Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00169

 

                        

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.Цэрэнханд,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргачин овогт Батбаярын Энхсайханд холбогдох эрүүгийн 1715001310029 дугаартай, 132/2017/0150/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сан техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргачин овогт Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Зуун мод” гэх газарт иргэн Отгон-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,      

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнханд өгсөн: Гомдол санал байхгүй эм тариа бүх зүйлийг гаргасан. Яваандаа сайн тусламж дэмжвэл хэрэгтэй байна. Манай хүн өдрөөс өдөрт сайн болож байнаа. Ярьж сайн чадахгүй байгаа гэв.

1715001310029 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Цэрэнхандын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний нөхөр болох Отгон-Эрдэнэ нь Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу малдаа өвс хадахаар явсан. Тэгээд Хишиг-Өндөр суманд миний нөхөр өөрийн төрсөн ах болох Мижиддоржийн гэрт байж байхад нь Булган аймгийн төвөөс хүргэнБ.Эманай нөхөр болон ах Мижиддорж руу утсаар яриад манай энүүгээр өвс арай гайгүй байна. Та хоёр энд ирж хадлан хийхгүй юм уу гэж дуудаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны орой Мижиддоржийн хамтаар манай нөхөр ирээд Энхсайханы хадлан байгаа гэх газар буюу Булган сумын 6 дугаар багийн нутаг Азаргын даваа гэх газар руу маргааш нь явсан. Манай нөхөр хадлан хийх газар руу явахдаа Мижээ ахаас гадна миний төрсөн дүүгийн хүүхэд болох 16 настай Пүрэвсүрэнг дагуулаад гэрээс өглөө 09 цагийн орчимд гарсан. Тэгээд өвс хадах газар руугаа яваад чимээгүй болсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутанд би гэртээ өөрийн төрсөн ээж Дашийн хамтаар байж байхад гаднаас миний нөхөр Отгон-Эрдэнэ нь ухаангүй, Энхсайхан, Мижээ ахын хамтаар миний нөхрийг хоёр талаас нь дамжилчихсан орж ирсэн. Тэгэхээр нь болсон хэргийн талаар асуухадБ.Эгэх залуу миний нөхрийг хадлан хийсэн гэх газарт “танай нөхөр архи ууж тасраад тэгээд хойшоогоо савж унаад хана мөргөөд унаад ухаангүй болчихлоо” гэж надад хэлсэн. Тэгээд санаа зовоод нөхрийнхөө биеийн байдлаас болоод шууд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандан дуудлага мэдээлэл өгсөн. Удаагүй түргэн ирж миний нөхрийн биеийг үзээд шууд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан. Би нөхрийгөө дагаад явсан. Түргэн дээр очоод ухаан орохгүй болохоор нь эмч зөвлөлдөөд яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон. Сүүлд Орхон аймгийн бүсийн оношлогооны төвд нөхрийгөө сахиад байж байтал манай нөхөртэй хамт хадлан хийсэн дүү болох Пүрэвсүрэн нь ээждээ “Отгоо ахыг хадлан дээр байж байхад нь хамт хадлан хадсан гэх шар залуу толгой руу цохиод ухаангүй болгочихсон ш дээ. Араас нь явуулахгүй байгаад байсан гэж ярьсан байна лээ”...Тэгэхээр Энхсайханы яриагаар бол манай нөхрийг архи ууж тасраад хана мөргөөд унаад ухаангүй байгаа гэдэг нь худлаа гэж бодож байна. Тэр яриад байгаа шар залуу буюуБ.Энь архи ууж агсраад манай нөхрийг зодож ухаангүй болгосон гэж гэр бүлийн зүгээс бодож байна. Зодуулсан өдрөөс хойш миний нөхөр 6 хонож байна. Орхон аймгийн эмч нар үзээд бид бүхэнд найдах хэрэггүй шүү, бүхий л эмчилгээг хийлээ гэж хэлсэн. Маш их санаа зовож байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/,

Гэрч С.Мичижддоржийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг 18-тийн даваанаас Азаргын даваа руу өвсөнд миний бие төрсөн дүү Отгон-Эрдэнэ, хүргэн Энхжаргал, Отгонхүү, дүүгийн хүүхэд Даваагийн хамтаар 5-уулаа гарсан. Гарахдаа Энхжаргалын гэрээс хөдөлсөн. Ингээд Азаргын даваа гэх газарт 17 цаг өнгөрч байхад очсон. Бидний өвс хадсан гэх Азаргын даваа гэх газар нь Энхжаргалын гэрээс ойрхон буюу 1 км гаран зайтай байсан. Тэгээд ууланд өвс хадлан хийгээд байж байтал миний төрсөн дүү Отгон-Эрдэнэ, хүргэн Энхжаргалтай маргалдаад зодолдоод байх шиг харагдсан.  Нэг харахад дээр доороо орчихсон байж байсан. Тухайн үед зодоон хийсэн гэх Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёроос Отгонхүү бид хоёр нилээн зайтай уулын хормой хэсэгт байсан. Ингээд тэр хоёр дээр очиж салгасан. Тухайн зодооны талаар анх Даваа гэх хүүхэд над дээр ирээд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр зодолдоод байна гэсэн. Тэгээд очиход дээрээ доороо орчихсон байж байсан. Ингээд салгаад тэр хоёрыг болиулсан..., орой 21 цагийн орчимд өвс хадаж дуусаад бухалдаад уулнаас бууцгаасан. Буугаад машин дээр ирэхэд машин асахгүй байхаар нь 5-уул түрэлцээд асаагаад Энхжаргалын гадаа ирцгээсэн. Ирээд зодоон болоод байхаар нь би явья гээд машинаа асаагаад явах гэтэл машины хаалгыг Энхжаргал барьчихаад явуулахгүй байсан. Зөндөө удсан, тэгээд хаалгыг нь онгойлгоод Энхжаргал машин дотор сууж байсан Отгон-Эрдэнийг шанаа руу нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь Отгон-Эрдэнэ “яаж байгаа хулгайч бэ” гэж хэлээд машинаас буугаад Энхжаргалтай барьцалдаад авсан. Барьцалдаад авахаар нь Отгонхүүгийн хамтаар салгасан. Ингээд салаад би Отгон-Эрдэнийг аваад явах  гэтэл араас Энхжаргал Отгон-Эрдэний цээж рүү нь цохиод авах шиг болсон. Ингээд Отгон-Эрдэнэ “өвсөө авахаа больё гээд машин руу алхаад замдаа 10 гаран метр яваад” унаад өгсөн. Тэгээд бид хэд очоод хартал ухаангүй хэвтэж байсан. Ингэхээр нь гайгүй юм болов уу гээд Энхжаргалын гэрт оруулаад унтуулж амраасан. Тэгээд тэр шөнөдөө бүгдээрээ Энхжаргалын гэрт унтаж амарсан. Өглөө нь би 06 цагийн орчим босоод үнээгээ саагаад 09 цагийн орчимд орж ирсэн. Ингээд гэрт орж ирээд Отгон-Эрдэнийг харахад унтуулсан орон дээрээ хэвтэж байсан.Тэгэхээр нь одоо болтол сэрэхгүй байхдаа яадгын дуудаад босго өвсөнд явья гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд Энхжаргал очоод үзтэл Отгон-Эрдэнэ хэвтэж байсан орон дээр шээчихсэн ухаангүй сэрэхгүй байсан. Ингээд шууд тэндээсээ Отгон-Эрдэнийг аваад өөрийнх нь оршин суух Булган аймгийн Булган суманд байдаг гэрт нь хүргэж ирсэн. Отгон-Эрдэнийд ирэхэд Отгон-Эрдэнийн гэр бүлийн хүн болох Хандаа, Хандаагийн ээж нь гэх хүний хамтаар боорцог хийгээд сууж байсан. Биднийг гэрт ороод болсон хэргийн талаар хэлээд Нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага өгсөн. Түргэний эмч нар ирээд шууд Отгон-Эрдэнийг аваад эмнэлэг рүү явсан..., би өмнө мэдүүлэг өгөхдөө Энхсайханыг Энхжаргал гэж мэдүүлэг өгсөн байсан. Бид нар Энхсайханыг Сайхнаа гэж дууддаг юм. БиБ.Эгэж бүтэн нэрээр нь мэдэхгүй Энхжаргал гэж мэдүүлэг өгсөн. Энхжаргал бишБ.Эюм гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 32 хуудас/,

Гэрч С.Отгонсүрэнгийн өгсөн: ...Энхжаргалынд ирж хоноод өчигдөр өдрийн 11 цагийн орчимд өвс хийж байгаа гэх “Азаргын Даваа” гэх газарт очсон. Ингээд өвсөө Отгон-Эрдэнэ, Энхжаргал, мижиддорж ах, мөн дээр нь нэг бандитай хамт 5-уулаа өвс хадсан. Ингээд 18 цагийн орчимд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр ууланд юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй нэг харахад дээр доороо орчихсон байж байсан. Мижиддоржийн хамтаар салгасан. Тэгээд салгаад уулнаас уруудаж ирээд Энхжаргалын гадаа ирцгээсэн. Ирээд Энхжаргалын гэрт хоол унд идээд байж байтал гэрийн гадна талд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр дахиад маргалдсан. Маргалдаад машин дотор Отгон-Эрдэнийг сууж байхад нь Энхжаргал хүрч ирээд шанаа руу нь нэг удаа цохисон гэсэн. Би цохих үед нь байгаагүй, гэрт байсан гэрээс гараад ирэхэд Отгон-Эрдэнэ пизда чинь шанаа руу цохиод авлаа гэчихсэн байж байсан. Удаагүй түүний дараахан Отгон-Эрдэнэ машин руу алхаж аваад газар унаад өгсөн. Ингээд бид хэд явж очоод хартал амнаас нь жаахан шүлс гарчихсан, хурихраад байх шиг босохгүй байсан. Ингэхээр нь гайхаад босооч гэж зөндөө хэлсэн боловч босохгүй болохоор, Энхжаргалын гэрт оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэр шөнөдөө сэрээгүй, өглөө босоод хартал Отгон-Эрдэнэ хэвтсэн чигээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь ерөөсөө болохоо байлаа гээд Булган аймгийн төвд байдаг гэрт нь авчираад удаагүй, түргэн дуудаад үзүүлсэн. Үзээд эмч нар тархиндаа харвалт өгчихсөн байна гэж хэлээд аваад явсан. Одоо хүртэл ухаан ороогүй л байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээс өөрийн ах Мижиддорж, Энхсайхан, Отгон-Эрдэнийн хамтаар 4-лээ хадлан хийхээр Булган аймгийн төвөөс Азаргын давааны зүгт Мижиддорж ахын эзэмшлийн Цэнхэр өнгийн Портер маркийн автомашинтай явцгаасан. Тэгээд хадлан хийх газраа 12 цагийн  орчимд очсон. Ингээд хадлангаа хийж эхэлсэн. Тэгээд байж байталБ.Эах хадлан хийж байгаад мотоциколь унаж яваад архи аваад ирсэн. Түүний өмнө 3 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво ууцгаасан. Тэгээд архи авчирч ирээд Энхсайхан, Отгон-Эрдэнэ хоёр уусан. Мижиддорж ах авчирсан архинаас нь нээх уугаагүй. Ингээд архиа хувааж ууж дуусаад Отгон-Эрдэнэ ахБ.Эахыг өвс бухалд гэсэн боловчБ.Эах бухалдаж чадахгүй унаад байсан. Тэгээд удаагүйБ.Эах Отгон-Эрдэнэ ах дээр очоод архиндаа согтчихоод өдөөд байсан мангар бацаан гээд хэл амаар хэрүүл өдөөд байсан. Тэгээд дараа нь хадлан дээр байж байхадБ.Эах Отгон-Эрдэнэ ахад чи муу гуйлгачин гээд хэлж байгаад хоорондоо зодолдсон. Тэгээд зодооныг Мижиддорж, Отгонсүрэн хоёр салгасан. Тэгээд хадлан дээрээс уруудаж ирээдБ.Эахын гадна ирцгээсэн. ИрээдБ.Эахын гэрээс Отгон-Эрдэнэ ах өөрийнхөө хөнжил гудасыг аваад “толгой өвдөөд байна” гээд Мижиддорж ахын Портерт надтай хамт сууж байхад хойноосБ.Эах ирээд машинаас буулгаад ирсэн. Тэгээд буусан үеэр намайг нэг нь айлаас шүдэнз аваад ир гэхээр нь шүдэнзэнд явчихаад эргээд иртэл машины хажууд Отгон-Эрдэнэ ах суух гэж яваад сууж чадалгүй газар унаад өгсөн. Унаад өгөхөөр нь би Гинжээгийн хамтаар Отгон-Эрдэнэ ахыг өргөөдБ.Эахын гэрт оруулсан. Гэрт оруулаад Отгон-Эрдэнэ ахыг хувцастай нь хэвтүүлсэн. Уг нь дээлийг нь тайлах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэгээд тэр шөнөдөө Отгон-Эрдэнэ сэрээгүй унтаад байсан. Маргааш өглөө намайг харахад Отгон-Эрдэнэ хөдөлгөөнгүй орон дээр хэвтэж байсан. Өглөө нь сэрэхгүй байхаар Мижиддорж ах ухаан алдчихсан байна гэсэн. Отгон-Эрдэнэ ахын хөл нь тухайн үед чичрээд байсан. Ингээд 12 цагийн орчимд Отгон-Эрдэнэ ахыг Энхсайхан, Мижиддорж ах хоёр аваад Булган аймгийн төв рүү явцгаасан. Би тэндээ үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтэнд: С.Отгон-Эрдэнийн биед тархины хатуу хальсан доорхи болон дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал, комын байдал, зүүн хөмсөг, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 50-52 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 44-48 хуудас/,

Эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-89 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Зуун мод” гэх газарт иргэн Отгон-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт  тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн Б.Эы...Би Отгон-Эрдэнэ ахтай хамт дээшээ жоохон зайнд гараад авсан пиво,  архиа тэндээ задлаж уусан. Тэр үед орой 17-18 цаг болж байсан байх. Бид хоёрыг тэнд архиа задлаад байж байтал хадам аав ирээд ажлын хажуугаар архи дарсаар яах юм бэ орой болохгүй юу даа гэж байсан. Би за за гэж хэлээд нэг тойруулаад өвөртөө хийсэн. Тэгэхэд хадам аав эргээд машин руугаа яваад өгсөн. Отгон-Эрдэнэ ах “ахын дүү нөгөөдөхөө гаргаад ир” гэхээр нь би архиа гаргаад бид хоёр уусан пивоо түрүүлээд хадам аавыг ирэхээс нь өмнө уусан…, бид хоёр архиа ууж дуусаад маргалдсан бөгөөд юунаас болж маргалдсан гэдгийг нь сайн санахгүй байна. Бид хоёр нилээн согтсон байсан. Ямар ч байсан бид хоёр маргалдаад зодолдсон миний санаж байгаагаар дээр доороо ороод ноцолдоод байсан санагдаад байгаа юм. Отгон-Эрдэнэ ах миний хацарнаас маажаад цохиж аваад байсан. Би бас адилхан барилцаад цохиод зодолдоод байсан. Тэр үед хадам аав Мижиддорж, Отгонсүрэн хоёр ирж бид хоёрыг салгасан…, манай гадна ирээд машинаас буугаад Отгон-Эрдэнэ ах бид хоёр барилцаад авсан бөгөөд над руу дайраад байхаар нь би болъёо агаа зөндөө л маргалдлаа гэсэн чинь миний толгой руу цохиод байсан тэгэхэд нь би Отгон-Эрдэнэ ахын шанаа руу нь гараараа цохиод цааш нь холдуулсан. Тэгээл салцгаасан…, маргааш нь өглөө босоод Отгон-Эрдэнэ ах унтаад байхаар нь “агаа босоорой” гэсэн чинь босохгүй нэг л сонин байгаад байхаар нь аавыг дуудаад “Отгоо ах сонин болчихжээ” гэж хэлээд бид хоёр Отгоо ахыг босгох гэсэн чинь бие нь хөшсөн юм шиг гар нь хөдлөхгүй байсан. Ухаангүй болсон байсан. Тэгээд өргөж машин руу оруулаад Булганы төвийн эмнэлэг рүү аваачсан. Эмнэлэг дээр аваачаад үзүүлэхэд хүлээн авахын эмч үзээд яасан юм бэ зодолдсон юмуу толгойдоо гэмтэл авсан байна гэж байсан. Би цохисон гэдгээ хэлсэн. Тэгээд эмч үзээд толгойдоо хүнд гэмтэл авсан байна. Хагалгаанд орно гэж байсан. Тэгээд хагалгаандаа орсон. Маргааш нь Эрдэнэтийн эмнэлэг рүү явсан гэх, мөрдөн шалгах ажиллагааны  шатанд хохирогч Б.Цэрэнхандын...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутанд би гэртээ өөрийн төрсөн ээж Дашийн хамтаар байж байхад гаднаас миний нөхөр Отгон-Эрдэнэ нь ухаангүй, Энхсайхан, Мижээ ахын хамтаар миний нөхрийг хоёр талаас нь дамжилчихсан орж ирсэн. Тэгэхээр нь болсон хэргийн талаар асуухадБ.Эгэх залуу миний нөхрийг хадлан хийсэн гэх газарт “танай нөхөр архи ууж тасраад тэгээд хойшоогоо савж унаад хана мөргөөд унаад ухаангүй болчихлоо” гэж надад хэлсэн. Тэгээд санаа зовоод нөхрийнхөө биеийн байдлаас болоод шууд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандан дуудлага мэдээлэл өгсөн. Удаагүй түргэн ирж миний нөхрийн биеийг үзээд шууд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд аваад явсан. Би нөхрийгөө дагаад явсан. Түргэн дээр очоод ухаан орохгүй болохоор нь эмч зөвлөлдөөд яаралтай хагалгаа хийх шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон..., тэр яриад байгаа шар залуу буюуБ.Энь архи ууж агсраад манай нөхрийг зодож ухаангүй болгосон гэж гэр бүлийн зүгээс бодож байна гэх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Мичижддоржийн...миний төрсөн дүү Отгон-Эрдэнэ, хүргэн Энхжаргалтай маргалдаад зодолдоод байх шиг харагдсан.  Нэг харахад дээр доороо орчихсон байж байсан..., тухайн зодооны талаар анх Даваа гэх хүүхэд над дээр ирээд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр зодолдоод байна гэсэн. Тэгээд очиход дээрээ доороо орчихсон байж байсан. Ингээд салгаад тэр хоёрыг болиулсан...,ирээд зодоон болоод байхаар нь би явья гээд машинаа асаагаад явах гэтэл машины хаалгыг Энхжаргал барьчихаад явуулахгүй байсан. Зөндөө удсан, тэгээд хаалгыг нь онгойлгоод Энхжаргал машин дотор сууж байсан Отгон-Эрдэнийг шанаа руу нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь Отгон-Эрдэнэ “яаж байгаа хулгайч бэ” гэж хэлээд машинаас буугаад Энхжаргалтай барьцалдаад авсан. Барьцалдаад авахаар нь Отгонхүүгийн хамтаар салгасан. Ингээд салаад би Отгон-Эрдэнийг аваад явах  гэтэл араас Энхжаргал Отгон-Эрдэний цээж рүү нь цохиод авах шиг болсон. Ингээд Отгон-Эрдэнэ “өвсөө авахаа больё” гээд машин руу алхаад замдаа 10 гаран метр яваад унаад өгсөн. Тэгээд бид хэд очоод хартал ухаангүй хэвтэж байсан. Ингэхээр нь гайгүй юм болов уу гээд Энхжаргалын гэрт оруулаад унтуулж амраасан. Тэгээд тэр шөнөдөө бүгдээрээ Энхжаргалын гэрт унтаж амарсан. Өглөө нь би 06 цагийн орчим босоод үнээгээ саагаад 09 цагийн орчимд орж ирсэн. Ингээд гэрт орж ирээд Отгон-Эрдэнийг харахад унтуулсан орон дээрээ хэвтэж байсан.Тэгэхээр нь одоо болтол сэрэхгүй байхдаа яадаг юм гээд дуудаад босго өвсөнд явья гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд Энхжаргал очоод үзтэл Отгон-Эрдэнэ хэвтэж байсан орон дээр шээчихсэн ухаангүй сэрэхгүй байсан..., биднийг гэрт ороод болсон хэргийн талаар хэлээд Нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага өгсөн. Түргэний эмч нар ирээд шууд Отгон-Эрдэнийг аваад эмнэлэг рүү явсан..., би өмнө мэдүүлэг өгөхдөө Энхсайханыг Энхжаргал гэж мэдүүлэг өгсөн байсан. Бид нар Энхсайханыг Сайхнаа гэж дууддаг юм. БиБ.Эгэж бүтэн нэрээр нь мэдэхгүй гэх, гэрч С.Отгонсүрэнгийн... 18 цагийн орчимд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр ууланд юунаас болсон эсэхийг нь мэдэхгүй нэг харахад дээр доороо орчихсон байж байсан..., гэрийн гадна талд Энхжаргал, Отгон-Эрдэнэ хоёр дахиад маргалдсан..., маргалдаад машин дотор Отгон-Эрдэнийг сууж байхад нь Энхжаргал хүрч ирээд шанаа руу нь нэг удаа цохисон гэсэн..., гэрээс гараад ирэхэд Отгон-Эрдэнэ “пизда чинь шанаа руу цохиод авлаа” гэчихсэн байж байсан. Удаагүй түүний дараахан Отгон-Эрдэнэ машин руу алхаж аваад газар унаад өгсөн. Ингээд бид хэд явж очоод хартал амнаас нь жаахан шүлс гарчихсан, хурихраад байх шиг босохгүй байсан. Ингэхээр нь гайхаад босооч гэж зөндөө хэлсэн боловч босохгүй болохоор, Энхжаргалын гэрт оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэр шөнөдөө сэрээгүй, өглөө босоод хартал Отгон-Эрдэнэ хэвтсэн чигээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь ерөөсөө болохоо байлаа гээд Булган аймгийн төвд байдаг гэрт нь авчираад удаагүй, түргэн дуудаад үзүүлсэн. Үзээд эмч нар тархиндаа харвалт өгчихсөн байна гэж хэлээд аваад явсан. Одоо хүртэл ухаан ороогүй л байна гэх, насанд хүрээгүй гэрч Д.Пүрэвсүрэнгийн...архиа хувааж ууж дуусаад Отгон-Эрдэнэ ахБ.Эахыг өвс бухалд гэсэн боловчБ.Эах бухалдаж чадахгүй унаад байсан. Тэгээд удаагүйБ.Эах Отгон-Эрдэнэ ах дээр очоод архиндаа согтчихоод өдөөд байсан “мангар бацаан” гээд хэл амаар хэрүүл өдөөд байсан. Тэгээд дараа нь хадлан дээр байж байхадБ.Эах Отгон-Эрдэнэ ахад “чи муу гуйлгачин” гээд хэлж байгаад хоорондоо зодолдсон. Тэгээд зодооныг Мижиддорж, Отгонсүрэн хоёр салгасан. Тэгээд хадлан дээрээс уруудаж ирээдБ.Эахын гадна ирцгээсэн. ИрээдБ.Эахын гэрээс Отгон-Эрдэнэ ах өөрийнхөө хөнжил гудасыг аваад “толгой өвдөөд байна” гээд Мижиддорж ахын Портерт надтай хамт сууж байхад хойноосБ.Эах ирээд машинаас буулгаад ирсэн. Тэгээд буусан үеэр намайг нэг нь айлаас шүдэнз аваад ир гэхээр нь шүдэнзэнд явчихаад эргээд иртэл машины хажууд Отгон-Эрдэнэ ах суух гэж яваад сууж чадалгүй газар унаад өгсөн. Унаад өгөхөөр нь би Гинжээгийн хамтаар Отгон-Эрдэнэ ахыг өргөөд Б.Э ахын гэрт оруулсан гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтээр...С.Отгон-Эрдэнийн биед тархины хатуу хальсан доорхи болон дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал, комын байдал, зүүн хөмсөг, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

Яллагдагчаар өгсөн Б.Эы...Манайх Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Зуун мод гэдэг газар намарждаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би Булганы төвийн гэртэй байсан бөгөөд тухайн өдөр Хишиг-Өндөр сумаас манай хадам аав Мижиддорж, дүү Отгон-Эрдэний хамт, Отгонсүрэн гэдэг манай баз Баян-Агт сумаас ирсэн. Тухайн үед би гэртэй эхнэр Үүрийнтуяа, 3 хүүхдийн хамт байсан. Тэр 3 хадлан хадах газар байхгүй байна гээд манайд ирсэн бөгөөд би тэр гурвыг дагуулаад хөдөө гэрлүүгээ явсан. Гэрлүүгээ явах замдаа би 2 ширхэг 0.5л нийслэл нэртэй пиво, 1 том 0.75 литрийн Ерөөл нэртэй архи дэлгүүрээс аваад, шатахуунаа аваад бид нар хадам аавын машинтай, Отгонсүрэн мотоциклтойгоо хөдөө гарсан. Манайд очоод цай уугаад хадлангийнхаа талбай дээр очсон. Тухайн үед манай гэрт хадам ахын хүүхэд болох 13 настай Алтангинж гэдэг хүүхэд байсан. Алтангинж гэртээ үлдсэн. Бид нар хадлан дээрээ очоод би Отгонсүрэнд энэ хэсгийг хад гэж хэлээд заагаад үлдээсэн. Хадам аав Мижиддорж машиных нь астаачир ажилахгүй байна гээд машин доороо юм янзлаад үлдсэн. Би Отгон-Эрдэнэ ахтай хамт дээшээ жоохон зайнд гараад авсан пиво архиа тэндээ задалж уусан. Тэр үед орой 17-18 цаг болж байсан байх. Бид хоёрыг тэнд архиа задлаад байж байтал хадам аав ирээд ажлын хажуугаар архи дарсаар яах юм бэ орой болохгүй юу даа гэж байсан. Би за за гэж хэлээд нэг тойруулаад өвөртөө хийсэн. Тэгэхэд хадам аав эргээд машин руугаа яваад өгсөн. Отгон-Эрдэнэ ах “ахын дүү нөгөөдөхөө гаргаад ир” гэхээр нь би архиа гаргаад бид хоёр уусан пивоо түрүүлээд хадам аавыг ирэхээс нь өмнө уусан байсан. Бид 2 архиа адилхан хувааж ууцгаасан бөгөөд дуустал нь уусан тэр үед нилээн орой болсон байсан бөгөөд харанхуй болох гэж байсан. Бид хоёр архиа ууж дуусаад маргалдсан бөгөөд юунаас болж маргалдсан гэдгийг нь сайн санахгүй байна бид хоёр нилээн согтсон байсан. Ямар ч байсан бид хоёр маргалдаад зодолдсон миний санаж байгаагаар дээр доороо ороод ноцолдоод байсан санагдаад байгаа юм. Отгон-Эрдэнэ ах миний хацарнаас маажаад цохиж аваад байсан. Би бас адилхан барилцаад цохиод зодолдоод байсан. Тэр үед хадам аав Мижиддорж, Отгонсүрэн хоёр ирж бид хоёрыг салгасан. Тэгээд бид 4 доош нь машин руугаа алхаад машин дээрээ очоод манай гэр лүү явсан. Манайд очиход Алтангинж ганцаараа байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Манай гадна ирээд машинаас буугаад Отгон-Эрдэнэ ах бид хоёр барилцаад авсан бөгөөд над руу дайраад байхаар нь би “болъёо агаа зөндөө л маргалдлаа” гэсэн чинь миний толгой руу цохиод байсан. Тэгэхэд нь би Отгон-эрдэнэ ахын шанаа руу нь гараараа цохиод цааш нь холдуулсан. Тэгээл салцгаасан. Тэгээд манайд бөөнөөрөө орж унтсан. Тэгэхэд 21 цаг л болж байсан байх. Тийм л зүйл болсон. Маргааш нь өглөө босоод Отгон-Эрдэнэ ах унтаад байхаар нь “агаа босоорой” гэсэн чинь босохгүй нэг л сонин байгаад байхаар нь аавыг дуудаад Отгоо ах сонин болчихжээ гэж хэлээд бид хоёр Отгоо ахыг босгох гэсэн чинь бие нь хөшсөн юм шиг гар нь хөдлөхгүй байсан. Ухаангүй болсон байсан. Тэгээд өргөж машин руу оруулаад Булганы төвийн эмнэлэг рүү аваачсан. Эмнэлэг дээр аваачаад үзүүлэхэд хүлээн авахын эмч үзээд яасан юм бэ зодолдсон юм уу толгойдоо гэмтэл авсан байна гэж байсан. Би “цохисон” гэдгээ хэлсэн. Тэгээд эмч үзээд толгойдоо хүнд гэмтэл авсан байна. Хагалгаанд орно гэж байсан тэгээд хагалгаандаа орсон. Маргааш нь Эрдэнэтийн эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь эмчилгээний зардалд хохирогчид 2.651.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялын санал оруулж байгаа хэдий ч шүүгдэгч Б.Э нь хавтас хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор /хх-48/ ам бүл 5, Хийдийн А хэсгийн 1-3 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрх болох, мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байх тул шүүхээс торгуулын ялыг хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, хохирогч энэ хэрэгтээ гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шаргачин овогт Б.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

  4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, хохирогч энэ хэрэгтээ гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН