Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонод овогт Гын Д-д холбогдох 1708019470249 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар  сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Цээл сумын “...” гэх газар хүнсний ногоо тариалдаг, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Моби ам ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч-д овогт Гын Д /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Л.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим намайг гэртээ байхад нөхөр Д хөдөөнөөс ирээд хоёулаа ногоогоо бөөндөөд өгье гээд намайг дагуулаад гэрээс гарсан. Ингээд бид 2 хөдөөнөөс ирсэн ногоонуудаа ченжид өгөөд “..” дээр хүнтэй уулзана гэхээр нь би дагаад ирэхэд Ариука гэх залуутай уулзаад архи уусан. Бөөнөөрөө “..”-гийн ард талд байдаг зочид буудалд орсон. Буудал дотор миний таньдгаас А, өөр танихгүй 2 залуу нар архи ууж байгаад Д согтоод унтсан. 2 цаг орчмын дараа Д сэрж босож ирээд Ариукаа дүүдээ хандан чи манай авгайг татсан уу гэхэд хажууд нь байсан танихгүй залуу Дд хандаж наад Ариукаа чинь танай эхнэрийг татаж чангаагаад оролдоод байсан гэж худал хэлсэн. Тэгтэл Д үнэн юм уу гэхээр нь би ийм зүйл болоогүй, үгүй гэхэд намайг сугадаад буудлаас аваад гарсан. Буудлын хойно байрлах гараж дундуур намайг дагуулаад явж байхдаа тохойгоороо миний нүүр рүү 3 удаа тохойлдсон. Миний шүднээс цус гараад байсан. Ингээд гэр рүүгээ явах гэж байтал ээж залгахаар нь болсон асуудлын талаар хэлтэл ээж цагдаа дуудаж Дг бариулсан.  ...” гэх мэдүүлэг /хх 8 х/  

 

1.2.Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой би өөрийн эхнэр Оийн хамт гадагшаа гарч хүнсний ногоогоо бөөндөж зараад буцаад гэр рүүгээ явж байгаад “..”-гийн автобусны буудал дээр Б, А хоёртой тааралдаад нөгөө хоёр ядарч байна бас турж үхлээ гээд байхаар нь би өрөвдөөд тэр хоёрт хоол унд авч өгөөд бас дэлгүүрээс нэг шил архи авч өгчөөд явах гэсэн чинь нөгөө 2 нэг мөсөн энд хоночихоод өглөө явчих гэхээр нь бид 4 1-р хорооллын арын цувраа зочид буудалд ороод архиа ууцгаасан. Тухайн үед би ядраад байсан болохоор унтаад өгсөн. Манай эхнэр эрүүл сууж байсан. Тэгээд маргааш өглөө нь гэгээ гарч байхад манай найз Батгэрэл намайг дуудаад сэрээхээр нь би яасан гэсэн чинь сая танай эхнэр Атой унтах гээд хандраад байна гэхээр нь би босож ирээд хажууд сууж байсан эхнэрийгээ тохойгоороо нүүр рүү нь 1 удаа цохисон, манай эхнэрийн нүүр гэмтэл авсан. Тэгээд эхнэр бид 2 буудлаас гараад явж байхдаа би хадам ээж рүү залгаад танай охин чинь сая буудалд өөр хүмүүстэй унтаж хэвтэх гээд хандраад байгаа юм биш үү гээд би уурлаад охиныг чинь гараараа цохисон шүү гэж хэлсэн юм. Тэгсэн чинь хадам ээж намайг дуудахаар нь би яваад очсон чинь хоёр цагдаа намайг барьж явсан. Одоо эхнэр бид 2 эвлэрсэн хамт амьдарч байгаа. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

1.3.Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой манай хүргэн Д нь Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотод ногоо авч ирсэн. Замаараа манай гэрээр ирээд Оийг дагуулаад гарсан. Ингээд 11 дүгээр сарын 11-ний өглөө би 8 цагийн орчимд О рүү залгаад хаана байна миний охин гэхэд нөхөр Д явуулахгүй байна, буудалд оруулаад, гадаа зодоод шүд хугалсан, өмдний тэлээгээр нүүр нүдгүй зодоод байна гэсэн, би хүрээд ир гэсэн чинь явуулахгүй байна гэхээр нь би гэрээсээ гараад Хархорин захын ойролцоо ирээд охиноо энд хүрээд ир гээд залгатал Дгийн хамт охин маань хүрээд ирсэн. Ингээд би цагдаад дуудлага өгөөд бариулсан. Толгой нь өвдөж байна гэж байсан. Уруул ам нь хавдсан, баруун нүд нь хацар дагаад хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

1.4.Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой “..” орчимд Б-л буюу П-г найзтайгаа явж байхдаа Д ах эхнэртэйгээ явж байхад нь тааралдсан. Д ах хөдөөнөөс ногоо хураагаад ирлээ хамт уухуу гэхээр нь бид 2 тэгье гэсэн. Бид 4 “..”-гийн ард талд байрлах олон эгнээ буудлуудын нэгэнд нь 22 цагийн орчимд орсон. Архи уугаад юм ярьж сууж байгаад би согтоод унтаад өгсөн. Өглөө сэрээд босох гэтэл Д ах үгийн зөрүүгүй намайг цохиод авахаар нь юу болоод байгаа юм гэхэд Д ах эхнэр рүүгээ уурлаад муу гичий минь чи яагаад өөр хүнтэй унтаад байгаа юм гээд уурлаад дагуулаад гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/

 

1.5.Шинжээчийн 12938 тоот дүгнэлт

1.Л.Оийн биед зүүн дээд 1-р шүдний мултрал, баруун доод зовхинд цус хуралт, дээд урууланд язрал, цээжинд зулгаралт, баруун хацар, дээд доод урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 23 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч М.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Д нь 1984.05.25-нд Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж, сумынхаа 10 жилд 3-р анги хүртэл суралцаад Цээл сум руу гэр бүлээрээ манайх шилжсэн. Харин сүүлийн жилүүдэд сумандаа ногоо тарьж Улаанбаатар хотод авчирч борлуулж байгаа. 2011 онд О гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч эхэлсэн. Хоёр хүүхэдтэй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,

2.2.Г.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

     Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

Гэм буруугийн талаар.

Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Л.Оийг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Г.Дгийн “... манай найз Батгэрэл намайг дуудаад сэрээхээр нь би яасан гэсэн чинь сая танай эхнэр Атой унтах гээд хандраад байна гэхээр нь би босож ирээд хажууд сууж байсан эхнэрийгээ тохойгоороо нүүр рүү нь 1 удаа цохисон, манай эхнэрийн нүүр гэмтэл авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

            Хохирогч Л.Оийн “... Буудал дотор миний таньдгаас А, өөр танихгүй 2 залуу нар архи ууж байгаад Д согтоод унтсан. 2 цаг орчмын дараа Д сэрж босож ирээд Ариукаа дүүдээ хандан чи манай авгайг татсан уу гэхэд хажууд нь байсан танихгүй залуу Дд хандаж наад Ариукаа чинь танай эхнэрийг татаж чангаагаад оролдоод байсан гэж худал хэлсэн. Тэгтэл Д үнэн юм уу гэхээр нь би ийм зүйл болоогүй, үгүй гэхэд намайг сугадаад буудлаас аваад гарсан. Буудлын хойно байрлах гараж дундуур намайг дагуулаад явж байхдаа тохойгоороо миний нүүр рүү 3 удаа тохойлдсон. Миний шүднээс цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 8 х/, 

 

Гэрч Н.А-ийн “... Ингээд 11 дүгээр сарын 11-ний өглөө би 8 цагийн орчимд О рүү залгаад хаана байна миний охин гэхэд нөхөр Д явуулахгүй байна, буудалд оруулаад, гадаа зодоод шүд хугалсан, өмдний тэлээгээр нүүр нүдгүй зодоод байна гэсэн, би хүрээд ир гэсэн чинь явуулахгүй байна гэхээр нь би гэрээсээ гараад Хархорин захын ойролцоо ирээд охиноо энд хүрээд ир гээд залгатал Дгийн хамт охин маань хүрээд ирсэн. ... Уруул ам нь хавдсан, баруун нүд нь хацар дагаад хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 х/,

Гэрч Г.Аын “... Өглөө сэрээд босох гэтэл Д ах үгийн зөрүүгүй намайг цохиод авахаар нь юу болоод байгаа юм гэхэд Д ах эхнэр рүүгээ уурлаад муу гичий минь чи яагаад өөр хүнтэй унтаад байгаа юм гээд уурлаад дагуулаад гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/,

 

 Шинжээчийн 12938 тоот дүгнэлт

1.Л.Оийн биед зүүн дээд 1-р шүдний мултрал, баруун доод зовхинд цус хуралт, дээд урууланд язрал, цээжинд зулгаралт, баруун хацар, дээд доод урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 23 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Г.Д, хохирогч Л.О нар гэр бүлийн баталгаа байхгүй ч хоёр хүүхэдтэй хамтын амьдралтай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Н.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 13 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Г.Дг хамтран амьдрагч Л.Оийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Л.О хохирол төлбөр нэхэмжлэх эсэх талаар тодорхой мэдүүлэг, тайлбар мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй, хохирлын баримтууд хэрэгт гаргаж өгөөгүй учраас хөнгөн гэмтлийн улмаас учруулсан хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Г.Дд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

             Ял шийтгэлийн талаар.

             Г.Дгийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

             Г.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.

              Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ч-д овогт Г-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.Д-д үүрэг  болгосугай.

 

4.Г.Д-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ