Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/52

 

     *******ад холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Батсүх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Төмөрхуяг

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 307 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******ад холбогдох 1800116033 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт Шалхааны *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэрийн хамт аймгийн сумын дугаар баг, “Хүйтний гол” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:ЧБ59**************16/  

******* нь 0 оны 0 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас зөвшөөрөлгүй 3 ширхэг, 1. м.куб нарс мод бэлтгэж, улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 0.386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч ******* овогт Шалхааны *******ад холбогдох эрүүгийн 1800116033 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж,

-Шүүгдэгч ******* овогт Шалхааны *******ад холбогдох эрүүгийн 1800116033 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг, 1. метр куб нарс мод, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 607.*******8 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

-Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Ойн тухай хуулийн 3.1.7.д "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ гэж заасан байна.

Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд *******ын зөвшөөрөлгүйгээр тайрч бэлтгэсэн 1. м.куб ургах чадваргүй, босоо ширхэг нарс модыг “ ..ойн нөөцийн баялгийг хомсдуулж, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хор хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ.

Цагаатгах тогтоолын дээрх агуулгаас үзэхэд зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, босоо мод бэлтгэсэн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хүрээлэн байгаа орчин, байгаль экологид үзүүлэх нөлөөлөл байхгүй, ойн нөөц баялгийг хомсдуулаагүй, экологи эдийн засагт учирсан хохирол байхгүй, дээрх үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл биш, мөн тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт хэргийн хохирол, хор уршиг, мөн хуулийн тусгай ангид заасан ‘Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн диспозицэд заасан агуулгатай нийцэхгүйн дээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг “...Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан...” гэж үзсэн нь шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэхээр байна.

Мөн шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн. худалдсан, худалдан авсан үйлдлийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба *******ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ” гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэдгийг зөрчсөн гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 307 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1. дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг Эрүүгийн хуульд тодорхой зааж өгсөн. Энэ гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг. Заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгагдсан этгээд нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ширхэг амьдрах чадваргүй нарс модыг бэлтгэсэн нь тогтоогдсон. 0.386 төгрөгийг хохирол тогтоогдсон байхад шүүх хохирол учирсан байна гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Цагаатгах тогтоолыг бичихдээ тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн 00.05.04-ний өдрийн 13 дугаар тайлбарт тодорхой зааж өгсөн. Түүний огтолсон мод нь амьдрах чадваргүй байсан гэдэг нь аймгийн ойн ангийн байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед Корона вирусийн дэгдэлт их, бага насны олон хүүхэд байсан тул гал алдах аюул учирсан тул тухайн хуурай модыг бэлтгэсэн байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Төмөрхуяг тайлбартаа:

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед миний бие тухайн ажилд ороогүй байсан. Хэргийн материалтай танилцахад *******ын хийсэн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэдэг үйлдлээрээ буруутгагдаж байгаа. Түүний бэлтгэсэн мод ургаа 1, хэвтээ ширхэг амьдрах чадваргүй нарс мод байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******:

Тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч *******ыг 0 оны 0 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг, 1. м.куб нарс мод бэлтгэж, улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 0.386 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 0 оны 0 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 7 см болон 30 см-ийн диаметртэй ширхэг амьдрах чадваргүй нарс модыг тайрч нийт 0.386 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 1.0 метр куб мод бэлтгэн улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул *******ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж, мөн *******ын бэлтгэсэн гэх ширхэг нарс мод нь ургалт нь зогсож амьдрах чадваргүй болсон хуурай мод болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэлд ойн нөөц баялгийг хомсдуулж, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хор хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4.д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.6 дугаар зүйлийн 1.д заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүхээс *******ын үйлдэлд гэмт хэргийн шинж байна, эсхүл байхгүй гэж өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 3.т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн эргэлзээ бүхий шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтээс үзэхэд ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай юм шиг, эсхүл гэмт хэрэг үйлдээгүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг уншсан ямар ч хүн эргэлзэхээр, ойлгомжгүй, салаа утгатай болсон байна.

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ад холбогдох хэргийг судалж үзэхэд ******* нь 0 оны 0 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын дугаар багт байрлах “Моностойн гол” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 7 см болон 30 см-ийн диаметртэй ширхэг амьдрах чадваргүй нарс модыг тайрч нийт 0.386 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 1.0 метр куб мод бэлтгэн улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байх ба өөр зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит үнэн, үйл баримтад ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар дүгнэлт хийж хэргийг дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

Прокурорын бичсэн эсэргүүцлээс ...анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдлийн талаар эргэлзээтэй , ойлгомжгүй дүгнэлт хийсэн... гэснийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 307 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР

                                     ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ