул уурхайн яам зэрэг холбогдох байгууллагуудаас өгсөн заавар, журам, үүрэг, чиглэлийн дагуу амаар харилцан ярилцаж ******* Дулааны ТӨХК-ийн 2 зуухыг хагас кокс, эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөн, үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, талууд гэрээгээр тохиролцсон гэх эрх үүргээ урьдчилан хэрэгжүүлсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж худалдан борлуулах үйл ажиллагаанууд явагдсан байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсаны дараа 2016 оны эхээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээс 20 нэр төрлийн цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдсанаас үүдэн утаагүй түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд хамтран ажиллах гэрээ ******* ******* сайдаас өгсөн гэрээг цуцлах, зуухнуудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах чиглэлийн дагуу хариуцагч талыг гэрээнээс татгалзах хүртэл буюу 2018 оны 08 дугаар сар хүртэл бодитойгоор хэрэгжиж чадаагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 12-14, 24-29,83,85,90, 95-250 дугаар тал, 2, 3 дугаар хавтас хэргийн 65 дугаар тал, 111-119 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 19-44, 60-71 дүгээр тал/

3.8.2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч тухайн гэрээ бодитойгоор бүрэн хэрэгжээгүй, гэрээний дийлэнх нөхцөлүүд гэрээ байгуулахаас өмнө хэрэгжиж дууссан байсан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна. Гэрээг цуцлах үндсэн шалтгаан нь ******* ******* яамны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн а/2575 дугаартай Дулааны ыг түшиглэн коксжсон шахмал түлш үйлдвэрлэх ******* Дулааны ТӨХК, ******* чоно ******* ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцлан, ын 4,9-р зуухыг 2018-2019 оны халаалтын улиралд ажиллуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана уу гэсэн албан бичгийг ирүүлсний дагуу хамтран ажиллах гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

3.9.Гэрээний 4.3-т Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна, 9.3-т Гэрээний талуудын аль нэг тал гэрээнээс татгалзах санал гаргасан тохиолдолд 2 талын хамтарсан комисс хуралдан гэрээг цаашид үргэлжлүүлэх болон цуцлах эсэхийг шийднэ, 9.4-т Гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тохиолдолд талуудын оруулсан хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн асуудлыг 2 талын хамтарсан комиссын шийдвэрээр зохицуулна гэж тус тус тусгажээ. ******* Дулааны ТӨХК нь гэрээнээс татгалзаж буйгаа ******* чоно ******* ХХК-д мэдэгдэж, улмаар гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хэрэг маргаан хэлэлцэгдэж, Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд нэхэмжлэгч гэрээний 9.3, 9.4 дэх заалтыг хэрэгжүүлсний дараа шүүхэд хандана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан байна. ******* Дулааны ТӨХК-иас ******* чоно ******* ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 1/01 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээг дүгнэх, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх саналыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учраас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1/237 дугаартай албан бичгээр өөрийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдээ хураан авч ажлын байрыг суллаж өгөхийг мэдэгдсэн байна.

3.10.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 955 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Багануур ТӨХК-д хийсэн технологийн өөрчлөлтыг одоогийн байгаа байдлаас нь салган авч өөр газар үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ******* чоно ******* ХХК-ийн Багануур ТӨХК-ийг түшиглэн байгуулсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь технологийн хувьд холбоотой байна. Өөр газар шилжүүлэн үндсэн зориулалтын дагуу ашиглах болбол нэмэлт хөрөнгө оруулалт хийсэнээр үйлдвэр нь үндсэн зориулалтын дагуу ашиглагдах боломжтой. Одоо байгаа байдлаар нь зөөвөрлөөд өөр газар үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн. /хх-ийн 105-130 дугаар тал/

3.11.******* чоно ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулахад 1,110,123,0 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх санхүүгийн баримтуудаас харахад 2013.4.2-ны өдрөөс 2013.12-31-ний өдөр хүртэл 94,777,814 төгрөг, 2013.4.2-ны өдрөөс 2013.12.31-ний өдөр хүртэл 51,230,858 төгрөг, 2014.01.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдөр хүртэл 175,483,084 төгрөг, 2013.01.18-ны өдрөөс 2014.01.30-ны өдөр хүртэл 783,182,369 төгрөг нийт 1,104,674,125 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь баримтаар тогтоогдсон, шаардлагаас үлдэх 5,449,275 төгрөг баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тал дээрх хохирлын дүнг няцаасан баримтыг гаргаагүй болно.

4.Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК нь анхнаасаа өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах, уг үйлдвэрийн төсөл санхүүжилтээ бие даан шийдвэрлэж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, хүсэл зоригоо холбогдох эрх бүхий байгууллагуудад илэрхийлж төсөл хэрэгжүүлэх эрхийг олж авсан. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь хариуцагч ******* ******* яамнаас ирүүлсэн албан бичиг, өгсөн үүрэг чиглэлийн дагуу цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд шилжсэн байна. Нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК, хариуцагч ******* ******* яам хоёрын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК-д учирсан бодит хохирлыг гэрээ хэрэгжих үргэлжлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон хариуцагч ******* ******* яам хариуцан арилгах нь Иргэний хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

5.Иймд хариуцагч ******* ******* яамнаас 1,104,674,125 төгрөгийг гаргуулж ******* чоно ******* ХХК-д олгож, үлдэх 5,449,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.- хохиролоо Багануур ТӨХК-иас нэхэмжлэхгүй, хамтран хариуцагч ******* ******* яамнаас нэхэмжлэнэ гэсэн нь хариуцагч Багануур ТӨХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан гэж үзнэ.

7.2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 103/Ш32024/01545 дугаартай Хэргээс нотлох баримт хасах тухай шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 103/Ш32022/01728 дугаартай шүүгчийн захирамжаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтаар шаардан гаргуулсан 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар талаас 3 дугаар хавтаст хэргийн 245 дугаар тал хүртэл хэрэгт авагдсан баримтуудыг хассан ба уг хассан баримтуудыг эх хувиар нь болон нотариатаар батлуулж шүүх хуралдаанд ирүүлсэн тул нотлох баримтаас хассан баримтын оронд дугаарлаж хийсэн болно.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар ******* чоно ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* яамнаас 1,104,674,125 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,681,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ******* ******* яамнаас нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК-д учруулсан хохиролд 1,104,674,125 төгрөгийг гаргуулж ******* чоно ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,449,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК нь хариуцагч Багануур ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар ******* чоно ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* яамнаас улсын тэмдэгтийн хураамж 5,681,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* чоно ******* ХХК-д олгосугай.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Багануур дахь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын жагсаалтийн эх хувь /бор нэг хавтас/ баримтуудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ