Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 27

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Ч.Ггийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар  аймаг  дахь  сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай;

 

1.1  Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Ч.Гг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “шүүгдэгч Ч.Гг бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан тохуурхан доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

           1.2Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гг 12 / арван хоёр / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй”  гэснийг  “шүүгдэгч Ч.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

1.3. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй”  гэж өөрчилсүгэй.

 

Хоёр: Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ггийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Дөрөв: Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Тав. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тус шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ 

         ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

                                                                 О.БААТАРСҮХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                    Д.БАЙГАЛМАА

                                                          О.БААТАРСҮХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэсэн нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлын дордуулсан байх тул уг хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.