Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О, Г.Б нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01193 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.О, Г.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Сд холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 700 м.кв талбай бүхий газар, 31.82 м.кв талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 0000 ОРО автомашин зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд хуваалгах, Г.Бын Б.Сгээс 7.000.000 төгрөг гаргуулах, гэр бүлийн хэрэгцээндээ хоёр жилийн хугацаанд зарцуулсан 18 сая төгрөг, гурван жилийн хугацаанд зарцуулсан 18.000.000 сая төгрөг нийт 74.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага, хариуцагч Б.С нь орон сууцны үнэ 48.000.000 сая төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь 8.790.000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э-ийн Хаан банкны 5094130783 тоот дансны хамтран эзэмшигч Т.Оээс 27.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Сгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Т.О нь Б.Стэй танилцаж, 2012 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин С.Б- 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, хүү С.Ш- 2014 оны 10 дугаар сарын 21-нд төрж бид эцэг, эх болцгоосон. Б.Стэй гэр бүл болох үед би охин Г.Бтай хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 0000 тоотод амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд Б.С нь ажлын хүмүүс болон найз нөхөдтэйгээ архи ууж ирэх нь хэвийн үзэгдэл болсон. Ааш зан нь ширүүн болох үе мэр сэр гарч байсан ч тухай бүрт нь хэлж ойлгуулаад өнгөрдөг байсан. 2 хүүхдийн эцэг, эх болсон тул архи уух нь багасах байх гэж найдаж байсан. Цаашид Б.Стэй цуг амьдрах боломжгүй тул Б.Сгээс гэрлэлт цуцлуулж, 3-5 насны 2 хүүхдэдээ тэтгэвэр тогтоолгон гаргуулах, гэр бүлийн дундын өмч PRADO-120 маркийн 35-45 ОРО автомашин, Булган аймгийн Хангал сумын 2-р баг Бандийн булаг эх-д байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй, 31.82 м.кв талбайтай дүнзэн зуслангийн байшин зэрэг эд хөрөнгөөс гэр бүлийн 5 гишүүнд хувааж, 3 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

Бидний гэр бүл энэ хүнээр тэжээлгэж тэтгүүлсэн зүйл байхгүй. Цалингийн зээлээ өөртөө зарцуулсан тухайгаа хяналтын шатны шүүхэд хэлсэн байгаа. Мотоцикль 2 удаа авч байсан. Анх 4 дугуйтай 250 мотортой ногоон өнгийн мотоцикл 4.500.000 төгрөгөөр, 2016 онд cross маркийн уралдааны мотоцикль 5.000.000 төгрөгөөр авч мөн дагалдах хэрэгсэл болох гутал 2х300.000 төгрөг /тус бүр/, хослол 1х280.000 төгрөг, өмд 1х190.000 төгрөг, малгай 1х300.000 төгрөг, армур 1х400.000 төгрөг, цүнх 1х100.000 төгрөгөөр авч байсан. Мөн өөртөө бөгж 860.000 төгрөг, Adish 1.500.000 төгрөг, турк нэхий 1.500.000 төгрөг, хөөрөг 450.000 төгрөг, элэгний эмчилгээнд 1 удаад 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг зарцуулсан байна. Нийт 19.680.000 төгрөг энэ бүгдийг тооцоогүй шүүхийн шийдвэр гарсан болохыг хяналтын шатны шүүх буруу гэж үзсэн. Том охин Г.Быг ам бүлийн тоонд оруулан тооцож гэр бүлийн дундын өмч хуваахад оролцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Охин С.Б нь Билэгт Өргөө бүрэн дунд сургуулийн 1-р ангид элсэн суралцаж байгаа бөгөөд жилийн сургалтын төлбөр болох 3.600.000 төгрөг үүний 50 хувь болох 1.800.000 төгрөгийг эцэг Б.Сгээс гаргуулах, дундын өмчлөл болох автомашины үнэ 35.000.000 төгрөгийг ам бүлийн 5 хүнд тэгш хувааж 4 ам бүлд ногдох 28.000.000 төгрөгийг Б.Сгээс гаргуулах, Хаан банкны дансанд байх миний эзэмшлийн 3.000.000 төгрөгийг 5 ам бүлд хувааж, 4 ам бүлд ногдох 2.400.000 төгрөгийг хэвээр үлдээлгэх, Т.Э-тэй хамтран эзэмших Хаан банкны дансанд байх 30.000.000 төгрөгөөс түүний хөрөнгө 27.000.000 төгрөгийг Т.Э-т буцаан олгож өгнө үү? Б.Сгээс нийт 32.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Сгийн нэхэмжилсэн цалингийн зээлийн 17.590.000 төгрөгөөс 10 дугаар сарын 23-ны өдөр нэмж авсан 3.000.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү? Б.Сгийн нэхэмжилсэн цалингийн зээлээс өөртөө зарцуулсан мөнгөн дүн 19.680.000 төгрөг болж байгаа тул Б.Сгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан 8.795.000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү? Охин С.Б, хүү С.Ш нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, зуслангийн байшин зэрэгт маргах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Т.О дахин нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого 1.500.000 төгрөгөөр дутах зүйлгүй амьдарч байсан. Энэ нь нэг жилд 18.000.000 төгрөг бидний амьдрах хугацаанд 90.000.000 төгрөгийн түрээсийн орлого олж амьдралдаа зарцуулсан байдаг. Тэгвэл Б.С нь сард 1.200.000 -1.300.000 төгрөгийн цалин авч байсан бөгөөд 2012-2013 онуудад надад цалингаасаа өгч байгаагүй. Би ч хэдэн төгрөг авдаг байсныг нь мэддэггүй байсан. 2014 оноос цалингийн зээлээ төлөөд 450.000 – 500.000 төгрөг надад өгдөг байсан боловч буцаагаад бусдад тавьсан өр зээлд уусан архины мөнгө, өдөр бүр 20.000-30.000 төгрөгөөр нь буцааж авсаар дуусгадаг байсан. Би бүр надад мөнгө битгий өгч бай, өөрөө тэр өр зээлэндээ өгч бай гэж хэлж байсан удаатай. 2014 онд цалингийн зээл 15.000.000 төгрөг авсан. Үүнээс 6.000.000 төгрөгөөр лагерийн байшин барьсан. 4.500.000 төгрөгөөр 450 мотортой 4 дугуйтай мотоцикл мөн 4.000.000 төгрөгөөр элэгний эмчилгээг 4 удаа тус бүр 1.000.000 төгрөгөөр хийлгэсэн. 2015 онд зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөг дээр нэмж 7.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 5.000.000 төгрөгөөр 250 мотортой Cross маркийн мотоцикл дагалдах хэрэгсэл 2.000.000 төгрөгөөр авсан. 2016 онд зээлийн үлдэгдэл дээр нэмж 10.000.000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Гэтэл зээлийн үлдэгдэл 14.188.288,62 төгрөг дээр 13.000.000 төгрөгийн зээл нэмж аваад үлдэгдэл нь 27.188.288,62 төгрөг болсныг би сүүлд нь мэдсэн. Энэ 13.000.000 төгрөгийн зээлийн 3.000.000 төгрөгийг би огт мэдээгүй. 10.000.000 төгрөгийн тооцоог гаргавал Архинаас гаргах эмчилгээнд 1 сая төгрөг, DDISH-н тоног төхөөрөмж 1.500.000 төгрөгөөр авсан, Турк нэхий 1.500.000 төгрөг, Мотоциклын малгай, цүнх, хамгаалалт гутал зэргийг дахин 1.000.000 төгрөг, Монетон бөгж 860.000 төгрөгөөр, Хөөрөг 450.000 төгрөгөөр тус бүр авсан. Энэ бүгд нийт 6.310.000 төгрөг болсон. Үлдсэн 3.690.000 төгрөгийг амьдралд ойр зуурын зүйлд зарцуулсан. 2014 оноос хойш цалингийн зээлд сар бүр 700.000 төгрөг төлөөд сард 500.000 төгрөг үлдэж байсан бөгөөд үүнийг надад өгсөн нэртэй боловч буцаагаад архи дарс, хүнээс зээлсэн гээд буцааж авдаг байсан. Т.О би 1 сард 1.500.000 төгрөгийн орлого олдог байсан бол Б.С нь 2014 оноос 2017 оны хооронд сард 500.000 төгрөг амьжиргаанд зарцуул гэсэн нэрээр өгдөг байсан. Харин би дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Охин С.Б-, хүү С.Ш- нарыг өөрийн асрамжинд үлдээх, С.Б-, С.Ш- нарт тэтгэмж тогтоолгох, Миний орлого болох 1.500.000 төгрөгийн орлогоос Б.Сгийн цалингийн орлого болох 500.000 төгрөгтэй дүйцүүлэн 500.000 төгрөг хасаад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг Б.Сгээс 3 жилээр тооцож 18.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2012-2014 онд 1.500.000 төгрөгийн орлогыг амьдралдаа зарцуулсан бөгөөд үүний тал хувь болох 750.000 төгрөгийг хоёр жилээр тооцож 18.000.000 төгрөгийг Б.Сгээс нэхэмжилж байна. 375.000 төгрөг 1 хүний х 2 = 750 000 х 12 сар = 9.000.000 /1 жилийн/ төгрөг болно. 2 жилд 18.000.000 төгрөг болж байна. Охин С.Б-гийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.800.000 төгрөгийг эцэг Б.Сгээс гаргуулахаар нэхэмжилж байна. ХААН банкны 5094130783 тоот дансанд байгаа 3.000.000 төгрөгийг 5 ам бүлд хувааж Т.О, Баясал, Биндэръяа, Шижирбаатар бид дөрөвт ногдох 2.400.000 төгрөгийг гаргаж өгнө үү. Б.Сгийн цалингийн зээл авч өөртөө авсан эд зүйлсийг түүний хуваарьт өмчид тооцож өгнө үү? Надаас нэхэмжилсэн цалингийн зээлийн ногдох хувь 8.795.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү? Бидний дундын хөрөнгө болох 42.500.000 төгрөгөөр худалдан авсан дундын өмчөөр тогтоогдсон Прадо-120 автомашиныг 5 ам бүлд хуваан бидний 4 ам бүлд ногдох 34.000.000 төгрөгийг Б.Сгээс гаргуулж өгнө үү. Б.Сгийн надаас нэхэмжилж буй Согоот баг 6-13-59 тоот байрны мөнгөний нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү? Т.О би Б.Сгээс нийт 74 200 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.Сгийн гаргасан сөрөг нэхэмжлэпийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна. Б.С бид хоёрын хувьд хожуу гэрлэж эцэг эх болцгоосон ч миний хувьд оюутан байхдаа хүүхэдтэй болсон, албан ёсоор гэр бүл болж амьдарч байгаагүй. Харин Б.С албан ёсны гэр бүлтэй байсан. Мөн хамтран амьдрагч нартай байсан. Хэзээ ч гэр бүл үр хүүхдээ бодож архийг зохицуулж хэрэглэддэггүй байсан. Энэ хүнд зөвхөн найз нөхөд нь чухал. Хэзээ уухыг хүснэ тэр цагтаа хэдэн өдрөөр ч ууна. Машин болон зуслангийн газар нь биднийг гэр бүл болсноос хойш, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр бий болсон. Би энэ хэдэн жил энэ хүнээр тэжээлгэж байсан биш би ч гэсэн өөрийн гэсэн орлоготой хүн. Гэрийн тавилгын хувьд Б.С нь тийм их зүйл авсан юм байхгүй. Би анх том охинтойгоо амьдарч байхдаа бүх тавилгаа Солонгос улсаас захиалж оруулж ирсэн. Гэр бүл болохоос өмнө би өөрөө авсан байсан зарим тавилгыг авсан, харин гэр бүл болсноос хойш бий болсон тавилгууд болон анх гэр бүл болохдоо Б.Сгийн авч ирсэн тавилгыг өөрт нь үлдээсэн. Үр хүүхдээ тав тухтай байлгамаар байгаа учир Б.Сгээс түүнтэй гэрлэхээс өмнө миний бие өөрөө өмчилж байсан, өөрийн хуваарьт хөрөнгө болох орон сууцаа султгуулж авмаар байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Прадо-120 маркийн суудлын автомашиныг 2014 оны 07 дугаар сард 42.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тус машиныг худалдаж авахад би өөрийн өмчлөлийн машинаа 10.000.000 төгрөгөөр, Б.Сгийн машиныг 6.000.000 төгрөгөөр тус тус худалдаж дээр нь миний хураасан мөнгө болон Б.Сгийн цалингийн зээл, орон сууцны үнээс нэмж авсан. Б.Сгийн нэхэмжилж буй 76 сая төгрөгийг төлөх боломжгүй, Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн 30.000.000 төгрөг одоо миний хадгаламжинд байгаа тул гэр бүлийн хамтын өмч учраас гэр бүлийн таван гишүүндээ хуваах болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын миний нэр дээр Хаан банкинд хадгалагдаж байгаа 30 сая төгрөгөөс гэр бүлийн таван гишүүнд тэнцүү хувааж оногдох хэсэг болох 6 сая төгрөгийг Б.Сд гаргаж өгөхийг зөвшөөрч байна. Харин бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын хэмжээг багасгаж, шинээр шаардлага гаргаж нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Т.О миний бие Б.Сгийн орон сууцыг албадан заруулаагүй, өөрийн үзэмжээрээ өөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж эгчийнхээ хүүхдэд зарсан гэж надад хэлж байсан. Надад хэлэхдээ 30 сая төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Надад харин хадгалуулахаар өгсөн гэх 48 сая төгрөгийг өгч байсан удаагүй. Сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан ...банкруу надтай хамт явсан гэдэг нь огт худал байна. Ийнхүү өөрөө сайн дураар дээрх 30 сая төгрөгөө гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулчихаад ийнхүү эцэг хүний үүрэг хариуцлагаас зугтаж буцаан нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо миний дүүгийн хамт эзэмшдэг дансанд 30 сая төгрөг байгаа бөгөөд тэрхүү мөнгийг Б.Сг оролцуулаад гэр бүлийн 5 гишүүндээ тэнцүү хуваах саналтай байна. Цалингийн зээлийн тухайд миний тус цалингийн зээлээс 1 ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй, Б.С нь одоо надаас ийнхүү хүүхдэд зарцуулсан, өөртөө зарцуулсан цалингийн зээлээ надаас нэхэж байгааг хүлээс зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлийн гэрээнд миний бие батлан даах зорилгоор хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон болохоос миний дансанд ямар ч зээлийн мөнгө ороогүй, бэлнээр цалингийн зээлийн мөнгийг би огт авч байгаагүй. Ийм байтал гэрээнд гарын үсэг зурсны төлөө намайг цалингийн зээлийг авч хэрэглэсэн мэтээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл бүр нь хэтэрхий амиа хичээсэн, үр хүүхдээ боддоггүйг харуулж байна. Иймээс Б.Сгийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.О гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.О миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл ээж Ш.Чанцалдулам, мөн үргэлжлүүлэн дүү Т.Э- нартай хамтран гэр бүлийн дундын дансаар эзэмшиж байсан. Тиймээс уг дансанд байгаа 27.000.000 төгрөг нь Т.Э-ийнх мөн бөгөөд дансны хуулгаар харагдаж байна. Иймд миний бие Т.Э-т өгөхөд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхээс анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 142/ШШ, давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 25 тус хоёр шатны шүүхийн шийдвэрээр охин Г.Бд гэр бүлийн дундын өмч болох 35.000.000 төгрөгнөөс 5 хуваан түүнд ногдох 7.000.000 төгрөгийг шийдвэрлээгүй үлдээсэн болно. Үүнд дээрх хоёр шатны шүүхийн бие даасан нэхэмжлэл гаргаагүй байсан шалтгааны улмаас ногдох хувийг олгох шүүхийн шийдвэр гаргаагүй болно. Иймд Г.Б нь ээж Т.О надад итгэмжлэл өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Охин Г.Бд ногдох гэр бүлийн дундын өмч болох 35.000.000 төгрөгөөс ногдох 7.000.000 төгрөгийг хариуцагч Б.Сгээс гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Т.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би найз нөхөд хамт олонтойгоо хааяа нийлж архи дарс уудаг байсан нь үнэн. Архины халуунд хааяа муухай зан гаргаж байсан нь үнэн. Гэр бүлээ цуцлуулах үр хүүхдээ өнчрүүлэх дээрээ тултал үйлдэл хийж байгаагүй. Дахин муухай зан гаргахгүй, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, муухай зан гаргахгүй, гэр бүлээ цуцлуулмааргүй байна” гэжээ.   

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.О нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг ихэсгэж дараахь мөнгийг надаас нэхэмжилжээ. Охин С.Биндэрьяагийн Билэгт Өргөө дунд сургуулийн төлбөрийн 50 хувийг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ сургуульд сургах талаар болон төлбөрийн талаар надтай тохиролцоогүй тул би сургалтын төлбөрийн 50 хувийг төлөхийг зөвшөөрөхгүй. Дундын өмчлөлд 35.000.000 төгрөг хаана байгаа юм бол ойлгомжгүй байна. Ийм бэлэн мөнгө байгаа гэдгийг нотлох ёстой байх. Надад 35 000 000 төгрөг байхгүй тул зөвшөөрөхгүй. Хаан банкны дансанд байгаа 3.000.000 төгрөгийг 5 ам бүлд хувааж 4 ам бүлд оногдох 2.400.000 төгрөгийг хэвээр үлдээнэ үү гэжээ.Тийм мөнгө байгаа бол би оногдох хэсгээ авна. Энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ. Т.Э-т яагаад ийм мөнгө өгөх нь ойлгомжгүй бөгөөд сайтар тооцоолж үзвэл миний байраа зараад хадгалуулсан 49.000.000 төгрөгийг энэ дансанд хийсэн байж болзошгүй. Тийм учраас 27.000.000 төгрөгийг Т.Э-т өгөх ёсгүй гэж үзэж байна. Миний хуваарьт өмч болох 49 000 000 төгрөгийг хадгаламжинд хадгалахаар аваад миний нүдэн дээр дансандаа хийчихээд 12 хоногийн дараа 35 000 000 төгрөгийг нь дахин 4 хоногийн дараа 5 000 000 төгрөгийг нь буцаагаад гаргаад авчихсан байгааг юу гэж ойлгох вэ. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдийн асрамж тэтгэлгийг зөвшөөрнө. Зуслангийн газрыг Т.О хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, оногдох хэсгээсээ татгалзна. Бидний гэрлэсэнээс хойш бий болсон эд хөрөнгийг Т.Оийн дагавар охин хуваалцах ёсгүй гэж бодож байна. Би тэр дагавар охиныг нь үрчилж аваагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгө бол Т.О болон 2 хүүхэд бидний өмч гэж үзэж байна. Миний мэдэхээр 4-24-т арктай 1 өрөө байр байдаг. Бас 3-13-т нэг өрөө байр байдаг. Мөн 3-12-т Мөнгөн сор гэсэн үсчин гоо сайхны салон байдаг. Эдгээр эд хөрөнгийг би мэддэг байсан ч хэзээ яаж авсаныг сонирхож байгаагүй. Одоо харин энэ бүгдийг шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргана. Охин Биндэрьяа, хүү Шижирбаатар нарыг өөрийн асрамжинд үлдээж тэтгэмж тогтоолгох гэжээ. Гэрлэлтээ яах гэж байгаа юм бол. Цуцлуулна гэсэн өмнөх шаардлагаа дэмжиж байгаа болоод хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар шаардсан юм болов уу гэж бодоод 2 хүүхдээ ээжид нь өгье. Тэтгэмж төлье гэж зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Прадо маркийн машиныг нэхэмжлэлийн 5 дахь шаардлагаараа цалингийн зээлээр авсан тул хуваарьт өмч гэж тооцооч гэсэн мөртлөө анх худалдаж авсан мөнгөөр үнэлээд оногдох хэсэг гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. Миний эгч Б.Отгончимэг нь нэхэмжлэгч Т.Отэй биднийг салах маргаан эхлэх үед утсаар ярьж эцэг эхээс нь өвлөгдөж үлдсэн байрны мөнгийг өг гэж утсаар загнахад тэрээр 48 биш 45 ш дээ гэж хариу хэлж байгаа нь утасны бичлэг дээр байгааг анхны шүүх хурал дээр бүгд сонссон шүү дээ. Би өөрийн хуваарьт өмч болох 1 өрөө орон сууцаа 48.000.000 төгрөгөөр зараад мөнгөө бүгдийг нь Т.От хадгалуулахаар өгсөн. Дээр нь 1.000.000 төгрөг нэмээд 49.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө авах эрхтэй гэж үзэж байна. Миний сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй. Би сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаа дэмжиж байгаа” гэжээ.  

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.С миний бие Т.Отэй 2012 онд гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг эх болсон. Би нилээд хожим гэр бүл зохиож байгаа учраас өвдөх, үхэх эрхгүй боллоо сайхан амьдаръя гэсэн чин сэтгэлтэй байлаа. Анх гэрлэхдээ Эрдэнэт үйлдвэрт ажилладаг учраас архийг тохируулан хэрэглэдэг байсан. Хэзээ ч хэтрүүлэн хэрэглэж байгаагүй. Хэрэв урьд орой нь архи хэтрүүлэн хэрэглэвэл ажилгүй, амьдралгүй болох учраас тохируулан хэрэглэдэг байсан. Хааяа хүний эхнэр л юм болохоор найз нөхөдтэйгээ уух үед Т.О уурлаж бид маргалдаж хэрэлдэж муудалцах үе байсан. Тэгэхдээ гэр бүлээ сарних хэмжээнд хүртэл хэрүүл маргаан болж байсангүй. Гэтэл Т.О хамт амьдарсан хугацаанд байнга зовоож байсан гэсэн нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байсан. Заримдаа архи ууснаас болж гэр бүл минь зовж байсан юм байна гэдгийг би ойлгож дахиад ийм асуудал гаргахгүй гэж өөртөө ч эхнэртээ ч тангарагласан. Хүн бас өөрийгөө мэддэггүй юм шиг байна гэж бодсон. Тэгээд салахгүй гэдгээ шүүхэд хэлснээр шүүх биднийг эвлэр гэж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 142/Ш32017/04469 дугаартай захирамж гаргасан юм.

Гэтэл маргаашнаас нь Т.О гэрийнхээ бүх юмыг аваад нүүсэн. Т.Отэй эвлэрэх гэж би хичээсэн ч авч хэлэлцээгүй. 2 хүүгээ авах гээд цэцэрлэг дээр очсон чинь өгөхгүй, уулзуулахгүй гээд цэцэрлэгийн эрхлэгч дээр нь ороод ч уулзаж чадаагүй. Намайг эргэн тойрондоо хүчирхийлэл үйлдэгч гэж ойлгогдохоор мэдээлэл тараажээ гэж бодсон. Тэгээд энэ хүн надаас салахаар нэгэнт шийдсэн байна гэсэн дүгнэлтийг хийгээд энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргахад хүрлээ. Т.О өмнө нь амьдрал үзэж охинтой болсон байсан учраас дахиад салахыг юман чинээ бодохгүй байх шиг байна. Надад бол маш хэцүү байна. Хүүхдүүдээсээ би салж чадахгүй. Намайг охиноо алгадсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн байсан. Т.О юу ч болоогүй байхад орилж хашгирахад охин маань намайг ээжийгээ яаж байна гэж бодсон юм бүү мэд, зайлаач гэхээр нь би алгадсан нь үнэн. Энэ миний буруу. Би охиндоо хайргүйдээ алгадаагүй. Т.О л намайг буруутай гэж хүүхдэд харагдуулах гэсний гайгаар ийм юм болсон. Миний архи ууснаас болж салах гэсэн юм биш байна гэдгийг би энэ хугацаанд бодож оллоо. Т.О надаас салах өөр шалтгаан байгааг олж мэдлээ. Тэрээр өөр хүнтэй амьдрахаар шийдсэн байна. Сэтгэл нь хэзээ ч эргэхгүй болсон юм байна. Тийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин би 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Т.Оээс хүүхдийн тэтгэлэг авахгүй.

Хариуцагч Б.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэхдээ:

Хамт амьдарсан хугацаанд 3 удаа цалингаа барьцаалж зээл авч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 10 -нд өмнөх зээл дээрээ нэмж 13.0 сая төгрөгийн зээл аваад нийтдээ 27.188.000 төгрөг төлөхөөр болсон. Одоогийн байдлаар үлдэгдэл нь 17 590 000 төгрөг байна. Зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр Т.О гарын үсэг зурсан. Банкны өмнө хамтран үүрэг хүлээсэн гэсэн үг. Тийм учраас энэ зээлийн үлдэгдэлийн 50% болох 8 795 000 төгрөгийг Т.Оээс гаргуулах шаардлага гаргаж байна” гэжээ.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Т.Э- миний Хаан банкны 5094130783 тоот харилцах данс нь 2003 оноос өдийг хүртэл бидний ээж Ш.Чанцалдулам, эгч Т.Отэй хамтран эзэмшиж байсан бөгөөд үргэлжлүүлэн ээжийн оронд би хамтран эзэмшиж байгаа болно. Энэ дансанд байгаа миний хөрөнгө болох 27.000.000 төгрөгийг Т.Оээс нэхэмжилж байна” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01193 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржгон овогт Төмөрбаатарын Отгончимэг, Баян овогт Бадамын Сэргэлэн нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Ш-, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Бидэръяа нарыг эх Т.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан С.Ш- /ФА:14302113/, С.Б- /ФА:12311903/ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б. Сэргэлэнгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Б.Сгийн хүүхдийн сургалтын төлбөр 1 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Б.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 28,0 сая төгрөгнөөсөө татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, нэхэмжлэгч Т.О нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э-ийн 27,0 сая төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг Бандийн булаг эх гэх газарт байрлах 31.82 м.кв талбай бүхий зуслангийн байшин, 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч Т.О болон хүүхдийн өмчлөлд үлдээж, Т.Сэргэлэнд оногдох хэсэг болох 2 006 240 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн, мөн Т.Оийн ХААН банкны дансан дахь 3 000 000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүндээ хувааж Б.Сд 600 000 төгрөг өгөхөөр тус тус эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-д заасныг тус тус баримтлан Т.Оээс 16 290 000 төгрөг гаргуулан Б.Сд олгож, Б.Сгээс 7 000 000 төгрөг гаргуулан Г.Бд олгож, Т.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас Прадо-120 маркийн 35-45 ОРО авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, мотоциклыг Б.Сгийн хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, 40,0 сая төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэр-Оддамбад даалгаж, Тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2017/04466 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/00537 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2019/04818 дугаар шүүгчийн захирамжууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 207 850 төгрөг, нэхэмжлэгч Г.Бын төлсөн 126 950 төгрөг, хариуцагч Б.Сгийн төлсөн 608 150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э-ийн төлсөн 292 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Оээс 292 950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.Э-т, 441 900 төгрөг гаргуулан Б.Сд, хариуцагч Б.Сгээс 337 457 төгрөг гаргуулан Т.От, 126 950 төгрөг гаргуулан Г.Бд олгож, 52 256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.С давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1193 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.  Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалт буюу Б.С надаас машины үнэ 35 сая төгрөгөөс тооцож, Т.От 7.000.000 төгрөг төлөх, мөн миний хуваарьт хөрөнгө болон 48 сая төгрөгөөс автомашин авахад 12.5 сая төгрөгийг зарцуулсан тул хасаж тооцсон зэргийг зөвшөөрөхгүй байна. Прадо маркийн автомашин авахад миний орон сууцны 48 сая төгрөгийг оруулаагүй. Надад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас тухайн ажилласан жилийн урамшуулал гэж олгодог мөнгө, цалин, Т.От байсан мөнгө зэргийг оруулж төлөөд дээр нь 2 машины мөнгийг нэмээд авсан юм. Би бас цалингийн зээл авсан. Машин авахад Т.О хуучин машинаа зарсан 10 сая төгрөг л оруулсан. Энэ машиныг би өөрийн хэрэгцээнд авсан.  Өмчлөгч, эзэмшигч нь би юм. Гэр бүлийн бүх гишүүдийн дундын өмч биш гэж үзэж байна. Машины үнээс Т.Оийн охин Г.Б гэр бүлийн дундын өмч гэж авах ёсгүй. Г.Б нь уг эд хөрөнгийг худалдаж авахад нэг ч төгрөг оруулаагүй. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Т.Оээс би өөрийн хуваарьт амч болох орон сууцны үнэ 48 сая төгрөг нэхэмжилсэн. Уг мөнгийг 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Голомт банкны 4001033836 тоот дансанд хийсэн нь дансны хуулгаар нотлогдож байна. Т.Оээс миний хуваарьт хөрөнгө болох орон сууцны үнэ 48 сая төгрөг дээр цалингийн зээлийн үлдэгдэл 8.795.000 төгрөг, Т.Оийн Хаан банкин дахь хадгаламжийн мөнгөнөөс надад оногдох хэсэг 600.000 төгрөг, зуслангийн байрны үнээс надад оногдох 2.000.240 төгрөг бүгд 59,401,240 төгрөгийг гаргуулж өгөх, надаас Прадо маркийн машины үнэд Т.Оийн оруулсан 10 сая төгрөгийг гаргуулан олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү? Миний бие зөвшөөрөхгүй байгаа нь Г.Бд 7 сая төгрөг, надаас Т.От гаргуулж олгохоор заасан 21 сая төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул энэ үнээс тооцон тэмдэгтийн хураамж төлсөн болно. Миний тооцоогоор машиныг 25 сая төгрөгөөр зарсан болохоор би түүнд өөрийнх нь оруулсан 10 сая төгрөгийг л өгнө. 11 сая төгрөгийг зөвшөөрөхгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Т.О давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д-142/ШШ2019/01193 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь хэсэг, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудлыг шинжлэн судлаад гаргасан зарим үндэслэлүүдийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь хэсгээс Т.Оээс 1.290.000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгож гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад надаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Би банкны хуулга авч тэрхүү нотлох баримтан дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байдаг. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүл болсноос хойш худалдан авсан Прадо-120 автомашины албан ёсны үнэлгээний байгууллагаад үнэлсэн үнийн дүнгийн 3 хүүхэд надад ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж гэр бүлийн 4 ам бүлд хувааж олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн шийдвэр гарсаныг охин Г.Быг ам бүлийн тоонд оруулж өгөх, өөрт ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Мотоцикль болон цалингийн зээлээр өөртөө авсан зүйл нь тодорхой байгаа бөгөөд Б.Сгийн хуваарьт өмчөөр тогтоож өгөхийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний үл хөдлөх хөрөнгө түрээслэж олсон сарын 1.500.000 төгрөгийг хувааж идчихээд цалингийн зээл авч өөртөө зарцуулчихаад дахиад надаар төлүүлэх гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн болоод ёс суртахууны хувь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Мөн миний түрээслэдэг үл хөдлөх хөрөнгийг мэдээгүй нуусан гэж өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хурал дээр хэлсэн. Тэгвэл Б.С нь бүгдийг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд надтай хамт цэвэрлэгээ хийж түрээсэлж байсан болно. Б.Сгээс 40.000.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлжээ. Энэ 40.000.000 төгрөг хаанаас ямар тооцоогоор гарч ирсэн нь тодорхойгүй байна. Иймд би анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд харин автомашины үнэлгээг худалдаж авсан үнээр тооцсоныг өөрчилж үнэлгээний “Далайван аудит” ХХК-ийн үнэлгээгээр тооцохыг зөв гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.О хариуцагчийн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.С нь Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 1193 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатанд гомдол гаргажээ. Үүнд: Б.С надаас машины үнийг 25.000.000 төгрөг тооцож Т.От 7.000.000 төгрөг төлөх гэжээ. Үүнийг ойлгохгүй байна. Автомашин нь аудитын үнэлгээгээр 35.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул албан ёсны нотлох баримт мөн гэж үзэж байна. Мөн Г.Б нь нэхэмжлэл гаргах үед насанд хүрээгүй байсан бөгөөд хэрэг шийдвэрлэх явцад насанд хүрсэн тул бие даасан нэхэмжлэл гаргасан. Б.С нь орон сууц зарж борлуулсан 48.000.000 төгрөгнөөс автомашин авахад мөнгө оруулаагүй гэжээ. Энэ нь орон сууцаа зарсан гэж 30 сая төгрөг надад өгсөн бөгөөд дээр нь өөрт байсан мөнгөө нэмж Голомт банкны 4001033836 тоот дансанд 49.000.000 төгрөгийг 2013 оны 07 сарын 03-ны өдөр хийсэн. Үүнээс 2014 оны 07 сарын 03-ны өдөр хүртэл их бага хэмжээгээр амьдралдаа зарцуулж байсан нь дансны хуулганаас харагддаг. Энэ нь алба ёсны гэр бүлийн хувьд байдаг л асуудал гэж бодож байна. Орон сууц зарсан 30.000.000 төгрөгийг Б.С нь эхлээд Хаан банкны дансанд хийсэн гэдэг бөгөөд Хаан банкны дансанд ороогүй болохоор одоо Голомт банкны дансанд хадгалуулсан гэдэг. Би хүний мөнгийг хүүтэй хадгалдаг хүү төлдөг эрх бүхий хүн биш. Б.С бид амьдрах хугацаандаа зөвхөн миний цалингаар амьдарч байсан гэжээ. Нялх балчир 2 хүүхэдтэй, сургуулийн насны 1 хүүхэдтэй байхад яаж энэ хүний цалингаар амьдрах байсныг ойлгохгүй байна. Би амьжиргааны зардлыг тооцож өгсөн байгаа. Б.С нь түрээсэлдэг объектийг хамт цэвэрлээд түрээсэлж байснаа одоо мэдэхгүй гэж байгаа нь үнэхээр ичгэвтэр санагдаж байна. Иймд Б.Сгийн нэхэмжилсэн 59.401.240 төгрөгийг гаргаж өгч чадахгүй бөгөөд надад тийм их хэмжээний мөнгө байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Б нь  Б.Сд холбогдуулан  7.000 .000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн  асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах, Булган аймаг Хангал сум 2 дугаар баг “Бандийн булаг” эх гэх газарт байрлах 700 м2 талбай бүхий газар, 31.82 м2 талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашин зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд хуваалгах, гэр бүлийн хэрэгцээндээ хоёр жилийн хугацаанд зарцуулсан 18.000.000 төгрөг, гурван жилийн хугацаанд зарцуулсан 18.000.000 төгрөг нийт 74.200. 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Т.От холбогдуулан  орон сууцны үнэ 48.000.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувь 8.790.000 төгрөг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Т.Э- Хаан банкны 5094130783 тоот дансны хамтран эзэмшигч Т.Оээс 27.000.000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.С нар нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин С.Б-, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Ш- нарыг  төрүүлжээ.

Шүүх хариуцагч Б.С нь архи уух, гэр орондоо ширүүн догшин зан авир гаргадаг болсны улмаас хэрүүл маргаан үүсэж, хоорондын үл ойлголцол бий болсон байх ба гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй зэрэг байдлыг харгалзан үзэж тэдний гэрлэлтийг цуцласан, хариуцагч Б.С хүүхдүүдийнхээ асрамжийг эхэд нь өгөхийг хүлээн  зөвшөөрч байх тул 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Б-, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Ш- нарыг эх Т.Оийн асрамжинд үлдээсэн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Сгээс хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр, гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байх ба, хариуцагч Б.С нь хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1.800.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж шийдвэрлэсэн гэр бүлийн тухай хуулийн зүйл заалттай нийцжээ.

Булган аймаг Хангал сум 2 дугаар баг “Бандийн булаг” эх гэх газарт байрлах 700 м2 талбай бүхий газар, 31.82 м2 талбайтай зуслангийн байшин, Прадо-120 маркийн 35-45 ОРО улсын дугаартай автомашин нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар зохигчдын хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдож байна.  

Зохигчдыг Булган аймаг Хангал сум 2 дугаар баг “Бандийн булаг” эх гэх газарт байрлах 700 м2 талбай бүхий газар, 31.82 м2 талбайтай зуслангийн байшинг Т.О болон гурван хүүхдийн өмчлөлд үлдээж, Т.Сэргэлэнд оногдох хэсэг болох /шинжээчийн үнэлгээнээс тооцож/ 2.006.240 төгрөгийг өгөхөөр эвлэрсэн, мөн Т.Оийн ХААН банкны дансан дахь 3.000.000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүндээ хувааж Б.Сд 600.000 төгрөг өгөхөөр тус тус эвлэрсэн гэж эвлэрлийг баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах дүгнэлтийг  хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүх Прадо-120 маркийн 35-45 ОРО улсын дугаартай автомашиныг зохигчдын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй гэж 5 хүнд хувааж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтанд Т.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас Прадо-120 маркийн 35-45 ОРО автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Прадо-120 маркийн 35-45 ОРО улсын дугаартай автомашиныг Т.О нь машинаа зарж 10.000.000 төгрөг, Б.С нь машинаа зарж 6.000.000 төгрөг, хариуцагч  Б.Сгийн цалингийн зээл  нь 16.000.000 төгрөг, байрны мөнгөнөөс  12.500.000 төгрөг нийт 42.500.000 төгрөгөөр худалдан авсан байх тул  автомашиныг зохигчдын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн гэр бүлийн гишүүдэд хувааж ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй байна .

Хариуцагч Б.С Прадо-120 маркийн 35-45 ОРО улсын дугаартай автомашиныг  шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 25.000.000 төгрөгөөр зарсан одоо тухайн автомашин зохигчдын өмчлөлд байхгүй тул   “Далайван Аудит” ХХК ний гаргасан үнэлгээ буюу  35.000.000 төгрөгөөр уг машиныг үнэлэх нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Сгээс 36.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх үндэслэлгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Б.С нь Т.От холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахдаа өөрийн хуваарьт хөрөнгө болох орон сууцаа зарсны үнэ  хүүгийн хамт 76.000.000 төгрөг  нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 48.000.000 төгрөг, мөн зээлийн гэрээний хамтран гүйцэтгэх үүрэг 8.790.000 төгрөг нийт 56.790.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

Хариуцагч Б.С нь Т.Отэй гэр бүл болон амьдрахаас өмнө өөрийн амьдарч байсан Согоот багийн 6-13-59 тоот нэг өрөө орон сууцаа 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 48.000.000 төгрөгөөр Г.Ууганцэцэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг байрыг түүний хуваарьт өмч гэж үзэж, автомашинд оруулсан 12.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг хуваарьт орон сууцны  үнэнд оруулан тооцож хариуцагч Б.Сд өгөх боломжтой.

Хариуцагч өөрийн орон сууц зарсан 48.000.000  төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмээд нийт 49.000.000  төгрөгийг Т.От хадгалуулахаар өгсөн гэдэг бөгөөд Т.Оийн Голомт банкны 4001033836 дугаартай дансанд 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 49.000.000  төгрөгийн орлого оржээ. Ингээд Т.О нь тухайн данснаас 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 35.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр  5.000.000 төгрөг тус тус авчээ.  

Хариуцагч  Б.Сгийн цалингийн зээлийн үлдэгдэл 17.590 .454 төгрөгийн 50 хувь болох 8.790.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Оээс гаргуулж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

48.000.000 төгрөгөөр зарагдсан байр хариуцагч Б.Сгийн  хуваарьт өмч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.О, Г.Б, охин С.Б-, хүү С.Ш- нарт оногдох машины үнэ 28.000.000 төгрөгөөс цалингийн зээлийн төлбөр 8.790.000 төгрөгийг хасч 19.210.000 төгрөгийг Б.С төлөхөөр байх боловч түүний хуваарьт өмч болох байрны үнэ-40.500.000 төгрөг /48.000.000-7.500.000/-өөс Т.От төлөх 19.210.000 төгрөгийг хасч нэхэмжлэгч Т.Оээс нийт 21.290.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсгийн 4, 5, 8 дугаар заалтанд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357.950 төгрөг, хариуцагч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01193 дугаар шийдвэрийн 4 дүгээр заалтаас”...хариуцагч Б.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 28,0 сая төгрөгнөөсөө татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж...” гэснийг хасч

5 дугаар заалтыг “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-д заасныг тус тус баримтлан Т.Оээс 16.290.000 төгрөг гаргуулан Б.Сд олгож, Б.Сгээс 7.000.000 төгрөг гаргуулан Г.Бд олгож, Т.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас Прадо-120 маркийн 35-45 ОРО авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, мотоциклыг Б.Сгийн хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, 40.000.000 сая төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1., 127 дугаар зүйлийн 127.1.1., 129 дүгээр зүйлийн 129.1.1., 130 дугаар зүйлийн 130.2., 130.3.-д зааснаар нэхэмжлэгч Т.Оээс нийт 21.290.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

8 дугаар заалтыг “...Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.207.850 төгрөг, нэхэмжлэгч Г.Бын төлсөн 126.950 төгрөг, хариуцагч Б.Сгийн төлсөн 608.150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э-ийн төлсөн 292.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Оээс 292.950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.Э-т, 441 900 төгрөг гаргуулан Б.Сд, хариуцагч Б.Сгээс 337 457 төгрөг гаргуулан Т.От, 126 950 төгрөг гаргуулан Г.Бд олгож, 52 256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг “...Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2. дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.207.850 төгрөг, нэхэмжлэгч Г.Бын төлсөн 126.950 төгрөг, хариуцагч Б.Сгийн төлсөн 608.150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Э-ийн төлсөн 292.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Оээс 292.950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Т.Э-т, 264.400 төгрөг гаргуулан Б.Сд, хариуцагч Б.Сгээс 337.457 төгрөг гаргуулан Т.От, 126.950 төгрөг гаргуулан Г.Бд олгож, 52.256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357.950 төгрөг, хариуцагч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242.950 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР