Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01890

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01696 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК хариуцагч М.Б-т холбогдуулан 938 06  төгрөг гаргуулах үндсэн, гэм хор учруулсны хохирол 3 450 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь цэвэр ус, дулаан, халуун усны төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын төлбөр  9  28 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын төлбөр 4  388 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын төлбөр 15 598 төгрөг, 2019 оны   дугаар сарын төлбөр 104 23 .46 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын төлбөр 15 598 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын төлбөр 204 58.24 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын төлбөр 15 598 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын төлбөр 15 598 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын төлбөр 15 598 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын төлбөр 15 598 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын төлбөр  6 124.4 төгрөг байх бөгөөд нийт барагдуулаагүй төлбөр нь 605 224.10 төгрөг байна. Иймд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав хороолол, 103-р байр,   тоотод оршин суух хариуцагч н.Батбаяраас 605 224.10 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав хорооллын 103 дугаар байрны   тоотын оршин суугч  Т.Т-ын Г ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ус дулааны төлбөртэй ямар ч холбогдолгүй бөгөөд манай компани хариуцах учиргүй, Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талд Шилмэл шилтгээн Сууц өмчлөгчдийн холбоо 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 19/91 тоот тодорхойлолтоор Г ХХК нь “Шилмэл шилтгээн” СӨХ-тэй хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 2.4, 2.11 дэх заалтуудыг биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Манай компани "Шилмэл шилтгээн" СӨХ-тэй 2018-2019 онд 1 жилийн хугацаатай аж ахуйн гэрээ байгуулсан тэр гэрээний хугацаа дууссан, түүнээс хойш гэрээ байгуулаагүй учир тус СӨХ-ны тодорхойлолтыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г ХХК-ийн хууль болон гэрээнд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн М.Б миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хорооллын 103 дугаар байрны   тоотын 130 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд 3 450 000 төгрөгийн бодит хохирол учирсныг дээрх компани барагдуулаагүй. Манайд учруулсан хохирлын нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Г ХХК-ийн гаргасан энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан манайх гэм хорын хохирлоо шүүхээр шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр угаалгын машины холбогч задарч /эзэнгүй байх хойгуур/ ус алдаж манай гэрийн шал ховхорч, доод 3 давхрын айлын дүүжин тааз нурсан. Ус алдсан даруйд Г ХХК руу дуудлагыг 3 давхрын айл өгөхөд тухайн өдөр гарч байсан слесарь н.Гантөмөр ирж гражид байрлах хаалтыг хаалаа одоо зүгээр гээд яваад өгсөн байдаг. Гэтэл ус тасралтгүй гоожсон слесарийг дахин дахин дуудаж ирж манай гэрийн шугамын крантаар хааж байж зогсоосон. Тухайн үед хэдэн цагт анх дуудлага өгөөд хэдэн цагт слесарь ирж хаасан, би гэртээ хэдэн цагт ирээд слөсарь ирж жинхэнээсээ хаасан зэрэг цагууд тэмдэглээстэй байгаа. Анх слесарь ирж хаасан гэснээс хойш 2 цаг орчмын дараа дахин слесарь ирж ус хаасныг хүмүүсийн ярьсан утаснаас цагаар нь шүүсэн. Тухайн үед Г ХХК-иас хүмүүс ирээд хаалга онгойлгоход орж чадахгүй өөдөөс нь ус хальж байсан, өөрсдөө зургийг нь авч баталгаажуулсан. Би яаралтай ослын акт гаргуулах хүсэлт тавьсны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр акт гаргаж өгсөн. Актад угаалгын машины холболт хугарч ус алдсан, доод гараашийн босоо шугамын хаалтыг хаасан боловч хаалт дутуу барьсан үүний улмаас   тоотын шал, 5 тоотын тааз, хана усанд автсан гэж тодорхой бичсэн байгаа. Г ХХК нь манай орон сууцны шугам сүлжээ, сантехникийг хариуцдаг бөгөөд мөн уг угаалгын машины хаалтыг тэднийх сольж өгсөн. Үйлчилгээ үзүүлээд байрны мөнгөн дээр чинь гарнаа гээд ямар ч баримт өгдөггүй болохоор яг хэдийд солиулснаа санахгүй байна. Захирал С.Гантөмөртэй нь уулзахад слесерээ загнаж шугамаар нь хааж болохгүй бол байраар нь ч хаах боломж байсан, хохирлыг бүгдийг төлөөрэй гэж байсан. Ус алдсаны маргааш нь Г ХХК-аас ирээд бүх хаалтуудыг сольсон байсан. Г ХХК нь үүргээ биелүүлж ажиллаагүй талаар СӨХ-ийн дapra Б.Цэрэнжаргал 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19/91 тоот албан бичгээр баталгаажуулж өгсөн. Захирал С.Г нь манай слесариуд даатгалтай хохирлыг чинь барагдуулна, үнэлгээ хийлгэ гэсний дагуу үнэлгээг Дельтамон ХХК-иар хийлгэсэн, үнэлгээгээр 3 450 000 төгрөг болсон. Үнэлгээгээ хийлгээд даатгалын компанид өгөхөд слесарийн даатгалын мөнгө гээд 200 000 төгрөг өгсөн. Бид үнэлгээ хийлгэсний хөлсөнд 100 000 төгрөгийг өөрсдөө төлсөн. Үнэлгээний хохирлын дүнг захирал С.Г -т хэлэхэд, төлж чадахгүй гэсний улмаас бид цэвэр ус, дулаан, халуун усны төлбөрөө төлөхийг зогсоосон, Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан учир. Тэд ус хаагдсан эсэх талаар доод айлуудаар явж шалгах ёстой байсан, хаалт барихгүй солих хугацаа нь аль хэдийн өнгөрсөн гэдгийг мэдсээр байж, хаасан гээд явсан, ажлын хариуцлага алдсан, СӨХ-тэй байгуулсан гэрээнд засвар үйлчилгээг тухай бүр хийж бүртгэл тэмдэглэл үйлдсэн байхаар заасан байхад огт тийм юм байхгүй. Хаалтын солих хугацаа хэтэрсэн байхад дахин дахин шалгаж, болохгүй бол байраар нь хаахад юун болохгүй гэж хэдхэн цаг, тэгсэн мөртлөө мөнгөө төлөхгүй бол байраар чинь хаана, хариуцлагыг нь хүлээгээрэй гэсэн бичиг байнга айлуудын хаалган дээр наадаг, мөнгө нэхэх болохоороо байраар нь хааж болдог, ус алдаад айлд хохирол учирч байхад байраар нь 2-хон цаг хааж болдоггүй ямар учир байна. Иймээс хариуцлагагүй, чанаргүй үйлчилгээ үзүүлсэн “Ганбиж” ХХК-ийг учруулсан хохирлоо төлөхгүй бол бид мөнгө төлөхгүй. Бид урьд нь ямарч асуудалгүй ашиглалтын зардлыг төлөөд явж байсан. Усанд автсан шал ховхрох нь ховхорч зай завсар гарч, чийг, хөгц үнэртэж эхэлсэн тул бид 8 сард шалаа бүтнээр нь сольсон. Дан паркетны үнэ 5 сая гаран төгрөг болсон, ажлын хөлс ороогүй. Иймд Г ХХК-иас бидний хохирлыг үнэлгээгээр тогтоосон 3 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 49  дугаар зүйлийн 49 .1, 510 дугаар зүйлийн 510.1, 14  дугаар зүйлийн 14 .1, Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.Б аас 938 06 .10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д Г ХХК-аас 3 450 000 төгрөгийг гаргуулж, М.Б-т тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн   дугаар зүйлийн  .1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн нийт 29 450 төгрөг, хариуцагчаас төлсөн  0 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс  0 150 төгрөгийг гаргуулж М.Батбаярт, хариуцагчаас 2  064 төгрөгийг гаргуулж Г ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3 450 000 төгрөг гаргуулах тухайд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар, орон сууцны гэмтэл тогтоосон актаар гэм хор учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд угаалгын машины холигч задарч ус алдсан талаар болон орон сууцны гэмтэл тогтоосон актын талаар талуудын хэн алин маргадаггүй, харилцан хүлээн зөвшөөрч энэхүү үйл баримтыг тайлбарласан гэх. Гэтэл Г ХХК нь Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ үзүүлэх мөн усаар хангаж бохир усыг зайлуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн актыг Сууц өмчлөгчдийн холбооноос олгосон эрх үүргийнхээ хүрээнд гаргасан болно. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б ын орон сууцанд .... угаалгын машин холигчийн холболт хугарч ус алдахад Г ХХК-д дуудлага өгснөөр слесарь ирж... гараашид босоо шугамын хаалтыг хаасан боловч хальт дутуу барьсны улмаас   тоотын шал .... усанд автсан болохыг актаар тогтоосон нь нэхэмжлэгч Г ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэж үзлээ гэх дээрх байдлаас үзэхэд шүүхээс хэдэн цагт дуудлага хаанаас ирсэн гэдгийг тодорхойлоогүй байх бөгөөд бодит байдал дээр дуудлагыг тухайн айлын доод давхраас буюу 05 тоотоос ирүүлсэн бөгөөд 0  тоотын угаалгын машины холигчийн холболт задран ус алдаад доод айл руу нэвчин ороход тухайн айл дуудлага өгсөн. Өөрөөр хэлбэл, 0  тоот буюу хариуцагчийн эзэмшлийн байр нэгэнт усанд автсан байсан байх бөгөөд гараашийн босоо шугамтай хамааралгүй болж байна. Мөн Г ХХК болон “Шилмэл шилтгээн” Сууц өмчлөгч нарын хооронд байгуулагдсан Аж ахуйн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байдаг. Тус гэрээний 1.2-т “Дундын өмчлөлийн эд хэрөнгө шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, дундын өмчлөлийн үйл ажиллагааг хангахад байнгын хяналт тавих, хамтран ажиллагаанд үүсэх аж ахуйн харилцааг зохицуулахад энэхүү гээээний зорилт оршино” гэж заасан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийи тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт зэрэг эд хөрөнгө нь дундын өмчлөлд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, тухайн угаалгын машины холигч нь задарч ус алдаж байгаа нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэсэн заалтыг мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх гэсэн зүйл заалтад хамаарах бөгөөд тухайн байрны эзэмшигчийн ашиглалтын хариуцлагагүй үйлдлээс ус алдсан. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйл заалтад бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасныг баримтлал болгож буй нь учир дутагдалтай байна. Учир нь Г ХХК нь “Шилмэл Шилтгээн” Сууц өмчлөгчийн холбоотой зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах гэрээг байгуулсан бөгөөд өмчлөгч нарын хувийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт зэргийг хариуцдаггүй. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйл заалтыг баримталсан нь хэрэг маргаанд нийцэхгүй байх бөгөөд мөн хуулийн 49  дугаар зүйлийн 49 .2 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шийдвэрийг хэвээр үлдээж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М.Б-т холбогдуулан орон сууцны ашигласан цэвэр, бохир ус, дулаан, халуун усны зардалд 605 224 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 332 843 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 938 06  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэм хор учруулсны хохирол 3 450 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Г ХХК нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 5 дахь талд авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олгосон 00351 дугаар тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Б нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав хороолол, 103-р байр   тоот орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцны ашиглалтын зардлыг 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл төлөөгүйгээс 938 06  төгрөг хуримтлагдсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогджээ. /хх21-33, 98-102/

 

Нэхэмжлэгч Г ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгч буюу хариуцагч М.Б аас шаардах эрхтэй. Хариуцагч М.Б нь 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч Г ХХК-д төлөөгүй болохыг үгүйсгээгүй тул уг хугацааны төлбөр 938 06  төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 14  дугаар зүйлийн 14 .1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан маргааны зүйл болох орон сууцанд оршин суугчдын эзгүйд угаалгын машины холбогч задарч ус алдаж гэм хор учруулсны хохирол 3 450 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийн 60 дугаар талд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууцны гэмтэл тогтоосон актаар “...дээрх   тоотын угаалгын машины холигчны холболт хугарч ус алдсан. Доод гараашид босоо шугамын хаалтыг хаасан боловч хальт дутуу барьсан, үүний улмаас   тоотын шал усанд автсан” гэх гэм хор учирсан болох нь орон сууцны гэмтэл тогтоосон акт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

“Дельтамон” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар “...Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав хороолол, 103-р байр   тоот орон сууцны засварын ажлын өнөөгийн үндэслэлтэй өртгийг 3 454 000 төгрөгөөр үнэлсэн” болох нь тогтоогджээ.

 

Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс угаалгын машин холигчийн холболт хугарч ус алдсанаас хариуцагч М.Б ын эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь айл өрх, СӨХ-ноос ирүүлсэн захиалга, дуудлагыг 24 цагийн туршид хүлээн авч, шуурхай үйлчилж, гарсан гэмтэл, аваар ослыг нэн даруй засварлаж хэвийн ажиллагааг хангаж ажиллаагүй тул хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ. Нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчийн эд хөрөнгө болох шал усанд автаж хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймээс хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Г ХХК-аас Иргэний хуулийн 49  дугаар зүйлийн 49 .1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж Иргэний хуулийн 49  дугаар зүйлийн 49 .1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас гэм хорын хохирлыг үнэлгээний тайлангаар тогтоосон 3 450 000 төгрөгийн хэмжээгээр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16  дугаар зүйлийн     16 .1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн  0 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 2 дугаар зүйлийн 1 2.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 1 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 16  дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.  дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,   хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ