Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 15

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч  Д.Баттулга, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М, З.Н, Ө.Б, М.Э

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн Б.Т, М.Тэ, Г.Тө, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Х, мөн хуулийн 20.7-р зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201711000104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн харьяат,1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой , мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б.Т.

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, Ургамал хамгаалал хорио цээрийн үнэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, М.Тэ

 

Гурав. Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн  хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, Г.Тө

 

Дөрөв. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, С.Х

 

Тав. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

1. Яллагдагч Б.Т нь М.Тэ, Г.Тө нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч Б.Т нь Тэ, Г.Тө нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

 

2. Яллагдагч М.Тэ нь Б.Т, Г.Тө нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч М.Тэ нь, Б.Т Г.Тө нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

 

3. Яллагдагч Г.Тө нь Б.Т, М.Тэ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч Г.Тө нь, Б.Т М.Тэ нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

 

4. Яллагдагч С.Х нь тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 сарын эхээр болон 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд Г.Тө, Б.Т, М.Тэ нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт байхад нь өгсөн, 

Мөн яллагдагч С.Х нь тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2017 оны 03 сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхарын цахилгаан тоолуурт хийж хадгалсан, 

 

5. Яллагдагч Б.Б нь Дархан-Уул хотоос тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогоор хууль бусаар олж авч, улмаар 2017 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу Б.Идэрээр дамжуулж С.Хд илгээсэн, 

мөн яллагдагч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч  М.Тэгийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: БНМУ-ын иргэн М.Тэ би Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үнэн ярихаа тангараглаж байна. Мөнгөө гэж өөрийгөө танилцуулсан 19 настай охины биеийг үнэлүүлэх гэж байсныг бид мэдэж ээж рүү нь утсаар ярьж хэлэхэд ээж нь би Дундговь аймагт явж байна, наад хүүхэд чинь наана чинь байгаа  сурагтай байна. Багаасаа  гэрээсээ гарсан, наана чинь очихоороо охиноо авна гэж ярьсан. Энэ охин анх Дорнод аймагт ирэхдээ мансууруулах өвс авч ирсэн байсан. Бааранд орох, шоудахдаа уг өвсийг хэрэглэдэг байсан гэсэн. “Я” нэртэй клубт “Дөл” нэртэй 2 улаан газ аваад түүнийгээ сорж байхад нь чи болохгүй гэж хэлээд газыг нь авч байсан. Бид Мөнгөөг бол мансууруулах бодист уруу татсан зүйл байхгүй. Хгийн хувьд бид нартай уг өвсийг хэрэглээд явдаг байсан. Хгээс наад өвснөөсөө ахдаа өгчих гэхэд надад байгаа нь л энэ байна үүнийг хамт хэрэглэе гэдэг байсан. Энэ өвсийг бид нарт хадгалсан зүйл байхгүй. Хэрэг болсон Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Я” нэртэй клуб нь Дорнод аймгийн Эрүүгийн цагдаагийн газрын байрны доод талд байрладаг гэв.  

 

- Шүүгдэгч  Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Би оюутан байх хугацаандаа таеквондогийн багшаар төгсөж хэрэгт холбогдох хүртлээ амжилттай багшилж, хичээллэж байсан. Би 3 удаагийн улсын аварга, шилдэг шүүгч болж байсан. 2017 оны 01 дүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд орж 3  сурагч минь дэлхийн аваргын тэмцээнд орох эрх авсан. 02 дугаар сарын сүүлээр Хэрлэн суманд байрлах “Люкс” клубт очиход Ба, Бд нар гадаа тамхи татаад байж байсан.Тэгээд Дорнод аймагт паарты хийх талаар ярьсан. 03 дугаар сарын 02-нд “Эрх чөлөө” нэртэй паарты зохион байгуулсан. Ингэж явж байхад Мөнгөө гэж охиныг Ба, Бд нар клубт авч  ирсэн. Юу хүн бэ? гэхэд манай найз Мөнгөө гэж охиныг авчирсан, биеийг нь үнэлүүлж байгаа, цаг нь 50,000 төгрөг, хоног нь 150,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь оруулаад ир гэхэд туслаарай ахаа гэсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэхэд энэ ах намайг Улаанбаатар хотоос авчирсан буцаахгүй байна гэсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд намайг асуухад би 1998 онд төрсөн 19 настай гэж иргэний үнэмлэх харуулсан. Тухайн үед охинд тус болсон ийм асуудалд орсондоо харамсаж байна ....Ба, Бд нар намайг явуулахгүй байна. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гээд тань руу шууд хүрээд ирлээ гэсэн. Тэгээд би тэмцээн дуустал байж бай гэсэн. Тэгээд клубт байрладаг байсан. 03 дугаар сарын 10-ны орой Х ийм зүйл байна гэж ууттай зүйл авчирсан. Юу юм гэхэд өвс татаж үзэх үү гэсэн. Энэ өвсийг 2 удаа хэрэглэсэн. 10-ны орой Бд автирк, цаасны хутга барьж ирээд та нарыг ална гэж ирсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм гэтэл Ба намайг дарамтлаад байна. Эсвэл би та нарыг ална, эсвэл Ба намайг алах байх гэсэн. Тэгээд хаана байгаа юм гэтэл гэртээ байгаа гэсэн. Тэгээд гэр рүү нь очиж бага зэрэг зодоон болоод, тэр охиныг аваад зааланд буцаж ирсэн. Араас цагдаа нар ирээд та нар зодоон хийсэн байна гэж цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд болсон зүйлийн талаар ярьсан. Тэгээд энэ охин чинь 1998 оны гэж хайлтаас гарч ирэхгүй байна, 2003 оны охин байна гэсэн. Мөнгөө бол зодооны хэргийн гэрч байсан. Тэгээд маргааш нь шинжилгээ авахад хар тамхи хэрэглэсэн байна гэхээр нь юун хар тамхи яриад байгаа юм, бид нар эм, ургамал хэрэглсэн нь үнэн гэхэд нэгжлэг хийсэн. Тэгээд шууд мөрдөн рүү хийсэн. Сар гаруйн хугацаанд эргэлтгүй байсан. Тиймээс бид хуурай өлсгөлөн зарласан. Гэтэл мөрдөн байцаагч нь сарын дараа орж ирээд та нарыг 4 зүйл ангиар та нарыг яллаж байгаа гэсэн. Бид 4 сар хоригдсон. Мөрдөнгөөс гараад маргааш нь явж байгаад автын осолд орж хүзүү гараа, нуруу сээрээ хугалаад сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж, хагалгаанд ороод, хадуулаад Дорнод аймагт эмчилгээтэй байж байгаад ирсэн гэв. 

 

- Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Т.Т: Өмнө нь өөрийн мэдүүлгээ өгсөн учраас одоо дахин мэдүүлэг өгөхгүй, асуултанд бол хариулна гэв. 

 

- Шүүгдэгч  Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Б.Б: Надад энэ өвсийг ашиг олох худалдаалах зорилго байгаагүй. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хуулийн үр дагаврын талаар мэддэггүй байсан. Санамсаргүй, болгоомжгүй байдлаас энэ хэрэгт холбогдож, ар гэрийнхнээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Би уг нь сургуулиа төгсөөд ажилд орох гэж байсан гэв.

 

- Яллагдагч Т.Тэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...22 цагийн орчимд Х гаднаас орж ирсэн. Тэд нар Т, Тө, Х, М клубын жижиг өрөөнд юм хэрэглэсэн  юм шиг байна лээ. Би сэрээд харахад өрөө маш их утаатай байсан, миний ам цангаад байхаар савтай ус аваад уутал тамхитай ч юм шиг цоолсон сав байсан...өвс хэрэглэсэн байх учир нь тэр Түвшин, Тө бид хоёр гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад Хтэй тарахад өвс байгаа гэж хэлээд гаргаж харуулж байсан юм... машин дотор суусны дараа Хгийн курткны халааснаас бичгийн цаасанд боосон зүйл унасан юм. Тэгэхээр нь юу юм бэ гэж асуусан чинь өвс гэж хэлж байсан... Хг гаднаас орж ирэхэд би комикс уучихсан байсан болохоор нойр хүрээд зүүрмэглээд байсан юм...намайг сэрэхэд Я клубт утаа болчихсон байсан бөгөөд арц, хүж үнэртэж байсан...Х найзаасаа авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 193-205-р хуудас / Яллагдагч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Я клуб дотроо 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой комикс гэсэн сиропыг 15 ширхгийг уусан... би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой Хгээс авсан өвс гэдэг зүйлийг анх удаа сонирхож хэрэглэж үзсэн... комикс гэдэг эмийг 2-3 удаа л хэрэглэж байсан. М 10-ны орой 15 ширхэг комикс уусан... Х 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд ганцаараа Я кубд  ирэхдээ цагаан өнгийн цаасан боочихсон зүйл авчирсан. Х нь тэр цаастай зүйлээ ийм зүйл байна гээд харуулахад хатчихсан ургамал байсан.Тухайн үед миний ажиллуулж байсан клубт Тэ, М, Тө бид нар байсан бөгөөд ургамлыг Х, Тө бид гурав ундааны саваар сорж хэрэглээд байсан...Тө ямар учраас ингэж ярьсныг хэлж мэдэхгүй байна, завсарлаж байгаад гаргаж ирээд татсан юм байлгүй дээ... гэх / хх-ийн 154-165-171-р хуудас /

 

- Яллагдагч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Я клуб дотроо 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой комикс гэсэн сиропыг 15 ширхгийг уусан... би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой Хгээс авсан өвс гэдэг зүйлийг анх удаа сонирхож хэрэглэж үзсэн... комикс гэдэг эмийг 2-3 удаа л хэрэглэж байсан. М 10-ны орой 15 ширхэг комикс уусан... Х 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд ганцаараа Я кубд  ирэхдээ цагаан өнгийн цаасан боочихсон зүйл авчирсан. Х нь тэр цаастай зүйлээ ийм зүйл байна гээд харуулахад хатчихсан ургамал байсан.Тухайн үед миний ажиллуулж байсан клубт Тэ, М, Тө бид нар байсан бөгөөд ургамлыг Х, Тө бид гурав ундааны саваар сорж хэрэглээд байсан...Тө ямар учраас ингэж ярьсныг хэлж мэдэхгүй байна, завсарлаж байгаад гаргаж ирээд татсан юм байлгүй дээ... гэх / хх-ийн 154-165-171-р хуудас /

 

 - Яллагдагч Т.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Т, Тэ нарт өвс байдаг. Т, Тэ хоёрыг уг өвсийг татахад нь хамт татсан ... Хгээс авсан өвсийг хаана хадгалдаг байсанг хэлж мэдэхгүй байна. Т бялдаржуулах клубт байдаг буйдангийн доороос гаргаж ирээд усны савны бөөрийг цоолоод мөнгөлөг цаасан дотор өвсөө хийгээд савныхаа амсар дээр байрлуулж байгаад өвсөө шатааж сорж хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 186-187-р хуудас/

          

- Яллагдагч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Дархан хотын хуучин хорооллоос өвс түүгээд авч явсан юм. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С.Х миний гар утас руу залгаад чи хотод байгаа юм уу өвс байгаа бол найздаа өгчих гээд байхаар нь би байхгүй гэж хэлэхэд М.Х мөнгөөр нь авая гэж хэлэхээр би завгүй байна эргээд холбоо баринаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд завгүй байна гэж хэлэхэд  С.Х би чамд  нэг хүүхдийн дугаар явуулчихъя, чи тэр хүүхэдтэй холбогдоод өгчих гэж хэлээд надад нэг дугаар явуулсан...маргааш өглөө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчимд Хгийн өгсөн дугаараас нэг залуу миний гар утас руу залгаад би Хгийн найз нь байна, чамаас өвс авчих гэнэ, чи хаана байгаа юм гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгсөн  би хаана гэдгээ санахгүй байна удалгүй С.Хгийн найз гэх 170-178 см өндөртэй, шар царайтай, туранхай нэг залуу ирэхээр нь Дархан-Уул аймгаас авч ирсэн өвсөө бүгдийг нь өгсөн, тэр залуу надад 20.000 төгрөг өгсөн ... 2016 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа С.Х миний гар утас руу залгаад шинэ жил болох гэж байна ш дээ найздаа өвс олоод өгчих гэж хэлэхээр нь олдвол өгөе гэж хэлээд өнгөрсөн,2016 оны 12 дугаар сарын 30-ны   өдөр манай найз Батзориг Улаанбаатар хот руу явах гэж байхаар нь гялгар уутанд өвсөө хийгээд С.Хгийн дугаарыг өгөөд явуулсан. Тэрнээс хойш дахин С.Хтэй холбогдож өвс явуулаагүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр явахдаа авч явсан өвснөөс С.Хгийн найзад өгсөн... эхний удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны хавьцаа Дархан технологийн их сургуулийн хашааны гадна талаас түүсэн, дараагийн удаа буюу 2017 оны 03 дугаар 07-ны өдөр Улаанбаатар хот руу явахдаа Дархан-Уул аймгийн их сургуулиудын урд талын засмал замын цаана байрлах айлуудын хашааны баруун талын засмал замын цаана байрлах айлуудын хашааны баруун талд байхаар нь түүсэн юм. Би өөрөө 2012 онд өвс хэрэглэж үзэж байсан... Би Хгээс өөр хүнд зарж борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 133-138-144-р хуудас / 

 

           - Яллагдагч С.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баагий миний утас руу залгаад 20000 төгрөгийн хэрэг болоод байна өвс авах хүн байна уу гэж асуухаар нь би ирж байгаа гэж хэлсэн очоод намайг авсан, тэгээд тэд нарын ажиллуулдаг зааланд нь ирээд өвснөөсөө үлдсэн тал өвсийг Түшинжаргал, Тө, Тэ нартай хамт хэрэглээд дуусгаад найз Жавхлантөгс, Тулга нарын хамт хэрэглээд дуусгасан юм...Төаас дамжуулж Түшинжаргал, Тэ нарыг таньдаг болсон...Тө надаас өвс байна уу гэж асуухаар нь би ирж байгаа гэж хэлсэн Идэрээр 2017 оны 03 сарын 10-ны өдөр өвс ирсэн, би тухайн өвсийг хоёр хуваагаад талыг нь өөртөө авч үлдээд нэг талыг нь Тө, Тэ нарт өгөөд үлдсэн жоохон талыг нь тэд нартай хэрэглээд дуусгасан юм. Би тэр өвсөө зараагүй зүгээр өгсөн... би 2017 оны 03 сарын 10-ны өдөр өгсөн...  би тухайн өвсөө Хэрлэн сумын 7 дугаар баг 28 дугаар байрны 2 давхрын цахилгаан тоолуур дотор хадгалж байсан юм... 2017 оны 03 сарын 08-ны өдөр авсан, тэр авсан өвснөөсөө Түшинжаргал, Тө, Тэ нарт өгөөд үлдсэнийг Билэг буудалд дуусгасан... /хх-ийн 206-220 хуудас /

 

- Хохирогч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр Т, Тэ, Тө, түүний найз охин Ану, Бд нар эмийн сангаас комикс гэх эм авч ирээд 20 ширгэхийг задалж аяганд хийгээд ундаагаар даруулж уугаад цаг харж байгаад нэг цагийн дараа ундааны савны талаар ус хийгээд амсар дээр нь тугалган цаас хийгээд ундааны савны хажуу талд хоёр нүх гаргаад Тэ ах уутнаас өвс гаргаж ирээд тугалган цаасан дээр бага хэмжээгээр тавьж шатаагаад утааг нь сороод байсан, тухайн өвсөө хэрэглэчхээд бацаан зодно гэж яриад байсан... тэд нар бүгдээрээ намайг сороод үзчих гээд 15 ширхэг комикс гээд эмнээс хийгээд өгсөн. Би тухайн зүйлийг уухад бөөлжих гээд дотор эвгүй байсан. Цагийн дараа тухайн өвснөөс сорж үзэхэд ухаан санаа орж гараад хий юм харж байсан. Тухай зүйлээ 2-3 цагийн хооронд байсан. 2017 оны 06 сарын 04-ны өдөр 12 цагаас бэлтгэл хийдэг хүүхдүүд ирээд 16 цагийн орчимд тарж байхад Т, Тө, Тэ бид дөрөв гараад эмийн сангуудаар явж 90 ширхэг комикс эм аваад буцаад зааландаа ирээд комиксоо уугаад тамхи татаад байж байхад орой Бд ах ирээд дахин комикс хэрэглээд тэд нар дотуур өмд% зарим дээгүүрээ нүцгэн сууж байгаад над руу дайраад чамайг удахгүй нэг нь аваад гэр рүү чинь хүргэж өгнө бид нартай ганцхан удаа хийчих гээд дайраад байхаар нь би та нарын нэг нь надтай уулзчих гэхэд Тө ах хамгийн түрүүнд надтай бэлгийн харьцаанд орсон, дараа ньТ ах бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т, Тө, Тэ нар Х бацаан ирцэн байна өвс байгаа гээд Хгийнхаа утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь Тө, Тэ хоёр яваад Х гэх залуутай хамт ирсэн. Тэгээд Х бичгийн цаасны нилээн их өвс гаргаж ирээд тэд нар 3-4 цагийн хооронд тухайн өвсөө хэрэглэсэн... би анх 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр анха удаа Т, Тө, Тэ нарын хэрэглэдэг өвсийг хэрэглэж үзсэн. Маш их мансуурсан ямар нэгэн тэнхээгүй унтаж байхад Т миний ард хэвтээд хөхнөөс базаад сүртэй юм гээд миний хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон... 2017 оны 03 сарын 04-ний өдөр тэд нар өвсөө хэрэглээд зарим нь дотуур өмдтэй нүцгэн байж байгаад над руу бүгдээрээ дайраад байсан. Би Тахад 13 настай гэдгээ хэлсэн., Тө, Тэ, Бд нарт насаа хэлээгүй. Нунтагласан бор өнгөтэй өвс байсан, эмийн сангаас комикс гэдэг эм аваад 20 ширхгийг нэг аяганд хийж уугаад цаг харж байгаад дараа нь жижиг ундааны саванд ус хийгээд хажуу талд хоёр жижиг нүх гаргаад галд шатдаггүй тунгалаг цаас амсар дээр нь тавиад өвснөөсөө тавьж шатаагаад утааг нь сорж байсан... өвсөө худалдаж авдаггүй, өөрсдийн дүү нар гэх сурдаг хүүхдүүдээс худалдаж авдаг гэж ярьж байсан. Би тэд нараас та нар энэ өвсийг худалдаж авдаг гэж ярьж байсан. Би тэд нараас та нар энэ өвсийг худалдаж авдаг юм уу гэхэд ICE  мөс худалдаж авна уу гэхээс юу гэж энэ өвсийг худалдаж авдаг юм , энэ өвсийг чинь Х гэдэг бацаан зөөдөг байхгүй юу. Гэж хэлж байсан... 2017 оны 03 сарын 10-ны өдөр нэг удаа өгсөн. Тэрний өмнө 2017 оны 03 сарын 04-ний өдөр Х өвс авч ирж өгсөн...хамгийн эхлээд Т ах комикс эм уусны дараа би уудаг байсан. Миний дара Тэ, Тө комикс уусан. Намайг комикс хэрэглүүлэхдээ намайг уухгүй гэхэд наадхаа уучих, чамайг уухыг чинь хүлээгээд байна гэж Т ах хэлдэг байсан.Тэ, Тө ах хоёр наадхаа уучих чамайг дууссаны дараа бид хоёр уумаар байна гэж хэлдэг байсан. Комикс ууснаас хойш 1 цаг орчим болсны дараа үйлчилгээ нь эхэлдэг бөгөөд үйлчилгээ эхэлсний дараа өвс гэдэг ургамлаа татаж байсан. Өвс сорж үзсэн чин хоолой хорсоод байсан учраас татахгүй гэж анх татахад хоолой хорсдог юм. Олог сорвол зүгээр болчихдог гэж Тө ах хэлхээр нь анх сөрсөн юм. Т, Тө, Тэ ах өвс сорчихоод хоолой хорсвол улам гоё болдог юм. Сүүлдээ хоолой хорсох тусам улам гоё санагддаг болно гэж хэлсэн. Энэ үед Ану эгч байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэрэглэхгүй байсан. Үүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой болсон хойно Т ахын Я клубт Т, Тө, Тэ, Ану нарын хамтаар дахин комикс болон өвс хэрэглэсэн...ингээд хамгийн сүүлд 2017 оны 09 дугаар сарын 10-ны өдөр Т ахын Я клубт Т, Тө, Тэ, Ану нар байсан бөгөөд энэ үед Ану эгч хэрэглээгүй, бид дөрөв комикс эм болон өвс хэрэглэсэн юм... би өвс болон комикс хэрэглэсний дараа тухайн орчноосоо шал өөр газарт очих, эсхүл өөрийгөө байгаагаасаа өөр хүн болгож төсөөлөх, толгой эргэж, жингүйдэж байгаа юм шиг санагддаг. Мөн гар хөл хүнд санагдаад бэржигнэж байгаа юм шиг алхаж чадахгүй болчихдог. Би уйлсаар байгаад миний алганд нулимс халуун буцлаад гарыг минь түлээд байсан учир Т ахад алган дээр байсан халуун нулимсаа өгөөд буцаагаад авсан чинь алган дахь нулимс бүлээхэн болчихсон байна гэж хий зүйл харагдаад байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 118-122 хуудас /

 

- Б.Бдын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баар хаасны дараа Төрөөгийн хамтаар Тын бялдаржуулах клубт ирэхэд Тэ, Т болон танихгүй нэг охин байсан...би баруун талын өрөөнд байхад Т, М гэдэг охины дээр гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан...архи уухын өмнө Т Төрөө хоёр цэнхэр ууттай эм шиг зүйл аяганд хийж ууж байхад нь наад чинь яадаг юм бэ гэхэд хоолойнд сайн гэж Төрөө хэлж байсан. Тэ би 10 ширхгийг уучихсан та 2 уу гэж хэлж байсан. Мөн би архи ууж байхад Тэ, Т, Төрөө гурав 00 өрөөнд ороод хуванцар саван дотор ёроол хэсэгт нь ус хийгээд бөөрөн дээр нь цоолж , цоолсон хэсэг дээр нь тугалган цаас хийж дээр нь өвс хийгээд түүнийг шатаагаад амсрыг нь сорж хэрэглээд байсан... 2017 оны 03 дугаарын сарын 10-ны өдөр Венерагийн хойд талын зогсоол дээр Тэ, Т хоёртой уулзахад машины голын хайрцган дээр цаасан дээр шарилж шиг өвсийг машины ард суучихсан танихгүй залуу тавьж байсан. Тэр өвс шиг юм их хэмжээтэй харагдахгүй байсан бөгөөд ямар учиртай зүйл болохыг асуугаагүй... одоогоос 20 орчим хоногийн өмнө   Тэ, Төрөө хоёр Люкс баарны Джиний ард талд шингэн зүйлийг ууж байсан болохоор тухайн үед юу ууж байгаа юм болдоо гэж бодож байсан юм...2017оны 03 дугаар сарын 04-ны орой Төрөө гарахдаа бацаанаас юм очиж авна гэж хэлээд гарч байсан. Машинд байсан танихгүй залуу хүзүүн дээрээ шивээстэй байсан бөгөөд тэр залуу машины голын хайрцаг дээр өвс шиг юмыг тавьж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 114-р хуудас /

 

- Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хувцас сольдог өрөө рүү орсон бид нарын хувцас, ширдэг, гудас, цэнхэр өнгийн будаг шиг зүйл болчихсон байсан. Тэр гурваас энэ юу болчихсон юм бэ гэж асуусан чинь хоолойны эм уусан юм гэж хэлсэн юм. Энэ үеэс хойш 1-2 хоноод тэр зүйлээ хэрэглэж эхэлсэн бөгөөд уг зүйлээ уусныхаа дараа согтуу хүн шиг сонин болчихдог байсан. Тө надад 20.000 төгрөг өгөөд цаасан дээр комикс гэсэн нэртэй эм бичээд 19-р байрны эмийн сангаас аваад ир гэж хэлсэн болохоор нэг хайрцаг комикс гэсэн нэртэй эмийг авчирч өгсөн. Тө тэр эмийг аваад хувцас сольдог өрөө рүү  Тэ, Т нарын хамтаар орсон. Тэр зүйлээ уусны дараа 30 орчим минутын дараа согтуу хүн шиг болж хэл ам нь ээдрээд байдаг юм шиг байна лээ шингэн эмийг уусны дараа усаар даруулж байсан бөгөөд Тыг ингэж ууж байхыг харсан. Нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Жижигхэн биетэй охин тэр гуравтай ирээд манай бааранд байж байгаад баар хаахад хамт явдаг байсан. Манай хамгаалагч Бдын найз гэх залуу орж ирээд нөгөө охин хаана байна гэж асуухад ямар охин юм бэ гэсэн чинь “ надтай хамт орж ирээд пиво уудаг охин “ гэж хэлэхээр нь “ тэр гуравтай хамт яваад байсан “ гэж хэлсэн чинь аав нь асуугаад байна гэсэн.Тэгэхээр нь энэ гуравтай танилцуулчихсан чинь одоо салахгүй болчихлоо” гэж хэлж байсан” гэх /хх-ийн 123 хуудас /

 

- Сэжигтэн  Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2017 оны 3 дугаар сарын эхээр/ өдрийг нь тодорхой санахгүй байна/ 2-3 удаа Г.Тө, М.Тэ, Б.Т, С.сөнхжаргал нартай хамт Я клубт дотор оройн цагаар хэрэглэж байсан. Намайг Г.Тө, М.Тэ, Б.Т нартай хамт байж байхад С.Х Я клуб дээр 2-3 удаа бичгийн цаасан ороосон бага зэрэг хэмжээгээр өвё өгч байсан. Би анх М.Мтай уулзахад жоохон хүүхэд шиг харагдаж байсан. Б.Тыг М.Мтай хамт өөр өрөөнд орохоор нь жоохон охинтой арай унтахгүй байх гэж бодсон ” гэх мэдүүлэг гэх , / хх-ийн 141-142-р хуудас /

- Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ариунбаярын найз Батнасан хамт  ирсэн залуу бид дөрөв архи, пиво хувааж ууж байхад Б.Б өвс гаргаж ирээд тугалган цаасан дээр шатаагаад сорсон , тэгээд бид дөрөв бүгдээрээ өвс хэрэглэж байгаад унтаж амарсан... Б.Ариунбаяр, надад Батнасан бид хоёр өвс түүж хэрэглэдэг гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 130-р хуудас /

 

- Гэрч Ү.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг Улаанбаатар хот руу явах гэж байхад Батнасан өнгийн торгон хоёр гутал хийгээд зангидсан юм шиг хэмжээтэй зүйлийг юнителийн дугаар өгөөд  чамайг очихоор хүн тосоод авна гэж хэлэхээр нь би тэр зүйлийг нь сонирхож үзээгүй шууд цүнхэндээ хийгээд авч явсан юм. Орой 17 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж ирж байхад Батнасангийн өгсөн юнителийн дугаараас залгаад Батнасан юм өгч явуулсан уу гэж асуухаар нь хот орж байна, вокзал дээр хүлээж бай гэж хэсэн. Тэгээд автобуснаас буухад цагаан өнгийн царайтай, хар өнгийн богино савхи өмссөн туранхай залуу байсан.Тэгээд тэр залууд Батнасангийн өгч явуулсан эд зүйлийг өгөөд салсан... гэх мэдүүлэг / хх-ийн 137-р хуудас /

- Гэрч О.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Тулга руу залгаад хаана байгаа юм гэж асуухад Билэг зочид буудалд Х, Жавхлантөгс хоёртой байна гэж хэлэхээр нь би  21 цагийн орчимд тэд нар руу очсон. Намайг очиход тэд нар архи, пиво хувааж уугаад сууж байсан жижиг аяганд дотор шингэн зүйл хийгээд байхаар нь энэ юу юм бэ гэж асуухад комикс гэж хэлсэн би тухайн үед ханиадтай байсан болохоор уугаад талыг нь үлдээсэн...2013 оны 03 дугаар сард Баагийтай уулзаад ярьж байхад наадах чинь өвс хэрэглэдэг, манай Дарханд байдаг найз нь олж чадна, чи хэрэглээд үзэж  байсан юм уу гэж асуухаар нь би тэгье хоёуулаа маргааш уулзая гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь Баагийтай уулзахад ууттай өвс байсан... Баагийгаас өөрийн Дарханаас түүдэг гэж хэлж байсан...2016 оны хавар шиг санаж байна, би Улаанбаатар хотод Хтэй уулзаад байж байхад Х надаас өвс хэрэглэдэг хүүхэд таних уу гэж асуухаар нь манай сургуулийн нэг таньдаг залуу байдаг гэж хэлээд Баагийгийн дугаарыг өгсөн. Тэрнээс хойш Х Баагийн хоёр хоорондоо холбогддог болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 141-142-р хуудас /

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2927 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 500 граммын хуванцар савтай “Coco Cola” гэсэн шошготой бохирлогдсон хар хүрэн өнгийн зүйлд дэльта 9 Тетрагидроканнабинол илэрсэн. 2. Дэльта 9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын жагсаал танд байдаг болно.” гэсэн дүгнэлт / хх-ийн 178-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2924 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Сүхбаатарын Х” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт / хх-ийн 184-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2928 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд бохирлогдсон хар хүрэн өнгийн зүйлд дэльта 9 Тетрагидроканнабинол илэрсэн. 2. Дэльта 9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт / хх-ийн 187-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. М.Тэд ямар нэгэн сэтгэцийн өвчин илэрээгүй. 2. М.Тэ нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлыг ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт  / хх-ийн 193-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн байдал эрүүл байсан. 2.Б.Б нь өөрийн хийж буй үйлдлийн хор уршиг аюулыг  ухамсарлан ойлгох чадвартай байсан. 3.Б.Бгийн одоогийн сэтгэцийн байдал эрүүл  байна. 4. Б.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Б хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт / хх-ийн 195-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Г.Тө сэтгэцийн хувьд эрүүл байсан. 2. 1. Г.Тө нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлийн ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 3. Г.Тө нь хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт / хх-ийн 197-р хуудас /

          - Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Б.Т одоогийн байдалд мэдэгдэхүйц өөрчлөлтгүй байна.  2. Б.Т нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлын ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 3. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 199-р хуудас /

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2921 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Сүхбаатарын Б.Т” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 184-р хуудас /

         

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2920 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ М.Тэ” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” Гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

          

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2918 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ М.М” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

         

  -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2919 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Т.Т” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” Гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

          

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 12-18  х / 

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 19-25  х / 

- CE MULTI DRUY TEST CUP тэстэрээр шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 27-31 х/ 

 

- Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл / хх-ийн 1-р хавтас 32 х /

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 37-40  х/ 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр Дархан сумын 16 дугаар баг 6 дугаар байрны баруун талаас 5 грамм өвс хураан авсныг хэрэгт хавсаргасан тэмдэглэл. / хх-ийн 1-р хавтас 37-40  х/ 

 

           - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 тоот шийтгэх тогтоолын хуулбар  / хх-н 2-р хавтас 233-236 х  /.

 

- Сүхбаатарын Хгийн № 0000165361 дугаартай  нас барсны гэрчилгээ 

 

           - Б.Бгийн Дархан –Уул аймгийн “ОД” цогцолбор, Дархан –Уул аймаг дахь технологийн сургуулиудын тодорхойлолт  / хх-н 2-р хавтас 223-224 х /

 

- Г.Төын Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт / хх-н 2-р хавтас 238 х /

 

- Б.Тын талаарх Дорнод аймгийн Хэрлэн сумын Түмэн-Хан багийн засаг даргын тодорхойлолт / хх-н 3-р хавтас 129 х /

         

- Б.Тын талаарх Дорнод аймгийн засаг даргийн дэргэдэх Биеийн тамир, спортын газрын тодорхойлолт / хх-н 3-р хавтас 135 х / зэрэг болно.

 

                           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

           Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Т, М.Тэ, Г.Тө  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, яллаглагч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, яллагдагч С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон , оногдуулах ялыг  хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж заасныг үндэслэвэл дээрх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар зүйлчлэх үндэстэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай байна буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д гэмт хэрэг нь хорих ялын хугацааны хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс хөнгөн байна.

           Иймд шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нарт холбогдох уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ зэрэг аливаа хэлбэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд энэ хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл, шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Мөн Дорнод аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Б.Бд холбогдох үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бэлтгэсэн, илгээсэн гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэхээр тогтоолоо. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах  зорилгогүйгээр олж авч, бусдад өгсөн гэж үзнэ.

Тодруулбал, Б.Бгийн бэлтгэж бусдад худалдсан гэх өвс нь яг ямар агууламж бүхий, хэдий хэмжээтэй, тун, хэмжээг яаж үнэлснийг хэрэгт нотолж, тогтоогоогүй, тэрээр уг бодисыг худалдаалах зорилгоор С.Х илгээгээгүй, С.Х нь найз Б.Идэрээс гуйж хэсэг өвс авсан нь түүний “  2017 оны 3 дугаар сарын 9-нд Баагий надруу яриад чи өвс авахгүй юм уу гэхээр нь Баагий, Идэрээ 2-ыг холбож өгсөн. Идэрээг өвсөө авахаар нь найздаа жоохоныг явуулчих гэж хэлсэн. Идэрээ уутанд хийсэн бага хэмжээний өвсийг Дорнод аймгийн шууданд тавьсан “ гэх,  

Б.Бгийн “ Дархан хотын хуучин хорооллоос өвс түүгээд авч явсан. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С.Х миний гар утас руу залгаад чи хотод байгаа юм уу өвс байгаа бол найздаа өгчих гээд байхаар нь би байхгүй гэж хэлэхэд М.Х авая гэж хэлэхэд С.Х би чамд  нэг хүүхдийн дугаар явуулчихъя, чи тэр хүүхэдтэй холбогдоод өгчих гэж хэлээд надад нэг дугаар явуулсан.Маргааш өглөө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчимд Хгийн өгсөн дугаараас нэг залуу миний гар утас руу залгаад би Хгийн найз нь байна, чамаас өвс авчих гэнэ, чи хаана байгаа юм гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. С.Хгийн найз гэх 170-178 см өндөртэй, шар царайтай, туранхай нэг залуу ирэхээр нь Дархан-Уул аймгаас авч ирсэн өвсөө бүгдийг нь өгсөн, тэр залуу надад 20.000 төгрөг өгсөн” гэх,

сэжигтэн Б.Идэрийн “ тэр залуу 13 дугаар хороолол дээр байна гэж хэлэхээр нь очиж уулзаад хайрцагтай зүйлийг аваад Дорнод аймгийн шууданд тавьсан. Би тэр дотор өвс байгааг мэдээгүй. С.Х болон тэр залуу надад хэлээгүй. Би тэр залууд огт мөнгө өгөөгүй.“  мэдүүлэгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө  нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй спортын клубт 2017 оны 03 сарын 02, 2017 оны 03 сарын 04, 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

мөн шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө  нар  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй спортын клубт 2017 оны 03 сарын 02, 06,10-ны өдрүүдэд   2003 оны 04 сарын 26-нд төрсөн настай 13 нас 11 сартай М.Мд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг өгч байнгын мансуурах, донтох байдалд татан оруулсан,

яллагдагч С.Х нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис/ өвс/-ы худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 сарын эхээр, 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд Г.Тө, Б.Т, М.Тэ  нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй спортын клубт байхад нь өгсөн,   дээрх хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2017 оны 03 сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхрын цахилгаан тоолуурт хийж хадгалсан,

шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч , уг бодисыг 2017 оны 03 сарын 09-ний өдөр Б.Идэрт өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Х.М, гэрч Н.С, Л.Б, Ү.Б, О.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2921, 2920, 2919, 2918, 2924, 2928, 2927 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт ,Нэгжлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,CE MULTI DRUY TEST CUP тестерээр шалгасан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө  нарын  дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  иргэн С.Х гэгчээс авч хадгалсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, 

Б.Т, М.Тэ, Г.Тө нарын дээрхи бодисыг 2003 оны 04 сарын 26-нд төрсөн настай 13 нас 11 сартай хүүхэд М.Мд 3 удаагийн үйлдлээр хэрэглүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 

яллагдагч С.Хгийн дээрхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис/ өвс/-ы худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 сарын эхээр, 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд Г.Тө, Б.Т, М.Тэ  нарт өгсөн, мөн дээрх хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2017 оны 03 сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхрын цахилгаан тоолуурт хийж хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч Б.Бгийн  дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас түүж авсан буюу бэлтгэсэн, 2017 оны 03 сарын 09-ний өдөр Б.Идэрт өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг тус тус агуулсан байна. 

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нар нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ бид нар дээрхи өвсийг Хгээс 2- 3 удаа авч, авсан даруйдаа хэрэглэсэн нь үнэн иймд эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, мөн М гэдэг охинд мансууруулах бодисыг хэрэглэхийг шаардаагүй, түүнийг мансууруулах донтох байдалд татан оруулаагүй тэр угаасаа  урьд хэрэглээд сурсан охин байсан иймд эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй гэх, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын “Яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1- т мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэж ял төлөвлөж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй тэд хадгалаагүй, харин хэрэглэсэн тухай яригддаг, мөн насанд хүрээгүй хүүхдийг байнга мансуурлын байдалд оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй “ гэж адил мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Тухайлбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршгаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир Монгол Улс 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцод 1999 оны 04 сарын 22-нд нэгдэн орсон нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд уг гэрээ нь Монгол Улсын хуулийн адил хэрэглэх, Эрүүгийн хуулийг нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлахыг Эрүүгийн хулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зохицуулсан буюу Эрүүгийн хуулийн хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулиар хуульчилжээ. 

 

Шүүгдэгч нарын хэрэглэсэн гэх дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис нь Монгол Улсын олон улсын нэгдэн орсон, соёрхон баталсан 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалд хамаарах бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлыг “ хууль бусаар олж авсан ” , уг бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах саванд байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус ойлгоно.

 

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “М.Тэ, Б.Т, Г.Тө нь Хгээс авсан даруйдаа хэрэглэсэн, байлгаж байгаад хэдэн цагийн дараа хэрэглэснийг хадгалсан гэж үзэхгүй гэж” маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарыг 2017 оны 03 сарын 02,06,10-ны өдрүүдэд 13 нас 11 сартай хүүхэд М.Мд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг хэрэглүүлснийг байнгын мансууралд татан оруулсан гэж үзнэ. Учир нь эрүүгийн эрх зүйн ойлголтоор “Байнга” гэдгийг хэвшмэл маягтай, давтагдах шинжтэй 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгоно.

 

Хохирогч М.М бага насны хүүхэд болох нь түүний                                                                               мэдүүлэг, гэрч Н.Сийн “нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Жижигхэн биетэй охин тэр гуравтай ирээд манай бааранд байж байгаад баар хаахад хамт явдаг байсан.Манай хамгаалагч Бдын найз гэх залуу орж ирээд нөгөө охин хаана байна гэж асуухад ямар охин юм бэ гэсэн чинь “ надтай хамт орж ирээд пиво уудаг охин “ гэж хэлэхээр нь “ тэр гуравтай хамт яваад байсан “ гэж хэлсэн чинь аав нь асуугаад байна гэсэн.Тэгэхээр нь энэ гуравтай танилцуулчихсан чинь одоо салахгүй болчихлоо” гэж хэлж байсан” гэх,гэрч Н.Сийн “ нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Жижигхэн биетэй охин тэр гуравтай ирээд манай бааранд байж байгаад баар хаахад хамт явдаг байсан.Манай хамгаалагч Бдын найз гэх залуу орж ирээд нөгөө охин хаана байна гэж асуухад ямар охин юм бэ гэсэн чинь “ надтай хамт орж ирээд пиво уудаг охин “ гэж хэлэхээр нь “ тэр гуравтай хамт яваад байсан “ гэж хэлсэн чинь аав нь асуугаад байна гэсэн.Тэгэхээр нь энэ гуравтай танилцуулчихсан чинь одоо салахгүй болчихлоо” гэж хэлж байсан” гэх,

 

сэжигтэн  Б.Аийн “ 2017 оны 3 дугаар сарын эхээр/ өдрийг нь тодорхой санахгүй байна/ 2-3 удаа Г.Тө, М.Тэ, Б.Т, С.М нартай хамт Я клубт дотор оройн цагаар хэрэглэж байсан. Намайг Г.Тө, М.Тэ, Б.Т нартай хамт байж байхад С.Х Я клуб дээр 2-3 удаа бичгийн цаасанд ороосон бага зэрэг хэмжээгээр өвс өгч байсан. Би анх М.Мтай уулзахад жоохон хүүхэд шиг харагдаж байсан. Б.Тыг М.Мтай хамт өөр өрөөнд орохоор нь жоохон охинтой арай унтахгүй байх гэж бодсон”,

 

хохирогч Б.Бдын “2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баар хаасны дараа Төрөөгийн хамтаар Тын бялдаржуулах клубт ирэхэд Тэ, Т болон танихгүй нэг охин байсан...би баруун талын өрөөнд байхад Т, М гэдэг охины дээр гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан”  мэдүүлэгүүдээр нотлогдоно.

 

Иймд шүүгдэгч нарын мэдүүлж буй “ М бидэнд 1998 онд төрсөн гэж хэлсэн” гэж маргаж байгааг үндэслэлгүй хийгээд дээрх гэрчүүдийн мэдүүлэгүүдээр М.М бага насны, жаахан хүүхэд болох нь нас, биений хувьд тодорхой, эргэлзээгүй байна үзнэ.

 

Дээр дурдагдсан шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Тэ, Б.Т Г.Тө нарын дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж аван  2017 оны 03 сарын 02,04,10-ны өдрүүдэд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт болон  хадгалсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 

 

13 нас 11 сартай хүүхэд М.Мд 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 3 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татан оруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 

 

шүүгдэгч Б.Бг  дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу  Идэрт өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

 

яллагдагч С.Хг  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч  бусдад өгсөн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарыг   мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, М.Тэ, Б.Т, Г.Тө нарыг   насанд хүрээгүй хохирогч М.Мд   мансууруулах сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг өгч байнгын согтуурах, мансуурах донтох байдалд татан оруулах  гэмт хэргүүдийг,  

           

яллагдагч С.Хг  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч  хадгалсан, шүүгдэгч Б.Б мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч С.Х нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэргийн баримтаар нотлогдсон боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нас барсан нь болон № 0000165361 дугаартай  нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

            Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Б.Б, Г.Тө  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч М.Тэ нь Б.Т, Г.Тө нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

шүүгдэгч Б.Бгийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 / зан үйлээ засах/-т заасан үүрэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3/ /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох/-т заасан хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан сумын 16 дугаар баг 6 дугаар байрны баруун талаас авсан 5 грамм өвсийг /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/  зохих журмын дагуу устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх,  хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдая.

 

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нарын тус тус цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан тооцох ба шүүгдэгч  Б.Б 87 хоног, С.Хг 116 хоног тус тус цагдан хоригдсон болно. 

 

Шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарын өмгөөлөгч нарын  тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэснийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан  хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...энэ зүйлийн нэг дэх хэсэг хамаарахгүй ” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.2 ”...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд  шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байгаа ба тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзвал ялыг тэнсэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 , 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Хд хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2. Дорнод аймгийн Прокурорын газраас  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч М.Тэ, шүүгдэгч Г.Тө нарыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж авч хадгалсан, хүүхдийг байнгын мансууруулах, донтох байдалд татан оруулсан, шүүгдэгч Б.Бг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, М.Тэг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Г. Төыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тэг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Тыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Г.Төыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бд зан үйлээ засах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Түшинжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасанаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Тэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялд  2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, М.Тэ, Т.Т нарт тус тус  оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

 8. Шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дугээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Б.Бг Дархан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүртгэл нээж, хяналт тавихыг мэдэгдсүгэй. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон 117  хоног, М.Тэгийн цагдан хоригдсон 117 хоног, Б.Төын цагдан хоригдсон 117 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.   

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүх дэх Эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай. 

       12. Шүүгдэгч Б.Б 87 хоног, яллагдагч С.Х 116 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй,  бичиг баримт байхгүй болохыг тус тус дурьдсугай. 

       

         13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, М.Тэ, Т.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР

 

                               ШҮҮГЧ                                                   С.НАСАНБУЯН

 

                                                                                              Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

 

2018.01.11                                        Дугаар 15                                        Баруун-урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч  Д.Баттулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М, З.Н, Ө.Б, М.Э

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, М.Тэ, Г.Тө, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х, мөн хуулийн 20.7-р зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох 201711000104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймаг Матад суманд төрсөн, 28 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой , мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 8-56 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЖЖ89122611, Б.Т.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, Ургамал хамгаалал хорио цээрийн үнэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24-65 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар ЖЯ90120470, М.Тэ

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн  хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5-40 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар ЖЖ91031712, Г.Тө

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 28-21 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар ЖЯ95012110, С.Х

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн 1а-48 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, регистрийн дугаар РЭ95102710, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

1. Яллагдагч Б.Т нь М.Тэ, Г.Тө нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч Б.Т нь Тэ, Г.Тө нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

2. Яллагдагч М.Тэ нь Б.Т, Г.Тө нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч М.Тэ нь, Б.Т Г.Тө нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

3. Яллагдагч Г.Тө нь Б.Т, М.Тэ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04-ний өдөр, мөн 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, 

Мөн яллагдагч Г.Тө нь, Б.Т М.Тэ нарын хамт С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татсан оруулсан, 

4. Яллагдагч С.Х нь тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 сарын эхээр болон 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд Г.Тө, Б.Т, М.Тэ нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт байхад нь өгсөн, 

Мөн яллагдагч С.Х нь тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2017 оны 03 сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхарын цахилгаан тоолуурт хийж хадгалсан, 

5. Яллагдагч Б.Б нь Дархан-Уул хотоос тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогоор хууль бусаар олж авч, улмаар 2017 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу Б.Идэрээр дамжуулж С.Хд илгээсэн, 

Мөн яллагдагч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч  Т.Тэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: БНМУ-ын иргэн Бүргэд овогт М.Тэ би Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үнэн ярихаа тангараглаж байна. Мөнгөө гэж өөрийгөө танилцуулсан 19 настай охины биеийг үнэлүүлэх гэж байсныг бид мэдэж ээж рүү нь утсаар ярьж хэлэхэд ээж нь би Дундговь аймагт явж байна, наад хүүхэд чинь наана чинь байгаа  сурагтай байна. Багаасаа  гэрээсээ гарсан, наана чинь очихоороо охиноо авна гэж ярьсан. Энэ охин анх Дорнод аймагт ирэхдээ мансууруулах өвс авч ирсэн байсан. Бааранд орох, шоудахдаа уг өвсийг хэрэглэдэг байсан гэсэн. “Я” нэртэй клубт “Дөл” нэртэй 2 улаан газ аваад түүнийгээ сорж байхад нь чи болохгүй гэж хэлээд газыг нь авч байсан. Бид Мөнгөөг бол мансууруулах бодист уруу татсан зүйл байхгүй. Хгийн хувьд бид нартай уг өвсийг хэрэглээд явдаг байсан. Хгээс наад өвснөөсөө ахдаа өгчих гэхэд надад байгаа нь л энэ байна үүнийг хамт хэрэглэе гэдэг байсан. Энэ өвсийг бид нарт хадгалсан зүйл байхгүй. Хэрэг болсон Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Я” нэртэй клуб нь Дорнод аймгийн Эрүүгийн цагдаагийн газрын байрны доод талд байрладаг гэв.  

 

Шүүгдэгч  Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Би оюутан байх хугацаандаа таеквондогийн багшаар төгсөж хэрэгт холбогдох хүртлээ амжилттай багшилж, хичээллэж байсан. Би 3 удаагийн улсын аварга, шилдэг шүүгч болж байсан. 2017 оны 01 дүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд орж 3  сурагч минь дэлхийн аваргын тэмцээнд орох эрх авсан. 02 дугаар сарын сүүлээр Хэрлэн суманд байрлах “Люкс” клубт очиход Ба, Бд нар гадаа тамхи татаад байж байсан.Тэгээд Дорнод аймагт паарты хийх талаар ярьсан. 03 дугаар сарын 02-нд “Эрх чөлөө” нэртэй паарты зохион байгуулсан. Ингэж явж байхад Мөнгөө гэж охиныг Ба, Бд нар клубт авч  ирсэн. Юу хүн бэ? гэхэд манай найз Мөнгөө гэж охиныг авчирсан, биеийг нь үнэлүүлж байгаа, цаг нь 50,000 төгрөг, хоног нь 150,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь оруулаад ир гэхэд туслаарай ахаа гэсэн. Тэгэхээр нь юу болсон юм бэ? гэхэд энэ ах намайг Улаанбаатар хотоос авчирсан буцаахгүй байна гэсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд намайг асуухад би 1998 онд төрсөн 19 настай гэж иргэний үнэмлэх харуулсан. Тухайн үед охинд тус болсон ийм асуудалд орсондоо харамсаж байна ....Ба, Бд нар намайг явуулахгүй байна. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гээд тань руу шууд хүрээд ирлээ гэсэн. Тэгээд би тэмцээн дуустал байж бай гэсэн. Тэгээд клубт байрладаг байсан. 03 дугаар сарын 10-ны орой Х ийм зүйл байна гэж ууттай зүйл авчирсан. Юу юм гэхэд өвс татаж үзэх үү гэсэн. Энэ өвсийг 2 удаа хэрэглэсэн. 10-ны орой Бд автирк, цаасны хутга барьж ирээд та нарыг ална гэж ирсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм гэтэл Ба намайг дарамтлаад байна. Эсвэл би та нарыг ална, эсвэл Ба намайг алах байх гэсэн. Тэгээд хаана байгаа юм гэтэл гэртээ байгаа гэсэн. Тэгээд гэр рүү нь очиж бага зэрэг зодоон болоод, тэр охиныг аваад зааланд буцаж ирсэн. Араас цагдаа нар ирээд та нар зодоон хийсэн байна гэж цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд болсон зүйлийн талаар ярьсан. Тэгээд энэ охин чинь 1998 оны гэж хайлтаас гарч ирэхгүй байна, 2003 оны охин байна гэсэн. Мөнгөө бол зодооны хэргийн гэрч байсан. Тэгээд маргааш нь шинжилгээ авахад хар тамхи хэрэглэсэн байна гэхээр нь юун хар тамхи яриад байгаа юм, бид нар эм, ургамал хэрэглсэн нь үнэн гэхэд нэгжлэг хийсэн. Тэгээд шууд мөрдөн рүү хийсэн. Сар гаруйн хугацаанд эргэлтгүй байсан. Тиймээс бид хуурай өлсгөлөн зарласан. Гэтэл мөрдөн байцаагч нь сарын дараа орж ирээд та нарыг 4 зүйл ангиар та нарыг яллаж байгаа гэсэн. Бид 4 сар хоригдсон. Мөрдөнгөөс гараад маргааш нь явж байгаад автын осолд орж хүзүү гараа, нуруу сээрээ хугалаад сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж, хагалгаанд ороод, хадуулаад Дорнод аймагт эмчилгээтэй байж байгаад ирсэн гэв. 

 

Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Т.Т: Өмнө нь өөрийн мэдүүлгээ өгсөн учраас одоо дахин мэдүүлэг өгөхгүй, асуултанд бол хариулна гэв. 

 

Шүүгдэгч  Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүгдэгч Б.Б: Надад энэ өвсийг ашиг олох худалдаалах зорилго байгаагүй. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хуулийн үр дагаврын талаар мэддэггүй байсан. Санамсаргүй, болгоомжгүй байдлаас энэ хэрэгт холбогдож, ар гэрийнхнээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Би уг нь сургуулиа төгсөөд ажилд орох гэж байсан гэв.

 

Яллагдагч Т.Тэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...22 цагийн орчимд Х гаднаас орж ирсэн. Тэд нар Т, Тө, Х, М клубын жижиг өрөөнд юм хэрэглэсэн  юм шиг байна лээ. Би сэрээд харахад өрөө маш их утаатай байсан, миний ам цангаад байхаар савтай ус аваад уутал тамхитай ч юм шиг цоолсон сав байсан...өвс хэрэглэсэн байх учир нь тэр Түвшин, Тө бид хоёр гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад Хтэй тарахад өвс байгаа гэж хэлээд гаргаж харуулж байсан юм... машин дотор суусны дараа Хгийн курткны халааснаас бичгийн цаасанд боосон зүйл унасан юм. Тэгэхээр нь юу юм бэ гэж асуусан чинь өвс гэж хэлж байсан... Хг гаднаас орж ирэхэд би комикс уучихсан байсан болохоор нойр хүрээд зүүрмэглээд байсан юм...намайг сэрэхэд Я клубт утаа болчихсон байсан бөгөөд арц, хүж үнэртэж байсан...Х найзаасаа авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 193-205-р хуудас / Яллагдагч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Я клуб дотроо 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой комикс гэсэн сиропыг 15 ширхгийг уусан... би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой Хгээс авсан өвс гэдэг зүйлийг анх удаа сонирхож хэрэглэж үзсэн... комикс гэдэг эмийг 2-3 удаа л хэрэглэж байсан. М 10-ны орой 15 ширхэг комикс уусан... Х 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд ганцаараа Я кубд  ирэхдээ цагаан өнгийн цаасан боочихсон зүйл авчирсан. Х нь тэр цаастай зүйлээ ийм зүйл байна гээд харуулахад хатчихсан ургамал байсан.Тухайн үед миний ажиллуулж байсан клубт Тэ, М, Тө бид нар байсан бөгөөд ургамлыг Х, Тө бид гурав ундааны саваар сорж хэрэглээд байсан...Тө ямар учраас ингэж ярьсныг хэлж мэдэхгүй байна, завсарлаж байгаад гаргаж ирээд татсан юм байлгүй дээ... гэх / хх-ийн 154-165-171-р хуудас /

 

Яллагдагч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Я клуб дотроо 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой комикс гэсэн сиропыг 15 ширхгийг уусан... би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой Хгээс авсан өвс гэдэг зүйлийг анх удаа сонирхож хэрэглэж үзсэн... комикс гэдэг эмийг 2-3 удаа л хэрэглэж байсан. М 10-ны орой 15 ширхэг комикс уусан... Х 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчимд ганцаараа Я кубд  ирэхдээ цагаан өнгийн цаасан боочихсон зүйл авчирсан. Х нь тэр цаастай зүйлээ ийм зүйл байна гээд харуулахад хатчихсан ургамал байсан.Тухайн үед миний ажиллуулж байсан клубт Тэ, М, Тө бид нар байсан бөгөөд ургамлыг Х, Тө бид гурав ундааны саваар сорж хэрэглээд байсан...Тө ямар учраас ингэж ярьсныг хэлж мэдэхгүй байна, завсарлаж байгаад гаргаж ирээд татсан юм байлгүй дээ... гэх / хх-ийн 154-165-171-р хуудас /

 

 Яллагдагч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн ” ... Т, Тэ нарт өвс байдаг. Т, Тэ хоёрыг уг өвсийг татахад нь хамт татсан ... Хгээс авсан өвсийг хаана хадгалдаг байсанг хэлж мэдэхгүй байна. Т бялдаржуулах клубт байдаг буйдангийн доороос гаргаж ирээд усны савны бөөрийг цоолоод мөнгөлөг цаасан дотор өвсөө хийгээд савныхаа амсар дээр байрлуулж байгаад өвсөө шатааж сорж хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 186-187-р хуудас/

          

Яллагдагч Батнасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Дархан хотын хуучин хорооллоос өвс түүгээд авч явсан юм. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С.Х миний гар утас руу залгаад чи хотод байгаа юм уу өвс байгаа бол найздаа өгчих гээд байхаар нь би байхгүй гэж хэлэхэд М.Х мөнгөөр нь авая гэж хэлэхээр би завгүй байна эргээд холбоо баринаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд завгүй байна гэж хэлэхэд  С.Х би чамд  нэг хүүхдийн дугаар явуулчихъя, чи тэр хүүхэдтэй холбогдоод өгчих гэж хэлээд надад нэг дугаар явуулсан...маргааш өглөө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчимд Хгийн өгсөн дугаараас нэг залуу миний гар утас руу залгаад би Хгийн найз нь байна, чамаас өвс авчих гэнэ, чи хаана байгаа юм гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгсөн  би хаана гэдгээ санахгүй байна удалгүй С.Хгийн найз гэх 170-178 см өндөртэй, шар царайтай, туранхай нэг залуу ирэхээр нь Дархан-Уул аймгаас авч ирсэн өвсөө бүгдийг нь өгсөн, тэр залуу надад 20.000 төгрөг өгсөн ... 2016 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа С.Х миний гар утас руу залгаад шинэ жил болох гэж байна ш дээ найздаа өвс олоод өгчих гэж хэлэхээр нь олдвол өгөе гэж хэлээд өнгөрсөн,2016 оны 12 дугаар сарын 30-ны   өдөр манай найз Батзориг Улаанбаатар хот руу явах гэж байхаар нь гялгар уутанд өвсөө хийгээд С.Хгийн дугаарыг өгөөд явуулсан. Тэрнээс хойш дахин С.Хтэй холбогдож өвс явуулаагүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр явахдаа авч явсан өвснөөс С.Хгийн найзад өгсөн... эхний удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны хавьцаа Дархан технологийн их сургуулийн хашааны гадна талаас түүсэн, дараагийн удаа буюу 2017 оны 03 дугаар 07-ны өдөр Улаанбаатар хот руу явахдаа Дархан-Уул аймгийн их сургуулиудын урд талын засмал замын цаана байрлах айлуудын хашааны баруун талын засмал замын цаана байрлах айлуудын хашааны баруун талд байхаар нь түүсэн юм. Би өөрөө 2012 онд өвс хэрэглэж үзэж байсан... Би Хгээс өөр хүнд зарж борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 133-138-144-р хуудас / 

 

           Яллагдагч С.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баагий миний утас руу залгаад 20000 төгрөгийн хэрэг болоод байна өвс авах хүн байна уу гэж асуухаар нь би ирж байгаа гэж хэлсэн очоод намайг авсан, тэгээд тэд нарын ажиллуулдаг зааланд нь ирээд өвснөөсөө үлдсэн тал өвсийг Түшинжаргал, Тө, Тэ нартай хамт хэрэглээд дуусгаад найз Жавхлантөгс, Тулга нарын хамт хэрэглээд дуусгасан юм...Төаас дамжуулж Түшинжаргал, Тэ нарыг таньдаг болсон...Тө надаас өвс байна уу гэж асуухаар нь би ирж байгаа гэж хэлсэн Идэрээр 2017 оны 03 сарын 10-ны өдөр өвс ирсэн, би тухайн өвсийг хоёр хуваагаад талыг нь өөртөө авч үлдээд нэг талыг нь Тө, Тэ нарт өгөөд үлдсэн жоохон талыг нь тэд нартай хэрэглээд дуусгасан юм. Би тэр өвсөө зараагүй зүгээр өгсөн... би 2017 оны 03 сарын 10-ны өдөр өгсөн...  би тухайн өвсөө Хэрлэн сумын 7 дугаар баг 28 дугаар байрны 2 давхрын цахилгаан тоолуур дотор хадгалж байсан юм... 2017 оны 03 сарын 08-ны өдөр авсан, тэр авсан өвснөөсөө Түшинжаргал, Тө, Тэ нарт өгөөд үлдсэнийг Билэг буудалд дуусгасан... /хх-ийн 206-220 хуудас /

 

- Хохирогч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр Т, Тэ, Тө, түүний найз охин Ану, Бд нар эмийн сангаас комикс гэх эм авч ирээд 20 ширгэхийг задалж аяганд хийгээд ундаагаар даруулж уугаад цаг харж байгаад нэг цагийн дараа ундааны савны талаар ус хийгээд амсар дээр нь тугалган цаас хийгээд ундааны савны хажуу талд хоёр нүх гаргаад Тэ ах уутнаас өвс гаргаж ирээд тугалган цаасан дээр бага хэмжээгээр тавьж шатаагаад утааг нь сороод байсан, тухайн өвсөө хэрэглэчхээд бацаан зодно гэж яриад байсан... тэд нар бүгдээрээ намайг сороод үзчих гээд 15 ширхэг комикс гээд эмнээс хийгээд өгсөн. Би тухайн зүйлийг уухад бөөлжих гээд дотор эвгүй байсан. Цагийн дараа тухайн өвснөөс сорж үзэхэд ухаан санаа орж гараад хий юм харж байсан. Тухай зүйлээ 2-3 цагийн хооронд байсан. 2017 оны 06 сарын 04-ны өдөр 12 цагаас бэлтгэл хийдэг хүүхдүүд ирээд 16 цагийн орчимд тарж байхад Т, Тө, Тэ бид дөрөв гараад эмийн сангуудаар явж 90 ширхэг комикс эм аваад буцаад зааландаа ирээд комиксоо уугаад тамхи татаад байж байхад орой Бд ах ирээд дахин комикс хэрэглээд тэд нар дотуур өмд% зарим дээгүүрээ нүцгэн сууж байгаад над руу дайраад чамайг удахгүй нэг нь аваад гэр рүү чинь хүргэж өгнө бид нартай ганцхан удаа хийчих гээд дайраад байхаар нь би та нарын нэг нь надтай уулзчих гэхэд Тө ах хамгийн түрүүнд надтай бэлгийн харьцаанд орсон, дараа ньТ ах бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т, Тө, Тэ нар Х бацаан ирцэн байна өвс байгаа гээд Хгийнхаа утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь Тө, Тэ хоёр яваад Х гэх залуутай хамт ирсэн. Тэгээд Х бичгийн цаасны нилээн их өвс гаргаж ирээд тэд нар 3-4 цагийн хооронд тухайн өвсөө хэрэглэсэн... би анх 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр анха удаа Т, Тө, Тэ нарын хэрэглэдэг өвсийг хэрэглэж үзсэн. Маш их мансуурсан ямар нэгэн тэнхээгүй унтаж байхад Т миний ард хэвтээд хөхнөөс базаад сүртэй юм гээд миний хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон... 2017 оны 03 сарын 04-ний өдөр тэд нар өвсөө хэрэглээд зарим нь дотуур өмдтэй нүцгэн байж байгаад над руу бүгдээрээ дайраад байсан. Би Тахад 13 настай гэдгээ хэлсэн., Тө, Тэ, Бд нарт насаа хэлээгүй. Нунтагласан бор өнгөтэй өвс байсан, эмийн сангаас комикс гэдэг эм аваад 20 ширхгийг нэг аяганд хийж уугаад цаг харж байгаад дараа нь жижиг ундааны саванд ус хийгээд хажуу талд хоёр жижиг нүх гаргаад галд шатдаггүй тунгалаг цаас амсар дээр нь тавиад өвснөөсөө тавьж шатаагаад утааг нь сорж байсан... өвсөө худалдаж авдаггүй, өөрсдийн дүү нар гэх сурдаг хүүхдүүдээс худалдаж авдаг гэж ярьж байсан. Би тэд нараас та нар энэ өвсийг худалдаж авдаг гэж ярьж байсан. Би тэд нараас та нар энэ өвсийг худалдаж авдаг юм уу гэхэд ICE  мөс худалдаж авна уу гэхээс юу гэж энэ өвсийг худалдаж авдаг юм , энэ өвсийг чинь Х гэдэг бацаан зөөдөг байхгүй юу. Гэж хэлж байсан... 2017 оны 03 сарын 10-ны өдөр нэг удаа өгсөн. Тэрний өмнө 2017 оны 03 сарын 04-ний өдөр Х өвс авч ирж өгсөн...хамгийн эхлээд Т ах комикс эм уусны дараа би уудаг байсан. Миний дара Тэ, Тө комикс уусан. Намайг комикс хэрэглүүлэхдээ намайг уухгүй гэхэд наадхаа уучих, чамайг уухыг чинь хүлээгээд байна гэж Т ах хэлдэг байсан.Тэ, Тө ах хоёр наадхаа уучих чамайг дууссаны дараа бид хоёр уумаар байна гэж хэлдэг байсан. Комикс ууснаас хойш 1 цаг орчим болсны дараа үйлчилгээ нь эхэлдэг бөгөөд үйлчилгээ эхэлсний дараа өвс гэдэг ургамлаа татаж байсан. Өвс сорж үзсэн чин хоолой хорсоод байсан учраас татахгүй гэж анх татахад хоолой хорсдог юм. Олог сорвол зүгээр болчихдог гэж Тө ах хэлхээр нь анх сөрсөн юм. Т, Тө, Тэ ах өвс сорчихоод хоолой хорсвол улам гоё болдог юм. Сүүлдээ хоолой хорсох тусам улам гоё санагддаг болно гэж хэлсэн. Энэ үед Ану эгч байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэрэглэхгүй байсан. Үүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой болсон хойно Т ахын Я клубт Т, Тө, Тэ, Ану нарын хамтаар дахин комикс болон өвс хэрэглэсэн...ингээд хамгийн сүүлд 2017 оны 09 дугаар сарын 10-ны өдөр Т ахын Я клубт Т, Тө, Тэ, Ану нар байсан бөгөөд энэ үед Ану эгч хэрэглээгүй, бид дөрөв комикс эм болон өвс хэрэглэсэн юм... би өвс болон комикс хэрэглэсний дараа тухайн орчноосоо шал өөр газарт очих, эсхүл өөрийгөө байгаагаасаа өөр хүн болгож төсөөлөх, толгой эргэж, жингүйдэж байгаа юм шиг санагддаг. Мөн гар хөл хүнд санагдаад бэржигнэж байгаа юм шиг алхаж чадахгүй болчихдог. Би уйлсаар байгаад миний алганд нулимс халуун буцлаад гарыг минь түлээд байсан учир Т ахад алган дээр байсан халуун нулимсаа өгөөд буцаагаад авсан чинь алган дахь нулимс бүлээхэн болчихсон байна гэж хий зүйл харагдаад байсан

.... гэх мэдүүлэг /хх-ийн 118-122 хуудас /

 

Хохирогч Б.Бдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баар хаасны дараа Төрөөгийн хамтаар Тын бялдаржуулах клубт ирэхэд Тэ, Т болон танихгүй нэг охин байсан...би баруун талын өрөөнд байхад Т, М гэдэг охины дээр гарчихсан бэлгийн харьцаанд орж байсан...архи уухын өмнө Т Төрөө хоёр цэнхэр ууттай эм шиг зүйл аяганд хийж ууж байхад нь наад чинь яадаг юм бэ гэхэд хоолойнд сайн гэж Төрөө хэлж байсан. Тэ би 10 ширхгийг уучихсан та 2 уу гэж хэлж байсан. Мөн би архи ууж байхад Тэ, Т, Төрөө гурав 00 өрөөнд ороод хуванцар саван дотор ёроол хэсэгт нь ус хийгээд бөөрөн дээр нь цоолж , цоолсон хэсэг дээр нь тугалган цаас хийж дээр нь өвс хийгээд түүнийг шатаагаад амсрыг нь сорж хэрэглээд байсан... 2017 оны 03 дугаарын сарын 10-ны өдөр Венерагийн хойд талын зогсоол дээр Тэ, Т хоёртой уулзахад машины голын хайрцган дээр цаасан дээр шарилж шиг өвсийг машины ард суучихсан танихгүй залуу тавьж байсан. Тэр өвс шиг юм их хэмжээтэй харагдахгүй байсан бөгөөд ямар учиртай зүйл болохыг асуугаагүй... одоогоос 20 орчим хоногийн өмнө   Тэ, Төрөө хоёр Люкс баарны Джиний ард талд шингэн зүйлийг ууж байсан болохоор тухайн үед юу ууж байгаа юм болдоо гэж бодож байсан юм...2017оны 03 дугаар сарын 04-ны орой Төрөө гарахдаа бацаанаас юм очиж авна гэж хэлээд гарч байсан. Машинд байсан танихгүй залуу хүзүүн дээрээ шивээстэй байсан бөгөөд тэр залуу машины голын хайрцаг дээр өвс шиг юмыг тавьж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 114-р хуудас /

 

-Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хувцас сольдог өрөө рүү орсон бид нарын хувцас, ширдэг, гудас, цэнхэр өнгийн будаг шиг зүйл болчихсон байсан. Тэр гурваас энэ юу болчихсон юм бэ гэж асуусан чинь хоолойны эм уусан юм гэж хэлсэн юм. Энэ үеэс хойш 1-2 хоноод тэр зүйлээ хэрэглэж эхэлсэн бөгөөд уг зүйлээ уусныхаа дараа согтуу хүн шиг сонин болчихдог байсан. Тө надад 20.000 төгрөг өгөөд цаасан дээр комикс гэсэн нэртэй эм бичээд 19-р байрны эмийн сангаас аваад ир гэж хэлсэн болохоор нэг хайрцаг комикс гэсэн нэртэй эмийг авчирч өгсөн. Тө тэр эмийг аваад хувцас сольдог өрөө рүү  Тэ, Т анрын хамтаар орсон.тэр зүйлээ уусны дараа 30 орчим минутын дараа согтуу хүн шиг болж хэл ам нь ээдрээд байдаг юм шиг байна лээ шингэн эмийг уусны дараа усаар даруулж байсан бөгөөд Тыг ингэж ууж байхыг харсан... /хх-ийн 123 хуудас /

- Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ариунбаярын найз Батнасан хамт  ирсэн залуу бид дөрөв архи, пиво хувааж ууж байхад Б.Б өвс гаргаж ирээд тугалган цаасан дээр шатаагаад сорсон , тэгээд бид дөрөв бүгдээрээ өвс хэрэглэж байгаад унтаж амарсан... Б.Ариунбаяр, надад Батнасан бид хоёр өвс түүж хэрэглэдэг гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 130-р хуудас /

 

- Гэрч Ү.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг Улаанбаатар хот руу явах гэж байхад Батнасан өнгийн торгон хоёр гутал хийгээд зангидсан юм шиг хэмжээтэй зүйлийг юнителийн дугаар өгөөд  чамайг очихоор хүн тосоод авна гэж хэлэхээр нь би тэр зүйлийг нь сонирхож үзээгүй шууд цүнхэндээ хийгээд авч явсан юм. Орой 17 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж ирж байхад Батнасангийн өгсөн юнителийн дугаараас залгаад Батнасан юм өгч явуулсан уу гэж асуухаар нь хот орж байна, вокзал дээр хүлээж бай гэж хэсэн. Тэгээд автобуснаас буухад цагаан өнгийн царайтай, хар өнгийн богино савхи өмссөн туранхай залуу байсан.Тэгээд тэр залууд Батнасангийн өгч явуулсан эд зүйлийг өгөөд салсан... гэх мэдүүлэг / хх-ийн 137-р хуудас /

- Гэрч О.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Тулга руу залгаад хаана байгаа юм гэж асуухад Билэг зочид буудалд Х, Жавхлантөгс хоёртой байна гэж хэлэхээр нь би  21 цагийн орчимд тэд нар руу очсон. Намайг очиход тэд нар архи, пиво хувааж уугаад сууж байсан жижиг аяганд дотор шингэн зүйл хийгээд байхаар нь энэ юу юм бэ гэж асуухад комикс гэж хэлсэн би тухайн үед ханиадтай байсан болохоор уугаад талыг нь үлдээсэн...2013 оны 03 дугаар сард Баагийтай уулзаад ярьж байхад наадах чинь өвс хэрэглэдэг, манай Дарханд байдаг найз нь олж чадна, чи хэрэглээд үзэж  байсан юм уу гэж асуухаар нь би тэгье хоёуулаа маргааш уулзая гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь Баагийтай уулзахад ууттай өвс байсан... Баагийгаас өөрийн Дарханаас түүдэг гэж хэлж байсан...2016 оны хавар шиг санаж байна, би Улаанбаатар хотод Хтэй уулзаад байж байхад Х надаас өвс хэрэглэдэг хүүхэд таних уу гэж асуухаар нь манай сургуулийн нэг таньдаг залуу байдаг гэж хэлээд Баагийгийн дугаарыг өгсөн. Тэрнээс хойш Х Баагийн хоёр хоорондоо холбогддог болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 141-142-р хуудас /

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2927 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 500 граммын хуванцар савтай “Coco Cola” гэсэн шошготой бохирлогдсон хар хүрэн өнгийн зүйлд дэльта 9 Тетрагидроканнабинол илэрсэн. 2. Дэльта 9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын жагсаал танд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 178-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2924 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Сүхбаатарын Х” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 184-р хуудас /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2928 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд бохирлогдсон хар хүрэн өнгийн зүйлд дэльта 9 Тетрагидроканнабинол илэрсэн. 2. Дэльта 9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 187-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. М.Тэд ямар нэгэн сэтгэцийн өвчин илэрээгүй. 2. М.Тэ нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлыг ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлт  /хх-ийн 193-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн байдал эрүүл байсан. 2.Б.Б нь өөрийн хийж буй үйлдлийн хор уршиг аюулыг  ухамсарлан ойлгох чадвартай байсан. 3.Б.Бгийн одоогийн сэтгэцийн байдал эрүүл  байна. 4. Б.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Б хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 195-р хуудас /

- Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Г.Тө сэтгэцийн хувьд эрүүл байсан. 2. 1. Г.Тө нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлийн ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 3. Г.Тө нь хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 197-р хуудас /

-Шүүх сэтгэц, гэм судлалын дүгнэлт: 1. Б.Т одоогийн байдалд мэдэгдэхүйц өөрчлөлтгүй байна.  2. Б.Т нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ учир холбогдлын ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай 3. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 199-р хуудас /

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2921 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Сүхбаатарын Б.Т” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 184-р хуудас /

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2920 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ М.Тэ” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” Гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2918 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ М.М” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2919 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ Т.Т” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд байдаг болно.” Гэсэн дүгнэлт /хх-ийн 207-р хуудас /

           - Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 12-18  х / 

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 19-25  х/ 

- CE MULTI DRUY TEST CUP тэстэрээр шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 27-31 х/ 

 

- Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл / хх-ийн 1-р хавтас 32 х/

 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 1-р хавтас 37-40  х/ 

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр Дархан сумын 16 дугаар баг 6 дугаар байрны баруун талаас 5 грамм өвс хураан авсныг хэрэгт хавсаргасан тэмдэглэл. / хх-ийн 1-р хавтас 37-40  х/ 

 

           - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 146 тоот шийтгэх тогтоолын хуулбар  / хх-н 2-р хавтас 233-236 /.

 

- Сүхбаатарын Хгийн № 0000165361 дугаартай  нас барсны гэрчилгээ 

 

           - Б.Бгийн Дархан –Уул аймгийн “ОД” цогцолбор, Дархан –Уул аймаг дахь технологийн сургуулиудын тодорхойлолт  / хх-н 2-р хавтас 223-224 х /

 

- Г.Төын Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт / хх-н 2-р хавтас 238 х /

 

- Б.Тын талаарх Дорнод аймгийн Хэрлэн сумын Түмэн-Хан багийн засаг даргын тодорхойлолт / хх-н 3-р хавтас 129 х /

          - Б.Тын талаарх Дорнод аймгийн засаг даргийн дэргэдэх Биеийн тамир, спортын газрын тодорхойлолт / хх-н 3-р хавтас 135 х / зэрэг болно.

 

                           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

                   Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө  нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 04, 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  иргэн С.Х гэгчээс авч хадгалсан гэмт хэргийг,  мөн шүүгдэгч Б.Т, М.Тэ нь Г.Тө  нар  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02,06,10-ны  өдрүүдэд насанд хүрээгүй хохирогч Мд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг өгч байнгын согтуурах, мансуурах донтох байдалд татан оруулах  гэмт хэргийг, яллагдагч С.Х нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 03 сарын эхээр болон 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд Г.Тө, Б.Т, М.Тэ  нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт байхад нь өгсөн гэмт хэрэг,   тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2017 оны 03 сарын эхээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ган Хэрлэн буудлын 28 дугаар байрны 2 дугаар давхрын цахилгаан тоолуурт хийж хадгалсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймгаас тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2017 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу  С.Хд илгээсэн, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Х.М, гэрч Н.С, Л.Б, Ү.Б, О.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2921, 2920, 2919, 2918, 2924, 2928, 2927 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт ,Нэгжлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,CE MULTI DRUY TEST CUP тэстэрээр шалгасан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...бид нар дээрхи өвсийг Хгээс 2- 3 удаа авч, авсан даруйдаа хэрэглэсэн нь үнэн иймд эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, мөн М гэдэг охинд мансууруулах бодисыг хэрэглэхийг шаардаагүй, түүнийг мансууруулах донтох байдалд татан оруулаагүй тэр угаасаа  урьд хэрэглээд сурсан охин байсан иймд эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй гэх, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын “Яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1- т мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэж ял төлөвлөж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй тэд хадгалаагүй, харин хэрэглэсэн тухай яригддаг, мөн насанд хүрээгүй хүүхдийг байнга мансуурлын байдалд оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 Учир нь: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршгаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд багтан орсон 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлыг “хууль бусаар олж авсан” гэж, уг бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах саванд байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус ойлгоно. 

            Иймд шүүгдэгч  М.Тэ , Б.Т Г.Тө нарыг  Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж авч  2017 оны 03 сарын 04, 2017 оны 03 сарын 10-ны өдрүүдэд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Я нэртэй клубт болон  биедээ хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, насанд хүрээгүй хохирогч М.Мыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Я нэртэй клубт 2017 оны 03 сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг 3 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, яллагдагч С.Хг  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч  бусдад өгсөн, хадгалсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 

Шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарыг 2017 оны 03 сарын 02,06,10-ны өдрүүдэд бага насны хохирогч М.Мд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис буюу /тетрагидроканабинол/-ыг хэрэглүүлснийг  байнгын мансууралд татан оруулсан гэж үзнэ. Учир нь Эрүүгийн эрх зүйд “Байнга” гэдгийг хэвшмэл маягтай, давтагдах шинжтэй 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгоно.

            Харин  Дорнод аймгийн прокурорын газраас  шүүгдэгч Б.Бг Мансууруулах эм ,сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бэлтгэсэн, бусдад илгээсэн гэж  Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  өөрчилж  шүүгдэгч Б.Бг Мансууруулах эм ,сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр олж авч, бусдад өгсөн гэж үзэж эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзлээ. Учир нь: Хэрэгт шүүгдэгч Батнасанг Мансууруулах эм ,сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй, Батнасангийн бэлтгэж бусдад худалдсан гэх өвс нь яг ямар агууламж бүхий өвс байсан, хэдий хэмжээтэй, хаана яаж  бэлтгэж, худалдсаныг тогтоогоогүй, зөвхөн яллагдагч С.Хгийн “Би Баагийгаас өвс авсан түүнд 20000 төгрөг өгсөн” гэдгээр  түүний зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Б.Б нь Мансууруулах эм ,сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр олж авч, бусдад өгсөн гэх үндэслэлтэй байх тул эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

                  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарыг   мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  иргэн С.Х гэгчээс авч хадгалсан, насанд хүрээгүй хохирогч Мд   мансууруулах сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг өгч байнгын согтуурах, мансуурах донтох байдалд татан оруулах  гэмт хэргүүдийг,  

           яллагдагч С.Хг  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч  хадгалсан, шүүгдэгч Б.Б мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Яллагдагч С.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч яллагдагч Сүхбаатарын Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нас барсан нь № 0000165361 дугаартай  нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, 

            Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Б.Б, Г.Тө  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

            Тухайн гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа  2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон , оногдуулах ялыг  хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг үндэслэн  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч М.Тэ нь Б.Т, Г.Тө нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг,  2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

         Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2015 оны эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө, Б.Б  нарын энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан сумын 16 дугаар баг 6 дугаар байрны баруун талаас авсан 5 грамм өвсийг /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/  зохих журмын дагуу устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх,  хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө нарын тус тус цагдан хоригдсон 117  хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Шүүгдэгч Б.Б  нь энэ хэргийн улмаас 87 хоног, С.Х нь 116 хоног  цагдан хоригдсон болно. 

Шүүгдэгч М.Тэ, Б.Т, Г.Тө нарын өмгөөлөгч нарын  тэдэнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэснийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2- дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан  хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...энэ зүйлийн нэг дэх хэсэг хамаарахгүйгээр, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын хэмжээ хэрэглэж болохоор заасан бөгөөд  шүүгдэгч Б.Т, М.Тэ, Г.Тө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан ялыг тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.14 дүээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 , 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Яллагдагч С.Хд Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2.Дорнод аймгийн прокурорын газраас  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар ял сонгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч М.Тэ, шүүгдэгч Г.Тө нарыг мансууруулах эм буюу  сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж авч хадгалсан, хүүхдийг байнгын мансууруулах донтох байдалд татан оруулсан, шүүгдэгч Батнасанг мансууруулах эм буюу  сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянмөнх овогтой Тд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Мөнхнасан овогтой Тэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,   Гомбожав овогтой Төт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнхнасан овогтой Тэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Тд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял,  Гомбожав овогтой Төт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай. 

                      

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Түшинжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасанаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих  ял дээр 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Тэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ял дээр  2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ял дээр 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Т, М.Тэ, Т.Т нарт тус тус  оногдуулсан 2 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярэрдэнэийн Батнасанд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бд зан үйлээ засах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Бд Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дугээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Б.Бг Дархан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүртгэл нээж, хяналт тавихыг мэдэгдсүгэй. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон 117  хоног, М.Тэгийн цагдан хоригдсон 117 хоног, Б.Төын цагдан хоригдсон 117 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 грамм өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүх дэх эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай. 

12. Шүүгдэгч Б.Б 87 хоног, яллагдагч С.Х 116 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй болохыг тус тус дурьдсугай. 

       

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т   тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, М.Тэ, Т.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР

                               ШҮҮГЧ                                                   НАСАНБУЯН

                                                                                              Х.САНЖИДМАА