Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01894

 

 

 

 

 

 

 

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын  8-ны өдрийн  0 /ШШ2020/02232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ундрах эффишн” ХХК хариуцагч Ш д холбогдуулан битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 20 3 оны    дүгээр сарын 06-ны өдрийн 3    дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд явагдаж буй иргэний хариуцагч төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК-иас   9 0   0   8 8 төгрөг гаргуулан төлбөр авагч “Анод банк”” ХК-ийн эрх хүлээн авагчид шилжүүлэх явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000 62 дугаартай, Чингэлтэй дүүрэг,   дүгээр хороо, 37 дугаар байр,   тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202002689 дугаартай, Чингэлтэй дүүрэг,   дүгээр хороо, 37 дугаар байр,     тоот хаягт байрлах орон сууц орон; Ү- 220200   7  дугаартай, Чингэлтэй дүүрэг,   дүгээр хороо, 37 дугаар байр,    тоот хаягт байрлах орон сууц; Ү-220200   76 дугаартай, Чингэлтэй дүүрэг,   дүгээр хороо, 37 дугаар байр,   тоот хаягт байрлах У ХХК-ийн хууль ёсны өмч болох    ширхэг орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, огт барьцааны гэрээгүй байхад “Гүн төгөл” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан битүүмжилсэн болно. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн  22. , 6 дугаар зүйлийн 6.2, 6.2. ,  22 дугаар зүйлийн  22. ,  22.3,      дүгээр зүйлийн     .3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргах зохицуулалттай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаартай орон сууцуудыг “Ундрах Эффишн” ХХК нь хууль ёсоор өмчилдөг. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эд хөрөнгийн эрх, эрх ашиг нь хөндөгдсөн өмчлөгч этгээдийг дуудагдан оролцуулалгүйгээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаартай шийтгэх тогтоолын хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалтад бүртгэсэн байна. Энэ тухай хожим шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад олж мэдээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн ба аргагүйн эрхэнд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 20 3 оны    дүгээр сарын  7-ны өдрийн 287 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 20 3 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаартай тогтоолын алинд ч Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоон шийдвэрлэсэн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтад байгаа тухай дурдсан нь барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураан албадан худалдах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үр дагаврыг үүсгэхгүй юм. “Ундрах Эффишн” ХХК хуучин нэрээр “Анод банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаартай орон сууцуудын гэрчилгээ эх хувиараа шүүгдэгч нарын харилцаа холбоотой компанийн сейфэнд байсныг “Анод банк” ХК-тай холбоотой санхүүгийн зөрчилтэй хэрэгт барьцаа хөрөнгө гэж мэдүүлснээс болж барьцаа хөрөнгийн жагсаалтанд хууль бусаар орсон байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч бус иргэн хуулийн этгээд болох тус байрны түрээслэгч нарт битүүмжлэх хуудас гардуулан түрээсийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаахыг шаардан мэдэгдэх хуудас гардуулж манай компанийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс саад учруулж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь У ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул эдгээр    орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөн шийдвэрлэж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 20 3 оны    дүгээр сарын 06-ны өдрийн 3    дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч “Анод банк”” ХК-ийн эрх хүлээн авагч, төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны У ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох дээрх орон сууцнуудтай холбогдон явагдаж байгаа хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   шийтгэх тогтоолоор “Гүн төгөл” ХХК-иас   9 0   0   8 8 төгрөгийг Анод банк”ны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн хавсралт хэсэгт зээл олгох үед байгуулсан барьцааны тусгагдсан барьцаа хөрөнгийн жагсаалтад Чингэлтэй дүүргийн   дүгээр хороо, 2 дугаар   0 мянгат 37 дугаар байрны  ,  , ,    тоот орон сууцнууд нь эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн. Тус    орон сууц нь У ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 20 3 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Ундрах эффишн” ХХК нь “Гүн төгөл” ХХК-йн зээлийн барьцаа хөрөнгө гэдгийг хүчингүйд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулах, уг сууцнуудыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-ийн өмчлөл эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, арилжааны банкнуудад эзэмшдэггүй тул барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн   дүгээр хороо 2 дугаар   0 мянгат 37 дугаар байрны  ,  болон     тоот орон сууцнуудыг 20 9 оны 3 дугаар сарын    -ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн.    тоот эзэнгүй байсан тул зарлан дуудах хуудас нааж тэмдэглэл хөтөлсөн. 20 9 оны   дугаар сард түрээслэгч нараас тайлбар авч тэмдэглэлд тусгасан. Манайх хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол магадлал, гүйцэтгэх хуудсыг үндэслээд ажиллагаа явуулсан. Шийтгэх тогтоолын дээр жагсаалтыг хавсралт нэг, хоёрт зааснаар шийдвэрлэсэн болно гэж заасан. 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн шийтгэх тогтоолын  7 дугаар заалтыг үндэслэл болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хавсралт нэгд    дэхь заалт дээр н.Оюунчимэг нь Гүн төгөл ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн  22. -д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, У ХХК-ийн өмчлөлийн, Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай “Ундрах эффинш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн  6. -д зааснаар нэхэмжлэгч “Ундрах эффинш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    0   00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн  22.  дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох У ХХК-ийн өмчлөлийн Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба холбогдох нотлох баримтыг зохих журмаар үнэлсэнгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   тоот шийтгэх тогтоол бүхий 20 3 оны    дүгээр сарын 06-ны 3    дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч “Анод банк”” ХХК-ийн эрх хүлээн авагчид төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээд болох У ХХК-ийн өмчлөх эрх хөндөгдөж байгаа талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Юуны түрүүнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК, төлбөр авагч “Анод банк”” ХХК-ийн эрх хүлээн авагч нарт холбогдон явж байгаа. Тус ажиллагаанд У ХХК-ийн өмчлөх эрх хөндөгдөж байна. Тодруулбал, “Ундрах эффишн” ХХК нь урьд “Анод” ХХК нэртэй байсан, тус компанийн нэр дээр Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү- 220200   76 дугаарт бүртгэлтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө байдаг. Гэтэл “Анод” ХХК одоогийн У ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг зээл барьцааны гэрээ байхгүй байхад “Анод банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтад хууль бусаар оруулан төлбөр гаргуулах ажиллагаа хийж байна. Өмчлөгч У ХХК-ийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүй, ямар нэг ипотекийн буюу барьцааны гэх мэт үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэлгүйгээр “Гүн төгөл” ХХК-ийн төлбөрт тооцсон нь Иргэний хуульд заасан өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд өмчлөх эрхтэй холбоотой маргаан мөнөөс мөн билээ. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  22.  дэх хэсэгт заасан өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэхгүй гэж буруу дүгнэсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас хэрэг бүртгэх мөрдөн байцаах газарт өгсөн эд хөрөнгийн лавлагаанаас харахад Ү-2202000 62, Ү-2202002689, Ү-220200   7 , Ү-220200   76 орон сууцуудыг “Анод банк” ХХК-ийн өмчлөлд байгаа гэж буруу тодорхойлж өгсөн байна. Бодит байдал дээр “Анод банк”” ХХК биш “Анод” ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг андуурч мэдээллэсэнээс болж битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтад орсон байх магадлалтай байна. Тус дөрвөн байрыг У ХХК-ийн зүгээс “Анод банк” ХХК-д барьцаанд тавьсан зүйлгүй, нэхэмжлэгч “Анод банк” ХХК-иас зээл авсан зүйлгүй, аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байсан нь Ундрах эффишн ХХК (Анод ХХК)-ийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй тухай Эрүүгийн хэргийн төв архиваас авсан лавлагаанаас тодорхой харагдана. Нэгэнт тус банктай болон шүүгдэгч нартай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байхад иргэний хариуцагчаас гаргуулах хөрөнгийн жагсаалтад гуравдагч этгээд У ХХК-ийн хөрөнгийг оруулах хууль бус юм. Иймд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   0 дүгээр зүйлийн   0.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг зүй ёсоор нь үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн  22.  дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   6 дугаар зүйлийн   6.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ундрах эффишн” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан өөрийн өмчлөлийн    өрөө орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 20 3 оны    дүгээр сарын  7-ны өдрийн 287 дугаар магадлалтай шүүгдэгч Ж.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар “Гүн төгөл” ХХК-ийг оролцуулж Э.Оюунчимэг /“Гүн төгөл” ХХК-ийн захирал/-ээс зээлийн үлдэгдэл    03 9    2  3 төгрөг, түүний хүүгийн хамт   9 0   0   8 8 төгрөг гаргуулж, “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, энэхүү төлбөр тооцоог барагдуулах талаар уг тогтоолд заахдаа энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгүүдээс эрүүгийн хэргийн хохирол болон иргэний нэхэмжлэлийн төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт  -т заасан “Гүн төгөл” ХХК-ийн төлбөрт тус компанийн захирал Э.Оюунчимэгийн барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220200   76, Ү-2202002689, Ү-2202000 62, Ү-220200   7  дугаартай бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн   дүгээр хороо, 37 дугаар байрны  ,   ,  ,     тоот орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба 20 3 оны    дүгээр сарын 06-ны өдрийн 3    дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ. /хх2 -26, 27-60, 99,  00- 0  /

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 3 оны 0  дүгээр сарын  0-ны өдрийн 3   дугаар шийтгэх тогтоолд заасны дагуу Анод банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр 20 3 оны    дүгээр сарын 06-ны өдөр 3    дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

“Анод” ХХК нь нэрээ өөрчилж “Ундрах Эффишн” ХХК болсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн хэргийн  2 дугаар талд эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн дээрх    орон сууцны өмчлөгчөөр  992 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Анод” ХХК нэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг 20 3 оны  0 дугаар сарын 30-ны өдөр өмчлөгчөөр “Ундрах Эффишн” ХХК болгон өөрчилж бүртгэсэн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

“Анод” ХХК-иас зээлдэгч “Гүн төгөл” ХХК-ийн зээлсэн зээлийн төлбөрт баталгаа болгож барьцаалсан    орон сууцны талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Гүр-Аранзаас шийдвэр гүйцэтгэгч асуухад “банкны зээлийн батлан даалтын баталгаа байсан” гэх тайлбарласан байна. 

Түүнчлэн “Анод” ХХК нь “Анод банк” ХХК дах банкны эрх хүлээн авагчид холбогдуулан “Анод” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар дөчин мянгатын 37 дугаар байрны  ,   ,  ,     тоот орон сууцны гэрчилгээг “Гүн төгөл” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө гэдгийг хүчингүйд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн    гэрчилгээ гаргуулах, уг орон сууцнуудыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын  0-0 -7 99 албан тоотыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 20 3 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 6  39 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн шүүхийн 3   тоот шийтгэх тогтоол буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / хх 06- 07/

 

Иймд “Анод банк” ХХК-иас “Гүн төгөл” ХХК нь зээл авахдаа “Анод” ХХК-ийн өмчлөлийн дээрх    орон сууцыг зээлийн барьцаанд бариулсныг эрүүгийн хэргийн иргэний хариуцагчийн төлбөрт тооцож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь иргэний хариуцагчийн зээлийн барьцааны хөрөнгө болох битүүмжлэгдсэн хөрөнгийг иргэний нэхэмжлэгчийн төлбөрт тооцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон байна. Иймээс нэхэмжлэгчийн    орон сууцыг У ХХК-ийн зүгээс “Анод банк” ХХК-д барьцаанд тавиагүй, зээл аваагүй гэх гомдол үндэслэлгүй болно./ хх 22/

 

“Анод” ХХК-ийн эрх залгамжилж нэр өөрчлөгдсөн У ХХК-ийн нэр дээр маргаж буй    орон сууцнууд бүртгэгдэж өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ. /2хх28,  00,  0  ,  60/

 

Дээрх    орон сууц нь “Анод” ХХК-ийн өмч боловч зээлийн барьцаанд барьцаалсан батлан даалтын хөрөнгө байсан тул эрүүгийн хэрэгт битүүмжлэгдэн шийтгэх тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх У ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Анод” ХХК буюу У ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг зээл барьцааны гэрээ байхгүй байхад “Анод” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтануудад холбогдох эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтад    орон сууцыг хууль бусаар оруулан төлбөр гаргуулах ажиллагаа хийгдсэн, Улсын бүртгэлийн байгууллагаас Хэрэг бүртгэх мөрдөн байцаах газарт өгсөн эд хөрөнгийн лавлагаа “Анод банк” ХХК биш “Анод” ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг андуурч мэдээлэлснээс болж битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтад орсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн      67. . -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 . Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын  8-ны өдрийн  0 /ШШ2020/02232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  62 дугаар зүйлийн  62.   дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн    0   00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  72 дугаар зүйлийн  72.  дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн  72.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн  67 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш     хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   9 дүгээр зүйлийн   9.  ,   9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш     хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ