| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/00128/И |
| Дугаар | 144/ШШ2024/00184 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 144/ШШ2024/00184
2024 11 07 144/ШШ2024/00184
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ............... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У................тоот хаягт байрлах, “.............” ХХК .нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө...........тоот хаягт байрлах, “.............. холбогдох,
Талуудын хооронд байгуулсан 2018.08.15-ны өдөр байгуулсан ............дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохиролд нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэнийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........ хариуцагч .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М..........“Х.............” ХХК болон гуравдагч этгээд “..........” ХХК-ийн өмгөөлөгч ........р, гуравдагч этгээд “........” ХХК-ийн Захирал.......... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар.......нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...........” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/018 дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний иенийн санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт “...............г” ХХК-д ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу “............г” ХХК нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон “..........г” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу “.........г” ХХК болон “.........” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ......... дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.
Түрээслэгч “........” ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож БНХАУ-ын Shaanxi heavy duty automobile import & export co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 188SQZ170028414 дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээ, Zhumadian cimc huajunvehicle co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр HJGMCK18035 дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан “Д.........” ХХК-иас 30,261,700 иенийн санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж. “............." ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан.
“.............” ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл ..........дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний Хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. “.........” ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд “........” ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж. түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор “Санхүүгийн түрээсийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
Гэтэл “........” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ......6 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 2.6-д "'Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /Тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө.” гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1,478,975,785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617,198,881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.
....дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу “...” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон.
Улмаар “...” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалсан төлбөрийн зөрчил үүсгэсэн.
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585.589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385,743,666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар “Хаан шоргоолж” ХХК-д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг “....г” ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн....тоот албан бичгээр мэдэгдсэн.
“...” ХХК нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн.... дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/89/23 тоот албан бичгээр мэдэгдсэн.
“....” ХХК нь “Хаан шоргоолж” ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.4-д “Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:", 8.4.4-д “Түрээсийн толбор 3 удаа төлөөгүй ба Түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.
Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.
Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 3.1.12-т “Түрээслэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол Гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар “.....” ХХК-ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 5.028.921.501,26 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3.557.557.104,87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185.577.773,33 төгрөг, хуримтлагдсан алданги 1.285.786.623,65 төгрөг, нийт 5.028.921.501,26 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон “....” ХХК, “...” ХХК болон “....” ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/5 дугаар, ....-ХШ2019/10 дугаар.... дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...” компани нь нүүрс тээвэр буюу ашигт малтмалын экспорт хийх зорилгоор Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм лизинг” компаниас 2018 онд Санхүүгийн түрээсийн тухай хууль болоод Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцааны хүрээнд түрүүний дурдсан 40 чирэгч толгой, 84 чиргүүл түүний холбогчуудыг лизингийн нөхцөлөөр авсан. Энэ гэрээг анх иенээр байгуулж байсан. Иенээр байгуулсны дараа, яагаад иенээр байгуулсан юм бэ гэхээр тухайн үед “Хаан шоргоолж” ХХК-ийн санхүүжилт олгож байгаа мөнгөн дүнг бид нар иенээр анх гадаадаас зээлээр аваад үүний дагуу ханшийн эрсдэлээ удирдах зорилгоор иенээр “...” ХХК-д эргэн төлөлтийн хуваарийг гэрээгээр тохирч тавьж байсан.
2021 оны 03 сард “...” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулаад тухайн үеийн шийдвэрийг “Ди Би Эм лизинг” компанийг татан буулгаж байсан комисс шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрт Нэгдүгээрт цар тахлын нөлөөллийн асуудлаас үүдэлтэй, “...” ХХК-ийн гэрээний төлбөрийг төгрөгт хөрвүүлье, хоёрдугаарт эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулъя гэсэн үндэслэл шаардлагаар “.....г” ХХК-ийн эрх барих байгууллагаас шийдвэрээ гаргаад талууд гаргасан хүсэл сонирхлын илэрхийллээ байгуулж, гэрээн дээр нэмэлт өөрчлөлтийг 2021 оны 03 сард гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулснаас хойш мөн оны 06 сараас авахуулаад эргэн төлөлтийн хуваарь нь төлөгдөж эхлэх ёстой байсан. 2021 оны 06 сараас хойш 12 хүртэл төлөлт хийгдээгүй, мөн оны 12 сараас авахуулаад “...” компаниас төлөлтүүдээ хийж эхэлсэн. Энэ төлөлтүүдийн тухай дурдвал 2022 оны 12 сард 700.000.000 төгрөг, 2022 оны оны 02 дугаар сарын 25-нд 1.500.000.000 төгрөг, би бутархайг нь хэлэхгүй бүхэлчлээд хэлчихье. 2022 оны 03 дугаар сарын 18-нд 1.461.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 3.000.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2.000.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1.500.000.000 төгрөг мөн оны 2022 оны 12 дугаар сардаа 570.000.000 төгрөг буюу нийт 10.842.285.484, 74 төгрөгийг “...г” компанид шилжүүлсэн байдаг. Эргэн төлөлтийн хуваарь хугацаа нь 2023 оны 09 сар хүртэл эргэн төлөлтийн хуваарь тавигдсан байсан. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу хугацаат үүргийг “...” ХХК хугацаанд нь биелүүлээгүй. Алдаг оног үйл ажиллагааныхаа орлогоос төлөлтүүдийг хийгээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш нэг ч төлөлтийг хийгээгүйгээр 2023 оны 09 сард, бид нарын харилцаж тохиролцож байгуулсан нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хугацаа дууссан байдаг. Бид нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу авч байгаа төлбөр буюу өнөөдөр нэхэмжлээд байгаа 5.000.000.000 төгрөг дотроо үндсэн төлбөр, хүү, алданги гэсэн төлбөрийн задаргаатай. Эндээс бид нар үлдсэн 3.500.000.000 төгрөгийн үндсэн төлөлтөөс нь тооцсон алданги болоод хүүг өнөөдөр нэхэмжилж байгаа.
Хариуцагч талаас хуульд зааснаар бид нар эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй, цар тахлын асуудал болоод “....” ХХК-иас нягтлан бодогч, санхүүгийн түрээсийн мэргэжилтний ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу бид нар төлөлтүүдээ хийгээд гэрээний үүргээ бүрэн биелүүлээд дуусгасан гэдэг тайлбарыг тавьдаг. Хоёрт 2022 онд төлсөн нийт төлөлтүүдийг алдангид суутгаж авсан нь буруу байсан гэдэг тайлбаруудыг тавьдаг. Манай зүгээс энийг хариу няцааж, нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж байгаа үндэслэл нь юу вэ гэхээр, бид нөхцөлийг Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын үндэслэлээр гэрээний нэмэлт өөрчлөлт дээр тохирсон. Хугацаа хэтрүүлбэл бид нар алданги буюу анз тооцно, дээрээс нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7-д зааснаар гэрээнд үндсэн төлбөрөөс хүү авна мөн бид нар анзыг тооцохдоо Иргэний хуулийн 222-т заасан үндэслэлээр анзаас хүү, хүүгийн төлбөрийн зөрчлөөс анз тооцоогүй. Иргэний хуулийн 232-т заасан үндэслэлээр бид нар гүйцэтгээгүй хүүгийн үнийн дүн буюу хугацаанд нь гүйцэтгээгүй үндсэн төлбөрөөс нь анзыг бодоод 50 хувьд нь тэнцүүлж, 50 хувиас нь хэтрүүлэхгүй байдлаар алдангийг нэхэмжилж байгаа юм. Алдангийн асуудал дээр бид нар гэрээгээр, хэрвээ давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд түрээслэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь орвол чөлөөлөх үндэслэл болно гэсэн асуудал гэрээгээр зохицуулагдчихсан, гэхдээ чөлөөлөх үндэслэл болно гэдэг зохицуулалт нь заавал биелэгдэх буюу нэг талын санаачилгаар шууд биелэгдэх шинжтэй зохицуулалт бол биш, 2 тал харилцан тохиролцож байж тухайн алдангийг чөлөөлөх үү нэг бол үүргийн гүйцэтгэл хангуулах уу гэдэг асуудлыг тохиролцох ёстой. Үүний хүрээнд 2021 оны 12 сард зөрчил үүсгэснээсээ хойш анх төлөлт хийж ирсэн үеэсээ “Ха...” ХХК-иас манайд хүсэлтийг тавьж байсан, хүсэл зоригоо илэрхийлж байсан, алдангийг манайхаас чөлөөлөгдөх хүсэл сонирхолтой байна гэдэг хүсэлтийг тавьж байсан. Үүний хүрээнд манай нотлох баримтаар сүүлд өгсөн баримтуудын хүрээнд тухайн хүсэлтийг бид нар судалгаа шинжилгээ танилцуулгыг боловсруулж байна, төлөөлөн удирдах зөвлөлөөрөө бид нар эцэслэж шийдвэрлүүлж байж уг асуудалд нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хуваарьт гаргах асуудал үүснэ гэдэг хариуг тухайн “.....” ХХК-ийг хариуцаж байсан эдийн засагчид мэйлээр хүргүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Ди Би Эм лизинг”-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс “Хаан шоргоолж” ХХК-иас гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, алдангийг чөлөөлье гээгүй гэрээн дээр эргэн төлөлтийн хүрээнд өөрчлөлт оруулъя, хойшлуулъя ч гээгүй буюу “Х....” ХХК-иас гаргасан хүсэлтийг “....” ХХК энэ утгаараа зөвшөөрөөгүй асуудал байгаа, үүний хүрээнд талуудын хооронд нэмэлтээр гэрээ байгуулагдаагүй. 2021 оны 03 сард байгуулсан гэрээгээрээ тохиролцоод явж байгаа асуудал байгаа. Бид нар гэрээний 6.5-д заасан үндэслэлээр төлсөн нийт төлөлтөөс нь эхлээд алдангийн төлбөрийг суутгана, дараа нь хүүгийн төлбөрийг суутгана, эцэст нь үндсэн төлбөрийг суутгана гэсэн дарааллаар төлбөрийг суутгасны үндсэн дээр 2022 онд төлсөн нийт төлөлтөөс 3.500.000.000 төгрөгийн үндсэн төлбөрийн зөрчилтэй үлдэгдэл үлдсэн. Энэ үлдэгдлийг өнөөдөр шүүх дээр нэхэмжлээд хүүгээс тооцсон хүү, алдангийг нэхэмжлээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа юм. Хүү нэхэмжилж байгаа үндэслэл нь талууд гэрээгээрээ тохиролцсон хүүгийн хувь хэмжээг тохиролцсон мөн энэ нь болохоороо Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төлбөрийн задаргаанд орох хуулийн зохицуулалтаар хэм хэмжээ хангагдаж байгаа юм. Нөгөө талдаа алдангийн асуудлыг Иргэний хуульд заасан 0,5 хувиас хэтрэхгүй байх хэмжээгээр бид нар 0,5 хувиар гэрээнд тохиролцож гэрээг байгуулсан. Үүний хүрээнд бид нар Иргэний хуулийн 232-т заасан үндэслэлээр анз авах гэж байгаа бол гэрээгээ бичгэн хэлбэрээр өгөх ёстой гэдэг шаардлагыг хангаж үүний үндсэн дээр анзыг нэхэмжилж байгаа. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйл болон 315 дугаар зүйлээр үүргийн гүйцэтгэлийн шаардлага болох 222 дугаар зүйлийн 222.3, 222.4-т заасан үндэслэлүүдээр бид нар харилцагч буюу “....” компаниасаа төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж, өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа юм. Мөн түрээслүүлэгчийн тавигдах нэхэмжлэлийн шаардлага болох Иргэний хуулийн 312, 314 дүгээр зүйл эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар зохицуулагдаж байгаатай холбогдох хэм хэмжээгээр бид нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжилж байгаа. Мөн нэмж хэлэхэд санхүүгийн түрээсийн зүйл бол түрээслүүлэгч буюу “...” ХХК-ийн өмчлөлд байдаг өнөөдөр талуудын хооронд тохиролцсоноор шинэ зөвшөөрөл авч экспорт хийх үйл ажиллагааных нь хүрээнд “Д....г” компаниас дэмжиж хамтын өмчлөлд тухайн хөрөнгүүдийг Иргэний хуульд заасан үндэслэлээр буюу хамтын өмчлөлд Автотээврийн үндэсний төвд бүртгүүлсэн байдаг. Энэ бүртгэл шаардлагын хүрээнд бид нар өнөөдөр техникээ авъя гэж хэлээгүй, техник эд хөрөнгийн асуудал нэхэмжлээгүй, энэ техникийн төлбөрийг төлөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг тавьж байгаа. Хариуцагч нь энэ төлбөрийг төлөөд дуусчихвал тухайн техникүүдийн өмчлөх эрх шууд 100 хувь “Хаан шоргоолж” ХХК-д шилжих гэрээ нь буюу санхүүгийн түрээсийн гэрээний гол зорилго зүйлүүд үүсэх харилцаа явагдахаар байгаа юм. Хэрвээ нэхэмжлэлд дурдаж байгаа мөнгөн дүнг хариуцагч төлөхгүй гэх юм бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох техникүүд мөн нэмэлтээр барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагч “....” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...” ХХК нь “Д....г” ХХК-тай ....дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 онд эхлүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан. 2020 оны 1 дүгээр сараас Ковид-19 вирус дэлгэрч өргөн цар хүрээг хамарсантай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр БНХАУ-Монгол Улсын хилийг хаасан. Хил хаагдсантай холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж СТГ-18/16 гэрээний 9.1 дэх заалтад тусгасан Давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-20/36 дугаартай албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн дурдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн валютын ханшийн өсөлттэй холбоотой бөгөөд манай компанийн зүгээс 2019 оноос эхлэн албан хүсэлт тавьж байсан билээ. Учир нь “...” ХХК-иас 2019 оны 07-р сарын 8, 2019 оны 12-р сарын 2-ны өдрүүдийн албан бичгүүдээр валютын ханшийн өсөлт, тулгараад буй санхүүгийн алдагдал болон эрсдэлийн талаар нөгөө талд мэдэгдэж байсан. Энэхүү валютыг төгрөгт шилжүүлэх үндсэн шалтгаан нь гэрээ байгуулж байх үеээс валютын ханш тогтмол өсөж байсан нь валютын ханшаас үүдэлтэй компанийн санхүүгийн алдагдалд ороод байсныг илтгэнэ. Иргэний хуулийн 220-д заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн тул аль нэг талд илт ашиггүй, талуудын төсөөлж байсан гэрээний тэнцвэрт байдал алдагдах зэрэг үр дагавар үүсэж байсан тул валютын ханшийг төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу анхны хүсэлтээс хойш 20 сарын дараа хүсэлтийг хүлээн авч валютын ханшийг өөрчлөхөөр нэмэлт гэрээг байгуулсан болно. Гэвч Ди Би Эм Лизингээс манай компанид ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №03/74/23 тоот албан тоотод “2021 оны 01 дүгээр сарын 28-ны албан бичгийг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан” гэж дурдсан боловч манай компанийн зүгээс 2019 оны 7-р сараас хойш удаа дараа энэхүү хүсэлтийг илгээж байсан болно. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлэхэд нийт зээлийн үлдэгдэл 9’859’838’569.79 төгрөг болж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах нөхцөлтэйгөөр нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч мөн цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас улбаатай нүүрс тээврийн сул зогсолтын асуудал хэвээр үргэлжилсэн бөгөөд хуваарьт төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн учраас манай компаниас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-21/163 тоот албан бичгээр компани нь санхүүгийн хүндрэлтэй ажиллаж учраас эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүулэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “....” ХХК-иас №1-92 дугаартай ирүүлсэн нэхэмжлэхэд “Хүүгийн төлбөр-12 сар” гэх утгатай 700’318’671.01 төгрөгийг нэхэмжилсэн ба бид түүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэхийн дүнгээр шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №1-44 дугаартай нэхэмжлэх ирүүлсний дагуу Санхүүгийн түрээсийн зээл буюу үндсэн зээл 1’408’548’367.11 төгрөг, зээлийн хүү 52’810’916.18 төгрөг, нийт 1’530’243’086.99 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1-50 тоот дугаартай нэхэмжлэхийн дагуу Санхүүгийн түрээсийн төлбөр 1’408’548’367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52’810’916.18 төгрөг, нийт 1’461’359’283.29 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш “......” ХХК-иас зээлийн төлбөрийн нэхэмжлэх огт ирэхгүй байсан учраас нэхэмжлэх ирүүлэхийг и-мэйлээр болон утсаар удаа дараа хүссэн боловч нэхэмжлэх ирүүлээгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сард 3’080’364’437 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2’000’000’000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1'500’000’000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 570’000’000 төгрөгийг тус тус төлснөөр бид 2022 онд хүүгийн төлбөрт 515’822’362.03 төгрөг, үндсэн зээлэнд 9’626’144’445.25 төгрөг, нийт 10’141'966’807.28 төгрөгийг төлсөн байна. “....г” ХХК, “Х....” ХХК нарын хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг давагдашгүй хүчин зүйл /Тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр оролцоо, дайны байдал, үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно” гэж заасан мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан байдаг. 2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан удаа дараагийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн УОК-ын IV хурлын тэмдэглэлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоох, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн УОК-ын VII хурлын тэмдэглэлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангаж арга хэмжээ авах, Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолуудаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хугацааг сунгах шийдвэрүүд гарган, хатуу хөл хорионы дэглэмтэй 2022 оны 02 дугаар сарын 14 хүртэл байсан нь “....” ХХК төдийгүй Монгол улс, Дэлхийн эдийн засагт хүндээр тусч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүрэн автсан нь тодорхой байна гэжээ.
Хариуцагч “....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэл зоригийн асуудлыг ярьж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх үүсгэх дуусгавар болгохдоо амаар бичгээр мөн бодит үйлдлээр илэрхийлж болно гэж заасан байдаг. Мэдээж санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан талууд мөн бичгээр байгуулсан, энэ нь өөрөө бодит үйлдлээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үү гэдэг асуудал зүй ёсоор тавиад байгаа юм. Хэлцлийн хэлбэр шаардлага өөрийн гэсэн үндэслэл буюу зорилготой, нотлох, анхааруулах, мэдээлэх, шүүхийн практикийн хувьд ч судлаачдын хувьд ч нэгдсэн байр суурьтай байдаг ойлголт. Анхааруулах болон мэдээлэх нь мэргэжлийн бизнесийн байгууллага болон хувь иргэдийн хооронд байгуулж байгаа хэлцэл дээр хэрэглэгддэг. Тухайлах юм бол өндөр үнийн дүнтэй орон сууц хөлслөх гэрээ байлаа гэхэд нотариатын зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгөөд өндөр эрсдэлтэй хэлцэлд орж байна гэдгийг анхааруулдаг. Мэдээлэх чиг үүргийн тухайд ихэвчлэн бизнесийн байгууллага хувь иргэн, хэрэглэгчийн гэрээ байгуулж байгаа нөхцөлд яригддаг асуудал. Өөрөөр хэлэх юм бол хангалттай мэдээллээ өгөх ёстой гэрээн дээрээ жижиг шрифтээр бичсэн байх. Хангалттай сайн гэрээний нөхцөлийг зааж өгөөгүйгээр өгсөн болохоо нотлоогүй бол мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж үзээд хүчин төгөлдөр бусд тооцдог. Энэ нь хэрхэн нотлогддог вэ гэхээр мэдээж бичгээр үйлдэж байж гарын үсгийг нь зуруулж байж нотлогдоно. Харин мэргэжлийн 2 бизнесийн байгууллагын хооронд хийгддэг гэрээний тухайд бичгийн хэлбэр нь гагцхүү нотлох чиг үүргийг авдаг нотлох зорилготой. Үүнийг Иргэний хуулийн 42.11-д бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан байгаа. Нотолгооны бусад хэрэгсэл гэдэг дээр бичгийн хэвээр, электрон тоног төхөөрөмж, эсвэл цаасан дээр, ширээн дээр, ханан дээр, ямартай ч аливаа нэгэн объект дээр бичгийн хэлбэрээр буусан бүхий л баримтат мэдээллийг ойлгодог. Гэтэл манай тохиолдолд яасан бэ гэхээр нотолгооны стандартын ердийн түвшнээс халиад үндсэн үүргийн биелэлтийн түвшинд хүрчихсэн. Өөрөөр хэлбэл үүргийг бодит үйлдлээр биелүүлээд дуусчихсан ийм ялгаатай асуудал байгаа. Хоер мэргэжлийн бизнесийн байгууллагын хооронд байгуулсан асуудлыг бичгийн нотлох баримтаар нотолж болно. Нөгөөтэйгүүр бодит үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийж болох эрхийг Иргэний хуулийн 42.8, 39.1, 42.11-т бүрэн дүүрэн олгочихсон. Хэлцлийн хэлбэрийн шаардлагыг бүрэн хангахаас гадна үүргийн биелэлт рүүгээ ороод хэлцэл байгуулагдах түвшинд оччихсон, түүнээс биш хэлцлийн хэлбэрийн шаардлагын ерөнхий стандартыг аль хэдийнээ хангачихсан асуудал байгаа. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас нягтлан бодогч болон санхүүгийн мэргэжилтэн нь компанийн хүсэл зоригийг илэрхийлж чадаагүй гэж ярьж байна. Хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг энэ ойлголт өөрөө гадаад болон дотоод бүрэлдэхүүнтэй. Гадаад бүрэлдэхүүн нь тухайн хүсэл зоригийн илэрхийллийг үгээр, үйлдлээр илэрхийлж байгаагаас харагддаг. Тухайн илэрхийлэлд чиглэн очиж байгаа субъект алинд нь итгэж үнэмших ёстой юм бэ, Монгол Улсын иргэний эрх зүйн тогтолцоо нь гадаад илэрхийллийг баримтлахаар нэгэнт тогтсон байдаг. Үүний цаана ямар зүйл хамгаалагддаг вэ гэхээр хувийн эрх зүй дэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хөндөгддөг. Өөрөөр хэлбэл би уг нь дотроо ингэж бодож байсан юм, гэхдээ чамд ингээд хэлчихжээ, энэ бүх хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бусд тооцоод яваад байвал бизнесийн харилцаанаас эхлээд ердийн талх худалдах худалдан авах хиймэгц биелэх шинжтэй ахуйн чанартай хэлцлүүд хүртэл зүй ёсоороо хийгдэх ямар ч боломжгүй болно. Хүсэл зоригийн гадаад илэрхийлэл нь юу байсан юм бэ гэдэг асуудал маш тодорхой, мэйл тодорхой байсан, шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлж байна санал байвал хэл гэсэн, тэдний зүгээс болчихсон санал юм байна, манай зүгээс хүлээн зөвшөөрчих юм бол батлагдчих энгийн ойлголт байсан. Манайхаас хүлээн зөвшөөрсөн, тэгмэгц жоохон урагшлуулаад 700.000.000 гаруй төгрөгөө эхлээд төлчих, бүрэн дүүрэн хэлбэршүүлээд хамтраад ажиллая гэдэг байдлаар хандсан, 700.000.000 төгрөгийг нь төлсөн, тэгмэгц өөрсдөө дараалаад 3 нэхэмжлэх явуулсан, 1 удаа нэхэмжлэх явуулчихаад таг болчихсон бол, 2 удаа явуулахад хангалттай гэж үздэг, 1 удаа явуулаад таг болчихсон бол бид нар магадгүй эргэлзэх байдалд орох байсан байх, гэтэл тасралтгүй сар бүр 4 удаа явуулчихаад бизнесийн буюу арилжааны ажил хэргийн хүрээнд бодит үйлдлээр гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлээд ийм загвар тогтоочихлоо гэсэн ойлголтыг авсан. Эргээд дараагийн сараа явуулаарай гэх үед яах аргагүй 4 удаа сар тутам нэхэмжлэх авчихсан хүмүүс сураггүй болчихоор гайхна. Тэр дагуугаа авъя, энэ дээр юу яригдсан бэ гэхээр аль хэдийнээ Иргэний хуулийн 223.1-д заасны дагуу тодорхой үйлдэл үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахын тулд тодорхой үйлдэл хийх үүрэг нэхэмжлэгч талд үүсчихсэн, үүнийгээ биелүүлэхээ больчихсон. Тухайн үеийн нөхцөл байдлыг ямар байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, гүйцэтгэх захиралтайгаа ярилцахаар тухайн үед олон хүн нас бараад байсан гэж зүйл ярьдаг, магадгүй эзэнгүй болоод ингэсэн байж магадгүй гэдэг. Бид нар ямартай ч хүн ёсны үүднээс хүүг нь таслахгүй сар болгон боломжоороо роф гэж ярьдаг жаахан ийм болхи байдлаар 1 өдрийн хүүг нь тооцоод жилийн 365-д хувааж байгаад хохиролгүйгээр ямар ч байсан шийдчихье. Манайх нэг зарчмыг баримталж ирсэн, тэр нь гэрээндээ үнэнч байх зарчим, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчим тиймдээ ч бүдүүн баараг хандаад бизнесийн байгууллага байж бүхэл бүтэн 70.000.000 гаруй төгрөгийг илүү төлөлттэй төлөөд явуулчихсан ийм асуудал байгаа.
Үүнээс гадна нягтлан бодогч болон санхүүгийн мэргэжилтэнд төлөөлөх эрх байгаагүй гэж ярьж байна. Иргэний хуулийн 65.1 дээр нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Үүнийг шүүхийн практик дээр илэрхий бүрэн эрх гэдэг онолын ойлголтын хүрээнд хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Хяналтын шатын шүүхийн хэд хэдэн шийдвэрийг би дурдаж чадна. Энэ дээр юуг ярьдаг вэ гэхээр энэ бол байнга маргаж байдаг асуудал, шинэ зүйл биш манай нягтланд тийм эрх байгаагүй, манай менежерт тийм эрх байгаагүй гэж дандаа хэзээ хойно нь хэлцэл байгуулагдсаны дараа хэлэлцдэг. Нэгэнт тогтсон шүүхийн практик хуулийг тайлбарлаад юу гэж байна вэ гэхээр тодорхой албан тушаалтан тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа гуравдагч этгээдэд тухайн байгууллагыг тухайн ажлын албан чиг үүргийнхээ хүрээнд төлөөлдөг гэсэн ойлголтыг зүй ёсоор өгсөн. Энэ ойлголтыг нь даруй гүйцэтгэх удирдлага нь залруулаагүй бол, гуравдагч этгээдийн итгэл хамгаалагдана гэж үзэж байгаа. Яг энэ стандартыг барьж байгаа, болсон явдлын хувьд ийм зүйл болсон, нягтлан нь нэхэмжлэхээ явуулдаг, санхүүгийн түрээсийн мэргэжилтэн нь мэйлээ явуулдаг энэ нөхцөл байдлыг хүсэл зориг нь дотоод илэрхийлэл нь нэхэмжлэгчийн хэлж байгаагаар өөр байсан байлаа гэхэд гадаад илэрхийллийг яах юм бэ алданги тэг, үндсэн төлбөр хэд, хүү хэд гээд 2 сарын нэхэмжлэхийг явуулж байна, 3 сарын нэхэмжлэхийг илгээж байна, 4 сарын нэхэмжлэхийг илгээж байна. Үүнийг өөрөөр юу гэж хүлээж авах вэ. Үүнээс гадна манай бол жинхэнэ хүсэл зориг биш байсан юм гэдэг зүйл ярьж байна. Энэ болохоор 2022 оны 12 сарын 13-ны өдөр 70.000.000 төгрөгийн илүү төлөлттэйгөөр хариуцагч үүргээ биелүүлчихсэн явж байгаагийн ар дээр яригдаж байгаа асуудал, үүний араас гэнэт шилжүүлсэн мөнгөнүүдийг нь алдангид суутгачихсан гэдэг мэдэгдэл явуулсан. Өмнө нь хэрвээ талууд хүсэл зоригоо илэрхийлээд хэлцэл хийгдчихсэн бол наадах чинь тоглоом байсан юм гэж мэдэгдэл хийх эрхийг ямар нэгэн хууль тогтоомж гэрээ хэлцэл нэхэмжлэгч талд олгох уу, олгож болохгүй гэж үзэх хамгийн энгийн нэг шалтгаан байна. Мэдээж гэрээ байгуулагдсан бол тэр чинь цуцлах юм уу, татгалзана, эсхүл үүргээ гүйцэтгэж байж дуусгавар болно. Өөрөөр ямар нэгэн байдлаар дуусгавар болох боломж байхгүй.
Манай зүгээс шинэ тохиролцооныхоо дагуу үүргээ бүрэн биелүүлээд дуусчихсан асуудал байгаа. Хэрэв эхнээсээ боломжгүй “.......” ХХК танайд ямар ч боломж байхгүй, бид нар чөлөөлөхгүй, ковид хэцүү байна гэхдээ бид нарын хүсэл зориг ийм байна гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн үү, хангалттай тодорхой илэрхийлсэн болох нь хэрэгт байгаа 4 хавтаст хэрэг баримтаар тогтоогдож байгаа юу, хангалттай тодорхой илэрхийлсэн бол юу болох байсан бэ, түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй боловч хэрвээ үнэхээр хангалттай тодорхой илэрхийлсэн бол яах байсан юм бэ. Иргэний хуулийн 224.4 дэх талд талууд гэрээг шинэчлэх, өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчилж чадаагүй бол, илэрхий хохирол амсаж байгаа тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байгаа. 2018 онд байгуулагдсан 2019 оны сүүлээс эхлээд ашиг олох боломжгүй. Дээрээс нь гэрээний зүйлийнхээ хувьд тавцан чиргүүл буюу тавцанг нь салгаж байгаад контейнер угсарч болдоггүй тийм чиргүүл, тэрийг ойлгох байх, мэргэжлийн хэллэгээрээ авс чиргүүл гэж ярьдаг. Уртын тээврийг нь хориглочихоор контейнер тээвэр зөвхөн чингэлэг тээвэр явахыг зөвшөөрсөн, засгийн газрын тогтоол нь байгаа. Энэ нөхцөлд гэрээний зүйл бодитоор хэрэгжих ямар ч боломжгүй болчихсон. Тэрийг нь үнэлээд худалдаа аж үйлдвэрийн танхим ерөнхийдөө цар тахлын хугацаанд гээд гаргаад өгчихсөн, гэрчилгээ нь байж байгаа, тийм байгаа нөхцөлд бид нар түүнийг яагаад зөвшөөрөхгүй гэж байхад нэгэнт ашиглаж болохгүй гэрээний зүйлийг складдаа ядаж хүнээр арчуулна, хадгалалтын зардал гаргахын тулд байлгаад байх ямар зүй ёсны ашиг сонирхол байсан юм бэ, татгалзах эрхтэй, бид хүсэл зоригоо хангалттай илэрхийлбэл татгалзах эрхээ эдлээд 873.000.000 төгрөг төлчихсөн байгаа дээрээ ашиглалт шимтгэлийн зардлаа суутгаад гэрээнээс гараад явчихаж болох байсан. Гэтэл өдгөө буюу 2022 оны 12 сарын 13-ны өдөр тохирсон хугацаанаасаа 9 сарын өмнө 70.000.000 төгрөгийн илүү төлөлттэйгөөр өөрсдөө, хүний сайхан сэтгэл гаргаад төлөөд дуусчихсан байхад одоо болтол хүмүүсийн 6.000.000.000 орчим төгрөгөөр илэрхийлэгдэх барьцаа хөрөнгийг нь чөлөөлж өгөхгүй, тэрнээс болоод хөнгөлөлттэй зээлээ авч чадахгүй ийм байдалтай байгаа. Тухайн үеийн хуулийн хэрэгжилтийн өмнө тодорхой зүйлээ шуурхай авч чадаагүй байдаг. Иргэний хуулийн 13.1-д заасан шударга ёсны зарчим, харилцан тэгш байх, эрхийн зарчим, нөгөөтэйгүүр гэрээнд үнэнч байх, бизнесийн байгууллагын хувьд гэрээнд үнэнч байна гэдэг нь 2 иргэн хороондийн эсвэл хэрэглэгчийн зээлийн гэрээнээс өөр асуудал байдаг, итгэлцэл байдаг бизнесийн байгууллагуудын томоохон хэлцлүүдийн итгэлцэл дээр төсвийн хөрөнгө татварын мөнгө Монгол Улсын төсөв бүрдэж явж байдаг. Гэтэл Монгол Улсын эдийн засгийн хямралаас гэтэлгэх зорилгод нийцүүлж төсвийн хөрөнгөөр байгуулагдсан бидний татварын мөнгөөр цалинждаг компани өнөөдөр шударга ёсны, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг нулимаад байж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Гуравдагч этгээд “........” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ..........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“..........р” ХХК-ийн зүгээс ...........” ХХК-ийн гаргаж байгаа тайлбарыг бүхэлд нь дэмжиж байгаа нэмж хэлэх зүйлгүй гэв.
Гуравдагч этгээд “........р” ХХК-ийн өмгөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмгөөлөгчийн зүгээс хэлэх тайлбарын хувьд “.......” ХХК-ийн барьцаа хөрөнгө дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулъя гэдэг зүйл яригдаж байгаа энэ дээр Иргэний хуулийн 158.2-т үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч зохих төлбөрийг хийснээр барьцаалагчийн шаардлага хангагдсан гэж үзнэ гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч болох “..........” ХХК үүргийг бүрэн гүйцэтгээд төлбөрийг зохих ёсоор төлчихсөн учраас Иргэний хуулийн 160.1.1-д заасан үр дагавар мөн үүснэ, ийм болохоор уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч “.......” ХХК-иас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүд, мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ-ХЭХ-ХШ2019/05 дугаартай “Барьцааны гэрээ”, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...... дугаартай “Газар эзэмших эрх барьцааны гэрээ”, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ-ҮХХ-ХШ2019/11 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 2020.03.13-ны өдрийн 05/220/20 дугаартай мэдэгдэл, эргэн төлөлтийн хуваарь, “.........” ХХК-ийн 2018.02.02-ны өдрийн А/018 дугаартай хүсэлтийн хуулбар, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.05.12-ны өдрийн 03/128/23 дугаартай итгэмжлэл, 2023.06.08-ны өдрийн 03/156/23 дугаартай мэдэгдэл, шуудангийн дугтуй, “........р” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 6, 7-10, 11-14, 15, 20, 16-19, 21-32, 33-36, 37-43, 44-49, 50-58, 59-66, 67-81, 82, 83, 190, 191-193, 195-205, 206-207, 209, 223, 2 дугаар хавтаст хэргийн 1-39 дэх тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......хүсэлтээр: С............. албанаас ирүүлсэн “..........” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 25 нэгж талбар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, “........” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ........дугаартай барьцааны гэрээний зүйл болох 99 чирэгч толгой болон чиргүүлийн гэрчилгээний хуулбар зэргийг гаргуулан авсан. /4 дүгээр хавтаст хэргийн 70-167, 168-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-5 дахь тал/
Хариуцагч “.......... ХХК-иас: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/23/247 дугаартай итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр СТГ-18/16-02 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, “......... ХХК-ийн хүсэлт, “........” ХХК-ийн 2021 оны санхүүгийн мэдээлэл, тооцоо үлдэгдлийн баталгаа, 2023.03.15-ны өдрийн А/23/84 дугаартай хүсэлт, мэдэгдэл, тайлбар, Улсын онцгой комиссын хурлын 2020.01.24-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл, “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн 30 дугаартай тогтоол, Улсын онцгой комиссын 2020.02.01-ний өдрийн 01 дугаартай тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020.08.10-ны өдрийн А/228 дугаартай захирамжийн хуулбар, Улсын онцгой комиссын хурлын 2020.02.10-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Засгийн газрын 2020.04.29-ний өдрийн 147 дугаартай “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай” тогтоол, Засгийн газрын 2020.05.27-ны өдрийн 188 дугаартай “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020.09.14-ний өдрийн 103 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Монгол Улсын шадар сайд, сангийн сайдын хамтарсан тушаал, Гашуунсухайт боомтоор уул уурхайн эскпортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, Засгийн газрын тогтоолууд, Улсын онцгой комиссын тэмдэглэл, тогтоол, Засгийн газрын тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022.05.27-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн хуулбар, Гашуунсухайт дахь шуурхай штабын мэдэгдэл, хаан банкны дансны хуулга, нэхэмжлэлийн баримт, төлбөрийн баримт, итгэмжлэлүүд, шилжүүлгийн баримтууд,
нэхэмжлэх” гэх хавсралтын хамт хүргүүлж байсан тухайд талууд тус тус маргаагүй. /5 дугаар хавтас хэргийн 18-19, 20-22, 23-24, 25-26, 27-28 дахь тал/
3. Хариуцагч “..........” ХХК нь 2021.12.14-ний өдөр А-21/365 дугаартай “...санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хугацаа алдагдсанаас үүссэн алдангиас чөлөөлүүлэх, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах...” гэх утгатай албан бичгээр гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл зоригоо Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагчийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаас хойш хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас татгалзсан, татгалзсан болохоо ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлээгүй байна.
Харин нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, алданги “0.00” гэх №1-92, №1-44, №1-50, №1-75 нэхэмжлэхүүдийг хариуцагчийн и-мэйл хаяг руу явуулжээ.
Нэхэмжлэгч нь “...хариуцагч руу и-мэйл, имэйлын хавсралтаар нэхэмжлэх явуулсан тухайд маргаагүй боловч ийнхүү и-мэйл, имэйлын хавсралтаар нэхэмжлэх явуулсан нь гэрээнд өөрчлөлт оруулж, алдангиас чөлөөлсөн гэж үзэхгүй, гэрээнд талууд харилцан тохиролцож бичгээр өөрчлөлт оруулна...компанийг санхүүгийн түрээсийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар төлөөлөхгүй” гэж,
хариуцагч болон гуравдагч этгээд нь “...нэхэмжлэгч талаас гэрээний саналыг и-мэйлээр удаа дараа ирүүлсэн...алданги 0.00 гэх нэхэмжлэхийг 4 сар дараалан явуулсан, ирүүлсэн и-мэйл болон нэхэмжлэхэд үндэслэж нийт 10.842.285.478,2 төгрөгийг төлж, бодит үйлдлээр гэрээний үүргээ биелүүлсэн...нягтлан бодогч болон санхүүгийн мэргэжилтэнд төлөөлөх эрх байгаагүй гэж ярьж байна...тодорхой албан тушаалтан тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа гуравдагч этгээдэд тухайн байгууллагыг тухайн ажлын албан чиг үүргийнхээ хүрээнд төлөөлдөг гэсэн ойлголтыг зүй ёсоор өгсөн. Энэ ойлголтыг нь даруй гүйцэтгэх удирдлага нь залруулаагүй бол, гуравдагч этгээдийн итгэл хамгаалагдана гэж үзнэ...Манай зүгээс шинэ тохиролцооныхоо дагуу үүргээ бүрэн биелүүлээд дуусчихсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгчээс хариуцагч руу санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, алданги “0.00” гэх №1-92, №1-44, №1-50, №1-75 нэхэмжлэхүүд явуулсан байгааг “хариуцагчийн нэхэмжлэгчид 2021.12.14-ний өдөр хүргүүлсэн А-21/365 дугаартай “...санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хугацаа алдагдсанаас үүссэн алдангиас чөлөөлүүлэх, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах...” гэх утгатай албан бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд и-мэйлээр ирүүлж буй хариу илэрхийлэл, и-мэйлийг нөгөө тал хүлээн авсан үйлдлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар, мөн хариуцагч нь “нэхэмжлэгчийн ирүүлсэн и-мэйл, нэхэмжлэхийн дагуу гэрээний төлбөрийг төлж, биелүүлсэн” үйлдлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж тус тус дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нь “...компанийг санхүүгийн түрээсийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар төлөөлөхгүй” гэж маргаж байгаа боловч “.......” ХХК-ийн цахим шуудангийн хаягаар санхүүгийн түрээсийн мэргэжилтэн .........., нягтлан бодогч.......... нар нь санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэхийг хүргүүлж буй үйлдэл нь гуравдагч этгээдийн хувьд тэднийг албаныхаа чиг үүргийн хүрээнд байгууллагаа төлөөлөх эрхтэй гэж ойлгогдохоор, мөн санхүүгийн түрээсийн мэргэжилтэн, нягтлан бодогч нь өөрсдийн явуулж буй и-мэйлийг...........гэх хаягаар Гүйцэтгэх захирал .........хүргүүлсэн үйлдлийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд мэдэгдсэн, мэдсэн гэж тус тус гуравдагч этгээдэд ойлгогдохоор нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж үзлээ.
4. Хариуцагч “.......” ХХК нь нэхэмжлэгч “..........” ХХК-ийн ирүүлсэн и-мэйл, нэхэмжлэх, бодит үйлдлээр хийгдсэн хэлцлийн дагуу 2021.12.28-ны өдөр 700.318.671,01 төгрөг, 2022.02.25-ны өдөр 1.530.243.086,99 төгрөг, 2022.03.18-ны өдөр 1.161.359.283,29 төгрөг, 2022.03.20-ны өдөр 300.000.000 төгрөг, 2022.04.22-ны өдөр 1.144.554.437 төгрөг, 2022.04.22-ны өдөр 1.935.810.000 төгрөг, 2022.05.13-ны өдөр 2.000.000.000 төгрөг, 2022.06.28-ны өдөр 1.500.000.000 төгрөг, 2022.12.13-ны өдөр 570.000.000 төгрөг, нийт 10.842.285.478,2 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний биелэлт хангагдсан байна гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй “............” ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2018.08.15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохиролд нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Д.” ХХК-ийн улсын тэ............мдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.302.557,51 (22.144.107,43+3.158.450,08) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй “.........” ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2018.08.15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохиролд нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Д...............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.302.557,51 (22.144.107,43+3.158.450,08) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ............