Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/02232

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020         06          18                                      101/ШШ2020/02232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УЭ ХХК           

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд оршин байрлах ШШГЕГ-ын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Д.Оюу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгрэлэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч “Анод Банк” ХК-ийн эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдсэн “У Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 1 тоот хаягт байрлах орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002689 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууц орон;

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001475 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 4 тоот хаягт байрлах орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001476 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 5 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх;

 

“У Э” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох дээрхи орон сууцтай холбогдон явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд явагдаж буй иргэний хариуцагч төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-иас 1,910,404,858 төгрөг гаргуулан төлбөр авагч “Анод банк” ХК-ийн эрх хүлээн авагчид шилжүүлэх явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад маш их гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 1 тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202002689 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууц орон; Ү- 2202001475 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 4 тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202001476 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 5 тоот хаягт байрлах У Э ХХК-ийн хууль ёсны өмч болох 4 ширхэг орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, огт барьцааны гэрээгүй байхад Гүн төгөл ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан битүүмжилсэн болно.

Дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт "... Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана ... ” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна ...” гэж, 6.2.1 дэх хэсэгт "... иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр ... ” гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт "... Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно ... ” гэж, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "... Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй ... ” гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт "... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно ...” гэж тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргах зохицуулалттай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцуудыг У Э ХХК нь хууль ёсоор өмчилдөг бөгөөд Анод Банк ХХК-тай байгуулсан ямарваа нэг зээлийн барьцаанд огт тавиагүй, хэзээ ч барьцаалж байгаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч хэлбэрийн хэлцэл хийж байгаагүй ба угаасаа Анод Банк ХХК-тай ямар ч зээлийн гэрээ болон бусад хэлбэрээр хэлцэл хийж байгаагүй. Гэтэл шүүгдэгчийн хууль бус мэдүүлэгт үндэслэн хөрөнгийн өмчлөгчийн тайлбар мэдүүлгийг авалгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцолгүйгээр бидний хууль ёсны хөрөнгийг барьцаа хөрөнгийн жагсаалт гэх жагсаалтад хууль бусаар оруулж хууль ёсны өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчөөд байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 3 дугаар сард үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх орон сууцуудыг битүүмжилсэн.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3, 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт зааснаар У Э ХХК нь Анод Банк ХХК, Гүн төгөл ХХК-тай дээрхи орон сууцуудыг барьцаалан зээл авсан зүйлгүй, орон сууцыг Анод Банк ХК-тай холбоотой хэрэг маргаанд иргэний ямар нэг хариуцагч, холбогдогч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, зөвшөөрсөн зүйлгүй. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эд хөрөнгийн эрх, эрх ашиг нь хөндөгдсөн өмчлөгч этгээдийг дуудагдан оролцуулалгүйгээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалтанд бүртгэсэн байна. Энэ тухай хожим шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад олж мэдээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн ба аргагүйн эрхэнд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаартай тогтоолын алинд ч Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоон шийдвэрлэсэн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтанд байгаа тухай дурдсан нь барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураан албадан худалдах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үр дагаврыг үүсгэхгүй юм.

У Э ХХК хуучин нэрээр Анод ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцуудын гэрчилгээ эх хувиараа шүүгдэгч нарын харилцаа холбоотой компанийн сейфэнд байсныг Анод Банк ХК-тай холбоотой санхүүгийн зөрчилтэй хэрэгт барьцаа хөрөнгө гэж мэдүүлснээс болж барьцаа хөрөнгийн жагсаалтанд хууль бусаар орсон байдаг.

Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч бус иргэн хуулийн этгээд болох тус байрны түрээслэгч нарт битүүмжлэх хуудас гардуулан түрээсийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаахыг шаардан мэдэгдэх хуудас гардуулж манай компанийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс саад учруулж байна.

Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь У Э ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг болон бусад холбогдох хуульд зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч Анод Банк ХК-ийн эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдсэн У Э ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 1 тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202002689 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууц орон; Ү-2202001475 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 4 тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202001476 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 37 дугаар байр, 5 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөн шийдвэрлэж өгнө үү.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч Анод Банк ХК-ийн эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны У Э ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох дээрхи орон сууцнуудтай холбогдон явагдаж байгаа хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн хүчингүй болгуулах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргаж байгаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай хүсэлтийг иргэний хэрэг үүсгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн даруйд яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбаруудаас харахад нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах үндэслэлтэй гэж харагдаж байна. Анод ХХК, Анод банк ХХК гэх хоёр тус тусдаа хуулийн этгээдүүд байгаа. Анод ХХК-ийн өмчийн хөрөнгийг “Анод банк” ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь н.Оюунчимэг болон “Гүн төгөл” ХХК-ийн төлбөрийг тооцуулах ажиллагаа хийгдсэн гэж явагдаж байгаа боловч н.Оюунчимэг, Гүн төгөл ХХК, Анод ХХК, Анод банк ХХК, У Э ХХК нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа байхгүй. Зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой асуудал огт байхгүй. Хураагдсан эд зүйл нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтад ороод явсан. Үүнээс улбаалаад ажиллагаа хийгдээд явчихаж байгаа. Шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл дээр тус хөрөнгүүд огт дурдагдаагүй. Шийтгэл тогтоолын хавсралтад хөрөнгийн жагсаалтад тус 4 хөрөнгө ороод ирсэн. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол дээр гуравдагч этгээд маргаантай байгаа учраас иргэний шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байсан. Үндсэн хуульд заасан миний үйлчлүүлэгчийн өмчлөх эрхэд үндэслэлгүй халдсан учраас тухайн эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч ШШГЕГ-ын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 шийтгэх тогтоолоор “Гүн төгөл” ХХК-иас 1.910.404.858 төгрөгийг Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн хавсралт хэсэгт зээл олгох үед байгуулсан Барьцааны тусгагдсан барьцаа хөрөнгийн жагсаалтад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 37 дугаар байрны 1,4,5,14 тоот орон сууцнууд нь эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн. Тус 4 орон сууц нь “У Э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө юм.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “У Э” ХХК нь “Гүн төгөл” ХХК-йн зээлийн барьцаа хөрөнгө гэдгийг хүчингүйд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулах, уг сууцнуудыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Гүн төгөл” ХХК-ийн өмчлөл эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, арилжааны банкуудад эзэмшдэггүй тул барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 )рзар 40 мянгат 37 дугаар байрны 1,5 болон 14 тоот орон сууцнуудыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. 4 тоот эзэнгүй байсан тул зарлан дуудах хуудас нааж тэмдэглэл хөтөлсөн. 2019 оны 5 дугаар сард түрээслэгч нараас тайлбар авч тэмдэглэлд тусгасан.

Манайх хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол магадлал, гүйцэтгэх хуудсыг үндэслээд ажиллагаа явуулсан. Шийтгэх тогтоолын дээр жагсаалтыг хавсралт нэг, хоёрт зааснаар шийдвэрлэсэн болно гэж заасан. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолын 17 дугаар заалтыг үндэслэл болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хавсралт нэгд 4 дэхь заалт дээр н.Оюунчимэг нь “Гүн төгөл” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                           

Нэхэмжлэгч “У Э” ХХК нь хариуцагч ШШГЕГ-ын харъяа Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, “У Э” ХХК-ийн өмчлөлийн, Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгүүдийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтад оруулах үндэслэл байхгүй байхад компанийн эд хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, “Анод” ХХК-ийн өмчийн хөрөнгийг “Анод банк” ХХК гэх тусдаа хуулийн этгээдийн хөрөнгийн жагсаалтад оруулсан, Э.Оюунчимэг, “Гүн төгөл” ХХК, “Анод” ХХК, “Анод банк” ХХК, “У Э” ХХКийн хоронд ямар ч эрх зүйн харилцаа байхгүй, зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой асуудал огт байхгүй, шийтгэх тогтоолын хавсралтад тус 4 үл хөдлөх эд хөрөнгө бичигдсэнээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай Шийтгэх тогтоолыг биелүүлэх шийвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 345 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, иргэний хариуцагч Э.Оюунчимэг /“Гүн төгөл” ХХК-ийн захирал/-с 1,910,404,858 төгрөгийг гаргуулж Анод банкны эрх хүлээн авагчид олгох ажиллагаа хийгдэж байна.

Дээрх шийтгэх тогтоолын хавсралт “Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт№1”-д Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг тусгасан байх бөгөөд эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулах, төлбөрт тооцуулахаар шийдвэрлэсэн байна. Тус 4 орон сууц нь 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Анод” ХХК нэрээр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “У Э” ХХК хэмээн оноосон нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.” гэж зааснаар “хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон” маргаан үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүсч буй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг Битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтад оруулсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 он 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг шийдвэрийг гүйцэтгэхээр явуулж буй Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасантай нийцжээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 он 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай Шийтгэх тогтоолын дагуу хийгдэж буй Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ажиллагааг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “У Э” ХХК-ийн өмчлөлийн, Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай “Ундрах эффинш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Ундрах эффинш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА