| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04118/И |
| Дугаар | 182/ШШ2024/04112 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04112
| 2024 10 08 | 182/ШШ2024/04112 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух, Х.Б /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ байрлах, Н ТБАГУТҮГ /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Х.Б нь 2018 оноос Нийслэлийн Н-т тооцооны нягтлан бодогч, 2020 оноос Нийслэлийн Байгаль орчны газар хариуцсан ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023.07.17-ны өдөр Б/222 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Хяналт шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авч их хэмжээний алдаа, зөрчил гарган, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан тул гэж үндэслэсэн. 2023.05.23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Нийслэлийн Байгаль орчны газарт хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудсанд нэхэмжлэгчийг тухайн илтгэх хуудсанд заасан 9 зөрчилд шууд хамааралтай гэж дүгнэсэн. Гэтэл 1-5 дугаар зөрчлүүд нэхэмжлэгчид шууд хамааралгүй, 7, 9 дүгээр зөрчилд ажлын хэсгээс хамаарах, 6, 8 дугаар зөрчил нь шууд нэхэмжлэгчид хамаарах зөрчил байсан хэдий ч 2020 оноос өмнөх эзэн холбогдогчгүй, хуучин хөрөнгө барьцаа дансны үлдэгдэл байсныг нэхэмжлэгчийн зөрчилд тооцсон, гэхдээ энэ талаар эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл шаардахад гаргаж өгөөгүй, өөрийн зүгээс хөрөнгө илрүүлэх, эзэн холбогдогчийг тогтоох ажиллагаа хийхэд удирдлагын зүгээс дэмжээгүй.
Дээрх зөрчлүүдийг арилгах нь нэхэмжлэгчийн ажил албан тушаалд шууд хамаарахгүй ба Газрын дарга, Захиргааны дарга, Ажлын хэсгээс ирүүлэх нотлох баримт, санхүүгийн анхан шатны баримт бүрдэл зэргээс хамаардаг. Эл асуудлыг хуульд заасан хугацаанд зөрчлөө арилгах, арга хэмжээ авах, тайлбар мэдээ хүргүүлэх талаар удаа дараа холбогдох дээд удирдлага, хамаарал бүхий албан тушаалтнуудад тухай бүр нь танилцуулж, мэдэгдэж, сануулж, шаардаж байсан.
Мөн энэ талаар аудитын дүгнэлт үйлдсэн эрх бүхий албан тушаалтанд аудитын дүгнэлт үндэслэлтэй байсан эсэх, нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хамаарах эсэх, дангаар болон хамтран хариуцлага хүлээх эсэх талаар гомдол гаргасан. Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргад байгууллагын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчдын хуульд үл нийцэх томилгооны талаар 2023.06 дугаар сард гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Н гэх хүн тухайн асуудлаар удахгүй шийдвэр гаргаж тодорхой хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн. 2020 оноос хүчин төгөлдөр үйлчилсэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зөрчил болон дүгнэлтийн хэлбэрийг тодорхой заасан. Тухайн зүйлд хязгаарлалттай дүгнэлт-ийн талаарх ойлголт байхгүй бөгөөд дүгнэлт дээр нэхэмжлэгчид хамааралтай, хуульд заасан зөрчлүүдийг дурдаагүй. Их хэмжээний ноцтой алдаа, зөрчлийн талаар газрын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэх зүйл нь ажлаас чөлөөлөх /халах/ хэмжээний зөрчил биш, эрх бүхий байгууллагаас заасан хуулийн хугацаанд өмнөх оны аудитын тайлангийн зөрчлийн тайлбар мэдээллийг хүргүүлсээр байтал үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.07.17-ны өдрөөр дуусгавар болгосон. Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 6, 7-ны өдөр эмнэлгийн магадлагаатай, ажлаас чөлөөлөгдсөн байсан. Учир нь 2023.07.06-ны үдээс хойш Авилгалтай тэмцэх газраас энэ асуудлаар дуудагдаж, тайлбар өгч, гарч явахдаа унаж баруун хөлний зөөлөн эд бяцарч, 1 шөрмөсний холбоос тасарсан.
2023.07.17-ны өдрөөс 2023.07.30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны №11012307310560 дугаартай эмнэлэгийн хуудастай, хүндэтгэн үзэх шалтгаантай үед ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нийслэлийн Н-т Байгаль орчны газар хариуцсан ахлах нягтлан бодогч байсан. Тус байгууллага нь нийт 100 ажилтан, албан хаагчийн орон тоотой. Тухайн байгууллага Ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч болон няравын орон тоотой байх ёстой хэдий ч бүтэн статусын хувьд ахлах нягтлан бодогч нярав нар нь өөр өөр байгууллагад харьяалагддаг нөхцөл байдал нь санхүүгийн программын хувьд хамтран ажиллах боломж нөхцөл бүрддэггүй ба тухайн бүх санхүүгийн ачааллыг ахлах нягтлан бодогч 3 хүний ажлыг ганцаараа хийж гүйцэтгэдэг байсан.
Мөн тухайн байгууллагын нийт санхүү, тендер, хөрөнгийн дүн нь бүтэц орон тоо, үйл ажиллагааны цар хүрээгээр Засаг даргын хэрэгжүүлэгч бусад агентлагтай харьцуулахад том, ажлын ачаалал их юм. Ийм учраас өдөр бүр уртасгасан цагаар, шөнө дөл болтол ажлаа хийдэг.
Гэтэл 2022 оны 10 дугаар сараас байгууллагын удирдах ажилчдад өөрчлөлт орж тухайн эрх бүхий удирдлагууд ашиг сонирхлын багийг бүрдүүлсний дотор тухайн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн хамаарал бүхий компаниудаар тус байгууллагаас удаа дараа хөрөнгө оруулалт, тендерийн ажлууд авч гүйцэтгэдэг байсан. Тухайн ашиг сонирхлын баг нь нийт ажилтан албан хаагчдад дарамт шахалт үзүүлэн нягтлан бодогчийг сольж өөрсдийн хамаарал бүхий хүн орлуулан томилуулах ажлыг шат дараалан, удаа дараа зохион байгуулж нэхэмжлэгчид бие сэтгэл, ажлын байрны шахалт дарамтыг 8 сарын турш өдөр бүр үзүүлсэн.
Дүгнэлтэд заасан 9 зөрчил нь өмнөх дарга, нягтлан бодогчийн үед, бүр 2017 оноос бий болсон зөрчлийг, тухайн ажлыг зохион байгуулах, дүгнэх, хүлээн авах ажлын хэсэг, нарийн бичгийн нарт хамаарах зөрчлийг нэхэмжлэгчид хамааруулж арга хэмжээ авч байгаа нь шудрага бус байна. Өөрөөр хэлбэл байгууллага хариуцсан нягтлан бодогчийн санал дүгнэлтийг тусгадаггүй, хянуулдаггүй, хуульд нийцүүлж өгсөн саналыг боловсруулж тушаал, шийдвэрт тусгадаггүй, шаардлагатай анхан шатны баримтыг цаасаар болон цахимаар санхүүд бүрдүүлж өгдөггүй, шаардсан албан баримт бичгүүдийг гаргаж өгдөггүй, хуулийн дагуу шаардсан зүйлсийг гаргаж өгдөггүй, хуулийн хугацаа заасан мэдээллийг цаг тухайд нь илгээдэггүйгээс болж дээрх зөрчлүүдийн ихэнх хэсэг нь гардаг.
Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаарлагасаа татгалзаж байгаа тул урьд эрхэлж байсан ажил болох Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/93 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, удирдлагыг санхүүгийн холбоотой үнэн зөв мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Х.Б нь Нийслэлийн Н-ын даргын 2020.02.17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Нийслэлийн Байгаль орчны газар хариуцсан ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Байгаль орчны газрын 2023.02.20-ны өдрийн 01/334, 2022.11.28-ны өдрийн 01/1908 дугаар албан бичгүүдээр ахлах нягтлан бодогчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн зөрчил гаргасны улмаас шинэ нягтлан бодогч томилох тухай саналыг хүргүүлж байсан.
Х.Б нь ажиллаж буй хугацаандаа Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8.9.1-т Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ хэмээн заасан байхад хуулийн хугацаанд санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй учир газрын ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн ёс зүйн зөвлөлийн хурлын 2022 оны 03 дугаар хурлын тэмдэглэлээр 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй хоцроосон, ажил үүрэгтээ хайнга хандан ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлж, газрын даргын 2022.08.03-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022.12.13-ны өдрийн 05/6592 дугаар албан бичгээр Х.Б нь хариуцан ажиллаж буй байгууллагынхаа албан хаагчдын 2022 оны эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллыг давхар бодож олгосон, ажилчдын цалингаас суутгал хийх замаар алдаагаа залруулж нягтлан бодох бүртгэлийн зарчмыг алдагдуулсан тухай албан хаагчдаас гомдол ирсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож хариуг албан бичгээр хүргүүлнэ үү гэсэн мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Н-ын удирдлагын зүгээс Х.Б-д дахин алдаа дутагдал гаргахгүй байж, ажлаа мэргэжлийн түвшинд өндөр хариуцлагатай хийх талаар хатуу анхааруулж, сануулсан.
2023.02.20-ны өдрийн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 261 дугаар албан бичгээр Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 10,888,360.7 төгрөгийн залруулаагүй алдаа, зөрчил илэрч хязгаарлалттай дүгнэлт гарсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023.06.06-ны өдрийн 03/3548 дугаар албан бичгээр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц алдаа, зөрчил гаргасан Нийслэлийн Байгаль орчны газарт ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон нягтлан бодох бүртгэл тайлагнахтай холбоотой 9 зөрчил илрүүлсэн бөгөөд энэ бүхэн нь ахлах нягтлан бодогч Х.Б-тай холбоотой.
1.Жилийн эцсийн тооллогын баримт, илтгэх хуудас, тооцоо бодсон баримтууд байхгүй 10,755,400 төгрөгийн зөрчил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна, 12.2 Хөрөнгө төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд хийнэ, 12.2.1 жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 20 дугаар зүйлийн 20.2.6 эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах заалтуудыг тус тус зөрчсөн.
2.2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон 7,800,000 төгрөгийн 2 төлбөрийн акт барагдуулаагүй зөрчил гаргасан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно хэмээн заасан.
3.2022 онд 7,100,000 төгрөгийн өглөгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах ажил гүйлгээг гарахаас өмнө хянан баталгаажуулах, 20.2.6 эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах заалтуудыг тус тус зөрчсөн.
4.Галт зэвсэг эзэмших, ашиглах хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад 33 байгаль хамгаалагчийг хамруулахаар төлбөр төлөгдсөн боловч 27 байгаль хамгаалагч суралцаж, гэрчилгээ авсан, байгаль хамгаалагчдад 25 ширхэг галт зэвсэг хүлээлгэн өгөхдөө, галт зэвсэг эзэмшүүлэх гэрээ байгуулан бүртгэл хийгээгүй, мөн галт зэвсэг хүлээлгэн өгөх жагсаалтад 4 байгаль хамгаалагч гарын үсэг зуралгүйгээр галт зэвсэг хүлээн авсан нийт 42.6 сая төгрөгийн зөрчил нь Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно., 10.2 дах Энэ хуулийн 10.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчид галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх үнэн зөв байх зарчмуудыг тус тус зөрчсөн;
5.Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 257 нэр төрлийн 665,300,00 төгрөгийн анхны өртөгтэй хөрөнгийг дахин үнэлж бүртгээгүй.
6.Гүйцэтгэгч аж ахуй нэгж байгууллагатай, тооцоо нийлсэн актгүй, ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа хэзээ дууссан нь тодорхойгүй 4,700,000 төгрөгийн барьцааг төвлөрүүлээгүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 үнэн зөв байх, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэснийг зөрчсөн,
7.Газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн олгосон 5.8 сая төгрөгийн зөрчил нь Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2 Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна заалтыг газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч нь 2022 оны жилийн үр дүнгийн урамшуулал 0.5 сая төгрөгийг өөртөө олгосон нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэсэн заалтыг тус тус зөрчсөн,
8.Тайлант хугацаанд цахим и-баримтын дүнгээс бараа материал, ажил үйлчилгээний төлбөр зөрүүтэй 59,300,000 төгрөг шилжүүлсэн нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг, бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", 20 дугаар зүйлийн 20.2.3 "холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах" заалтуудыг тус тус зөрчсөн,
9.Ойн хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах талаар сургалт зохион байгуулах гэрээ байгуулсан боловч сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, сургалтад хэдэн хүн хамрагдсан нь тодорхойгүй, тайлан гэрээ дүгнэсэн акт байхгүй байхад төлбөрийг шилжүүлсэн, хууль бус мод бэлтгэлтийн 1000 тараах хуудсыг хэвлүүлэхдээ гэрээгүй, гэрээ дүгнэсэн акт болон хүлээлцсэн актгүйгээр бараа материал бэлтгэсэн, зарлагдсан баримт байхгүй нийт 5,200,000 төгрөгийн зөрчил нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.5 "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 хариуцлагатай байх", 6 дугаар зүйлийн 6.4.1 "Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" заалтуудыг тус тус зөрчсөн.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь "Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, еренхий нягтлан бодогч нар хариуцна" хэмээн заасныг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулах саналыг ажлын хэсэг гаргаж ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийн дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү гэсэн. Байгууллагын зүгээс ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа зохион байгуулан тайлбар санал нотлох баримттай танилцсан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Х.Б-гийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу түүний нөхцөл байдлыг харгалзан үзэн газрын даргын 2023 оны Б/200 дугаар тушаалаар 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 сарын 19-ний өдрийг дуустал ажлын 6 өдрийн цалинтай чөлөө олгосон. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/222 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон.
Х.Б нь өөрийн хувийн байдалтай холбоотой өргөдлийг цаг тухайд өгөх, хүний нөөцийн ажилтанд мэдэгддэг байсан боловч 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд эмнэлгийн магадалгаатай байгаа, гэмтэл авсан тухайгаа захиргаанд мэдэгдээгүй ба тушаалтай танилцах, ажил хүлээлцэхдээ ч албан ёсоор мэдэгдээгүй байсаар Санхүүд 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон эмнэлгийн магадлагаа (лист) ирсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.2-т 80.1.4-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн магадалгаатай байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан. Х.Б нь хуулийн 80.1.4-т заасан зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлд дурдсан эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
НО-ын 2023 оны 11 дүгээр сарын 06-ы өдрийн 01/2691 дугаар албан бичигт тухайн байгууллагад хийгдсэн аудитын хяналт шалгалтын биелэлтийг хүргүүлсэн. Нийслэлийн дотоод аудитын албанаас Байгаль орчны газрын 2021 он, 2022 оны 3 улирлын байдлаар үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар улсын байцаагчийн тогтоосон нийт 62,669,000 төгрөгийн нийт 8 акт тогтоосноос 49,268,800 мянган төгрөгийг барагдуулж, үлдэгдэл болох 13,429,500 төгрөгийг барагдуулах шаардлагатай байна гэх, Нийслэл дэх төрийн аудитын газраас 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 24,350,148 төгрөгийн зөрчил илэрч, нийт 5 акт, 1 албан шаардлага тогтоосноос 5,634,669 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 18,715,479 төгрөгийг барагдуулах шаардлагатай байна гэжээ. Х.Б нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно." хэмээн заасныг зөрчсөн тул мөн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах, 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, шийдвэрийг Б/222 тушаалаар хамтад нь гаргасан. "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэжээ. Х.Бгийн эхний зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа 1 жилээс хэтрээгүй бөгөөд давтан гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болж байгаа.
Иймээс нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7 х/,
-2023.07.17-ны өдрийн Б/222 тоот Нийслэлийн Н-ын даргын Ахлах нягтлан бодогч Х.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 8-9 х/,
-2023.09.12-ны өдрийн 63 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 10-12 х/,
-Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 18 х/,
-№11012307310560 дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-ийн 21 х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-42 х/,
-2024.01.16-ны өдөр С.Н-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 121 х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3-р хх-ийн 79 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч Н тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 45 х/,
-2023.10.23-ны өдрийн 2/268 дугаартай Ю.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 46 х/,
-Цалингийн карт /хх-ийн 209-210 х/,
-2022.03.10-ны өдрийн А/14 дугаар Нийслэлийн Н-ын даргын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 211-225 х/,
-Нийслэлийн Н-ын хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 226-228 х/,
-Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 229 х/,
-Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ /хх-ийн 230-231 х/,
-2023.10.26-ны өдрийн 01/2571 тоот Байгаль орчны газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 232-233 х/,
-2023.10.25-ны өдрийн Нийслэл дэх Төрийн аудит, Нийслэлийн дотоод аудитын газраас санхүүгийн үйл ажиллагааны зөрчилд тавьсан акт /хх-ийн 234 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/53 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /хх-ийн 235-236 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/54 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /хх-ийн 237-238 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/55 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, түүний хавсралт /хх-ийн 239-241 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/56 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /хх-ийн 242-243 х/,
-2023.02.24-ний өдрийн 10/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /244-246 х/,
-2023.11.02-ны өдрийн 01/2648 тоот Байгаль орчны газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 247-248 х/,
-2023.02.25-ны өдрийн 48/А0270179 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /249-250 х/,
-2023.02.24-ний өдрийн 32/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан шаардлага /2-р хх-ийн 1 х/,
-2022.02.25-ны өдрийн 49/А0270179 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /2-р хх-ийн 2-3 х/,
-2023.11.06-ны өдрийн 01/2691 дугаар Байгаль орчны газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 4-8 х/,
-2023.02.20-ны өдрийн 01/334 дугаар Байгаль орчны газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 9 х/,
-2022.12.13-ны өдрийн 05/6592 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 10-14 х/,
-2022.12.13-ны өдрийн 05/6593 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг /2-р хх-ийн 15 х/,
-2022.11.28-ны өдрийн 01/1909 дугаар Байгаль орчны газрын албан бичиг /2-р хх-ийн 16-17 х/,
-2022.11.28-ны өдрийн 01/1908 дугаар Байгаль орчны газрын албан бичиг /2-р хх-ийн 18-19 х/,
-2022.11.28-ны өдрийн НО-ын санхүүгийн үйл ажиллагааны тухай албан бичиг /2-р хх-ийн 20-26 х/,
-2022.11.16-ны өдрийн 10 дугаар НО-ын хурлын тэмдэглэл, түүний хавсралт /2-р хх-ийн 27-33 х/,
-2022.11.04-ний өдрийн Аглаг ой ХХК-ийн гүйцэтгэлийн тайлан материалтай холбогдуулан байгууллага хариуцсан нягтлан бодогчид өгөх тайлбар /2-р хх-ийн 39-40 х/,
-Х.Бгийн төрийн албан хаагчийн анкет /2-р хх-ийн 41-46 х/,
-2022.01.10-ны өдрийн Нийслэлийн дотоод аудитын газраас хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайлан тэмдэглэлээр өгсөн зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө /2-р хх-ийн 47-52 х/,
-Нийслэлийн дотоод аудитын газраас хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайлан тэмдэглэлээр өгсөн зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт /2-р хх-ийн 53-61 х/,
-2022.11.21-ний өдрийн 2/206 дугаар Дотоод аудитын албаны албан бичиг /2-р хх-ийн 62 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/52 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 63-64, 3-р хх-ийн 44-45, 67-69 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/53 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 65-66, 3-р хх-ийн 46-47 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/54 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 67-68, 3-р хх-ийн 48-49 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/55 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, түүний хавсралт /2-р хх-ийн 69-71, 3-р хх-ийн 50-52 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/56 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 72-73, 3-р хх-ийн 53-54 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/57 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, түүний хавсралт /2-р хх-ийн 74-76, 3-р хх-ийн 55-57, 70-74 х/,
-2022.11.18-ны өдрийн 38-04/58 дугаар Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 77-78, 3-р хх-ийн 58-59, 75-76 х/,
-Дүгнэлт, зөвлөмж /2-р хх-ийн 79-81 х/,
-2023.07.24-ний өдрийн Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 82-84 х/,
-2022.01.27-ны өдрийн А/93 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж, түүний хавсралт /2-р хх-ийн 85-90 х/,
-2022.08.01-ний өдрийн 03 дугаар Н-ын Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 91-96 х/,
-2023.06.07-ны өдрийн 02 дугаар Сонсох ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 97-99 х/,
-2023.06.06-ны өдрийн 03/3548 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 100-104 х/,
-2022.12.13-ны өдрийн 05/6592 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 105-109 х/,
-2022.07.29-ний өдрийн 01/1269 дугаар Байгаль орчны газрын албан бичиг /2-р хх-ийн 110 х/,
-2022.07.29-ний өдрийн 05/3939 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг /2-р хх-ийн 111 х/,
-2023.07.24-ний өдрийн Ажил хүлээлцсэн ажлын баримтын жагсаалт /2-р хх-ийн 112 х/,
-2022.08.23-ны өдрийн Б/248 дугаар Нийслэлийн Н-ын даргын тушаал /2-р хх-ийн 113 х/,
-2023.06.14-ний өдрийн Б/200 дугаар Нийслэлийн Н-ын даргын тушаал /2-р хх-ийн 114 х/,
-Албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 212-216 х/,
-2021 оны санхүүгийн тайлангийн аудит /2-р хх-ийн 228-251 х/,
-2022.11.21-ний өдрийн 2/206 дугаар Дотоод аудитын албаны албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 1-43 х/,
-2022.11.28-ны өдрийн Нийслэлийн дотоод аудитын газраас хийсэн дотоод аудит, хяналтын шалгалтын тайлан, тэмдэглэлээр өгсөн зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө /3-р хх-ийн 60-66 х/,
-2023.02.20-ны өдрийн 260 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 90-120 х/,
-2023.02.24-ний өдрийн 8/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 121 х/,
-2023.02.24-ний өдрийн 9/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 122 х/,
-2023.02.24-ний өдрийн 10/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 123 х/,
-2023.02.24-ний өдрийн 11/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 124 х/,
-2023.02.24-ний өдрийн 12/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 125 х/,
-2023.02.24-ний өдрийн 32/А0270182 дугаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын акт /3-р хх-ийн 126 х/,
-2024.09.18-ны өдрийн 01/2454 дугаар Байгаль орчны газрын албан бичиг /3-р хх-ийн 128 х/,
-2024.02.02-ны өдрийн 01/43 дугаар Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын албан бичиг /3-р хх-ийн 129 х/ зэрэг баримтуудыг,
-Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.09.05-ны өдрийн 182/ШЗ2024/14911 дугаартай захирамжийн дагуу 2024.09.16-ны өдрийн 1168 дугаар Нийслэл Төрийн аудитын газрын албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 224-227 х/,
-2024.09.24-ний өдрийн 182/ШЗ2024/16065 дугаартай захирамжийн дагуу 2024.10.07-ны өдрийн 04-1357 дугаар Үндэсний аудитын газрын албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 87-88 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н-т холбогдуулан Агентлаг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан бөгөөд агентлаг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Нийслэлийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт авч их хэмжээний ноцтой алдаа, зөрчил гарган ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл хязгаарлалттай дүгнэлт гэдэг нь засах боломжтой дүгнэлтийг хэлдэг. Мөн хязгаарлалттай дүгнэлт ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх боловч энэ талаар баримт байхгүй.
2.2. Эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байгууллагын тайланг хугацаанд нь ирүүлэх үүргээ зөрчиж хугацаанд нь ирүүлдэггүй, хоцроодог. Ээжийнхээ автомашиныг байгууллагын зардлаар даатгуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан нь тус тус тогтоогдсон учир Н-ын даргын 2023.07.17-ны өдрийн Б/222 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,
154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
а. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.07.17-ны өдрийн Б/222 тоот Ахлах нягтлан бодогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ.
б. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.09.12-ны өдрийн хуралдааны 63 дугаар шийдвэрээр ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан, тохиролцоогүй... гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байх ба нэхэмжлэгч Х.Б нь энэ хариуг авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2023.09.26-ны дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч 2023.10.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацааг 5 өдрөөр хэтрүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 10-12 х/
в. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй учир маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
5. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч Н-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.07.17-ны өдрийн Б/222 тоот тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:
-Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.,
-Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох,
-80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан,
-123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол,
-Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 03/3548 дугаартай албан тоот
-Н-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.11-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүрэгтээ хайнга хандаж, ажлын ноцтой хариуцлага алдсан,
-Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.9-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүрэгтээ хайнга хандаж, ажлын ноцтой хариуцлага алдсан гэсэн заалтуудыг үндэслэжээ.
5.1. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл
б. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх үндэслэлүүдийн тухайд
б. Хариуцагч Н-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000000000 дугаартай гэрчилгээнд Л.Д-ийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг 2022.04.14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. /1 дүгээр хх-ийн 45 х/ Өнөөдрийн байдлаар энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байх тул ажил олгогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2023.07.17-ны өдрийн Б/222 тоот Ахлах нягтлан бодогч Х.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргах эрх бүхий этгээд нь Л.Д байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухай.
б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сараас хэтрээгүй байхаар зохицуулсан.
Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Дээрх үйл баримт тогтоогдсон нөхцөлд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болно. Гэхдээ ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдон, баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн байх ёстой бөгөөд хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
б. Нэхэмжлэгч Х.Б-гийн Албан тушаалын тодорхойлолтын маягт-д зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Н-ын Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч нь Хэрэгжүүлэгч агентлагуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуульд нийцүүлэн Олон улсын болон Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, төсөв, хөрөнгө, зардлыг төлөвлөх, зарцуулах, төлөвлөгөөт орлогыг бүрдүүлэх, бүртгэлээр хяналт тавих, удирдлагыг санхүүгийн үнэн зөв бодит мэдээ, мэдээллээр хангах зорилготой байх бөгөөд 1 дүгээр зорилтын 1.2-т Агентлагийн үйл ажиллагааны орлого зарлагын төсөв зохиох, ...санхүүгийн тайлан тэнцлийг үнэн зөв гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан хугацаанд нь тайлагнах, 1.10-т Улирал, жилийн тайлан тэнцлийг хугацаанд нь гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан тушаах, 6 дугаар зорилтын 6.1-д Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч, санхүүгийн ажилтны ёсзүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, батлагдсан стандартын дагуу албан хэрэг хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. /хх-ийн 47-50 х/
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно,
123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,
123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана,
123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан.
а. Хариуцагч нь 2022.08.03-ны өдрийн Б/248 дугаартай Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч Х.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ...байгууллагын 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тйалагнаж ажиллаагүй хоцроож, ажил үүрэгтээ хайнга хандан ажлын ноцтой хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн... гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын нээлттэй сануулах шийтгэл ногдуулжээ. /2 дугаар хх-ийн 113 х/
Тодруулбал, Х.Б нь Албан тушаалын тодорхойлолтын маягт-ийн 1 дүгээр зорилтын 1.2, 1.10, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д тус тус заасны дагуу агентлагийн үйл ажиллагааны орлого зарлагын төсөв зохиох, ...санхүүгийн тайлан тэнцлийг үнэн зөв гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан хугацаанд нь тайлагнах, улирал, жилийн тайлан тэнцлийг хугацаанд нь гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан тушаах, төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж, зохих газруудад нь хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь НО-ын 2022.07.29-ний өдрийн 01/1269 тоот Нт хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хх-ийн 110 х/, нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022.07.29-ний өдрийн 05/3939 тоот Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хх-ийн 111 х/, Н-ын 2022.08.01-ний өдрийн 03 дугаартай Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /2 дугаар хх-ийн 91-95 х/-ээр тус тус тогтоогдсон.
б. Нэхэмжлэгч нь санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлсэн талаарх шалтгаанаа 2 байгууллагын удирдлагуудын хооронд зөрчилдөөн гаргахгүй байхын тул гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
в. Мөн Нийслэлийн Засаг даргын 2022.10.14-ний өдрийн 13 дугаартай Дотоод аудит, хяналт шалгалтын удирдамж-ийн дагуу НО-ын 2021, 2022 оны 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг барагдуулах, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал гарсан нөхцөлд холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэхээр тусгажээ. /3 дугаар хх-ийн 2-4 х/
г. Нийслэлийн Дотоод аудитын албанаас дээрх удирдамжийн дагуу 2022.10.18-ны өдрөөс 10 хоногийн хугацаан шалгалт хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийн хавсралт болох Нийслэлийн Дотоод аудитын албаны Улсын байцаагчийн 2022.11.18-ны өдрийн 38-04/52, 38-04/55 тоот Илүү олгосон урамшууллыг нөхөн төлүүлөх тухай акт, 38-04/53, 38-24/54 тоот Зориулалт бусаар зарцуулсан төлбөрийг төлүүлэх тухай 38-04/56 тоот Илүү олгосон төлбөрийг төлүүлэх тухай, 38-04/57 тоот Алданги төлүүлэх тухай, 38-04/58 тоот Зориулалт бусаар зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай актуудыг тус тус тавьжээ. Дээрх актуудыг 2022.12.14-ний өдөр Х.Б болон бусад этгээдүүдэд танилцуулсан байна. /3 дугаар хх-ийн 44-45, 46-47, 48-49, 50-51, 53-54, 55-56, 58-59, 66 х/
д. Нийслэл дэх Төрийн аудитын газраас НО-ын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 2023.02.24-ний өдрийн 8/А0270182 тоот Төлбөр барагдуулах тухай актаар Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах талаар сургалт зохион байгуулах гэрээ байгуулсан боловч сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, сургалтад хэдэн хүн хамрагдсан нь тодорхойгүй, тайлан болон гэрээ дүгнэсэн акт байхгүй байхад 2,640,000 төгрөгийг шилжүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална, 5.1.4 үнэн зөв байх, 13 дугаар зүйлийн 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтуудтай нийцээгүй, иж бүрэн байх, нийцсэн зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангаагүй байна... гэж,
- 9/А0270182 тоот Төлбөр барагдуулах тухай актаар Галт зэвсэг эзэмших, ашиглах хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын зардалд /33 байгаль хамгаалагчийг хамруулахаар төлбөр төлөгдсөн боловч 27 байгаль хамгаалагч суралцаж, гэрчилгээ авсан/ 900,000 төгрөгийг илүү төлсөн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 үнэн зөв байх заалтуудтай нийцээгүй, эрх ба үүрэг, иж бүрэн байх, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангаагүй байна... гэж,
- 10/А0270182 тоот Төлбөр барагдуулах тухай актаар Гүйцэтгэгч аж ахуй нэгж байгууллагатай, тооцоо нийлсэн актгүй, ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа хэзээ дууссан нь тодорхойгүй 4,734,669 төгрөгийн барьцааг төвлөрүүлээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4. үнэн зөв байх, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7. Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ" заалттай нийцэхгүй, эрх ба үүрэг батламж мэдэгдлийг хангаагүй гэж,
- 11/А0270182 Төлбөр барагдуулах тухай актаар Газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,818,229 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2. Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна заалттай нийцэхгүй гэж,
- 12/А0270182 дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар Хууль бус мод бэлтгэлийн 1000 ш тараах хуудсыг хэвлүүлэхдээ гэрээгүй, гэрээ дүгнэсэн болон хүлээлцсэн актгүйгээр бараа материалыг 2,500,000 төгрөгөөр бэлтгэсэн. Мөн тараах хуудсыг тараасан жагсаалт байхгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална 5.1.4. үнэн зөв байх, 13 дугаар зуйлийн 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, Төевийн тухай хуулийн 5 дугаар зуйлийн 5.1.5. Хариуцпагатай байх, 6 дугаар зуйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах заалтуудтай нийцэхгүй гэж дүгнэж, актуудын биелэлтийг хангуулахыг НО-ын дарга болон нягтлан бодогч нарт хариуцуулжээ. /3 дугаар хавтас 121-125 х/
Дээрх 5 актуудаас 8/А0270182, 12/А0270182 дугаартай Төлбөр барагдуулах тухай актуудаар тус тус тогтоосон 2,640,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн төлбөрийн актуудыг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024.02.21-ний өдрийн А/11 тоот тушаалаар хүчингүй болгожээ. /3 дугаар хх-ийн 88 х/
е. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Б нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй дахин зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, байгууллагын алба хаагчдад үр дүнгийн урамшлууллыг давхар бодож олгосон, тайлант хугацаанд цахим и-баримтын дүнгээс бараа, материал ажил, үйлчилгээний төлбөр зөрүүтэй байхад мөнгө шилжүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан болох нь 2023.02.20-ны өдрийн 01/334 тоот Нт хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хх-ийн 9 х/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022.12.13-ны өдрийн 05/6592 тоот Нийслэлийн Нт хүргүүлсэн албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хх-ийн 10, 11-14 х/, НО-ын 2022.11.28-ны өдрийн 01/1909 тоот Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хх-ийн 16-18 х/, 2022.11.16-ны өдрийн 10 дугаартай НО-ын хурлын тэмдэглэл /2 дугаар хх-ийн 27-31 х/, 2023.06.07-ны өдрийн 02 дугаартай Сонсгох ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хх-ийн 97-98 х/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023.05.23-ны өдрийн Нийслэлийн Байгаль орчны газарт хийсэн хяналт шалгалтын тухай Илтгэх хуудас /2 дугаар хх-ийн 101-104 х/
Мөн хамаарал бүхий этгээдийн тээврийн хэрэгслийг байгууллагын зардлаар даатгуулсан болох нь зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн 2023.07.17-ны өдрийн Б/222 дугаар шийдвэрийг буруутгах боломжгүй.
7. Эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлийн тухай
а. Нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлээ Авлигатай тэмцэх газарт дуудагдаж тайлбар өгөөд гарч явахдаа унаж баруун хөлний зөөлөн эд бяцарч 1 шөрмөсний холбоос тасарсан учраас 2023.07.06, 07-нд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөтэй байсан. Мөн 2023.07.17-ноос 2023.07.30-ны өдрийг дуустал эмчилгээ хийлгэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
б. Нэхэмжлэгч нь ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан болох нь №11012307310560 дугаартай эмнэлгийн хуудас, гэрэл зураг, төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 20, 21 х/
в. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2-т тус тус заасны дагуу донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байх үед ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар зохицуулсан.
г. Ажил олгогчийн зүгээс Х.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ажил олгогчийн үүрэгт хамааралгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Б-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
9. Хэргийн 1 дүгээр хавтасны 13-17, 22-40, 69-208 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан Н-т холбогдох агентлаг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай Х.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА