| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/01674/И |
| Дугаар | 181/ШШ2024/03786 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/03786
2024 10 09 181/ШШ2024/03786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч а итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ё хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, хариуцагчийн өмгөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642332796875, 18642332827854 дугаар бүхий, тус бүр 700 м.кв хэмжээтэй 2 газрыг эзэмших эрхтэй газрыг ё эзэмшиж байсан. Нэхэмжлэгч ё, Р.Энхцэцэг нар нь иргэн а Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах нэгж талбарын 18642332827854 /1462101609/, 18642332796875 /1462101608/ дугаартай, тус бүр 700 м.кв газрыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0254, 0255 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлэн авч эзэмшиж байгаа. Маргаан бүхий 2 газрын өмнөх эзэмшигч ё 2017 онд өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барихаар очиход уг газарт хоёр чингэлэг байрлуулсан байсан учраас маргаан үүсэж газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүй байдаг. Улмаар 2017 онд Нийслэлийн газрын албанаас энэ талаар тодруулахад Энэ газар ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлсэн газар биш. Монголын Тэшүүрийн холбооны хүмүүсийн маргаан байгаа. Энэ маргааныг шийдвэрлэж дуусахаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэх хариу өгсний дагуу хүлээсэн. Энэ хугацаанд газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиж асуухад Мэдээллийн санд таны газар ямар нэгэн давхцалгүй бүртгэгдсэн гэсэн хариу амаар өгсөн бөгөөд эзэмшил газар дээрээ очиход уг газрыг дамнуулан хувийн сууцны зориулалттай байшин барьсан байсан. Улмаар ё нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монголын тэшүүрийн холбоо-г хариуцагчаар татаж, газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын тэшүүрийн холбоо-ноос ямар нэгэн хөрөнгө гаргаж байшин барилга бариагүй, уг байшин нь ё гэдгийг тодорхойлж, тус газар дээрх хоёр чингэлгийг чөлөөлж, өөр газар байрлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00064 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тус хоёр газрыг дамнуулан барьсан байшин Монголын тэшүүрийн холбоо-нд хамааралгүй, хариуцагч ёын эзэмшлийн байшин гэдэг нь тогтоогдсон. Мөн хариуцагч ё уг байшинг өөрөө барьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч ё, ё нар нь иргэн а шинэчлэгдсэн нэгж талбараар бол 1462101609: 1462101608 дугаартай тус бүр 700м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 5 сарын 22-ны өдрийн А204 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч эзэмшиж байгаа. Өмнөх шүүх хуралдаануудад иргэн ё хууль бусаар байшин барьснаа хүлээн зөвшөөрсөн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч ё нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар дээр байшин барьснаас болж нэхэмжлэгч нар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй, газрын эзэмшигч нарын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч ёын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар дээр байгаа байшинг хариуцагч барьсныг зөвшөөрнө. Хариуцагч ё нар тухайн газар 2021 онд байшин барьсан. Бид нар тэшүүрийн тамирчдад өвлийн байр барьж өгөх зорилгоор барьсан. Хуучин Тэшүүрийн холбоо нь тэшүүрийн талбайн ард торхон байшинтай байж байгаад, 2000 оны үед галд шатсан. Түүнээс хойш тамирчид, дасгалжуулагчид байшингүй байсан учир бид хоёр ярилцаад тамирчдыг дулаан байртай байлгах үүднээс тэр байшинг барьсан. Байшинг бариад тодорхой хугацааны дараа Тэшүүрийн холбоонд өгөх байсан. Гэхдээ холбогдох зардлыг бодож өгөөд, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал шийдэгдэх байх гэж бодсон. Тэшүүрийн холбоо нь Төрийн бус байгууллага учраас төрөөс ямар нэг дэмжлэг авдаггүй, олон улсын байгууллагаас жилдээ 50,000 ам.долларын хандив өгдөг. Энэ газрыг хэн нэгэн иргэний өмчлөлд байгаа гэдгийг шалгалгүйгээр байшин барьсан нь бидний алдаа болсон.
Газрын анхны эзэмшигч ё нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2 нэгж газар гэрчилгээ авсан. Гэтэл энэ газарт 6 жилийн хугацаанд ганц шон хатгаагүй, нэг ч удаа зориулалтын дагуу ашиглаагүй. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж л байдаг болохоос өөр юу ч байхгүй. Энэ утгаараа энэ эзэмшил нь хууль бус. Хуульд зааснаар буцаж хураагдаад, улсын орлого болох ёстой. Тэшүүрийн холбооны газар болох нь тодорхой. Мөн хуурамч захирамж гаргуулаад, түүнийхээ дагуу газар дээрээ нэг шон ч хатгаагүй. Хуульд зааснаар буцаан төрд хураагдах ёстой. Тэшүүрийн холбооны газрыг хууль бус захирамжаар авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.
3. Нэхэмжлэгч нараас шүүхэд нотлох баримтаар: Нэхэмжлэх, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ёид олгосон итгэмжлэл, 652027 дугаартай газар, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18642332827854 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, 652026 дугаартай газар, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 18642332796875 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, гэрэл зураг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00601 дүгээр шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2023/05642 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Монголын тэшүүрийн холбооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 135 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00064 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0254 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0255 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 190271, 190273 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №01119-2023/01863, №01119-2023/01861 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Р.Энхцэцэг, ё нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Энхцэцэгээс ёид олгосон итгэмжлэл, гэрэл зургийн хуулбар ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын тэшүүрийн холбооны үндсэн дүрэм ба ерөнхий дүрэм /хуулбар/, гэрэл зургийн хуулбар ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгч нарын хүсэлтээр Ц.Нарангэрэл, М.Мэндбатаа нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ё, ё нар нь хариуцагч ёод холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах, нэхэмжлэгч а эзэмшлийн, нэгж талбарын 1462101608 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах, нэхэмжлэгч ёийн эзэмшлийн, нэгж талбарын 1462101609 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ёын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаарджээ. Үүнд:
2.а. Иргэн ё нь маргаан бүхий газруудыг хуулийн дагуу эзэмшиж байсан, улмаар нэхэмжлэгч ё, Р.Энхцэцэг нар нь иргэн а Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах нэгж талбарын 18642332827854 /1462101609/, 18642332796875 /1462101608/ дугаартай, тус бүр 700 м.кв газрыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0254, 0255 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Маргаан бүхий газруудын өмнөх эзэмшигч ё нь 2017 онд өөрийн эзэмшлийн газар дээрээ хашаа барихаар очиход уг газарт хоёр чингэлэг байрлуулсан байсан учраас маргаан үүссэнээс шалтгаалан газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Мөн уг маргаан бүхий байшин тус газар дээр баригдсан. ё нь Монголын тэшүүрийн холбоог хариуцагчаар татаж, газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандахад Монголын тэшүүрийн холбоо нь байшин барилга бариагүй, уг байшин нь иргэн ё гэдгийг тодорхойлж, харин өөрсдийн эзэмшлийн чингэлгийг чөлөөлж, нэхэмжлэлийг зөвшөөрсөн. Бидний газрыг дамнуулан барьсан байшин нь хариуцагч ёын эзэмшлийнх болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч сайн дураар чөлөөлөхгүй өдийг хүрсэн тул ёын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч ё нь уг байшинг өөрөө барьсныг хүлээн зөвшөөрсөн боловч Тэшүүрийн холбооны тамирчдад өвлийн байр барьж өгөх зорилгоор барьсан. Цаашид Монголын тэшүүрийн холбооноос холбогдох зардлыг нь гаргуулах бодолтой байсан боловч Тэшүүрийн холбооны удирдлагын тогтворгүй байдлаас шалтгаалан боломжгүй болсон, газрын анхны эзэмшигч ё уг газрыг эзэмших үедээ зориулалтын дагуу ашиглаагүй тул хууль бус эзэмшил байх үндэстэй. Уг газар нь анхнаасаа Тэшүүрийн холбооны газар байсныг хууль бус шийдвэрээр авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
5. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №А/281 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байршилтай, нэгж талбарын 18642332827854, мөн 18642332796875 дугаартай, тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний /зуслан/ зориулалтаар эзэмшүүлэх №000652026, 000652027 дугаартай гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ёд олгон, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус байгуулжээ. /хх-5-12/
6. ё нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах нэгж талбарын 18642332827854 /шинэ 1462101609/ дугаартай газрыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №0254 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-гээр нэхэмжлэгч ёийн эзэмшилд,
нэгж талбарын 18642332796875 /шинэ 1462101608/ дугаартай газрыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №0255 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-гээр нэхэмжлэгч а эзэмшилд тус тус шилжүүлсэнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг үндэслэн ёид 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0000190273 дугаартай, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг, Р.Энхцэцэгт №0000190271 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогджээ. /хх83-92/
7. Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох ба газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулиар зохицуулсан тул хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээнд үндэслэн газар эзэмших эрхийг ё, Р.Энхцэцэг нар хэрэгжүүлнэ.
8. Төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан болзол, журмын дагуу олгосон бусдын газар эзэмших эрхийн нэгж, талбарт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан асуудал нь маргааны үндэслэл болжээ.
9. Нэхэмжлэгч нар хариуцагчаар ёыг тодорхойлсон, тэдгээрийн эзэмшлийн газрыг дамнуулан байшин барьсан болохыг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаснаас гадна Ньюсүрвэй ХХК-ийн маргаан бүхий газар зүйн зураглалаар х эзэмшлийн нэгж талбарын 18642332796875, 18642332827854/хуучнаар/ дугаар бүхий хоёр газрын хил дотор нэг хувийн сууц баригдсан, тус бүр хоёр чингэлгийг газрын хил зөрчин байрлуулсан болох нь тогтоогджээ. /хх13-14/
10. Түүнчлэн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчин барьсан сууц, мөн тухайн газарт байрлуулсан чингэлгийг чөлөөлүүлэх зорилгоор Монголын Тэшүүрийн холбоог хариуцагчаар тодорхойлж, газрын өмнөх эзэмшигч ё нь чингэлэг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/00064 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-82/
11. Дээрх шүүгчийн захирамжаар ёын нэхэмжлэлтэй, Монголын тэшүүрийн холбоо НҮТББ-д холбогдох хоёр чингэлэг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч Монголын тэшүүрийн холбоо НҮТББ ёын эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах, зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18642332796875 дугаар бүхий газартай давхацсан улаан өнгийн чингэлэг, 18642332827854 дугаар бүхий газартай давхацсан саарал өнгийн чингэлэг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Монголын тэшүүрийн холбоо хууль бусаар бусдын газар эзэмшиж байсан зөрчил арилсан гэж үзэх үндэслэл болно. /хх82/
а/ Нөгөөтэйгүүр, тухайн газрыг Монголын тэшүүрийн холбоо ТББ анхнаасаа эзэмшиж байсан тул тус холбооны газар байх ёстой гэх хариуцагчийн татгалзлыг энэхүү шийдвэр няцаах үндэслэл болжээ.
б/ Мөн ...иргэн ёын 18642332796875 болон 18642332827854 дугаар бүхий тус бүр 700 м.кв газар дээр холбооны хөрөнгөөр ямар нэгэн байшин барилга бариагүй гэдгийг Монголын тэшүүрийн холбооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №135 албан бичгээр тодорхойлжээ. /хх-81/
12. Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах нэгж талбарын 18642332827854 /1462101609/, 18642332796875 /1462101608/ дугаартай, тус бүр 700 м.кв газрын хилийн заагийг дамнуулан барьсан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ё барьсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан өөрийнх нь тайлбар, мэдүүлэг, мөн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч ёгийн тайлбар, мэдүүлэг, мөн гэрч М.Мэндбатаагийн ...ё тэр байшинг барьсан, бас амьдардаг байсан.Манайхыг хашаа барьж байхад ё нь хүргэн Үүрийнцолмонтой хамт ирж надтай уулзаж байсан... гэх мэдүүлгээр тус тус нотлогджээ.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаан бүхий 1,400 м.кв газар нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын эзэмшилд бүртгэгдсэн болох нь, мөн шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацаанд ё, Р.Энхцэцэг нарын эзэмшилд хэвээр байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан QR кодын мэдээллээр нотлогдсон, харин бусдын өмчлөл, эзэмшилд өмнө нь байсан, мөн одоо байгаа болох нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй юм.
14. Хариуцагч нь уг газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу буюу улсын бүртгэлээр олж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тухайн байшинг ё барьсан болохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаснаас дүгнэхэд өөр бусад этгээд тухайн газарт байшин барьсан эсэх асуудлыг нотлох нь ач холбогдолгүй бөгөөд энэхүү хэрэг маргаанд хамааралгүй гэж үзэх үндэслэл болно.
15. Уг газар нь Монголын тэшүүрийн холбооны эзэмшилд анхнаасаа байсан, газрын өмнөх эзэмшигч ё нь 2016 оноос хойш уг газрыг огт бодитоор эзэмшиж, ашиглаж байгаагүй атлаа газар эзэмших эрхтэй болсон тул түүний газар эзэмших эрх нь хүчингүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд маргасан боловч энэхүү татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас Р.Энхцэцэг, ё нарын эзэмшилд бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй.
16. Дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах нэхэмжлэгч а эзэмшлийн нэгж талбарын 1462101608 дугаартай 700 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах нэхэмжлэгч ёийн эзэмшлийн нэгж талбарын 1462101609 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ёын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
17. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №181/ШШ2023/01986 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №210/МА2023/01751 магадлалын Хянавал хэсэгт нэхэмжлэгч маргааны зүйл болсон байшин ё гэдгийг манаач н.Оюунсүрэн болон Монголын тэшүүрийн холбооноос шүүх тодруулах байжээ гэсэн нь биелэгдээгүй, шүүх заавал Оюунсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийх ёстой байсан гэсэн үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан.
18. Тус хэрэг маргааныг 2023.09.13-ны өдрийн №210/МА2023/01751 магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбоотойгоор анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх боломжтой этгээд болох маргаан бүхий газрын хөрш зэргэлдээх газрыг эзэмшигч Р.Мэндбатааг гэрчээр асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрчийг асуусан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн Монголын Тэшүүрийн холбооноос Н.Нарангэрэлийг шүүхээс гэрчээр асуусан тул магадлалд заагдсан зөрчил арилсан, давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын Тэшүүрийн холбоо, болон гэрчээс тодруулах ажиллагааг хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлтийн хүрээнд хүлээн авч, шүүх зохих журмын дагуу гүйцэтгэсэн байх тул тухайн үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж дүгнэв.
19. Түүнчлэн хариуцагч тухайн байшинг өөрөө барьснаа хүлээн зөвшөөрсөн байхад хөндлөнгийн бусдаас тодруулах ажиллагааг явуулах нь ач холбогдолгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах, нэхэмжлэгч а эзэмшлийн, нэгж талбарын 1462101608 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт хаягт байрлах, нэхэмжлэгч ёийн эзэмшлийн, нэгж талбарын 1462101609 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ёын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ёоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД