Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 177

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул

Улсын яллагч:                       А.Золзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Төрмандахад холбогдох эрүүгийн 1702000210013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ногоон дов 2-54 тоотод оршин суудаг, “Энхмөнхжин” нөхөрлөлийн ахлагчаар ажилтай, Монгол улсын онц тээвэрчин цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Ага овогт Сэнгэжавын Төрмандах /РД:МЕ59110711/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Төрмандах нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт 2017 оны 07 дугаар сард ашигт малтмалын хайгуул хийх олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр хууль буаар алт олборлож байгаль орчинд нийт 14.809.635  төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч С.Төрмандахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчоор тогтоогдсон О.Батсайхан гэдэг хүний талаар мэдэхгүй байна. Уулзаж ч үзээгүй байна. Гэхдээ байгаль экологид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ их мөнгийг төлөх боломжгүй байна. Учир нь би эрүүл мэндийн шалтгааны улмаас группт байдаг тул хохирлын төлбөрөөс багасгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг

  Хохирогч О.Батсайханы  2017 оны  08 дугаар сарын 28-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн материалын холбогдох хэсэгтэй танилцлаа. “Энх мөнх жин” нөхөрлөлийн ахлагч  Сэнгэжавын Төрмандах нь  2017 оны  07 дугаар сарын  23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Харганы ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна.  Дээрх компаний хууль бусаар ашигт малтмал олборлосон  газар нь  “Чайна трейд” ХХК”-ний эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 007911 дугаартай   тусгай зөвшөөрөлтэй байсан боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулиар хүчингүй болсон байна.  Хүчингүй болсон нь хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны газраас  ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7/5709 албан бичгээр  тогтоогдож байх тул С.Төрмандах нь тусгай зөвшөөрөлгүй  талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Энэ  талбай нь  тусгай хамгаалалттай газартай давхцалгүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай  хуулийн хамгаалалтын бүстэй  давхцалтай байгаа нь  БОАЖЯамны  2017 оны  08 дугаар сарын 21-ний өдрийн 06б/4947 албан бичгээр  тогтоогдож байна.  С.Төрмандахын хууль бус  үйд ажиллагааны улмаас  нийтдээ  0.06 га талбай эвдэгдэж  экологи-эдийн засгийн нийт хохирол 14.435.754 төгрөг болсон. Энэ нь эвдэгдсэн 0.06 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд  373.881 төгрөгийн зардал  гаргахаар тооцоо  гарсан байна. Экологи-эдийн засгийн  үнэлгээ  Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ  гаргах эрх бүхий  “Говь-Эко”ХХК-нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ажиллаж  хохирлыг тооцсон байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.  Энэ хэргийг   үйлдсэн  холбогдогч  С.Төрмандахаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

Гэрч С.Ганчимэгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр С.Төрмандахтай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харгана” /дунд харгана/ гэх газарт 2017 оны  07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш алт олборлож байхад  2017 оны  07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд  Хьюндай маркийн  1 эксковатортой, гар аргаар хийсэн алт  угаах зориулалттай жижиг оврын гитаран усан буутай  /төхөөрөмжтэй/ өмнө нь олон компани орж алтыг нь  олборлож  хаягдсан газрын улыг ухаж авч  угаадаг байсан. Би тэр алт олборлох талаар нь сайн мэдэхгүй  хамт байсан хүмүүсийнхээ /нөхөр залуучууд байдаг байсан/ хоол ундыг нь  бэлдэж тогоочоор ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Гэрч Л.Батзаяагийн 2017 оны  09 дүгээр  сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эксковатороо 18 сая төгрөгөөр түрээслээд  сарын сүүлд төлбөрийг нь  сарын сүүлээр төлж байхаар тохирч гараар бичиж  гэрээ байгуулсан. Би анх эксковатороо 2017 оны 07 дугаар сарын  05-нд байх аваачиж  өгөхдөө  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  Харгана гэх газар очиж  байсан. Ингэхдээ  манай оператор Чинсанаа хамт очиж ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

Гэрч Э.Мөнхбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны хавраас  Ерөө сум руу  тавьж байгаа засмал зам дээр  ажиллаж байсан. Тэгтэл С.Төрмандах ах нөхөрлөл байгуулах гэж байгаа гишүүнээр  нь орчих  гээд миний бичиг баримтыг авч явсан.  Ингээд нөхөрлөл байгуулах бичиг баримтаа  өгчсөн гээд 2017 оны 07  сарын 06-ны өдрөөс  Ерөө сумын Харгана гэх газар  1 ширхэг шар өнгийн эксковатор, жижиг гар хийцийн  алт олборлох төхөөрөмж / катаран буу/  Ганчимэг эгч тогоочоор,  Бямбадорж, Мөнх-Эрдэнэ, бид гурав  туслах ажилтнаар  гарч, алт олборлох ажиллагаа  явуулсан . Миний хувьд голдуу моторчин хийж байсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн  90 жилийн ой болоод Мөнх-Эрдэнэ, Бямбадорж  бид гурав сумын төв  явж сургуулийн  ойд оролцоод  2017 оны  07 сарын 18-ны  өдөр дуусаад  уурхай руу  буцах гэсэн чи нь  Төрмандах ах цагдаад баригдсан эргэж очих хэрэггүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Гэрч Т.Бямбадоржийн  2017 оны  09 дүгээр  сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны  07 дугаар сарын 06-ны өдөр  уурхай дээр очиж  ажиллаж байгаад  сумын  наадам болоод 2017 оны  07 сарын 09-нд сум явсан. Ингээд наадмын дараа  2017 оны 07 сарын 12-ны өдөр  эргэж уурхай дээр очиж ажиллаж байтал  2017 оны  07 сарын 16-ны өдөр  сумын сургуулийн 90 жилийн ой  болж мөн сум явсан.  Ингээд ой өнгөрөөгөөд  буцаад очих гэтэл  Төрмандах  ах цагдаа шалгагдаж байгаа очих хэрэггүй  болсон  гэж хэлсэн. Нийт 7 хоног л ажилласан  ба цалин хөлс  авч чадаагүй. Төрмандах ах хэлэхдээ  ажил гайгүй  бол  сардаа  хэдэн  төгрөгний  цалин өгнө гэж байсан юм. Миний хувьд алт олборлосон  эсэхийг  мэдэхгүй, ус түлээ хариуцаад л ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч Э.Чинсанаагийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  Харгана гэх газар   С.Төрмандахтай  уурхай дээр очсон. Ингээд 2017 оны  07 сарын 06-ны өдрөөс 2017 оны  07 сарын  20-ны хүртэл ажилласан.  Дунд нь наадам болоод хоёр гурав хоног зогсож байсан. Тухайн ажилласан талбай нь хуучин олборлолт  явуулчихсан байсан ба удаад байгалиараа нөхөн сэргээгдсэн газар байсан. Хөрс хуулж  баяжмал  татах гэж нэгээс хоёр хоног  болоод л угаадаг байсан.  Угаасан үедээ  гурван цагт нэг удаа  угаалга авч байсан. Харин хэдэн грамм алт авч байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэнд:

Мөрдөн байцаах албаны  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг  мөрдөх хэлтсийн  ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч  Б.Баянмөнхийн 2017 оны  07 дугаар сарын  25-ны өдрийн  “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газар  иргэн С.Төрмандахын хууль бус  ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас  эвдэгдсэн  талбайд байгаль  орчны экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ  болон эдвсэн талбайн нөхөн сэргээлтийн  ажлын зардлын тооцоо судалгааг хийж гүйцэтгэлээ.

1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт иргэн С.Төрмандахын хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас  595 м2  буюу 0,06 га хэмжээтэй , угаасан шорооны  хэмжээ буюу ухашийн  хоосон орон зайн эзэлхүүн нь  1344,9 м2  хэмжээтэй нэг ширхэг  ухаш үүссэн байна.

2.С.Төрмандахын үйл  ажиллагааны улмаас  ямар нэг голын гольдирол өөрчлөгдөөгүй, ойн сан  бүхий газарт хохирол учруулаагүй болно. Усан санд  хохирол учрууулсан бөгөөд  хохирлын үнэлгээний  тайланд тооцож  оруулсан болно.

3.С.Төрмандахын үйл ажиллагааны улмаас  эвдэгдсэн  талбайд учруулсан  экологи- эдийн засгийн  хэмжээ нь 14.435.754 / арван дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөг болж байна. 

4.С.Төрмандахын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн  болон биологийн нөхөн сэргээлт хийхэд  373.881 /гурван зуун далан гурав найман зуун наян нэг/ төгрөг шаардагдах болно...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 31-63 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 дугаар тал/

Ашигт малтмал газрын тосны газрын лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/

Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан тоот зурган мэдээллийн хамт /хх-ийн 67-68 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 дугаар тал/

Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 78 дугаар тал/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 79 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидын мэдэгдэл, хурлын тогтоолын хуулбар /хх-ийн 81-85 дугаар тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/

Энх Мөнхжин нөхөрлөлийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө /хх-ийн 94-140 дүгээр тал/

С.Төрмандахын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч С.Төрмандах нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт 2017 оны 07 дугаар сард ашигт малтмалын хайгуул хийх олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр хууль буаар алт олборлож байгаль орчинд нийт 14.809.635  төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч О.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 10-13 тал/, гэрч С.Ганчимэгийн /хх-ийн 16-17/, Л.Батзаяагийн /хх-ийн 18/, Х.Алтынтасын /хх-ийн 20-21/, Э.Мөнхбаатарын /хх-ийн 22-23/, Т.Бямбадоржийн /хх-ийн 24/, Э.Чинсанаагийн /хх-ийн 25/ мэдүүлгүүд, шинжээчийн 04 тоот дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 29-63 /, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч С.Төрмандах нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 14.809.635 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч С.Төрмандахад холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч С.Төрмандахад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч С.Төрмандах нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэм буруугийн талаар маргаангүй байх боловч байгаль эколгид учруулсан хохирол төлбөрөө төлж чадахгүй, ажил төрөл эрхэлдэггүйн улмаас  төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан төлбөрөөс хасч багасгуулах хүсэлт гаргаж байгаа нь хохирол төлбөрөө төлж барагдуулахаар бүрэн илэрхийлсэн гэж үзэх боломжгүй, учир дутагдалтай байна.

            Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

            Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.  

             Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

           Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ. 

           Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

            Шүүгдэгч нь Монгол улсын ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байдаг өмчид шууд санаатай шунхайн сэдэлтээр халдаж учруулсан эклоги эдийн засгийн хохирлоо сайн дураар нөхөн төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч С.Төрмандахад оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч С.Төрмандахаас эклоги эдийн засгийн хохирол болох 14.809635 төгрөгийг  гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгч С.Төрмандахын төлбөрийн чадвар амьдралын нөхцөл байдлыг харгалзан шүүх байгаль эклоги эдийн засгийн хохирлыг багасгах хууль зүйн үндэслэл байхгүй юм.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Ага овогт Сэнгэжавын Төрмандахыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ага овогт Сэнгэжавын Төрмандахад 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Төрмандахад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Ялтан С.Төрмандах энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч С.Төрмандахаас эклоги эдийн засгийн хохирол 14.809635 төгрөгийг  гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

            6.Ялтан С.Төрмандахад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ