Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

Улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэн,

Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч  Н.Цэвээн,

Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3....зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт М-ын А,

            мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3....зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Д нарт холбогдох эрүүгийн 201601000192 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 1. Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...... дүүргийн .......хороо, ...... хороолол, ..... байр, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч. овогт М-ын А /РД:.............../,

 

2. Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ........-ны өдөр .......... аймгийн ....... суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ........ дүүргийн ........ хороо, Бэлхийн ........ гудамж, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-гийн Д /РД:................/

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.А- нь Б.Д-тэй санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваариласны дагуу Б.Д- нь БНХАУ-д Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Д- нь М.А-тай санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.А-ын санаачилан удирдан төлөвлөж үүрэг оролцоог хуваариласны дагуу БНХАУ-д Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, орон байранд нэгжлэг хийсэн тогтоол болон тэмдэглэл, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Чингис Хаан” нисэх онгоцны буудлын болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын камераас хуулбарласан бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.Д- надаас мөнгө асуусан би “мөнгө байхгүй” гэхэд “карт олоод өг” гэсэн. Би эхнэрээсээ гуйж байгаад ажлынх нь хүний картыг авч өгсөн. Б.Д- нь “намайг тосоорой” гэхээр нь түүнийг онгоцны буудал дээр тоссон. Би Б.Д-д мөнгө шилжүүлээгүй. Мөрдөн байцаалтанд Б.Д- надаас “мөнгө шилжүүлсэн” гээд хэлчих гэж гуйсан болохоор тэгж мэдүүлсэн. Миний унаж явсан “Кровн” маркийн 01-45 УНЕ улсын дугаартай автомашиныг автомат тоглоомын газраас Б- гэдэг хүнээс 3.500.000 төгрөгийн барьцаанд шөнө 12 цагт аваад гэрийн гадаа тавьсан. Маргааш нь Б.Д-г тосохдоо өөрийн машинаар явах гэтэл миний машин эвдэрсэн байсан. Тиймээс барьцаанд авсан Кровныг унаж явсан. Машин доторх эд зүйлийг цэгцэлж байхдаа сандлын завсар байсан жинг хаях гээд халаасандаа хийсэн байсан. Машин дотор байсан эд зүйлүүд минийх биш. Б.Д-гийн Хан-Уул дүүрэгт амьдардаг байрыг намайг түрээслэсэн гээд байна. Би загасчлалын аялал жуулчлалын бизнес хийж байсан тул гадаадаас хүмүүс ирэхээр байрны хэрэгцээ гардаг болохоор 13-р хороололд байр түрээслэдэг байсан. Б- гэдэг гэрч бол 13-р хороололд хөлсөлдөг байрны эзэн юм.

Би гэрч Б-ыг зүс мэдэх төдий, Э-ийг танихгүй, З-ыг сайн танихгүй хальт мэддэг байхад яагаад миний талаар мэдүүлэг өгснийг ойлгохгүй байна. Гэрч Б-, Э-, З- нар бүгд хар тамхины хэрэгт шалгагдаж байсан тул цаад хүмүүсийнхээ хэлснээр мэдүүлэг өгсөн байх гэв.

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би БНХАУ руу явахын өмнө А-аас мөнгө болон карт асуухад надад карт олж өгөөд “мөнгө олдвол шилжүүлье” гэсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагт Бээжинд очсон. Би онгоцны тийзээ өөрөө авсан. Бээжинд очоод эхний өдөр буудалд буугаад унтаж амарсан. Маргааш нь А-тай холбогдож дахин мөнгө асуухад байхгүй гэсэн. Г-тай холбогдоод мөнгө асуухад “7-14 хоногийн хугацаатай бол мөнгө зээлье” гэхээр нь “миний карт руу мөнгө хийчих” гээд дансны дугаараа явуулахад Г- 3 сая төгрөг хийсэн байсан. Би Б- гэдэг Өвөрмонгол залуугаас брэндийн үнэртэй ус, хувцас, гутал авахаар 8.000 юань өгөхөд “бараа аваад ирье” гэж яваад алга болсон. Би ямар ч мөнгөгүй болсон тул М.А- руу залгаад “намайг тосоод авчих” гэж гуйсан. Бээжингээс өглөө нисээд Улаанбаатарт 12 цаг 30 минутын үед буусан. Онгоцноос буухын өмнө 00-д орох гэж байхад нэг залуу ирээд “юм асууя” гээд “чи нэг юм аваад явчих, чамд хөлс өгье. Надтай уулзах бол  кофе шопд уулзъя” гэсэн. Би онгоцноос буугаад хилээр гараад кофе шоп руу очиход араас нөгөө залуу ирээд “чи энийг авчих хэд хоногийн дараа чам руу залгана.” гэсэн. Тэр хүн надад утасны дугаараа өгөөгүй. Тэр залуу халааснаасаа хар ууттай юм гаргаж өгсөн надад хөлсөнд нь 1 сая төгрөг өгье” гэсэн. Надад хэлэхдээ “энэ зүйлийг нэг хүнд өгөх ёстой, гэхдээ тэр хүнтэйгээ уулзмааргүй байна” гэсэн. Би тэр зүйлийг чемодандаа, кошлок руугаа хийгээд А- ирсэн тул гараад машинд суусан. М.А- бид хоёр машинтайгаа хөдлөөд постон дээр ирэхэд цагдаа нар ирээд бариад авсан. Тэр үед би юу болоод байгааг ойлгоогүй. Улсын мөрдөн байцаах газарт очоод тэр хүнээс авсан зүйл хар тамхи байсан гэдгийг ойлгосон. М- байцаагчийн өрөөнд биед нэгжлэг хийхэд “чемодан дотор чинь юу байна” гэхэд би зааж өгсөн. Эрүүгийн төлөөлөгч Э- “чи ингэ тэг” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр харааж дарамталсан. Дараа нь Б- байцаагчийн өрөөнд оруулаад өөрөө гараад явсан. Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа А- гэдэг хүн орж ирээд “чи ийм хэрэгт холбогдсоноо мэдэж байна уу” гэхэд нь “мэдэхгүй байна” гэхэд чи ингэж ярь, тэгж ярь А-ыг ингэсэн гэж хэл. Хар хүнээс авсан гэж хэл” гэж заасан. Эрүүгийн төлөөлөгч Э- нь Б- байцаагчид “наадахад нь хэлэх үгийг чинь заагаад өгсөн, чамд өмгөөлөгч хэрэггүй, шууд байцаалт өг” гэсэн. Тэр үед намайг байцаалт өгөх ёстой гээд байсан. Байцаалтын явцад Б- байцаагч Э- төлөөлөгч бид гурав байсан. Би гарын үсэг зурмааргүй байна гэхэд Э- төлөөлөгч дарамталсаар байгаад зуруулсан. Өөр бас эрүүгийн төлөөлөгч нар орж ирээд үг зааж өгөөд байсан. Айсандаа хэлснээр нь өгчих юм бол зүгээр өнгөрнө гэж бодсон. Эхний байцаалтаа тэгж өгсөн. Дараа 2 сар хоригдоод гарч ирэхэд өмгөөлөгчтэй болсон байсан. Д- өмгөөлөгчтэй хамт 2 дахь байцаалтаа өгөхдөө үнэн зөвөөр ярьсан. Сүүлд анхан шатны шүүхээр таслагдаад ял аваад Дээд шүүхээс хэрэг буцсан. Тэр үед Д- өмгөөлөгч их нөлөөлсөн. Эхнээсээ Д- өмгөөлөгчтэй байсан болохоор түүнд итгэж байсан. Намайг буруу зүйл хийлгэхгүй байх гэж бодсон. А-т бүх зүйлээ чих гэж хэлэхэд нь “зүгээр үү” гэхэд “зүгээр, чи хэргээ хүлээвэл зүгээр гараад ирнэ” гэсэн. Тэр үед сэтгэл санаагаар унасан байсан тул өмгөөлөгчдөө итгээд эхний байцаалтаа өгсөн. Мандухай байцаагч эмэгтэй хүн байсан болохоор зөөлөн хандаад надтай дотно байсан. Эмэгтэй хүн гэдэг талаас хандаж байсан тул би итгэсэн. Чиний асуудал гайгүй өнгөрнө А- руу бүх юмаа чих гэж хэлсэн. Сүүлийн байцаалтыг 10 цагаас авна гэж байгаад Д- өмгөөлөгч ирэхгүй байсаар байгаад 19 цаг хүртэл хамт байсан. Өмгөөлөгч ирээд “байцаалтаа үнэн зөвөөр ярих уу” гэхэд “миний зааснаар ярь” гэсэн. Тэр хоёр миний өгсөн байцаалтыг өөрсдөө найруулж бичсэн. Уншаад танилцахад миний ярьснаар утга агуулга өөр, яриагүй зүйлс нэмсэн байсан. Д- өмгөөлөгчид “энэ болох юм уу” гэхэд “зүгээрээ болно, чи А- руу чих,  А-аас 20 сая төгрөг нэхээд ав. 20 сая төгрөг өгөхгүй гэх юм бол худал яриад А-ыг хэрэгт татна гэж хэл” гэсэн. Надад А-аас мөнгө нэхэх эрх байхгүй, намайг тосож авсан хүн шүү дээ гэхэд нэг ч үг хэлээгүй. Гэхдээ би А-т мөнгө өг гэж хэлээгүй. Байцаалтаа өгөөд дараа нь хэд хоногийн дараа худлаа ярьсандаа эргэлзэж эхэлсэн. М.А-тай урьд нь дотно харьцаатай байсан болохоор гомдоод Д- өмгөөлөгчийн үгэнд ороод мэдүүлэг өгсөн. Хэрэг прокурор руу шилжихэд Д- өмгөөлөгчид “мэдүүлгээсээ буцмаар байна” гэхэд өмгөөлөгч “өөрөө мэд” гэхээр нь туслахаар нь бичүүлээд прокурорын цонхонд өгөхөд хүлээж аваагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч М.А- 2016.11.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Б.Д-г 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Wechat-аар “та намайг маргааш Нисэх онгоцны буудал дээрээс тосоод аваарай, өдрийн 12 цагт очно” гэхээр нь би машинтай очиж тосож авсан. Тэр машин нь Б- гэх залуугийн машин ба надаас 3.500.000 төгрөг зээлээд барьцаанд үлдээсэн юм. Би Б.Д-г БНХАУ руу зардлын мөнгийг нь төлж явуулаагүй. Мөн Б.Д-д “Мөс” гэдэг хар тамхи олоод ир гэж явуулж байсан юм байхгүй. Сүүлийн удаа Хятад руу явахдаа бараанд явна гэхээр нь хувцас хунар авчрахаар явсан гэж бодсон. Яг нарийн учрийг мэдэхгүй байна. Б.Д- явахынхаа өмнө “3.500.000 төгрөг зээлээч” гэсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан учраас эхнэр У-ийн найзын картыг асууж байгаад олж өгч явуулаад “очоод хэлээрэй, би мөнгө олчихоод араас чинь шилжүүлье” гэсэн. Би багын найз С-гээс 3.6 сая төгрөг зээлэхэд миний данс руу 3-4 удаа тасалж орж ирсэн. Уг мөнгийг Худалдаа хөгжлийн банкны картны данс руу нь хийчихээд Б.Д-д “ви чат”-аараа мөнгө хийсэн шүү гэж хэлсэн. Тэр данс руу юань хийгээгүй төгрөг хийсэн. Би Б.Д-д “Мөс” гэх хар тамхи аваад ир гэж мөнгө төгрөг явуулаагүй. Миний шээснээс яагаад хар тамхи хэрэглэсэн гэж хариу гарсныг мэдэхгүй. Би ямар нэгэн хар тамхи хэрэглээгүй. Миний халааснаас гарч ирсэн жинг би өөрийн жолооД- явсан машины жолоочийн суудал дунд хайрцагны завсраас олоод халаасандаа хийчихсэн байсан юм. Түүнээс биш би “Мөс” зарахдаа ашиглаагүй. Би Б.Д-тэй дотно харьцаатай байдаг тул зүгээр л мөнгө олж өгч тусалсан. Урьд бас надаас 500.000 төгрөг гуйхад нь тусалж чадаагүй дээ харамссан учраас дахиад гуйхаар нь олоод өгчихье гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-199-р хуудас/, 

2017.09.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би яллагдаж байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Д-д хар тамхи захиалсан асуудал байхгүй, энэ зүйл ангиудад заасан үйлдлүүдийг хийгээгүй. Б.Д- “гадаад гүйлгээний карт олоод өгөөч” гэхээр нь түүнтэй дотно харилцаатай байсан учир эхнэртэй хамт ажилладаг хүний Худалдаа хөгжлийн банкны картыг олж өгсөн. Б.Д- “Бээжин рүү явна” гэж байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой надтай “Ви чат”-аар холбогдож “Би маргааш 12 цагт онгоцноос бууна, намайг тосоод аваарай” гэхээр нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Б.Д-г Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлаас тосч авсан. Б.Д- чемоданаа машины ард хийгээд бид хоёр хөдлөөд Нисэх онгоцны буудлын постоор гарах гэж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг баривчлаад цагдаагийн газар авчирсан. Б.Д-гээс мэдүүлэг авахад тэрээр намайг “Бээжингээс хар тамхи худалдаж авах хүнийг зааж өгөөд, захиалаад, мөнгө шилжүүлээд, би А-ын хэлснээр яваад ирсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл би Б.Д-г онгоцны буудал дээр тосох үед түүнийг хар тамхи Бээжингээс авчирсан болохыг мэдээгүй, чемоданд нь юу байгааг мэдээгүй. Үүнээс хойш хэргийн материалтай танилцахад “намайг хар тамхи бусдад худалдаалдаг” гэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон Б.Д-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт намайг буруутгаж, өнөөдрийг хүртэл шалгаж байна. Би 2015 оны сүүлээр Б.Д-тэй караокед танилцаж байса. 1-2 сарын дараа ойр дотно, эр эмийн харилцаатай болсон. Энэ үед би Баянзүрх дүүрэгт 2 өрөө байр түрээслэдэг байсан учир Б.Д-тэй уг байранд очиж, гадуур машинтай зугаалдаг байсан. Б.Д- надтай танилцах үедээ биеэ үнэлдэг байсан юм, надтай уулзаж байх үед ч янз бүрийн хүмүүс Б.Д-г аваад Хятад улс руу явдаг байсан. Би Б.Д-г Бээжинд байх үед нэг ч төгрөг шилжүүлээгүй. Б.Д- бид хоёр хоригдож байхдаа өмгөөлөгчтэй уулзахаар гарах үед Б.Д- цаасан дээр “Надад олж өгсөн карт руугаа 3.500.000 төгрөг хийсэн, намайг брендийн бараа авахаар урагшаа явсан, мөнгө нь дутсан учир надаас мөнгө зээлсэн гээд хэлчих, тэгвэл би болох гээд байна, надад мөнгө зээлсэн юм чинь онгоцны буудал дээр зээлсэн мөнгөнөөсөө үлдсэн мөнгөө авахаар эсвэл зээлсэн мөнгөний оронд бренд хувцас авахаар тоссон болгож болно шүү дээ” гэж хэлсэн. Би энэ хэрэгт өөрийгөө хамаагүй гэж бодож байсан учир Б.Д-д тус болчихьё гэж бодоод түүний хэлснээр мөнгө зээлсэн гээд мэдүүлсэн юм. Тэр үед би найз С-гээс машин авчихсан байсан тул түүнээс 3.6 сая төгрөг зээлсэн гэхэд болох юм байна гэж бодоод Б.Д-д тус болохын тулд худал мэдүүлсэн. Миний биеэс гарч ирсэн гэх гар жинг би Б.Д-г хүлээж байхдаа машины дотор талыг цэвэрлэж байгаад дунд хайрцагны завсраас олсон. Уг жинг яагаад халаасандаа хийснээ санахгүй байна, хаях гээд л халаасандаа хийсэн байх. 01-45 УНЕ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг  Б- гэх залуу надад 3 сая төгрөгний зээлэнд тавьсан юм. Би тээврийн хэрэгсэл болон өөр бусад эд зүйл барьцаалж бусдад зээл олгодог. Уг машиныг баригдахаасаа /2016.09.26/ 10 гаруй хоногийн өмнө авсан. Гэтэл хэрэг болохоос /2016.09.26/ 3 хоногийн өмнө Б- надаас машинаа гуйж авч яваад хэрэг гарахын өмнөх өдөр /2016.09.25/ нилээн орой болсон хойно Г- надад машиныг авчирч өгсөн. Б- надтай 99110705 гэсэн дугаарын утсаар харилцдаг байсан бөгөөд одоо түүнтэй огт холбоогүй, хаана юу хийдэг болохыг нь мэдэхгүй. Б- мөнгөө өгөөгүй тул 01-45 УНЕ улсын дугаартай машиныг би мөрдөнд 2 сар хоригдоод гарч ирээд хүнд зарчихсан.  88... гэсэн дугаарыг надад нэг хүн 500.000 төгрөгний барьцаанд тавьж байсан. Дугаарын эзэн нь Солонгос улс руу явчихсан тул би нэг хэсэг ашиглаж байсан. “...” ХХК-тай батлан даалтанд гарч ирсний дараа 01-45 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэхээр холбогдсон. Би Г-ыг таньдаг болоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байна, тааралдсан үедээ мэндлээд өнгөрдөг танилын харилцаатай. Б.Д- Г- хоёр бие биенээ таних бөгөөд  Б.Д- “Над руу Г- мөнгө шилжүүлсэн, Г-ын юм байгаа юм” гэж хэлсэн. Б.Д-гийн энэ ярианаас би Г- Б.Д-д мөнгө шилжүүлж “мөс” гэх зүйлийг захисан юм байна гэж ойлгосон. Г-ыг  хар тамхи хэрэглэдэг болохыг мэдэхгүй. Б.Д-г хар тамхи хэрэглэж байхыг харж байгаагүй. Заримдаа Б.Д- хар тамхи хэрэглэсэн гэж ярьдаг байсан. Би Монголд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Хан-Уул дүүргийн ...тоот орон сууцанд Б.Д- найзтайгаа түр амьдрахаар очсон гэж хэлсэн. Б.Д- уг байрыг түрээслэж байгаа эсэх, сарын хэдэн төгрөгөөр түрээслэж байсныг мэдэхгүй. Б.Д- Бээжинд байх үед Ви чатаар нэг л удаа холбогдсон. Би аялал жуулчлалын чиглэлээр гадаадын жуулчдыг загасчлалаар авч явдаг юм. Мөн би тээврийн хэрэгсэл болон өөр эд зүйл барьцаалж хүмүүст бага хэмжээний мөнгө төгрөг зээлж, мөнгөө эргэлдүүлдэг. Би Б.Д-тэй үгсэн тохиролцож энэ гэмт  хэргийг үйлдээгүй. Би мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис тогтмол хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 83-88-р хуудас/,

2017.09.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Б.Д- өөрийгөө бусдад У- гэж танилцуулдаг. ...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.Д- Бээжин явсныг мэднэ. Нэг барилгын компаний захиралтай явна гэж байсан, ямар ажлаар явсан болохыг мэдэхгүй. Би Б.Д-г 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бээжин рүү явуулаагүй. Г-т ямар ч машин зараагүй. Би Б.Д- рүү хэн мөнгө шилжүүлсэн болохыг мэдээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 94-95-р хуудас/, 

Шүүгдэгч Б.Д- 2016.11.29-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би А-аас 3.000.000 төгрөг зээлж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөртөө ойр зуурын хувцас авахаар Бээжин явсан. А- надад бэлэн мөнгө байхгүй араас чинь мөнгө шилжүүлнэ гээд Олон Улсын Visa карт өгсөн. Тэр нь Худалдаа хөгжлийн банкны карт байсан ба Дэлгэр орсон нэртэй хүний карт байсан. Би БНХАУ-руу явах тийзийг Баянгол зочид буудлын урд талын байранд байх МИАТ-н төв байрнаас очиж авсан. Тийз ирж очихын 1.000.000 төгрөг болсон ба өөрт байсан 600.000 төгрөг дээрээ нэмээд дотно харьцаатай нэг залуугаасаа 400.000 төгрөг аваад тийзний мөнгөтэй болсон. 600.000 төгрөгийг би бас дотно харьцаатай залуучуудаас авсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад Бээжинд очоод нэг зочид буудалд хоногийн 150 юань төлж орсон. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө би А-тай “we chat”-аар холбогдоход “мөнгө хийчихсэн байгаа шүү” гэхээр нь үзэхэд 5000 юань байсан. Би тэр мөнгөнөөс 4000 юанаар нь өөртөө хувцас аваад буудалдаа 19-20 цагийн үед ирээд амарсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой дахин А-тай wechat-аар холбогдоход карт руу дахин 5000 юань хийсэн гэхээр нь би өөртөө 1000 юаниар хувцас авсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 06 цагийн үед буудлаас гарахдаа тооцоонд 450 юань төлөөд гарсан. Ингээд 12 цаг өнгөрч байхад Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Надад сонсгосон зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208-р хуудас/,

2016.12.22-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би уг зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би БНХАУ-руу аялаж, газар үзэх зорилгоор анх удаагаа явсан. Тухайн үед би дотно харьцаатай байсан залуу миний зардлын мөнгийг гаргасан. Тэр хүн Өвөрмонгол.  Би нэрийг нь санахгүй байна. Би 3 хоноод буцаад Монголд ирсэн ба Өвөрмонгол залуутай холбоотой байж байгаад уг залуу намайг дахин хүрээд ир гэхээр нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөн БНХАУ-руу явсан. Тэнд би нэг хоночихоод Монголдоо ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би БНХАУ-ын дэлгүүр хэсч өөртөө хувцас авах зорилгоор явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-212-р хуудас/,

2017.09.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2015 оны Эрүүийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу худалдан борлуулах зорилгоор хар тамхи олж авсан, хадгалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А- намайг Хятадаас “мөс” гэх нэршилтэй хар тамхинд явуулсан, буцаад Монголд ирэхэд ч захисан зүйлээ авахаар тосч авсан. Би хилээр хар тамхи оруулж ирсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч, худалдаалах зорилго надад байгаагүй. Би хар тамхи хэрэглэдэггүй. Би А-тай 2015 онд нэг найзаараа дамжуулан танилцсан. Бид хоёр 2015 оны 1...сараас эхлэн дотно харилцаатай болж эхэлсэн. А-ыг анхандаа гэр бүлтэй гэдгийг мэддэггүй байсан. А- гэр бүлийнхээ талаар ярьдаггүй байсан. Гэвч А-ыг эхнэр, хүүхэдтэй болохыг нилээн дотно болсныхоо дараа л мэдсэн. А- бид хоёр байнга хамт байдаг байсан бөгөөд би их дассан байсан. 2016 оны зун А- надад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 50-60 тоотод  2 өрөө орон сууц түрээслэж өгсөн. Уг байрыг түрээслэх гэрээг А- өөрөө хийгээд, түрээсийн мөнгө болох сарын 500.000 төгрөгийг А- өгдөг байсан. Удалгүй энэ байрнаас гарч 2016 оны 08 сард ........ дүүргийн ...хороо ...тоотыг А- сарын 700.000 төгрөгөөр,  нийт 3 сараар түрээслэсэн. 3 сараар түрээслэхдээ А- гэрээ хийнэ гэж байсан боловч арай гэрээ хийгээгүй, 3 сарын төлбөрөө хийчихсэн байсан. А-ын найз нөхөд намайг бүгд мэддэг байсан бөгөөд намайг найз охиноо гэж танилцуулдаг байсан. А- надтай нилээн дотно харилцаатай болсноос хойш буюу 2016 оны хавраас эхлэн бага багаар “Чи урагшааа нэг яваад ирэх үү, нэг юм олоод ирэх үү” гэх мэтчилэн зүйл ярьдаг байсан. Ер нь би А-т их дасаж хайртай байсан учир А-ын үгнээс гарахаа больсон байсан. А- надад хайртай, хоёулаа хамт  амьдарна гэж хүртэл хэлдэг байсан. Би А-т их итгэж, тэр хүний төлөө бүхнийг хийхэд бэлэн болсон байсан. Би А-ыг “мөс” гэх нэршилтэй хар тамхи хэрэглэдэг байсныг мэдэх ба түүнд “үүнээс болж амьдрал чинь сүйрнэ” гэж хэлдэг байсан. А-ыг өөрөө хэрэглэж байхыг би харсан боловч, хэн нэгэнд зарж худалдаалж байхыг хараагүй. А- “мөс” гэх нэршилтэй хар тамхиа Хятадаас олж авдаг байсан учир намайг “Бээжин рүү яваад ир, нэг хүнтэй уулзаад “мөс” аваад ир, би онгоцны зардлыг өгье, энэ утасны дугаараар Д- гэх хар арьстай хүнтэй уулзаад “мөс” аваад ирээрэй, би наад хүнтэй чинь ярьчихсан байгаа” гэж хэлсэн. Би А-т хайртай байсан учир татгалзаж чадаагүй, Бээжин рүү ниссэн өдрийнхөө өглөө /2016.09.23/ А- бид хоёр эхнэрийнх нь ажил дээр очиж Худалдаа хөгжлийн банкны гадаад гүйлгээний карт аваад, мөн гэрээс нь тийзний 2 сая төгрөг болон 200 доллар авсан. А- миний гар утсан дээр өөрийнхөө Ви чатыг суулгаж, тэр Д- гэх хүнтэйгээ холбогдоод байсан. А- бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол зочид буудлын урд байх Монголын иргэний агаарын тээврийн тийз захиалах төв оффис дээр очиж Бээжин-Улаанбаатарын чиглэлд 2 талдаа тийз захиалж, А-ын өгсөн 2 сая төгрөгнөөс тийзний мөнгийг төлөөд надад буудал, хоол унданд хэрэглээрэй гээд 200 доллар өгсөн. А- Худалдаа хөгжлийн банкны карт өгөөд “Чи ямар ч байсан энэ картыг аваад явж бай, би араас чинь энэ карт руу мөнгө хийнэ. Чи Д- гэх хар арьстанд картанд байгаа бүх юаниа өгөөрэй” гэсэн. Намайг Хятадад байхад А- над руу залгаад “Д- гэх хар арьстантай Сан-Лю-Тун гэх худалдааны төвийн ойролцоо уулзаарай” гэсэн. Удалгүй “Д-той уулзсан уу, холбогдсон уу, юу болж байна” гэж асуудаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө  А- утсаар яриад “3 сая төгрөг шилжүүллээ, Д-той уулзаад юм аа аваарай” гээд надад Д- гэх хар арьстны утасны дугаарыг өгсөн. Намайг Монголоос явахад Д- гэх хүндээ “Монголоос мөс авахаар эмэгтэй хүн очно” гэж хэлсэн байсан. Д- гэх хар арьстантай би утсаар яриад Сан-Лю-Тун гэх худалдааны төвийн ойролцоо уулзаж шөнийн 23 цагийн үед гадуураа хар уутанд савласан, дотроо 7 ширхэг жижиг уутанд хийсэн цагаан өнгийн зүйл авсан. Би Хятадын бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй тул Д- гэх хар арьстан залууд виза картаа өгөөд тэр өөрөө картнаас мөнгөө авсан. Би буцаж буудалдаа ирээд ачаа бараагаа янзлаад Д- гэх хар арьстан залуугаас авсан мөснүүдээ А-ын заасны дагуу гоо сайхны кошлек, буудлын савангийн хайрцаг зэрэгт салгаж чемодандаа хийсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монголд буухад А- намайг тосч авахаар цагаан өнгийн “кровн” маркийн машинтайгаа ирчихсэн байсан. Миний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг мэдүүлэгт дурдагдсан 2016 оны 08 дугаар сарын 04-нд Бээжин явж мөс авчирсан гэдэг нь худлаа. Цагдаагийн газар ирэхэд миний гадаад паспорт дээр 2014 оны 08 дугаар сарын 04-нд Бээжин яваад ирсэн штамб дарагдсан байсан. Цагдаа нар “чи энэ үед бас хар тамхи авчирсан уу” гээд асуугаад байхаар нь айж сандарсандаа А-ын хэлсний дагуу мөсөнд явсан” гэж хэлсэн. Гэвч тийм зүйл болоогүй. Би А-ын хэлсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-нд Бээжин рүү явсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтний мэдүүлэг өгсний дараа өмгөөлөгчтэйгээ уулзах үед А- “Чи надад хайртай хэвээрээ биз дээ, удахгүй хоёулаа эндээс гарна, миний эсрэг мэдүүлэг битгий өгөөрэй, намайг шоронд суулгах гээд байгаа юм уу, чи надад хайртай гэчихээд яагаад миний эсрэг мэдүүлэг өгсөн юм бэ” гэж дандаа хэлдэг байсан. Тэр үед А-т хайртай хэвээрээ итгэсээр байсан тул мөрдөн байцаалтын явцад болон удаа дараагийн шүүх хурал дээр гэр бүлийнхнийхээ болон өмгөөлөгчийнхөө үгийг ч сонсолгүй, тэр хүнийг гэм буруугүй гэж өмгөөлж, үг хэлж байсан бөгөөд түүний өмнөөс шоронд суухад ч бэлэн болчихсон байсан. А- “Би яаж ийгээд энэ хэргээс эхлээд мултраад  дараа нь чамайг яаж ийгээд суллаж авна” гэж хэлдэг байсан. А-ын  ээж, эгч нар нь надтай уулзаж “Миний дүү байцаалт, мэдүүлгээсээ буцахгүй биз дээ, хэвээрээ биз дээ” гэж намайг ятгадаг байсан. Би А-ын үгэнд итгэсээр 2016 оны 09 дүгээр сараас хойш А-ын төлөө түүнийг өмгөөлж, бүх гэм бурууг өөрөө хүлээж явсан. Гэтэл А- нэг ч удаа сэтгэлзүй болон бусад байдлаар тус болж дэмжлэг үзүүлж байгаагүй. Би шүүхээс таслагдаад хорих 407 дугаар анги руу ачигдаад тэнд ялаа эдэлж байхад хэрэг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү шилжиж миний бие батлан даалтанд гарах үед А- надтай уулзаж “Манай эхнэр чамайг гаргаж авлаа шүү, тэгээгүй бол чи хоригдох байсан, би ч гэсэн 409 дүгээр ангид ял эдлэх байсан” гэж хэлж байсан. Би түүний энэ үгэнд итгэж явтал, А- бас л намайг хуурч байсан юм билээ, А- ямар нэгэн хорих анги руу яваагүй 461 дээр байсан юм билээ. Энэ бүхнээс харахад А- бид хоёрын хооронд дэндүү шудрага бус байдал байгаа мэт санагдаж, би тэр хүний төлөө бүхнээ зориулж, өмгөөлж хамгаалж байхад би өөрөө чанга дэглэмтэй хорих ангид хоригдож, А- болохоор хоригдож байхдаа байнга эмнэлэгт хэвтэж, миний хажууд гэм буруугүй хүн шиг байсан юм билээ. Миний хүүхэд шиг гэнэн томоогүй зан, тэр хүнд дассан хайрласан сэтгэлийг ашиглаж байсныг би сүүлд ойлгож мэдсэн учир одооноос эхлээд зөвхөн үнэнг ярих болно. Тэр хүний төлөө худал мэдүүлэг өгч, ээж аавыгаа зовоож явсандаа харамсаж байна. ...... дүүрэг ...хороо ...тоот орон сууцыг А- олж 2016 оны 08 дугаар сараас эхлэн түрээслэж эхэлсэн. Түрээсийн гэрээ хийнэ гэж байсан боловч арай хийгээгүй байсан. Би байрны эзэнг мэдэхгүй, А- зарын дагуу түрээслэж эхэлсэн юм. Сарын 700.000 төгрөгөөр эхний ээлжинд 3 сар түрээслэнэ гэж байсан. А- 3 сарын төлбөрийг бэлнээр хийчихсэн байсан. А- надтай эхлээд танилцаж, дотносон, сүүлд түүний үгнээс гарахаа больж, үгээр нь болдог болсны дараа намайг “Бээжин рүү яваад ир” гэж хэлэхэд нь би “чадахгүй” гэж хэлж чадаагүй тул Бээжин рүү хар тамхинд явуулсан. Энэ хэргийг А- зохион байгуулсан. Би урд нь огт хар тамхи, мансууруулах бодис авч байгаагүй. Д- гэх хүнтэй ч уулзаж байгаагүй. А-ын зааж зөвлөсний дагуу бүх зүйлийг хийсэн. А- надад ямар нэгэн шан харамж амлаагүй, дарамталж тулгаагүй. Миний сэтгэл зүрхийг ашиглаж ийм хэрэг хийлгэсэн. Намайг тэр хүнд бүхнээ зориулахад бэлэн болсонг ашиглаж ийм үйлдэл хийлгэсэн. Би тэр хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй болтлоо дасаж, хайрласан байсан. А- “надтай сууна, хэзээ ч орхихгүй, хайртай, хүүхэдтэй болно” гэж хэлдэг байсан учир тэр хүнд дэндүү дассан. Би үүнээс өмнө ямар нэгэн эрэгтэй хүнтэй удаан дотно харилцаатай байгаагүй. Би гэр хороололд ээж, аавтайгаа хамт амьдардаг байсан бөгөөд А-тай хамт байр түрээслэж тусдаа амьдрах надад таалагдсан, А- надтай байнга цуг байдаг байсан. Энэ нь надад гэр бүлтэй, нөхөртэй хүн мэт өөрийгөө санаж, энэ хүнд улам дасаж, түүний төлөө юу ч хийхэд бэлэн болгоход хүргэсэн. Би А-аас юу ч нууж үзээгүй, амьдрал ар гэр бүх зүйлээ ярьдаг учир А- намайг ашиглаж болох юм байна гэж бодсон байх. Би Бээжинд таксины жолоочоос хятад дугаар авсан байсан бөгөөд А- өөрийнхөө 88... гэсэн дугаараас залгаж “юм аа авсан уу, юу болж байна” гэж асууж байсан. Монголд онгоцноос буугаад 95... гэсэн дугаар руу нь залгаж ярьсан. А-ын биеэс жин гарч ирсэн ба “жинг чинийх гээд хэлчихье” гэж А- нэг удаа надад хэлэхэд нь “үгүй, чамаас гарч ирсэн биз дээ” гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн газар анх удаа ирэхэд тал талаас цагдаа нар их зүйл асууж, хэл амаар доромжилж айлгаж байсан. Гэвч ингэлээ гээд миний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэг худал биш. Харин 2016 оны 08 дугаар сарын 04-ний үйлдэл худал. А- над руу “мөнгө шилжүүлнэ” гээд гэж байсан тул би А-ыг надад мөнгө шилжүүлсэн гэж ойлгосон. Би Г-ыг энэ хэрэгт огт холбогдолгүй гэж бодож байна. А- бид хоёр Бээжин явах талаар ярилцаж байхад Г- хажууд байдаггүй байсан. Над руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр яагаад Г- гэж бичигдсэн болохыг мэдэхгүй байна. Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  Бээжин рүү хар тамхинд яваагүй, зугаалах, хувцас худалдаж авах зорилгоор явж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 71-77-р хуудас/,   

2017.09.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... дүүргийн ...тоот орон сууцыг А- түрээслэхээр болсон ба намайг нэг хүнтэй очоод уулз гэж хэлэхээр нь би очиж уулзсан. Надад мөнгө байгаагүй, уг байрыг түрээслэх 700.000 төгрөгийг А- надад бэлнээр өгөөд, би байрны эзэнд өгч байсан. Байр түрээслэх тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. А- гэрээ байгуулна гэж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 78-79-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Гэрч Ц.Б- 2016.10.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...охин Б.Д- 2014 онд манай дүү Ц.Б-ын хамт Чех улсад ажил хийх гэж яваад 2015 оны 10 дугаар сард буцаж ирсэн. Тэрнээс хойш ганцаараа байр хөлслөж ажиллаж байгаа. Бидэнд ярихдаа компанид ажил хийж байгаа гэж ярьдаг. Би гэрт нь очиж байгаагүй. Надад хэлэхдээ Сансарт амьдарч байна гэсэн. 1 сарын өмнө би 19 дүгээр хороолол руу нүүхээр боллоо гэж ярьсан. Охинтойгоо би байнгын утсаар холбоотой байдаг. Би  Б.Д-гээс мөнгө төгрөг тусламж авч байгаагүй. Надад гадагшаа дотогшоо явлаа гэж огт хэлж байгаагүй. Харин наадмын үеэр ээжээ би хөдөө явлаа гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,

2017.09.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Миний охин Б.Д- хамгийн сүүлийн шүүх хурал хүртэл “энэ хэрэгт хамааралгүй, Улсын хилээр хар тамхи нэвтрүүлээгүй” гэдэг байсан. Миний охин Б.Д- А- гэх залуутай нилээн дотно харилцаатай болж түүнийхээ үгээр Хятад Улс руу явж хар тамхи олж ирсэн гэдгээ бидэнд хэлсэн. Охин маань ярихдаа “А-ыг хар тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй, бас зарж борлуулдаг эсэхийг ч мэдэхгүй, Бээжин яваад олоод ир гэхээр нь яваад ирсэн, хайртай байсан учир үгүй гэж хэлж чадаагүй, А- ч надад хайртай, бид хоёр болно бүтнэ гэж ярьдаг байсан” гэж надад хэлсэн. Миний охин Б.Д- батлан даалтаар гарч ирэхдээ нэг дэвтэртэй гарч ирсэн. Тэр дэвтрийн завсар нэг дөрвөлжин цаасан дээр “Хайртай шүү, гараад уулзана аа”-гээд бичсэн захиа байсан. Би охиноосоо “үүнийг хэн бичсэн юм бэ” гэхэд А- 461-р ангид хоригдож байх үед бичсэн захиа гэж хэлсэн. Би охиныхоо хоригдож байх үедээ өмсөж эдэлж байсан хувцас, бусад зүйлийг шатаахдаа тэр захиаг шатаачихсан. А- гэх залуу миний охиноос насаар ах бөгөөд охинд минь хайртай, дуртай гэж худал итгүүлж байгаад энэ хэргийг ганцааранг нь хүлээлгэж, өөрөө мултрах санаатай байсан юм байна. А- миний охинд “Би эхлээд энэ хэргээс мултарчихвал, дараа нь чамайг мултлаад авна” гэсэн утгатай зүйл хүртэл хэлсэн байсан. Миний охин гэнэн томоогүй зангаасаа болж энэ хэрэгт анхнаасаа худал ярьж, А-ыг өмгөөлж хамгаалж явсанд маш их харамсаж байна. Дээд шүүхэд гаргасан гомдлын шүүх хурал тарсны дараа А-ын ээж намайг дуудаад “за одоо бид нар 2 хүүдээ гаргаад авчихлаа, санаа зоволтгүй, охиндоо хэлээрэй” гэж хэлсэн. Би ямар утгаар “охиндоо хэлээрэй” гэж хэлсэн болохыг мэдэхгүй. Би хариуд нь юу ч хэлээгүй. Цаад санаа нь охиныг маань мэдүүлгээсээ битгий буцаарай гэсэн утгаар “охиндоо хэлээрэй” гэж хэлсэн юм болов уу гэж бодож байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-45-р хуудас/,

Гэрч С.Л- 2016.10.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би Б.Д-гийн ээж Б-тэй 1995 онд танилцаж гэр бүл болсон. Тэр үед Б.Д- 4 настай байсан. Охин Б.Д- 2015 онд ээж, дүүгийн хамт Чех улс руу ажил хийхээр яваад 10 дугаар сард нь буцаж ирсэн. Тэрнээс хойш өөрөө ганцаараа тусдаа амьдрах болсон. Өөрийнх нь яриагаар Сансарт байр хөлслөн амьдарч байгаа гэж байсан. Саяхан нүүх гэж байгаа гэсэн. Би тэр байранд нь очиж үзээгүй...гэх мэдүүдэг /1-р хх-ийн 92-93-р хуудас/,

Гэрч Э.У- 2016.10.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би А-тай 2002 онд танилцаж гэр бүл болсон, 2014 оноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ харж байгаа. Ер нь мөнгө төгрөг олно гэсэн юм байхгүй. Харин А-ын ээж нь хааяа хэдэн төгрөг өгдөг, ер нь бол миний цалингаар л болгодог. А-ын хувьд ходоод, зүрх, элэг нь өвддөг. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,

2017.08.29-ний өдөр мэдүүлэхдээ: ...Манай нөхөр “Чамд гадаад төлбөрийн карт байдаг билүү” гэхэд нь “надад байхгүй, би найзаасаа асуугаад өгөх үү” гэж хэлээд хамт ажилладаг Б-ээс “Чамд гадаад төлбөрийн карт байна уу” гэхэд “Байгаа, би ашигладаггүй юм, чи авбал ав” гээд надад картаа өгөхөөр нь би уг картыг нөхөртөө өгсөн. Би нөхөр А-ыг тухайн картыг юунд ашиглах гэж байгааг мэдээгүй, асуугаа ч үгүй. Би нөхрийнхөө асуудалд оролцоод юу хийх гэж байгаа, яах гэж  байгааг нь асуугаад байдаггүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-р хуудас/,                                                                                    

             Гэрч Н.З- 2016.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би А-тай танилын харилцаа холбоотой, байнга уулзаад байдаггүй. А-ыг хар тамхи, мансууруулах буюу “мөс” гэх бодисыг 1-2 удаа хэрэглэж байхыг нь харж байсан. А-ыг хар тамхи, мансууруулах бодис хаанаас  хэрхэн, яаж олж авдаг талаар мэдэхгүй. А-ыг хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгааг хараагүй боловч зардаг гэж сонсож байсан. Би 2016 оны 0...сарын 18-19-ний өдөр БНХАУ-д байхдаа мөнгөгүй болчихоод  А- ахтай холбогдоод мөнгө асуухад “надад мөнгө байхгүй. Харин чи БНХАУ-д байгаа бол наанаасаа мөс олоод ирээч” гэхээр нь “чадахгүй” гэдгээ хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р хуудас/,

2017.08.30-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 0...сард хар тамхи хэрэглэж цагдаа нарт баригдаад цагдаагийн газар ирэхэд миний гар утсанд үзлэг хийсэн. Миний Ви чатанд /wechat/ А- ахаас “Hi” гэсэн мессэж ирсэн байсан. Би Ви чатаа А- ахыг нэрээр нь биш өөр нэрээр хадгалсан байсан. Цагдаа нар “энэ хэн юм бэ” гэхэд нь “Б- ах байгаа юм, намайг Бээжинд байх үед Ви чатаар холбогдож “юм олдох уу” гэж асуухаар нь “би Монголд байхгүй байна, олдохгүй гэж хэлсэн” гэдгээ цагдаа нарт хэлсэн. Үүнээс өмнө намайг Монголд байхад А- ах 2 удаа “юм олдох уу, хэрэглэх гэсэн юм” гэж асууж байсан талаар ч Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт хэлсэн. Б- ахын “юм” гээд байгаа нь мөсийг хэлж байгаа юм. 2016 оны 10 дугаар сард намайг хориотой байхад Б- байцаагч ирээд А- ахын талаар мэдүүлэг авсан. Би байцаагчийн асуусан асуултанд өөрийн мэдэх зүйлээ ярьсан. Мэдүүлэг авч дууссаны дараа тэмдэглэлд гарын үсэг зурахдаа мэдүүлгээ  уншсан боловч сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Би А- ахтай хамт мөс хэрэглэж байгаагүй, хэрэглэж байхыг нь хараагүй. Намайг батлан даалтанд гарсны дараа 2017 оны 0...сард А- ах надтай уулзаад “Чи миний эсрэг мэдүүлэг өгч батлан даалтанд гарсан юм уу” гэхээр нь “үгүй, би 18 хоног өлсгөлөн зарлаж, биеийн байдал муу байсан учир эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гарсан, би таны талаар өөрийн мэдэх зүйлээ ярьсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46-48-р хуудас/,

Гэрч Х.Э- 2016.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2015 оны 1...сарын  сүүлээр А-тай Зайсангийн орчим машинтай зөрөлдөж таарсан, тэрнээс хойш огт уулзаагүй. Тэгэхэд А- нэг туранхай охинтой явж байсан ба Б.Д- гэж байсан. 2015 оны зунаас А- гэнэт тураад эхэлсэн. Тэгээд л би А-ыг хар тамхи татаж эхэлсэн байх гэж бодсон. Нэг хэсэг А- Бээжин рүү их явдаг болсон байсан тэгэхэд зургийг нь харахад их л турчихсан харагдаад байхаар нь мөс хэрэглээд байгаа юм байна даа гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-р хуудас/,

Гэрч М.М- 2016.11.09-ний өдөр мэдүүлэхдээ: ...Намайг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр суудал захиалгын 325050 дугаарын утсан дээр захиалга авч байхад нэг дугаараас дуудлага орж ирээд “Улаанбаатар-Бээжин хоёр талдаа нисэх билет захиалмаар байна” гэхээр нь “та утсаа үлдээгээд паспортын  мэдээллээ явуул” гэхэд “миний дугаар гээд 95...” гэсэн утасны дугаараа үлдээхээр нь би өөрийнхөө гар утасны дугаарыг өгөөд “миний утас руу мэдээллээ явуул” гэхэд 95... дугаарын утаснаас “2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 минутанд “Б- Б.Д- пасс номер Е1... РД:ШЮ91060309 эмэгтэй” 11:30 минутанд “1991 оны 06 дугаар сар 03 пас хугацаа 2021 оны 06 дугаар сарын 21-нд дуусна” гэсэн хоёр мессэж ирүүлсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 20-нд яваад 2016 оны 09 дүгээр сарын 21-нд буцаж ирэхээр Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар гэсэн чиглэлд билет захиалганд оруулаад би түрдээ баталжуулаад орхисон ба төлбөр нь төлөгдөөгүй учраас би буцаагаад цуцалсан. Нислэгийн тийз захиалгын ажилтанууд залгасан хүнтэй холбогдож захиалгыг нь баталгаажуулахын тулд гар утсыг нь авдаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

Гэрч Б- С- В- 2016.11.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 09 дүгээр сард А-т мөнгө төгрөг зээлдүүлсэн асуудал байхгүй.  Би  2016 оны 08 дугаар сарын 26-наас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны хооронд Монголд байгаагүй. Эрхүүд байж байгаад ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106-р хуудас/,

Гэрч Э.Б- 2016.11.22-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би орон сууцыг түрээслэнэ гээд зар тавьсны дагуу утсаар ярьж байгаад ирсэн. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр түрээслээд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эргүүлэн авсан. Төлбөр болох 500.000 төгрөгийг сар сард нь төлөхөөр  тохиролцсон байсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Байрны төлбөрийг хугацаанд нь өгөхгүй байсан учраас би гарах шаардлага тавьсан. Анх надад 600.000 төгрөг өгсөн, үүний барьцаанд 100.000 төгрөг үлдсэн нь сарын төлбөр байсан. 2 дахь сарын төлбөрийг 10 гаруй хонож байж хоёр тасдаж өгсөн. Манай байранд байсан эмэгтэй эхний төлбөр болох 100 долларыг намайг дуудаж өгсөн. Ингээд нэхүүлэн байж дараагийн төлбөрийг Хил Хамгаалах Ерөнхий газрын байрны урд байрлах ногоон өнгийн өндөр байшин болох гэрт нь очиж 300.000 төгрөгийг авсан. Миний бодлоор түрээслэсэн байранд А- амьдардаггүй юм шиг санагдсан. Анх “У” үсгээр эхэлсэн 1991,1992 оных болов уу гэмээр урт үстэй, насаар бага нэг эмэгтэй ирсэн.  Анх надад 400 юань өгөх гээд байхаар нь би аваагүй. Маргааш нь гэрээ байгуулахаар болж би гадаад паспортыг нь авч үлдсэн. Б.Д-гийн Е1... дугаартай гадаад паспортын зургийг үзүүлэхэд М.А-тай хамт байсан охин мөн байсан. Тэд өөрсдийгөө гадаад руу их явдаг, төлбөрийн хувьд асуудалгүй гэдэг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-109-р хуудас/,

Гэрч Ж.Б- 2016.11.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...М.А- Б.Д- нарыг танихгүй. Миний Худалдаа хөгжлийн банкны карт яагаад тэр хоёрт очсон юм бэ гэхээр надтай хамт ажилладаг У- “юань карт байна уу, 2 хоног хэрэглэчихээд өгье” гэхээр нь өгсөн. Юунд яах гэж ямар зорилгоор ашиглах гэж байгааг нь мэдэхгүй. Би картны үлдэгдлээ шалгаагүй. Одоо ч картаа буцааж аваагүй байна. У-т картыг өгөх үед дансанд ямар ч мөнгө байхгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/,  

Гэрч Г.Б- 2016.11.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...А-тай 2011 онд тоосгоны үйлдвэр дээр танилцаж байсан. Тэр цагаас холбоотой байгаа. Одоо А-ын хадмын хашааг нь манаад амьдарч байна. Цалин хөлс авдаггүй. Б.Д-г танихгүй. У-а гэж эмэгтэйг танина. Энэ эмэгтэй 2016 оны хавар А-тай 2 удаа Бэлхийн хашаанд ирсэн. Дараа нь 2016 оны наадмын дараа намайг гэртээ байхад А- над руу утсаар яриад “Тэхийн цагаан нуурт явж байсан чинь С-гийн машин эвдэрлээ наанаасаа сэлбэг авчраад засаад орхи, ирэхдээ нэг хүн аваад ирээрэй чам руу утсаар ярих байх” гэж хэлэхэд удалгүй нэг дугаараас “У-а байна, 1...хорооллын тэндээс ирээд ав, ирэнгүүтээ залгаарай” гэсэн. Би 13-т очоод У-аг аваад өөрийнхөө машинтай Тэхийн цагаан нуур руу очсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-...-р хуудас/,

Гэрч Б.Г- 2016.09.19-ний өдөр мэдүүлэхдээ: ...Б.Д-г А-ын найз эмэгтэй гэж зүс мэддэг байсан. Б.Д-тэй ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Би 90... гэсэн скайтелын дугаарыг 2017 оны өвөл хүртэл ашиглаж байгаад гар утсаа хаячихсан. Үүнээс хойш уг дугаарыг ашиглаагүй. Би А-аас 25-25 УБ.. гэсэн дугаартай, ногоон өнгийн "Ягуар” маркийн тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр авна гээд унаж байгаад мөргөлдүүлчихсэн юм. Уг машины дугаарын сүүлийн үсгийг санахгүй байна. А-т машины мөнгөө өгөөгүй байсан тул  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөг өгөхөөр болсон. А- надад Худалдаа хөгжлийн банкны данс өгөөд “энэ данс руу шилжүүлчих” гэхээр нь А-тай хамт явж байгаад Хүүхдийн 100-н Голомт банкнаас шилжүүлж байсан. Би гүйлгээний утга дээр өөрийнхөө нэр, гар утасны дугаарыг бичсэн. Машиныг 5 сая төгрөгөнд авахаар анх тохиролцсон боловч би уг машиныг мөргүүлээд засвар нь бараг 2 сая төгрөг болно гэж байсан тул А- “За за надад 3 сая төгрөг өгөөд өөрөө наад машинаа засуулаад ав” гэж хэлсэн. Би А-ын өгсөн дансанд 3 сая төгрөг шилжүүлэхэд машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн боловч А- тэр үеэс хойш алга болчихсон. Одоог хүртэл тэр машин журмын хашаанд байгаа. Уг машин хэний нэр байдаг болохыг мэдэхгүй. Машины бичиг баримт байхгүй тул журмын хашаанаас авч болохгүй байгаа. Өөрөөр А-тай мөнгө, төгрөгний асуудлаар холбогдож байгаагүй. 01-45 УНЕ улсын дугаартай машиныг би унаж байгаагүй. А- сар гаруйгийн өмнө надтай утсаар яриад “Чи ахтайгаа яагаад уулзахгүй байгаа юм бэ? Б.Д- чиний талаар шүүх дээр баахан юм яриад байна лээ” гэхээр нь “юу ярьдаг юм бэ” гэхэд “за за” гээд утсаа тасалчихсан. Би тэр хоёртой нийлж гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Би уг байранд мөнгө шилжүүлсэн өдрөө А-ын хамт очиж байсан. Түүнээс өмнө 1 удаа очиход А- “ор билүү буйдан зөөж гаргах гэсэн юм” гэхэд нь хамт очиж байсан. Уг байрандаа Б.Д-тэйгээ амьдардаг байсан болохыг ч мэдэхгүй. Би хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн. Гэвч би тогтмол хэрэглэдэггүй. А-тай 2016 оны зун А-ын Бэлхэд байдаг гэрт нь “мөс” хэрэглэж үзсэн. Үүнээс өөрөөр хэрэглэж үзээгүй. Б.Д-тэй хамт мансууруулах бодис хэрэглэж үзээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-40-р хуудас/,

Гэрч Ж.Б- 2017.09.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байрыг би 2015 оны 09 дүгээр сард 0.8-н хувийн зээлэнд хамрагдан худалдан авсан юм. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн уг байрны эзэмшигчээр явж байна. 2015 оны 09 дүгээр сард худалдан авснаасаа хойш өөрөө амьдран сууж байгаагүй. 2016 оны 08 дугаар сард /өдрийг тодорхой санахгүй байна гэх/ нэг өдөр оюутан бололтой нэг охин ирж уулзаад өөрийгөө “У-” гэж танилцуулаад байр түрээслэх талаар ярилцаад байраа түрээслүүлэхээр болж аман гэрээ байгуулсан. Ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй. Сард 700.000 төгрөг төлж байхаар тохиролцоод барьцаа мөнгө гэж 600.000 төгрөг бэлнээр аваад байрандаа оруулсан. Байр түрээслэсэн охин “Байрны үнэ арай өндөр байна” гэхэд нь “Байрны сарын түрээсийг бууруулах боломжгүй, харин би хэрэгцээт тавилгыг суурьлуулж өгье” гэж тохирсон. Би байранд тавилга захиалан /ор, зурагт, зурагтын тавиур, ор, сандал, ширээ/ шинээр тавьж өгсөн. 2 сар орчим байрны түрээсийн мөнгөө өгөхгүй, гэрээгээ хийх талаар ярилцахгүй байхаар нь би байраа шалгуулахаар ажлынхаа хүнд илүү түлхүүрийг өгөөд явуулсан юм. Тэгтэл манай ажлын хүн байранд очиход нь “гэрт удаан хугацаагаар хүн байхгүй байсан юм шиг тоос шороотой, энэ тэндгүй хог хөглөрсөн байдалтай баахан хүн шоудсан байдалтай байна” гэж надад хэлсэн. У- гэх охин надтай дахин холбоо бариагүй, манай байранд ирээгүй, түрээсийн мөнгөө хийгээгүй алга болсон тул би хаалганыхаа голыг сольсон. У- гэх охинтой уг нь түрээсийн гэрээ байгуулахаар гэрээний загвар өгсөн боловч гэрээг бөглөөгүй ширээн дээр орхисон байсан. У- гэх охины талаар надад ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Тухайн үед 98-тай дугаар өгч байсан санагдаж байна. Өөрийгөө У- гэж л танилцуулж байсан болохоос би тэр охины бичиг баримтыг үзэж шалгаагүй. Тэр охинтой дахин уулзаагүй. Тэр охиныг манай байранд байх үед би очиж байгаагүй. Ямар хүмүүстэй амьдарч байсан, манай байранд юу хийдэг байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49-51-р хуудас/,

Гэрч А.Б- 2017.09.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...”...” ХХК-г 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хамаатны эгч М-ийн хамт байгуулсан. “...” нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээтэй компани юм. Одоо уг компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 2 удаа тээврийн хэрэгсэл барьцаалсан зээл олгосон. Би жирэмсний амралтаа аваад одоог хүртэл манай компани ажиллаагүй. Ажиллаж байх хугацаанд манай компани өөрийн гэсэн хаяг, байршилгүй байсан бөгөөд би гэрийнхээ хаяг дээр гэрчилгээ авч байсан. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э-ийн Б- гэх хүн 01-45 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Кровн” маркийн тээврийн хэрэгслийг 8.500.000 /найман сая таван зуун мянган/ төгрөгөнд тавьсан. Гэвч тухайн үед Б- гэх хүний машиныг авсан хүн уг зээлийг төлөх ёстой байсан боловч төлж чадахгүй байсан тул зээлийн хугацаа 1 жилийн дараа дуусахад 2015 оны 09 сард бид уг тээврийн хэрэгслийг хураан авч зарын дагуу бусдад 7 сая төгрөгөөр зараад нэр шилжүүлэх бичгийг хийж өгсөн. Бид Э.Б- гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг өөр хүн төлөх ёстой гэж байсан. Энэ асуудал одоогоос 2 жилийн өмнө болсон тул уг зээл төлөх ёстой хүний нэрийг санахгүй  байна. Мөн бид уг машиныг зарын дагуу зарах үед худалдаж авсан хүний нэрийг сайн санахгүй байна. Үүнтэй холбоотой баримт бичиг гэх зүйл байхгүй. 2015 оны 09 дүгээр сард бид машиныг зарахдаа тухайн нэр шилжүүлэх бичгийг хийж өгсөн боловч нэрээ шилжүүлээгүй бололтой хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 01 дүгээр сард 88... дугаарын утаснаас нэр шилжүүлэх тухай албан бичиг дахиж өгөхийг хүсэж ярин, мессеж ирүүлсэн байсан. Гэвч анх авсан нэр шилжүүлэх бичигт бичүүлсэн хүний нэрээ өөрчилж Н-ын Э- гэх хүний нэр рүү шилжүүлэхээр бичиг хийлгүүлсэн. Хамгийн анхны нэр шилжүүлэх бичигт  хэн гэж хүний нэр бичүүлж байсанг санахгүй байна. Одоо манайх үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул уг гэрээг хуулбарлан гарган өгч байна. Уг тээврийн хэрэгсэл хаана байгаа, эзэмшигч нь хэн болох талаар хэлж мэдэхгүй байна. 2016 оны 01 дүгээр сард бид манай нэр дээр байсан уг тээврийн хэрэгслийг Н.Э-  гэх хүний нэр рүү шилжүүлэх тухай бичгийг 88... дугаарын эзэмшигчид хийж өгсөн. Үүнээс хойш уг тээврийн хэрэгслийг манай нэр дээрээс хасуулсан эсэхийг огт мэдээгүй. Би Б.Д- М.А- гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52-54-р хуудас/,   

Гэрч Б.Б- 2017.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ... А- 2016 оны 04 дүгээр сард надаас ангийн бууны сум байна уу гэж асуухад нь бид 2 уулзаж байсан. Би А-ыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй. А-ыг хар тамхи, мансууруулах бодис бусдад зарж борлуулдаг талаар хүнээс сонсож байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-р хуудас/,  

Шинжээч Б.Э- 2017.08.31-ний өдөр мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Б.Д-, М-ын А- 2016-09-26” гэж хаягласан тус бүр 90 мл хуванцар саванд хийсэн шээс хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б-ийн тогтоолтой ирүүлсэнг хүлээн авч стандарт ажлын зааврын дагуу дээж бэлтгэн шинжилгээ хийхэд Б.Д-гийн шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, М.А-ын шээсэнд метамфитамины агууламж илэрсэн.

Манай шинжилгээ хийдэг арга аргачлал олон улсын итгэмжлэлийн хүрээнд батлагдсан зааврын дагуу чанарын болон тест оношлуураар давхар шалгаж хийгддэг учир эргэлзэх асуудал байхгүй. Дээрх оношилсон гэх тестийг /Се Мulti Drung Sсгееп Теst Cup/ ашиглахдаа шээсийг тасалгааны температурт хөрсөн үед 3 дүрж, 10 минут тэгш гадаргуу дээр тавиад дараа нь үр дүнг унших зааврыг мөрдсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Зааврын дагуу ашиглаагүй тохиолдолд тест оношлуур алдаатай заах тохиолдол гарч болзошгүй. Химийн шинжилгээний үр дүн эргэлзээ, алдаа гарах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжийг 1 дүгээрт хүчиллэг болон шүлтлэг орчинд ууршуулан, тунадасыг бэлтгэн микроскопоор, 2 дутаарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илүүлэх тест оношлуураар давхар шинжилж дүгнэлтийг гаргадаг. Шинжилгээнд ирүүлсэн шээс 14 хоног болоод биологийн шинж чанараа алддаг тул устгалд оруулдаг. Шинжилгээний материалыг хөргөгчинд 14 хоног зааврын хадгалж зааврын дагуу устгадаг. Шээсийг архивлах боломжгүй. Би М-ын А- болон Б-гийн Б.Д- гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №8513 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв бөгөөд шинжээчийн зүгээс хууль сануулсан мөрдөгчийн тогтоолд гарын үсэг зуран дүгнэлт гаргадаг тул ямар нэгэн худал, нөлөөтэй дүгнэлт гаргах үндэслэл байхгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 62-64-р хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлтүүд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8513 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д-”гэж “М-ын А- 2016-09-26” гэж хаягласан шээсний дээжүүд хуванцар саванд /90.0мл/ тус тус ирүүлсэн хэмжээний хувьд хүрэлцхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

Шинжилгээнд ирүүлсэн Б.Д-” гэж хаягласан шээсэнд мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй, М-ын А- 2016-09-26” гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ын агууламж илрэв.

Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг. /1-р хх-ийн 115-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8514 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.              “52-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “53-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, “55-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн  талстлаг зүйл, “56-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, “57-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, “58-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, “59-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл тус бүрийн найрлаганд метамфетамин /Metamphetamine/-ын агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг /1-р хх-ийн 116-121-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №6213 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ipad mini таблетын дотоод санах ойгоос:

Зураг /видио:

  •  

App Photos-43

App Videos-52

Дуудлага /мессеж:

  1.  
  2.  

Call History-0

WhatsApp-0

WhatsApp Attachments-0

Бусад мэдээлэлүүд:

  •  

Note Attachments-2

  •  
  •  

Safari Bookmark-86

App Document-3 мэдээлэл сэргээгдэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Iphone 5 маркийн гар утасны дотоод санах ойгоос:

Зураг/Видео:

Photos -439

App Photos-177

App Videos-24

Дуудлага /мессеж:

  1.  
  2.  

Call History-78

  1.  

WatsApp Attachments-0

Бусад мэдээлэлүүд:  

Note -1

Note Attachments-262

  •  
  •  

Safari Bookmark-28

App Document-3 мэдээлэл сэргээгдэж байна.

3. Nokio  C1 маркийн гар утасны дотоод санах ойд:

Contacts -48

Call History-7

  1.  
  2.  

Calendar-1 мэдээлэл хадгалагдаж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Nokiа C1 маркийн гар утасны Symbian үйлдлийн системийг дэмжих мэдээлэл сэргээх зориулалтын программ хангамж байхгүй тул устгагдсан мэдээллийг сэргээх боломжгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн Samsung SHW-A130K маркийн гар утас нь нууц дугаараар хамгаалагдсан байх тул мэдээллийг сэргээх боломжгүй байна./1-р хх-ийн 125-129-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8515 дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “..... дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уутнаас, “...... дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №2 гэж дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг хайлуулж наасан жижиг гялгар уут” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ягаан өнгийн гуурс, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан Bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр 1 ширхэг, болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан Bonaqua  гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

 “Эрүүгийн 201601000192 тоот хэрэгт 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас хураан авсан ягаан өнгийн гуурс 1 ширхэг, хар өнгийн гуурс 1 ширхэг, Эрүүгийн 201601000192 тоот хэрэгт 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас хураан авсан хуванцар зангидсан гуурс мэт зүйл 1 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн гуурс, хар өнгийн гуурс, өнгөгүй зангидсан гуурс, “Эрүүгийн 201601000192 тоот хэрэгт 01-45  УНЕ улсын дугаартай автомашинаас №3 гэж дугаарлан хураан авсан бонго мэт зүйл 2 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн өнгөгүй гуурс шургуулсан цэнхэр өнгийн таглаатай хуванцар сав, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зипок түгжээ бүхий уут” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн гуурс, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан №2 гэж дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн чих цэвэрлэгч хөвөнгөөс, JN0733290 серийн дугаар дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан эвдэрхий ногоон асаагуур, 5 см урттай хуванцар гуурс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн эвдэрхий ногоон өнгийн асаагуур, өнгөгүй гуурс, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий хагархай усны шил, цагаан өнгийн гуурстай  шилэн гуурс, 1 см  урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн өнгөгүй гуурс, цагаан өнгийн гуурстай хагархай шилэн гуурс, тарианы хагархай шил, шилний хэлтэрхий, гялгар уут, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №4 гэж дугаарласан хураан авсан шилэн гаансны 2 ширхэг хэлтэрхий” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шилний хэлтэрхий, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №5 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн соруул хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар өнгийн соруул ZN0104482 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “Хан-Уул дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан №32 гэж дугаарласан хураан авсан, хулгайлсан 500 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн өнгөгүй хуванцар гуурс, эвдэрхий хар өнгийн асаагуур, AQ1062138 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй./1-р хх-ийн 130-139-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1088 дугаартай дүгнэлт:

1. М.А- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй  байна.

2.  М.А- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. М.А- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.А- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.А- нь мансуурах Д-той, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6.  М.А- нь мансуурах Донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

- Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТөвд эмчлэгдэх боломжтой. /1-р хх-ийн 143-144-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1087 дугаартай дүгнэлт:

1. Б.Д- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй  байна.

2. Б.Д- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй байна.

3. Б.Д- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Д- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Д- нь мансуурах Д-той, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. 

6. Б.Д- нь мансуурах Донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

- Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

-СЭМҮТөвд эмчлэгдэх боломжтой. /1-р хх-ийн 146-147-р хуудас/,

 

Бусад нотлох баримтууд:

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 87-88-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-ийн 23, 40-44, 50-56, 77-83-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-22-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 249, 2-р хх-ийн 1-2-р хуудас/,

            Нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-ийн 25-32-р хуудас/,

Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33, 45-48-р хуудас/,

Гадаад паспорт болон картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-ийн 36-39-р хуудас/,

Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./1-р хх-ийн 58-63-р хуудас/,

Арилжааны банкнуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1-р хх-ийн 64-65-р хуудас/,

Гар утсанд шинжилгээ хийж ирүүлсэн CD, дуудлаганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-ийн 66-73-р хуудас/,

Буянт-Ухаа дахь Гаалийн газраас ирүүлсэн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн74-76-р хуудас/,

Чингис Хаан Олон Улсын Нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албанаас ирүүлсэн DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 84-86-р хуудас/,

Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /1-р хх-ийн 150-155-р хуудас/,

Орон сууц хөлслөх гэрээ /2-р хх-ийн 63-65-р хуудас/,

 

 Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

  Шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 223-р хуудас/,

- ......... дүүргийн ....... дугаар хорооны ....... тодорхойлолт /1-р хх-ийн 224, 232-р хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.01.07-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 229-231-р хуудас/,

- төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 233-р хуудас/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 234-р хуудас/,

  Шүүгдэгч М.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 214-р хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 215-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн .......-р хорооны .......  тодорхойлолт /1-р хх-ийн 216, 219-р хуудас/,

- Гэрлэлтийн баталгааны хуулбар /1-р хх-ийн 221-р хуудас/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 221-222-р хуудас/ зэрэг болно.        

 

            Шүүгдэгч М.А-, Б.Д- нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          Шүүгдэгч М.А- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Б.Д-г санаатай татаж оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь:

         

           1. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “шүүгдэгч М.А-ын унаж явсан 01-45 УНЕ улсын дугаартай “Toyota crown” машинаас босоо хэлбэртэй, дотроо өнгөгүй шингэнтэй, нэг талд нь зориуд цоолж өнгөгүй резинэн гуурс шургуулсан, таг хэсэгтээ дугуй нүхтэй хуванцар сав 1 ширхэг, босоо хэлбэртэй цэнхэр өнгийн тагтай тагны дээд хэсэгт 2 цоорхойтой 1 цоорхойд хуванцар гуурс, нөгөө цоорхойд нь хар өнгийн хуванцар гуурс шургуулсан дотор хэсэгт ягаан өнгийн гуурс тогтоосон дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав зэрэг” /хх-ийн 1-р хавтас 15-18-р хуудас/,

    

           2. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэд “...М.А-ын өмдний хойд халааснаас “Remax” гэсэн бичиглэлтэй хар өнгийн ууттай ар хэсэгтээ power CR 2032-1,  max 100g,  d: 0.01g гэсэн бичиглэлтэй жижиг жин гаргаж ирэв гэх /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/,

      

           3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтэнд “М-ын А- 2016-09-26 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ийн агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт / хх-ийн 1-р хавтас 115 дугаар хуудас/,

 

4. Шинжээч Б.Э-ын “...М.А-ын шээсэнд метамфитамины агууламж илэрсэн. Манай шинжилгээ хийдэг арга аргачлал олон улсын итгэмжпэлийн хүрээнд батлагдсан зааврын дагуу чанарын болон тест оношлуураар давхар шалгаж хийгддэг учир эргэлзэх асуудал байхгүй. Дээрх оношилсон гэх тестийг/Се Мulti Drung Sсгееп Теst Cup/ ашиглахдаа шээсийг тасалгааны температурт хөрсөн үед 3 дүрж, 10 минут тэгш гадаргуу дээр тавиад дараа нь үр дүнг унших зааврыг мөрдсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Зааврын дагуу ашиглаагүй тохиолдолд тест оношлуур алдаатай заах тохиолдол гарч болзошгүй. Химийн шинжилгээний үр дүн эргэлзээ, алдаа гарах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжийг 1 дүгээрт хүчиллэг болон шүлтлэг орчинд ууршуулан, тунадасыг бэлтгэн микроскопоор, 2 дугаарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илүүлэх тест оношлуураар давхар шинжилж дүгнэлтийг гаргадаг...гэх мэдүүлэг / хх-ийн 3-р хавтас 62-64-р хуудас/,

   

           5. шүүгдэгч Б.Д-гийн түр амьдарч байсан Хан-Уул дүүргийн ...хороо ...тоот орон сууцанд  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Нэгжлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг,  хураан авсан эд зүйлс, /хх-ийн 1-р хавтас 25-32-р хуудас/

     

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлтэнд:

 “Хан-Уул” дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан:

 №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут” ,

 №2 гэж  дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл,

 №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ягаан өнгийн гуурс,

 №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан bonaqua гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна гэсэн дүгнэлт  /1-р хх-ийн 130-13...хуудас/,

   

         7.  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор шүүгдэгч Б.Д-гийн авч гарсан тээшнээс илэрсэн зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан 72.8 грамм жинтэй бодисыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтээр метамфетамин /methamphetamine/ агуулга илэрсэн гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 130-139-р хуудас/,

 

          8. Гэрч Э.У-ийн “...нөхөр А- “Чамд гадаад төлбөрийн карт байдаг билүү” гэхэд нь “надад байхгүй, би найзаасаа асуугаад өгөх үү” гэж хэлээд хамт ажилладаг Б-ээс “Чамд гадаад төлбөрийн карт байна уу” гэхэд “Байгаа, би ашигладаггүй юм, чи авбал ав” гээд надад картаа өгөхөөр нь би уг картыг нөхөртөө өгсөн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-р хуудас/,

 

         9. Гэрч Ж.Б-ийн ...Миний Худалдаа хөгжлийн банкны карт яагаад А-, Б.Д- хоёрт очсон юм бэ гэхээр надтай хамт ажилладаг У- “юаны карт байна уу, 2 хоног хэрэглэчихээд өгье” гэхээр нь өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/,  

 

10. Гэрч Б.Г-ын ...Би А-т 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөг өгөхөөр болсон. А- надад Худалдаа хөгжлийн банкны данс өгөөд “энэ данс руу шилжүүлчих” гэхээр нь А-тай хамт явж байгаад Хүүхдийн 100-н Голомт банкнаас шилжүүлж байсан. Би гүйлгээний утга дээр өөрийнхөө нэр, гар утасны дугаарыг бичсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-40-р хуудас/,

 

11. “Худалдаа Хөгжлийн банкны” дансны хуулганд иргэн Ж.Б-ийн .......... дугаар бүхий  юаны /CNY/ данс руу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  Г-аас 2.643 юань, 587 юань нийт 3.230 юань шилжүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 99-100-р хуудас/,

 

12. Гэрч Б- С- В- ...Би 2016 оны 09 дүгээр сард А-д мөнгө төгрөг зээлдүүлсэн асуудал байхгүй.  Би  2016 оны 08 дугаар сарын 26-наас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны хооронд Монголд байгаагүй. Эрхүүд байж байгаад  ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106-р хуудас/,

 

           13. Гэрч Ж.Б-ийн ...Хан-Уул дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот байрыг 2016 оны 08 дугаар сард нэг өдөр оюутан бололтой охин ирж уулзаад өөрийгөө “У-” гэж танилцуулаад байр түрээслэх талаар ярилцаад би тэр охинд байраа түрээслүүлэхээр болж аман гэрээ байгуулсан. Сард 700.000 төгрөг төлж байхаар тохиролцоод барьцаа мөнгө гэж 600.000 төгрөг бэлнээр аваад байрандаа оруулсан. Байр түрээслэсэн охин “Байрны үнэ арай өндөр байна” гэхэд нь “Байрны сарын түрээсийг бууруулах боломжгүй, харин би хэрэгцээт тавилгыг өгье” гэж тохирсон. Тэгээд 2 сар орчим байрны түрээсийн мөнгөө өгөхгүй, гэрээгээ хийх талаар ярилцахгүй байхаар нь би байраа шалгуулахаар ажлынхаа хүнд илүү түлхүүрийг өгөөд явуулсан юм. Тэгтэл манай ажлын хүн байранд очиход нь “гэрт удаан хугацаагаар хүн байхгүй байсан юм шиг тоос шороотой, энэ тэндгүй хог хөглөрсөн баахан хүн шоудсан байдалтай байна” гэж надад хэлсэн. У- гэх охин надтай дахиж холбоо бариагүй, манай байранд ирээгүй, түрээсийн мөнгөө хийгээгүй алга болсон тул би хаалганыхаа голыг сольсон....Би У- гэх охины бичиг баримтыг үзэж шалгаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49-51-р хуудас/,

 

          14. Гэрч А.Б-ийн ...“...” нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээтэй компани юм. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э-ийн Б- гэх хүн 01-45 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёото Кровн” маркийн тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөнд тавьсан. ...Бид Э.Б- гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг өөр хүн төлөх ёстой гэж байсан. ...2016 оны 01 дүгээр сард 88... дугаарын утаснаас нэр шилжүүлэх тухай албан бичиг дахиж өгөхийг хүсэж ярин, мессеж ирүүлсэн байсан. Гэвч анх авсан нэр шилжүүлэх бичигт бичүүлсэн хүний нэрээ өөрчилж Н-ын Э- гэх хүний нэр рүү шилжүүлэхээр бичиг хийлгүүлсэн. 2016 оны 01 дүгээр сард бид манай нэр байсан уг тээврийн хэрэгслийг Н.Э- гэх хүний нэр рүү шилжүүлэх тухай бичгийг 88... дугаарын эзэмшигчид хийж өгсөн....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52-54-р хуудас/,

 

         15. Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тэмдэглэлд “М.А-ын ашигладаг 88... дугаараас 2016 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд 0038613520192151 дугаар руу 21 удаа холбогдсон /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас/,

 

         16. “.........” ХХК-аас ирүүлсэн 88... дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх-ийн 2-р хавтас 25-29-р хуудас/

 

         17. Гэрч Ц.Б-гийн ...Миний охин Б.Д- ярихдаа “А- Бээжин яваад олоод ир гэхээр нь яваад ирсэн, хайртай байсан учир үгүй гэж хэлж чадаагүй” гэж надад хэлсэн. А- миний охинд "Би энэ хэргээс мултарчихвал дараа нь чамайг мулталаад авна” гэсэн утгатай зүйл хүртэл хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 43-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.        

 

          Шүүгдэгч М.А-, Б.Д- нар нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 1-р хавтас 143-147 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1087,1088 тоот дүгнэлтээр нотлогджээ. 

 

          Улсын яллагчаас “...Шүүгдэгч М.А- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ. Шүүгдэгч М.А- нь Б.Д-тэй санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилсны дагуу шүүгдэгч Б.Д- нь БНХАУ-д НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай 7 ширхэг уутанд савласан 72.8 грамм жинтэй “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тул М.А-, Б.Д- нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба,

       Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Н.Цэвээн нараас “...Б.Д-д банкны виза карт олж өгсөн, онгоцны буудлаас тосож авсан. М.А- энэ хэрэгт хамааралгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж,

        шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нараас “...онгоцны буудлын кофе шопд хүнээс “мөс” гэх зүйлийг авч, хөлсөнд нь 1.000.000 төгрөг авахаар тохирсон байсан. Б.Д-д уг бодисыг худалдаалах зорилго байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө ” гэж тус тус мэтгэлцэв.

 

         Хавтаст хэрэгт авагдсан: 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “шүүгдэгч М.А-ын унаж явсан 01-45 УНЕ улсын дугаартай “Toyota crown” машинаас босоо хэлбэртэй, дотроо өнгөгүй шингэнтэй, нэг талд нь зориуд цоолж өнгөгүй резинэн гуурс шургуулсан, таг хэсэгтээ дугуй нүхтэй хуванцар сав 1 ширхэг, босоо хэлбэртэй цэнхэр өнгийн тагтай тагны дээд хэсэгт 2 цоорхойтой 1 цоорхойд хуванцар гуурс, нөгөө цоорхойд нь хар өнгийн хуванцар гуурс шургуулсан дотор хэсэгт ягаан өнгийн гуурс тогтоосон дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав зэрэг” /хх-ийн 1-р хавтас 15-18-р хуудас/ мансууруулах бодис татахад хэрэглэгддэг эд зүйлс илэрсэн байдал, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.А-ын биед үзлэг хийхэд “...өмдний хойд халааснаас “Remax” гэсэн бичиглэлтэй хар өнгийн ууттай ар хэсэгтээ power CR 2032-1,  max 100g,  d: 0.01g гэсэн бичиглэлтэй жижиг жин гаргаж ирсэн /хх-ийн 1-р хавтас 46-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтэнд “М-ын А- 2016-09-26 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ийн агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт / хх-ийн 1-р хавтас 115 дугаар хуудас/, Шинжээч Б.Э-ын “...М.А-ын шээсэнд метамфитамины агууламж илэрсэн. ...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжийг 1 дүгээрт хүчиллэг болон шүлтлэг орчинд ууршуулан, тунадасыг бэлтгэн микроскопоор, 2 дугаарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илүүлэх тест оношлуураар давхар шинжилж дүгнэлтийг гаргадаг...гэх мэдүүлэг / хх-ийн 3-р хавтас 62-64-р хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Д-гийн түр амьдарч байсан Хан-Уул дүүргийн ...хороо ...тоот орон сууцанд “Нэгжлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг,  хураан авсан эд зүйлс, /хх-ийн 1-р хавтас 25-32-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлтэнд:

 “Хан-Уул” дүүргийн ...хороо ...тоотоос хураан авсан:

 №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут” ,

 №2 гэж  дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл,

 №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ягаан өнгийн гуурс,

 №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан bonaqua гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна гэсэн дүгнэлт  /1-р хх-ийн 130-13...хуудас/,  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Б.Д-гийн авч гарсан тээшнээс зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан 72.8 грамм жинтэй бодисыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтээр метамфетамин /methamphetamine/ агуулга илэрсэн гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 130-139-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч М.А-ыг гэм буруугүй, цагаатгаж өгнө үү гэх, шүүгдэгч Б.Д-г сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй, худалдаалах зорилгогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал няцаагдаж байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3....зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн зохион байгуулагч”-ийн үйл ажиллагаа нь гэмт бүлэг байгуулж, гишүүн элсүүлж, гэмт хэрэг үйлдэхээр санаачилж, үйл ажиллагаагаа төлөвлөж, гишүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоог хуваарилж, удирдсан шинжүүдийг агуулдаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8 дугаар зүйлд заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг”-тэй салшгүй холбоотой байдаг.

 

         Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч М.А-ыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, гишүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо хуваарилаж удирдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэхгүй юм. Иймд улсын яллагчийн “шүүгдэгч М.А-ыг “гэмт хэргийн зохион байгуулагч” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

 

         Харин хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: Шүүгдэгч М.А- нь шүүгдэгч Б.Д-г БНХАУ-ын Бээжин хот руу явуулахдаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр иргэн Ж.Б-ийн эзэмшлийн “Худалдаа Хөгжлийн банкны” юаны картыг олж өгч, улмаар уг картаар дамжуулан нийт 3.230 юань шилжүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудлаас тосох зэргээр шүүгдэгч Б.Д-г сэтгэцэт нөлөөт “метамфетамины агууламж бүхий 72.8 грамм “мөс” гэх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд “эр эмийн харьцаатай” хувийн байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч М.А-ыг энэ гэмт хэргийн хатгагч гэж үзнэ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хатгагчийг гэмт хэрэг хамтран үйлдэгчид тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.А-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

         Шүүгдэгч М.А-, Б.Д- нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба  гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана. 

 

НҮБ-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийг  Монгол Улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоожээ.

         Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж Д-туулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг тул сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдаалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

         Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

          Мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах гэдэг нь дан ганц үнэ төлбөртэйгээр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй ба хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа бүхий л арга хэрэгслээр түгээх үйлдлийг ойлгох бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа аливаа хэлбэрийг үл хамааран худалдаалах зорилгоор үйлдсэнд тооцно.

 

           Иймд шүүгдэгч Б.Д-г Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд,

          шүүгдэгч М.А-ыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Б.Д-г санаатай татаж оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

         

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Шүүгдэгч Б.Д- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          шүүгдэгч М.А- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ...жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Б.Д-г санаатай татаж оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон болох нь:     

 шүүгдэгч М.А-ын унаж явсан Тээврийн хэрэгсэлд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-18-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтэнд “М-ын А- 2016-09-26 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ийн агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 115 дугаар хуудас/, Шинжээч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 62-64-р хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Д-гийн түр амьдарч байсан Хан-Уул дүүргийн ...хороо ...тоот орон сууцанд “Нэгжлэг хийсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг,  хураан авсан эд зүйлс, /хх-ийн 1-р хавтас 25-32-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 130-13...хуудас/,  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Б.Д-гийн авч гарсан тээшнээс зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан 72.8 грамм жинтэй бодисыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтээр метамфетамин /methamphetamine/ агуулга илэрсэн гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 130-139-р хуудас/, гэрч Э.У-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-р хуудас/, гэрч Ж.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111-р хуудас/, Гэрч Б.Г-ын мэдүүлэг /3-р хх-ийн 38-40-р хуудас/, гэрч Б- С- В-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 104-106-р хуудас/, гэрч Ж.Б-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 49-51-р хуудас/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 52-54-р хуудас/, гэрч Ц.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 43-45-р хуудас/ “Худалдаа Хөгжлийн банкны” дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 99-100-р хуудас/, Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тэмдэглэлд “М.А-ын ашигладаг 88... дугаараас 2016 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд 0038613520192151 дугаар руу 21 удаа холбогдсон /хх-ийн 1-р хавтас 72-73-р хуудас/, “.......” ХХК-аас ирүүлсэн 88... дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх-ийн 2-р хавтас 25-29-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

         Иймд шүүгдэгч Б.Д-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3....зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

         Шүүгдэгч М.А-т 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч М.А-, М.Б.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

        Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е серийн 1696664 дугаартай гадаад паспортыг Б.Д-д, Ж.Б- гэсэн бичиглэлтэй 6216424006662760 дугаартай Худалдаа хөгжлийн банкны картыг тус тус эзэмшигчид нь буцаан олгож,  хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 500 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж,

0145 УНЕ улсын дугаартай автомашинаас хураагдсан №3 гэж дугаарласан бонго мэт зүйл 2 ширхэг, №30 гэж дугаарласан 6 см урттай ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 4 см урттай хар өнгийн гуурс 1 ширхэг, №40 гэж дугаарласан хуванцар зангидсан гуурс мэт зүйл 1 ширхэг, Хан-Уул дүүргийн ...хороо ... байрны ... тоотоос хураагдсан №1 гэж дугаарласан 7 см урттай шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, №2 гэж дугаарласан чих цэвэрлэгч хөвөн, 13.5 см урттай хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл, №50 гэж дугаарласан эвдэрхий ногоон асаагуур, 5 см урттай хуванцар гуурс, №12 гэж дугаарласан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут, №4 гэж дугаарласан шилэн гаансны 2 ширхэг хэлтэрхий, №5 гэж дугаарласан шаргал өнгийн соруул, №21 гэж дугаарласан гуурс шургуулсан Bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг, цагаан өнгийн гуурс, хар өнгийн асаагуур 1 ширхэг, MIAT Мongolia Airlines гэсэн бичиглэл бүхий онгоцны цахим билет, Б-гийн Б.Д-гийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ОМ223, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Air China ОМ0224 нислэгээр зорчсон тасалбарууд, Б.Д-гийн тээшнээс хураагдсан 7 хэсэг уут бүхий уутнуудын хамт нийт 71.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, М.А-ын биеэс хураагдсан хар өнгийн даавуун ууттай Power CR2032-1” гэсэн бичиглэл бүхий гар жин зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 

гар утсанд шинжилгээ хийсэн 6213-2, 6312-1 гэсэн тэмдэглэлтэй СD 2 ширхэг, Буянт-Ухаа дахь Гаалийн газраас ирүүлсэн хяналтын камерын бичлэгтэй СD-R 52Х гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг, Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албаны хяналтын камерын бичлэгтэй СD 1 ширхэг зэргийг  хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.А-, Б.Д- нарын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 2017 оны 0...сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 193 хоногийг тэдний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А-, Б.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.