Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр                                                Дугаар 2022/ДШМ/48                                                                    Даланзадгад сум

 

 

 

 

Г.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Ганбулган /цахимаар/,

Шүүгдэгч: Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Цэрэнням /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан,

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.*******т холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, “Монголиан бииф” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хорчид овогт ийн ******* /регистрийн дугаар: *******/.

 

Шүүгдэгч Г.******* нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын *******,*******,, ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.ийн Хаан банкны дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.,020,52 төгрөг, Н., төрсөн дүү Г. нарын хамтарсан ХААН банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг, төрсөн ах Г ын Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг, эхнэр Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.731.243,25 төгрөг, салсан эхнэр О.ийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.102,94 юань буюу 971.695,10 төгрөг, өөрийнхөө Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 5.002 юань буюу 1.266.950,64 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган нь Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Хорчид овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй , стадион оргил гудамж 97 a тоот орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй , стадион оргил 97 тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 239 хуудас/, улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтаст хэргийн 240 хуудас/, Г.*******ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтаст хэргийн 143 хуудас/- ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Хэрэгт Н.ийн эзэмшлийн Тоёота Лексус 570 маркийн улсын дугаартай, Г.гийн эзэмшлийн Тоёота Лексус 570 маркийн 8068 УНК улсын дугаартай автомашинуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан боловч Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үйлдэлд нь эрүүгийн 190200581 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдаж, Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.*******ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганбулган давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж..." гэж хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хууль тогтоогч хуульчилжээ.

Шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа хууль бус хөрөнгийг нь хураан авахгүй гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн зорилгыг 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан.

Авлигын гэмт хэргийн хор уршиг нь бусдад учирсан шууд хохирол байхгүй мэт харагддаг ч Төрийн албанд буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилгаж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог.

Гэтэл хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгө, орлогыг шүүхээс хураахгүй шийдвэр гаргасан нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилго хангагдаагүй гэж дүгнэх нэг үндэслэлийг бий болгож байна.

Монгол улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргээс олсон ийм орлогоос үүссэн, гэмт хэргээс олсон ийм орлогыг өөрчилж буюу хувиргаж бий болгосон эд хөрөнгөөс үүссэн эсхүл гэмт хэргээс олсон ийм орлого холилдсон эд хөрөнгөөс үүссэн ашиг орлого буюу бусад ашиг хонжоонд энэ зүйлд заасан арга хэмжээг гэмт хэргээс олсон орлоготой адил хэлбэрээр болон адил хэмжээгээр мөн авна” Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг хориглох гэж заасан, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтад шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгоно гэж заасан заалтууд шүүхийн шийдвэрт тусгалаа олоогүй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгийг тодорхойлсон, мөн • гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах, албадан гаргуулсан хөрөнгийг хохирол, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж илүү гарсан хөрөнгийг Улсын төсөвт шилжүүлэх талаар тодорхой заасан.

         Гэмт хэргийн үр дагаврыг шүүх арилгуулаагүй нь буруу бөгөөд дээрх хуулийн заалтууд зөрчигдсөн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх нэгэнт гэм буруутайд тооцсон бол эрүүгийн ял, хариуцлагаас чөлөөлж болно, харин хохирол нөхөн төлүүлэхээс чөлөөлж болохгүй.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт "Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх” гэсэн агуулга бүхий заалт нэмэх, 3 дахь заалтад “битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх" гэсэн агуулга бүхий өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

       Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль заасан шаардлагад нийцээгүй нотлох баримтыг гэм буруутайд тооцоход үнэлсэн дүгнэлтийг хийсэн.

        Шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн ч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

           Мөн өмгөөлөгчийн маргаж мэтгэлцсэн нотлох баримтуудад болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан гэх үндэслэлд шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” дүгнээгүй.

         Шийтгэх тогтоолд Г.*******ийн хууль ёсны орлогыг хэдэн төгрөг гэж үзсэн, уг орлогоос хэдэн төгрөгийн орлого хууль бус болохыг шүүх тогтоож өгөөгүй. Үүнийг прокурор ч ялган зааглаж маргаж мэтгэлцэж чадаагүй. Г.*******ийн хууль ёсны орлого хэт давсан нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

          Г.******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан гэх боловч тухайн мөнгийг дансны эзэмшигч өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл Г.*******ийг нотлох ёстой гэсэн хэт нэг талыг барьж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г., Г., Г., нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн дансаар орсон мөнгө нь Г.*******той ямар ч хамааралгүй, тухайн мөнгийг Г.******* авсан гэж мэдүүлдэггүй. Гэтэл шүүх хууль ёсны орлогоосоо гадна дээрх этгээдүүдийн данс дахь мөнгийг авсан гэж үзэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

         Шүүгч нь хөндлөнгийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох атал БНХАУ-ын Өвөр Монгол иргэдийг гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг илтэд зөрчин өмгөөлөгч оролцуулалгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хуульд заасан шаардлага байхад түүнийг нотлох баримтаар тооцож дурдаж Г.*******ийг гэм буруутайд тооцсон нь илтэд яллах талыг барин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүн таслах ажиллагааг явуулсан гэж үзэхэд хүргэж байна.

         Иймд Эрүүгийн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.    

 

         Прокурор Б.Ганбулган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тэдгээр хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг шинжлэн судлаагүй, эдгээрийг үнэлээгүй гэдгийг дурдсан байгаа. Сүүлд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасны дагуу Чимгээ, Шүрэнчимэг, Эрдэмт зэргээс хууль ёсны дагуу мэдүүлэг авсан байдаг. Мөн *******ийн хамаатнууд буюу хамаарал бүхий хүмүүсийн дансаар орсон гүйлгээг ******* яаж авсан талаар тогтоогоогүй гэдэг зүйл ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж байгаа. *******ийн ажиллаж байсан газрын Хаан банкны тооцооны төвийн лавлагаагаар *******ийн хамаарал бүхий этгээдүүдийн дансанд их хэмжээний юанийн гүйлгээ хийгдсэн байдаг. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр хүмүүсийн дансаар хийгдсэн гүйлгээг би мэдэхгүй гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр орлогын гүйлгээнүүдийг шалгасан боловч түүний яриад байдаг “манай ахын хятад улсын иргэдийн визний асуудлыг хөөцөлдөж өгсөн мөнгө” гэх үндэслэлүүд тогтоогдоогүй. Үүнтэй холбоотой аж ахуйн нэгжийн хувьд орлогын албан татвар төлсөн зүйл байхгүй. Мөн тэр аж ахуйн нэгжийн тодорхой албан тушаалтнаас мэдүүлэг авахад “манай компаниуд торгуулж байгаагүй, Засгийн газрын квотод орчихсон байдаг учраас гаднаас ажиллах хүчин авах шаардлагагүй, торгуулах нөхцөл байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Энэ дээр бол өөрөөр нь нотлуулах гээд байгаа зүйл байхгүй. Харин өөрийнх нь тайлбарласан үндэслэлүүд тогтоогдоогүй гэж хэлэх гэсэн юм. Тийм болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Харин гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг улсын төсөвт хураан авах нь зүйтэй гэсэн саналтай байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт "Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх” гэсэн агуулга бүхий заалт нэмэх, 3 дахь заалтад “битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх" гэсэн агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд 2014 оноос хойш энэ хэрэг дээр үнэн бодит байдлыг тогтоолгож, өөрийгөө цагаатгахын төлөө бүхий л зүйлийг хийж ирсэн. Анхан шатны шүүхээс хоёр ч удаа цагаатгаж шийдвэр гарч байсан. Шат, шатны шүүхэд өөрийн биеэр хүсэлт гаргаж шүүх хуралдаанд цагаатгах үндэслэлээ дэмжиж оролцдог. Яг хаана яаж хөрөнгөжсөн гэдгээ ойлгохгүй, үнэн бодит байдлыг тогтоолгохоор өдий хүртэл явж ирлээ. Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Миний одоогийн хувийн байдал болон эдийн засгийн байдлыг харгалзан үзэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт, хамаарал бүхий иргэдийн орлогыг ******* мэддэггүй гэдэг. Үүнийг ******* мэдэх үүрэггүй, шалгаж байгаа газар нь хаанаас орсон ямар орлого вэ гэдгийг тогтоох ёстой. *******ийн аав, ахыг нь энэ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нөхцөл байдлыг өөрт нь хамааралгүй нотлох баримтуудыг гаргаж, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагддаг юм. Энэ нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа ажиллагаа юм. Энэ хүрээнд нотлох ёстой зүйлийг нотлохгүйгээр яллагдагчаар татаж байгаа нь яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээх шаардлагагүй гэдэг байдлаар хандаж явдаг. Тэр нь хавтаст хэргээс маш тодорхой харагдана. Тийм болохоор прокуророос *******ийн аав болон түүний ах нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор ярилаа, *******ийн оршин суудаг газраас энэ мөнгийг шилжүүлсэн байна гэж. Бүхэл бүтэн Өмнөговь аймгийн Ханбогд гэдэг суманд хэн нь ямар хүн рүү мөнгөө шилжүүлэх нь хууль бус биш шүү дээ. Бүхэл бүтэн Ханбогд суманд байгаа Хаан банкийг ашиглаад мөнгөн гүйлгээ хийсэн нь *******той хамаатай бол тухайн жилд гүйлгээ хийсэн бүх мөнгийг хамааруулж үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Дээрээс нь нэмж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж авсан гэрчийн мэдүүлгүүдийг сая прокурор ярьж байна. Хуульд заасан шаардлага хангахгүй байгаа баримтуудыг үндэслэж яллах талын дүгнэлтүүдийг ярьж байна. Мөн эдийн засгийн өршөөлийн тухай хуульд нийцүүлээд болон нар нь холбогдох тайлангаа гаргаад өгчихсөн байгаа. Улсын яллагч яагаад энийг өнөөдрийг хүртэл анхаарч үзэхгүй байна вэ. Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд заасан орлогыг орлоготой нь холбогдуулаад хэд хэдэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Тэрнээс болоод татвартай холбоотой болон бусад төрлөөр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гэмт хэрэгт холбогдуулж шалгахгүй гэдэг энэ заалттайгаа зөрчилдөөд байгаа юм. Дээрээс нь гэдэг хүн махны бизнес хийж байсан гэдэг нь үгүйсгэгдээд байдаг. Одоо ч гэсэн , нар нь махны чиглэлийн бизнесээ эрхлээд ажиллуулаад явж байгаа. Энэ нь гэр бүлийн бизнес юм. Энэ болгоныг үзэх юм бол тэр орлогууд нь хаанаас, хэзээ яаж бий болсон гэдэг нь хангалттай нотлогдоно. Мөн , болон дүү ийн мэдүүлэг дээр орж ирсэн орлогын эх үүсвэр нь тогтоогдоогүй гэдэг. Итали улсад явж сурах гэж байсан учраас визний мэдүүлэгт ашиглах зорилгоор өөрийнхөө хөрөнгө орлогыг их болгож харагдуулахын тулд аас шилжүүлэг хийсэн гэсэн өөрийнх нь мэдүүлгээс энэ орлогын эх үүсвэр нь маш тодорхой харагдаж байгаа. ийн хувьд бол миний бизнесийн орлого гэж мэдүүлгээ өгсөн байдаг. Тэрнээс бусдаар *******ийн ажил хэрэг, үйл ажиллагаатай нь холбоотой орсон орлого гэдэг зүйл бол яригдаагүй юм аа. Тийм учраас улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авахгүйгээр, анхан шатны шийтгэх тогтоолыг цагаатгах тогтоол болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурор Б.Ганбулганы 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичсэн 80 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бичсэн давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           

          Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Г.******* нь Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн Өмнөговь аймаг дахь албанд улсын байцагчаар 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, ахлах мэргэжилтнээр 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Өмнөд бүс дэх газрын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байх хугацаандаа 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.ийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 47 удаагийн гүйлгээгээр 1453574,29 юань буюу 323703943.34 төгрөг, Голомт банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163056,56 юань буюу 36650020,52 төгрөг,

           Н., төрсөн дүү Г. нарын хамтарсан ХААН банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926841,27 юань буюу 260262865,27 төгрөг,

            төрсөн ах Г ын Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565303,87 юань буюу 119554501,46 төгрөг,

             эхнэр Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466383,93 юань буюу 111731243,25 төгрөг,

             салсан эхнэр О.ийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4102,94 юань буюу 971695,10 төгрөг,

             өөрийнхөө Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 5002 юань буюу 1266950,64 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3584264,67 юань буюу 854141219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Н., Г., Г.*******, Г., О., Б. нарын ХААН банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд, гэрч Г.гийн “...Би мөнгө шилжүүлж байгаа хүнийг танихгүй. Дансанд чинь мөнгө орсон гэж манай ах хэлдэг, Түүнийгээ аваад монгол төгрөг болгоо өгөөрэй гэхэд нь банкнаас авч солиулаад өгдөг байсан.” /4 хх-31/, гэрч Н.ийн “... надаа утсаар хэлэхээр нь данснаас очоод аваад т аваачиж өгдөг.” /4 хх-35/, гэрч Б.гийн “...Их хэмжээний буюу 10000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ мөнгийг би данснаас аваад *******ийн аав эд аваачиж өгдөг байсан. Мөнгө шилжүүлсэн хүмүүс нь өөрсдөө  дансанд мөнгө хийсэн гэж утсаар хэлдэг. Юаниа данснаас аваад Найман шарга зах дээр солиулдаг. *******ийн аав эд юаниар нь аваачиж өгдөг. Заримдаа төгрөгөөр солиулчхаарай гэхээр нь аваачиж солиулдаг.” /4 хх-39/, гэрч О.ийн “...Г.******* 2009 онд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллахаар болсон. Тэгээд намайг юанийн данс нээх хэрэгтэй гэхээр нь би ХААН банканд юанийн данс нээсэн. Тэгээд над руу утасдаад дансанд чинь тэдэн юань хийсэн шүү гэдэг. Түүнийг нь би авч хэрэглээндээ хэрэглэж байсан. Миний санаж байгаагаар  их хэмжээний буюу 50000 юань шилжүүлээд намайг авааж байж байгаарай гээд дараа нь Улаанбаатарт ирэхээрээ надаас авдаг байсан. Дансанд мөнгө хийсэн хүмүүсийг би огт танихгүй.” /4 хх-40/, гэрч Г.ын “...Тухайн үед манай дүү Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол улсад ажиллаж байгаа хятад ажилчдыг тасалж зогсоож хөдөлмөрийн виз авах хэрэгтэй гээд надтай холбуулж байсан юм. Би ажил хөөцөлдөөд банканд дугаарлахад хүндрэлтэй байдаг болохоор өөрийн аав дүү нарын дансанд мөнгийг нь шилжүүлүүлдэг байсан. Тэд банкнаас мөнгө аваад төгрөгөөр солиулаад надад өгдөг байсан.” /4 хх-43/, гэрч Цэцэнгийн “...Би компанид ажилд ороод удаагүй байхдаа буюу 2011 оны сүүлээр Г.*******той танилцсан. Энэ хүн Гашуун сухайт боомтон дээр гадаадын иргэдийг шалгадаг байцаагчийн ажил хийдэг хүн байсан. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. ...хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө гэж Г.******* хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр данс руу *******ийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. ******* би ийм газар ажилладаг болохоор визийг чинь амархан бүтээгээд өгнө гэж надад хэлээд тэдгээр данс руу юань шилжүүлүүлдэг байсан. Жолооч нарыг визтэй эсэхийг ******* өөрөө шалгадаг байсан.” /4 хх-246/, гэрч Ө.Гэрэлтүгийн “...Би *******ийг ажлын шугамаар танина. Тэр , нарыг нь танихгүй. Би ******* болон эдгээр хүмүүстэй хамтран ямар нэг бизнес эрхэлж байгаагүй. *******той ямар нэг өр зээл авлага байхгүй. ...Тийм ээ би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай тул ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан. Манай ажилчидтай холбоотой зөрчил гардаг бөгөөд очоод уулзах гэхээр бид нартай уулзахгүй даргаа дууд гэдэг.” /7 хх-242, 243/, шинжээч А.ийн “...Шинжээчээс тавьсан асуултад 2014-12-31-ний өдрийг дуустал хугацаанд гэж асуусан байсан тул хариултад дээрх хугацааг бичсэн юм. Тухайн дансанд орсон иргэн, аж ахуйн нэгжүүдээс оруулсан сүүлийн орлого нь энэ хугацаанаас наана байсан. Гэхдээ шинжээчид ирүүлсэн дээрх 6 хүний 7 дансны хуулгууд 2014-12-31-ний өдрийг дуусталх хугацаанд байсан бөгөөд энэ дансанд хамгийн сүүлд 2014-12-31-ний өдөр хуримтлагдсан хадгаламжид хүү тооцсон байсан. Ингэхээр энэ хүүний орлогыг тухайн дансанд орсон сүүлийн орлого гэж үзнэ.” /9 хх-206/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.*******ийг ажилд томилсон чөлөөлсөн, түдгэлзүүлсэн тушаалууд /4 хх-171-196/, “Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр /9 хх-172-201/ нотлогдон тогтоогджээ.

      

         Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

         Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн оролцогч нар энэ талаар маргаж мэтгэлцээгүй байна.

 

Хяналтын прокурор Б.Ганбулган нь “...шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт "Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох 3584264.67 юань буюу 854141219.58 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх” гэсэн агуулга бүхий заалт нэмэх, 3 дахь заалтад “битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх" гэсэн агуулга бүхий өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /12 хх-35, 38/ улсын яллагч Б.Ганбулганаас  “...Шүүгдэгчийн улсад учруулсан бодит хохирол гэж байхгүй. Гэмт хэргийн улмаас олсон 3584264 юань буюу 854141219 төгрөгийг улсын орлого болгуулах саналтай байна. ...авто машинууд, орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан хязгаарлалтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна. Учир нь нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт бусад этгээдүүдийн хөрөнгө орлогыг хамруулан шууд ойлгох үндэслэл байхгүй. Прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн дансаар орсон мөнгө хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Энэ объектуудыг бий болсон талаар дүгнэлт хийгээгүй. Иймд , нарын нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл эрүүгийн хариуцлага буюу торгуулийн ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах хариуцлага оногдуулах боломжгүй.” гэсэн саналуудыг гаргасны дагуу анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан дээрх саналуудыг хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлтэй харьцуулан үзэхэд хяналтын прокурор нь давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй “шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох 3584264.67 юань буюу 854141219.58 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх”, “битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх" гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням нь “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах” тухай давж заалдах гомдлыг  гаргажээ.

 

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тогтоолд /11 хх-236/ “...Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр” болон тус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн бодит үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. “...Хяналтын шатны шүүхийн дээрх тогтоол гарснаас хойш анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийн тус бүр 4 удаа шийдвэрлэсэн хэдий ч хяналтын шатны шүүхийн тогтоолд “Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн томьёолол олгодог бөгөөд дээрх нөхцөл байдлууд нотлогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох шинжээр хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.” Хэмээн заасан дүгнэлтийг анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн тавь дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд заасны дагуу хяналтын шатны шүүхийн тогтоолыг хоёр шатны шүүх биелүүлээгүй, үүний улмаас хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж байгааг үүгээр анхааруулж тэмдэглэх нь зүйтэй.” гэсний дагуу анхан шатны шүүх нь хяналтын шатны шүүхийн тогтоолыг биелүүлж шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

          Иймд прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1--т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Хяналтын прокурор Б.Ганбулганы “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах” давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                   Л.НЯМДОРЖ