Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01771

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01197 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-гийн  хариуцагч Б.А-т холбогдуулан 1 266 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 12-нд Б.Алтанцэцэгтэй уулзаж Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р байрны 38 тоот 0 өрөө байрыг 6 сарын хугацаатай 2019 оны 5 дугаар сарын 14-нийг хүртэл, сард 900 000 төгрөг, байрны ашиглалтын зардлыг төлөхөөр гэрээ байгуулсан. Бүрэн тавилгатай байр учраас 1 сарын барьцаа болон төлбөрт 1 800 000 төгрөгийг авсан. Энэ байр нь манай ахын байр байсан, байранд оруулсны дараа хүүхэд нь гадаадаас ирэх болоод цааш амьдрах боломжгүй болсон. Иймд би өөрийнхөө, энэ байрны 4 тоот 0 өрөө байранд Э.Б-ыг оруулсан. Гэтэл 0 дахь сараасаа эхлээд байрныхаа мөнгийг төлөхгүй удсан, 3 сар болоход барьцааных нь мөнгийг хасч тооцоход 0 сарын мөнгө төлөөгүй байсан. Тухайн үед Э.Буманзултай байнга уулзаж мөнгөө төлөхгүй бол байраа суллаж өг гэж шаардаж байсан. Одоо 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ныг хүртэлх төлбөр 900 000 төгрөг, байрны хэрэглээний зардал 150 000, усны тоолуур эвдэлсний 45 000 төгрөг, телевизийн тавиурын хөл эвдэлсний 50 000 төгрөг, телевизийн удирдлага 10 000 төгрөг, удирдлагын төхөөрөмж 25 000 төгрөг, уртасгагчийн 20 000 төгрөг, хөргөгчний 0 ширхэг тавиур 30 000 төгрөг нийт 1 266 480 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 3-р хорооны 2-р байрны 38 тоотод гэрээ хийж ортол, энэ байранд хүн орохоор болчихлоо, өөр байр руу орчих гэсэн. Өөр байр руу нүүж ороход хүндрэлтэй байсан, бид нарт эд хогшил, тоног төхөөрөмж хүлээлгэж өгөөгүй. Тавилгагүй, сарын 600 000 төгрөгийн байр олон байсан, миний охин 3 хүүхэдтэй учраас ийшээ тийшээ юм нүүлгээд яахав гээд эдний байранд орсон. Ороход зурагтын тавиур нь эвдэрхий байсан, эхний сарын түрээсийг төлсний дараа байрны төлбөрийг цаг тухайд нь төлж чадаагүй. Хүргэн гадаад явсан учраас мөнгө нь удсан, гэтэл Ц.Э мөнгөө өгөхгүй байна гээд зурагтын удирдлага, тоног төхөөрөмжийг салгаад аваад явсан. Гэрт зурагтгүй болчихлоор хүүхдүүд үзэж харах юмгүй болж, 13-р хороолол руу хадам аавынх руугаа явсан. П.Э төлбөрөө өгөхгүй байна гээд охины иргэний үнэмлэх, хүргэний жолооны үнэмлэхийг авсан. 0 сар бараг амьдраагүй байхад одоо ийм юм ярьж, нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А, Э.Б нараас 1 266 480 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Э-гийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгоогүй, үүнээс үүдэн хэрэгт ач холбогдол бүхий хариуцагчтай бичилцсэн зурвасыг нотлох баримтаар үзлэг хийлгэж судлуулах хүсэлтийг маань хүлээн аваагүйгээс болж нэхэмжлэгч надад хохиролтой шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 300 дугаар зүйлд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулах талаар тусгайлан зохицуулаагүй бөгөөд 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Бичгээр гэрээ байгуулаагүй учраас ашиглалтын зардлыг хэн төлөх нь тодорхойгүй харагдаж болно, мөн эд хогшил хүлээлцсэн баримт байхгүй болохоор эвдэрсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байж болно, шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг зөвшөөрч болж байна. Гол нь 0 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул барьцааны мөнгийг хасч, үлдэх 1 сарын төлбөрөө гаргуулж авах, хариуцагч нар нь тогтсон оршин суух хаяг байхгүйгээс шүүхэд хандахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлж зардал гарсан баримтаар нэхэмжлэгчид 935 100 төгрөгийн хохирол учирсан байхад шүүх нөхцөл байдлыг бодитоор тогтоож үнэн зөв шийдвэрлэж чадсангүйд гомдолтой байна. Хариуцагч Б.А-гийн сүүлийн 0 сар зурагт байхгүй учраас байрыг нь бараг ашиглаагүй гэсэн тайлбарыг үндэслэн орон сууцыг 0 сарын өмнө хүлээлгээд өгсөн гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4, 290 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын орон сууцыг чөлөөлж өгсөн хугацааг нотолсон баримт байсаар байхад шүүхийн журмаар үзлэг хийлгэж бэхжүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд саад болсон гэж үзэж байна.

Иймд хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхийг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.А, Э.Б нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 266 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Э, Б.А нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгат 0 байр 38 тоот 0 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь сар бүрийн 12-ны өдрөөс өмнө сарын түрээсийн төлбөрт сар бүр 900 000 төгрөг, нэг сарын төлбөртэй тэнцэх 900 000 төгрөг барьцаанд бариулах, сар бүрийн ашиглалтын зардлыг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх5-6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээгээр тохиролцсон хөлсний хэмжээний талаар маргаагүй. Харин гэрээний зүйлийг ашигласан хугацаа болон дээрх хугацааны төлбөр төлөх эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.А-ийг дээрх гэрээгээр тохирсон  Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгат 0 байр 38 тоот 0 өрөө орон сууцанд оруулсны дараа уг орон сууцыг хөлслөх боломжгүй болж тус байрны 4 тоот 0 өрөө орон сууцыг ижил нөхцлөөр хөлслүүлсэн, хөлслөгч уг орон сууцанд амьдарч байсан, нэхэмжлэгчид орон сууцны хөлс сар бүр 900 000 төгрөг төлж байсан болох нь талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Орон сууц хөлслөх гэрээний дагуу сууцны зориулалттай орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ хөлслүүлэгч биелүүлсэн тул хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны хөлсийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж, хөлслөгч орон сууцнаас гарсан талаар хэн аль нь маргаагүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон хэдий ч орон сууц ашигласан хөлсийг хариуцагч дутуу төлсөн тул нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нь “... зурагт үзэх боломжгүй болгосон учраас ...сүүлийн хоёр сар бараг амьдраагүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь орон сууцны хөлс төлж байсан үйл баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид хариуцагч нараас 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй 1 сарын орон сууцны хөлс 900 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин талууд орон сууцны ашиглалтын зардлыг хэн хэрхэн хуваарилж төлөх талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул бичгийн хэлбэрээр орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй, мөн хөлслөсөн орон сууцыг тавилга, эд хогшилтой хүлээлгэн өгсөн баримтгүйгээс гадна тэдгээрийг эвдэж сүйтгэсэнтэй холбоотойгоор хохирол учирсан гэх байдлаа нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны ашиглалтын зардал 186 480 төгрөг гаргуулах, тавилга эд хогшил эвдсэн холбоотой хохирол 180 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь “...нотлох баримт бүрдүүлэхээр гар утсанд үзлэг хийлгүүлэх хүсэлт бичгээр гаргасан” гэх боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 366 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх хэсгийг “Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А, Э.Б нараас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 366 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

0 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “ үлдээж, хариуцагч Б.А, Э.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-т олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 945 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.0 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан үйл баримтууд тогтоогдсон байна. Орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулах хуулиар тогтоосон шаардлага байхгүй. Талуудын хооронд хөлслөх гол нөхцөл тохиролцсон орон сууцыг ашигласан үйл баримт тогтоогдож байна. Тийм учраас 1 сар орон сууц хөлслөсөн төлбөрийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Талууд орон сууцны ашиглалтын зардлыг хэн хэрхэн хуваарилах талаар тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй ашиглалтын зардал хариуцагчаас шаардсан үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй. Мөн түүнчлэн, тавилга эд хогшил эвдэж сүйтгэсэнтэй холбоотойгоор хохирол учирсан гэж шаардаж байгаа нь гэсэн үндэслэл нь тогтоогдоогүй байна. Иймээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. Гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нотлох баримт бүрдүүлэхээр гар утсанд үзлэг хийлгүүлэх хүсэлт бичгээр гаргасан гэх боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Ийм учраас шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учраас дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.