Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 000049

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Я.С

Шүүгдэгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн Ж.Э

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой хамт ажилладаг Я.С-г араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид хоёр 2006 оноос хойш нэг газар хамт ажиллаж байгаа ба ах дүүс шиг л байдаг. Гэхдээ аар саар зүйлээс болоод ам муруйж байсан. Би С 2017 оны 12 дугаар сарын 18-нд шинэ жилээ тэмдэглэж яваад миний урд талд тонгойсон байхад нь араас нь өвдөглөж унагаасан нь үнэн. Гэтэл С урагшаа унаад уруулаас нь цус гарсан байсан. Би С /140.000, 33000, 60.800, 63.400, 35.000,14.000,16.215,100.000 / нийт 462.415 төгрөгийн эм тариа авч өгсөн, толгойн зураг авахуулсан гэв.

-Хохирогч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би эмнэлэгт сахиуртай байсан.Тухайн үед би босож явж чадахгүй байсан тул Ж.Э дээрхи эм тариаг авч өгсөн нь үнэн. Одоо ажлаа хийж чадахгүй байна. Би Энхээг их цайлган цагаан сэтгэлтэй гэж бодож явдаг байсан. Гэтэл намайг ажил дээр байнга доромжилдог. Надад хонзгонодог гэж ярьсан байсан. Бас боловсролгүй гэж ярьсан байсан. Би мэргэжилгүй, 2 дугаар анги төгссөн нь үнэн. Э надад учруулсан гэмтлийн улмаас би өөрөө босч чадахгүй байсан учир нөхөр Ц маань ажлаасаа чөлөө авч ирж намайг сахиж байсан. Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Өөрийн болон нөхрийн цалин, эмчилгээний мөнгө нийт 2.500.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

            Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид нар бүгдээрээ  явж байхад С намайг түлхээд унагаачихлаа гээд орилсон. Хэн түлхэж унагаасныг хараагүй. Ямар ч байсан С газар унасан. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө ажил дээр ирэхэд С-г Э өвдөгдөсөн гэж мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 17 ху

            Гэрч Д.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай ээж 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой шинэ жилийн арга хэмжээндээ оролцчихоод гэртээ ирэхдээ хүн түлхээд унагаачихлаа гайгүй байгаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн... Я.С биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, дух ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 21 ху/,

-Ж.Э  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-28 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой  хамт ажилладаг Я.С-г араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн би эмнэлэгт сахиуртай байсан. Одоо ажлаа хийж чадахгүй байна. Би өөрөө босч чадахгүй байсан учир эм тариа авч өгсөн нь үнэн. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,  хохирогч Я.С биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, дух ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт үүссэнийг тогтоосон 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Ж.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                     Хохирогч  Я.С нь хохирол төлбөрт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн ба 1.491.492 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шигтгэмэл эмнэлгийн 580.000 төгрөг, Нейротоп эмнэлгийн 300.000 төгрөгийн, эмийн 24.400 төгрөгийн баримтууд нь өвчтөний нэргүй, Нейротоп эмнэлэгт 300.000 төгрөг Солонго төлсөн нь тодохойгүй, өвчтөний түүх, картын хуулбаргүй, шинжээчийн дүгнэлтэд хохирогч С шүд гэмтсэн тухай дурьдагдаагүй, нөхөр Цэвээнпүрэв эмнэлэгт сахиж байсан гэх боловч Ц, С нарын гэрлэлтийн баталгаа хэрэгт авагдаагүй, өвчтөний эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэгээ ирүүлээгүй тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажиллаагүй хугацааны цалин, Нейротоп хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 300.000 төгрөг, шүдээ эмчлүүлэх, бүрүүлэх 580.000 төгрөг, эм тарианы 24.400 төгрөг, Ц замын зардал 80.900 төгрөг нийт 985.300 төгрөгийн хохиролыг гаргах боломжгүй бөгөөд хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

                  Харин шүүгдэгч Ж.Э толгойн зураг авахуулсан 140.000 төгрөг, 264.000 төгрөг, эм тарианы /31.242, 20.130,15.600,13.900,15.600,6.620/ 103.092 төгрөг, нийт 507.092 гаргуулж хохирогч Я.С олгох үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Ж.Э нь хохирогч С нийт 462.415 төгрөгийн эм тариа авч өгсөн талаар талууд маргахгүй байх тул Э 44.677 төгрөг гаргуулан хохирогч Я.С олгож 2.455.323 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөсөө төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь үндэстэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.