Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01856

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ч ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ч ийн хариуцагч А.А д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 13 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 19 дүгээр зууны үеийн есөн эрдэнээр бичигдсэн 380 хуудастай “Жадамба” судрыг А.А д 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нийт 16 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд урьдчилгаа 3 000 000 төгрөгийг тухайн үед А.А ээс авч, үлдэх 13 000 000 төгрөгийг дараа авахаар аман гэрээ байгуулан судрыг өгсөн. А.А тэй олон удаа уулзаж, ярилцсаны эцэст тэрээр тухайн судрыг 16 000 000 төгрөгөөр авахаар болсон. 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш олон удаа утсаар ярьж судрын үлдэгдэл үнийн төлөхийг шаардаж байсан боловч тэрээр “Судрыг олон хүн сонирхож байгаа, гэхдээ худалдаж аваагүй байна” гэж эхэндээ хэлдэг байсан. Жилийн дараа буюу 2015 онд очиж уулзахад мөн дээрх тайлбарыг гаргаж байсан ба “Хүсвэл 3 000 000 төгрөгөө өгөөд судраа буцааж авч болно” гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 3 дугаар сард очиж уулзахад намайг “Танихгүй, ийм судар аваагүй” гэж гүтгэсэн учир би 2017 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага уг хэргийг 2 жил 6 сарын хугацаанд шалгаад эцэстээ “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хаасан. Иймд хариуцагч А.А ээс судрын үлдэгдэл үнэ 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ч болон А.А нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдаж “Жадамба” судрын өмчлөгч нь тухайн өдрөөс хойш А.А болсон. Тэрээр худалдан авсан судрын үнэ 3 000 000 төгрөгийг төлсөн. Худалдах худалдан авах гэрээний үнэ тодорхой байх ёстой байхад хэрэгт авагдсан баримтуудаар тухайн судрын үнэ тодорхой бус байдаг. Азийн урлаг, эртний эдлэл галерей гэж байдаггүй, харин Азийн урлаг нөхөрлөл гэж байдаг. Иймээс Азийн урлаг, эртний эдлэл галерей гэсэн бичиг хийж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарахгүй. Гэрч Б.Хэрлэнбаяр, Б.Баасанхүү нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч А.А д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ч ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжпэлийг шүүхээс “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч А.А нь намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах хүртэл “судрыг зарагдаагүй байна, зарчихаад би өөрөө холбогдож мөнгийг чинь өгнө” гэх мэтээр ярьхад нь би итгээд, 3 жил гаруй хугацаанд түүний амаар зарагдахыг нь хүлээж байсан. Энэ үед намайг хуураад явуулаад, байсныг би мэдээгүй, “зараад өгнө” гэдэгт нь итгээд яваад байсан. Өөреөр хэлбэл, А.Алтангэрэлийн намайг залилж байгаа үйлдэл болох гэмт хэрэг илрээгүй байхад, тодруулбал судрыг зараад өгнө, хүн сонирхоод байна гээд байгаа нөхцөлд би цагдаад хандах боломжгүй юм. Харин сүүлд 2017 оны 9 дүгээр сард А.Аптангэрэл нь “судар аваагүй, танихгүй” гэхэд нь өргөдлөө гаргасан учиртай. Иймээс шүүхээс хүсэхэд хариуцагч А.А нь намайг хуурч, худал хэлсэн, залилсан үйлдэл, нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож миний зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу хамгаалж өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаан дээр хэлж байсан үгээ дахин уг гомдолдоо хэлэхийг хүсэж байна. Хариуцагч А.А д холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад А.А нь надтай байцаагч Чинчулуунаар дуудуулан уулзсан бөгөөд А.Алтангэрзл нь надад хандан “...чи цагдаад гаргасан өргөдлөө татаад авчихаа. би чамд 2 000 000 төгрөг өгье, хэрэв өргөдлөө авахгүй бол чи аль ч үгүй болно шүү, би цагдаа. прокурор, хуулийн байгууллагад танил тал байгаа, би энэ хэргийг хэрэг биш болгож чадна” гэх мэтээр хэлж байсан. Гэтэл Анхан шатны шүүх яг А.Алтангэрэлийн надад хандан хэлсэн үгийг баталсан мэт миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш гомдолтой байна. Иймээс А.Аптангэрэл 2017 оны 10 дугаар сарын үед цагдаа дээр надтай уулзсан уг хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулан тооцож өгнө үү. Хариуцагч А.Алтангэрэлийн эрх ашигийг шүүх хамгаалж, шүүхийн шийдвэр гарсан нь шударга ёсонд нийцэхгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж чадаагүй, туйлын хариуцлагагүй шийдвэрийг шүүх гаргалаа гэж миний хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Г.Ч нь 2014 оны 3 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу Чингэлтэй дүүргий Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гаргах хүртлээ энэ иргэний хэргийн хариуцагч А.А ээс байнга судрынхаа үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөгийг нэхэж байсан ба А.А нь түүнийг хууран мэхэлж, “чиний судрыг хүн сонирхоод байна авах гээд байна” гэж байнга худлаа хэлдэг байсан. Түүний энэ худал үгэнд Г.Ч нь бүтэн 3 жил гаруй хугацаанд хууртагдан, залилагдаж явсан бөгөөд харин 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу цагдаагийн байгууллагад анх гомдол гаргах болсон шалтгаан нь гэнэт А.А нь 3 жил гаруйн дараа Г.Чаминхүүд” “чамаас судар аваагүй, чамайг танихгүй байна, чамаас судар авснаа санахгүй байна” гэх мэтийн зүйл ярьж эхэлсэн учраас Г.Ч нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас аргагүйд хүрсэн. Уг өргөдөл нь хавтаст хэргийн 10-р хуудсанд бүрэн эхээрээ нотлох баримтын шаардлага хангагдан авагдсан байгаа. Цагдаагийн байгууллагад Г.Ч нь дээрх өргөдөл гаргасны дараа А.А нь уг өргөдөлд дурдагдсан нөхцөл байдлыг баталж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ... “нэг залуу “таньд би судраа зарсан, буцааж авмаар байна” гэж ирсэн тэгэхэд нь би “танихгүй байна" гэдгээ хэлсэн судар авсан гэдгээ мэдэхгүй байна“ гэж мэдүүлсэн. Эндээс дүгнэлт хийхэд 2014-2017 онд А.А нь хохирогч Г.Ч д “ чиний судрыг хүн сонирхоод байна, авах гээд байна” гэж хэлдэг байсан мөртлөө 2017 оны намраас эхлээд “би чамайг танихгүй юм байнэ, судар авсан гэдгээ мэдэхгүй байна” гэх мэт зүйл хэлж, хүнд байж болзомгүй заль мэх хэрэглэж эхэлсэн байна. Тиймээс хохирогч Г.Ч нь тухайн асуудлыг Цагдаагийн байгууллагад шалгуулахаас аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Ч нь эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн үеэс эхлэн цагдаад шууд өргөдөл гомдлоо гаргасан. Тодруулбал хэрэв 2014 оны 3 дугаар сард буюу А.А нь Г.Ч ээс судар авсныхаа дараахан “би чамайг танихгүй юм байна, чамаас судар авснаа мэдэхгүй юм байна” гэж хэлсэн бол яг тэр үедээ л Г.Ч нь Цагдаагийн байгууллагад зайлшгүй хандах байсан. Гэтэл 2014 оны 3 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл А.А нь Г.Ч д “чиний судрыг хүн сонирхоод байна, хүн авах гээд байна” гэсэн зүйлийг яриад байсан учраас л түүнийг Г.Ч бүтэн 3 жил гаруй хугацаанд хүлээсэн. Энэ тохиолдолд Г.Ч ийн буруу огт байхгүй, “сударыг чинь авах гээд байна” гэхэд ямар ч хүн цагдаад гомдол гаргахгүй, цагдаа үүнийг шалгахгүй шүү дээ. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хэдийгээр нэхэмжлэгч Г.Ч 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасан байх боловч уг хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/273 тоот Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын тогтоолоор “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг хугацааг хэтрүүлсний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна ... “ гэжээ. Үүнд тайлбар няцаалт өгөхөд хохирогч Г.Ч нь “2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхээ 7 хэрэгжүүлээгүй уг хугацааг хэтрүүлсний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна ... “ гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон Иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хоёр шал өөр хугацааг шүүх нэг хугацаа мэтээр үзээд байна. Гэтэл энэ хоёр эрүүгийн буюу иргэний хэргийн хугацаа нь хууль зүйн агуулгын хувьд хууль зүйн үр дагаврын хувьд огт өөр, хоорондоо огт адилгүй хугацаанууд бөгөөд шүүх үүнийг буруу ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн гэмт хэргийн ангилал, гэмт хэргийн зүйл ангид тохирсон ял шийтгэлээс хамаарч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа харилцан адилгүй байдаг. Харин иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд тодорхой заасан байна. Тодруулбал эрүүгийн хэрэгт А.Аптангэрэлийг бүтэн 3 жил орчим шалгасан, еөрөер хэлбэл түүнийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу Улсын ерөнхий Прокурорын газраас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/273 тоот “Прокурорын тогтоол" гарах хүртэл цагдаагийн болон прокурорын байгууллагуудаар шат дарааллан шалгасан бөгөөд А.Аптангэрэлийн үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэж дүгнэсэн. Хэрэв Цагдаагийн байгууллага тухайн үедээ буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Г.Ч ийн өргөдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шалгахаас татгалзсан байсан бол эсвэл “залилах” гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн байсан бол Иргэний хэргийн шүүх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийг хэрэглэж болох байсан. Гэтэл Цагдаагийн байгууллага нь тухайн А.Алтангэрэлийн үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжтэй байсан учраас л 3 жил орчим шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамгийн сүүлийн шат буюу Улсын ерөнхий Прокурорын газарт тухайн А.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгаж дууссаны дараа мөн даруй үргэлжпүүлэн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд Г.Ч нь хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлд хамаарахгүй. Мөн нөгөө талаар Цагдаагийн байгууллага нь залилангийн гэмт хэргийн хеөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учраас хохирогчийн гомдлыг хүлээн авч, 3 жил орчим хугацаанд шалгасан, “залилах” гэмт хэргийн шинжтэйг тогтоосон учраас цаашид энэ процесс иргэний хэргийн шүүхийн журмаар үргэлжлэн явж, эрүүгийн хэргийн хохирогч нь өөрт учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжпэх эрхтэй тул мөн гэм хорын хохирол гэж үзэж, бас болохоор байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ”Гэрч Б.Хэрлэнбаярын мэдүүлэгт “Жилийн дараа “Мөнгөө нэхээч ээ” гэж намайг хэлэхэд Г Чаминхүү очиж уулзаад “Хүн сонирхоод байгаа” гэж хэлсэн тухай надад хэлж байсан гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь тухайн гэрчийн мэдүүпэг дамжмал нотлох баримт байх бөгөөд уг баримт нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдаж, нотлогдохгүй байна ... “ гэжээ. Үүнд тайлбар няцаалт өгөхөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтуудаа бүрдүүлсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүйд гомдолтой байна. Тухайлбал 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Хэрлэнбаяраас мэдүүлэг авахад тэрээр хэргийн талаар маш тодорхой мэдүүлсэн ба мэдүүлэхдээ: ... Бид анх 150 000 000 төгрөгийн үнийн санал гаргахад А.А нь “150 000 000 төгрөг үнэтэй байна 60 000 000 төгрөгөөр бусдад санал болгоё” гэсэн санал гаргасан. ... Аваад ирвэл 25 000 000 төгрөгөөр бэлнээр авъя гэсэн, Уулзахад газар дээрээ Алтангэрэл нь дахин үнээ буулгаж 15 000 000 төгрөгөөр авна гэхээр нь бид зөвшөөрөөгүй буцаад явсан. Буцаад явж байсан чинь А.А нь 99106531 дугаарын миний дугаар луу залгаад “Бэлнээр 18 000 000 төгрөгт авъя, одоо хүрээд ир” гэж хэлсэн. Г.Ч д энэ тухай хэлэхэд Г.Ч үгүй гэж хэлсэн тул бид явсан. ... Үлдэгдэл мөнгөө аваачээ гэхээр Г.Ч д А.А нь “Хүмүүс сонирхоод байна, аваагүй байна” гэж ярьдаг байсан. Жилийн дараа хүртэл ийм асуудал хэлдэг байсан. Хүн сонирхоод байгаа юм бол байж л байхаас гээд хүлээсэн. "Хүн үзээд явсан” гээд тэр судрыг авах гээд байгаа юм шиг бидэнд ойлгуулдаг байсан ... “ гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч миний бие нь гэрч асуух шүүхийн процесс явагдах үед Гэрч Хэрлэнбаяраас: “Г.Ч нь судраа худалдсанаас хойш А.А тэй холбогдсон эсэх талаараа ярьж байсан уу" гэж асуухад: Гэрч: ‘ярьж байсан. Байнга яригдаж байсан судрынхаа мөнгийг нэхдэг байсан. Тэгээд жилийн дараа би “мөнгөө нэхээчээ нэг жил өнгөрлөө” гэж Г.Ч д хэлж байсан” гэж мэдүүлсэн юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: гэрч Хэрлэнбаяраас ”1 жилийн дараа мөнгөө шаардсан тухай та ярьлаа. Та А.А тэй уулзсан гэх юм, худалдах худалдан авах гэрээ хийгдсэнээс хойш та очиж уулзсан юм уу" гэхэд Гэрч Хэрлэнбаяр нь Г.Ч өөрөө очиж уулздаг байсан. Уулзсан асуудлаа надад хэлдэг байсан ... Жилийн дараа уулзаад судрынхаа үнийг асуусан уу ярьсан уу гээд би хардаж эхэлсэн. Тэгээд Г.Ч ээс шаардаад асуухад “ Хүн сонирхоод байгаа” гэсэн шүү дээ гээд надад хэлдэг байсан. Би санхүүгийн хүн учир баримт авсан эсэхийг асуухад баримт өгсөн гэж хэлсэн ... “ гэж мэдүүлсэн юм. Хавтаст хэрэгт авагдсан 2017.10.09-ний өдөр Г.Ч нь хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд: ... Тэгээд жилийн дараа шахуу 2015 онд очиж уулзахад хүнд үзүүлчихсэн нөгөө хүний мөнгө болохгүй байна, авна” гэж хэлсэн Утсаар холбогдоход зарагдаагүй байж байгаа гээд байхаар 2015 онд өөрийн биеэр очиж уулзсан. Тэгэхэд хүнд үзүүлчихсэн зарагдаагүй байгаа Зарагдахаар нь би чам руу өөрөө эргээд холбогдоно гэж хэлж байсан” байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: “ ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчилж болно” гэж заасан ба нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд уг зааптыг шүух хэрэглэхэд талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх ёстой байна...” гэжээ. Үүнд тайлбар няцаалт өгөхөд дээрх хуулийн заалтыг уншихад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэгт “Шүүх хуралдааны ажиллагаа” өөрөө орно. Учир нь шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцдэг бөгөөд мэтгэлцээн буюу мэтгэлцэх зарчмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хуульчилсан билээ. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан ба уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх’" зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж хуульчилсан. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэж үзэхэд өмгөөлөгч миний бие нь бүх шатны шүүх хуралдаан дээр “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт заасан хүсэлтийг аль ч шатандаа гаргах боломжтой байна. Яг дээрх хуулийн зүйл заалтыг буюу “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт заасан” хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр амаар “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт зааснаар, хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий, хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх өмгөөлөгч миний энэ хүсэлтийг опг хүлээж аваагүй, тэр ч байтугай намайг ийм хүсэлт огт гаргаагүй мэтээр шүүхийн шийдвэрт бичсэнд гомдолтой байна. Нэмж хэлэхэд дээрх хуулийн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчилж болно” гэж заасан байхад Анхан шатны шүүх нь хуулийг гуйвуулж, “ ... ба нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх хүсэлтийг гаргаж байгаагүй ..." гэсэн хуулинд байхгүй үг, өгүүлбэрийг хэрэглэсэн байгааг анхаарч үзнэ үү. Эцэст нь шүүхээс хүсэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцож, шүүх шийдвэр гаргах эрхтэй учраас энэ хугацааг энэхүү хэрэг маргаанд хэрэглэж өгнө үү. Иймд Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, илт буруу шийдвэр гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч А.А д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд судрыг хэдэн төгрөгөөр худалдсан, үнийг бүрэн төлсөн эсэх, гэрээний төлбөрийг хэдий үеэс шаардсан талаар маргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь үе уламжилж ирсэн 19 дүгээр зууны үеийн есөн эрдэнээр бичигдсэн, 380 хуудастай “Жадамба” судрыг хариуцагч А.А д 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдсан, хариуцагч нь нэхэмжлэгчид 3 000 000 төгрөг өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч А.А д судраа залилуулсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-5, 10/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор зохицуулагдсан байна. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хувьд эд зүйлийн үнийг шаардах эрх нь гэрээ байгуулсан өдөр үүссэн тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус огнооноос эхлэн тоолбол 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд судрын үлдэх төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 169-170 дугаар талд гэрч А.Хэрлэнбаярын мэдүүлэг авагдсан тэрээр шүүхэд “...Үлдэгдэл мөнгөө аваач ээ гэхээр Г.Ч д А.А нь хүмүүс сонирхоод байна... хүн үзээд явсан гээд тэр судрыг авах гээд байгаа юм шиг бидэнд ойлгуулдаг байсан. ... Судрынхаа мөнгийг нэхдэг байсан, жилийн дараа би нэг жил өнгөрлөө мөнгөө нэхээчээ гэж хэлж байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Анхан шатны шүүх гэрч А.Хэрлэнбаярын “мөнгөө нэхээчээ” гэж хэлж байсан гэж мэдүүлснийг нэхэмжлэгч Г.Чаминхүүг нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул энэхүү гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй талаар зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас судрын үнийг шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, эсхүл зогссон гэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

 

Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул  энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...байнга судрынхаа үлдэгдэл төлбөрийг нэхэж байсан. Гэвч Г.Ч ийн худал үгэнд хууртагдаж явж байгаад 2017 онд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаад өргөдөл гаргасан үеэс эрх зөрчигдсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2017 онд цагдаагийн байгууллагад хандсан үеэс эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас сударын үнийг нэхэмжилж байсан гэх байдлаа нотолж чадаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ