Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0433

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0433

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн С.Оргил

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Могул скай ХХК

Гуравдагч этгээд: Улаанбаатар хотын банк ХХК

Нэхэмжлэгчийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот болон 1А байрны 19 тоот автозогсоолуудыг Сүхдоржийн Оргилын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд, гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, гуравдагч этгээд Могул скай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд, иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ ХГ2016/00621 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг иргэн Ухнаагийн Бямбажавын хууль ёсны өмч болохыг тогтоожээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХГ2016/00364 дугаар тогтоолын тогтоох хэсэгт У.Бямбажаваас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг гаргуулан С.Оргилын өмчлөлд шилжүүлэх гэж заасан байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээд заавал биелүүлэх хуулийн заалтаар иргэн У.Бямбажав, С.Оргил нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж дээрхи эд хөрөнгийн үнийг төлж дуусгасан баримтаар баталгаажуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шудрагаар олж авч, тэр эрх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр баталгаажсан иргэн С.Оргил Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлж үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамжид 28.750 төгрөг төлсөн байна. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар тэмдэгтийн хураамжийг төлүүлж мэдүүлгийг хүлээн авсан боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр татгалзсан хариу өгч буцаан чирэгдүүлсэнд гомдолтой байна.

Хариуцагч захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны хэргийн субьект болох учир иргэн С.Оргилын хууль ёсны эрх, хуулиар хамгаалагдсан ашиг

 

сонирхлыг төлөөлөн хамгаалахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Сүхдоржийн Оргилын хууль ёсны өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, ГГ-31 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч С.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жигмэдээс Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар-Зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл С.Оргил нь 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Апрель ХХК болон Могул Скай ХХК-тай байгуулсан гурван талт 12/03 тоот Эрх шилжүүлэх гэрээ /Орон сууцны захиалгын эрх/-ээр Апрель ХХК болон Могул Скай ХХК-ийн хооронд байгуулсан 1А/64 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1А байрны 801 тоот 132.22 мкв 4 өрөө орон сууц болон 1А-19 тоот автомашины зогсоолын Захиалагч талын эдлэх эрх, үүргийг Сүхдорж овогтой Оргил-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1А/64-А тоот Нэмэлт гэрээ-ээр 1А-1-8 тоот агуулах, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1А/64-н тоот Нэмэлт гэрээ-ээр ГТ-21 /буюу ГГ-31/ тоот автозогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон байдаг.

Дээрх нэр бүхий гэрээнүүд болон төлбөрийн баримт зэргээс С.Оргил нь 801 тоот 4 өрөө орон сууц, 2 автомашины зогсоол, 1 агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу захиапгаар бариулж гүйцэтгүүлсэн нь тогтоогдож байгаа тул иргэн С.Оргил нь тус хуулийн 343.3-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь болсон билээ. Манай үйлчлүүлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргах явцад тус 1А-19 тоот автозогсоолыг нэхэмжлэлд дурдалгүй орхигдуулсныг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын шатны шүүх хурлын дараа мэдээд уг автозогсоолыг мөн өөрийн

 

өмчлөлд бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг 1А-19 тоот автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж ихэсгэж байна.

Ийнхүү, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар-Зайсан гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132,22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автозогсоол болон 1А-19 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгэж, С.Оргилд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 дугаар гэрчилгээ тус тус олгосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг Могул скай ХХК мэдүүлэгт хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна. Могул скай ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ0001/110727 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 дугаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоолыг ирүүлснийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 дугаар авто зогсоолыг иргэн С.Оргил нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 дугаар гэрчилгээ олгосон; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо. Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 тоот гэрчилгээ тус тус олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж,

албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

3. Уг эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад улсын оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 тоот актаар Могул скай ХХК-ийн захиалгатай 264 автомашины дулаан зогсоолтой, 212 байр сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд агуулахыг ашиглалтад хүлээн аваагүй байх тул 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Могул скай

 

ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ олгосон байна. Энэ гэрчилгээнд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад тусгагдсан 1А-19 тоот авто зогсоол, 1А-1-8 тоот агуулах багтсан байгаа болно.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг Могул скай ХХК мэдүүлэгт хавсаргаж өгсөнийг үндэслэн бүртгэсэн байна.

Могул скай ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ0001/110727 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/,Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт тус тус барьцаалж, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэл бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлсэнийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоол, 1А-1-8 тоот агуулахыг С.Оргилын өмчлөлд бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзаж байна.

1.  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж,

 

өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана. Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

2.  Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялап жуучлалын цогцолборын зориулалттай барилгын, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Хан-Ууп дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 18 дугаар зүйлййн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

3.  Уг эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий

 

байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.6-д зааснаар энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

4.  1А-1-8 тоот агуулахын хувьд: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2015/570 тоот актаар Могул скай ХХК-ийн захиалгатай 264 автомашины дулаан зогсоолтой, 212 байр сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд агуулахыг ашиглалтад хүлээн аваагүй, барилгын ажлын зурагт тусгагдаагүй, орон сууцны дундын өмчлөлийн эд зүйл байх тул 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Улаанбаатар хотын банк нь Могул скай ХХК-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлийн болон зээлийн барьцааны гэрээний агуулга нь 30 хувийн болон 95 хувийн гүйцэтгэлтэй тухайн хотхоныг бүхэлд нь барьцаалсан. Яагаад бүхэлд нь гэхээр 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тохиолдолд тухайн орон сууцыг тоот бус бүрээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бөгөөд гаргаагүй. Гэтэл одоогийн байдлаар дуусаагүй барилгын гэрчилгээ бүхэлд нь гарсан байхад С.Оргилынх гэж тусад нь гэж ялгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа. Энэ эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах гэж байгаа тохиолдолд барьцаалагч этгээдээс заавал зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлийн газраас С.Оргилын өмчлөх эрхийн бүртгэлийн эрхийг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаагаар худалдаалах шийдвэр гараад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас

албадан дуудлагаар худалдахаар тухайн эд хөрөнгийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн албан тоот байгаа. С.Оргил мэдүүлгээ өгсөн үүнээс өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотоор шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Иймээс С.Оргилын нэхэмжлээд байгаа өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгаад байгаа үл хөдлөх эд хөрөнгө хууль шүүхийн дагуу баталгаажсан захирамжийн дагуу түдгэлзсэн. Хуульд заасан журмын дагуу Улаанбаатар хотын банкны барьцаанд барьцаалагдсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болж байгаа. Учир нь цаг хугацааны хувьд, хуулийн хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.8, 18.1.10-д зааснаар түдгэлзүүлсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хориглоно гээд зааж өгсөн байгаа. Барьцаа болон түдгэлзүүлэх асуудал эрх үүсэхээс өмнө үүссэн. Иймээс эхний асуудал шийдэгдэж байж дараагийн асуудал шийдэгдэх хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлийн газар бүртгээгүй байгаа. Эдгээрээс харахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбар, албан тоотууд үндэслэлтэй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Могул скай ХХК-ийн төлөөлөгч Д.Болд шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18, 20 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй хопбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 4.1 дэх хэсэгт заасан иргэний эрхээр шүүхэд хандаж гаргасан байх тул манай талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч биелүүлэх саналтай байгаагаа шүүхэд мэдүүлье.

Дээрхи эд хөрөнгө иргэн У.Бямбажавын хууль ёсны өмч мөн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХГ2016/00621 дүгээр тогтоолоор тогтоогдсон байна.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны

04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХГ2016/00364 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт иргэн У.Бямбажаваас ХУД 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар Зайсан гудамж 98 тоот хаягт байршилтай орон сууцны 801 тоот 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг гаргуулан иргэн С.Оргилын өмчлөлд шилжүүлэх гэж тодорхой заасан байх тул дээрхи эд хөрөнгө нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох нь нэгэнт тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шатны шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан байх тул шүүхийн энэ хэрэгт оролцогчид болон шүүх өөрөө Үндсэн хуулийн энэ заалтыг даган биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар Зайсан гудамж 98 тоот хаягт байршилтай орон сууцны 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Могул Скай ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 тоот гэрчилгээ олгосон гэх тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкинд барьцаалан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ иргэн С.Оргилын өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд түүний шаардлага болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болохоо шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байна.

Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗГ/0001/110727 тоот зээлийн болон ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгг зааснаар гарцаагүй байдлын улмаас тухайн нөхцөлд үүссэн гэм хор буюу гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй.

Иргэн С.Оргил нь тус компанитай байгуулан Захиалгаар орон сууцны

барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан төрлийн шинжтэй учир мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ-ний заалтаар зохицуулагдахыг Улсын Дээд шүүх тогтоолдоо зөв хэрэглэсэн.

Иймээс манай компани нэхэмжлэгч иргэн С.Оргилын өмчлөлд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, энэ эд хөрөнгө барьцаалан шаардсан Улаанбаатар хотын банкны өмнө хүлээсэн үүргээ үүнээс тусгаарлан өөрөө хариуцан гүйцэтгэхээ шүүхэд тайлбарлан мэдүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Оргилын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот, 1А байрны 19 тоот автозогсоолуудыг Сүхдоржийн Оргилын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн хэсгийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Апрель ХХК, Могул скай ХХК хооронд 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1А/64 тоот гэрээгээр 1А байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууцыг барих ажлыг захиалагч Апрель ХХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэгч Могул скай ХХК нь Жугамт Өргөө ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Апрель ХХК, Могул скай ХХК, С.Оргил нарын хооронд байгуулсан Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр 1А байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-19 тоот автомашины зогсоолын захиалагч Апрель ХХК-ийн эрхийг С.Оргилд шилжүүлсэн байна.

Иргэн У.Бямбажав, С.Оргил, Могул скай ХХК хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №1А/801-н дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-ний Эрх шилжүүлэх гэрээ-гээр С.Оргил нь Могул скай ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-ний эрхээ У.Бямбажавт шилжүүлсэн бөгөөд энэ гэрээнд үндэслэн У.Бямбажав нь Могул скай ХХК-тай мөн өдөр

№1А/64 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №1А/801-н дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-гээр С.Оргилын автомашины зогсоолын эрхийг мөн шилжүүлэн авсан байна. Энэ гэрээний дагуу У.Бямбажав нь С.Оргилд орон сууц, авто зогсоолын төлбөрт 287.440.000 төгрөг төлсөн байна.

Гэтэл уг орон сууц, авто зогсоол нь Могул скай ХХК-ийн зээлийн төлбөрт Улаанбаатар хотын банкны барьцаанд байдаг, эрхийн доголдолтой гэх үндэслэлээр У.Бямбажавын нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХГ2016/00364 дүгээр тогтоолоор С.Оргилоос 287.440.000 төгрөг гаргуулан У.Бямбажавт олгож, У.Бямбажаваас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автомашины зогсоолыг гаргуулан С.Оргилын өмчлөлд шилжүүлэх-ээр шийдвэрлэжээ.

Нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй Могул скай ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00621 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний дотор У.Бямбажавыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг Могул скай ХХК-д даалгасан байх бөгөөд С.Оргилыг дээр орон сууц, агуулах, автозогсоолуудын өмчлөгчөөр тогтооосон шүүхийн шийдвэр байхгүй байна.

Улмаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээгээр У.Бямбажаваас С.Оргилд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, эд хөрөнгийн үнийг төлжээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун /17025/ хотхоны 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын

зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт, мөн байршилд Г97 дугаартай, 2717 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт тус тус Могул скай ХХК /5087384/-ийн өмчлөлд 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000151030, 000151031 дугаар гэрчилгээ олгожээ.

Могул скай ХХК нь Улаанбаатар хотын банктай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗБГ0001/110727 дугаар зээлийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй, 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, энэхүү барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх барьцааны зүйлд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 98 дугаар байрны 801 тоот орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоол мөн бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй Могул скай ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.900.654.164 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсан гудамж, эрхийн улсын бүртгэлд Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй 98 дугаар байр, эрхийн улсын бүртгэлд Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Г97 дугаар байр болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст ханджээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолоор зээлийн төлбөрт Могул скай ХХК-иас 2.055.460.140 /хоёр тэрбум тавин таван сая дөрвөн зуун жаран мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэн, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр барьцаалсан орон

сууцнуудыг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, мөн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай Могул скай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн уг шийдвэрээр Могул скай ХХК дээрх төлбөрийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсан гудамж 98 дугаар байр, Г97 дугаар байрны автомашины зогсоолууд, үүнээс гадна Г95 дугаар байр, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 37 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 221 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 143 дугаар байрны зоорийн давхрын 6 тоот нэг автомашины зогсоол зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, энэ шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоолоор Могул скай ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалан хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсны дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 801 тоот орон сууц, ГГ-31 тоот авто машины зогсоол бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсан гудамж, эрхийн улсын бүртгэлд Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй 98 дугаар байр, эрхийн улсын бүртгэлд Ү-2206018351 дугаарт бүртгэлтэй Г97 дугаар байр багтжээ.

Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч С.Оргил нь Апрель ХХК, Могул скай ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1А байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-19 тоот автомашины зогсоолын захиалагч Апрель ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд энэ нь Могул скай ХХК-аас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗБГ0001/110727 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан хөрөнгөнөөс шилжүүлэн авсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглоно гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар

зайсангийн гудамжны 98 дугаар байрны 801 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Оргил нь дээрх орон сууц болон автомашины зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхийн тулд гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк ХХК-иас зөвшөөрлийг заавал авах хуулийн зохицуулалттай байх бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Түүнчлэн Могул скай ХХК-аас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗБГ0001/110727 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээнд ...Дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун, Ар зайсангийн гудамж, 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалтай барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, Дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун, Ар зайсангийн гудамж Г97 тоот автомашины зогсоолын зориулалтай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалах гэж тусгагдсан байх бөгөөд шүүх хуралдааны үед Могул скай ХХК-ийн захирал Д.Болд нь ....ирээдүйд хийгдэх гүйцэтгэл гэдгийг 30 хувийн гүйцэтгэлээс 100 хувь баригдах дуусахыг ойлгоно. Тухайн барилга 3-10 давхар хүртэл барилга хамаарна... гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн захиалгаар бариулсан орон сууц, автозогсоол нь Улаанбаатар хотын банкны барьцаанд бүртгэлтэй гэдэг нь тогтоогдож байна.

Түүнчлэн Могул скай ХХК-аас С.Оргилтой 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулан 1А/64-А дугаар бүхий нэмэлт гэрээгээр агуулахын 1А-1-8 /8 болон 9 давхрын дунд байрлах/ агуулахыг 4 сая төгрөгийг төлж, шилжүүлэн авахаар тохиролцон гэрээ байгуулжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад улсын оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 тоот актаар Могул скай ХХК-ийн захиалгатай 264 автомашины дулаан зогсоолтой, 212 байр сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд агуулахыг ашиглалтад хүлээн аваагүй байх бөгөөд 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэсанаа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ..Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.Оргилд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж, хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд захиргааны байгууллагаас ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэсанаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан байх бөгөөд С.Оргил нь өмгөөлөгч Н.Эрдэнэсанаатай 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нд ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таын хотхоны 98 дугаар байрны 801 тоот, 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г-97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, түүнтэй холбогдон гарах бүх хууль, эрх зүйн асуудлаар өөрт шаардлагатай эрх зүйн зөвлөгөө, өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ зохих ёсоор үзүүлнэ гэж гэрээ байгуулсан байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг олгоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д ...захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.5-д ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж

заасны дагуу нэхэмжлэгчийн ...Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар-Зайсан гудамжны Могул таун хотхоны 1А-19 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгэж, С.Оргилд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д тус тус заасныг баримтлан С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагын ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г-97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.Оргилыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.Оргилд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

Л.ӨЛЗИЙЖАРГАЛ