Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 01613

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01613

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 тоот захирамжаар Б.Баас 62,253,667 төгрөгийг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн 2222 дугаар магадлалаар Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. НШШГГ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 46,061,200 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.02.14-ний өдөр 4/5373 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээ нь зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасаар дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжаар Б.Баас 53,153,667 төгрөг гаргуулж Б.Банзрагчид олгохоор, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.31-ний өдрийн дугаар магадлалаар дээрх 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2019.10.10-ны өдрийн 144/02 тогтоолоор битүүмжилж, 2020.01.15-ны өдрийн 144/04 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020.02.11-ний өдрийн 106 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг талуудад 2020.02.14-ний өдрийн 4/5376, 4/5374, 4/5373 тоотоор мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020.03.20-ны өдөр оруулсан ч санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020.04.17-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч түдгэлзүүлсэн захирамж гарч явагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд 55.3-д талуудад үнэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Ханын материал 18060 гудамж, 60 байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 46,061,200 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тухайн иргэний маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан тус үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөндлөнгийн шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхээс хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу 1589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2147 дугаар захирамжаар Б.Баас 53 153 667 төгрөгийг гаргуулан Б.Банзрагчид олгохоор, мөн тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2750 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2222 дугаар магадлалаар барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамж, 60 дугаар байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 20-31 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Я.Ганбаатарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамж, 60 дугаар байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан, мөн албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг талууд тохиролцоогүйн улмаас шинжээч томилсон ба уг ажиллагаанд талууд маргаагүй. /хх-ийн 34, 36, 39-40/ Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зохигчид шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодитой эсэхэд маргасан байна.

Шинжээч “Баян модот” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамж, 60 дугаар байр, В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 46 061 200 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 45,46-49 дүгээр тал/ Уг үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн, бодитой бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь “шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “хэрэг  хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан хэдий ч шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ хуульд заасан шаардлага хангаж ирүүлсэн гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй ба шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн нэрийг Ч.Нямдорж гэж буруу бичсэн байгааг залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01589 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                     ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                        Б.НАРМАНДАХ