| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00001/И |
| Дугаар | 155/ШШ2016/00429 |
| Огноо | 2016-04-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00429
| 2016 оны 4 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2016/00429 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Бариач овогт Б.Ө /РЕ-******/, Байчууд овогт М.Б- /РД-*****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Бариач овогт Өын О- /РЕ-********/, 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Бариач овогт Өын О- /РЕ-***********/, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Бариач овогт Өын Т- /РД-***********/ нарыг эх М.Бын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч Б.Өаас 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Ө.О-т, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин Ө.О-, хүү Ө.Т- нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Б.Өаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Хөвсгөл аймгийн Галт сумын төвд байрлах 8х8 хэмжээтэй 13.760.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Жүдүү мухар гэх газар байрлах 3.000.000 төгрөгний үнэлгээтэй өвөлжөөний хашаа, 64 тооны хонь буюу 2.800.000 төгрөг, 89 тооны ямаа буюу 3.115.000 төгрөгний эд хөрөнгө гаргуулж нэхэмжлэгч М.Б, хүү Ө.О-, Ө.Т-, охин Ө.О- нарт олгож, нэхэмжлэгч Ө.Баас 3.352.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Өт олгож, 9 тооны адуу буюу 4.500.000 төгрөг, 15 тооны ямаа буюу 525.000 төгрөг, 8 тооны хонь буюу 360.000 төгрөгний эд хөрөнгийг хариуцагч Б.Өын өмчлөлд үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Баас 271.325 /хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Өаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, 271.325 /хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөгиийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Өаас 79.154 /далан есөн мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ