Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00553

 

 

 

 

 

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.М-ын хариуцагч М ХХК, М.Э нарт  холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь хариуцагч М ХХК-тай 2012 онд ажил гүйцэтгэх 04/02, 10/04, 06/01, 10/05 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж, хамтарч ажилласан. Ц.М нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхонд дээрх дөрвөн гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд М ХХК нь дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 90 500 000 төгрөгийг Ц.М-д төлөхөөр тохиролцсон. Ц.М нь гэрээнд заасан ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хариуцагч компанид хүлээлгэн өгч тооцоо нийлсэн бөгөөд М ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдэл 75 235 000 төгрөгийг тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцны урьдчилгаанд суутган тооцсон. Ц.М нь М ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах 13/Б48-3 тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд гэрээний 2.2-т зааснаар талууд харилцан тохирч 75 235 000 төгрөгийг дээрх байдлаар урьдчилгаанд суутгаж тооцсон. Ц.М нь гэрээ байгуулагдсан өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Түүнчлэн, Ц.М нь үлдэгдэл төлбөр 54 765 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр М ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл хариуцагч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.3-д заасан үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй. Тус гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дотор улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө” гэсэн боловч янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Сүүлийн үед хэн бичсэн нь мэдэгдэхгүй хүнээс “миний өмчлөлийн байр тул 3 хоногийн дотор яаралтай суллаж өгнө үү” гэх мэдэгдлүүд гэрт ирэх болсон.

Мөн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ж.Онон нь М ХХК-ийн ажилчин Б.Болормаад дээрх орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгснөөр Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо. 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх М ХХК-д шилжсэн. Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргаж өгсөн “Чингис хаан холдинг” ББСБ-тай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 09 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгч Ц.М-ын амьдарч байгаа маргаан бүхий орон сууцыг барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс харагдаж байна. Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг "Чингис хаан холдинг" ББСБ-ийн захирал М.Э-тэй хариуцагч М ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нь Ж.Ононгоос олгосон итгэмжлэлээ үндэслэн нэхэмжлэгч Ц.М-ын 2013 оноос хойш амьдарч байгаа Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдсан тухай дүр үзүүлсэн гэрээг байгуулж, сүүлийн байдлаар тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь "Чингис хаан холдинг" ББСБ-ийн захирал М Э-ийн нэр дээр гарсан нь улсын буртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаагаар нотлогдоно. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь хариуцагч М ХХК нь хариу тайлбар болон нэмэлт тайлбараас бодитоор 15 000 000 төгрөгийг хүлээж аваагүй тухайгаа, яагаад маргаан бүхий орон сууцыг "Чингис хаан холдинг" ББСБ-ийн захирал М Э-ийн нэр дээр шилжүүлсэн болохоо маш тодорхой тайлбарласан. Гэтэл хариуцагч М ХХК-ийн болон М Э-ийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, өмчлөх өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байр, 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Мандахыг тогтоож өгнө үү. М.Э болон "Могул скай ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 15 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бодитоор хийсэн хэлцэл биш болох нь хариуцагч М ХХК нь хариу тайлбар болон нэмэлт тайлбараас 15 000 000 төгрөгийг хүлээж аваагүй тухайгаа, яагаад маргаан бүхий орон сууцыг "Чингис хаан холдинг" ББСБ-ын захирал М Э-ийн нэр дээр шилжүүлсэн болохоо маш тодорхой тайлбарласан. Түүнчлэн хариуцагч М Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс хүртэл дээрх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч Ц.М нь Могул скай ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах 13/Б48-3 тоот гэрээнд заасан 130 000 000 төгрөгийг тус гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Цаг хугацааны хувьд бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.М нь Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол. 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч төдийгүй тус орон сууцандаа 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгааг хорооны засаг даргын тодорхойлолт, СӨХ-ийн мөнгийг 2013 оноос хойш төлсөн тухай "Гэгээ 48" СӨХ-ийн тодорхойлолт болон бусад баримтуудаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч М ХХК-ийн болон хариуцагч М Э-ийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн шүүх хурал дээр дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно. Иймд хариуцагч М Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 7/2146 тоот албан бичгээр “маргаан бүхий орон сууц болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 байрны 03 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Онон нь иргэн Ч.Э -т орон сууцаа худалдсан” мэт харагдах боловч энэ хоёр хүний хооронд огт худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдээгүй. Учир нь маргаан бүхий орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №1А/84 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Ж.Онон нь манай М ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэлгүй Ж.Онон нь тус компанийн нягтлан бодогч Б.Болормаад 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг олгон шилжүүлсэн. Энэхүү итгэмжлэлийн дагуу Б.Болормаа нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Чингис Хаан Холдинг” ББСБ-ын гүйцэтгэх захирал М.Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “М.Э нь 15 000 000 төгрөгийг Б.Болормаад шилжүүлж төлбөр тооцоо дууссан” гэх боловч үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийг Б.Болормаад шилжүүлээгүй. Маргаан бүхий орон сууц нь 130 000 000 төгрөгийн үнэтэй бөгөөд уг орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №13/Б48-3 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Ц.М-д аль хэдийн худалдсан, нэхэмжлэгч нь уг байрандаа амьдарч байгаа болохыг М.Э нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Чингис Хаан Холдинг” ББСБ болон М ХХК нарын хооронд №25 дугаар зээлийн гэрээ, №09 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулагдах үед маш сайн мэдэж байсан. Хариуцагчийн хувьд уг орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдах хүсэл сонирхол огт байгаагүй бөгөөд “Чингис Хаан Холдинг” ББСБ-т өр төлбөртэй байсан тул маргаан бүхий орон сууцыг түр нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай байна гэх шаардлагын дагуу гүйцэтгэх захирал М Э-ийн нэр рүү нь шилжүүлсэн байдаг. М ХХК нь “Чингис Хаан Холдинг” ББСБ-аас зээлж байсан 100 000 ам.долларыг төлж дуусгасан. Уг төлбөрийн 89 850 ам.долларыг “Чингис Хаан Холдинг” ББСБ-д төлсөн. Мөн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах амины орон сууцыг “Чингис Хаан Холдинг” ББСБ-ын ерөнхий захирал Ө.Мөнхөө гэх хүний нэр шилжүүлж хүлээлгэн өгч, дээрх зээлийг хаасан байдаг. Гэтэл одоог хүртэл маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: М ХХК нь М.Э миний хувьцааг нь эзэмшдэг “Чингис хаан холдинг” ББСБ-аас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 55 тоот зээлийн гэрээгээр 100 000 ам.долларын зээлийг барилга угсралтын ажилд зориулан авсан ба зээлийн баталгаа болгон 2012 оны 06 дугаар сард ашиглалтад орох өөрийн компанийн зайсангийн аманд барьж буй Могул тауны 2 айлын орон сууцны байрыг барьцаанд тавихаар тохиролцон зээл авсан. Энэ зээлийн үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй. Зээл олгосоноос хойшхи хугацаанд манай ББСБ-аас өр төлбөрөө барагдуулахыг М ХХК-ийн тухайн үеийн захирал н.Жаргалсайхан, н.Болдтой биеэр уулзах, утсаар ярих зэргээр удаа дараа шаардахад санхүүгийн хүндрэлээс болоод зээлээ төлж чадахгүй байна, ямар ч байсан танайхаас авсан зээл, түүний хүүг бүрэн төлж барагдуулна, хугацаа жаахан хэрэгтэй байна гэж бидэнд хэлдэг байсан. 2013 оны 07 дугаар сард дахин зээл авах хүсэлт тавьж, улмаар 2013 оны 08 дугаар сарын 27-нд 55 000 ам.долларын зээл олгохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч “Чингис хаан холдинг ББСБ”-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга Ө.Мөнхөө нь уг зээлийг олгохгүй, өмнөх зээлийг огт барагдуулаагүй байхад дахин зээл олгохгүй гэж шийдвэрлээд уг 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ цуцлагдаж, уг зээл огт олгогдоогүй. Зээлийн төлөлт хийгдэхгүй, удааширч манай ББСБ-аас зээлээ төлөхийг олон удаа шаардсан. Гэтэл М ХХК-ийн захирал н.Жаргалсайхан, н.Болд нар 2015 оны 09 дүгээр сарын эхээр бидэнд зээлийн өр төлбөрөө төлөх мөнгө орж ирэхгүй байна, танайх 65 м.кв талбай бүхий 3 өрөө байр авч манай өрнөөс багасгаж өгөөч гэсэн хүсэлтээ манай ББСБ-д тавьсан. Уг хүсэлтийг манай байгууллага зөвшөөрсөн тул Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот хаягт байршилтай 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг М ХХК-ийн зээлийн өр төлбөрт суутган тооцож авсан. Манай “Чингис хаан холдинг ББСБ”-иас гүйцэтгэх захирал М.Э надад уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхийг олгосны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 03-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж М.Э миний өмчлөлд шилжүүлсэн. Эдийн засгийн хямралаас шалтгаалан барилгын салбар хүнд байгаа, "Могулскай ХХК-тай урьд өмнө бизнесийн гайгүй харилцаатай байсан зэргээ харгалзан үзээд тус компанийг мөнгөтэй болохоороо өрөө төлж, хэлж амалж байсанаараа дээрх орон сууцанд амьдарч байгаа айлаа гаргаад байраа суллаад өгчих байх гээд удаан хугацаанд хүлээсэн. Гэвч тус компаниас өр төлбөрөө төлөх, багасгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй захирал н.Жаргалсайхан нь өөрийн эрхээ Д.Болдод шилжүүлсэн тул өр зээл төлөх асуудал одоо надад хамаагүй гэж, Д.Болд захирал нь утсаа авахгүй, бүр сүүлдээ утасны дугаараа өөрчилж бид бүр холбоо барьж чадахгүй болж, миний бие өөрийн байраа суллаж авахаар одоогийн оршин сууж байгаа айлд 2018 оны 10 дугаар сард байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн билээ. Дээрх орон сууц нь М.Э миний өмчлөлд шилжсэн үндэслэл нь дээр дурдсан дагуу “Могул скай” ХХК-иас манай “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-д төлөх зээлийн өрөндөө тооцон өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М ХХК нь М.Э миний хувьцааг нь эзэмшдэг “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-иас 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 55 тоот зээлийн гэрээгээр 100 000 ам.долларын зээл авсан ба үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас М ХХК нь 2015 оны 09 дүгээр сард зээлийн өр төлбөрөө төлөх мөнгө орж ирэхгүй байна гээд танайх 65 м.кв талбай бүхий 3 өрөө байр авч, манай өрнөөс багасгаж өгөөч гэсэн хүсэлтээ “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-д тавьсан. Мөн М ХХК-ийн захирал Д.Болд уг байранд “...одоо манай нэг дүү амьдарч байгаа тул би яаралтай мөнгө олж зээлээ төлнө, тэр болтол орон сууцанд энэ айлыг түр амьдруулж байгаач” гэж гуйсан. Уг хүсэлтийг “Чингисхаан холдинг ББСБ” ХХК нь зөвшөөрсөн тул Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот хаягт байршилтай 65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг "Могул скай ХХК-ийн зээлийн өр төлбөрт суутган тооцуулан авсан ба манай ББСБ-аас гүйцэтгэх захирал М.Э намайг уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх олгосны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 03-нд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, М.Э миний өмчлөлд шилжүүлсэн. М ХХК-тай урьд өмнө бизнесийн гайгүй харилцаатай байсан зэргээ харгалзан үзээд тус компанийг мөнгөтэй болохоороо өрөө төлж, хэлж амалж байсанаараа дээрх орон сууцанд амьдарч байгаа айлаа гаргаад байраа суллаад өгчих байх гээд удаан хугацаанд хүлээсэн. Гэвч “Могул скай” ХХК-иас өр төлбөрөө төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, захирал н.Жаргалсайхан нь өөрийн эрхээ Д.Болдод шилжүүлсэн тул энэ өр төлөх асуудал одоо надад хамаагүй гэж, Д.Болд захирал нь утсаа авахгүй, бүр сүүлдээ утасны дугаараа өөрчилж бид бүр холбоо барьж чадахгүй болж, М.Э миний бие өөрийн байраа суллаж авахаар одоогийн оршин сууж байгаа айлд 2018 оны 10 дугаар сард байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн билээ. Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/13373/ гудамж, 48 байр, 3 тоот байр Ч.Э миний хууль ёсны өмчлөлд шилжсэн үндэслэл нь дээр дурдсан дагуу “Могул скай” ХХК-иас “Чингисхаан холдинг ББСБ” ХХК-д төлөх зээлийн өрөндөө тооцон авсан болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Ч.Э -т холбогдох Б.Б, М.Э нарын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч М.Эрдэнэтөмөрөөс нэхэмжлэгч Ц.М-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцыг Ц.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,040,900 төгрөг, хариуцагч М Э-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь Ж.Онон нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр М ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өроө орон сууцаа хариуцагч М ХХК-д шилжүүлэхээр тус гэрээндээ тусгаж өгснөөр маргаан бүхий дээрх орон сууцыг бодитоор захиран зарцуулах эрх нь хариуцагч М ХХК-д шилжсэн. Ингээд Ц.М нь гэрээ байгуулсан өдрөө тус байрандаа орж амьдарсан. Маргаан бүхий орон сууцны түлхүүрээ хүртэл Ж.Ононгоос авсан. Үүнийг ч гэрч Б.Болормаа гэрчилсэн. Харин хариуцагч М ХХК нь Ц.Мандахтай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д  Худалдагч тал пь ул ходлох хоронгийн улсын буртгэлийп гэрчилгээг гэрээ байгуулснаас 3 хопогийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжуулэх уурэгтэй” гэж заасан үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2013 оны 08-р сарын 27-ны өдөр Ж.Онон нь М ХХК-ийн ажилчин Б.Болормаад дээрх орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл олгосон. Дээрх байдлаар . сан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй нь харагдаж байна. Улмаар "Чингис хаан холдинг" ББСБ-ын захирал М.Эрдэнэгөмөртэй хариуцагч М ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нь Ж.Ононгоос олгосон итгэмжлэлээ үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч Ц.М-ын 2013 оноос хойш амьдарч байгаа маргаан бүхий орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдсан тухай дүр үзүүлсэн гэрээг байгуулж сүүлийн байдлаар тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь "Чингис дан холдинг" ББСБ-ын захирал М Э-ийн нэр дээр гарсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь хариуцагч М ХХК нь хариу айлбар болон нэмэлт тайлбар гэрч Б.Болормаагийн мэдүүлэг бодитоор 15 000 000 өгрөгийг хүлээж аваагүй тухайгаа, яагаад маргаан бүхий орон сууцыг "Чингис хаан олдинг" ББСБ-ын захирал М Э-ийн нэр дээр шилжүүлсэн болохоо маш одорхой тайлбарласан. Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргаж өгсөн “Чингис .аан холдинг” ББСБ-тай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 09 дугаартай үл хөдлөх эд хорөнгийн барьцааны гэрээг Зайгуулж нэхэмжлэгч Ц.М-ын амьдарч байгаа ороп маргаан бүхий орон сууцыг барьцаалсан болох нь давхар харагддаг. Гэтэл анхан шатны шүүх "... “ Чингис хаан холдипг ББСБ” ХХК, “Могул скай” ХХК- :шн хооронд үүссэн 114 940 000 тогрогийн ор толборт тооцон маргаан бухий Баянзүрх дүүрэг, б-р хороо, 48-р байрпы 03 тоот хаягт байрлах 3 ороо ороп сууцыг “ Чингис хаан холдинг ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал М.Эрдэнэтоморт өмчлөх эрхийг олгохоор шийдвэрлэсэн “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар “Могул скай” ХХК-ийп тооцоо гэх баримтыг Ц.М болон хариуцагч М ХХК нь баримтаар үгүйсгээгүй эайна” гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, болон 2015 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар М ХХК-ийн тооцоо гэх баримтуудыг “Чингис хаан холдинг ББСБ” ХХК нь хэзээ л бол хэзээ өөрөөр хэлбэл хүссэн үедээ нөхөөд гаргах боломжтой баримтууд юм. Хэрвээ үнэхээр “Чингис хаан холдинг ББСБ” ХХК-ийн гөлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан шиг Ч.Э -т маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм бол 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 4-5 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцыг эзэмшиж ашиглаагүй үүнтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй зэргийг анхан шатны шүүх дүгнэж үзсэнгүй. Хариуцагч М.Э хүртэл гэрээнд зааснаар 15 000 000 төгрөгийг төлөөгүй өрөнд тооцож суутгаж авсан гэж тайлбарладаг. Түүнчлэн хариуцагч М Э-ийн гарагж өгсөн М ХХК-ийн тооцоо гэх баримтад хариуцагч “Могул скай” ХХК-иас ямар ч хүн төлоөлж гарын үсэг зураагүй зовхөн нэг талаас үйлдсэн баримт байдаг. Гэрч Б.Болормаа нь энэ тухай маш тодорхой гэрчилсэн. Дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Ц.М нь “Могул скай “ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах 13/Б48-3 тоот гэрээнд заасан 130 000 000 төгрөгийг тус гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Цаг хугацааны хувьд бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.М нь Улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байрны 03 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны, шударга өмчлөгч гөдийгүй тус орон сууцандаа 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгааг хорооны засаг даргын тодорхойлолт, СӨХ-ийн мөнгийг 2013 оноос хойш төлсөн тухай “Гэгээ 48” СӨХ-ийн тодорхойлолт болон бусад баримтуудаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч М ХХК-ийн болон М Э-ийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хариуцагч М ХХК-ийн нягтлан бодогч, Ж.Ононгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа болон хариуцагч М.Э нартай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 000 000 төгрөгний үнийн дүн бүхий улсын бүртгэлийн Ү-2204028447 дугаартай БЗД-ийн 6-р хороо, 13-р хороолол, 48-г байрны 03 тоот худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Мандахыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “...хариуцагч М.Э нь орон сууц өмчлөх эрхийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан тул гэрээ байгуулсан худалдагч талаас гэрээний үүргээ шаардах нь зүйтэй гэж үзэв” гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй тодорхой бус дүгнэлт хийж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг буруу хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заалтыг илт буруу хэрэглэж одоо уг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй Ц.Мандахаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн ямар ч боломжгүй тул ийнхүү давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь: хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, хариуцагч М.Эрдэнэтөмөрөөс нэхэмжлэгч Ц.М-д холбогдуулан гаргасан “Баянзүрх дүурэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 3 тоот орон сууцыг Ц.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч М ХХК, М.Э нарт  холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М.Э нь нэхэмжлэгч Ц.М-ын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ц.М нь М ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 04/02 тоот, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 06/01 тоот, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10/04 тоот, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10/05 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан бөгөөд талууд уг гэрээгээр тохиролцсон барилгын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний ажлын хөлсөнд нийт 90 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 12 дугаар тал дахь баримтаас үзвэл талууд тооцоо нийлж нэхэмжлэгчид хариуцагч нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 265 000 төгрөг төлж 75 235 000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа талаар баталгаажуулсан байна.

Талууд дээрх гэрээг дүгнэж хийсэн ажлын гүйцэтгэлд төлөх төлбөрт 130 000 000 төгрөгний үнэ бүхий Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 48 дугаар байрны 3 тоот 3 өрөө орон сууцыг тооцож өгөхдөө ажлын хөлсний үлдэгдэл 75 235 000 төгрөгийг хасч, үлдэх 54 765 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр төлөхөөр тохирсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 12-13 дугаар тал дах тооцоо нийлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.

Уг орон сууцыг нэхэмжлэгчид хариуцагч төлөх төлбөртөө тооцож шилжүүлэхдээ 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 3 өрөө орон сууцыг Ц.М-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 9-10, 13 дугаар тал дах худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагч нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн өгснөөр тэрээр өнөөг хүртэл амьдарч байхаас гадна нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн байтал хариуцагч М ХХК нь 3 өрөө орон сууцыг Ц.М-ын өмчлөлд шилжүүлэх  үүргээ зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.М нь “Могул Скай” ХХК-иас 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг  шаардах эрхтэй байна.

Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 29-31 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл М ХХК нь Ж.Ононтой 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун хотхоны 1А байрны 03 тоот 82.35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, Ж.Онон нь ажлын хөлсөнд өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 3 өрөө орон сууцыг урьдчилгаа төлбөрт М ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үлдэх төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээгээр Ж.Онон нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд тооцож өгөхдөө уг орон сууцыг захиран зарцуулах, барьцаанд тавих, худалдах бүрэн эрхийг М ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаад 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэлээр олгожээ. Хэргийн 67-69 дүгээр тал дах баримтаар Б.Болормаа нь уг итгэмжлэлийн дагуу М.Э-тэй 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Хэргийн 1 дүгээр хавтасны 117 дугаар талд хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.Онон  ажлын хөлсөнд тооцож 3 өрөө орон сууц өгөхдөө нягтлан бодогч Б.Болормаад итгэмжлэл олгосон, “Чингис Хаан Холдинг” ББСБ-д өр төлбөртэй байсан нэр дээрээ түр шилжүүлэх шаардлагатай байна гэхээр нь дээрх орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Э -т худалдсан гэрээ байгуулсан, 15 000 000 төгрөг төлөгдөөгүй, уг орон сууцыг нэхэмжлэгч Ц.М-д аль хэдийн худалдсан, энэ байранд Ц.М амьдарч байгааг 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулах үед М.Э маш сайн мэдэж, компани өр төлбөрөө төлсөн гэх, хэргийн 1 дүгээр хавтасны 119 дүгээр талд хариуцагч М.Э нь  М ХХК нь миний хувьцаа эзэмшдэг “Чингис хаан холдинг” ББСБ-аас 2011 оны оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 100 000 ам.доллар зээлээд төлөөгүй тул маргаж буй 3 өрөө орон сууцыг төлбөртөө өгөхдөө уг байранд дүү амьдарч байгаа зээлээ төлтөл байлгаач гэснийг зөвшөөрч зээлийн төлбөрт суутган тооцож авсан гэх, агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Ц.М нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авахдаа хариуцагч “Могул Скай” ХХК-ийг өмчлөгч биш болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй, харин хариуцагч М.Э нь маргаан бүхий 3 өрөө орон сууцыг Ц.М-ын эзэмшилд байсан, бусдад худалдсан гэдгийг мэдэж байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

Түүнчлэн, хэд хэдэн этгээдэд маргаан бүхий 3 өрөө орон сууцыг худалдсан нөхцөлд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийг түрүүлж 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан этгээд болох Ц.М эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг дараах байдлаар залруулах боломжтой.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мандахыг Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 65.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мандахыг өмчлөгчөөр тогтоосонтой холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөхийг хариуцагч М ХХК-д даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн 1 дүгээр хавтасны 69 дүгээр талд Б.Болормаа нь Ч.Э -т 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байрны 3 тоот, 3 өрөө орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдсан тухай худалдах худалдан авах гэрээ авагдсан бөгөөд уг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх М Э-ийн нэр дээр нэр шилжсэн тухай үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 69, 71 дүгээр тал дах баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу нэг тал нь нөгөө талдаа гэрээний үнэ болох 15 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул гэрээг бодитойгоор байгуулагдаагүй гэж үзнэ. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй. Иймд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч Ц.М-ын эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь талуудын хооронд байгуулагдаагүй худалдах худалдан авах гэрээг үндэслэж М Э-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Харин маргааны зүйл болох 3 өрөө орон сууц нэхэмжлэгч Ц.М-ын эзэмшилд гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу шилжиж ирсэн, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор М Э-ийн орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мандахыг Баянзүрх дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13-р хороолол, 48-р байр, 3 тоот 65,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, “Могул скай” ХХК-ийг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Ц.М-д гаргаж өгөхийг даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Могул скай” ХХК-иас 1 040 900 төгрөгийг гаргуулж Ц.М-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 040 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ