Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2072

 

 

 

Т.А, Ж.Тнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.А, Ж.Тнарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-тхолбогдох

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 метр квадрат талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-гаас 130 405 215 төгрөг гаргуулж, “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1525047/07 тогтоолоор Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод хаягт байрлах 40.1 м.кв талбай бүхий орон сууцыг битүүлмжилсэн. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар дээрх орон сууцыг худалдан борлуулж төлбөр төлөгч Т.А-гийн төлөх төлбөрийг барагдуулах талаар шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дур мэдэн явуулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 онд явуулсан битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоолгох зэрэг бүхий ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 539 дүгээр магадлалаар Т.А-гийн бусадтай хамтран өмчилдөг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв талбай бүхий орон сууцанд явуулж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг хүчингүй болгохоор заасан. Дээрх магадлалыг Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00664 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Гэтэл дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь хууль бус ажиллагааг юм. Уг эд хөрөнгө нь Т.А-гийн хөрөнгө биш Ж.Т-ын хөрөнгө, миний эрхэд давхар халдаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1525047/07 тоот тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-гаас 130 405 215 төгрөг гаргуулж, “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулахыг НШШГГ-тдаалгасан, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 104 210 200 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Үнэлгээний тайланд зах зээлийн хандлагыг үндэслэн 104 210 200 төгрөгөөр үнэлсэн гэх бөгөөд гол тодорхойлсон үндэслэл болох 3 байрны /75 м.кв, 68 м.кв, 60 м.кв талбай/ ашиглалтад орсон огноо тодорхойгүй, ямар хийц загвартай эсэх, ямар материал ашигласан эсэх нь тодорхойгүй байна. Мөн орлого, зарлагын хандлагыг тодорхойлохдоо дүр эсгэсэн тодорхой бус тоон үзүүлэлт гаргаад уг гаргасан орлого, зарлагын хандлага нь тайланд ач холбогдолгүй мэтээр тооцоололд 0 үзүүлэлтээр тусгасан нь үнэлгээг хэт доогуур тооцсон байна. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-96 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 104 210 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э-гийн шүүхэд гаргасан шаардлагад болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар Т.А-гаас 130 405 215 төгрөг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.Ань 130 405 215 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хураасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулах үүргийг ногдуулсан шүүхийн шийдвэрт өнөөдрийг хүртэл нэг ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгуулага нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээж аваагүй, гүйцэтгэх хуудасны бүртгэлд бүртгээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхрын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжлсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А-гаас 130 405 215 төгрөг гаргуулж, “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжийн дагуу Т.А-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хураасан. Мөн төлбөр төлөгч Т.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Т.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар М.Энхцэцэг, Т.Анарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар захирамжлаагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01622 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 664 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Мөн төлбөр авагч “О ББСБ” ХХК нь шүүхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 24 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00363 дугаар шийдвэрээр хариуцагч Т.А-гаас 24 000 төгрөг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгож, 126 405 215 төгрөгийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот хаягт байрлах 40.1 м.кв талбай бүхий орон сууц, М.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-тдаалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн 1 дэх заалтыг найруулгын хувьд өөрчилсөн. Энэхүү магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2014 оны шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Тухайн шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудас хүчингүй болоогүй бөгөөд үүсгэсэн ажиллагаа одоо явагдаж байгаа. Гурван шатны шүүхээр 2014 оны шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгийг дурдаагүй гэх заалтыг өөрчилсөн болохоос биш шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлээгүй юм. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг 2018 оны Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болсон гэж ойлгож байна. Тухайн үедээ хүчингүй болоогүй, заалтад өөрчлөлт орсон. 2014 оны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр юм. Тухайн үед нэхэмжлэгч нар үр дагаварыг нь ойлгож байсан. М.Э-гийн хувьд Т.А-гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад болох үндэслэл болохгүй. 2018 оны гүйцэтгэх хуудаст тогтоол гараагүй гэж ярьж байна. Уг гүйцэтгэх хуудаст 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 тоот шийдвэрийн дагуу ажиллагаа хийхийг тодорхойлж өгсөн. Тиймээс 2014 оны тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Т.А, Ж.Т, М.Э нар эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг мэдэж байсан. Эд хөрөнгийг битүүмжилсэн жагсаалтаас чөлөөлүүлэх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөрийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т.А, Д.С, Ж.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг битүүмжилсэн 15250471/07 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчигүй болгох, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15250471/04, 15250471/05 дугаар тогтоолоор М.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг битүүмжилснийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т, Т.А, гуравдагч этгээд М.Энараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д, 70 200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд М.Энарт олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны зүйл болсон орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хураасан атлаа 4 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний тайлангаа гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт удааширалтай, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна” гэж дурдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураасан хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахгүйгээр гүйцэтгэлд суутгахдаа хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь тухайн үеийн ханшаар тогтоож, 1 сарын дотор танилцуулна гэж заасан байна.

 Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг бие даан үнэлэх эрхтэй болохыг нотлож байгаа юм. Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэгч үнэлэх, шинжээч үнэлэх гэсэн 2 өөр зохицуулалтын ялгааг гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Шинжээчээр үнэлүүлж байгаа тохиолдолд 1 сар гэх хугацаа хамааралгүй гэж үзэж байна. Т.Аболон М.Э-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гүйцэтгэлд суутгах бус албадан дуудлага худалдаагаар оруулж байгаа учир хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны үнэлгээний 02 дугаар сарын 17-ны өдрийн тайлангийн 3.4-д “Зах зээлийн хандлагаар үнэлгээний тооцоололд орон сууцны үнэлгээг гаргахдаа хэдэн онд ашиглалтад орсон, ямар материалаар баригдсан, харьцуулах объектийн хаягийг огт дурдаагүй байна. Ийнхүү шинжээч нь маргаан бүхий орон сууцыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 дугаарт үнэлгээнд харьцуулсан хөрөнгийн эх сурвалжийг тодорхой тусгасан байна. Т.А-гийн өмчлөлийн хөрөнгийг орлогын, зарлагын, зах зээлийн гэх хандлагын аргуудаар үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу зах зээлийн хандлагын аргыг сонгож, хэрхэн үнэлсэн талаараа тайлбарласан нь хууль зөрчөөгүй байна. Мөн Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд заавал тусгагдах зүйлийг дурдсан байна. Харин үнэлж буй хөрөнгийн ашиглалтад орсон он, хийц загвар, материал зэргийг заавал тусгана гэж тусгайлан хуульчлаагүй байна. Гэтэл заавал тусгах мэтээр дүгнэж үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд М.Эшүүхэд битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Харин үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсээгүй учир М.Энь хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргах эрхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Тнь хариуцагч НШШГГ-тхолбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот, 40,1 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, уг орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, нэхэмжлэгч Т.Ань үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар шүүгчийн захирамжаар “О ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 129 851 610 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч Т.Ань нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хав-16-18/

Т.Ань дээрх захирамжийн дагуу 129 851 610 төгрөгийг “О ББСБ” ХХК-д төлөөгүй тул зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хав-96-107х/

Иймээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар М.Э-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 47.52 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбай бүхий орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай автозогсоолыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 144/03 тоот, мөн оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 144/01 тоот, 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15250471/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15250471/04 тоот, мөн оны 9 дүгээр сарын 07-ны 15250471/06 тоот, 10 дугаар сарын 11-ний өдрийн 15250471/10 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. /1хав-93-95, 113-128,137-139х/

Төлбөр төлөгч Т.Аболон өмчлөгч М.Энар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан 51 тоот орон сууц болон автозогоолыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхөөс татгалзсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /1хав-132-136х/

Шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тайлангаар М.Э-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот орон сууцыг 54 090 200 төгрөг, зоорийн давхрын 10 тоот автозосоолыг 7 527 000 төгрөг, нийт 61 617 200 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Т.Амарсанаа, өмчлөгч М.Энарт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. /1хав-170-171/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4/3606 дугаар мэдэгдэлээр Д.Сарангэрэл, Ж.Тамир, Т.Анарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй тул 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж уг орон сууцны зах зээлийн үнийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 104 210 200 төгрөг болохыг тогтоожээ. /1хав-187, 193-208х/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Т.А-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, төлбөр төлөгч Ж.Тболон өмчлөгч М.ЭД.Сарангэрэл нарт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны 96 тоот орон сууц болон Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж 12 дугаар байрны 51 тоот орон сууц, автозогсоолын үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны мэдэгдсэн байна.

Гэвч эхэмжлэгч Т.А2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлийг хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. /1хав-209-212/

Харин Т.Ань “О ББСБ” ХХК-д төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох М.Э-гийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод оршин байрлах 15 м.кв талбайтай автозогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-тдаалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд шүүх битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Нэхэмжлэгч Ж.Тболон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Э-гийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах болон эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15250471/04, 15250471/05 дугаар тогтоолоор М.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй 15 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжилснийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх Т.А, Ж.Тнарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь заалтыг нэгтгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “О ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2,3 дахь заалтыг нэгтгэн 2 дахь заалт болгон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-тхолбогдох “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/24 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Т.А-гийн нэхэмжлэлийг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 15250471/04, 15250471/05 дугаар тогтоолоор М.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны 51 тоотод байрлах 47.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 12 дугаар байрны зоорын давхарын 10 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилснийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Т-ын нэхэмжлэл, гуравдагч этгээд М.Э-гийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дахь заалтыг 3 дахь заалт болгон “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т, Т.А, гуравдагч этгээд М.Энараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж,

5 дахь заалтыг 4 дэх заалт болгон дугаарлаж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд “О ББСБ” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                        ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.БАЙГАЛМАА