Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

    Шүүгчид                              Б.Манлайбаатар                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Прокурор                            А.Золзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.Мөнхбат

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, *******017 оны 1******* ******* сарын 11-ний өдрийн 177 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан гэмт хэрэгт ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* *******тай, 148/*******017/0170/Э индекстэй, 1 хавтас хэргийг *******018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* *******-54 тоотод оршин суудаг, “” нөхөрлөлийн ахлагч ажилтай гэх, Монгол улсын онц тээвэрчин цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, *******: МЕ*******110711/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

     С. нь Сэлэнгэ аймгийн ******* ******* Харгана гэх газарт *******017 оны 07 ******* сард ашигт малтмалын хайгуул хийх олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлож байгаль орчинд нийт 14.809.635 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг *******017 оны 1******* ******* сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 177 *******тай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ыг мөн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ад 01 жилийн хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4-д зааснаар ялтан ******* оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Ялтан С. энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

-Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч С.аас экологи эдийн засгийн хохирол 14.809.635 төгрөгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

-Ялтан ******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэллэг нь эс зөвшөөрч давах гэж байгаа боловч үнэн чанартаа гомдох биш хүсч буйг хүлээн авна уу. Шүүгдэгч С. би ял хариуцлага, гэм бурууг ойлгож анхнаасаа гэм буруугаа ухамсарласан ба ойлгож гэмшиж байна. Хэдийгээр тусгай зөвшөөрлөөр алт олборлох ёстойг мэдэж байсан ч сум орон нутгаас Иргэдийн хурлаар ашигт малтмал хайх ашиглах ам зөвшөөрөл олон нийтэд өгсөн юм чинь гээд ******* ******* Харгана гэх газарт алт хайж өөрт ямар ч ашиггүй, эцэст хөгшин болсон хойноо шүүхээр шийтгэл авах гэж хэмээн өөрийгөө буруутган харамсаж сууна. Миний бие эрүүл мэнд муу группэд байдаг ба учруулсан хохирлоо төлсөн, амьдрал ахуй, нас сүүдэр зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн ******* ******* иргэн нь ******* ******* Харгана гэх газар  *******017 оны 07 ******* сард ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаа явуулснаас болж байгал экологид 14.809.635 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь тодорхой хууль зүйн мэдлэггүй, хувийн амьдрал ахуйгаас шалтгаалан ******* Иргэдийн хурлаас бичил уурхай эрхлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгнө гэснийг өгсөн мэтээр ойлгож энэ хууль бус ажиллагааг явуулсан. Ингээд Эрүүгийн хуулийн *******4.******* ******* зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдож гэм буруутайд тооцогдсон. Гэм буруу, ял шийтгэлийн талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцээгүй.

Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгчийн хэлж байгаагаар гомдол гэхээс илүү шүүхэд хандаж “миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж гуйсан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөл хийж байх хугацаандаа шүүхэд хандаж баяр ёслол болон жаргал зовлонг дурдаж өмгөөллийн үгээ явуулдаггүй байсан. Энэ хэрэгт шүүхэд хандаж хүсэлт хэлэхэд шүүгдэгч С.ын хөгшин ээж, хүү хоёр нь хэрэгт холбогдсоноос болж биеийн эрүүл мэндийн байдал тааруу хүнд байдаг. Мөн цаг хугацааны хувьд цагаан сарын баяр дөхсөн байна. С. нь 14.809.635  төгрөгнөөс 9.375.883 төгрөгийг түүний ******* хүү аавынхаа хэрэгт холбогдсоныг тухайн үедээ мэдээгүй байж байгаад мэдсэнээр хохирлыг төлж барагдуулсан. Нөхөн сэргээлтийн мөнгийг 100 хувь төлж барагдуулсан. Хохирлоос нийт үлдэгдэл 5.433.75******* төгрөгийг шүүх хурлаас өмнө машинаа зараад төлөх гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас зарагдаагүй. Энэ машиныг ******* Засаг даргын Тамгын газрын хашаанд байлгаж байгаад хохирлоо төлж барагдуулъя гэсэн. Сумын Засаг даргын зүгээс шүүгдэгчийн үлдэгдэл хохирол төлбөрөө төлж барагдуулах саналыг хүлээн авсан. Шүүгдэгч хохирлыг ******* сарын дотор машинаа зарж байгаад хохиролгүй болгоно гэсэн хүсэлтээ бичгээр өгч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Биеийн эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь группт байдаг. Мөн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн хувьд ялын бодлогыг хөнгөрүүлсэн хохирогчийн эрхийг дээдэлсэн  хууль байгаа. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүх хурлаас өмнө Батсайхан буруу ойлгосон уу “хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэсэн тодорхойлолтыг хэргийн материалтай танилцаад гаргасан байдаг. Хохирогч нь Улаанбаатар хотоос Байгал орчин аялал жуучлалын яамнаас томилогдсон хүн боловч гол хохирсон газар нь ******* ******* нутаг дэвсгэр байгаа. ******* ******* засаг захиргаанаас тодорхойлолт гаргаж өгсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.*******-т заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

С. анхан шатны шүүх дээр хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, төлөхөө мөн илэрхийлээгүй байсан. Яагаад гэвэл шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр төлөх төлбөрийн чадвар байхгүй гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ялын санал тавьсан боловч учруулсан хохирлоо төлөөгүй хүн торгууль төлөх талаар мэтгэлцэж шүүх хуралдаан явуулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нотлох баримт болох хохирлын 63 хувийг төлсөн баримт гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээий асуудал байх тул өөр тайлбар байхгүй гэв.

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч С.  нь Сэлэнгэ аймгийн ******* ******* Харгана гэх газарт *******017 оны 07 ******* сард ашигт малтмалын хайгуул хийх олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлож байгаль орчинд нийт 14.809.635 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг *******017 оны 1******* ******* сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 177 *******тай шийтгэх тогтоолоор ыг “Хууль бусаар ашигт малтмал олборлох" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* 01 жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүгдэгч С. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол саналгүй байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С. нь гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, …төлбөрөөс хасч *******асгуулах хүсэлт гаргаж байгаа нь хохирол төлбөрөө төлж барагдуулахаар бүрэн илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэж, хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  давж заалдах  шатны шүүх хуралдаанд “хохирол 14.809.635 төгрөгөөс 9.373.881 төгрөгийг төлсөн ба үлдэх 5.435.754 төгрөгийг ******* сарын дотор хүү 11 сая төгрөгийн үнэлгээ бүхий **************-68 *******тай автомашиныг зарж бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэх хүсэлтийг гаргасан ба энэхүү хүсэлт нь хохирол төлсөн тухай Төрийн банкны *******018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны *******018 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Сэлэнгэ аймгийн ******* ******* Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан *******018 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн 31 *******тай “Хохирлын тухай” албан бичиг зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч С.ыг хохирлоос 9.373.890 төгрөгийг төлсөн, үлдэх  5.435.754 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмчийн байнгын хяналтанд байдаг зэргийг  харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэргийн хор уршгийг *******018 оны 03 ******* сарын        *******4-ний дотор бүрэн арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  *******017 оны 1******* ******* сарын 11-ний өдрийн  177 *******тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн *******, 3 ******* заалтуудад дээр дурьдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4, ******* дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  *******017 оны 1******* ******* сарын 11-ний өдрийн 177 *******тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

 ******* ******* заалтыг:

“*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ад хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 ******* зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар *******018 оны 03 ******* сарын *******4-ний дотор гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. ” гэж,

 

3 ******* заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж, мөн хуулийн 7.3 ******* зүйлийн 4-д зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

*******. Шүүгдэгч С. нь хохиролд 9000.000 /есөн сая/ төгрөг, байгаль орчны нөхөн сэргэлтийн зардал 373.890 /гурван зуун далан гурван мянга найман зуун ер/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

 

3. ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

           

 

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ