| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03103/И |
| Дугаар | 181/ШШ2024/03587 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03587
2024 09 27 181/ШШ2024/03587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ё тоотод оршин суух, а ё-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сх, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ётоотод оршин суух, а /РД: ё/,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийг зөрчин хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаартай шийдвэрээр ёнараас 82,775,310 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ё, ё нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 29 байрны 10 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээнийё-иар үнэлгээ хийлгэхэд ё, ё нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 29 байрны 10 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 12 өдрийн 4159/11675 дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2022 оны 06 сарын 13 өдөр хүлээн авсан болно. Миний зүгээс тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын төвд байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн миний орон сууцыг ашиглагдаад удсан, мөн засвар хийгээгүй гэх мэтээр илтэд худал тайландаа тусгаж зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбайн хэмжээ илт багатай орон сууцуудтай харьцуулж миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ё, ё нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 29 байрны 10 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ё шүүхэд гаргасан шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 12 өдрийн 181/ШШ2022/00817 дугаартай шийдвэрээр ёнараас 82,775,310 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ёгийн хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 29 байрны 10 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байсныг олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын үнийн саналыг авч хооронд нь тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох ёд үнийн санал авах талаар мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, үнийн санал авч төлбөр төлөгч талтай тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, мөн шинжээчээр тогтоолгосон үнийн саналыг хуульд заасан хугацаанд ёд мэдэгдээгүй зэрэг хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд ё нь гуравдагч этгээдээр оролцож байгаа тул өөрийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахаар бие даасан шаардлагыг гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ёгийн эрхийг зөрчин хийлгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 29 байрны 10 тоот хаягт байрладаг 104,37 м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр ё, ёомпаниас 82.136.478 төгрөгийг гаргуулж Хас банканд олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй х 10 тоотод байрлах 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Бүрэн хурд хүч ХХКомпани ё нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22381374/1 тоот тогтоолоор битүүмжлэн, 2023-05-12 ны өдрийн 22381374/2 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 287.636.000 төгрөгөөр үнэлсэн байна. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023-06-26-ны өдрийн 4-159/12608, 4-159/12611, 1-159/12612 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 04 сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 181/ШШ2022/00817 шийдвэр, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар 181/ГХ2022/01011 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дугаар 181/ШЗ2022/12879 Шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын №4-159/1054/ мэдэгдэл зэрэг баримтууд ирүүлсэн.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан №02/05 гомдол, Итгэмжлэл, 01011 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 12879 дугаартай захирамж, 817 дугаартай шийдвэр, №4-159/22521 тоот алба бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 159/01 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 4-159/22642 тоот Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 4-159/22643 тоот Мэдэгдэл, №4-159/22641 тоот албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын №10/10451 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн №1576 тоот албан бичиг, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлан дуудах мэдэгдэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаар 274 хариу мэдэгдэх хуудас, зураг/канондсон/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай дугаар 93 тогтоол, Шинжээч томилох тухай дугаар 5/231 тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх тодруулсан тэмдэглэл,ё хөрөнгийн үнэлгээний тухай, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх үзлэгийн акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, төлбөрийн баримт, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, Төлбөрийн баримт, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэх баримтууд хавсаргагдсан байна.
Гуравдагч этгээдээс: иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ё нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байршилтай, супер засвар хийсэн байхад ашиглагдаад удсан, мөн засвар хийгээгүй гэх мэтээр тайланд тусгаж, зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр шинжээчээр ёыг томилсон боловч хөрөнгийн үнэлгээгё гаргасан нь үндэслэлгүй тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ёгийн миний хамтран өмчилдөг үл хөдлөх хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байсныг нь олж мэдсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын үнийн саналыг авч хооронд нь тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой байхад ёд үнийн санал авах талаар мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, үнийн санал авч төлбөр төлөгч талтай тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, мөн шинжээчээр тогтоолгосон үнийн саналыг хуульд заасан хугацаанд ёд мэдэгдээгүй зэрэг хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ёгийн эрхийг зөрчин хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргажээ.
5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгч, барьцаа хөрөнгийн эздэд мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээчийг зохих журмын дагуу томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон, үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй гэж маргажээ.
6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00817 дугаар шийдвэрээр ё, ё нараас 82,136,478.16 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-54/
8. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №183/ШЗ2022/12879 шүүгчийн захирамж, №01011 шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч, төлбөр төлөгч ё, ё нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн болон хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна. /хх-51-53/
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлжээ. /хх-64-82/
9.1. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн болох нь хавтаст хэргийн 82-96 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.
9.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хөрөнгийн үнэлгээний талаар санал аваагүй, хөрөнгийн үнэлгээг гарсны дараа мэдсэн гэх үндэслэлээр маргасан боловч 2023.05.06-ний өдрийн №4-159/9109 мэдэгдлээр гуравдагч этгээд ёгийн оршин суугаа газрын хаягаар хөрөнгийн үнийн саналыг бичгээр гаргаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлэхэд түүний төрсөн ээж болох нэхэмжлэгч ё мэдэгдлийн хувийг гардаж авсан, мөн 2023.05.25-ны өдөр №4-159/10540 албан бичгээр хөрөнгийн үнийн саналыг бичгээр гаргаж өгөх талаар мэдэгдлийг дахин хүргүүлэхэд ёгийн аав М.Баатархуяг нь Хажидсүрэнд өгөхөөр хүлээн авав гэж мэдэгдэлд бичсэн болох нь тогтоогджээ. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид хөрөнгийн үнийн санал авах талаар мэдэгдээгүй, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй юм. /хх-82, 93/
9.3. Төлбөр авагч Хас банкны зүгээс төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч нарын хөрөнгийн үнэлгээнд үнийн санал өгөөгүй гэх үндэслэлээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2б/2450 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг үндэслэн тус газраас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай №5/231 тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах 104,37 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор ёыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ.
9.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийг томилохдоо шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг шинжээчээс урьдчилан тодруулсан, эрх үүрэг, хууль тайлбарлах ажиллагааг зохих журмын дагуу явуулжээ. /хх 98-100/
9.5.ё, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ё нь барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 287,636,000 төгрөгөөр тогтоохдоо зах зээлийн хандлага, орлогын хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд нийцжээ.
10. Нэхэмжлэгч ё нь дээр дурдсан хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн, мөн шинжээчийн томилсон тогтоолд заасан этгээд бус үнэлгээ хийх эрхгүй этгээд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр үйл баримт нотлогдоогүй гэж үзэв.
10.1. Учир нь шинжээч ё нь б-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь, мөнё-ийн үйл ажиллагааны чиглэл нь /хөрөнгийн үнэлгээ хийх /2022.12.17-2025.12.17/ болох нь нийтэд илэрхий http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/T2ZkSDNyODRqeFk2UTJsMGZyMDdvdz09OjrYqAf1LNv.x0eoOn.k_uzC/ цахим хуудасны мэдээллээр тогтоогдсон, үнэлгээний тайланг хуулийн этгээдийн нэрээр гаргасан байх тул хөрөнгийн үнэлгээг шинжээч бус этгээд гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй юм. /хх-116/
11. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ёд хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4159/11675 албан бичгээр оршин суугаа газрыг хаягаар хүргүүлэхэд нэхэмжлэгч буюу ё нь Хажидсүрэнд дамжуулан мэдэгдье. Канондсон хөрөнгийн үнэлгээг авлаа гэж гарын үсэг зурж хүлээн авсан, мөн 2023.06.26-ны өдрийн №4-19/12611 албан бичгээр хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг ё охин Хажидсүрэнд дамжуулан мэдэгдэх болно гэж гараар бичиж гардан авсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдээгүй, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй юм. /хх-123, 138/
12. Иймд нэхэмжлэгч ё, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ё нарын гаргасан гомдлоор хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв.
13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ёд хөрөнгө үнэлсэн талаарх мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 12, 26-ны өдөр мэдэгдэхэд түүний ээж нэхэмжлэгч ё нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гардан авчээ. /хх-123, 138/
13.1. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй атлаа үнэлгээний тайланг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдсэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд үнэлгээг хүчингүй болгох асуудлаар хандаж байгаа нь хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.
14. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ё, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгчийн эрхийг зөрчин хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ё нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй, х 10 тоотод байрлах 104,37 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ёын нэхэмжлэлийг, ёгийн эрхийг зөрчин хийлгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй, х 10 тоотод байрлах 104,37 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд ёгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ёаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ёгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №181/ШЗ2023/11584 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД