Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар    184/ШШ2024/05622

 

 

 

 

 

 

 

    2024             11               13                                            184/ШШ2024/05622

 

 

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** хороо, бурхант *, *** тоот хаягт байрлах, “Хөшигт орд” ХХК /РД: 5016398/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, * хороолол, ** байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын Мөнх-Од /РД: *******/

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, * хороо, * хороолол, ** байр, ** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн Мөнхзул /РД:*******/

“9913 УНД улсын дугаартай, Hyundai HD-120 маркийн, цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг хэлцлийн дагуу нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид  даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Миглиори” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миглиори” ХХК нь өөрийн өмчлөлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар KMFLA19AF3C038187, 99-13 УНД улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил хэргийн шаардлагаар өдөр Ч.Мөнх-Одын нэр дээр түр шилжүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Иргэн Ч.Мөнх-Од нь манай авто машины өмчлөх эрхийг тохиролцсон хугацаандаа шилжүүлэхгүй, элдэв шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийг манай компани өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байна. Иймд 99-13 УНД улсын дугаартай HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг хэлцлийн дагуу нэхэмжлэгч “Миглиори” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 2. Нэхэмжлэгч “Хөшигт орд” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Сувдбилэг шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Хөшигт орд ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Мөнх-Одод холбогдох 9913УНД улсын дугаартай HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 184/ШШ2024/04911 захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болсон учир уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд бидний хүсэлтийг шийдвэрлэж хэргийг хааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Миглиори” ХХК нь хариуцагч Ч.Мөнх-Одод холбогдуулан “ 99-13 УНД улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг компанийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

 

1.Хэрэгт авагдсан нотлох баримтаар: нэхэмжлэгч “Миглиори” ХХК нь шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-нд нэхэмжлэл гаргасан боловч  2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  компанийн нэрээ өөрчилж “Хөшигт орд” ХХК болсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн лавлагааг, тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр  тогтоогдов. /хх 102, 105-108/

 

2. Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2024/23732 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгч “Миглиори” ХХК-ийг  “Хөшигт орд” ХХК-иар  солих хүсэлт гаргасныг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.  /2 хх 6/

 

3. Нэхэмжлэгч “Хөшигт орд” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ... 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 184/ШШ2024/04911 захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болсон учир уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ. /шүүгчийн 04911 дугаар захирамжийг хавсаргасан/

 

4.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/04911 дугаартай захирамжаар Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мөнх-Одод холбогдох “Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай  үндсэн нэхэмжлэлтэй, “гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 63,500,000 төгрөг гаргуулах”  тухай сөрөг нэхэмжлэлтэй, “үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах” тухай гуравдагч этгээд М.Эрдэнэбатын шаардлагатай иргэний хэргийг Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Иймд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан  нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж  хэргийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр хариуцагч Ч.Мөнх-Одоос  улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг, улсын төсвөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “ Хөшигт орд” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

     

1. “Хөшигт орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  Ч.Мөнх-Одод холбогдох “ 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, 99-13 УНД улсын дугаартай, HYUNDAI HD-120 маркийн цагаан өнгийн өргөгч машиныг компанийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах “тухай иргэний хэргийг Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж  хэргийг хэрэгсэхгүй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнх-Одоос  улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг, улсын төсвөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “ Хөшигт орд” ХХК-д олгосугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Х.ОЮУНЖАРГАЛ