| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/05949/И |
| Дугаар | 101/ШШ2024/04321 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/04321
2024 09 17 101/ШШ2024/04321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух, Б.Б /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0, Т,
Хариуцагч: 0 Х,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Хүнс, хөдөө аж зхуй, хөнгөн үйлдвэрийн яамны байр, Б Т нарт холбогдох
Б Т-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Трын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Хны итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.М, Б Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжпэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б ТӨААТҮГ-ын захирал Б.Б миний бие шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа Трын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415-р тогтоолоор эгүүлэн томилогдсон. Гэвч Трын 2018 оны 04 сарын 03-ны өдрийн хурлаар намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлгүй 72-р тогтоолыг гаргасан. Трын дээрх хууль бус 72 дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2121 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0дугаартай тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Трын хууль бус 72-р тогтоолыг хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир иргэн миний зүгээс эрхэлж байсан ажпаа эгүүлэн хүлээн авах хүсэлтийг Трын удирдлагад удаа дараа гаргасан.
Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авах боломжоор хангахгүй эрхийн зөрчил үргэлжилсээр байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 сарын 18-ны өдөр эрхэлж байсан ажпаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогч Тт даатгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Тус шүүхээс 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 0 дугаар захирамжаар урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон 2014 оны 4139 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Улмаар Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/0 дугаартай тогтоол гарч 101/ШЭ/32020/0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжий хэвээр үлдээсэн тогтоол гарсан ба 2014 оны 0 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандах эрх нь нээлттэй гэж тогтоолдоо заасан.
Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан хандсан боловч уг ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг биелэсэн гэж үзэн миний хүсэлтийг хүлээн аваагүй.
Намайг 2014 онд ажилд эгүүлэн томилсон 0 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэх газарт хандах эрх нь нээлттэй гэсэн Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/0 тогтоол хүчин төгөлдөр тул миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх миний нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 2014 оны 4139 дугаартай намайг ажилд эгүүлэн томилохыг даатгасан шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 001/ХТ/2021/0 дугаартай тогтоол гарсан.
Миний бие нэхэмжпэл гаргах эрхээ нээгдсэн гэж ойлгон уг тогтоолыг 2021 оны 10 сарын 08-нд гардаж авч тус шүүхэд 2021 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжпэл гаргахад 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 0 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэхтэй холбоотой хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарга гэж хүлээн авахаас татгалзсан.
Дээрх 0 дугаар захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь Тарт холбогдуулан өөрийнх нь хөдөлмөрлөх эрхэд нь халдаж байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шаардлагаа тодорхойлох замаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд би нэхэмжлэлийн үндэслэлээ шаардлагаа тодруулан нотлох баримтуудын хамт дахин нэхэмжлэл гаргасан.
Тус шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл болсон мөн тус шүүхийн 2018 оны 0 дугаартай шүүхийн шийдвэрийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан.
ТӨБЗГ нь хууль бус 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэрийн дараагаар миний зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд 0 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргахад 2019 оны 1 сарын 23-ны өдөр 0 дугаартай гүйцэтгэх хуудсыг надад олгосон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 2 сарын 02-ны өдрийн 1/0 дугаартай мэдэгдлийг Тарт өгсөн ба уг газар нь 72 тоот тогтоолыг хүчингүй болсныг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн
Ингээд нийслийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцагч Тарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 3 сарын 25-ны өдрийн 3/0 дугаар бүхий тогтоол гарснаар тус шүүхийн 0 дугаартай шийдвэр биелэгдэж дуусгавар болсон.
Би ажлаа буцаан хүлээж авах, ажил үүргээ үргэлжүүлэн гүйцэтгэх талаар ТӨБЗ газарт удаа дараа бичгээр хандахад ажил олгогч нь намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй, ажлаа хүлээн авах ажлын хэсэг томилох тушаал шийдвэр гаргах арна хэмжээ аваагүйгээс намайг өндөөрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрх маань ноцтой зөрчигдөж байна.
Ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 0 дугаар тогтоол болон 0 оны зөвлөмжөөр тайлбарласан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр миний биеийг ажлаас үндэслэлгүй халсантай үзэж байгаа тул намайг урьд эрхэлж байсан Б Т-ийн захирлын үүрэг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Миний зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртлэх хугацааны цалин хөлс нөхөн олговроо нэхэмжилчихсэн байгаа учраас энэ өдрөөс хойшхи 2024 оны 4 сарын 09-ний өдөр хүртлэх цалин хөлсөө, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл нэмж нэхэмжилж байна.
2023 оны 11 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэлийн нэмэлт шаардлага гаргасан 2024 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл энэ хугацаанд ажлын 4 сар 14 хоног ноогдож байна. Үндсэн авбал зохих цалин хөлс шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1,589,016 төгрөг бөгөөд үүнийг 4 сард үржүүлбэл 6,356,064 төгрөг, 18 хоногийн цалин хөлс 1,330,330 төгрөгийг өмнөх нэхэмжилсэн 69,953,642 төгрөг нийт 77,640,256 төгрөгийг Б Т-иас гаргуулж өгнө үү мөн энэ өдрөөс хойшхи цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б Т-нд даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Трын итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
|
|
Нэхэмжлэгч Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 0 дугаар тогтоолоор татан буугдаж чиг үүрэг нь Сангийн яаманд шилжсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Х-тай нэгдэж Т- болон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.
Т нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажпыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд тус газраас гарах тогтоол нь Засгийн газрын тогтоолоор баталсан дарга болон орон тооны 8 гишүүнээс бүрдсэн хурлаас хамтарсан хэлбэртэй шийдвэр гардаг.
Харин Б ТӨҮГ нь Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар татан буугдаж, 4 дүгээр заалтаар чиг үүргийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарсан.
Улмаар Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, 2 дугаар заалтаар Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр тогтоосон.
Мөн тус тогтоолын хавсралтаар баталсан Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 1.4-т Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна, 2.1-т Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна, 8.3.5-д Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байх, 9.2-т Гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус тусгажээ.
Иймд Б Т-ийн захирлыг томилох эрх нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл болох Хны бүрэн эрхэд хамаарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан ба Т нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд биш тул Б Т-ийн захирлыг томилж, цалин хөлс олгох эрхгүй.
Иймд Т нь хариуцагч биш тул Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Хны итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Б аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж Б улсын төсөвт үйлдвэрийн газар болгон Мал эмнэлэгийн ерөнхий газрын харъяанд байгуулсан.
Мөн Засгийн газрын 2020 оны 12 сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Засгийн газрын 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасан.
Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй байна. Харин Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарч байна.
Иймд Х тус компанийн удирдлагыг томилох шийдвэр гаргахгүй, хариуцагч биш тул Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагч Б Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Б аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, Б улсын төсөвт газар үйлдвэрийн газар болгон Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулсан.
Мөн Засгийн газрын 2020 оны 12 сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, тогтоолын 2 дахь заалтаар Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Х хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгснөөс гадна Б Т-ийн дүрмийн 8.2.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний эрхийг тогтоох, 9.2-т гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заасны дагуу тус байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон.
Т өөрийн эрх хэмжээний хүрээнд Б-ын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажилагсадаас ирүүлсэн гомдол, санал, шаардлагыг үндэслэн контрактын гэрээнд нэмэлт заалтууд оруулж нэхэмжлэгч Б.Бтой гэрээ байгуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр гэрээ байгуулахаас татгалзсан байдаг.
Нэхэмжлэгч Б.Быг 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор томилсон бөгөөд уг тогтоолын 2-т заасан контрактын гэрээг одоо хүртэл байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шийдвэр гэж үзэх боломжгүй тул ажилтны авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн олговорыг байгууллага нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 20-ны өдрийн 0 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 0 дугаар тогтоол, 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 129 тоот гүйцэтгэх хуудас, Трын 2019 оны 2 сарын 18-ны өдрийн А-1/338 дугаар албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 3/488 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 0дугаар нэхэмжлэлийг хүлээна авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 0дугаар тогтоол, Трын 2018 оны 4 сарын 03-нь өдрийн 72 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 0дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 0дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 05 сарын 23-нь өдрийн 531 дугаар тогтоол, Б.Бын Трын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Трын дарга Ц.Ням-Осор, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Трын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт гаргасан хүсэлтүүд, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 3323 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 172 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 6-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 5-ны өдрийн 1058 дугаар тогтоол, Б Т-ийн дүрэм, Б ТӨҮГ-ын захиралтай байгуулах 2018 оны 01 сарын 23-ны өдрийн контрактын гэрээ, Б ТӨҮГ-ын захирал Б.Бын Трын даргад хүргүүлсэн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 1/148 дугаартай Гэрээний тухай гэх албан бичиг, Б.Бын 2002 оноос 2018 оны 01 сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг,
Хариуцагч Траас, итгэмжлэл, хариу тайлбар, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоол, 2016 оны 7 сарын 27-ны өдрийн 4 дугаар тогтоол,_тогтоолын хавсралт, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоол, 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол, Трын даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 90 дугаар бүхий Журам батлах тухай" тогтоол, уг тогтоолын 1 дүгээр хавсралт, Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн эзхиралтай контракт байгуулах, дүгнэх журам, контрактын загвар,
Хариуцагч Х болон Б Т-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс итгэмжпэлүүд, хариу тайлбар, Б Т-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 01 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол,
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 3 сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоол зэргийг тус тус баримтаар ирүүлсэн болно.
Шүүхийн журмаар, нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, нийгмийн даатгалын ерөнхий газрын Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 сарын 27-ны өдрийн 01/350 дугаартай албан бичиг, 2023 оны 1 сарын 17-ны өдрийн 01/196 дугаартай албан бичиг, Б Т-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 сарын 13-ны өдрийн 05 дугаар гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам, зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Тар, Яам болон Б Т нарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Тар, Яам, Б Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч этгээдүүд биш гэж тус тус маргаж байна.
2.Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч Б.Б нь Б ТӨААТҮГ /одоогийн нэрээр Б Т/-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Төрийн өмчийн хороо /одоогийн нэрээр Тар/-ны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн тул тэрээр ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 4139 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж нэхэмжлэгч Б.Быг хариуцагч Тар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор өмнө эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон ба Тар нь Б.Бтой контрактын гэрээ байгуулах санал хүргүүлснийг тэрээр гэрээний нэг заалтыг өөрчилсөн хоёр заалт нэмсэн гэх үндэслэлээр гэрээ байгуулаагүй, үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас түүнд холбогдуулан удаа дараа гомдол санал хүсэлт ирүүлсэн тул үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах үүднээс гэх үндэслэлээр Б.Бын эрхэлж байсан албан тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 32, 179-186 дугаар тал/
Нэхэмжлэгчээс Тарт холбогдуулан Трын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/0 дугаар шийдвэрээр Төрийн өмчлийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-31 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болон ажилд томилсон тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн 72 тоот шийдвэрийг гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон байхад түүнийг өнөөдрийг хүртэл хугацаанд ажилд нь буцаан томилоогүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнтэй адилтан үзэж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ.
Трын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгчийг Б төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлаар томилсон 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн 72 дугаартай тогтоолыг дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь томилох, ажил үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцлөөр хангах үүрэг нь үүсэх бөгөөд тухайн үеийн ажил олгогч Тар нь хуульд заасан үүргийг өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй байна.
Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтныг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй нь ажлаас чөлөөлсөнтэй адилтгаж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он /-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд гүйцэтгэх захирлын хөдөлмөрлөх эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаар хамгаалах үндсэн зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалтаар нэг талаас тухайн ажил, албан тушаалд сүүлд томилогдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, нөгөө талаас тухайн ажилтантай хөдөлмөрийн харилцааг шинээр үүсгэх талаар ажил олгогчийн хүлээх үүргүүдийг зохицуулах зорилготой байна.
Иймд хуулийн дээрх заалтын урьдчилсан нөхцөл хангагдсан буюу ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь томилох, ажил үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцлөөр хангах үүргийг өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.
Дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б Т-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчийн Б Т-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд, Монгол улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б ТӨААТҮГ-ыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж байхаар тогтоож, дүрмийг хавсралтаар баталсан байна.
Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж,чөлөөлнө гэж заасан байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага байна. /хх-ийн 150-160 дугаар тал/
Иймд компанийн дүрмээр гүйцэтгэх удирдлагыг тухайн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлөхөөр зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь Б Т-ийн эс үйлдэхүйтэй холбоотой байх тул Б Т-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн дээрх үндэслэлүүдээр Б Т-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх болохыг дурдах нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгчээс хариуцагч Яаманд холбогдуулан гаргасан шаардлагын тухайд, Яам нь Монгол улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж байхаар тогтоож, дүрмийг хавсралтаар баталсан байна.
Компанийн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дангаар эдлэхгүй бөгөөд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
5.Тарт холбогдуулан гаргасан шаардлагын тухайд, Б ТӨҮГ нь Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар татан буугдаж, 4 дүгээр заалтаар чиг үүргийн хувьд Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг мал эмнэлэгийн ерөнхий газрын харъяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б ТӨААТҮГ-ыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Яам хэрэгжүүлэхээр тогтоосон байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, ажилд эгүүлэн тогтоосон тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан цаг хугацаанд Б Т нь Засгийн газрын тогтоолоор Тарт хамаарч байсан хэдий ч ажилд эгүүлэн тогтоолгох маргааныг шийдвэрлэх явцад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөн, хувьцаа эзэмшигчээр Яам болсон байх тул Тарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.
Тодруулбал, ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь одоо хариуцагч Тарт хамааралгүй болсон байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын хувьд,
Нэхэмжлэгч тус шаардлагаар ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалингийн хэмжээтэй тэнцэх олговорыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулна гэжээ.
Ажил олгогч буюу Б Т-ийн хувьд нэхэмжлэгчийг ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр ажилтны буюу нэхэмжлэгч Б.Бын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Энэ агуулгаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагаас ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээгээр ажилтныг хохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт, Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зохицуулсан нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтанд хамааралтай зохицуулалт юм.
Иймд тухайн заалтад тодорхойлсон журмаар буюу өмнө авч байсан цалингийн дунджаар тооцон хөлс олгохыг хариуцагч Б Т-нд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн хуулиар хүлээсэн ажилд томилох үүргээ зөрчсөнөөс үүссэн ажилтны зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.
Нэхэмжлэгчээс Б Т, Тар нарт холбогдуулан, ажиллаж байсан хугацааны цалин хөлс болон үндэслэлгүй түдгэлзүүлсэн хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 00дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0дугаар магадлалаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,994,049 төгрөгийг Б Т-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 80-89 дүгээр тал/
Дээрх шүүхийн магадлалд нэхэмжлэгч Б.Бын өмнө авч байсан цалингийн дундаж хэмжээг тооцож нэг сарын цалинг 1,589,016 төгрөг гэж тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Иймд дундаж цалин хөлс болох 1,589,016 төгрөгийн дунджаар 2020 оны 3 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхээс шийдвэр гарах өдөр хүртэлх буюу 2024 оны 9 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцон /53 сар, ажлын бодит 14 хоног/ 85,252,546 төгрөг гэж тооцоолов.
Дурдсан агуулгаар хариуцагч Б Т-иас 85,252,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгохоор шийдвэрлэв.
7.Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагын хувьд,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт, Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах нийгмийн баталгааны нэг төрлийг хуульчилсан бөгөөд хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөд тухайн баталгаагаар хангагдах эрх зөрчигдөх үндэслэл болдог хууль зүйн үр дагавартай байна.
Иймд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбогдуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүднээс хуульд зааснаар ажил олгогчийн хүлээх үүргийг хангуулахаар шаардлага гаргах эрх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3т зааснаар хуульд зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хамгаалалтын аргад нийцэж байх тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б Т-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэл нь талууд хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцааны маргаан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хувьд хариуцагч Яам, Тарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Быг Б Т-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Тар, Яамд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 85,252,546 төгрөгийг хариуцагч Б Т-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Б болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б Т-нд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 858,526 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* Т-иас 858,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА