Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

 

          М.А, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Н.Цэвээн,

шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ц.Цэвээн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус М.А, Б.Д нарт холбогдох эрүүгийн 201601000192 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт М.А, 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Б овогт Б.Д, 1991 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, .....тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан, /РД:ШУ91060309/,

Шүүгдэгч М.А нь Б.Дтэй санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваариласны дагуу Б.Д нь БНХАУ-д Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метафитамины агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Д нь М.Атай санаатай нэгдэн, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Аын санаачилан удирдан төлөвлөж үүрэг оролцоог хуваариласны дагуу БНХАУ-д Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: М.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Дд мөн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Аыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт бусдыг санаатай татаж оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэргийн хатгагчаар оролцсон гэм буруутайд,

Б.Дг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламж бүхий “мөс” гэх 72.8 грамм бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, М.Ат 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Дд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар, Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат оногдуулсан 7 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 5 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон 193 хоногийг, шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 193 хоногийг тус тус эдлэх ялаас хасч тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ц.Цэвээн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Аыг хар тамхи захиалж Б.Дг БНХАУ-д зорчуулсан гэх боловч М.А нь Б.Дгийн гуйлтаар олон улсын картыг өөрийн эхнэрийн ажлын хүнээс олж өгч тусалсан байна. Б.Дгийн тосч аваач гэх гуйлтаар нисэх онгоцны буудлаас өөрийн машин эвдэрсэн тул урд орой нь М.Аын хувиараа барьцаалан зээлдүүлэх газарт нь барьцаанд тавьсан байсан хүний автомашинаар Б.Дг тосч авч түүнд тусалсан байдаг. Өөрийн бус хүний машиныг унаж явсан байтал тухайн хүний машинаас үзлэг хийхэд гарсан эд зүйлийг нотлох баримтаар авч М.Аыг буруутгаж хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж түүнийг гэм буруутай мэт нэг талыг барьж шийтгэсэн нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. М.А нь хар тамхи мансууруулах төрлийн бодисыг сонирхлын төдий хэрэглэдэг нь үнэн боловч түүнд хар тамхи мансууруулах бодисыг захиалж олж авсан, худалдан борлуулсан гэх түүх, түүнийг ийм үйлдэл хийсэн гэж буруутгах нэг ч үндэслэл нотлох баримт хэрэгт байхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэнэ гэж заасан нэр томъёо байдаг гэтэл хавтас хэрэгт авагдсан гэрчүүд бүгд таамаг дэвшүүлсэн мэдүүлгүүд өгсөн байгаа юм. Гэрчийн этгээдүүд мэдүүлэхдээ бүгд М.Аыг хар тамхи хэрэглэж байсныг нь хүнээс сонссон, зардаг байж магадгүй зардаг гэдгийг нь хараагүй сонсоогүй гэх мэдүүлгүүд өгсөнөөс бус М.Аыг хар тамхи мансууруулах бодис зарж худалдан борлуулдаг болохыг баталж мэдүүлэг өгөөгүй ба энэ нь түүний гэм буруутайг хангалттай нотлохгүй байгаа юм. Мөн гэрчийн этгээдүүдийн мэдүүлгүүдэд эргэлзэх нэг гол шалтгаан бол хэрэгт авагдсан хар тамхитай холбоотой мэдүүлэг өгсөн гэрчийн этгээдүүд нь гэрчийн мэдүүлэг өгөх тухайн үедээ бүгд энэ төрлийн гэмт хэрэгт буюу хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр шалгагдаад явж байгаа сэжигтнээс гэрчийн мэдүүлэг авсан нь илтэд хууль бус үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд эдгээр гэрчүүдийн өгсөн бүх мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Энэ хэрэгт гол анхаарал татаж, М.Аыг хилс хэрэгт шийтгүүлсэн болохыг хангалттай нотолж байгаа баримт бол хавтас хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтын шинж чанараа алдсан баримт юм. Энэ нь тухайн үед М.Ат холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа гол нотлох баримтаа болгож эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болгож дээрхи хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллээр илрүүлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн дугаар авсан боловч үнэн хэрэгтээ гүйцэтгэх ажлын мэдээ мэдээлэл байхгүй гүйцэтгэх ажлын мэдээллээр авч хэрэгт авагдсан баримт нотолгоо байхгүйг зохих шатны хуулийн байгууллага нь шалгаж өөрсдийн хийсэн ажлаа няцаан тайлбарласан нь анхан шатны шүүхийн албан даалгаварт өгсөн албан тоотын хариугаар тодорхой болж байгаа юм.

Энэ нь бусдыг гэм буруугүйгээр хүний ам дамжсан үг, яриа, төдийхөн сэжиг, таамаг бүхий зүйлээр, нотлох баримтгүйгээр хилс хэрэгт таамаглал дэвшүүлэн буруутгаснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон явдал юм. 201601000192 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэхдээ гүйцэтгэх ажил хариуцсан тасгаас ирүүлсэн Г-258 дугаартай мэдээллээр уг хэргийг илрүүлсэн гэжээ. Гэтэл Эрүүгийн Цагдаагийн газрын 5 дугаар хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13/5-1540 дугаар бүхий албан тоотод дурьдахдаа “М.А нарт холбогдох хэрэгт гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж баримтжуулагдсан мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийн 79.3, 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хавсаргах шаардлагатай байх тул холбогдох материалыг ирүүлж манай ажилд тусална уу” гэсэн албан тоот явуулахад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 13/5-1566 тоот албан бичгийн хариун дээр “201601000192 тоот хэрэгт гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ, мэдээлэл, баримт сэлт байхгүй болно” гэсэн хариу албан тоот ирүүлсэн нь М.А, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг гүйцэтгэх ажил явуулж илрүүлсэн мэтээр зохиомол шинжтэй эрүүгийн хэрэг үүсгэж энэ талаар ямар ч баримт сэлт байхгүй гэсэн нь маш том эргэлзээ төрүүлж байгаа юм.

Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Б.Дг “хар тамхи сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл” оруулж ирсэн гэх боловч дүрс бичлэгийн шаардлага хангахгүй, түүний орж гарсан гэх хяналтын камерт дүрс бичигдсэн нь харагдахгүй байгаа нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны оролцогч нар үзээд тогтоож чадаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар үнэлэгдэх боломжгүй юм. Иймд М.Ат холбогдуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож түүнд оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Б.Дг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 72.8 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн ял халдаасан нь үндэслэл муутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол...” хэмээн заасан бөгөөд Эрүүгийн 201601000192 дугаартай хэрэгт Б.Дтэй холбоотойгоор хил гаалийн зөрчилтэй холбоотой баримт авагдаагүй байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.Дгийн эд зүйлсээс дээрхи 72.8 грамм жинтэй бодис гарсан. Гэхдээ дээрхи бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлийг хөдөлбөргүй нотолж чадаагүй. Б.Д нь мөрдөн байцаалтын явцад өөр өөр мэдүүлэг өгч байсан нь үнэн. Энэ нь түүнийг яллах үндэслэл болохгүй юм. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд буусан нь түүнийг хилээр сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэмээн тааварлаж ял халдаасан хэрэг боллоо хэмээн үзэж байна. Б.Дгийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэх боломжтой юм. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Б.Д нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах үйлдэл хийж байсан талаарх нотлох баримт нэг ч байдаггүй. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн худалдаалах зорилгоор хадгалсан гэх үйлдэлд худалдан борлуулахтай холбоотойгоор гэмт хэргийн үйлдэл байхгүй байхад худалдах гэж байгаа мэтээр ирээдүйд болох үйлдэлд ял халдаасан мэтээр ойлгогдож байна.

Иймд Б.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэснийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Отгонсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Энхтунгалаг өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд шүүгдэгч Б.Дг хилээр уг бодисыг оруулаагүй гэж маргаж байна. Уг бодисыг хилээр оруулсан гэдгийг нотлох зүйл бол камерын бичлэгээр харагддаг. Б.Дгийн мэдүүлгээр онгоцноос буугаад “кофе шоп”-д орсон гэдэг боловч бичлэгээр орж байгаа нь харагддагүй. Шууд хилээр нэвтрэн орж байгаа нь цаг, минуттай бичигдсэн байдаг. Энэ тал дээр маргах асуудалгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ц.Цэвээний давж заалдах гомдлын хувьд шүүгдэгчид тулган байцааж мэдүүлэг авсан зүйлгүй гэдгийг шүүгдэгч Б.Д өөрөө мэдүүлдэг. М.Аын биеэс “гар жин” гарч ирсэн нь үнэн. Хэргийн хувьд нотлогдсон.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.Аыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “метамфитамины” агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Б.Дг санаатай татаж оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,

Шүүгдэгч Б.Дг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “метафетамины” агууламжтай зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дахь “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ц.Б 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн: “...охин Б.Д 2014 онд манай дүү Баасанжаргалын хамт Чех улсад ажил хийх гэж яваад 2015 оны 10 дугаар сард буцаж ирсэн. Түүнээс хойш байр түрээслэн ажиллаж ганцаараа амьдарч байсан. Бидэнд хэлэхдээ нэг компанид ажил хийж байгаа гэсэн. Би түрээслэж байгаа байранд нь очиж үзээгүй. Би охинтойгоо байнгын утсаар холбоотой байдаг ба мөнгө төгрөг авч байгаагүй. Надад “гадагшаа явлаа” гэж хэлж байгаагүй. Харин наадмын үеэр “би хөдөө явлаа” гэж байсан...” /1хх 89-90/,

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн: “...охин Б.Д хамгийн сүүлийн шүүх хурал хүртэл “энэ хэрэгт хамааралгүй, улсын хилээр хар тамхи нэвтрүүлээгүй” гэдэг байсан. А гэх залуутай охин маань нилээн дотно харилцаатай болж түүнийхээ үгээр Хятад улс руу явж хар тамхи олж ирсэн гэдгээ бидэнд хэлсэн. Охин маань ярихдаа “Аын хар тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй, бас зарж борлуулдаг эсэхийг ч мэдэхгүй, Бээжин яваад олоод ир гэхээр нь яваад ирсэн, хайртай байсан учир үгүй гэж хэлж чадаагүй, А ч надад хайртай, бид хоёр болно, бүтнэ гэж ярьдаг байсан” гэж надад хэлсэн. Охин Б.Д батлан даалтаар гарч ирэхдээ нэг дэвтэртэй гарч ирсэн. Дэвтрийн завсар нэг дөрвөлжин цаасан дээр “Хайртай шүү, гараад уулзана аа” гээд бичсэн захиа байсан. Би охиноосоо “үүнийг хэн бичсэн юм бэ” гэхэд А хорих 461 дүгээр ангид хоригдож байх үед бичсэн захиа гэж хэлсэн. Би охиныхоо хоригдож байх үедээ өмсөж байсан хувцас, бусад зүйлийг шатаахдаа тэр захиаг шатаачихсан. А гэх залуу миний охиноос насаар ах бөгөөд охинд минь хайртай, дуртай гэж худал итгүүлж байгаад энэ хэргийг ганцааранг нь хүлээлгэж, өөрөө мултрах санаатай байсан юм байна. А миний охинд “Би эхлээд энэ хэргээс мултарчихвал, дараа нь чамайг мултлаад авна” гэсэн утгатай зүйл хүртэл хэлсэн байсан. Охин минь гэнэн томоогүй зангаасаа болж энэ хэрэгт анхнаасаа худал ярьж, Аыг өмгөөлж хамгаалж явсанд маш их харамсаж байна. Дээд шүүхэд гаргасан гомдлын шүүх хурал тарсны дараа Аын ээж намайг дуудаад “за одоо бид нар хоёр хүүхдээ гаргаад авчихлаа, санаа зоволтгүй, охиндоо хэлээрэй” гэж хэлсэн. Би ямар утгаар “охиндоо хэлээрэй” гэж хэлсэн болохыг мэдэхгүй. Би хариуд нь юу ч хэлээгүй. Цаад санаа нь охиныг маань мэдүүлгээсээ битгий буцаарай гэсэн утгаар “охиндоо хэлээрэй” гэж хэлсэн юм болов уу гэж бодож байна...” /3 хх 43-45/,

гэрч С.Л 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн: “...Би Дгийн ээж Баасансүрэнтэй 1995 онд танилцаж гэр бүл болсон. Тэр үед Д 4 настай байсан. Охин Д 2015 онд, ээж, дүүгийн хамт Чех улс руу ажил хийхээр яваад 10 дугаар сард буцаж ирсэн. Тэрнээс хойш өөрөө ганцаараа тусдаа амьдрах болсон. Өөрийнх нь яриагаар Сансарт байр хөлслөн амьдарч байгаа гэж байсан. Саяхан нүүх гэж байгаа гэсэн. Би тэр байранд нь очиж үзээгүй...”/1хх 92-93/,

гэрч Э.У 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: “...Би Атай 2002 онд танилцаж гэр бүл болсон, 2014 оноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ харж байгаа. Ер нь мөнгө, төгрөг олно гэсэн юм байхгүй. Харин Аын ээж нь хааяа хэдэн төгрөг өгдөг, ер нь бол миний цалингаар л болгодог. Аын хувьд ходоод, зүрх, элэг нь өвддөг. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэггүй...” /1хх 95-96/,

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн: “...манай нөхөр “чамд гадаад төлбөрийн карт байдаг бил үү” гэхэд нь “надад байхгүй, би найзаасаа асуугаад өгөх үү” гэж хэлээд хамт ажилладаг н.Баярдэлгэрээс “чамд гадаад төлбөрийн карт байна уу” гэхэд “байгаа, би ашигладаггүй юм, чи авбал ав” гээд надад картаа өгөхөөр нь нөхөртөө уг картыг өгсөн. Би нөхөр Аыг тухайн картыг юунд ашиглах гэж байгааг мэдээгүй, асуугаа ч үгүй. Би нөхрийнхөө асуудалд оролцоод юу хийх гэж байгаа, яах гэж байгааг нь асуугаад байдаггүй...” /3хх 41-42/

гэрч Н.З 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “...Би Атай танилын харилцаа холбоотой, байнга уулзаад байдаггүй. Аыг хар тамхи, мансууруулах бодис буюу “мөс” гэх бодисыг 1-2 удаа хэрэглэж байхыг нь харж байсан. Аыг хар тамхи, мансууруулах бодис хаанаас хэрхэн, яаж олж авдаг талаар мэдэхгүй. Аыг хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгааг хараагүй боловч зардаг гэж сонсож байсан. Би 2016 оны 02 дугаар сарын 18-19-ний өдөр БНХАУ-д байхдаа мөнгөгүй болчихоод А ахтай холбогдоод мөнгө асуухад “надад мөнгө байхгүй, харин чи БНХАУ-д байгаа бол наанаасаа мөс олоод ирээч” гэхээр нь “чадахгүй” гэдгээ хэлж байсан...” /1хх 98/

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “...би 2016 оны 02 дугаар сард тамхи хэрэглэж цагдаа нарт баригдаад цагдаагийн газар ирэхэд миний гар утсанд үзлэг хийсэн. Миний We chatанд /wechat/ А ахаас “Hi” гэсэн мессэж ирсэн байсан. Би We chatаа А ахыг нэрээр нь биш өөр нэрээр хадгалсан байсан. Цагдаа нар “энэ хэн юм бэ” гэхэд нь “Б ах байгаа юм, намайг Бээжинд байх үед We chatаар холбогдож “юм олдох уу” гэж асуухаар нь “би Монголд байхгүй байна, олдохгүй гэж хэлсэн” гэдгээ цагдаа нарт хэлсэн. Үүнээс өмнө намайг Монголд байхад А ах 2 удаа “юм олдох уу, хэрэглэх гэсэн юм” гэж асууж байсан талаар ч Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт хэлсэн. Б ахын “юм” гээд байгаа нь мөсийг хэлж байгаа юм. 2016 оны 10 дугаар сард намайг хориотой байхад Батзориг байцаагч ирээд А ахын талаар мэдүүлэг авсан. Би байцаагчийн асуусан асуултанд өөрийн мэдэх зүйлээ ярьсан. Мэдүүлэг авч дууссаны дараа тэмдэглэлд гарын үсэг зурахдаа мэдүүлгээ уншсан боловч сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Би А ахтай хамт мөс хэрэглэж байгаагүй, хэрэглэж  байхыг нь хараагүй. Намайг батлан даалтанд гарсны дараа 2017 оны 02 дугаар сард А ах надтай уулзаад “чи миний эсрэг мэдүүлэг өгч батлан даалтанд гарсан юм уу “ гэхээр нь “үгүй, би 18 хоног өлсгөлөн зарлаж, биеийн байдал муу байсан учир эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гарсан, би таны талаар өөрийн мэдэх зүйлээ ярьсан” гэж хэлсэн...” /3хх 46-48/,

гэрч Х.Э 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “...2015 оны 12 дугаар сарын сүүлээр Атай Зайсангийн орчим машинтай зөрөлдөж таарсан, тэрнээс хойш огт уулзаагүй. Тэгэхэд А нэг туранхай охинтой явж байсан ба Д гэж байсан. 2015 оны зунаас А гэнэт тураад эхэлсэн. Тэгээд л би Аыг хар тамхи татаж эхэлсэн байх гэж бодсон. Нэг хэсэг А Бээжин их явдаг болсон байсан, зургийг нь харахад их турчихсан байхаар нь “мөс” хэрэглээд байгаа юм байна гэж бодсон...” /1хх 99/

гэрч М.М 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн: “...намайг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр суудал захиалгын 325050 дугаарын утсан дээр захиалга авч байхад нэг дугаараас дуудлага орж ирээд “Улаанбаатар-Бээжин хоёр талдаа нисэх билет захиалмаар байна” гэхээр нь “та утсаа үлдээгээд паспортын мэдээллээ явуул” гэхэд “миний дугаар гээд 95121757” гэсэн утасны дугаараа үлдээхээр нь би өөрийнхөө гар утасны дугаарыг өгөөд “миний утас руу мэдээллээ явуул” гэхэд 95121757 дугаарын утаснаас “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 минутанд “Б. Д пасс номер Е1696664, РД:ШЮ91060309 эмэгтэй” 11:30 минутанд “1991 оны 06 дугаар сар 03, пас хугацаа 2021 оны 06 дугаар сарын 21-нд дуусна” гэсэн хоёр мессэж ирүүлсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 20-нд яваад 2016 оны 9 дүгээр сарын 21-нд буцаж ирэхээр “Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар” гэсэн чиглэлд билет захиалганд оруулаад би түрдээ баталгаажуулаад орхисон ба төлбөр нь төлөгдөөгүй учраас би буцаагаад цуцалсан. Нислэгийн тийз захиалгын ажилтанууд залгасан хүнтэй холбогдож захиалгыг нь баталгаажуулахын тулд гар утсыг нь авдаг...” /1 хх 100-101/,

гэрч Б.С.В 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн: “...би 2016 оны 9 дүгээр сард Ат мөнгө төгрөг зээлдүүлсэн асуудал байхгүй. Би 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд Монголд байгаагүй. “Эрхүүд” байж байгаад ирсэн...” /1 хх 104-106/,

гэрч Э.Б 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн: “...би орон сууцыг түрээслэнэ гээд зар тавьсны дагуу утсаар ярьж байгаад ирсэн. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түрээслээд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эргүүлэн авсан. Төлбөр болох 500 000 төгрөгийг сар, сард нь төлөхөөр тохиролцсон байсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Байрны төлбөрийг хугацаанд нь өгөхгүй байсан учраас би гарах шаардлага тавьсан. Анх надад 600 000 төгрөг өгсөн, үүний барьцаанд 100 000 төгрөг үлдсэн нь сарын төлбөр байсан. Хоёр дахь сарын төлбөрийг 10 гаруй хонож байж хоёр тасдаж өгсөн. Манай байранд байсан эмэгтэй эхний төлбөр болох 100 долларыг намайг дуудаж өгсөн. Ингээд нэхүүлэн байж дараагийн төлбөрийг Хил Хамгаалах Ерөнхий газрын байрны урд байрлах ногоон өнгийн өндөр байшин болох гэрт нь очиж 300 000 төгрөгийг авсан. Миний бодлоор түрээслэсэн байранд А амьдардаггүй юм шиг санагдсан. Анх “У” үсгээр эхэлсэн 1991, 1992 оных болов уу гэмээр урт үстэй, насаар бага нэг эмэгтэй ирсэн. Анх надад 400 юань өгөх гээд байхаар нь би аваагүй. Маргааш нь гэрээ байгуулахаар болж би гадаад паспортыг нь авч үлдсэн. Б.Дгийн Е1696664 дугаартай гадаад паспортын зургийг үзүүлэхэд М.Атай хамт байсан охин мөн байсан. Тэд өөрсдийгөө гадаад руу их явдаг, төлбөрийн хувьд асуудалгүй гэдэг байсан...” /1хх 107-109/,

гэрч Ж.Б 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн: “...М.А, Б.Д нарыг танихгүй. Миний “Худалдаа хөгжлийн банкны” карт яагаад тэр хоёрт очсон юм бэ гэхээр надтай хамт ажилладаг Ууганцэцэг “юань карт байна уу, 2 хоног хэрэглэчихээд өгье” гэхээр нь өгсөн. Юунд яах гэж ямар зорилгоор ашиглах гэж байгааг нь мэдэхгүй. Би картны үлдэгдлээ шалгаагүй. Одоо ч картаа буцааж аваагүй байна. Ууганцэцэгт картыг өгөх үед дансанд ямар ч мөнгө байхгүй байсан...” /1хх 110-111/,

гэрч Г.Б 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Атай 2011 онд тоосгоны үйлдвэр дээр танилцаж байсан. Тэр цагаас холбоотой байгаа. Одоо Аын хадмын хашааг нь манаад амьдарч байна. Цалин хөлс авдаггүй. Дг танихгүй. Уаа гэж эмэгтэйг танина. Энэ эмэгтэй 2016 оны хавар Атай 2 удаа “Бэлхийн” хашаанд ирсэн. Дараа нь 2016 оны наадмын дараа намайг гэртээ байхад А над руу утсаар яриад “Тэрхийн цагаан нуурт явж байсан чинь С машин эвдэрлээ наанаасаа сэлбэг авчраад засаад орхи, ирэхдээ нэг хүн аваад ирээрэй чам руу утсаар ярих байх” гэж хэлэхэд удалгүй нэг дугаараас “Уаа байна, 13 дугаар хорооллын тэндээс ирээд ав, ирэнгүүтээ залгаарай” гэсэн. Би 13-т очоод Уааг аваад өөрийнхөө машинтай “Тэрхийн цагаан нуур руу” очсон...” /1хх 112-113/,

гэрч Б.Г 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн: “...Дг Аын найз эмэгтэй гэж зүс мэддэг байсан. Дтэй ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Би 96404545 гэсэн скайтелийн дугаарыг 2017 оны өвөл хүртэл ашиглаж байгаад гар утсаа хаячихсан. Үүнээс хойш уг дугаарыг ашиглаагүй. Би Ааас 25-25 УБ.. гэсэн дугаартай, ногоон өнгийн “Ягуар” загварын тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр авна гээд унаж байгаад мөргөлдүүлчихсэн юм. Уг машины дугаарын сүүлийн үсгийг санахгүй байна. Ат машины мөнгөө өгөөгүй байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөг өгөхөөр болсон. А надад “Худалдаа хөгжлийн банкны” данс өгөөд “энэ данс руу шилжүүлчих” гэхээр нь Атай хамт явж байгаад Хүүхдийн 100-н “Голомт” банкнаас шилжүүлж байсан. Би гүйлгээний утга дээр өөрийнхөө нэр, гар утасны дугаарыг бичсэн. Машиныг 5 сая төгрөгөнд авахаар анх тохиролцсон боловч би уг машиныг мөргүүлээд засвар нь бараг 2 сая төгрөг болно гэж байсан тул А “За за надад 3 сая төгрөг өгөөд өөрөө наад машинаа засуулаад ав” гэж хэлсэн. Би Аын өгсөн дансанд 3 сая төгрөг шилжүүлэхэд машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн боловч А тэр үеэс хойш алга болчихсон. Одоог хүртэл тэр машин журмын хашаанд байгаа. Уг машин хэний нэр байдаг болохыг  мэдэхгүй. Машины бичиг баримт байхгүй тул журмын хашаанаас авч болохгүй байгаа. Өөрөөр Атай мөнгө, төгрөгний асуудлаар холбогдож байгаагүй. 01-45 УНЕ улсын дугаартай машиныг би унаж байгаагүй. А сар гаруйгийн өмнө надтай утсаар яриад “Чи ахтайгаа яагаад уулзахгүй байгаа юм бэ? Д чиний талаар шүүх дээр баахан юм яриад байна лээ” гэхээр нь “юу ярьдаг юм бэ” гэхэд “за за” гээд утсаа тасалчихсан. Би тэр хоёртой нийлж гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Би уг байранд мөнгө шилжүүлсэн өдрөө Аын хамт очиж байсан. Түүнээс өмнө 1 удаа очиход А “ор билүү буйдан зөөж гаргах гэсэн юм” гэхэд нь хамт очиж байсан. Уг байрандаа Дтэйгээ хамт амьдардаг байсан болохыг ч мэдэхгүй. Би хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн. Гэвч би тогтмол хэрэглэдэггүй. Атай 2016 оны зун Аын Бэлхэд байдаг гэрт нь “мөс” хэрэглэж үзсэн. Үүнээс өөрөөр хэрэглэж үзээгүй. Дтэй хамт мансууруулах бодис хэрэглэж үзээгүй...” /3хх 38-40/,

гэрч Ж.Б 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 а байрны 113 тоот байрыг би 2015 оны 9 дүгээр сард 0.8 хувийн зээлэнд хамрагдан худалдан авсан юм. 2015 оны 9 дүгээр сараас эхлэн уг байрны эзэмшигчээр явж байна. 2015 оны 9 дүгээр сард худалдан авснаасаа хойш өөрөө амьдран сууж байгаагүй. 2016 оны 8 дугаар сард нэг өдөр оюутан бололтой нэг охин ирж уулзаад өөрийгөө Уа гэж танилцуулаад байр түрээслэх талаар ярилцаад байраа түрээслүүлэхээр болж аман гэрээ байгуулсан. Ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй. Сард 700 000 төгрөг төлж байхаар тохиролцоод барьцаа мөнгө гэж 600 000 төгрөг бэлнээр аваад байрандаа оруулсан. Байр түрээсэлсэн охин “Байрны үнэ арай өндөр байна” гэхэд нь “Байрны сарын түрээсийг бууруулах боломжгүй, харин би хэрэгцээт тавилгыг суурилуулж өгнө” гэж тохирсон. Би байранд тавилга захиалан /ор, зурагт, зурагтын тавиур, сандал, ширээ/ шинээр тавьж өгсөн. 2 сар орчим байрны түрээсийн мөнгөө өгөхгүй, гэрээгээ хийх талаар ярилцахгүй байхаар нь би байраа шалгуулахаар ажлынхаа хүнд илүү түлхүүрийг өгөөд явуулсан юм. Тэгтэл манай ажлын хүн байранд очиход нь “гэрт удаан хугацаагаар хүн байхгүй байсан юм шиг тоос шороотой, энд тэндгүй хог хөглөрсөн байдалтай баахан хүн шоудсан байдалтай байна” гэж надад хэлсэн. Уа гэх охин надтай дахин холбоо бариагүй, манай байранд ирээгүй, түрээсийн мөнгөө хийгээгүй алга болсон тул би хаалганыхаа голыг сольсон. Уа гэх охинтой уг нь түрээсийн гэрээ байгуулахаар гэрээний загвар өгсөн боловч гэрээг бөглөөгүй, ширээн дээр орхисон байсан. Уа гэх охины талаар надад ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Тухайн үед 98-тай дугаар өгч байсан санагдаж байна. Өөрийгөө Уа гэж л танилцуулж байсан болохоос би тэр охины бичиг баримтыг үзэж шалгаагүй. Тэр охинтой дахин уулзаагүй. Тэр охиныг манай байранд байх үед би очиж байгаагүй. Ямар хүмүүстэй амьдарч байсан, манай байранд юу хийдэг байсан талаар надад мэдэх зүйл байхгүй...” /3хх 49-51/,

гэрч А.Б 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн: “...2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э.Б гэх хүн 01-45 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Кровн” маркийн тээврийн хэрэгслийг 8 500 000 төгрөгөнд тавьсан. Гэвч тухайн үед Б гэх хүний машиныг авсан хүн уг зээлийг төлөх ёстой байсан боловч төлж чадахгүй байсан тул зээлийн хугацаа 1 жилийн дараа дуусахад 2015 оны 9 дүгээр сард бид уг тээврийн хэрэгслийг хураан авч зарын дагуу бусдад 7 сая төгрөгөөр зараад нэр шилжүүлэх бичгийг хийж өгсөн. Бид Э.Б гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг өөр хүн төлөх ёстой гэж байсан. Энэ асуудал одоогоос 2 жилийн өмнө болсон тул уг зээл төлөх ёстой хүний нэрийг санахгүй байна. Мөн бид уг машиныг зарын дагуу зарах үед худалдаж авсан хүний нэрийг сайн санахгүй байна. Үүнтэй холбоотой баримт бичиг гэх зүйл байхгүй. 2015 оны 9 дүгээр сард бид машиныг зарахдаа тухайн нэр шилжүүлэх бичгийг хийж өгсөн боловч нэрээ шилжүүлээгүй бололтой хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 01 дүгээр сард 88112632 дугаарын утаснаас нэр шилжүүлэх тухай албан бичиг дахиж өгөхийг хүсэн ярьж, мессеж ирүүлсэн байсан. Гэвч анх авсан нэр шилжүүлэх бичигт бичүүлсэн хүний нэрээ өөрчилж Насанболдын Энхтүвшин гэх хүний нэр рүү шилжүүлэхээр бичиг хийлгүүлсэн. Одоо манайх үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул уг гэрээг хуулбарлан гарган өгч байна. Уг тээврийн хэрэгсэл хаана байгаа, эзэмшигч нь хэн болох талаар хэлж мэдэхгүй байна. 2016 оны 1 дүгээр сард бид манай нэр дээр байсан уг тээврийн хэрэгслийг Н.Э гэх хүний нэр рүү шилжүүлэх тухай бичгийг 88112632 дугаарын эзэмшигчид хийж өгсөн. Үүнээс хойш уг тээврийн хэрэгслийг манай нэр дээрээс хасуулсан эсэхийг огт мэдээгүй. Би Б.Д, М.А гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” /3 хх 52-54/,

гэрч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “...А 2016 оны 04 дүгээр сард надаас “ангийн бууны сум байна уу” гэж асуухад нь бид хоёр уулзаж байсан. Би Аыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй. Аыг хар тамхи, мансууруулах бодис бусдад зарж борлуулдаг талаар хүнээс сонсож байсан...” /2хх 97/,

шинжээч Б.Э 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Б.Д, М.А 2016-09-26” гэж хаягласан тус бүр 90 мл хуванцар саванд хийсэн шээс, хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б тогтоолтой ирүүлсэнг хүлээн авч стандарт ажлын зааврын дагуу дээж бэлтгэн шинжилгээ хийхэд Б.Дгийн шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, М.Аын шээсэнд метафитамины агууламж илэрсэн.

Манай шинжилгээ хийдэг арга, аргачлал олон улсын итгэмжлэлийн хүрээнд батлагдсан зааврын дагуу чанарын болон тест оношлуураар давхар шалгаж хийгддэг учир эргэлзэх асуудал байхгүй. Дээрх оношилсон гэх тестийг /Ce Multi Drung Screen Test Cup/ ашиглахдаа шээсийг тасалгааны температурт хөрсөн үед 3 дүрж, 10 минут тэгш гадаргуу дээр тавиад дараа нь үр дүнг унших зааврыг мөрдсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Зааврын дагуу ашиглаагүй тохиолдолд тест оношлуур алдаатай заах тохиолдолд гарч болзошгүй. Химийн шинжилгээний үр дүн эргэлзээ, алдаа гарах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжийг 1 дүгээрт хүчиллэг болон шүлтлэг орчинд ууршуулан, тунадасыг бэлтгэн микроскопоор, 2 дугаарт 10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест оношлуураар давхар шинжилж дүгнэлтийг гаргадаг. Шинжилгээнд ирүүлсэн шээс 14 хоног болоод биологийн шинж чанараа алддаг тул устгалд оруулдаг. Шинжилгээний материалыг хөргөгчинд 14 хоног зааврын дагуу хадгалж, зааврын дагуу устгадаг. Шээсийг архивлах боломжгүй. Би Машбатын А болон Баасансүрэнгийн Д гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №8513 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв бөгөөд шинжээчийн зүгээс хууль сануулсан мөрдөгчийн тогтоолд гарын үсэг зуран дүгнэлт гаргадаг тул ямар нэгэн худал, нөлөөтэй дүгнэлт гаргах үндэслэл байхгүй...” / 3хх 62-64/,

Шүүгдэгч М.Аын 2016 оны 11 дүгээр 03-ны өдрийн: “...Дг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр wechat-аар  “та намайг маргааш нисэх онгоцны буудал дээрээс тосоод аваарай, өдрийн 12 цагт очно” гэхээр нь би машинтай очиж тосож авсан. Тэр машин нь Б гэх залуугийн машин ба надаас 3.500.000 төгрөг зээлээд барьцаанд үлдээсэн юм. Би Дг БНХАУ-руу зардлын мөнгийг нь төлж явуулаагүй. Мөн Дд "Мөс" гэдэг хар тамхи олоод ир гэж явуулж байсан юм байхгүй. Сүүлийн удаа Хятад руу явахдаа бараанд явна гэхээр нь хувцас хунар авчрахаар явсан гэж бодсон. Д явахынхаа өмнө "3.500.000 төгрөг зээлээч" гэсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан учраас эхнэр Ууганцэцэгийн найзын картыг асууж байгаад олж өгч явуулаад “очоод хэлээрэй, би мөнгө олчихоод араас чинь шилжүүлье” гэсэн. Би багын найз С 3.6 сая төгрөг зээлэхэд миний данс руу 3-4 удаа тасалж орж ирсэн. Уг мөнгийг “Худалдаа хөгжлийн банкны” картны данс руу нь хийчихээд Дд “we chat”-аар мөнгө хийсэн шүү гэж хэлсэн. Тэр данс руу юань хийгээгүй төгрөг хийсэн. Би Дд "мөс" гэх хар тамхи аваад ир гэж мөнгө төгрөг явуулаагүй, Миний шээснээс яагаад хар тамхи хэрэглэсэн гэж хариу гарсныг мэдэхгүй. Би ямар нэгэн хар тамхи хэрэглээгүй. Миний халааснаас гарч ирсэн жинг би өөрийн жолооД явсан машины жолоочийн суудал дунд хайрцагны завсраас олоод халаасандаа хийчихсэн байсан юм. Түүнээс биш би "мөс" зарахдаа ашиглаагүй. Би Дтэй дотно харьцаатай байдаг тул зүгээр л мөнгө олж өгч тусалсан. Урьд нь бас надаас 500 000 төгрөг гуйхад нь тусалж чадаагүй дээ харамссан учраас дахиад гуйхаар нь олоод өгчихье гэж бодсон...” /1хх 197-199-р хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 12-ны   өдрийн:   “...Би яллагдаж байгаа зүйл ангиудыг хүлээн   зөвшөөрөхгүй байна. Би Дд хар тамхи захиалсан асуудал байхгүй, энэ зүйл ангиудад заасан үйлдлүүдийг хийгээгүй. Д “гадаад гүйлгээний карт олоод өгөөч” гэхээр нь түүнтэй дотно харилцаатай байсан учир эхнэртэй хамт ажилладаг хүний “Худалдаа хөгжлийн банкны” картыг олж өгсөн. Д “Бээжин рүү явна” гэж байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой надтай “we chat”-аар холбогдож “Би маргааш 12 цагт онгоцноос бууна, намайг тосоод аваарай” гэхээр нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Дг “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны  буудлаас тосч авсан.  Д чемоданаа машины ард хийгээд бид хоёр хөдлөөд Нисэх онгоцны буудлын постоор гарах гэж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг баривчлаад цагдаагийн газар авчирсан. Дгээс мэдүүлэг авахад тэрээр намайг “Бээжингээс хар тамхи худалдаж авах хүнийг зааж өгөөд, захиалаад, мөнгө шилжүүлээд, би Аын хэлснээр яваад ирсэн” гэж мэдүүлсэн. Би 2015 оны сүүлээр Дтэй караокед танилцаж байсан. 1-2 сарын дараа ойр дотно, эр эмийн харилцаатай болсон. Тэр үед би найз Сергейгээс машин авчихсан байсан тул түүнээс 3.6 сая төгрөг зээлсэн гэхэд болох юм байна гэж бодоод Дд тус болохын тулд худал мэдүүлсэн. Миний биеэс гарч ирсэн гэх гар жинг би Дг хүлээж байхдаа машины дотор талыг цэвэрлэж байгаад дунд хайрцагны завсраас олсон. Уг жинг яагаад халаасандаа хийснээ санахгүй байна, хаях гээд л халаасандаа хийсэн байх. 01-45 УНЕ улсын дугаартай “Тоёота кровн" маркийн тээврийн хэрэгслийг Б гэх залуу надад 3 сая төгрөгний зээлэнд тавьсан юм. Би тээврийн хэрэгсэл болон өөр бусад эд зүйл барьцаалж бусдад зээл олгодог. Уг машиныг баригдахаасаа 10 гаруй хоногийн өмнө авсан. Би аялал жуулчлалын чиглэлээр гадаадын жуулчдыг загасчлалаар авч явдаг юм. Мөн би тээврийн хэрэгсэл болон өөр эд зүйл барьцаалж хүмүүст бага хэмжээний мөнгө төгрөг зээлж, мөнгөө эргэлдүүлдэг. Би Дтэй үгсэн тохиролцож энэ гэмт хэргийг үйлдээгүй. Би мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис тогтмол хэрэглэдэггүй...” /3хх 83-88-р хуудас/,

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн: “...Д өөрийгөө бусдад Уа гэж танилцуулдаг. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.Д Бээжин явсныг мэднэ. Нэг барилгын компаний захиралтай явна гэж байсан, ямар ажлаар явсан болохыг мэдэхгүй. Би Дг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бээжин рүү явуулаагүй. Г ямар ч машин зараагүй. Би Д рүү хэн мөнгө шилжүүлсэн болохыг мэдээгүй...” /3хх 94-95-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Дгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн: “...Би Ааас 3.000.000 төгрөг зээлж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөртөө ойр зуурын хувцас авахаар Бээжин явсан. А надад бэлэн мөнгө байхгүй араас чинь мөнгө шилжүүлнэ гээд олон улсын виза карт өгсөн. Тэр нь “Худалдаа хөгжлийн банкны” карт байсан ба Д орсон нэртэй хүний карт байсан. Би БНХАУ-руу явах тийзийг Баянгол зочид буудлын урд талын байранд байх МИАТ-н төв байрнаас очиж авсан. Тийз ирж очихын 1.000.000 төгрөг болсон ба өөрт байсан 600.000 төгрөг дээрээ нэмээд дотно харьцаатай нэг залуугаасаа 400.000 төгрөг аваад тийзний мөнгөтэй болсон. 600.000 төгрөгийг би бас дотно харьцаатай залуучуудаас авсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад Бээжинд очоод нэг зочид буудалд хоногийн 150 юань төлж орсон. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө би Атай we chat-аар холбогдоход "мөнгө хийчихсэн байгаа шүү" гэхээр нь үзэхэд 5000 юань байсан. Би тэр мөнгөнөөс 4000 юанаар нь өөртөө хувцас аваад буудалдаа 19-20 цагийн үед ирээд амарсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой дахин Атай we chat-аар холбогдоход карт руу “дахин 5000 юань хийсэн” гэхээр нь би өөртөө 1000 юаниар хувцас авсан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 06 цагийн үед буудлаас гарахдаа тооцоонд 450 юань төлөөд гарсан. Ингээд 12 цаг өнгөрч байхад “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Надад сонсгосон зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...” /1хх 207-208-р хуудас/,

 

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн: “...А надтай нилээн дотно харилцаатай болсноос хойш буюу 2016 оны хавраас эхлэн бага багаар "Чи урагшааа нэг яваад ирэх үү, нэг юм олоод ирэх үү" гэх мэтчилэн зүйл ярьдаг байсан. Ер нь би Ат их дасаж хайртай байсан учир Аын үгнээс гарахаа больсон байсан. А надад хайртай, хоёулаа хамт амьдарна гэж хүртэл хэлдэг байсан. Би Ат их итгэж, тэр хүний төлөө бүхнийг хийхэд бэлэн болсон байсан. Би Аыг "мөс" гэх нэршилтэй хар тамхи хэрэглэдэг байсныг мэдэх ба түүнд "үүнээс болж амьдрал чинь сүйрнэ" гэж хэлдэг байсан. Аыг өөрөө хэрэглэж байхыг би харсан боловч, хэн нэгэнд зарж худалдаалж байхыг хараагүй. А "мөс" гэх нэршилтэй хар тамхиа Хятадаас олж авдаг байсан учир намайг "Бээжин рүү яваад ир, нэг хүнтэй уулзаад "мөс" аваад ир, би онгоцны зардлыг өгье, энэ утасны дугаараар Д гэх хүнтэй уулзаад "мөс" аваад ирээрэй, би наад хүнтэй чинь ярьчихсан байгаа" гэж хэлсэн. Би Ат хайртай байсан учир татгалзаж чадаагүй, Бээжин рүү ниссэн өдрийнхөө өглөө /2016.09.23/ А бид хоёр  эхнэрийнх нь ажил дээр очиж “Худалдаа  хөгжлийн  банкны”  гадаад гүйлгээний карт аваад, мөн гэрээс нь тийзний 2 сая төгрөг болон 200 доллар авсан. А миний гар утсан дээр өөрийнхөө We chatыг суулгаж, тэр Д гэх хүнгэйгээ холбогдоод байсан. А бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол зочид буудлын урд байх Монголын иргэний агаарын тээврийн тийз захиалах төв оффис дээр очиж “Бээжин-Улаанбаатарын” чиглэлд 2 талдаа тийз захиалж, Аын өгсөн 2 сая төгрөгнөөс тийзний мөнгийг төлөөд надад буудал, хоол унданд хэрэглээрэй гээд 200 доллар өгсөн. А “Худалдаа хөгжпийн банкны” карт өгөөд "Чи ямар ч байсан энэ картыг аваад явж бай, би араас чинь энэ карт руу мөнгө хийнэ. Чи Д гэх хүнд картанд байгаа бүх юаниа өгөөрэй" гэсэн. Намайг Хятадад байхад А над руу залгаад "Д гэх хүнтэй Сан-Лю-Тун гэх худалдааны төвийн ойролцоо уулзаарай" гэсэн. Удалгүй "Дтой уулзсан уу, холбогдсон уу, юу болж байна" гэж асуудаг байсан.   2016 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө А утсаар яриад “3 сая төгрөг шилжүүллээ, Дтой уулзаад юм аа аваарай" гээд надад  Д гэх хүний утасны  дугаарыг өгсөн. Намайг Монголоос явахад Д гэх хүндээ "Монголоос мөс авахаар эмэгтэй хүн очно" гэж хэлсэн   байсан.   Д гэх хүнтэй би утсаар яриад Сан-Лю-Тун гэх худалдааны төвийн ойролцоо уулзаж шөнийн 23 цагийн үед гадуураа хар уутанд савласан, дотроо 7 ширхэг жижиг уутанд хийсэн цагаан өнгийн зүйл авсан. Би Хятадын бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй тул “Д” гэх хүнд виза картаа өгөөд тэр өөрөө картнаас мөнгөө авсан. Би буцаж буудалдаа ирээд ачаа бараагаа янзлаад “Д” гэх хүнээс авсан мөснүүдээ Аын заасны дагуу гоо сайхны кошлек, буудлын савангийн хайрцаг зэрэгт салгаж чемодандаа хийсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монголд буухад А намайг тосч авахаар цагаан өнгийн "кровн" маркийн машинтайгаа ирчихсэн байсан.

 Миний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг мэдүүлэгт дурдагдсан 2016 оны 08 дугаар сарын 04-нд Бээжин явж мөс авчирсан гэдэг нь худлаа. Цагдаагийн газар ирэхэд миний гадаад паспорт дээр 2014 оны 08 дугаар сарын 04-нд Бээжин яваад ирсэн штамб дарагдсан байсан. Цагдаа нар "чи энэ үед бас хар тамхи авчирсан уу" гээд асуугаад байхаар нь айж сандарсандаа “А хэлсний дагуу мөсөнд явсан” гэж хэлсэн. Гэвч тийм зүйл болоогүй. Би Аын хэлсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 23-нд Бээжин рүү явсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр   сэжигтний мэдүүлэг өгсний дараа өмгөөлөгчтэйгээ уулзах үед А "Чи надад хайртай хэвээрээ биз дээ, удахгүй хоёулаа эндээс гарна, миний эсрэг мэдүүлэг битгий өгөөрэй, намайг шоронд суулгах гээд байгаа юм уу, чи надад хайртай гэчихээд яагаад миний эсрэг мэдүүлэг өгсөн юм бэ" гэж дандаа хэлдэг байсан. Гэтэл А нэг ч удаа сэтгэлзүй болон бусад байдлаар тус болж дэмжлэг үзүүлж байгаагүй. Би шүүхээс таслагдаад хорих 407 дугаар анги руу ачигдаад тэнд ялаа эдэлж байхад хэрэг Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүх рүү шилжиж миний бие батлан даалтанд гарах үед А надтай уулзаж “Манай эхнэр чамайг гаргаж авлаа шүү, тэгээгүй бол чи хоригдох байсан, би ч гэсэн 409 дүгээр ангид ял эдлэх байсан" гэж хэлж байсан. Би Бээжинд   таксины   жолоочоос  хятад   дугаар   авсан   байсан   бөгөөд А өөрийнхөө 88112632 гэсэн дугаараас залгаж "юм аа авсан уу, юу болж байна" гэж асууж байсан. Монголд онгоцноос буугаад 95121757 гэсэн дугаар руу нь залгаж ярьсан. Аын биеэс жин гарч ирсэн ба "жинг чинийх гээд хэлчихье" гэж А нэг удаа надад хэлэхэд нь "үгүй, чамаас гарч ирсэн биз дээ" гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн газар анх удаа ирэхэд тал талаас цагдаа нар их зүйл асууж, хэл амаар доромжилж айлгаж байсан. Гэвч ингэлээ гээд миний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэг худал биш. Харин 2016 оны 8 дугаар сарын 04-ний үйлдэл худал. А над руу “мөнгө шилжүүлнэ” гээд хэлж байсан тул би Аыг надад мөнгө шилжүүлсэн гэж ойлгосон. Би Г энэ хэрэгт огт холбогдолгүй гэж бодож байна. А бид хоёр Бээжин явах талаар ярилцаж байхад Ганбаяр хажууд байдаггүй байсан. Над руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр яагаад Ганбаяр гэж бичигдсэн болохыг мэдэхгүй байна. Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бээжин рүү хар тамхинд яваагүй, зугаалах, хувцас худалдаж авах зорилгоор явж байсан...” /3 хх 71-77/ гэх мэдүүлгүүд,

эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх 87-88/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23, 40-44, 50-56, 77-83/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-22/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 249, 2 хх 1-2/, нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33, 45-48/, гадаад паспорт болон картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 36-39/, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 58-63/, арилжааны банкуудад эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 64-65/, гар утсанд шинжилгээ хийж ирүүлсэн СD, дуудлаганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66-73/, Буянт-Ухаа дахь Гаалийн газраас ирүүлсэн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 74-76/, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албанаас ирүүлсэн DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 84-86/, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /1хх 150-155/, Орон сууц хөлслөх гэрээ /2хх 63-65/,

шүүгдэгч Б.Дгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 223/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх 224, 232/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 226/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 229-232/, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 233/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх 234/,

Шүүгдэгч М.Аын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 214/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 215/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх 216, 219/, гэрлэлтийн баталгааны хуулбар /1хх 221/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх 221-222/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8513 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Б.Д гэж хаягласан шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, М.А гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ын агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт /1хх 115/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8514 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “...52-1, 53-1, 55-1, 56-1, 57-1, 58-1, 59-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл тус бүрийн найрлаганд метамфетамины агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /1хх 116-121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 6213 дугаартай дүгнэлт /1хх 125-129/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8515 дугаартай дүгнэлт /1хх 130-139/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1088 дугаартай шүүгдэгч М.Ат холбогдох дүгнэлт /1хх 143-144/, 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1087 дугаартай Б.Дд холбогдох дүгнэлт /1хх 146-147/ зэрэг хэрэгт цугларсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогД тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Аыг шүүгдэгч Б.Дг БНХАУ-ын Бээжин хот руу явуулахдаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ж.Баярдэлгэрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банкны” юаны картыг олж өгч, улмаар уг картаар дамжуулан нийт 3230 юань шилжүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Буянт-Ухаа” дахь нисэх онгоцны буудлаас тосох зэргээр шүүгдэгч Б.Дг сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 72.8 грамм “мөс” гэх бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд “эр, эмийн харьцаатай” байсан хувийн байдлаа ашиглан гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хатгагч” гэж дүгнэж зүйлчлэлд өөрчлөлт оруулсныг хууль зөрчөөгүй гэж үзэв.

М.А, Б.Д нарын үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тэдний  үйлдсэн хэргийн  нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Д.Э гаргасан “зүйлчлэл хөнгөрүүлэх ”, шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ц.Ц гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ц.Цэвээн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ