Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2024/00520

 

 

 

 

2024 10 18 104/ШШ2024/00520

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: *******,*******, Тээл гэх газар нутаглах, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, овогт ийн /РД:

/

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт доржийн /РД:/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ,, тоотод оршин суух, овогт ийн /РД:/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ,, тоотод оршин суух, овогт ийн /РД: /

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, , *******, тоотод оршин суух, овогт ийн /РД: /

 Нэхэмжлэлийн шаардлага: Н.ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82.350.000 төгрөгийг гаргуулах, 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашаа, зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Н.ын эзэмшлийн тоотод байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч Н.ын эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг Т.*******д даалгах,

Бие даасан шаардлага: Н.гийн 41 толгой адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32.442.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах, Н.ын 50 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.ын 54 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.гийн 7 тооны бод мал, уг малын үр шим 4.200.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П., Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.,

Хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н., Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямлхагвын өмгөөлөгч М.,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н., Н. нарын өмгөөлөгч: Ц.,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь Н.д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82.350.000 төгрөгийг гаргуулах, 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...миний бие *******ын******* Хялганат гэх газар нөхөр гурван охины хамт амьдарч байсан. Нөхөр талийгаач Н. нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цагийн орчим амьдарч байсан байшин дотроо бензин асгаж гал тавьсны улмаас гурван сайхан охиноо хүргэн дүү Н.ын охиныг шатааж өөрөө хамт галд шатан харамсалтайгаар амь насаа алдсан. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болсон энэ явдлаас хойш өөрийнхөө ээжийн дэргэд ирж амьдарч байна. Энэ үеэр миний хадам болох хүмүүс талийгаачдын ажил төрлийг дуусаагүй байхад бидний мал хөрөнгийг хуваагаад авч явсан. Хууль ёсны эзний хувьд өөрийнхөө малыг авах хүсэлтийг гаргаж байна. 2019 оны мал тооллогоор нийт 1110 мал тоолуулсан. Талийгаач 2 жилийн өмнө аав ээжийнхээ эд зүйлийг бүх эгч, ах дүүс нартаа хувааж тарааж өгөөд дуусгасан. Тэдэнд өгөх хувьцаа байхгүй байхад талийгаачийн хууль ёсны эхнэр нь малчин би өөрөө амьд сэрүүн байхад хүргэн дүү Н.ынхаа охины 49 хоногт яваад ирэх хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр малыг минь хадам ах Н. хашиж хонуулж байгаад туугаад явсан байсан. Би хамгийн сүүлд өнгөрсөн охин Н.гийнхаа ажил явдлын дараа өөрийн эгч Т., Н. нартай ярилцаж талийгаачдынхаа хоног ном, буяны бүх ажлыг дуусгаж байгаад 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд малчныхаа асуудлыг шийдвэрлээд буяны ажилд оролцсон лам хуврага, арьсны донор болсон хүмүүстээ өгөх зүйлээ өгөөд малынхаа асуудлыг шийдвэрлэнэ гэж ярилцаж тохирчихоод байхад ийм явдал гаргасан.

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бага охин нөхөр хоёрын хоног дөхсөн тул 4 дүгээр сарын 27-ны өдөр гэр рүүгээ явж ямаагаа самнаж хоног ном буяныхаа ажилд хэрэглэгдэх зүйлсээ бэлдэх гэж иртэл бүх ямааг минь өмнөх өдөр нь ирж самнаад аваад явсан байсан. Н. нь мал хөрөнгийг минь хувааж авсан төдийгүй зарим үл хөдлөх эд хөрөнгийг нь өөрсдийн эзэмшилд авчихаад буцааж өгөхгүй миний өмчлөх эрхэнд халдаж байна. Уг мал эд хөрөнгүүд нь одоо талийгаач Н.ийн төрсөн ах Н.ын эзэмшилд байгаа бөгөөд малыг нь төрсөн ах Н., төрсөн дүү Н., Н., Н. нар өөрсдийн өмч гэж маргах бөгөөд талийгаач Н.ийн нэр дээр малын тоонд тоологдож байсан гэж маргаж байгаа юм. Н.гийн 300 хонь, 200 ямаа байсныг нь 2019 онд тусад нь тоолуулсан байдаг юм. Манай гэр бүл 2019 оны тооллогоор 1110 мал тоолуулсан. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний төрсөн дүү Т.од Т.*******гийн хувь нэрээр 595 толгой мал үлдээгээд 596 толгой мал хүлээлгэн өгсөн гэж хүчээр гарын үсэг зуруулаад явсан байсан. Хүлээлгэн өгсөн гэх малд 30 үхэр гэх боловч 29 үхэр үлдээсэн. Ингэхдээ мөн малчны цалин болон бусад хүмүүст өгөх байсан өглөг гэх 161 толгой малыг надад хүлээлгэж өгөөгүй байж надад ногдох малаас зарцуулж өгсөн мэтээр бичиж үйлдэж дүү Т.оор гарын үсэг зуруулсан байсан. Надад 494 толгой мал л үлдээсэн байсан. Н. нь миний хууль ёсны өмч болох 616 толгой малыг 2 жил гаруй хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж малаас гарах ашиг шимийг нь өөртөө ашиглаж тухайн хугацаанд өссөн төлийг нь мөн ашигласан. Мөрөн сумын 12-5-23 тоот хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашааг Н.аас худалдаж аваад гэрчилгээг нь шилжүүлж гаргуулж амжаагүй байсан юм. Гэтэл Н. уг хашаанд байгаа нэг байшингаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч гэж маргаж байгаа юм. Мөн *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий газартай өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий газартай өвөлжөө, хаваржааны хашааг Н. нь өөрөө эзэмшиж байгаа бөгөөд одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа юм. Би 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр талийгаач нөхөр Н.ийн хууль ёсны өвлөгчөөр бүртгэгдэж өвлөх эрхийн гэрчилгээ авсан.

Иймд Н.ын хууль бус эзэмшлээс азарга 3 толгой, унага 15 толгой, даага 8 толгой, хязаалан 7 толгой, гүү 35 толгой, соёолон 17 толгой, нийт 85 адуу, бух 3 толгой, үнээ 40 толгой, шар үхэр 7 толгой, шүдлэн үхэр 18 толгой, бяруу 30 толгой, нийт 88 үхэр, хуц 3 толгой, шүдлэн эр хонь 30 толгой, шүдлэн эм хонь 20 толгой, төлөг 120 толгой, эм хонь 140 толгой, эр хонь 100 толгой, нийт 413 хонь, эр шүдлэн ямаа 14 толгой, эм шүдлэн ямаа 6 толгой, нийт 20 толгой ямаа бүхий нийт 616 толгой малыг гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82.350.000 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сард самнаж авсан байсан ямааны 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашаа, зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэжээ.

2. Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2007 онд Н.тэй гэр болж, дундаасаа 3 охинтой болж хоёр талын өмчлөлийн малыг маллан малын ашиг шимээр амьдарлаа залгуулж байсан. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр галын аюул болж миний нөхөр болох Н., бага охин Г., манай төрсөн дүүгийн охины хамт харамсалтайгаар нас барсан. Би тухайн золгүй үйл явдлаас 2 охиноо гаргаж авч охидуудаа Улаанбаатар хотод эмчлүүлж байсан. Том охин Г., дунд охин Г. нар шархаа даалгүй нас барсан. Манай нөхрийн 49 хоногийн ном хурах ажил 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болсон. Тухайн өдөр төрсөн дүүгийн номыг хийчхээд орой нь гэртээ иртэл малчин н.Отгонболд гэх залуугийнх нүүсэн байсан. Хотонд байсан миний мал байхгүй байсан. Яасан юм бол гээд асуутал хадам буюу миний нөхрийн төрсөн ах Н. нарын тэргүүтэй 4-5 хүн ирээд малыг минь туугаад аваад явсан байсан. Манай гэр бүл 2019 оны малын тоогоор 1117 толгой мал тоолуулсан байдаг. Н. миний өөрийн өмчлөлийн малаас 492 толгой малыг л буцааж өгсөн. Сүүлд би 2 хуц авсан. Ингээд 494 толгой малыг манай дүүд хүлээлгэж өгсөн. Одоо 1117 малаас 616 малаа Н.аас биетээр гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Мөн 616 толгой малын 2020, 2021, 2022, 2023 оны үр ашиг шимийг нэхэмжилж байгаа. Би өөрөө 4 жилийн хугацаанд өөрийн малаа малласан бол түүнээс илүү мал өсгөх байсан. Өвөлжөө хаваржааны 2 хашаа миний нэр дээр байдаг тэр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хөвсгөл аймгийн мөрөн сумын 12-5-23 тоот хашаа байшинг нэхэмжилсэн. Гэрчилгээг шилжүүлж аваагүй учраас одоо яах вэ больё, харин 5:4 харьцаатай жижиг байшингаа өөрөө авна. 2020 оны хаврын авч явсан 25 кг ноолуурын 1.500.000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

3. Хариуцагч Н.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймшигтай үйл явдлаас болж бид ийм нөхцөл байдалд орсон. Уг нь өмнө ах дүү садан хүмүүс байгаа юм. Шүүх дээрээ тулаад явж байгаад харамсаж байна. 2007 оноос хойш нэхэмжлэгч талтай худ ураг болоод явж байна. Тэр аймшигт үйл явдал болоогүй бол бид нар өнөөдөр ийм дээрээ тулахгүй байсан. Нэхэмжлэгч Т.******* Н.аас 5 зүйл шаардсан байдаг. Н.ын хувьд хариуцагч биш гэх тайлбарыг шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан хэлсэн байдаг. Хавтаст хэргийн 1-27, 34, 137-134 дугаар хуудсанд тодорхой дурдсан байгаа. 2020 оны 3 дугаар сарын 13-ны хар өдрийг нэхэмжлэгч тал золгүй явдал гэж яриад байна. Өөр шалтгаан зөндөө байгаа байх. Үүний дараа бид Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төв дээр хоёр дүүгээ аврахаар, ахынхаа үр удмыг таслахгүйн тулд 2 сар гаруй аль аль талаасаа чадах чадахаараа ноцолдсон, ажилласан. Үнэхээр дийлээгүй. Тэгээд олон удаагийн ажил явдал болсон. Нэхэмжлэгчийн хэлснээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач Н. болон түүний бага охин Г. нарын хоног номыг хурааж, малчин н.Отгонболд нь малаа ав гэж бидэнд хандсан. Түүнээс өмнө ч малаа ав гэж хэлж байсан. 2018 оноос хойш Н.ийн болон бусад ах дүү нарынх нь малыг малласан. Одоо та нар малаа ав, би цаашид энэ мал хөрөнгийг хариуцаж чадахгүй гэдэг үгийг Т.******* эгч болон манай ээж, Т. эгчид хэлсэн. Энэ талаар бүгдтэй нь ярилцсан. Малаа авъя. Хот хүрээнд байгаа хүмүүсийн ажил болохоо байлаа 2 сар шахам ажил төрлөө хийхгүй ар амьдарлаа бодох хэрэгтэй. Үхсэний хойноос үхэхгүй шүү дээ. Ажил амьдрал нь болохоо болилоо гээд мал ахуйгаа ялгаж цэгцэлье гэж ярьсан. Тэр хүрээнд Н., Н. нар малчинтай, Т.******* эгчтэй ярилцаад малаа ялгахаар болсон. Малыг нь тууж яваад ялгаагүй. Талийгаач Н.ийн өвөлжөөн дээр нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эм хонь ямааг нь Т.******* эгчийн авга ах н.Жадамба, малчин ч байсан. н.Саран гэх хүмүүстэй зөвшилцөөд мал ялгасан. Т.******* эгчтэй ярих үед бид нар сум явлаа, та нар мэдэж байгаа бол ав гэсэн. Мэдээж тэнд хэрүүл, хэл ам, айхтар юм болсон. Улаанбаатар хотын хүмүүс ажилтай гээд явах гээд малчин нь малыг нь хаяж явах гээд байсан урчаас мал ялгах ажил хийсэн.

Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр талийгаач ах Н.ийн өвөлжөөн дээр нь малыг тууж аваачаад нэхэмжлэгчийн дүү Т.од нь хүлээлгэн өгсөн. Хашаан дээр нь эр хонь, ямаа, адууг нь цуглуулж, үхрүүдийг нь малчнаас нь тоолж аваад 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ээжийнх нь хашаанд нэхэмжлэгчийн дүү Т.од хүлээлгэн өгч акт үйлдсэн. Тэр үед 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хоног номоо хураачихаад нэхэмжлэгч, түүний ээж, том эгч, том ах, эгч н. бүгд байсан. Тэгээд актаа үзүүлж харуулаад малчинд нь, Н.гийн мал, Н., Н.од 100 гаруй малыг өгсөн. Арьсны донорт 50 хонь, малжуулах төсөлд 3 хонь, энэ бүгдийг нь хүлээлгэж өгөөд хуваариллаа гэхэд Т.******* эгч манай дүү Т. хүлээж авна гэсэн. Тэгээд гадаа нь тоолж хүүлээлгэн өгсөн. Тэр баримт бүгд хавтаст хэрэгт байгаа. Үүнийг бид зөвшилцсөн гэж ойлгож байгаа. Тухайн үед нэхэмжлэгч бидэнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Н.ын хувьд энэ үйл ажилд гардан оролцоогүй. Н.ын хашаанд очиж мал тоолж хүлээж аваагүй. Талийгаач Н.ийн өвөлжөө хаваржааны газарт малчинтай нь болон бусад хүмүүсийг байлцуулан тоолж хүлээн авч, хүлээлгэн өгсөн. Н.гийн өмчлөлийн 196 ямаа, 300 хонь, бор азаргатай адуу, тодорхой тооны үхэр, Н., Н. бид нарын малыг харах хүн байхгүй болохоор Н.д хүлээлгэн өгсөн. Н. хэлэхдээ ах чинь 2007 оноос хойш ээжтэй хамт та нарын малыг хариулж байсан. Одоо тэр хүн маань бурхны оронд харамсалтайгаар явсан болохоор энэ малуудыг чинь авч үлдэхээс өөр арга байхгүй. Би өөрөө 1000 гаруй малтай, эхнэртэйгээ малаа малладаг. Үүнийг чинь өсгөж чадахгүй, тоо хэмжээнд нь бариад үхэж, үрэгдүүлэхгүй байхыг хичээе гэж хэлсэн.

Н. хариуцагч биш тухайд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар хариуцагчийг буруу тогтоосон байна гэж тодорхойлсон байдаг. Н. малыг хотондоо ялгаагүй. Малыг хүлээж аваагүй учраас хариуцагчийг буруу тогтоосон байна гэж хэлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумд байгаа хашаа байшингийн хувьд ойлголцолд хүрчихлээ гэж бодож байна. Хашаа байшинг Н. 2007 онд худалдан авч, 2009 онд хашаа байшинг эзэмших гэрчилгээ зөвшөөрлийг авсан. Хавтаст хэргийн 93-94 хуудсанд баримт авагдсан байгаа. Уг хашаанд Н. 5х4 харьцаатай байшинг хүүхдүүдээ суулгахаар барьсан нь үнэн. Нэхэмжлэгч байшингаа аваад явахад татгалзах зүйлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Өвөлжөө хаваржааны асуудал дээр бид маргахгүй. Нэхэмжлэгч удаа дараа хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байгаа учраас арга ядаад байгаа байдлынх нь талаарх баримтыг нь зургийг нь аваад харуулсан. Харахад бол хашаа хороо нь нурсан байдалтай байсан. Тэр хашаанд Н. гэдэг ашиглаагүй. Тиймээс маргах зүйлгүй. Харин тэр өмч хөрөнгөө аваад хариуцаад хадгалаарай гэж хэлмээр байна. 25 кг ноолуурыг Н. мэдэхгүй. Тэр үед олон удаагийн оршуулга болсон. Үнэхээр хэцүү зүйл болсон. 3-4 удаагийн оршуулга, хоног хураалт болсон. Энэ бүх ажилд хоёр талаасаа ынхоо ёс уламжлалаар, ном ёсоор нь оршуулах ёслол үйлдсэн. Хоёр талаасаа маш их хичээсэн, маш их зардал гарсан. Нэхэмжлэгч талаас оршуулгын үеэр гарсан зардлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна билээ. Баримтаар нотлогдоогүй 20.000.000 төгрөгийн зардал гарсан. Тэр хүрээнд Н.гийн 200 гаруй гаруй ямааг самнаж, буяны ажилд зарцуулсан. Түүнийг Н., Н., Н. нар мэдэж байгаа. Н.ын хувьд 1000 малтай учраас хүний малыг самнах нь битгий хэл өөрийнхөө малыг хүнээр самнуулдаг хүн. Тиймээс Н. хүний малыг мэдэхгүй. Малын ашиг шимийн хувьд Н. би та нарын авч ирсэн малыг үрэгдүүлэхгүй хорогдуулахгүй байлгахаас биш, өсгөж, үржүүлж чадахгүй гэж хэлсэн. Өөрөө 1000 гаруй малтай учраас малаа маллаж дийлэхгүй. Тиймээс та нарын малд хуц ухна тавихгүй. Т.******* өөрөө хуц ухнаа хуц маллаж байгаа хүнээсээ авсан байна. Та нар эм малыг сувай малтайгаа тавьж, төлүүлэхгүй гэж хэлсэн. Сүүлийн 2-3 жил хөдөө орон нутагт маш их хэмжээний зуд, цар тахал болсон. Бидний хүлээлгэн өгсөн малын талаас илүү хувь нь үрэгдсэн. Тиймд үр шимийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

4. Хариуцагч Н.аас нэхэмжлэгчид холбогдуулан Н.ын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч Н.ын эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талийгаач Н.ийг нас барсны дараа Т.******* ирж байшин доторх тавилга эд зүйлсийг бүгдийг нь аваад явсан. Байшингаа аваарай гэж удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл авахгүй байшингийн үнэ 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний эзэмшлийн газар дээр түр суух зориулалтаар барьсан хөрөнгө тул уг байшинг буулгаж, эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр тодорхойлсон байна.

5. Хариуцагч Н.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.гийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь 5 дугаар багын 23 тоот хаягт байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 2009 онд авч хууль ёсны эзэмшигч нь Н. болсон. Талийгаач Н.ийн охид сургуульд орохоор болоод том эгчийнхээ гэрт байлгаж байгаад айлд байлгаад байж болохгүй байна, танай хашаанд ээжийн байшинг бариад танайхтай хамт хүүхдүүдээ байлгая гээд 5х4 хэмжээтэй байшингаа барьсан байдаг. Нэг л байшин байгаа. Хоёр байшин гэж нэхэмжлэл дээрээ дурьдаад байгаа. Уг хашаанд хоёр байшин байгаа. Нэг нь Н.ын байшин. Нөгөө нь талийгаач Н. ээж н.Ичинхорлоогийн байшинг барьсан. Энэ байшингаа авч, газраа чөлөөлж өгөхгүй байгаа. Аваад яв гэхээр авдаггүй. Хүргээд өгье гэхээр хүргүүлдэггүй. Энэ байшин нь Н. миний хууль ёсны газар дээр байгаа учраас энэ байшинг чөлөөлүүлэх арга хэмжээ аваад өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг шүүх шийдвэрлэж өгөх байх гэв.

6. Нэхэмжлэгч Т.******* нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө байшинг авна гэв.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би айлын отгон хүү. Тийм ч учраас 2004 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсөх үедээ энхэртэйгээ танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Миний ээж *******аас ээжийн эрэгтэй дүү н.Батбаяр нар Улаанбаатар хотын Налайх дүүрэгт манай хадам аавынд ирж, миний эхнэрийг гуйсан. Ээж маань энэ үед хадам аав ээжийн минь дэргэд отгон хүүдээ өвлүүлж байгаа өмч хөрөнгөө тодорхой хэлсэн. Надад ээж минь нийт 500 толгой малыг өмчлүүлэхээр амласан. Үүнд 270 хонь, 180 ямаа, 30 адуу, 10 үхрийг надад өмч болгон өгч байгаагаа амласан. Манай хадам аав, ээж ах дүүсийн дэргэд амласан. Энэ талаар 3 дугаар хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Лхамаа, н.Сугар нарын мэдүүлгээр тодорхой нотлогдоно. Ах эгч хоёрын хурим 2007 оны 7 билүү 8 сард болсон. Тэр үед би гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ хуриманд очсон. Ээж хуримын дараа зуслангийнхаа байшинд байх үедээ одоо чамд амласан малаа зүсэлж өгч байна гээд энэ энэ чиний үхэр, ямаа, хонь шүү гэж 500 малаа баталгаажуулж хэлж байсан. Тэгэхдээ надад отгон хүүдээ манай үе удмаас уламжлагдаж ирсэн мөнгөн цөгцөө өгч байна гээд өгсөн. Энэ нь одоо болтол надад хадгалагдаад явж байгаа. 2006 онд ээж маань амласан. Талийгаач Н. ах Т.******* эгчтэй гэр бүл болохоос өмнө манай ээж, ах хоёр 1000 орчим малтай байсан. Энэ бол бид нарын дундын өмч байсан. 2005-2007 оны мал тооллогын баримтад энэ талаар тодорхой байгаа. 2007 онд талийгаач ах Н. болон Н. ах хоёр сумын мянгат малчин болсон. Ээж 2007 онд Н. ах Т.******* эгч хоёрыг гэр бүл болох үед 500 тооны мал амласан. Т.******* эгч 20 орчим тооны өөрийн өмчлөлийн малтай л манайд ирсэн. 2007 оны тооллогоор Н. ахын нэр дээр 1100 орчим мал тоолуулж ах маань мянгат малчин болсон. Энэ малд Н., Н., Н., Н. нарын мал багтсан байсан. Түүнээс хойш Н. ах Т.******* эгч хоёр дандаа 1000 орчим толгой мал тоолуулж ирсэн. Талийгаач ах, бэр эгч хоёр маань үнэхээр их ажилтай улсууд, би түүнийг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс шиг сайхан амьдарч байсан хүн энэ хорвоо дээр бараг байхгүй гэж би хэлнэ. Хотод байгаа бид нараас илүү бэлэн мөнгөтэй. 2020 оны аймшигт үйл явдал болох хүртэл жилд 70.000.000-80.000.000 төгрөгийн бэлэн мөнгө зарцуулаад малын үр шимээ хүртэж амьдардаг байсан. Одоо тэр амьдрал байхгүй байгаад үнэхээр их харамсаж байна. Бид нарын өмчлөлийн малтай хамт 1000 гаруй мал тоолуулж байсан. Би ахтайгаа ний нуугүй ярьдаг байсан. Ах эгч хоёр маань 2013 онд алтан төлийн эзэд болсон. Энэ үед бид нарын мал ч хамт тоологдоод явж байсан. Бид нэг ч удаа ашиг шим авч байгаагүй. Харин өвлийн улиралд Улаанбаатар хотод байгаа бүх хүн өвлийн идшээ авдаг байсан. 2019 он хүртэл Улаанбаатар хотод 4 айлд айл бүрд 1 үхэр, 3 тооны ямаа, 5 тооны хонины махыг ах, эгч хоёр жижиглэж бэлдээд шуудайнд хийгээд үлдсэн үхрийн махны талыг нь борцлоод явуулдаг байсан. Одоо ч бид Н. ах дээр үлдээсэн малаасаа өвлийн идшээ авч байгаа. Би нэг ч удаа худалдаанаас мах авч үзээгүй. Ийм аз жаргалтай айлын эрх отгон хүү шүү гэж хаана ч хэлдэг. Талийгаач ах маань 2018-2019 онд улсын аварга малчны болзол хангасан. Тийм л ажилтай хүмүүс,би түүнд маргахгүй. Би 2014-2015 онд гадагшаа сургуульд яваад ирэх үед 2018 онд ах нь улсын аварга малчин болсон чиний бог малыг одоо тусад нь тоолуулна гээд 2018-2019 онд миний нэр дээр 300 хонь, 200 толгой ямаа тоолуулсан. Ингэхдээ ах маань бод мал нь байж л байг. Чиний азарга адуу байгаа гэж хэлсэн. Ээж маань 2007 онд отгон хүүдээ 30 адуу өгнө гэдгээ хэлж байсан. 10 үхэр амлаж байсан. Бид үр шим аваагүй. Үүнийг миний хань н.Лхамаа, миний хадам ээж бүгд гэрчилсэн байдаг. Малыг маллаж байсан н.Отгонболд ч гэрчилсэн байгаа. Ахтайгаа ярилцаад малаа үржүүлж, чанар чансааг сайжруулж, хурдан удмын адуутай больё гэж ярилцаад 2011 оны намар би өөрөө эхнэр, найзуудтайгаа Сүхбаатар аймаг руу явж хурдан удмын бор азарга, хээр байдас авч, Налайх дүүрэг дэх хадам ээжийн хашаанд байлгаж байгаад Н. ахыг дуудаж дүү нь азарга аваад ирлээ. Та хүрээд ирээч гэхэд Н. ах цэнхэр Пронтертойгоо ирээд миний азарга, гүү хоёрыг ачаад явсан. Миний адууг азаргад нь хураалгаад өнөөдрийг хүртэл би азарга адуутай байгаа. Манай эхнэрийн ээж охиндоо өмчлөлийн мал гэж 1 бух, 3 охин бяруу өгсөн байдаг. Тэрийг 2013 онд ахтайгаа ярилцаад үхрийнхээ үүлдэр угсааг сайжруулъя, Хөвсгөлд аваачъя гээд Н. ахыг мал зарахаар Улаанбаатар хотод ирэх үед нь өгсөн. 2013 онд өөрийнхөө малтайгаа хамт тоолуулаад байж байсан. Миний өмчлөлийн 2019 онд тоологдсон 300 хонь, 200 толгой ямаанаас бодитоор малчнаас 196 тооны л ямаа ирсэн. Энэ хүмүүс түүнтэй маргахгүй гэж ойлгож байгаа. Миний зүгээс 41 тооны адууны өмчлөгчөөр тогтоолгоё гэдэг нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн үхрийн хувьд тухайн үед 10 үхэр байсан. Идэш уушиндаа хэрэглэж байсан. Эхнэрийн өмчлөлийн 4 тооны үхэр, идсэн, өссөн үхэр гээд нийт 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд би бор азаргатай 41 адууныхаа өмчлөгчөөр тогтоолгох, Үүнд: Азарга 1 толгой, 10 толгой гүү, морь 5 толгой, хязаалан эм адуу 5 толгой, хязаалан эр адуу 2 толгой, даага 8 толгой, унага 10 толгой нийт 41 толгой адуу, 7 үхэр /бух 2 толгой, үнээ 3 толгой, шар 1 толгой, шүдлэн 1 толгой/-ийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32.442.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 7 бод малын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Би 2002 он хүртэл ээжтэй хамт амьдардаг байсан. 2003 онд гэр бүлтэй болсон. 2017 он хүртэл ээжээс өвлийн идэш ууш авдаг байсан. Манай нөхрийн аав ээж аймгийн төвд байдаг байсан. 2007 оноос Н. ах, Т.******* эгч ааруул, идэш бэлдэж явуулдаг болсон. 2015 оны зун хөдөө амарч байхад талийгаач Н. ах чи өөрийнхөө өмчлөлийн малыг ав. Энэ олон хүний малыг харах хэцүү байна, Н., Н., Н. нарын малыг харах хүн байхгүй яах аргагүй юм, тийм учраас чи ядаж малаа ав гэж хэлсэн. Тухайн үед манай нөхрийн дүү н.Цогтбаатар дүү хөдөө мал малладаг байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сард Асгатын эхнээс Н. ахынх зусаж байсан газар очиж 80 тооны бог, 5 тооны бод тасдаж өгсөн тэгэхдээ энэ хар гүүг чамд нэрлээд үлдээе, энэ гүүг чамд идшинд өгөхгүй, Н.гийн идэшнээс адууны идшийг чинь өгнө гээд манай нөхөр, нөхрийн дүү н.Баяраа дүүтэйгээ очиж авч байсан. Гүүг чинь Н.гийн бор азаргатай адуунд үлдээнэ. Гүү чинь байж байг. Надад А дансны тооллого байгаагүй. Гэхдээ бид нар итгэл үнэмшлээрээ чиний мал, бидний мал байгаа гэсэн ойлголттой учраас чиний малыг ямар ч гэсэн явуулъя гээд явуулсан. Энэ нь бидний мал Н. ахын хотонд байдаг гэдгийг нотолж байгаа гэж харж байгаа. Тэр оныхоо 9 сард 2 тугалтай үнээ нь бэлчээрээсээ Н. ахын хотонд ирсэн. Түүнийг Н. ах болон Т.******* эгч сайн мэдэж байгаа. Тэгээд гүйгээд байгаа юм чинь энэ хотондоо байж байг гэсэн шийдэлд хүрсэн. Тэр 2 үнээ тугалж явсаар 6 тоотой болсон. Үүнийг Т.******* эгч мэдэж байгаа. Түүн дээр үлдээсэн 1 гүүтэйгээ нийлээд 7 тооны бод малыг нэхэмжилж байна. Уг малын үр шим 4.200.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н., Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямлхагвын өмгөөлөгч М. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н. Т.*******д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагаа тодруулсан, ихэсгэсэн байгаа. Эцсийн байдлаар 10 адуу 4 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, ихэсгэсэн шаардлагаар 8 адуу 4 үхэр нэмэгдсэн. Нэмэгдсэн нь малын үр шим. 2016-2018 оны төл гээд нийт 7.850.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь Н. анх 1992 онд *******д аав н., ээж Ичинхорлоо, ах дүү нарын амьдарч байгаад эхнэр н.Цэцэгмаатай танилцаад 1992 онд гэр бүл болсон. Энэ үед аав ээж нь мал тасдаж өгсөн. 1994 он хүртэл эцэг, эхтэйгээ хамтдаа амьдарч байгаад тусдаа гарсан. 1992-1994 оныг хүртэл тухай газар амьдрах үедээ мал тоолуулсан байдаг. Энэ нь хэрэгт баримтаар авагдсан. Сүүлд авагдсан 1994 оны тооллогоор 5 адуу, 14 үхэр, хонь 24, ямаа 18 тооны мал нийт 63 тооны мал тоологдсон. Одоогоос 30 жилийн өмнө тоологдож байсан мал өссөн зүйл нэлээн байгаа байх. Хорогдсон зүйл байгаа. Н. өөрөө байхгүй, хариулаагүй учраас оролцож яваагүй. Сүүлд ах дүү нарын малыг хуваах, хэн ямар малтай байсан гэдгийг тодруулах асуудал гаргасан. Үүнд: Н. анх ийм мал тоолуулж байсан учраас энэ малаа авах нь зүйтэй гэсэн үндэслэлээр энэ шаардлагыг гаргаж байгаа гэв.

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.ын өмгөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н. нь өмнө нь 102 тооны толгой малын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан. Өнөөдөр уг шаардлагаа ихэсгээд адуу 5, үхэр 30, хонь 104, ямаа 35, бүгд 174 толгой малын өмчлөгчөөр тогтоолгох, өмнөх шаардлагаас 72 толгой малаар шаардлага нь ихсэж байгаа. Малын үр шим буюу 3 гүүний төл, 18 үнээний төл, 30 толгой эм хонины төл, 17 толгой эм ямааны төл, нийт 23.663.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Н. нь айлын отгон охин. Ээж нь 2006-2008 онд өөрийн малаа тусдаа тоолуулж байсан байдаг. Хамгийн суулд 2009 онд онд 60 тооны мал буюу 5 адуу, 10 үхэр, 19 хонь, 26 ямаа тоолуулсан. Ээж Н.Ичинхорлоо 2009 онд өөд болсон. Энэ үед Н. өрх тусгаарлаж гараагүй байсан урчаас ээж нь малаа отгон охиндоо үлдээсэн. Энэ захиасын дагуу 2009 онд талийгаач Н. Н.ын нэр дээр 120 тооны мал тоолуулсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ баримтаа үндэслэн малын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. 2009 онд ээжийнх нэр дээр тоологдсон мал Н.д шилжсэн. Үүнээс хойш нэг ч мал зарж борлуулаагүй. Одоо ч байгаа учраас өөрийн малын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Үр шимийн тухайд Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс ирүүлсэн 2016-2019 малын үнээр тооцож 100 эхээс бойжих төлийн тоонд үндэслэн бие даасан шаардлагаа гаргасан. 2009 онд тоолуулсан 3 толгой гүүний 4 жилийн үр шим нь хязаалан адуу 2, шүдлэн адуу 2, даага 2 унага 2, нийт дүн 2.800.000 төгрөг, 18 үнээний 4 жилийн төл, үр шим нийт 12.600.000 төгрөг, 30 толгой эм хонины төл 4.350.000 төгрөг нийт малын үр шим 23.660.000 төгрөг болж байгаа. Тиймээс малын үр шимийг мөнгөөр нь гаргуулна. Малынхаа өмчлөгчөөр тогтоолгоно гэв.

11. Нэхэмжлэгч Т.******* бие даасан шаардлага гаргасан этгээдүүд болох Н., Н., Н., Н. нарын бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: 2007 онд би энэ айлын бэр болсон. 2007 хойших өмнөх амьдралыг би сайн мэдэхгүй. Ах дүү нар нь хэн хэдэн малтай байсныг мэдэхгүй. 2007 оноос хойших үйл явдлыг би мэднэ. Манайх хотондоо 1600 толгой малтай байсан. Малын тоо ихсэж байсан болохоор 2019 онд ханьтайгаа хэлэлцэж байгаад Н.гийн нэр дээр 500 толгой мал тоолуулъя гээд 300 хонь 200 ямааг түүний дээр тоолуулсан. Н.гийн бор азарга, нэг байдастай хамт ирсэн. Байдас нь сувайрлаа гэж талийгаач ярьж байсан, азаргыг нь 2019 онд засаад тавьсан шиг санаж байна. Тэрийг нь би сайн санаж байна. Ямартай ч тэр адуу манай тоонд ороогүй. Бор азарганы хувьд миний мэдэх зүйл энэ л байна. гийн 3 үхрийн хувьд 2013 онд манай нөхөр Пронтер дээр ачиж ирсэн 3 эр бяруу, улаан тарлан бух гээд 4 зүсмийн үхэр Лхамаагийн өмч гэж ирсэн нь үнэн. Түүнийг нь манайх 2 жил болгоод өөрт нь нядлаад өгсөн. Охин бяруу өгсөн гээд нэхэмжлээд байгаа. Тэр нь манай тоонд ороогүй. Тэр үхрийг нь 2 жил болоод өөрт нядлаад өгсөн байхад тэр үхрээ нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Н.гийн 41 тооны адуу байгаа, байхгүйг би мэдэхгүй. Ямар учиртайг би сайн мэдэхгүй. Ямартай манай тоонд орохгүй. Гүү азарга хоёр нь байгаа. Бор азаргыг нь засаж, тавьсан байсан. Н.д манай нөхөр ээжтэйгээ хамт амьдарч байх үедээ хэдэн мал борлуулаад байр аваад өгсөн. Н.ын малыг байгаа, байхгүйг сайн мэдэхгүй. Тоонд ч ороогүй байх. Талийгаач надтай гэрлэхээсээ өмнө ахын малыг борлуулчихлаа гэж ярьж байсан. Хувийн эмийн сан барих үед нь тусалж байсан. Түүнд өгөх ёстой зүйлийг нь өгсөн. Талийгаач ах дуу учраас ганц хоёр удаа идэш уушийг нь өгч байя гэж ярьж байсан. Энэ үлдсэн мал миний 3 хүүхдийн мал гэж ярьж байсан. Н.д өмчлөлийнх малаас зараад хашаа байшин авч өгч байсан. Хүнтэй суух үед нь туслалцаа үзүүлнэ гэж ярьж байсан. 17.000.000 төгрөгөөр байшин авч өгсөн.

Н.д малыг тасдаж өгсөн. Энэ хүн малаа тасдаад аваад явсан. Манайд өөр мал байхгүй. Зун өгсөн малаас намар нь 2 тугалтай үнээ нь гүйж ирсэн. Тэгээд нэг сүрэгт явж байсан байсан болохоор малын захад явж байсан. Н.д малыг нь өгсөн урчаас манай малын тоонд ороогүй, огт тоологдоогүй. Хүнд зүслээд өгсөн малаа өөрийн малын тоондоо оруулна гэж байхгүй. Нэг адуу яриад байна. Түүнийгээ авдаг л биз. Н. дээр 2009 онд тоолуулсан гээд байгаа. Тэр ямар учиртайг сайн мэдэхгүй байна. Тэр бас манай тоонд орохгүй гэв.

 

 

12. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Н.аас нэхэмжилж буй малын тоо, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Н.ийн нас барсны гэрчилгээний хуулбар, *******ын******* багийн Засаг даргын 2020.09.08-ны өдрийн 132 тоот тодорхойлолт, Н.ийн 2020 оны малын А данс, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.08.05-ны өдрийн 227 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Н.ын 5898033594 тоот дансны хуулга, гэрэл зураг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай 293 дугаартай прокурорын тогтоол, 2020.05.03-ны өдрийн Т.*******д мал хүлээлгэж өгсөн баримт, №47 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, *******ын******* багийн Засаг даргын 2021.05.13-ны өдрийн 70 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023.01.17-ны өдрийн 01/09 тоот малын үнийг хүргүүлсэн албан бичиг, Г., Г.Ангирмаа, Г. нарын нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ын Засаг даргын 2023.05.22-ны өдрийн 3/203 тоот Н.ийн 2019 онд тоологдсон малын хагалгаа, хавсралтын хамт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

13. Хариуцагчаас 0245833 дугаартай Н.ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Т.Мөнхсайханы шүүхэд гаргасан өргөдөл, Хялганатын өвөлжөөний фото зураг, 2020.05.01-ний өдрийн Т.од Т.*******гийн малыг хүлээлгэн өгсөн баримт, 2020.05.01-ний өдрийн Ч.Саранцэцэгт мал хүлээлгэн өгсөн баримт, 2020.05.03-ны өдрийн С.Отгонболдод мал хүлээлгэн өгсөн баримт, 2020.05.03-ны өдрийн С.Отгонболдын 2019.11.15-ны өдрийн байдлаар малын тооцоо, Н.ийн 2019 оны жилийн эцсийн тооллогоор тоолуулсан малын тооны тодорхойлолт, 2020.11.03-ны өдрийн Хөвсгөл аймгийн архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын 3063 дугаартай лавлагаа, 2020.10.07-ны өдрийн Хөвсгөл аймгийн архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын 2846 дугаартай лавлагаа, 2020.10.07-ны өдрийн Хөвсгөл аймгийн архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын 2847 дугаартай лавлагаа, 2020.11.03-ны өдрийн Хөвсгөл аймгийн архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын 3060 дугаартай , Н., Н. нарын лавлагаа , 2019.12.13-ны өдрийн Рашаант суманд тоологдож өөр аймаг, сум руу гарах малын хагалгаа, 2023.01.12-ны өдрийн Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Н.ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар гаргасан байна.

14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас Ц.Цогтбаатарын мал хүлээж авсан тодорхойлолт, фото зураг, Буяны ажилд зарцуулсан гэх гүйлгээний баримтууд, Л.Отгонжаргалын 50 хонь хүлээж авсан баримт, С.Отгонболдтой мал хүлээлцсан акт, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022.12.16-ны өдрийн 317 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, 2023.06.06-ны өдрийн Ж.Ганхуяг, Х.Мөнхжаргал нарын тодорхойлолт, 2023.03.17-ны өдрийн Ц.Цогтбаатарын тодорхойлолт, 2023.06.12-ны өдрийн Х.Сугарын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн 2023.05.24-ний өдрийн 54 тоот 2020-2022 оны малын зүй бус хорогдлийн талаар мэдээ, хавсралтын хамт, *******ын Засаг даргын тамгын газрын 2023.08.03-ны өдрийн 3/321 тоот Н.гийн малын хорогдлын мэдээ, 2020.10.01-ний өдрийн Т.Мөнхсайханы тодорхойлолт, тоолж хүлээж авсан болон хуваарилалт хийсэн малын тооцоолол, Хөвсгөл аймгийн Очир-Есөн Эрдэнэ ХХК-ийн 2024.02.05-ны өдрийн 02 тоот хорогдсон малын тодорхойлолт, Ц.Зоригтбаатарын 2024.02.022-ны өдрийн тодорхойлолт, зэргийг шүүхэд гаргаж өгсөн ба гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх Н., Ж., Н. нарын мал маллаж байсан хугацаа архивын лавлагаа, Н.ын 2009 оны малын тооллогын баримт, Хөвсгөл амгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024.02.01-ний өдрийн 15 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг хавсралтын хамт, гэрч Д.Лхамаагийн мэдүүлэг, гэрч С.Отгонболдын мэдүүлэг, гэрч Х.Сугарын мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би *******ын******* Хялганат гэх газарт нөхөр гурван охины хамт амьдарч байсан. Нөхөр талийгаач Н. нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цагийн орчим амьдарч байсан байшин дотроо бензин асгаж гал тавьсны улмаас гурван сайхан охиноо хүргэн дүү Н.ын охиныг шатааж өөрөө хамт галд шатан харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ үеэр миний хадам болох Н. талийгаачдын ажил төрлийг дуусаагүй байхад бидний мал хөрөнгийг хуваагаад авч явсан тул би мал хөрөнгийнхөө хууль ёсны эзний хувьд Н.ын хууль бус эзэмшлээс мал хөрөнгөө гаргуулахаар тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Н.аас нэхэмжилж буй малын тоо, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Н.ийн нас барсны гэрчилгээний хуулбар, *******ын******* багийн Засаг даргын 2020.09.08-ны өдрийн 132 тоот тодорхойлолт, Н.ийн 2020 оны малын А данс, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.08.05-ны өдрийн 227 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Н.ын 5898033594 тоот дансны хуулга, гэрэл зураг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай 293 дугаартай прокурорын тогтоол, 2020.05.03-ны өдрийн Т.*******д мал хүлээлгэж өгсөн баримт, №47 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, *******ын******* багийн Засаг даргын 2021.05.13-ны өдрийн 70 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023.01.17-ны өдрийн 01/09 тоот малын үнийг хүргүүлсэн албан бичиг, Г., Г.Ангирмаа, Г. нарын нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ын Засаг даргын 2023.05.22-ны өдрийн 3/203 тоот Н.ийн 2019 онд тоологдсон малын хагалгаа, хавсралт зэрэг баримтыг үндэслэн Н.ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82.350.000 төгрөгийг гаргуулах, 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшин бүхий хашаа, зэрэг хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэ хэргийн хариуцагч биш, Н., Н., Н. нар нь Н.ийн нэр дээр тоолуулж байсан өөрсдийн малаа авах нь зүй ёсны асуудал, талийгаач дүү болон 3 охин дүү нарын буяны ажлыг бид гардан зохион байгуулсан уг ажилд нилээд мөнгө зарцуулсан уг буяны ажилд оролцсон хүмүүст мал өгсөн бусдад өгсөн малаа надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргасан байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ талийгаач Н.ийг нас барсны дараа Т.******* ирж байшин доторх тавилга эд зүйлсийг бүгдийг нь аваад явсан. Байшингаа аваарай гэж удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл авахгүй байшингийн үнэ 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний эзэмшлийн газар дээр түр суух зориулалтаар барьсан хөрөнгө тул миний эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч Н.ын эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг Т.*******д даалгуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би айлын отгон хүү. Миний ээж отгон хүүдээ 500 толгой малыг өмчлүүлэхээр амласан. Үүнд 270 хонь, 180 ямаа, 30 адуу, 10 үхрийг надад өмч болгон өгч байгаагаа миний хадам аав, ээж ах дүүсийн дэргэд амласан. Энэ нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Лхамаа, н.Сугар нарын мэдүүлгээр тодорхой нотлогдоно. Ээж 2007 оны 7 билүү 8 сард зуслангийнхаа байшинд байх үедээ одоо чамд амласан малаа зүсэлж өгч байна гээд энэ чиний үхэр, ямаа, хонь шүү гэж 500 малаа баталгаажуулж зүсэлж хэлж өгсөн. Талийгаач Н. ах Т.******* эгчтэй гэр бүл болохоос өмнө манай ээж, ах хоёр 1000 орчим малтай байсан. Энэ бол бид нарын дундын өмч байсан. 2005-2007 оны мал тооллогын баримтад энэ талаар тодорхой байгаа. Т.******* эгч 20 орчим тооны өөрийн өмчлөлийн малтай л манайд ирсэн. 2007 оны тооллогоор Н. ахын нэр дээр 1100 орчим мал тоолуулж ах маань мянгат малчин болсон. Энэ малд Н., Н., Н., Н. нарын мал багтсан байсан. Түүнээс хойш Н. ах Т.******* эгч хоёр дандаа 1000 орчим толгой мал тоолуулж ирсэн. Бид нэг ч удаа малын ашиг шим авч байгаагүй. Харин өвлийн улиралд идшээ авдаг байсан. Би 2014-2015 онд гадагшаа сургуульд яваад ирэх үед 2018 онд ах нь улсын аварга малчин болсон чиний бог малыг одоо тусад нь тоолуулна гээд 2018-2019 онд миний нэр дээр 300 хонь, 200 толгой ямаа тоолуулсан. Ингэхдээ ах маань бод мал нь байж л байг. Чиний азарга адуу байгаа гэж хэлсэн. Ээж маань 2007 онд отгон хүүдээ 30 адуу өгнө гэдгээ хэлж байсан. 10 үхэр амлаж байсан. Үүнийг миний хань н.Лхамаа, миний хадам ээж бүгд гэрчилсэн байдаг. Малыг маллаж байсан н.Отгонболд ч гэрчилсэн байгаа. Ахтайгаа ярилцаад малаа үржүүлж, чанар чансааг сайжруулж, хурдан удмын адуутай больё гэж ярилцаад 2011 оны намар би өөрөө эхнэр, найзуудтайгаа Сүхбаатар аймаг руу явж хурдан удмын бор азарга, хээр байдас авч, Налайх дүүрэг дэх хадам ээжийн хашаанд байлгаж байгаад Н. ахыг дуудаж дүү нь азарга аваад ирлээ. Та хүрээд ирээч гэхэд Н. ах цэнхэр Пронтертойгоо ирээд миний азарга, гүү хоёрыг ачаад явсан. Миний адууг азаргад нь хураалгаад өнөөдрийг хүртэл би азарга адуутай байгаа. Манай эхнэрийн ээж охиндоо өмчлөлийн мал гэж 1 бух, 3 охин бяруу өгсөн байдаг. Тэрийг 2013 онд ахтайгаа ярилцаад үхрийнхээ үүлдэр угсааг сайжруулъя, Хөвсгөлд аваачъя гээд Н. ахыг мал зарахаар Улаанбаатар хотод ирэх үед нь өгсөн. 2013 онд өөрийнхөө малтайгаа хамт тоолуулаад байж байсан. Миний өмчлөлийн 2019 онд тоологдсон 300 хонь, 200 толгой ямаанаас бодитоор малчнаас 196 тооны л ямаа ирсэн. Энэ хүмүүс түүнтэй маргахгүй гэж ойлгож байгаа. Би бор азаргатай 41 адууныхаа өмчлөгчөөр тогтоолгох, Үүнд: Азарга 1 толгой, 10 толгой гүү, морь 5 толгой, хязаалан эм адуу 5 толгой, хязаалан эр адуу 2 толгой, даага 8 толгой, унага 10 толгой нийт 41 толгой адуу, 7 үхэр /бух 2 толгой, үнээ 3 толгой, шар 1 толгой, шүдлэн 1 толгой/-ийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32.442.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н. би 1992-1994 оны хооронд өөрийн өмчийн малыг тусад нь тоолуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд миний нэр дээр 5 адуу, 16 үхэр, 24 хонь, 18 ямаа нийт 63 толгой мал тоолуулсан. Би 1995 оны эхээр Улаанбаатар хотод шилжиж суурин амьдрах болсон тул өөрийн өмчлөлийн 63 толгой малыг дүү Н.эд үлдээж түүний малтай хамт тоолуулсаар ирсэн. Миний хувьд 24 толгой хонио 30 жилийн хугацаанд 1 дахин өссөн гэж тооцож 50 хонь /шүдлэн хонь 20, төлөг 20, хурга 10/-ны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шаардлагынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бидний ээж О.Ичинхорлоо нь 2006-2008 оны хооронд өмчлөлийн малаа тусад нь өөрийн нэр дээр тоолуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2008 онд адуу 5, үхэр 10, хонь 19, ямаа 26,тнийт 60 толгой мал тоолуулсан. 2009 онд бидний ээж О.Ичинхорлоог өөд болоход талийгаач ах Н. маань ээжийнхээ малыг отгон дүү Н.д тасалж өгнө гэсний дагуу 2009 онд Н. миний нэр дээр 120 толгой мал тоолуулсан. Үүнд: Адуу 5, үхэр 30, хонь 50, ямаа 35 бөгөөд 2009 онд тоолуулсан 50 толгой хонь маань 15 жилийн хугацаанд 1 дахин өссөн гэж тооцож, 54 хонины өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н. шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 7 бод малын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Би 2002 он хүртэл ээжтэй хамт амьдардаг байсан. 2003 онд гэр бүлтэй болсон. 2017 он хүртэл ээжээс өвлийн идэш авдаг байсан. Манай нөхрийн аав ээж аймгийн төвд байдаг байсан. 2007 оноос Н. ах, Т.******* эгч ааруул, идэш бэлдэж явуулдаг болсон. 2015 оны зун хөдөө амарч байхад талийгаач Н. ах чи өөрийнхөө өмчлөлийн малыг ав. Энэ олон хүний малыг харах хэцүү байна, Н., Н., Н. нарын малыг харах хүн байхгүй яах аргагүй юм, тийм учраас чи ядаж малаа ав гэж хэлсэн. Тухайн үед манай нөхрийн дүү н.Цогтбаатар дүү хөдөө мал малладаг байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сард Асгатын эхнээс Н. ахынх зусаж байсан газар очиж 80 тооны бог, 5 тооны бод тасдаж өгсөн тэгэхдээ энэ хар гүүг чамд нэрлээд үлдээе, энэ гүүг чамд идшинд өгөхгүй, Н.гийн идэшнээс адууны идшийг чинь өгнө гээд манай нөхөр, нөхрийн дүү н.Баяраа дүүтэйгээ очиж авч байсан. Гүүг чинь Н.гийн бор азаргатай адуунд үлдээнэ. Гүү чинь байж байг. Надад А дансны тооллого байгаагүй. Тэр оныхоо 9 сард 2 тугалтай үнээ нь бэлчээрээсээ Н. ахын хотонд ирсэн. Түүнийг Н. ах болон Т.******* эгч сайн мэдэж байгаа. Тэгээд гүйгээд байгаа юм чинь энэ хотондоо байж байг гэсэн шийдэлд хүрсэн. Тэр 2 үнээ тугалж явсаар 6 тоотой болсон. Үүнийг Т.******* эгч мэдэж байгаа. Тэр 6 үхэр дээр нэмээд үлдээсэн 1 гүүтэйгээ нийлээд нийт 7 тооны бод малыг гаргуулах, мөн уг малын үр шим 4.200.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч Т.******* нь талийгаач Н.тэй 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Н.Алгирмаа, 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр охин Г., 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Г. нар төрсөн, тэд *******ын******* багт 2007-2020 оныг хүртэл хамт амьдарч байсан байна.

10.2. *******ын*******ийн нутаг дэвсгэр Хялганат гэх газарт 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Н.ийн байшинд гал гарч улмаар нэхэмжлэгчийн нөхөр Н., охин Г. нар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ галд шатан нас барсан ба охин Г.Алгирмаа 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, охин Г. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт нас барсан байна.

10.3. Нэхэмжлэгч Т.*******, талийгаач нөхөр Н. нар хамт амьдарч байх хугацаандаа мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогоор *******ын*******, 6725510100221 тоот өрхийн бүртгэлтэй, өрхийн тэргүүн ийн нь ам бүл 2 өрхдөө 85 адуу, 125 үхэр, 800 хонь, 100 ямаа нийт 1110 толгой мал тоолуулсан байна.

10.4. овогт ийн нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр Т.******* болох хууль ёсны өвлөгч нь маргаан бүхий 1109 малыг өвлөхөөр өв нээгдсэнээс хойш буюу 1 жилийн дараа 2021.05.14-ний өдөр Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчид хүсэлт гаргасны үндсэн дээр нотариатч өвлөгчид 47 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

10.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талийгаачийн ах Н. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намайг талийгаачдынхаа буян номын ажлыг хийж байх явцад миний бүх малыг туугаад явсан байсан үүнээс надад 494 тооны мал буцааж өгсөн, үлдсэн 616 толгой малаа нэхэмжилж байна гэж дурдсан байна.

11. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Т.*******д 757 толгой малаас малчны цалин, арьсны донор, буяны жолооч, Саранд нийт 156 хонь суутгаж, үлдэгдэл 596 толгой малыг од хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдсэн байна.

12. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад 616 толгой мал шаардсанаас 50 толгой хониноос, мөн 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 1 ширхэг өвлийн байшин бүхий хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсанаа тайлбарлаж байна.

13. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс өвлөн авсан 566 толгой малыг гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлогод 82.350.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч энэ хэргийн хариуцагч би биш, Н., Н., Н. нар нь Н.ийн нэр дээр тоолуулж байсан өөрсдийн малаа авсан, талийгаач дүү болон 3 охин дүү нарын буяны ажилд их мөнгө зарцуулсан, буяны ажилд оролцсон хүмүүст өгсөн малаа надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

14. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

14.1. Нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бодитой байхыг шаардана.

14.2. Нэхэмжлэгч Т.******* нь мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогоор нөхөр Н.ийн хамт ам бүл 2 өрхдөө 85 адуу, 125 үхэр, 800 хонь, 100 ямаа нийт 1110 толгой мал тоолуулсан ба түүний нөхөр Н. нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны эхнэр Т.*******д өв нээгдэж, улмаар өвийг хүлээн авсан байна. Иймд маргаан бүхий 566 малын өмчлөгчийг нэхэмжлэгч Т.*******г гэж үзэх үндэслэлтэй учир бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.

14.3. Хариуцагч Н.ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар малыг Н., Н., Н., Н. нар нь Н.ийн нэр дээр тоолуулж байсан өөрсдийн малаа авсан, мал нь манай хотонд байгаа би түүнийг эзэмшээгүй гэх тайлбараар хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдож байна.

14.4. Харин маргаан бүхий мал нь Н.ын хотонд байгаа түүнийг Н. ах хариулж, адгуулж байгаа талаар гуравдагч этгээд Н. тайлбарлах бөгөөд уг малыг эрхлэн удирдаж, малын өмчлөлийн талаар шаардлага гарган маргаж байгаа этгээдүүд болох Н., Н., Н., Н. нарын бодит эзэмшил, ашиглалтад байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тухайн малыг захиран зарцуулж, малын ашиг, үр шимийг эдгээр хүмүүс хүртэж байгаа нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заажээ.

15.1. Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хариуцагчаар Н.ыг тодорхойлж түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна.

15.2. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай, маргааны хувьд ашиг сонирхол бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Н., Н., Н., Н. нар нь маргаан бүхий 566 толгой мал дотроос тодорхой тооны малын өмчлөгчөөр тогтоолгож, малын үр шимийг гаргуулахаар шаардлага гарган мэтгэлцэж байх ба одоо уг малыг эрхлэн удирдаж, эзэмдэж байгаа этгээдүүд нь Н., Н., Н., Н. нар байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдож байна.

15.3. Н., Н., Н., Н. нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эсрэг харилцан тооцох шаардлага гарган мэтгэлцэж байхад зүй нь эдгээрийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэтгэлцүүлэх нь зөв учир нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв, бүрэн дүүрэн тодорхойлоогүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

16. Хариуцагч Н.ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч хариуцагчийн эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг Т.*******д даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул уг шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.

Бие даасан шаардлагын тухайд:

17. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.гийн 41 толгой адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32.442.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах, Н.ын 50 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.ын 54 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.гийн 7 тооны бод мал, уг малын үр шим 4.200.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учир Н., Н., Н., Н. нарын шаардлага үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдох боломжтой тул гуравдагч этгээдүүд шаардлагаа сөрөг шаардлагаар гаргах нь зүйтэй юм.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад малын үр төлийг мөнгөөр нэхэмжилсэн ба энэ шаардлагыг гаргахын тулд тухайн хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ шаардлагатай байхад мэргэжлийн байгууллагын үнэлгээ хавтаст хэрэгт авагдаагүй байна.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.150 төгрөг, Н., Н., Н., Н. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.900 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Н.ын хууль бус эзэмшлээс 85 адуу, 88 үхэр, 413 хонь, 20 толгой ямаа, бүгд 616 толгой мал гаргуулах, 616 толгой малын үр төл, ашиг орлого болох 82.350.000 төгрөгийг гаргуулах, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвлийн байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* нь 25 кг ноолуурын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулах, *******ын*******ийн Хялганат гэх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4000 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, *******ын*******ийн Урт булгийн эх газарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3471 м/кв талбай бүхий өвөлжөө, хаваржааны хашаа, хаягт байрлах 5х4 метрийн хэмжээтэй 1 ширхэг өвлийн байшин бүхий хашаа зэрэг хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.ын тоотод байрлах 420 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 5х4-ийн харьцаатай жижиг байшингаа буулган авч Н.ын эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.гийн 41 толгой адуу, 7 үхрийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016-2019 оны малын үр шим болох 32.442.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах, Н.ын 50 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.ын 54 хонины өмчлөгчөөр тогтоолгож, уг малыг Т.*******гаас гаргуулах, Н.гийн 7 тооны бод мал, уг малын үр шим 4.200.000 төгрөгийг Т.*******гаас гаргуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822.975 /найман зуун хорин хоёр мянга есөн зуун далан таван мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.150 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун тавин/ төгрөг, Н., Н., Н., Н. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.900 /таван зуун тавин мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ