| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2022/0770/Э |
| Дугаар | 2023/ДШМЗ/318 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ДШМЗ/318
2023 03 23 2023/ДШМ/318
О.Э, Ж.Хнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
хохирогч Б.Энхбат, А.Бадамханд, Б.Содномдаржаа, Я.Даваадорж, Р.Лхагвасүрэн, С.Сэргэлэн, И.Нямбаатар,
хохирогч А.Өнөрхүү, С.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Нарантуяа,
хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболд,
хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарын өмгөөлөгч Б.Дашдорж,
хохирогч И.Энхтуяа, И.Нямбаатар нарын өмгөөлөгч А.Билгүүн,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Сайнбаяр, Г.Ганцэцэг,
шүүгдэгч Ж.Хишигбадрах, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
шүүгдэгч О.Э, Хишигбадрах нарын өмгөөлөгч Б.Алтандөш,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч И.Энхтуяа, хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболд, хохирогч Ж.Чулуунцэцэг, шүүгдэгч О.Э, шүүгдэгч Ж.Хишигбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар, О.Э, Ж.Хнарт холбогдох 201625020301 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн О.Э, 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны 116а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТГ77122700/;
Б овгийн Ж.Х, 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны 116а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЦД85042479/;
О.Э, Ж.Хнар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулж, санхүүгийн эх үүсвэргүй байж “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Лакшири хилл”, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт “Лакшири Апартмент-1 хотхон”, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт “Лакшири апартмент-2 хотхон” барьж ашиглалтад оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл төвийн байранд 2013 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч,
хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарт 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй “Лакшири хилл” ХХК-ийн барилгаас 134.9 м2 талбай бүхий барилга худалдан авахаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан 522.150.000 төгрөгийн төлбөрт Улсын бүртгэлийн Ү-2204042985 дугаартай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Шинэ зуун” хотхон 24б байрны 1 дүгээр орц, 7 давхар 20 тоот хаягтай 75.2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, 11.785.000 төгрөгийн тавилгатай, Улсын бүртгэлийн Ү-2204050538 дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 96.2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, зоорины давхарт байрлах 96.2 м2 дулаан зогсоолын хамт шилжүүлэн авч 533.800.000 төгрөгийн,
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Шинэ зуун” хотхон 24б байрны 1 дүгээр орц 7 давхар 20 тоот хаягтай 75.2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ариг банкинд 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Ариг банкинд 100.000.000 төгрөгийн,
хохирогч Ё.Жаргалмаагаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг Натур төвийн дэргэдэх “Лакшири апартмент-1” орон сууцны захиалгын гэрээ байгуулан 2014 оны 10 дугаар сард 24.102.000 төгрөгийг,
хохирогч Х.Бадралаас 2015 оны 03 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулан 580.000.000 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнайтед апартментийн 34б-64 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Тоёота хайландр, Форд эксплорер маркийн машин 5 тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 579.182.765 төгрөгийг,
хохирогч Ц.Бадрахаас 2014 оны 05 дугаар сард орон сууц захиалгын гэрээ хийн 67.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
хохирогч У.Энхбилгүүнээс 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Лакшири апартмент-2 хотхонд 1 өрөө байрны захиалга хийж 31.365.000 төгрөгийг,
хохирогч Г.Баярбатад 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн албан өрөөнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орох “Лакшири апартмент-1” тансаг зэрэглэлийн орон сууцнаас 93.7 м2 байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийнэ гэж 53.220.000 төгрөгийг,
хохирогч О.Энхбатад “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө” хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бэлэн 53.120.000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 27.375.000 төгрөгийг нийт 93.495.000 төгрөгийг,
хохирогч Х.Бадамжаргалд 2014 оны 05 дугаар сард орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг,
хохирогч Ц.Бат-Эрдэнэд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан тэнгэр рашааны гудамжид баригдаж ашиглалтад орох “Лакшири хийл” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 49.000.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4.870.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1.250.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2.100.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 800.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 900.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг нийт 59.980.000 төгрөгийг,
хохирогч Э.Бизъяажавт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 61.2 м2 талбай бүхий 3 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 59.787.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2.637.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10.404.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10.400.000 төгрөгийг нийт 83.224.000 төгрөгийг,
хохирогч Г.Наранжаргалд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 89,2 м2 талбайтай байр худалдан авахаар 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро молл төвд байрлах оффист орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 53.220.000 төгрөгийг,
хохирогч Д.Алтанчимэгийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 44.4 м2 талбай бүхий 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 24.642.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 26, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 1.200.000 төгрөгийг тус тус, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 11-ний өдөр 200.000, 800.000 төгрөгийг 32.642.000 төгрөгийг,
хохирогч Р.Сансармааг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 37.9 м2 талбай бүхий 1 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний хүртэлх хугацаанд нийт 26.700.000 төгрөгийг,
хохирогч Б.Содномдаржааг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хүртэлх хугацаанд нийт 66.861.000 төгрөгийг,
хохирогч Б.Бүжинлхамыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас орон сууц авахаар захиалгаар бариулах гэрээ байгуулан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 37.784.000 төгрөгийг,
хохирогч Я.Даваадоржийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 ширхэг 2 өрөө байрыг 2 авто тээврийн хэрэгслийн зогсоолын хамт өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 227.942.000 төгрөгийг,
хохирогч Б.Уранчимэгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 4 өрөө байрыг өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58.440.000 төгрөгийг,
хохирогч Б.Эрдэнэцэцэгийг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас 1 өрөө байрыг өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 12.999.600 төгрөгийг,
хохирогч Б.Болормааг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сард 8.000.000 төгрөгийг,
хохирогч Д.Гэрэлмаад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 57.969.000 төгрөгийг,
хохирогч И.Энхтуяад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 32.350.000 төгрөгийг,
хохирогч Ч.Очирхүүд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 44.985.955 төгрөгийг,
хохирогч И.Нямбаатарт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 32.350.000 төгрөгийг,
хохирогч Ж.Чулуунцэцэгт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 160.800.000 төгрөгийг,
хохирогч А.Өнөрхүү, С.Сэргэлэн нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй орон сууцнаас 134.9 м.кв байр, дулаан зогсоолын хамт өгнө хэмээн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-Г байрны 27 тоот 140 м.кв 5 өрөө орон сууц, 71-27 УБУ улсын дугаартай Тоёота Камри, 77-75 УБЯ улсын дугаартай Субару Оутбак, 78-58 УБГ улсын дугаартай Тоёота Лексус Жи Эс 450, 00-99 СБА улсын дугаартай Тоёота Хайлюкс, 39-62 УНТ улсын дугаартай Лексус Эл Эс 600, БиПи-90061268 арлын дугаартай Субару Оутбак, 69-70 УБС улсын дугаартай Лексус Эл Эс 600, Тоёота кроун-204 маркийн тээврийн хэрэгслийг бартерт оролцуулан шилжүүлэн авч нийт 498.644.422 төгрөгийг,
хохирогч С.Цэрэнбатыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн 50.640.000 төгрөг, 25-70 УНТ улсын дугаартай Ниссан Икс Терра маркийн тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч нийт 101.065.448 төгрөгийг,
хохирогч Ц.Амархишигийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан тэнгэр рашааны гудамжид баригдаж ашиглалтад орох “Лакшири хийл” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн бэлэн 50.320.000 төгрөг, 17.911.070 төгрөгийн үнэ бүхий гэр ахуйн тавилга өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 68.231.070 төгрөгийг,
хохирогч Д.Сарангэрэлийг 2015 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 90-60 УНӨ улсын дугаартай Мерседес Бенз Е-270 маркийн авто тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 19.465.473 төгрөгийг,
хохирогч С.Пунцагдоржийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Лакшири апартмент-2” хотхонд байр захиалгаар бариулах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 43.000.000 төгрөгийг,
хохирогч Б.Дорждэрэмээс 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 1 өрөө байр өгнө” хэмээн орон сууц захиалан бариулах гэрээ хийж 31.365.000 төгрөгийг,
хохирогч Р.Лхагвасүрэнгээс 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Лакшири хаус” компанийн албан өрөөнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг,
хохирогч Н.Гантулгаас 2015 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефть баазын 10 тоотод 2 өрөө байр өгнө гэж Хьюндей 290 ЛС-3 загварын экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн 75.000.000 төгрөгийг,
хохирогч Ё.Борын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд байрлах 0.5 га газарт барилга барих нөхцөлтэйгээр 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Лакшири хаус” компанийн албан өрөөнд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж улмаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хуурамч бичиг баримт үйлдэн хүсэлт гарган, ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгийн 3 ширхэг гэрчилгээ гаргуулж, хохирогч Ё.Борд 2.000.000.000 төгрөгийн эд хөрөнгийг,
хохирогч Н.Баянбаатарт 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакшири хаус энд рийл эстэйт" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Арабын Нэгдсэн Эмират Улсаас оруулж ирсэн 5TFBV541580082224 тоот арлын дугаартай "Тoyota Tundra" маркийн авто машиныг гэрээний төлбөрт шилжүүлэн авч 64.000.000 төгрөгийг,
хохирогч Х.Дэлгэрмаад Лакшири хилл 2 хотхонд 2 давхар таун хаус захиалан байгуулах гэрээ байгуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 92.567.387 төгрөгийн үнэ бүхий дээврийн резинэн хавтан нийлүүлж 84.096.137 төгрөгийг,
хохирогч С.Үнэнтөгсөөс Баянгол дүүргийн нутагт угсралт хийж байгаа орон сууцанд оруулж өгнө гэж 2014 онд 20.741.954 төгрөгийг,
хохирогч Б.Наранцэцэгийн 2015 онд Баянгол дүүргийн модны 2-т 2 өрөө байр худалдаж авах зорилгоор гэрээ байгуулж урьдчилгаа 5.094.950 төгрөг төгрөгийг,
хохирогч Ж.Отгонцэцэгийн 2013 онд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 40.000.000 төгрөгийг,
хохирогч А.Алтанхуягаас 2014 онд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 60 м.кв байрыг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөгийг,
хохирогч Б.Тунгалагийн 2014 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 58.7 мкв талбайтай 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 7.900.000 төгрөгийг,
хохирогч Б.Энхжаргалд байр худалдаж авч өгнө гэж зуучилан 49.000.000 төгрөгийг,
хохирогч И.Эрдэнэсувдаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо амины орон сууцны гудамжид баригдаж буй “Лакшири Апартмент 1” орон сууцанд 6 давхарт 93.7 м.кв талбайтай 3 өрөө байрыг авахаар бартераар 2 тээврийн хэрэгсэл шилжүүлэн авч 58.509.409 төгрөгийг,
хохирогч Э.Жаргаланд 2013 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Зайсан Хилл хотхоноос орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 234.066.986 төгрөгийг,
хохирогч Ж.Зоригтбаатарт 2014 оны 05 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 77.120.000 төгрөгийг,
хохирогч Б.Уламбаярт 2015 онд Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны 1 давхарт үйлчилгээний талбайг оруулан барьцаалан гэрээ хийж контейнерыг шилжүүлэн авч 17.600.000 төгрөгийг,
хохирогч Б.Нарандэлгэрт Натур худалдааны төвийн зүүн урд талд баригдах Лакшири хаус гэх нэртэй орон сууцанд 2 өрөө байрыг захиалан Мерседес бенз жи 500 маркийн автомашиныг шилжүүлэн авч 62.674.088 төгрөгийг,
хохирогч Г.Жаргалмаад Ё.Борын нэхэмжлэлтэй иргэний журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаж байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн аманд байрлах 1/42 тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг өөрсдийн мэдлийнх хэмээн "бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Г.Жаргалмаа, Р.Бадрал нарт итгүүлж улмаар Г.Жаргалмаагийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 26 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн 00363703 гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018330 дугаарт бүртгэгдсэн 316.04 м.кв амрагчийн хаусыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ" байгуулан шилжүүлэн авч 2.057.193.516 төгрөгийн,
хохирогч Т.Оюунсүрэнгээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байр захиалах гэрээ байгуулан 9.072.000 төгрөгийг,
хохирогч Д.Дашзэвэгт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ойн 87 тоот хаягт 1371 м.кв хэмжээтэй газарт байршилтай 560 м.кв талбайтай подвалын хамт нийт 4 давхар амины орон сууц болох тохижилт хийгдсэн газрыг 1.2 тэрбум төгрөгөөр тооцон худалдан авахаар тохирч 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэж 1371 м.кв байшинг нураан 839.309.520 төгрөгийн,
“Хүүшийн өндөр” ХХК-ийн захирал Х.Дэлгэртогтоход урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Алтай констракшн” ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Саруул хотхоны вакум цонхны хаалтын ажлыг хийлгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32.535.000 төгрөгийн ажлын хөлсийг өгнө гэж 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро бизнес төв дотор Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч П.Ганбатад 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 69-70 УБС улсын дугаартай Лексус 600 маркийн тээврийн хэрэгслийг байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
О.Э ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ суварга” төв дотор хохирогч Ц.Оюунчимэгийг 4 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 8.550.054.293 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Э, Ж.Хнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Э, Ж.Хнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020301 дугаартай хэргээс хохирогч Б.Наранцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тэнгэд овгийн Орсоогийн Эрдэнэжаргал, Боржигон овгийн Жамсрангийн Хишигбадрах нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Э, Ж.Хнарыг тус бүр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Ж.Хнарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Банзрагчийн Ганбаатарын эзэмшлийн 71-27 УБУ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн автомашин, Баатаржавын Ганхуягийн эзэмшлийн 77-75 УБЯ улсын дугаартай “Субару Оутбак” маркийн автомашин, Дэмбэрэлжамцын Нацагдоржийн эзэмшлийн 00-99 СБА улсын дугаартай “Тоёота Хайлюкс” маркийн автомашин, Мөнхбатын Төмөрбатын эзэмшлийн 33-34 УБС улсын дугаартай “Субару Оутбак” маркийн автомашин, Бямбадоржийн Баярмөнхийн эзэмшлийн 39-62 УНТ улсын дугаартай “Лексус ЭлЭс 600” маркийн автомашин, Содномжамцын Амарзаяагийн эзэмшлийн 69-70 УБС улсын дугаартай “Лексус ЭлЭс 600” маркийн автомашин, Баасанжаргалын Хүрэлбаатарын эзэмшлийн 78-58 УБГ улсын дугаартай “Тоёота Лексус ЖиЭс 450” маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-220404295 дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны Ү-2206044432, Ү-2206044433, Ү-2206044436 дугаартай 60/1, 60/3, 60/4, 60/5 тоот байршилтай дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр гудамжны 58 тоот Ү-2203029115 дугаартай амины орон сууц зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-220404295 дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууцыг хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарт олгож өмчлөх эрхийг сэргээхийг, шүүгдэгч О.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр гудамжны 58 тоот Ү-2203029115 дугаартай амины орон сууцыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эаас нийт 2.326.034.120 төгрөгийг, шүүгдэгч Ж.Хишигбадрахаас нийт 2.326.034.120 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч О.Энхбатад 93.495.000 төгрөг, хохирогч Ц.Бат-Эрдэнэд 49.980.000 төгрөг, хохирогч Э.Бизъяажавд 83.228.000 төгрөг, хохирогч Д.Алтанчимэгт 31.842.000 төгрөг, хохирогч Р.Сансармаад 26.840.000 төрөг, хохирогч Б.Содномдаржаад 66.861.000 төгрөг, хохирогч Я.Даваадоржид 228.002.000 төгрөг, хохирогч Б.Уранчимэгт 58.440.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэцэцэгт 13.999.000 төгрөг, хохирогч Б.Болормаад 7.992.000 төгрөг, хохирогч Д.Гэрэлмаад 57.969.000 төгрөг, хохирогч И.Энхтуяад 32.314.350 төгрөг, хохирогч Ч.Очирхүүд 44.985.955 төгрөг, хохирогч И.Нямбаатарт 32.314.350 төгрөг, хохирогч Ж.Чулуунцэцэгт 160.800.000 төгрөг, хохирогч А.Өнөрхүү, С.Сэргэлэн нарт 498.644.422 төгрөг, хохирогч С.Цэрэнбатад 101.065.448 төгрөг, хохирогч Ц.Амархишигт 68.231.070 төгрөг, хохирогч Д.Сарангэрэлд 19.465.473 төгрөг, хохирогч Х.Дэлгэртогтоход 25.000.000 төгрөг, хохирогч Н.Гантулгад 75.000.000 төгрөг, хохирогч Г.Жаргалмаад 2.057.193.516 төгрөг, хохирогч Д.Дашзэвэгт 639.309.520 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 84.096.137 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавт 95.000.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Э, Ж.Хнарт урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Хохирогч И.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Э, Ж.Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж тооцсон бөгөөд хохирогч И.Энхтуяа надад учирсан 32.350.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар Б.Ганбаатар, Б.Ганхуяг, Д.Нацагдорж, М.Төмөрбат, Б.Баярмөнх, С.Амарзаяа, Б.Хүрэлбаатар нарын эзэмшлийн автомашинууд, нэр бүхий амины орон сууцнуудыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгосон.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх нэр бүхий этгээдүүд нь тус автомашинуудыг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон шилжүүлсэн буюу шүүгдэгч нараас үнийн дүнд тохирсон орон сууцыг авсан гэж харагдахаар байна. Тиймээс маргаан бүхий автомашинууд, нэр бүхий амины орон сууцнуудыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй буюу уг заалтаар дээрх хөрөнгүүдийн төлбөрийг хохирогч нарын хохиролд тооцох эсэх, эсхүл тухайн автомашинууд болон амины орон сууцыг худалдан борлуулж хохирогч нарын хохирлоос хасч тооцох эсэх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын эд хөрөнгийг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгосон хэсэгт давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Ж.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: “...Миний бие “Ланкшири Хаус энд Эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулагч О.Эд оффисын байр түрээслүүлж байсан юм. Би оффисын байранд О.Эыг нягтлан бодогчийнхоо хамт байхад уулзаж ярилцахад “танд түрээсийн төлбөрт өгөх мөнгийг барилга барих хөрөнгөнд зарцуулж байгаа тул бэлнээр өгөх боломжгүй байна” гээд надад байр захиалах санал тавьсан.
Тэгээд О.Э өөр ажилтай гэсэн тул тус компанийн нягтлан бодогч намайг дагуулан барилгууд баригдаж байгаа газар дээр нь очиж үзүүлэхэд байршил нь надад таалагдаж байсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны дэргэд Зайсан тэнгэр рашааны гудамжинд баригдаж байгаа байрны 1 дүгээр блокид 3 өрөө байр захиалж авахаар тохиролцсон юм.
Маргааш нь тус компанийн оффисын байранд уулзаж байр захиалгын гэрээ хийж, гарын үсэг зуралцаад, миний түрээсийн төлбөрт бэлнээр авах ёстой байсан 160.800.000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж тус компанийг хоёр хувааж 55.800.000 төгрөг ба 105.000 000 төгрөгийн 2 орлогын ордер, нийт 160.800.000 төгрөгийн орлогын ордер, санхүүгийн баримт бичиж үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулан надад өгсөн.
Түүнээс хойш уулзахад байр баригдаж байгаа, Хятадаас хөрөнгө оруулалт хийх болсон гэх мэтээр ярьсаар хэдэн жил өнгөрч, сүүлдээ уулзахгүй, утсаа ч авахгүй болсон.
Гэтэл одоо О.Э намайг дарамталж ордер бичүүлсэн гэж огт хүн үнэшмээргүй худал ярьж заль гарган бусдад худлаа ярьж, хуурч мэхэлдэг сурсан зангаа гаргаж байна. Хэрэв би О.Эын худал ярианд итгэж хуурагдалгүй тухайн үед энэ мөнгөө бэлнээр нь авсан бол 3 өрөө байраа авчихсан байх боломжийг алдуулсанд нь харамсаад барахгүй байна.
Би бэлнээр авах ёстой мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, бусад хохирогч нар мөн адил машин, барилгын материал, орон сууц, эд зүйлс мөнгөн бус биет хөрөнгөө энэ хүнд өгч хуурагдаж байсандаа харамссаар байна.
Шүүхээс Зайсан дахь дутуу баригдсан орон сууц, хаус, машин, Сэлх дэх амины орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгосонтой санал нийцэхгүй байна. Иймд эдгээр хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн бүх хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулахыг хүсч байна. ...” гэжээ.
Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Газрын эзэн Ё.Бортой холбоотой асуудлаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу Ё.Бор нь 2.000.000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг, 15.000.000 төгрөгийн үнэ бүхий геологийн дүгнэлтийг хүлээлгэн өгөх ёстой байсан бөгөөд гэрээ хийхдээ архитлектур төлөвлөлтийн даалгавар /А даалгавар/, барилгийн эскиз зураг нь Нийслэлээр дэмжигдээд батлагдсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт Ё.Борын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Өгөөдэйбаатарын найз Уртнасангийн ширээнд байгаа, аваад өгнө” гэж хэлж байсан. Гэтэл Өгөөдэйбаатар нь гэрээ хийсний дараа А даалгавар, батлагдсан эскиз зургийг авч ирж өгөлгүй зөвхөн батлагдаагүй эскиз зураг, геологийн дүгнэлтийг хүлээлгэн өгсөн. Иймд би Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт очиж Уртнасантай уулзахад Өгөөдэйбаатарт дургүй байсан бөгөөд “нийслэлээр дэмжигдээгүй, А даалгавар нь гараагүй, эскиз батлаагүй гэж би Өгөөдэйбаатар хэлсэн шүү дээ” гэж надад хэлсэн. Бид өөр зургийн компанид Геологийн дүгнэлтийг өгөөд, барилгын газартаа өөрсдөө геодизи хийлгээд газрын онцлогт нь тохирсон шинэ эскиз зураг хийлгээд, уг зургаа Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт өгч А даалгавраа авч, эскезээ батлуулж байсан.
Ингээд бид 2013 оны 8 дугаар сард өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлж, газар шорооны ажил болон эхний 2 блок барилгын суурийн ажлуудыг хийж гүйцэтгээд үргэлжилсэн 2 блок барилгынхаа газрыг ухаж байсан үедээ Энхбат, Бадамханд нараас захиалга авсан. Дээрх цутгасан 2 блок барилгын сууриуд нь нийт 5400 м.кв ажил юм. Барилгын ажлын нийт массын 30%-ийг суурийн ажил эзэлнэ гэж үздэг. Хэрэв мөнгөн дүнгээр үнэлвэл 5.292.000.000 төгрөгийн ажил. Ийм хэмжээний ажил хийгдсэн байсныг Бадамханд Энхбат нарын мэдүүлэг нотолдог. Мөн бид барилын эскиз зургийг 20.000.000 төгрөг, ажлын зургийг 120.000.000 төгрөгөөр хийлгэсэн бөгөөд энэ бүх хөрөнгө биднээс гарсан байсан.
2013 оны өвөл ажил зогсоод 2014 оны 3 дугаар сараас бэлтгэл ажлаа хангаад цааш үргэлжлүүлэн том барилгын суурь нийт 5400 м.кв, мөн энэ барилгын 2 давхар зоориудын ажлууд тус тусдаа 2 блокийг тус бүр 2 давхар зоориуд, мөн тус бүрийн хучилтууд, нэг блокийн карказ угсралт 3 давхар, хучилтуудын хамт нөгөө блокийн 1 давхрын хучилттай том барилгын 1 давхрын хучилтын ажлууд хийгдээд мөн өвөл нь зогссон. 2015 онд хотхон доторх гадна инженерийн шугам сүлжээний ажил буюу бохирын 3 худаг, инженерийн шугам сүлжээ хийгдэж, барилга тус бүрт орсон бүх барилгуудын ус, чийгний хамгаалалт, дулаалгийн болон өрлөгийн ажлууд бүрэн хийгдэж пандуусаа булаад орхисон байдаг.
2016 онд цахилгааны ТП-ийн ажил хийгдэж байсан. Гэтэл 2017 онд Ё.Бор нь Иргэний шүүхэд гомдол гаргаснаар манай ажлыг зогсоосон. 2017 онд Ё.Борын Иргэний шүүхийн маргаанд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай компанитай хууль эрх зүйн туслалцаа үзүүлж биднийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон өмгөөлөгч Өлзийцэцэг, Ариунаа нарыг гэрээний дагуу оруулж байсан боловч өмгөөлөгч Ариунаа өөрийн туслах Өлзийцэцэгийг явуулаад өөрөө шүүх хуралдаанд оролцдоггүй байсан бөгөөд Улсын Дээд шүүхийн маргаанд хэл амны хийсний эцэст оролцохоор болсон боловч шүүх хуралдаанд орох үед туслахын бэлдсэн тухайн шүүх дээр ярих байсан бүх материалыг авч явснаар туслах Өлзийцэцэг ганцаараа гар хоосон орж уйлан гарч ирсэн. Ингээд бид хоёрыг “өмгөөлөгчийг ёс зүйн хороонд гомдол гаргаж өгч болно, би гэрчээр ороход бэлэн” гэсэн байдаг. Хэдийгээр Давж заалдах болон Улсын Дээд шүүх дээр манай компани өмгөөлөгчгүй хүч мөхөс байсан боловч шүүгч нарын “карказуудыг барихад зарцуулсан хөрөнгөө нэхэмжилж авахад энэхүү шийдвэр саад болохгүй” гэж магадлал захирамждаа оруулж өгсөн шийдвэрт талархаж явдаг. Үүний дагуу Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж Ё.Бороос карказуудад оруулсан хөрөнгөө гаргуулж авснаар манай бүх захиалагчдын асуудал бүрэн барагдаад зогсохгүй бид ч мөн тодорхой хэмжээний хөрөнгөтэй үлдэх боломжтой юм.
Газрын Ё.Бор болон түүнийг төлөөлдөг Өгөөдэй нар нь анхнаасаа энэ гэрээг амжиллттай болгох хүсэлгүй байсан болов уу гэж сүүлд нь бид хардах болсон. Учир нь бид тухайн үед гэрээний төслийг майлээр солилцож зарим зүйл заалтуудыг тохиролцон өөрчилж, бидний саналыг мөн тусган сольж байсан боловч хэвлэж ирж хийсэн гэрээнд зарим зүйл заалтыг өөрчилсөн байсныг 2017 онд маргаан эхлэхэд мэдсэн. Мөн биднээс байнга алданги нэхдэг, ажлаа явуулж мөнгөө ажилдаа зарцуул гэхийн оронд бэлэн мөнгөөр алданги нэхэж дарамталсаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөг авч байсан. 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил тарсны дараа Өгөөдэйбаатар нь Ё.Борыг манай ажил дээр дагуулан ирж өөрсдийн авч ирсэн гэрээндээ гарын үсэг зуралцан баталгаажуулсан. Тухайн үед Өгөөдэйбаатар нь “Бор гуай бол байнга гадаад дотоод явдаг, үзэгдэхгүй, ховор, завгүй хүн, олж ирсэн дээрээ л гэрээндээ гарын үсэг зурж баталгаажуулцгаая” гээд бид түүний хэвлэн ирсэн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан. Тухайн үед харилцагчидтай “Зуучлах онцгой эрхийн гэрээ” хийдэг том хэмжээнийй хэлцэл хийж байсан туршлагагүй тул муу санаа агуулж нягтлаагүй, гэнэн байдлаасаа болж өөрсдийн хөрөнгийг Ё.Борд алдаж, өөрөө гэмт хэрэгтэй болоход хүрээд байна. Бидний барьж босгосон 12.000.000.000 төгрөгийн хөрөнгөтэй болж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Энэ хөрөнгө зөвхөн манай компанийнх бус олон захиалагчдийн мөнгө, мөн тэнд хана, шал, тааз, багана, хоолой, тоосго, шавар зэрэг орж байгаа. Би гэмт хэрэгтэн болж байгаадаа харамсаж байвч хамгийн ихээр энэ олон захиалагчдыг хохирч байгаад маш их зовж байна.
Ё.Бор нь манай компанийг өөрийн болгох үйл ажиллагаандаа захиалагч Өнөрхүү /Сэргэлэн/, Бадрал /Жаргалмаа/ нарыг оролцуулсан байдаг. Учир нь Ё.Борын Иргэний хэргийн шүүхийн маргаанд эдгээр хүмүүс гуравдагч этгээдээр оролцож тохиролцсон. Гэтэл хохирол тооцохдоо энэ хүмүүстэй холбоотой шүүхийн материалыг шүүхийн архиваас авч үнэлээгүйд цагдаа, прокурорт гомдолтой байна.
2. Хохирогч Жаргалмаагийн тухайд:
Түүний нөхөр Бадрал манай компанитай харилцан тохиролцож гэрээ хийсэн. Харин Жаргалмаагийн нэр дээр бартераар тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн нэр байсан тул Жаргалмаа арилжааны гэрээнд гарын үсэг зурж байсан. Бид тухайн арилжааны гэрээг 2016 онд Бадралтай тохиролцсоноор хийж байсан. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй удаад байгаа тул ажлаа зогсоохгүй цааш нь бартераар ч хамаагүй дуусгах гэж байгаагаа хэлээд бартерт тохиролцсон хаусаа манай компани руу шилжүүлж өгөөч, эдийн засгийн эргэлтэд оруулж ажлаа явуулмаар байгаагаа хэлэхэд Бадрал өөрөө ч бас барилга барьж байсан зовлонг мэднэ гээд дуртай зөвшөөрсөн. Бид 4050 м.кв бүхий 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг өөрийнх нь манайд захиалсан хаусны дуусаагүй гэрчилгээ гарах хүртэл арилжааны гэрээгээр шилжүүлж өгч байхаар тохиролцсон. Гэтэл 2017 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн Ё.Борын нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүхийн маргаанд гуравдагч этгээдээр оролцоод тохиролцон өөрийн асуудлаа шийдсэн. Гэтэл энд дахин 2 тэрбум төгрөгийн хохирогчоор орж ирж байгаа нь хохирлын тооцоо бодит бус байгааг харуулж байна. Цагдаа, прокурорын шатанд энэ материалыг шүүхийн архиваас гаргуулж авч болох байсан ч тэдгээр нь хохирлын тооцоог үнэн зөв гаргах сонирхолгүй байсан учир энэ ажиллагааг хийгээгүй.
3. Дашзэвгийн асуудлаар:
2014 оны 4 дүгээр сард түүнтэй тохиролцон худалдах худалдан авах гэрээ хийсэн. 1370 м.кв газрыг хэсэгчлэн төлж худалдан авахаар тохирсон бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх үл хөдлөх хөрөнгөө даган шилждэг тул бид үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл газар дээр байсан 354 м.кв тайлбай бүхий амины орон сууцны үнэлгээг нэхээд байгаа юм. Бид дээр нь байгаа байшин манайд ямар ч хэрэггүй, энэ газрыг бүрэн чөлөөлж геодизи, геологи оруулна гэж хэлж байсан. Улмаар түүний хамаатан дүү нь гэх хүн тэр байшингийн цонх хаалга, шал, сан, цахилгаан, тоноглол, материал зэргийг салгаж аваад үлдсэн. Мөн Дашзэвэгт эхний 200.000.000 төгрөгийг өгсөн байсан. Уг газарт 3 өрөм тавиулж, геологи, геодизи хийлгэсэн. Эдгээр шинжилгээнүүд хийгдсэнээр бид барилгын зургуудаа хийлгэж газар шорооны ажлаа хийн сууриа тавьсан. 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас А даалгавраа 9 давхар барилгаар аваад дахин хүсэдт өгч улмаа 15 зоорьтой, 16 давхар болтол өөрчлүүлж чадсан. Бидний анхны хийсэн зураг төсөл 16 давхар барилга барих боломжтой байсан тул дахин дахин хүсэлт өгч нэмүүлсээр төлөвлөж байсан зоорьтой, 16 давхар болгож чадсан. Бидний бий болгосон зөвшөөрөл, бичиг баримт, зураг төслийг ашиглан газраа өөр хүнд зараад мөнгө олсон ямар ч хохиролгүй, харин бид Дашзэвэгээс мөнгө нэхэмжлэх боломжтойг гэрчилнэ. Бид хугацаа алдсан ч гэсэн төслөө хэрэгжүүлнэ гэж байсан ч тэрээр газраа өөр хүнд зарсан.
4. 4. Компанийн санхүү бүртгэл:
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн компаний санхүүгийн баримтууд дутуу зөвхөн үнэлж болох баримтуудын хэмжээнд шинжилгээ хийлээ гэсэн байдаг. 2013 онд мөн түүнээс өмнө ихэнх ажил үйлчилгээ бараа материалд байгууллагын анхан шатны баримтыг хангах хэмжээний шаардлага хангах баримт цуглардаггүй байсан. Учир нь барилгын ажилд цагийн үнэлгээгээр ажилладаг байсан кран, хово, ковш, экскеватор, ерөнхийдөө бүх ажил үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүмүүс бараа материал нийлүүлэгчид, тээвэрлэгчид, туслан гүйцэтгэгч бүгд санхүү бүртгэлийн шаардлага хангахгүй баримт өгдөг байсан. Гэтэл компаний нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг 3 төслийн хэмжээнд хичнээн төгрөг байсныг үнэлж тогтоогоогүй.
5. Хөрөнгийн үнэлгээний талаар:
“Дамно” ХХК-нь хөрөнгийн үнэлгээний компани бөгөөд мэргэжлийн төсөвчин чадваргүй ажилчидтайн улмаас бусдын үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр, хийсэн ажлыг үнэлж чаддаггүй буруу үнэлдэг. 2017 онд “Дамно” ХХК-р хийлгэсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Барилгын суурийн бетон зуурмагийг 150м маркийн зуурмагаар цутгасан гээд үнэ тооцсон. Гэтэл бид сууриа 350м маркийн хүчит гэсэн бетоноор цутгасан. Мэргэжлийн төсөвчин тусгай экспертээр 3 төслүүдийн бүх ажил болон карказуудыг үнэлүүлэх хүсэлтэй байна гэж хүсэлт өгсөн ба 2020 онд барилга хөгжлийн төвөөс төсөвчинтэй тусгай эксперт бүхий компануудын жагсаалтыг авч өгсөн. Гэвч бидний хүсэлтийг хангаагүй. Гэтэл 2022 онд дахин “Дамно” ХХК-р үнэлгээ гаргуулсан бөгөөд тухайн компани нь бидний 12.000.000.000 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх карказуудыг 2.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Үүнийг Ё.Борын захиалгаар хийсэн гэж хардахаар байна. Барилга хөгжлийн төв, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх боломжтой байхад өмнө нь үнэлгээ гаргасан компаниар дахин үнэлгээ хийлгэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна. Дамно ХХК-нь Ё.Борын захиалгаар ийм үнэлгээ гаргаснаас болж бид гэмт хэрэгтэн болсон бөгөөд манай компанид захиалга өгсөн захиалагчид хохирч үлдэхэд хүрээд байна. Бидний барьсан карказуудыг мэргэжлийн байгууллагаар үнэн зөв үнэлүүлж өгнө үү.
6. Бид залилан мэхлэх санаагүй байсан. Бид анх компаниа хүсэл эрмэлзэл дүүрэн байгуулж байсан бөгөөд төслийн ажлаа өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн. Тухайлбал зайсангийн барилгын эскиз зураг 20.000.000, ажлын зураг 120.000.000, 13 дугаар хорооллын төслийн эскиз 20.000.000, ажлын зураг 140.000.000, хорооллын төслийн ажлын зураг 180.000.000, эскиз зураг 20.000.000 газар шорооны ажил, барилгын хашаажилт, эхний 2 барилгын суурийн ажил, захиалагчдийн бүх мөнгө барилгын ажилд зарцуулагдсан бөгөөд 2014 оны 3 сараас эхлэн ажлаа цааш үргэлжлүүлж дахин хоёр блок барилгын суурь, дөрвөн барилгын тус бүр нь хоёр давхар нийт найман давхар зоорийн ажил нэгдүгээр блокийн гурван давхар тус бүрийн хучилтууд, хоёрдугаар блокийн нэг давхар карказ, хучилтийн хамт гадна бохирын инженерийн шугам сүлжээний ажил иж бүрэн, гурван ширхэг бохирын худаг, дөрвөн блок барилга руу гаднаас бохир орсон холболт, цахилгааны ажил, дөрвөн блок барилгын суурь, зоорийн ус чийгний хамгаалалт, тусгаарлалт, пандусны дулаалга, гадна өрлөг зэрэг ажлуудыг хийсэн. Мөн 2015 оны 5 дугаар сард өөрийн Сэлхийн зусланд байрлах 164м.кв амины орон сууцыг Өлзийт финанс ББСБ-д барьцаанд тавьж, барилгын ажилд зарцуулсан. Тухайн сууцыг 2010-2011 оны хооронд барьсан бөгөөд 2012 онд компаниа байгуулснаас хойш өөрийн байшингийн гадна фасадны өнгийг ч дуусгаж чадалгүй өдийг хүрсэн. Гэтэл уг байшинг залилах гэмт хэргээс олсон орлого гэж хурааж авсан. Хэрэв бид прокурорын хэлснээр хөрөнгийн эх үүсвэргүй, урьдын харилцаанд олсон итгэлийг ашиглаж, залилдаг байсан бол 2015 оноос хойш захиалгаа зогсоохгүй, өнөөдрийг хүртэл карказаа үзүүлээд олон хүмүүсээс захиалга аваад байж байх байсан. Өнгөрсөн хугацаанд захиалагчдийнхаа хохирол төлбөрийг барагдуулах оролдлого хийж байсан. Ё.Бор иргэний хэргийн шүүхэд ялсны дараа карказуудаа өөр мөнгөтэй хүмүүст зараад захиалагчдийн хохирлыг барагдуулаад газрын мөнгийг гаргаж өгөх боломж байна гэсэн боловч хүлээж авдаггүй байсан. Бид хоёр ч хөрөнгө оруулагчидтай уулзаад байсан боловч Ё.Бор зөвшөөрөөгүй тул амжилтгүй болсон. Нөгөө талаас манай компани 2015 онд Өнөрхүүгээс захиалга аваад дахин өөр захиалга аваагүй байсан боловч зуучлалын үйл ажиллагаагаа явуулж байсныг Бадамханд болон түүний ээж Надмид нар компанийн гадна зогсож орж гарч байгаа бүх хүмүүсийг дуудан уулзаж, биднийг элдэв муу үгээр хэлсээр манай зуучлалын байр үл хөдлөх хөрөнгүүдийн зар сурталчигаагаар ирсэн хүмүүсийг үргэлж хөөсөөр зогсоосон бөгөөд бид цаашид зуучлалын үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч улмаар оффисийн түрээсийн өрөнд орж Чулуунцэцэгт түрээсийн өртэй болж үлдсэн. 2016 онд биднийг оффисийнхоо түрээсийн өрөнд бэлэн мөнгөний кассын баримт бичиж өгөөд орон сууц захиалан бариулах гэрээ хийж өг гэж шахаж дарамталсаар бид хүссэн гэрээг нь хийж өгсөн. Би 2009 оноос үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 онд компаниа байгууллахаас өмнө 2.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөг хүртэл цалинг өөрийн ур чадвараараа авч, татвараа шударгаар төлдөг байсан. Оюунчимэг нь манай захиалагч биш бөгөөд бид иргэд хоорондын зээлийн харилцааг үүсгэж, мөнгө зээлсэн. Зээлж авсан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Оюунчимэг нь зээлийн гэрээний харилцаа дууссан, төлбөрөө бүрэн авсан талаар баталгаа гаргаж өгсөн байдаг. Бид захиалагчдийн мөнгөнөөс авч ашиглаагүй ба бүх мөнгийг барилгадаа оруулсан. Гэхдээ хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдаж байсан. Тухайн үеийн барилгын үнийн өсөлт 2012 оноос хойш хөгжиж байсан орны эдийн засгийн өсөлт зэрэгт хэт их найдаж эрсдлийг бүрэн тооцоогүй, хөнгөн бодож тооцоолсны улмаас олон хүмүүсийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироож, гурван хүүхдээ эцэг эхгүй үлдээсэндээ маш их харамсаж байна. Бага охин маань айлд өдөр бүр ээжийгээ нэхэн уйлаад сэтгэлээр шаналж байгааг сонсоод эх хүний хувьд үнэхээр их шаналж байна. Олон хүмүүсийн хохирол төлбөрийг богино хугацаанд барагдуулах боломж бололцоог олгоосой гэж хүсч байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Ж.Хдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Миний бие нийт захиалагч нараас уучлалт хүсч байна. 2012 оны дотоодын эдийн засгийн өсөлтөд хэт найдан дутуу тооцоолон эрсдлийг тооцоолж чадалгүй алдаа гаргаж өөрийн компаний санаачилан хэрэгжүүлж болох гурван төслүүдийн эхээ хөрөнгө оруулалт санхүүжилтийг оруулж ирж чадаагүйн улмаас нийт захиалагчдийнхаа урьдчилгаа төлбөрт төлсөн эд хөрөнгүүдийг тухайн төслүүдийн бүтээн байгуулалтад оруулан царцааж, өнөөг хүртэл буцаан олгож чадаагүйдээ туйлын их харамсаж байна.
2. Аж ахуй нэгж байгуулсан талаар:
Миний бие 2012 онд эхнэр О.Эд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулан ажиллах санал тавьснаар уг компанийг байгуулсан. Гол зорилго маань ажлын байр бий болгох, олон өрх гэрийг тогтсон баталгаатай цалин орлоготой болгох, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхи оролцоотой аж ахуй нэгж бий болгохыг зорьсон. Тухайн ондоо 30 орчим ажлын байрыг бий болгож дунджаар 25.000.000 төгрөгийн цалин олгосон ба 2015 онд эхний хотхоны бүтээн байгуулалтын ажил эхэлмэгц хамтран ажиллагч “Хилмэн констракшн”-ны 40 гаруй ажилчдад 40.000.000 төгрөгийн цалин хөлс тараагдаж байсан. Мөн 2014 оны 2 дугаар улирлаас эхлэн “Хос багана констракшн” ХХК 3 төслийн бүтээн байгуулалтыг хариуцаж эхэлсэн бөгөөд ажлын төрөл, хувиар харилцан адилгүй байснаас дулааны улиралд мөн л манай компаниийн зардлаар 30-аас 80 хүртлэх ажилчдад цалин сар бүр олгож байсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн мөрдөгч Б.Нямдорж мөрдөн шалгаж ажиллагааны явцад манай компанийн санхүүгийн тайлангуудыг хавтас хэрэгт нотлох баримтаар гүйцэт аваагүй.
3. Хөрөнгийн эх үүсвэрийн талаар:
Миний бие 2012 онд Олон улсын хөрөнгө оруулагч ОХУ-ын “Просперитас Финанс” ХХК-иас нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах гэрээг өөрийн түнш Д.Лхагвадоржтой “Монтоно Холдинг” ХХК-ийн байгуулж чадсан. Энэ ондоо “Просперитас Финанс” ХХК-ийн удирдлагуудыг авч ирсэн. Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар Хөгжлийн яамнаас санхүүгийн ажлын хэсэг гарч, уг хөрөнгө оруулагч компанийн санхүүгийн чадамжийг нь шалгаснаар Олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлээс даруй 2 шатлал өндөр санхүүгийн чадамжтай компани болох нь тогтоогдож, улмаар “Просперитас Финанс” ХХК-ийн болон “Монтоно Холдинг” ХХК нарын хоорондын байгууулсан хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байсан Улаанбаатар хотын 21 аймгийн төвтэй хатуу хучилттай хар замаар холбох төслийн хүрээнд Булган аймгийн Дашчилэнгээс Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалангийн төгсгөл хүртэл 120 км хатуу хучилттай хар замыг барих, шилжүүлэх нөхцөлтэй Концессын гэрээг байгуулахаар тохиролцож, “Просперитас Финанс” ХХК-ийг уг гэрээний үлдсэн санхүүжлэгч, манай “Монтоно Холдинг” ХХК-ыг Концессын гэрээ эзэмшигчээр сонгон гэрээ байгуулахаар шийдэлд хүрч хөрөнгө оруулагч компанийн удирдлагуудыг буцаасан. Манай 2 компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд эхлээд заавал Монгол Улсын Засгийн газрын баталгаатай томоохон Мега төсөлд хөрөнгө оруулах, дараа нь хувийн хэвшилд хүссэн хөрөнгө оруулалтаа зохих журмын дагуу хийж ажиллах эрхийн Д.Лхагвадорж ах бид хоёрт өгсөн байсан. Бидний тооцоолсноор дээрх концессийн гэрээний санхүүжилтэнд 140.000.000 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан ба тухайн үеийн вальютын ханшаар 60 орчим сая ам.доллар болж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар бол 500.000.000 сая ам.доллараас 60 сая ам.доллар хасахад цаана нь дотоодын хувийн хэвшлийн зах зээлд оруулах боломжтой 440.000.000 ам.доллар байсан гэсэн үг. Энэ нь манай гурван төсөл байтугай өөр олон компаний үр ашгийн тооцоо нь хийгдсэн сайхан бүтээн байгуулалтын төслүүдэд санхүүжилт хийгдэж болох алтан боломж гэсэн үг. Иймд миний бие 100 хувь өөрийн удирдаж байсан Монгол улсын засгийн газрын баталгаатай томоохон төслийн ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн учраас өөрийн итгэл үнэмшлийн улмаас эхнэртээ компани дээр 2013 оны хавар ирж уулзаж зайсанд байрлах 0,5 га газарт хамтарч ажиллах гэрээ байгуулан барилга барих боломжтой талаар санал тавьсан. Өгөөдэйбаатар гэх хүний саналыг хүлээн авч хамтран ажиллах гэрээ байгуулж зураг төсөл холбогдох зөвшөөрлүүдийг авч өөрийн хөрөнгө болох гэрийн сэйфэнд хадгалж байсан 800.000.000 ам.доллар болон компаний үйл ажиллагаанаас олсон ашгаа газар шорооны ажил болон суурь, зоорь гэх мэт ажлыг зохион байгуулж ажиллах үүргийг эхнэр Эрдэнэжаргалд өгсөн. Учир нь 2012 онд бүтэн ажиллаж Монгол улсын Засгийн газраас томоохон концессийн гэрээ байгуулахаар болж 2013 онд гэрээгээ байгуулаад бүх ажил албан ёсоор эхлэхэд хамгийн цаад хугацаа нь 2014 он гэхэд хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалтын ажил бүтэн эхлэхээр хуваарьтай байсан болохоор дээрх шийдвэрийг гарган өөрийн компаний төслүүдийг эхлүүлсэн юм. Гэтэл хөгжлийн яамнаас Засгийн газраас чиглэл ирээгүй байгаа учраас тэвчээртэй хүлээж байх хэрэгтэй байна гэсээр Шинэчлэлийн засгийн газар огцорч 2014 онд Шийдлийн засгийн газар шинээр үүсэн Хөгжлийн яам татан буугдаж, Аж үйлдвэрийн яам болон өөрчлөгдөж, бүх концессийн гэрээг уг яам буюу Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болох хөрөнгө оруулалтын газар хамтран шийдвэрлэхээр болж өөрчлөлт орсноор ухарч няцалгүйгээр ажилласаар 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Аж үйлдвэрийн яамны байранд Монгол улсын хэмжээнд тавхан аж ахуйн нэгжтэй концессийн гэрээ байгуулсанаас дөрөв нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан ба цорын ганц монгол компани нь болж авто замыг барих, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг байгуулж чадсан. Уг үйл явдал орон даяар бүх хэвлэл мэдээллээр цацагдаж, Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь энэхүү таван компанитай манай яам концесс эзэмшигчийн гэрээ байгуулснаар Монгол улсын дотоодын эдийн засагт гадаадаас 60 гаруй тэрбум төгрөг эргэлтэнд орж байна гэсэн талаар мэдээлж байсан. Д.Лхагвадоржийн хөрөнгө оруулалтын газар гаргаж өгсөн манай компанийн гүйцэтгэх захирал болох Ж.Хнь төрийн бүх байгууллагад бүрэн төлөөлж, бүх шатны шийдвэрийг гаргах болон тамга тэмдэг дарах, мөнгө санхүүг захиран зарцуулах эрхтэй гэх итгэмжлэхээр миний бие засгийн газартай хэлэлцээр хийж, 120 км 140 тэрбум төгрөгийн концесс эзэмшигчийн гэрээг байгуулаад байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 80 дугаар талд “шүүгдэгч нар нь гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй бодит нөхцөл байдлыг мэдэж байсан, үүнийг нуун дарагдуулсан, орон сууцны төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх санаа зорилго байгаагүй, гэрээний үүргээ биелүүлж харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хүчин чармайлт гаргаагүй” гээд шударга бусаар гүтгэж буй мэтээр ойлгогдохоор буруутгаж байгаатай санал нийлэхгүй байна. Уг концесс эзэмшигчийн гэрээгээ аваад хөрөнгө оруулагч ОХУ-н “Просперитас финанс” ХХК дээр очиж гэрээгээ үзүүлээд санхүүжилтээ авахаар Москва хотноо очоод хөрөнгө оруулагч компаний удирдлагууд тосон авч, тэдний оффисийн байранд очоод хуулийн хэлтэс нь гэрээг шалгаад хэлэхдээ танай улсыг Засгийн газар гэрээ байгуулахдаа уг гэрээний амин сүнс нь болох Засгийн газрын баталгаа буюу төслийн хөрөнгө оруулалтыг таван жилийн эхний жил нь төлбөрөөс чөлөөлөгдөөд үлдсэн дөрвөн жилд нь тэгш буюу хорин таван хувиар жил бүр төлж байна гэсэн боловч тухайн жилд төлөх ёстой төлбөр нь улсын төсөвт хүрэлцээгүй тохиолдолд тухайн төлбөртэй дүйцэх хэмжээний Монгол улсын Засгийн газраас бонд гаргаж өгнө гэдэг гол заалтыг өөрчлөн тухайн төлбөр нь төлөгдөөгүй тохиолдолд уг төлбөр нь монгол засгийн газрын өр болно гэж заасан байна. Энэ танай улсын Засгийн газартай тохиролцсон нөхцөлөөс эрс өөрчилсөн байгаа нь ёс зүйгүй үйлдэл учир ийм эрсдэлтэй хэзээ энэ өр гэх зүйлээ төлж барагдуулах тодорхой хугацаагүй энэ гэрээнд санхүүжилт өгөх боломжгүй гэснээр буцаж ирж, аж үйлдвэрийн яам болон хөрөнгө оруулалтын газар руу бусад концесс эзэмшигч дөрвөн компаний хамтаар албан бичиг хүсэлтүүд өгсөөр, удаа дараа хэлцэл хийсээр дээрх Засгийн газрын баталгааг аль ч компанийн Концесс эзэмшигчийн гэрээнд нэмж өгөлгүй байсаар 5 компани бүгд Засгийн газартай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Энэхүү гэрээ цуцлагдсанаар дагаад хувийн хэвшилд орж ирэх ёстой байсан хөрөнгө оруулалт дагаад зогссон. Энэ хүртлэх хугацаанд дээрх хөрөнгө орулалтын ажилдаа бүх сэтгэлээ өгсөн байсан учраас манай эхнэр О.Э миний өгсөн үүрэг даалгаврын дагуу хөрөнгө оруулалт орж иртэл ажлаа зогсоож болохгүй гэж тушаасны дагуу захиалагчидтай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авч ажлаа зогсоолгүй хийсээр байсан. Эхнэр маань надад итгэсэн ба Засгийн газарт ч итгэсэн. Хөрөнгө оруулалт санхүүжилт орж ирэх нь баталгаатай гэж бодсон учир миний тушааснаар захиалгаа нээгээд иргэдтэй гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө чадахаараа барилгын угсралтын ажлыг зогсоохгүйг хичээж ажилласан. Энэхүү хугацаанд манай компанид захиалга өгсөн захиалагч нарын 90% нь гэрээгээ байгуулцан байсан. Тиймээс эдгээр хүмүүсийг хохироохгүйн тулд Хятадаас зөвхөн өөрийн 3 төслийнхөө хүрээнд санхүүжилт хүсэж 2 компанитай харилцаа үүсгэснээс “Шинь Тинг” компанитай тохиролцон хөрөнгө оруулалтын гэрээний нэг төрөл болох Бугат хотын Баоушин банкны санхүүжилтээр 60.000.000 юань буюу 23 тэрбум төгрөгтэй тэнцэх гэрээ хийхээр тохиролцсон. Нөхцөл нь 70% нь буюу 42.000.000 юань-д цемент, арматурын төмөр авахаар, 30% буюу 18.000.000 юань, 6.9 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр авах гэрээ байгуулан буцаж ирээд Бугат хотын банкны нөхцөл болох дотоодын банкнаас гадаад банкны баталгаа гаргуулахаар Голомт болон Худалдаа хөгжлийн банкнаас хүсэхэд болно гэсэн боловч уг гэрээг 2015 оны 7 дугаар сараас эхэлж хөөцөлдөж явсаар 2016 оны 4 дүгээр сард хийсэн гэрээ учир 2015 онд манай захиалагч Б.Энхбат, А.Бадамханд нар нь хамгийн эхэлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар өргөдөл өгсөн байсан ба хэд хэдэн захиалагч нарыг турхиран Иргэний хэргийн шүүхэд мөн маргаанууд үүсч зарим захирамжууд нь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсоноос гадаадаас хөрөнгө авахад шаарддаг хамгийн чухал Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, Иргэний хэргийн шүүхэд маргаантай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөртэй гэх мэт тодорхойлолтуудын улмаас үргэлжлэх боломжгүй болсон. Иймд шүүх, цагдаагаас салахаас өөрөөр хаанаас ч хөрөнгө оруулалт авах боломжгүй юм байна гээд төслөө зараад бүх захиалагч нарын төлбөрийг буцаан олгоно гэж бодоод Өгөөдэйбаатараар Ё.Борд “танайх Зайсан дахь Лакшири Хилл төслөөс 2 тэрбум төгрөгийн ашиг авах гэрээтэй, тиймээс манай карказуудыг бэлэн мөнгөтэй компани 5.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна, танай тал гэрээний ашиг болох 2.2 тэрбум төгрөгөө ав, манайх төсөлд оруулсан мөнгөнөөсөө татгалзлаа, үлдсэн 3.5 тэрбум төгрөгийг нь бүх захиалагч нартаа тарааж өгөөд шинээр бүх санхүүжилтээ гар дээрээ автлаа дахин төсөл эхлүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгө зуучлалынхаа ажлыг хийгээд байж байя” гэсэнд Ё.Борын тал “манайх танай төслийг булаагаад авчих боломжтой байхад зарж үрэхгүй шүү” гэж хэлээд 2017 онд шууд Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Миний бие үүгээрээ гомдол гаргасан захиалагч нарыг буруутгахыг хүссэнгүй. Харин эхнэр бид хоёрыг эхлүүлсэн 3 төслөө ашиглалтад оруулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг хүсэж үйлдсэн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байгаа учраас барилгын 3 төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад өгөх хүсэл байснаас энэ бүх хөлс, хөдөлмөрөө шүүх цагдаа дээр гацаад юу ч нэмж хийх боломжгүй байдалд байхад шийтгэх тогтоолд мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнд бий болох санхүүжилтээс “Монтоно Холдинг” ХХК-ийн замын концессын гэрээ “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн хэрэгжүүүлж буй “Лакшири хилл”, “Лакшири апартмент 1, 2” барилгын төсөлд хөрөнгө оруулах тухай баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй бөгөөд гуравдагч этгээдийн нөлөөллөөс шууд шалтгаалж төсөл хэрэгжих боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоодоогүй болохыг дурьдах нь зүйтэй гэж байгаад гомдолтой байна.
Учир нь хавтаст хэрэгт Даваадоржийн өгсөн мэдүүлэг мөн итгэмжлэл гэх мэт манай компанийн үйл ажиллагааг нотлох боломжтой материалууд байсан нь эхнэр Эрдэнэжаргалыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулж ганцаараа үйлдсэн хэрэг болгож яллахаар оролдох үед хошууч Б.Нямдорж нь миний мэдүүлэг нотлох баримтаар өгч байсан бүх хэрэгсэхгүй болгож шийдэхдээ хавтаст хэргээс хасаж О.Эыг ганцаараа үйлдсэн хэрэг болгож харагдахаар хавтаст хэргүүдийг цэгцэлж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орсон. Шүүх шийдэхдээ Эрүүгийн хэрэг болон Иргэний хэргийн аль нь болох нь тодорхойгүй байна, тодорхой болго, хохирлын тооцоо тодорхой бус замбараагүй, хохирлын тооцоог нягтлан шалгаж тодорхой болгож оруулж ир гэж үүрэг даалгавар өгч мөрдөн байцаалтын шатанд буцсан. Гэтэл мөрдөгч нэмэлт мөрдөн шалгаж ажиллагаа огт хийгээгүй, мөн миний бие 2021 оны 5 дугаар сард гадаадад ганцсан бөгөөд хил нээгдсэний дараа Монголд ирмэгцээ мөрдөгч дээр ирж намайг ямар үндэслэлээр хэргээс хасаж манай эхнэрийг ганцаараг нь шүүхээр оруулсан талаар асуухад тодорхой хариулт өгөөгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг хэргийн материалаас хасахдаа нотлох баримтууд алга болгосон байна, тэдгээр материалуудыг олж материалд буцааж хийхийг шаардсан гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Ядаж “Монтоно Холдинг” ХХК-ийн захирал Д.Лхагвадоржоос гэрчийн мэдүүлэг шинээр авч хэрэгт хавсаргуулах тухай хүртэл хэлсэн бөгөөд мөрдөгч алийг нь ч хангаагүй ба прокурор Н.Булганчимэг нь мөн адил тоогоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор, шүүгч хэргийг тал бүрээс нь шалгаж эргэлзээгүйгээр нотлох үүрэгтэй. ...” гэж заасан бөгөөд үүнийг мөрдөгч Б.Нямдорж болон прокурор Н.Булганчимэг нар үл тоосонд гомдолтой байна.
4. Ё.Бортой холбоотой асуудлаар:
Түүний бие төлөөлөгч гэх Ч.Өгөөдэйбаатар гэх хүн 2013 оны 3 сард болсон Мишээл экспод жил бүр зохиогддог Барилгын үзэсгэлэн яармаг дээр анх манай компанийн ажилчнаар дамжуулж тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсана О.Этай уулзаж танилцаад удалгүй өөрийн хүргэн ахад Зайсанд 0,5 га барилга барих боломжтой газар байгаа, би танайд ашигтай нөхцлөөр тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулж өгч чадна гэдэг санал тавьснаар 2013 оны 6 дугаар сард миний бие эхнэр О.Эд үүрэг өгснөөр Ё.Бортой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Миний ажил 2013 оноос 2014 онд дуусаад санхүүжилтээ авчих болохоор эхнэр маань сэйпэнд байгаа мөнгө болон компани дээрх үйл ажиллагааны ашигаас эхний ээлжинд барилгын зураг төсөл холбогдох зөвшөөрлүүдээ гаргаж аваад газар шорооны ажил, суурь, зоор гэх мэт барилгын үндсэн угралтын ажлыг энэ ондоо багтаагаад хий гэж эхнэртэй үүрэг өгсөний дагуу уг ажлыг яг тохирсоноор амжилттай хийж гүйцэтгэсэн. 2013 оны 7-оос 10 дугаар сар хүртэл эдгээр ажлыг манай компанитай ажил олгогч ажил гүйцэтгэгчийн гэрээгээр Бадралсайхан захиралтай “Хилмон констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн. Энэ зуны төлөвлөсөн ажил амжилттай явсан болохоор намар Өгөөдэйбаатар нь манай компани дээр мөн л Ё.Борын нэр дээр байгаа Модны 2-т байршилтай 1.013 м.кв хуучин 2 давхар үйлдвэрийг байртай, нураагаад 16 давхар байшин барих боломжтой газар байгааг танай компанитай гэрээ байгуулаад өгье, танай хөрөнгө оруулаад орон сууц барь гэж хүсэлт тавьхад нь бид орон сууцны барилга барьхаар төлөвлөж байсан тул мөн л зөвшөөрч 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ё.Бортой хамтран ажиллах гэрээ байгуулан “Лакшири апартмент 2” төслийн зураг, геодизын хөрсний шинжилгээ хийгдэж эхэлсэн. Геодизийг хийхийн тулд өрмийн машин оруулж өрөм тавих байсан учраас хуучин 2 давхар байшинг нураах болсон. Нураах үед Өгөөдэйбаатар ирж вакум цонх, шал, сангийн шугамийн сүлжээ, дээвэр, дээврийн өргөн дай мод зэрэг хэрэглэж болох бүхнийг ТЭЦ-ийн ойролцоо барьж байгаа гэх шинэ үйлдвэрийн ойролцоох барилга руугаа зөөж авч явсан ба үлдэгдэл барилгын хог хаягдлыг бид машин хөлсөлж хогийн цэг рүү буулгасан бөгөөд маш их зардал гарсан. Тэгээд геодиз оруулаад Нийслэлийн хот төлөвлөлтийн өгч архетекторын даалгавар авах болоход А даалгавар маань 16 давхар барих боломжгүй 1.8-аас 5 метрийн зузаантай асгамал хөрстэй учир 6 давхраас дээш өндөртэй байшин барих боломжгүй гэсэн дүгнэлт гарахад бид уг асуудлыг Ё.Борын бие төлөөлөгч Ч.Өгөөдэйбаатарт хэлж гэрээ цуцлахыг шаардсан боловч хэл чимээгүй алга болсон. Бид төлөвлөгөөндөө оруулсан байсан учраас урд талынх нь 3000 м.кв газартай уулзаж тохиролцон өндөр зардал гарган тэдний газар дээр “Лакшири аппертмент 2” төслөө барихаар болж барилгын зураг төсөв бүх зүйлд өөрчлөлт оруулахаар болж маш их хугацаа алдсан. Ингэж хугацаа алдаж зардал өсгөх гол асуудлыг үүсгэчихээд тэрээр алдсан хугацааны далимаар хамтран ажиллах гэрээний эрх, үүрэг ярьж дарамтлан төслийг чинь зогсоолгоно гэх мэтээр хэд хэдэн удаа манай компаниас бэлэн мөнгө авсан баримтууд хэрэгт байгаа. Ингэж дарамт үзүүлсээр 2017 онд манай компанийг Иргэний хэргийн шүүхэд 9 тэрбум төгрөгийн хохирол гарган мөн манай компанийн өөрийн хөрөнгө болох 2 тэрбум төгрөг орсон бөгөөд захиалагчдаас 3.3 орчим тэрбум төгрөг орсон “Лакшири хилл” төслийн 3 карказыг өмчлөх эрхтэй авах гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжилсэн хохирол гэх 9 тэрбум төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах 1.013 м.кв газар дээр байсан 2 давхар байшинг нураасан гэж үзэн 1.5 тэрбум төгрөг төлөх, мөн Зайсан дахь өөрийн барьсан 3 давхар карказыг Ё.Борын эзэмшилд шилжүүлж өгөх, хариуцагч тал нь дээрх 3 карказыг барихад оруулсан хөрөнгийг нэхэмжлэгч талаас гаргуулж авахад энэхүү захирамж нь саад болохгүй гэж заасан байдаг. /12хх 111-114/
5. Д.Дашзэвэгтэй холбоотой асуудлаар:
Түүний өөрийнх нь эзэмшлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 1371 м.кв талбайд орон сууцны барилга барихаар тохиролцон 200.000.000 төгрөгийг бэлнээр өгч тухайн талбай дээр 560 м.кв амины орон сууц байсан учраас газрыг нь авахын тулд дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авах шаардлагатай болсон учраас 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж зураг төслийн ажлыг эхлүүлсэн ба А даалгавар гэх мэт холбогдох барилгын ажлын зөвшөөрлүүдийг хөөцөлдөж эхэлсэн ба 16 давхар байшин барих архетектор төлөвлөлтийн даалгавраа авч барилгын зургыг экспертээр оруулж өндөр зардлаар уг 560 м.кв байрыг буулгаж, зөөвөрлөсөн. Газар шорооны ажил эхэлсэн ба мөн ажлын явцад хөрсний ус ихээр гарч ирсэн учир мэргэжлийн хөрсний ус шүүх суурийн бэхэлгээ хийдэг зунжин хөрсөө хамгаалж усыг соруулж, намар нь сууриа цутгасан. Он гарсаар захиалагч нартай үл ойлголцож Цагдаагийн байгууллагаар шалгуулж байх зуур Д.Дашзэвэг нь уг “Лакшири аппартмент 1” төслийг барьхаар өөрийн зардлаар бэлтгэл ажлаа хийж бэлдсэн газар дээр манай хөрөнгөөр цутгасан суурин дээр үргэлжлүүлэн бидэнд мэдэгдэлгүй өөр компанитай хамтран 16 давхар орон сууц барьсан. Үүнийг манай компанийн захиалагч нар ч сайн мэдэж байгаа. Манайхаас гарсан тэр олон зардлыг өөртөө хэмнэж, орон сууц барьж хангалттай хэмжээний ашиг олчихоод байгаа хүнээс бид мөнгө нэхэмжлэхээр байхад нэхэмжилсэн хохирлыг үндэслэлтэй хэмээн 639.309.520 төгрөгийг хохиролд тооцон шийдсэн явдалд маш их гомдолтой байна. Мөрдөгч, прокурор ямар ч ёс зүйгүй, үнэн зөвийг шалгаж тогтоох огт эрмэлзэлгүй О.Э бид хоёрыг л гэм буруутай болгохын тулд ажилласан. Хэргийн материалд Д.Дашзэвэг манайд амины орон сууц зараад манайх түүнийг нь өөрт нь мэдэгдэлгүй нураагаад барилга барих гэсэн зүйл огт байхгүй гэдгийг нотлох Д.Дашзэвэгийн О.Эд гаргаж өгсөн барилгатай холбоотой бүх төрлийн зөвшөөрлийг хөөцөлдөж гаргуулж авах бүрэн эрхийг итгэмжлэх нь хүртэл тодорхой байгаа. /17хх 68, 6хх 54-165/
6. Техникийн нөхцлийн талаар:
Тухайн газар барилга барих зөвшөөрлийг газрын эзний итгэмжлэхтэй хэн ч хөөцөлдөж болох ба гагцхүү тухайн газрын эзний нэр дээр л барилгын ажлын бүхий л төрлийн зөвшөөрөл гардаг. Түүнээс манай компани барилга барих гэж байгаа гээд хамтран ажиллах гэрээгээ үзүүлээд өөр ямар ч арга хэрэглэсэн байсан ч газрын хууль ёсны эзэмшигчийн нэр дээр л ганцхан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гардаг гэсэн үг. Манай компанийн хувьд Ё.Бор болон Д.Дашзэвэг нараас итгэмжлэлүүдийг нь авч тухайн цаг хугацаанд 3 төсөлтэй холбоотой А даалгавар болон ажил эхлүүлэх зөвшөөрлүүдийг гаргуулан авч байсан ба бүх төрлийн зөвшөөрлүүд гагцхүү тэдний нэр дээр л гарч байсан. Энэ тухай мөрдөгч, прокурор хэлсэн боловч хүлээж аваагүй. Түүнчлэн Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газар дээр иргэдийн нэр дээрх зөвшөөрлийг гаргаж авахад бүрдүүлж өгч байсан материалын ирүүлнэ гээд ганц тоот явуулхад л манай кампанийн албан бланк дээр гаргаж өгсөн тооцоо, хүсэлт, барилгын зураг төсөл, төсөв гэх мэт олон материалууд гарна. 2 газрын эзнээс итгэмжлэх болон газрын гэрчилгээний хуулбар өөр юу ч гарч ирэхгүй гэж хэлээд хангаж өгөөгүй байж явуулсан албан тоот нь “Лакшири хаус энд рийл эстейт” ХХК-ийн нэр дээр гарсан ямар нэгэн барилга барих зөвшөөрөл байна уу, мөн Ё.Бор болон Д.Дашзэвэг нарт байна гэсэн утгатай тоот явуулахаар мэдээж манай компани дээр байхгүй, газрын эзэд дээр байна л гэж хариу ирнэ. Нийслэлийн барилга хот төлөвлөлийн газраас О.Эын нэр дээрээс 3 төслийн байршлууд дээр барилга барих зөвшөөрлүүд гарч байр үед бүрдүүлж өгч байсан материалын жагсаалтыг гаргуулж авах хүсэлтүүд гаргахад Ё.Бор болон Д.Дашзэвэг нар дээрх хүсэлтийг дэмжсэн итгэмжлэл байхгүй таньд гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг нь авч хэргийн материалд өгсөн байгаа. Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хувьд “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэдэг нэртэйгээр аж ахуйн нэгж дээр гаргадаг болсон ба аливаа төслийн санаачлагч, захиалагч компани нь заавал энэ төрлийн зөвшөөрөлгүй байхыг онцгойлон шаардаггүй ба харин ерөнхий гүйцэтгэх барилгын угсралтын ажлыг гардаж хийж байгаа компаниас бол зайлшгүй шаарддаг юм. Энэхүү тусгай зөвшөөрлийг манай төслүүдийн барилга угсралтын ажлыг “Хилмон констракшн” ХХК 2013 онд ажиллах байх үедээ бол тусгай зөвшөөрөлтэй байсан ба “Хос багана констракшн” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн 2016 он хүртэл 3 төсөл дээр ажилласан ба 2014 оны 3 дугаар сард барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байсан юм.
7. Хөрөнгийн үнэлгээний талаар:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч А.Алтанцэцэгийн шалгаж гаргасан дүгнэлт “ЦЭСБ” ХХК-ийн гаргасан 3 төслүүдэд хийсэн ажил болон компанийн санхүүгийн ил тод байдлын тайланд дэлгэрэнгүй үнэлгээ хийсэн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16-198 дугаартай хөрөнгийн үнэлгээ зэрэг 3 газраар манай компанийн үйл ажиллагааны санхүүгийн баримт болон хийсэн ажил, барьсан барилгын карказуудад маань илт зөрүүтэй 3 ондоо үнэлгээ хийсэн байдгаас мөрдөгч, прокурор нар нь хэргийг боохдоо “Дамно” ХХК-ийн үнэлгээг барьж бид хоёрыг буруутгасан. “Дамно” ХХК гэх компани нь мэргэжлийн барилгын төсөвчин, эспертгүй энгийн хөрөнгийн үнэлгээний компани ба анх үнэлгээ тайланг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд өөр мэргэжлийн төсөвчинтэй байгууллагаар үнэлгээ хийлгэх хүсэлтийг цагдаа, прокурорт удаа дараа тавьж байсныг хүлээж аваагүй бөгөөд харин ч эсрэгээр нь цагдаа болон прокурор нь “Дамно” ХХК-иар дахин 2022 оны 6 дугаар сард үнэлгээ гаргуулж түүнийгээ тулгасан. Хэрэв өөр мэргэжлийн төсөвчинтэй компани үнэн зөв үнэлгээ гаргавал эрүүгийн хэрэг нь цагаатаж иргэний хэрэг болох гээд байсан учир дээрх 2 хүн эрс эсэргүүцсээр өнөөдрийг хүрсэн. Учир нь эхнэр бид хоёрыг анхан шатны шүүхээр буруутган, хавтаст хэрэгт өөрсдийгөө үнэн зөвөөр илэрхийлэх боломжтой баримтыг нотлох баримтаар авалгүйгээр хэргийг боож оруулж ирээд тус бүр 7 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр оногдуулаад хорих 461 дүгээр ангид хориулаад хагас сар хүрэхгүй хугацаанд мөрдөгч тушаал дэвшсэн байх юм.
8. Ц.Оюунчимэгтэй холбоотой асуудлаар:
Энэ хүнээс хувиараа 1.500.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед хамтарч ажиллах хүсэлтэй байсан бөгөөд бусдад хор учирч мэдэх ажлын санал тавих үед нь эхнэр маань эсэргүүцэн хамтарч ажиллахаас татгалзсанд уурлаж бид хоёрыг шүүх, цагдаа дээр асуудалтай байгааг мэдсээр байж хорлож, 4 хоногийн хугацаатай надаас зээлсэн гэж худлаа хэлээд ганц удаа гэрчээр мэдүүлэг аваад өөр юуг ч нэмж шалгаагүй шууд эхнэр дээр маань эрүүгийн хэрэг үүсгээд алга болсон. Түүнд зээлсэн мөнгөө өгөх гээд хайгаад олдоггүй ба өргөдөл гаргасан үеэсээ утсаа солиод алга болсон, мөрдөгч зээлсэн мөнгөө өгөхөөс гадна гомдолтой гэсэн бичиг байх ёстой гээд олдохгүй байна, хэргийн материал дээр харилцах утасны дугаар байгаа эсэхийг үзээд өгөөч гэж олон удаа гуйхад ямар ч дугаар байхгүй байна гэсээр 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт гарсан, танилц гэсний дагуу танилцангаа хэргийн материалтайгаа танилцах боломж гарч үзэхэд Ц.Оюунчимэгийн гаргасан өргөдөл дээр нь өөрийнх нь хаагдсан утасны дугаараас гадна хүүгийнх нь дугаар байсан бөгөөд уг дугаар руу холбогдож зээлсэн мөнгөө төлж, бичиг хийлгэж анхан шатны шүүх дээр өгсөн. Мөн шийтгэх тогтооолд Ц.Оюунчимэгтэй яг ижил бид хоёр байрны урьдчилгаа гэж мөнгө аваагүй бас л хувийн асуудлаар учирсан гэх 5.000.000.000 төгрөгийн хохиролтой Б.Наранцэцэгийн асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хэргийн хэрэгсэхгүй болгоод Ц.Оюунчимэгийг хохирогчоор үлдээсэн нь эхнэрийн маань хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэндээ хүчээр энэ асуудлыг барьж шийтгэсэнд гомдолтой байна.
9. Нийт хохирол барагдуулах талаар:
Миний бие эхнэрийн хамт өөрийн санаачлан үүсгэн байгуулсан компанийн үйл ажиллагаа болон 3 төслийнхөө бүтээн байгуулалтын талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2015 оны 12 дугаар сараас эхлэн шалгагдаж байх хугацаанд Ё.Бор, Ч.Өгөөдэйбаатар нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сард гаргасан гомдлоор 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн тогтоолд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд А талаас нэхэмжлэн гаргуулж авахад энэхүү захирамж нь садаа болохгүй гэж заасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байгаа юм. Энэхүү тогтоол нь 2018 оны 3 дугаар сард гарсан бөгөөд түүнээс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн компанийн барьсан дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох 3 карказыг хамтран ажиллах гэрээний А тал болох Ё.Бороос нэхэмжлэн гаргуулан авч өөрийн компанийн нийт захиалагчдын урьдчилгаа төлбөр төлсөн хохирлыг бүгдийг нь буцаан олгож хохиролгүй болгохыг хүссэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн заалтын улмаас Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхээ хязгаарлуулж явсаар өнөөг хүртэл захиалагчдын хохирлыг бүрэн шийдэж чадаагүй. Хэдийгээр эхнэр бид хоёр анхан шатны шүүхээс өөрсдийгөө өмгөөлөх боломжоо хязгаарлуулсаар байж ийм өндөр ялаар шийтгэгдсэн ч захиалагчдын эрх ашгийг хамгаалахаар өөрсдийн өмгөөлөгчиддөө итгэмжлэл олгон Ё.Бор болон Ч.Өгөөдэйбаатар нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хамгийн их хожиж манай компанийн 2 тэрбум төгрөг болон олонх захиалагчдаас маань оруулсан хөрөнгийг өөр дээрээ шилжүүлмэгц газрын хамт зараад Канад руу явхаас нь өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргахаар хорих ангиас 7 хоногт 2 удаагийн өмгөөлөгчийн уулзалтын цагтаа багтаахыг хичээж байна. Мөн мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулсан ба бэлэн болсон 5.000.000 төгрөгийн ажлын хөлсийг олж өгөхөд бүх шаардлагатай материалууд бэлэн учраас нийт 7 жилийн турш компанийхаа үйл ажиллагааг зогсоолгож, холбогдох дансуудаа хаалгаж, хэзээ иргэний журмаар бүх асуудлаа шийдээд, нэр цэвэр үлдэхээр шийдсэн болохоор нийт захиалагчдынхаа хохирлыг барагдуулах болно.
10. Залилан мэхлэх санаа зорилго байгаагүй:
Миний бие захиалагчдаас орж ирсэн бүх мөнгийг 3 төсөлдөө оруулсан болохоор хувьдаа завьшсан мөнгө огт байхгүй. Намайг эзгүй үед хэргээс хасаж байгаад эхнэрийг маань хэлсдүүлээд шоронд хийх гэж байгаад айхдаа өмгөөлөгч авч, өмгөөлөгч маань бид хоёрыг залилан мэхлэх гэмт хэрэг хийгээгүй байна гэж өмгөөлөхөөр шийдэж бид хоёрын бүх байдлыг сайн мэддэгийн хувьд өнөөг хүрсэнд баярлаж явдаг. Эхнэр бид хоёр залилан мэхлэх санаа зорилго огт байгаагүй.
11. Хохирлын тооцоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолы 84 дүгээр талд 24 хохирогчийг шийтгэх тогтоолоор давхардуулан шийдвэрлэх шаардлагагүй, тухайн шүүхийн шийдвэрээр хохирлоо гаргуулж авах нь зүйтэй гэж дүгнэж нийт хохирлын дүн болох 4.055.722.761 төгрөгийн хохирлыг хассан байгаа. Буруутгасан нийт дүн болох 9.271.216.883 төгрөгөөс Иргэний шүүхийн шийдвэртэй гэх 24 хүний нийт хохирол болох 4.055.722.761 төгрөгийг хасахаар 5.215.494.122 төгрөг үлдэж байна. Гэтэл эхнэр бид хоёрт оногдуулсан төлбөрийг хооронд нь нэмэхээр 4.642.168.240 төгрөг болж байна. Үүнээс нийт 25 хүний хохирол болох 4.348.959.236 төгрөгийг хасахаар эхнэр бид хоёрт оногдуулсан төлбөрөөс 293.209.004 төгрөг илүү гарч байгаа бөгөөд хохирлын тооцооны аль хэсэг нь зөв гэж ойлгож төлбөрийг төлөх нь тодорхойгүй байна. Мөн нийт хохиролын дүнгээс хүмүүсийн хассан дүнгээс 866.534.884 төгрөгийн зөрүү гэх мэт олон зөрүүтэй хохирлын тооцоогоор эхнэр бид хоёрыг шийтгэсэнд гомдолтой байна.
12. Зарим хүмүүс хоорондоо холбоотой талаар:
Ё.Бор болон Ч.Өгөөдэйбаатар нар эхнэр бид хоёрт танай төслийг булааж авна гэж дарамталдаг байсан. Тиймдээ ч өөрийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэр гаргуулж чадсан. Ингээд манайх 3 карказдаа оруулсан зардлаа нэхэмжлэл гаргахаар Шүүхийн архиваас 3 шатны шүүхийн бүх материалыг хувилж авах хүсэлт гаргаж, хуулбарлан авахад дотор нь манай компанийн захиалагч болох С.Сэргэлэн, Г.Жаргалмаа болон түүний нөхөр Бадрал нар манай компанийг буруутган Ё.Борын талд гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Мөн Б.Энхбатын эхнэр А.Бадамханд нь манай эхнэр рүү бүх төслийг чинь булаалгаж гуйлгачин болгоно гэж харааж, Ч.Өгөөдэйбаатарын ярьдагтай яг ижил зүйлийг хэлж байсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Ё.Бадамжаргалын хувьд өргөдөл гаргаж байхдаа хууль хяналтын байгууллагуудад худал мэдүүлэг өгсөөр өнөөг хүрсэн. Үүнд:
Доржидмаа манай компанид 60.000.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн гэрээтэй юм. Харин Бадамжаргал нь Иргэний хэргийн шүүхээр 12.000.000 нэмүүлээд 72.000.000 төгрөг гаргуулж авахаар Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас нь очиж гүйцэтгэх ажиллагааны явцад хохиролдоо нийт 66.000.000 төгрөгийг төлүүлсэн. Гэтэл бүх шатны прокурорын газарт өгсөн өргөдөлдөө 60.000.000 төгрөгөөр хохироосон гэж худал мэдүүлсэн. Энэ талаар мөрдөгч, прокурорт хэлсээр байхад энэ хүний худал мэдүүлгийг шалгаж тогтоогоогүйгээс гадна яллах дүгнэлтдээ 60.000.000 төгрөгийн хохиролтой гэж дүгнээд шүүхэд хэргийг шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ тухай хэлэхэд шүүгч мөн хүлээж аваагүй ба Бадамжаргал ямар ч мөнгө аваагүй гэж хэлсэн. 66.000.000 төгрөгийг төлсөн баримтаа гэм буруугийн шүүх хуралдаанд гарган өгөхөд Бадамжаргал авснаар хүлээн зөвшөөрдөг. Үүнийг мөрдөгч, прокурор нэг ч удаа шалгаж тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж өндөр ял оногдуулсан гомдолтой байна. Манай компани Ё.Бороос мөнгөө нэхэмжлэхэд саад болж байгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8 дахь заалтыг хамгийн сайн мэдэх хүн бол Ё.Бадамжаргал бөгөөд Улсын Дээд шүүхийн дотоод аудитын газарт ажилладаг хүн юм. Эдгээр хүмүүс үгсэн хуйвалдсан гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эхнэр бид хоёрт оногдуулсан ялыг цагаатгаж өгнө үү. Хэрэв гэм буруутайд тооцвол Ц.Оюунчимэгийн хэргийг нягталж О.Эд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж өгнө үү. Энэ тохиолдолд эхнэрт маань оногдуулсан 7 жилийн хорих ялыг миний бие хамтад нь буюу нийт 14 жил хорих ялыг биеэр эдлэх хүсэлттэй байна. Учир нь, эхнэр маань миний гаргасан тушаал шийдвэрийн дагуу гүйцэтгэж ажилласаар ирсэн. Гэр бүлийн хувьд нөхөртэй итгэсэн эхнэр хүн юм. Иймд гаргасан давж заалдах гомдлыг минь бүхэлд нь хянаж үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Э, Ж.Хнарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнхцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх О.Э, Ж.Хнар нь “...Орон сууц, хаус барьж ашиглалтад оруулж өгнө” хэмээн хуурч, барилгын төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэргүй, чадамжгүй нөхцөл байдлыг захиалагчдад хэлж мэдээлэхгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Орон сууц захиалгын гэрээ”-гээр халхавчлан орон сууцны төлбөрт хэмээн хохирогч нараас их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 7 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Өмгөөлөгч бид анхан шатны шүүх хуралдаанд О.Э, Ж.Хнар орон сууцны захиалгын төлбөрт авсан мөнгө болон бартераар авсан эд зүйлийг худалдан борлуулах буюу зээлийн барьцаанд тавих замаар олсон мөнгийг барилгын үйл ажиллагаанд зарцуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан гэж үзэн цагаатгах байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон юм.
Өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг миний хувьд Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” Мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн заалтыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзээд шүүхэд хандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Үүнд:
1. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг зөрчин яллагдагч нар болон өмгөөлөгч надад хавтаст хэргийн материалыг танилцуулалгүй, оролцогч нарын прокурорын шатанд гомдол, хүсэлт гаргах эрхийг санаатайгаар хязгаарлаж, хуулийг ноцтойгоор зөрчсөн. Үүнийг прокурор мэдсээр байж яллах дүгнэлт үйлдсэн.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/1300 дугаартай захирамжийн “Лакшири хаус энд рийл эстэйд” ХХК ...барилгын ямар ажлуудыг хийсэн болох, үүнд хичнээн хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулсан болох, /өөр бусад юунд зарцуулсан/, шинжээчийн 232 дугаар дүгнэлтэд тусгагдсанаар 7,2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн эсэх, барилгын үйл ажиллагаа явуулахад эрсдэлд орсон нөхцөл байдал байсан эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү, иргэний эрх зүйн маргаан уу гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох гэсэн заалтуудыг хангаагүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэхээр прокурорт буцаах хүсэлт тавьсан. Учир нь:
Тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мөрдөн байцаалтын шатанд “ЦЭСБ аудит” ХХК, “Дамно” ХХК, Шүүхийн шинжилгээний эдийн засгийн шинжээч нар 3 янзын дүгнэлт гаргасан. Шүүгчийн захирамжид ч энэ тухай дурьдсан. Дээрх 3 дүгнэлтээс “Гурван төсөл дээр ямар хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бэ” гэдгийг харах ямар ч боломжгүй.
Иймд өмгөөлөгч миний бие барилгын гүйцэтгэлд гарсан зардлыг бодитойгоор тогтоолгохын тулд “барилгын ажлын гүйцэтгэл”-ийн төсвийг шинжээч томилон тогтоолгох нь зүйтэй гэж үзээд мөрдөгч болон прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй яллах дүгнэлт үйлдсэн. Үүний тулд гадны хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар төсөвчдийн шинжээчийн дүгнэлт гарсан бол шүүгдэгч нар хичнээн хэмжээний хөрөнгийг барилгын ажилд зарцуулсан нь үнэн зөвөөр тогтоогдож, гэм буруугийн болон хохирол гомдлын асуудал өөрөөр яригдах боломжтой байсан гэж үзэж байна. Харамсалтай нь хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Ингээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжсэн.
Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцээд, тэднийг гэм буруутайд тооцон дээр дурьдсан ялыг ногдуулсан юм.
Гэвч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. Үүнд:
1. Барилгын ажил эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн тухайд:
О.Э 2009 оноос 2012 он хүртэлх 4 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанид ажиллаж тодорхой хэмжээний орлого буюу сард 2.000.000 12.000.000 төгрөгийн орлоготой, мөн өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулан хөрөнгийн эх үүсвэрийг бий болгосон. Ж.Х2008 оноос 2012 онд уул уурхайн компанид гаднаас хөрөнгө оруулалт олж зуучлал хийж, зуучлалын хөлсөнд 800 орчим мянган долларыг хуримтлуулж өөрийн гар дээр байлгаж барилгын ажил эхлүүлсэн.
Энэ нь 2013 онд анхны захиалагч авах үед Лакшири хилл төсөл дээр газар шорооны ажил болоод суурийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр бүрэн хийсэн байснаар нотлогддог.
Мөн гэрч Т.Сайнбаярын “...Ажлыг авахад газар шорооны ажил хийгдсэн байсан. Манайх үлдэгдэл газар шорооны ажлыг хийж, зоорийн давхрын цутгалтууд /хоёр давхар бүрэн цутгамал суурьтай/ давхруудын карказуудыг хийсэн. Шаардлагатай бэлэн мөнгөний зарлагыг Хишигбадрахын гэрт очиж ам.доллар бэлнээр авч маш олон удаа шөнийн цагаар ченжүүдийг хүртэл утсаар дуудаж мөнгө сольдог байсан. ...” гэсэн мэдүүлэг /15хх 24-26/,
Гэрч О. Хишигжаргалын “...2013 оноос компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. 3 төслийн эскиз зураг болон ажлын зурагт 300 орчим сая, 2014 оны 9 дүгээр сард 13 дугаар хорооллын төслийн газарт газар шорооны болон 4 давхар барилга нураалтын ажилд 500 орчим сая төгрөг, Баянгол дүүрэг дахь төсөл буюу 2 давхар барилгын буулгалтад 300 сая нийт 1,1 тэрбум орчим төгрөг зарцуулагдсан. ...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд газар шорооны ажлаа өөрсдийн хөрөнгөөр хийсэн нь харагдаж байна. Иймд хөрөнгийн эх үүсвэргүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн тухайд:
“Лакшири хаус энд рийл эстэйд” ХХК-тай “хамтран ажиллах гэрээ”-тэй “Хос багана констракшн” ХХК нь “ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0000883 №255/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-тэй /6хх 168-176/, мөн Барилга хот байгууллтын сайдын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрий 42 дугаар тушаалаар “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-тэй байсан нь Монголын барилгын Ассициацын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/826/тз дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн22/15тз дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогддог. /6хх 24, 249-250/ Иймд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гэх асуудал байхгүй гэж үзнэ.
3. Гэрээгээр халхавчилсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх талаар:
Захиалагч нар захиалга өгөхдөө газар дээр очиж үзээд захиалгаа хийсэн байдаг. Барилгын ажил ид явагдаж байсан үе буюу 2013 оноос 2014 онд захиалагч нарын 85 орчим хувь нь захиалга өгсөн. Энэ үед барилгын карказууд дээшээ 2-оос 3 давхар, доошоо 2 давхрууд нь баригдсан, хэвийн ажиплагаатай байсан учир зохиомол байдлыг зориудаар бий болгосон, байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах зэрэг ямар нэг худал хуурмаг үйлдэл хийх ямар ч шаардлага байгаагүй.
4. Ж.Хдээрх төслүүдийг хэр нотлогддог. Үүнд: компанитай, дараа нь Хятадын компанитай харьцаж ажиллах боломж бүрдсэн нь гадны хөрөнгө оруулалт татах боломж бий болох итгэл үнэмшлийг төрүүлсэн учир захиалагчдын мөнгийг барилгын ажилд бүрэн оруулсан байна. Гэтэл хөрөнгө оруулалтын ажил 2012 оноос эхлэн “Монтоно Холдинг” ХХК-тай хамтран Засгийн газар болон ОХУ-ын зохих бүтэлгүйдсэн учир ажил зогссон. Энэ тохиолдолд эрсдлийг тооцоогүй буруутай боловч энэ нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Тухайлбал 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 70 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хавсралтад Дашинчилэн Орхоны гүүрийн чиглэлийн 120 км хатуу хучилттай замыг “Монтоно Холдинг” ХХК хийхээр тусгагдсан. /15хх 56/ “Монтоно Холдинг” ХХК нь ОХУ-ын олон улсын хөрөнгө оруулагч компани болох “Проперитас Финанс” ХХК-тай гэрээ байгуулснаар орж ирэх хөрөнгө оруулалтаас Ж.Х3 төслийн ажилдаа хөрөнгө оруулалт авахаар тохирч, уг төслийн хамтрагчаар ажилласан нь тус компаниас олгосон итгэмжлэлээр нотлогддог. /15хх 14, 60-61/ Гэвч Монгол улсын Засгийн газраас эргэн төлөлтийн талаарх заалтан дээр үл ойлголцол гарсны улмаас дээрх гэрээгээр хөрөнгө оруулах ажил зогссон. Гэрээ /11хх 154/, Монгол Улсын засгийн газартай хийсэн гэрээ /15хх 44/,
Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ж.Хишигбадрахын “Хос багана” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨӨЗО-ны “Шинь-тин” барилгын компанитай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 60.000.000 юаны хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн боловч тухайн үед цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн байсан учир гэрээ байгуупах боломжгүй болж зогссон . /15хх 71/
Дээрх байдлуудаас үзэхэд гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт авч чадаагүйгээс хүндрэл үүсэж , барилгын үйл ажиллагаа зогссон.
5. Шинжээчдийн дүгнэлтийн тухайд:
Барилгын ажилд зарцуулагдсан хөрөнгийн үнэлгээ гаргахаар 3 байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргасан. “Дамно” ХХК-ийн гаргасан үнэлгээнд барилгын зарим талбайг тооцоонд оруулаагүй, Баянгол дүүргийн 7 дугаар хороонд барилгын суурь цутгаагүй байхад барилгын суурь цутгасан гэж дүгнэсэн, 1200 м2 хоёр давхар барилга буулгаж, барилгын хашаа барьсан байхад энэ ажлыг дүгнээгүй, нийт 2,2 тэрбум төгрөг зарцуулсан гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг яллагдагч нарт танилцуулаагүй.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 232 дугаартай дүгнэлтэд :
“Лакшири апартмент 2” төсөлд зарцуулсан зардлын баримт болон бартераар авсан хөрөнгөтэй холбоотой баримт материал ирээгүйгүй /Дутуу/. Мөн санхүүгийн баримт бүрэн бус гэдгийн шинжээч дүгнэлтдээ дурьдаад 2013 оноос 2016 оны санхүүгийн баримтын хэмжээнд бүгд 1.792.019.295 төгрөг зарцуулсан гэх дүгнэлт гаргасан. /4хх 203-207/
-"ЦЭСБ-Аудит” ХХК-ийн 16/56 дүгнэлтэд:
А. Лакшири ап-1 төсөлд 8.9 төсөвтэй. 10,1%-ийг гүйцэтгэсэн 0.9 тэрбум,
Б. Лакшири ап-2-т төсөлд 12 тэрбум төсөвлөсөн зөвхөн газар шорооны ажил хийсэн 0.6 тэрбум,
В. Лакшири Хилл төсөлд 10,8 тэрбум төсөвлөсөн 3 обьект 40-өөс 70%-ийн гүйцэтгэлтэй 5.9 тэрбум, бүгд 7.4 тэрбум.
Компанийн 2013 оноос 2016 оны санхүүжилтийн зарцуулалтын тайлан мэдээг үндэслэж тооцоолж гаргасан гэжээ.
Дээрх 3 дүгнэлийн аль нь ч үндэслэлтэй гараагүй. Гэтэл шүүх “Дамно” ХХК-ийн гаргасан хийгээгүй ажлыг хийсэн гэж дүгнэсэн, 1200 м2 хоёр давхар барилгыг буулгасан, зөөсөн, хашаа барьсан ажлыг тооцож дүгнээгүй дүгнэлтийг ямар шалтгаанаар “үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
6. Хохиролын тухайд:
Хохирогч нарт их хэмжээний хохирол учирсан нь үнэн. Гэхдээ шүүгдэгч нарын дансаар захиалгын төлбөрт авсан мөнгө, бартерийн зүйл нь 3.2 орчим тэрбум төгрөг байдаг. Шүүх захиалагчдийг залилсан гэж үзэн ял шийтгэл ногдуулсан энэ тохиолдолд хохирлыг дээрх хэмжээнд /3,2 тэрбум/ тооцох ёстой. Гэтэл иргэн Бор, Дашзэвгэ, Чулуунцэцэг, Оюунчимэг, Дэлгэрсайхан зэрэг хүмүүстэй хийсэн “хамтран ажиллах”, “худалдах худалдан авах”, “арилжаа”-ны, “ажил гүйцэтгэх”, “түрээс”-ийн, “зээл”-ийн гэрээний хохирлуудыг ялгаж салгалгүйгээр нийтэд нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тооцсон нь ямар ч үндэслэлгүй юм. Хохиролын хэмжээ буруу тогтоогдсон гэж үзэж байна.
Хохирол төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэж тогтоолд дурьдсан боловч иргэн Ё.Борд шилжсэн Карказанд зарцуулсан хөрөнгөө Ё.Бороос нэхэмжлэх эрх нь нээлттэй /Иргэний 3 шатны шүүхийн шийдвэр, магадалал, тогтоолтой/ байсан боловч эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учир иргэний шүүхээр явах боломжгүй байсан.
7. Мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны хувьд:
Ж.Хишигбадрах, О.Э нарыг 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн рокурорын 20162520301 дугаартай тогтоолоор яллагдагчаар татсан. Шүүх О.Э 2013 оны 6 сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл бүлэглэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ц.Оюунчимэгээс “1.500.000 төгрөг 4 хоногийн хугацаатай зээлээч” гэж хуурч мэхлэж залилан авсан гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаанд хамруулаагүй боловч өмгөөлөгч миний хувьд Ц.Оюунчимэгээс мөнгө зээлсэн гэх асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгон, хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах боломжтой гэж үзэж байгаа.
Ж.Хишигбадрахад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэрэгсэхгүй болгосон ба энэ тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор хүчингүй болгосон. Гэвч тогтоолыг хүчингүй болгох үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.5, 1.2 “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.10 дугаар зүйлийн2 дахь хэсэгт хамруулах боломжтой гзж үзэж байна.
Шүүхээс О.Э, Ж.Хнарын захиалагч нартай хийсэн орон 184 сууц захиалгын гэрээг залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болгосон, анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээ хэлцэл гэж дүгнээд, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийж, өндөр хэмжээний хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр ял шийтгэл ногдуулсан нь “хуулийг хамгийн нарийвчлалтай хэрэглэх” ёстой шүүх дэндүү шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Залилан мэхлэх хэргийн субьектив тал нь гэм буруугийн шууд санаатай, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурах, төөрөгдүүлэх, бусдын итгэлийг урвуулан ашиглах аргаар өөрийн өмчлөл, эзэмшилд үнэ төлбөргүй, хууль бусаар авч байгаагаа ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай зорилготой байдаг. Гэтэл шүүгдэгч нарын хувьд шууд санаатай, шунахайн зорилго байгаагүй. Захиалагчдаас авсан мөнгө болон бартерт авсан эд зүйлийг авч ашигласан гэх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилготой нь тогтоогдоогүй, бүх зүйлээ барилгын үйл ажиллагаанд зарцуулсан.
Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дүгнэлт хийхдээ энэ дүгнэлтээ чухам ямар үйл баримт, нотлох баримтад тулгуурласнаа болон ийнхүү дүгнэх ямар үндэслэл байгааг огт тайлбарлаагүй тул ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Их хэмжээний хохирол учруулсан бол заавал гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээгээр хэргийн зүйлчлэл, ял хариуцлагыг тодорхойлохгүй юм.
Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэги “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар хэрэглэнэ” гэсэн заалт байгаа. Дээрх байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Жаргалмаа нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Ж.Хишигбадрахтай Үл хөдлөх эд хөрөнгө арилжах гэрээ байгуулж Ү-2206044433 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 60/3, 60/4 тоот үл хөдлөх буюу аялал жуулчлалын зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийн “шударга эзэмшигч” болсон.
Уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Мөрдөн байцаах тасгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор хязгаарласан байсан. /хэргийн 18 дугаар хавтас 230 дугаар хуудас/
Баянгол дүүргийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/885 дугаартай шийтгэх тогтоолоор Ү-2206044433, Ү-2206044432, Ү-2206044436 дугаартай Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 60/1, 60/2, 60/3, 60/4 тоот үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Эдгээр хөрөнгө нь Ж.Хишигбадрах, О.Э нарт залилуулсан 50 иргэний мөнгө, барилгын материал, хөрөнгөөр боссон барилгын карказ бөгөөд эдгээр иргэдийн хохирлыг бага ч гэсэн барагдуулах боломжтой цорын ганц хөрөнгө юм.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1819 тоот шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө Ё.Бор гэдэг хүний өмчлөл эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан эд хөрөнгийг өөр хүний нэр дэр шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн шугамаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг.
Цаг хугацааны хувьд эрүүгийн шугамаар шалгаж байгаа хэргийн эд хөрөнгийг тухайн үед хууль ёсны шударга эзэмшигчийг оролцуулахгүй, мэдэгдэхгүйгээр иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын зүгээс залилан мэхлэх гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлж, хөрөнгөө нуун далдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон, захиран зарцуулах эрхийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Мөрдөн байцаах тасгийн даргын тогтоолоор хязгаарласан байсан Ү-2206044433, Ү-2206044432, Ү-2206044436 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны 60/1, 60/2, 60/3, 60/4 тоот үл хөдлөх хөрөнгийг хурааж хохирсон 50 иргэний 4.652.068.240 төгрөгийн хохирлоос тодорхой хэсгийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Э, Ж.Хишигбадрахын нарын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Ж.Хишигбадрахын өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатанд оролцсон. Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн гэмт хэргийн буюу залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлын дүнтэй холбоотойгоор тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ 8.554.293.000 төгрөгийн хохирол 53 нэр бүхий хохирогч нарт учруулжээ гэж дурдсан байсан. Гэтэл анхан шатны шүүх 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн яллах дүгнэлтэд хохирогч нарын нэр давхардаж орсон. Жишээ нь, Наранбат, Наранжаргал, Баярбат, Наранжаргал нэг гэр бүлийн хоёр хүн хоёр удаа хохирогчоор тогтоогдсон. Энхбилгүүн, Дорждэрэм гэх хүмүүс нь бас нэг гэр бүлийн хоёр хүн байгаа. Бадамжаргал гэх хүн 60.000.00 төгрөгийн хохиролтой гэсэн боловч шүүхийн шийдвэр биелүүлэх замаар 66.000.000 төгрөгийг төлүүлсэн байгаа атлаа хохирлын дүнд нэмэлтээр тооцогдсон байдаг. Хохирогч Пүрэвжав, Ариг банк нарын хохирол мөн нэг байгаа. Ариг банкнаас 100.000.000 төгрөг зээл авсан байдаг. 100.000.000 төгрөгөөсөө 95.000.000 төгрөгт Пүрэвжавын байрыг барьцаалсан. Гэтэл эдгээр бүх хохирлуудыг нийлүүлж 8.550.000.000 төгрөг болгосон. Анхан шатны шүүх хаанаас юуг нэмж улсын яллагчийн гаргасан хохирлын дүн дээр нэмж 9.2 тэрбум төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар заасан нь ойлгомжгүй байгаа юм. Эдийн засгийн гэмт хэргийн хувьд хохирлын дүн маш чухал байдаг. Тус хохирлыг хэн, хэрхэн төлөх, хэчнээн төгрөгийн бодит хохирол учирсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох ёстой байдаг. Шүүгдэгч Ж.Хишигбадрахын тухайд хэргийг хөөн хэлэлцэх асуудал яригддаг. Ж.Хишигбадрахад холбогдох хэрэг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр прокурорын 19 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тогтоолоор мөн хүчингүй болгож, дахин яллагдагчаар татсан асуудал байдаг. Гэтэл яллагдагчаар татсан асуудал нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байгаа. Учир нь, 2020 оны 1 дүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд яллагдагчаар татагдах хугацааг хөөн хэлэлцэх хугацаагаар тооцно гэсэн. Гэтэл “Ж.Хишигбадрахад холбогдох хэргийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэх тогтоол гарсан. Хөөн хэлэлцэх хугацаагаар 2016 оны хэрэг тодорхой хугацаанд хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар буцаан хэрэглэх гэдгийг зөрчиж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаах болон шүүхийн шатанд шүүгдэгч оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байгаа талаар өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг дурдсан. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Учир нь, яллах, цагаатгах талыг тэгш бүрдүүлж байж, улсын яллагч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмаар шүүх хурал явагддаг. Гэтэл өмгөөлөгч нар өөрт ашигтай буюу шүүгдэгчид ашигтай болон хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж авалгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч нарын өмгөөлөгч хөрөнгийн үнэлгээний хувьд гомдол гаргасан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 81 дүгээр талд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Дамно ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосон. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийсэн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компани хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заагдсан баримт бичгийг хавсаргаж өгөх ёстой. Гэтэл Дамно ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын үнэлгээний тайланд үнэлгээчний тусгай зөвшөөрөл байхгүй, Дамно ХХК-ийг шинжээч томилсон байгаа. Гэтэл Дамно ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримтуудаа хавсаргаагүй, захирал нь хэн болох нь мэдэгдэхгүй. Мөн үнэлгээ хийсэн үнэлгээчин нь ямар мэргэжилтэй болох нь тодорхойгүй, баримтаар ирээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд “мэргэжил” гэсэн байгаа. Ямар мэргэжилтэй хүнээр үнэлгээг хийлгэсэн бэ гэх асуудал байгаа. Мэргэжлийн хүн үнэлгээ хийгээгүйгээс болж хохирогч, шүүгдэгч нар ч гомдсон асуудал гарсан. Хөрөнгийн үнэлгээг дахин хийх талаарх асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Энэ талаар шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “...үнэ ханшийн өсөлт, өөрчлөлтөөс шалтгаалсан тогтоосон хөрөнгийн үнэгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс давахгүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр 6 сарын дараа дахин үнэлгээ хийнэ...” гэж заасан. Гэтэл 2016 онд хийсэн үнэлгээний тайлангаар 2022 онд хэргийг шийдвэрлэсэн байгаа. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн байгаа. Үнэ ханш нь гуравны нэг байтугай 3 дахин өсөж, өөрчлөлт орсон байхад 2016 оны хөрөнгийн үнэлгээний тайлангаар хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Барилгын тухай хуульд “төсөвчин” гэж тусгай мэргэжилтэн байдаг. Шүүгдэгчид гомдолдоо “...төсөвчнөөр үнэлгээг хийгээгүйгээс болж хөрөнгийн үнэлгээний тайлан буруу гарсан...” гэж байна. Тийм учраас энэ хэргийг шийдвэрлэхдээ тусгай мэргэжилтэй төсөвчнөөр буюу Барилга хөгжлийн төв гэж тусдаа шинжилгээ хийдэг байгууллагаар үнэлгээ хийлгэх нь хэргийн бодит байдалтай нийцэх байсан гэж үзэж байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг шалгаж, тогтоогоогүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Ё.Бор болон Ч.Өгөөдэйбаатар нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна. Учир нь тусгай хамгаалалттай буюу, дархан цаазтай газар орон сууцыг барьж эхэлж байгаа. Гэтэл хуульд тусгай хамгаалалттай газар орон сууц барихыг хориглодог. Орон сууц барих ажиллагааг Ё.Бор мэдэж байсан. Энэ нь нууц хадгалах гэрээний 15 дугаар хуудаст, 15 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудаст “...барьсан орон сууцнаас хэдэн ширхэг орон сууцыг авна...” гэж Ч.Өгөөдэйбаатар бичсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж байгаа бол мөнгөнөөс нь 200.000.000 гаруй төгрөгийг Ч.Өгөөдэйбаатар, Ё.Бор нар авсан. Ашиг олсон этгээдүүд нь Ч.Өгөөдэйбаатар, Ё.Бор нар байхад ял шийтгэлийг нь О.Э, Ж.Хнар хариуцаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй, дүгнэлтэд ноцтойгоор үүсэж болох нөхцөл байдлуудыг тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн Дашзэвгийн тухайд 639.309.520 төгрөгийн хохиролтой. Гэтэл Дашзэвгийн газрыг үнэлээгүй. Ё.Борын газрыг мөн үнэлээгүй. Тиймээс хэчнээн төгрөгийг зардал, өөрийнх нь хөрөнгийг сэргээн засварлахад гарсан зардлыг тооцож гаргаагүйгээр хохирлын хэмжээг тооцож гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд иргэний эрх зүйн харилцаа үүссэн нөхцөл байдал харагдаж байгаа. Учир нь хавтаст хэрэгт иргэний гэрээнүүд авагдсан байдаг. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авч, буцаан өгөх зорилгогүй, ашиглах зорилготой байдаг бөгөөд гэмт үйлдэл эхлэхээс өмнө уг зорилгыг агуулсан байдаг. Шүүгдэгч Ж.Хишигбадрах, О.Э нарын хувьд залилах гэмт хэрэг үйлдсэн гэх шинж харагдахгүй байгаа. Залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэхээр бол хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатны ажиллагааг маш их зөрчсөн байгаа. Хэргийн материалтай танилцахад шинжээчийн дүгнэлтийг 1 компаниар 2 удаа гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Энэ нь оролцогч нарын эрхийг зөрчсөн асуудал. Үүнд дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахгүйгээр шүүх шийдвэрлэж байгаа нь ноцтой зөрчил юм. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн гүйцэт гэмт хэргийн шинжийг тогтоосон эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолсон эсэхийг өөрийн мэдлэгийн хэмжээнд яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлэх ёстой. Гэтэл прокурор энэ талаас ямар ч бодитой дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ нөхцөл байдал нь оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нарын 2, 3 давхар босгосон карказын доод талд том граштай. Анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд хохирлын хэмжээ маш их алдаатай, үндэслэлгүй. Энэ бүгдэд шүүх бүрэлдэхүүн та бүхнийг бодит дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Хишигбадрах, О.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Э, Ж.Хишинбадрах нарын өмгөөлөгч. Б.Алтандөш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг бүрэн дэмжиж байна. Гэмт хэргийн шинжийг хангаагүй хэрэгт Иргэний хэргийн шүүхээр явуулж, ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго зөвхөн Ё.Борт байгаа. Ё.Бор гэх этгээд нь анхнаасаа “Лакшири хаус 1” буюу Зайсанд баригдах барилгыг босгох зорилгогүй байсан нь шүүгдэгч нарын зүгээс өгсөн мэдүүлгээр харагддаг. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч болон прокурорын хяналтыг дурдвал прокурор өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар энэ хэрэг нь эрүүгийн хэрэг үү, иргэний хэрэг үү гэдгийг өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх буцаасан. Прокуророос “Миний хувьд өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ дүгнэж анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж оруулсан” гэдэг. Прокурор яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцүү цуглуулсны үндсэн дээр анхан шатны шүүхэд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж оруулах ёстой. Прокурор дотоод итгэл үнэмшилтэй байж болно. Гэтэл прокурор яллах болон цагаатгах баримтад үндэслэж яллах дүгнэлтийг үйлдэх ёстой. Тэгэхээр энэ хэргийн хувьд анхнаасаа захиалгатай мэт 2016 оноос хойш үргэлжилсэн. Иргэний хэргийн шүүхээр нэлээдгүй олон хохирогч нарын хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Нэг үйл баримтад иргэний хэрэг, эрүүгийн хэрэг явагдах боломжтой юу. Иргэний хэргийн шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх гэж байхад дахин эрүүгийн хэрэг байна гэж гэрчээр байцаалт авах зүйтэй юу гэх тайлбарыг гаргаж өгөхийг хүсэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар гарах магадлал цаашид захиалагчдын хохирол, төлбөрийг төлөхөд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ё.Бор гэх хүн захиалагч нарын хөрөнгө оруулсан мөнгөөр тус карказыг “миний өмчлөл юм” гэж Улсын Дээд шүүхээр шийдвэр гаргасан байгаа. Гэтэл өнөөдөр гарах шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн захиалагч нарын хохирол, төлбөрийг төлөх боломжтой нөхцөл байдал байгаа. Тийм учраас Зайсанд байгаа газартай холбогдолтой асуудлыг шүүх хянаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргээс болж олон хүмүүсийг хохирсон учраас шударгаар шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Хохирогч А.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Олон жил олон хүмүүсийг чирэгдүүлж, сэтгэл санаагаар хохироосонд гомдолтой байна. Бидний ард эцэг, эх, ах, дүү, хамаатан садан хэцүү байгаа. ...” гэв.
Хохирогч С.Сэргэлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Ж.Хишигбадрах, О.Э намайг залилсан гэдгийг өөрийн биеэр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрт миний бартерт өгсөн байрыг шилжүүлсэн. Мөн бартерт өгсөн тээврийн хэрэгслүүдийг тэд нар ах, дүү нар болон хүүхэд асрагчдаа унуулсан. Намайг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн гэж байна. Би огт мэдүүлэг өгөөгүй. ...” гэв.
Хохирогч Б.Содномдаржаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол, төлбөрийг гаргуулахаар заасан ч хэрхэн төлж барагдуулах талаарх асуудлыг тусгаагүй байсан. ...” гэв.
Хохирогч Я.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрөө авах хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогч Р.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Хохирогч И.Нямбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарыг цагаатгахгүйгээр эрхийг нь хязгаарласан байдлаар бидний хохирлыг төлүүлээсэй гэж хүсэж байна. ...” гэв.
Хохирогч А.Өнөрхүү, С.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нарын хувьд 2017 оноос хойш хохирсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан бөгөөд ямар нэгэн эрх зөрчигдсөн асуудал яригдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг анхан шатны шүүх шинжлэн судалж, хэлэлцсэн байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан бөгөөд хуульд нийцсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн шинжгүй гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хэлж байна. Харин ч гэмт хэргийн шинжтэй. Ж.Хишигбадрах, О.Э нар нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, барилгын тусгай зөвшөөрөлгүй, хувийн газаргүй байж хохирогч нарын хөрөнгийг үнэлүүлж, миний үйлчлүүлэгч нараас авсан хөрөнгөөр өөрсдийнхөө өрийг төлсөн. Тухайн барилгын ажиллагаанд зарцуулсан байсан бол өөр хэрэг. Гэтэл карказид хүртэл тус хөрөнгө ороогүй. Гадаадаас хөрөнгө оруулалт авсан гэдэг нь ч үндэслэлгүй. 2013 оноос шүүхээр шалгагдаж байгаа гэдгээ нуун дарагдуулж, дахин залилах гэмт хэргийг хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргадаг. Хохирол, төлбөрөө төлөөгүй, өөрсдийн үйлдэлд дүгнэлт хийсэн зүйлгүй. Иймд хохирогч нарын эрх зөрчигдсөн, анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан байна. ...” гэв.
Хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Б.Энхбат, А.Бадамханд нарын 96 мк.кв байр, зоорийн давхартай О.Эын нэр дээр шилжэж банкинд тавигдсан. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ зоорийн давхар гэдгийг орхигдуулсан байсан. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Өмгөөлөгч миний бие энэ хэргийн хувьд 2013 оноос эхлэн оролцож байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Нийт 10 жилийн хугацаанд хохирогч нарыг хохироож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хэлж байгаа нөхцөл байдлын хувьд хуулийн хүрээнд цаг хугацааны хувьд бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч И.Энхтуяа, И.Нямбаатар нарын өмгөөлөгч А.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч И.Энхтуяагийн хувд давж заалдах журмын дагуу гомдол гаргасан байгаа. Давж заалдах гомдлыг бүхэлд нь уншиж танилцуулсан учраас хохирогч И.Энхтуяа, мөн хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол болон тайлбартай холбогдуулан тодорхой тайлбарлая. Хохирогч И.Энхтуяагийн хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд нь дараагийн шударга өмчлөгчид очсон байгаа учраас эд хөрөнгийг хязгаарласан тогтоолыг цуцалсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Уг бартераар авсан хохирогч нарын тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөөр нийт хохирогчдын хохирол, төлбөрийг шууд барагдуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Хохирогч Ж.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдол прокурорт ирээгүй байна. Гэхдээ илтгэгч шүүгч уншиж танилцуулахад хохирогч И.Энхтуяатай адил гомдол гаргасан учраас адил хариулт өгье. Хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболдоос гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Ё.Бор гэх хүн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр О.Этай буюу “Лакшири хаус энд рийл эстэйд”-д өөрийн эзэмшлийн газраа өгч, тухайн газарт нь барилга барихаар гэрээ байгуулагсан. Гэрээний дагуу барилга баригдсан уу гэхээр 2013, 2014, 2015 онуудад байсан нөхцөл байдал тэр чигээрээ өнөөдрийг хүртэл байгаа. Ё.Бор тухайн газрыг эзэмшиж байгаагийн хувьд гэрээ байгуулж, гэрээний дагуу тохиролцоонд хүрсэн нөхцөл байдал биелэгдээгүйгээс болж, иргэний журмаар гомдол гаргасан. Энэ үйл баримттай холбогдуулан Г.Жаргалмаатай О.Э, Ж.Хнар нь гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа тухайн барилга дахь карказыг өөрийн өмчлөлдөө хуурамч бичиг баримт ашиглан Ё.Борын зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нэр шилжүүлэн авч, түүнийгээ Г.Жаргалмаад шилжүүлсэн үйлдэл байгаа. Гэрээнээс үүссэн маргаан байгаа гэдгийг мэдсээр байсан. Карказууд нь Ё.Бор гэх хүнийх гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас Ё.Борыг энэ хэрэгт холбогдуулах гэж байгаа юм шиг байна. Гэвч Ё.Бор хохирогч нарыг залилаагүй бөгөөд зөвхөн “Лакшири хаус энд рийл эстэйд” ХХК-ийн О.Э гэх хүнтэй гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу өөрийн 2 газартаа барилга бариулах гэсэн байр суурьтай байсан. Учир нь энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд хохирогч нар захиалгын гэрээтэй холбогдолтой маргаан гэж үзэж Иргэний шүүхэд гомдол гаргаж, шийдвэр гаргуулсан. “Лакшири хаус энд рийл эстэйд” ХХК болон хохирогч нараас гарсан гомдлуудыг иргэний журмаар хэлэлцэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа асуудлын хувьд нэг ч ажиллагаа хийгдэхгүй байгаа. Учир нь, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхийг хүлээж байна гэдэг. Өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Э, Ж.Хнарын хэрэг шийдвэрлэгдэж дууссан уу гэж асуудаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 8.5 тэрбум төгрөгийн хохирол тооцож шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс гаргуулах хохирлын үнийн дүнг нийлүүлж 9 тэрбум төгрөг гэж тогтоосон. 9 тэрбум төгрөгөөсөө Иргэний шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хохирогч нарын хохирлыг хасаж 4 тэрбум гаруй төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хувааж, хохирогчоор тогтоогдсон хохирогч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн учраас үндэслэлтэй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс цагаатгаж өгнө үү гэсэн. Шүүгдэгч нарын хувьд тус барилгыг барих ямар ч эх үүсвэргүй байсан атлаа 3 газарт 3 цогцолбор барина гэж хэлээд хохирогч нараас захиалга авсан. Хохирогч нарын зүгээс “...захиалга хийхдээ байсан барилга маань өнөөдрийг хүртэл яг хэвээрээ байгаа...” гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас карказын дотор тал буюу газар доор барилгын үйл ажиллагаа хийгээд байгаа мэт зүйл ярьдаг. Хуулийн этгээд байж үйл ажиллагаа явуулж байгаа бол баримтжуулах хэрэгтэй. Гэтэл нэг ч баримт байдаггүй. Гаргаж өгсөн баримтад нь санхүүгийн шинжилгээ хийж дүгнэлт гарсан. Дүгнэлтээс харахад барилгад орсон хөрөнгө оруулалт тогтоогддоггүй. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний хувьд шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу тухайн барилгууд дээр очиж үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч тогтоосон. О.Э, Ж.Хнарын хувьд “...төсөвчин гэх мэргэжилтэн байдаг, төсөвчнөөр үнэлгээ хийлгэмээр байна...” гэж биечилж нэг л удаа хүсэлт гаргахад нь “хаана, ямар газар байдаг талаар хүсэлт бичээд ир” гэхэд ирээгүй. Хэргийн материал танилцуулаагүй, эрх зөрчсөн гэж байна. Өөрөө утсаа авдаггүй, мөрдөгч Нямдоржийг залгахаар утсаа авдаг, өөр бусад мөрдөгч залгахаар утсаа авдаггүй нөхцөл байдал байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд маш их хүндрэл учруулсан. Прокурорын байгууллагыг буруутгаж байна. Гэтэл хэрэг шалгагдаж байх явцад Ж.Хөөрөө хилээр гараад яваад өгсөн. Хилээр гарч явснаас болж О.Эд холбогдох хэргийг өмнөх прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Тус яллах дүгнэлт нь учир дутагдалтай болохыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан “Лакшири хаус энд рийл эстэйд” ХХК-д хэчнээн хүн захиалга өгсөн бэ гэх үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, өмнөх Дамно ХХК-ийн үнэлгээ болон шинжилгээ хийсэн санхүүгийн баримтуудыг шалгасан. Шүүгдэгчдээс нэмж санхүүгийн баримт ч гаргаж өгөөгүй. Прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, нийт хохирогч нарыг оролцуулж, өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт, тайлбар зэргийг үнэлж, дүгнэж үндэслэлтэй, дэлгэрэнгүй, ойлгомжтой хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
О.Э, Ж.Хнар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулж, санхүүгийн эх үүсвэргүй байж “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Лакшири хилл”, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт “Лакшири Апартмент-1 хотхон”, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт “Лакшири апартмент-2 хотхон” барьж ашиглалтад оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл төвийн байранд 2013 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 53 хохирогчид 9.178.053.293 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 236-248/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /5хх 231-232/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 159-160/, эд хөрөнгө захиран зарцуулахыг хязгаарласан тогтоол /5хх 233-234/, албан бичиг /6хх 23/, шинжээчийн дүгнэлт /4хх 203-224/, улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх 200/, орон сууц захиалгын гэрээ /1хх 104-118, 14хх 174-176/, эд зүйлийн үнэлгээ /1хх 130-131/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2хх 219, 45-54, 94-97, 101-104, 108-111,115-119, 1хх 152-159, 165-169, 189-194, 197-202, 206-213, 219-224, 245-247, 13хх 65-71, 14хх 50-54, 19хх 189-190, 2хх 129/, хөрөнгө үнэлгээний тайлан /3хх 40-97, 4хх 232-250, 10хх 69-72, 17хх 24-46, 19хх 178-180, 184-188, 189-190, 195-228/, төлбөр төлсөн акт /2хх 200/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /4хх 7-13/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /4хх 42-53/, ажил гүйцэтгэх гэрээ /19хх 102-110/, автомашины үнэлгээ /13хх 74-75/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /19хх 1-24/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Б.Энхбатын /1хх 84-85/, А.Бадамхандын /1хх 87-89/, Ё.Жаргалмаагийн /1хх 133/, Х.Бадралын /1хх 135-136/, Ц.Бадрахын /1хх 138/, У.Энхбилгүүний /1хх 140/, Г.Баярбатын /1хх 147, 8хх 174-175/, О.Энхбатын /1хх 148-149, 8хх 184-185/, Х.Бадамжаргалын /1хх 161, 8хх 180-181, 14хх 232-233/, Ц.Бат-Эрдэнийн /1хх 163, 182/, Э.Бизьяажавын /1хх 183-184, 14хх 55-56/, Г.Наранжаргалын /1хх 186-187/, Д.Алтанчимэгийн /1хх 195-196/, Р.Сансармаагийн /1хх 203-204/, Б.Содномдаржаагийн /1хх 214-215, 8хх 186-187/, Б.Бүжинлхамын /1хх 230/, Я.Даваадоржийн /1хх 232, 16хх 173-174/, Б.Уранчимэгийн /1хх 237-238/, Б.Эрдэнэцэцэгийн /1хх 249/, Б.Болормаагийн /2хх 42, 16хх 214/, Д.Гэрэлмаагийн /2хх 58, 16хх 215-216/, И.Энхтуяагийн /2хх 92, 13хх 57, 16хх 226/, И.Нямдаваагийн /2хх 113, 16хх 220-221/, Ч.Очирхүүгийн /2хх 99, 16хх 223-224/, Ж.Чулуунцэцэгийн /2хх 113, 16хх 228-229, 17хх 73-74/, А.Өнөрхүүгийн /2хх 198-199, 3хх 33, 209/, С.Сэргэлэнгийн /16хх 246-247/, С.Цэрэнбатын /4хх 2/, Ц.Амархишигийн /4хх 17, 16хх 249-250/, Д.Сарангэрэлийн /4хх 33, 17хх 2-3/, С.Пунцагдоржийн /8хх 170-171/, Б.Дорждэрэмийн /8хх 173, 182-183/, Р.Лхагвасүрэнгийн /8хх 178-179/, Х.Дэлгэртогтохын /9хх 112-115/, Ц.Оюунчимэгийн /9хх 183-185/, Н.Гантулгын /10хх 8-9, 81/, Ё.Борын /10хх 159-162/, Н.Баянбаатарын /13хх 60/, Х.Дэлгэрмаагийн /14хх 144, 17хх 111-112/, С.Үнэнтөгсийн /16хх 180-181/, Б.Наранцэцэгийн /16хх 184-185/, Ж.Отгонцэцэгийн /16хх 191-192/, А.Алтанхуягийн /16хх 193-196/, Б.Тунгалагийн /16хх 199-200/, Б.Энхжаргалын /16хх 201-204/, И.Эрдэнэсувдын /16хх 207-208/, Э.Жаргалангийн /16хх 237-238/, Т.Оюунсүрэнгийн /17хх 17-18/, Д.Дашзэвгийн /17хх 22/, П.Ганбатын /17хх 50/, Ж.Зоригтбаатарын /17хх 55-56/, Б.Уламбаярын /17хх 59/, Б.Нарандэлгэрийн /17хх 64-65/, иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавын /2хх 7-8/, иргэний нэхэмжлэгч Б.Тамирын /2хх 9-10/ хэрхэн, яаж залилуулсан болон учирсан хохирлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
гэрч Ш.Батчимэгийн /2хх 126/, Д.Оюунцэцэгийн /3хх 34-35/, Д.Наранчимэгийн /2хх 123-124/, О.Батхишигийн /2хх 125/, Б.Адъяагийн /2хх 206/, Б.Даваадоржийн /3хх 36-38/, Б.Эрдэнэцогтын /2хх 209/, Б.Хүрэлбаатарын /3хх 36-38/, Б.Ганбаатарын /3хх 157/, Ж.Баттөрийн /3хх 158/, М.Төмөрбатын /6хх 159/, Ц.Батсайханы /4хх 54-55/, Ч.Өгөөдэйбаатарын /2хх 137, 140, 4хх 41, 10хх 9-11/, Г.Жаргалмаагийн /2хх 143/, А.Бямбатуулын /2хх 144/, Д.Алтансүхийн /14хх 181-182/, Э.Бархасбадийн /18хх 209-212/, О.Эрдэнэтуяагийн /14хх 221-222/, Т.Сайнбаярын /15хх 24-26/ мэдүүлгүүд,
яллагдагч О.Эын “...2013 оны үзэсгэлэн худалдаанд Бор гуайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өгөөдэйбаатартай анх уулзаж, бидэнд санал тавьсан. Тухайн саналыг Хишигбадрахад хэлж нэлээн удаан ярилцаж, Өгөөдэйбаатар олон удаа ирж уулзсаны үндсэн дээр 2013 онд хамтран ажиллах гэрээ хийж байсан. Хамтран ажиллах гэрээ хийхэд илт бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулах замаар маш олон удаагийн үйлдэл байсан. 2013 оны 6 дугаар сард гэрээ байгуулахдаа “Лакшири хилл” төслийн зураг батлагдаж нийслэлээс дэмжигдсэн. Уртнасан гэдэг манай найзад байгаа би авч чадаагүй байна гэж хэлээд гэрээ хийсэн. ...Бид нараас 70 сая төгрөг Бор гуайд өгнө гэж авсан. Бид нарыг Бор гуайтай уулзуулдаггүй, өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. 2014 онд Зайсангийн газрын гэрээ дуусахад бид нар өөрсдөө явж сунгуулсан. ...Захиалагч нараасаа мөнгө аваагүй, хохироогоогүй гэж хэзээ ч хэлэхгүй. ...2013 онд ажил эхлүүлснээс хойш эхний барилгын суурь цутгагдсаны дараагаар том барилгын суурь цутгагдах гээд газар, шорооны ажил хийгдэж байхад Энхбат, Бадамханд нар захиалга өгч байсан. Бүх захиалагч нарт барилгын газрыг үзүүлдэг. Ажлын явц ийм байгаа, барилгын ажил саатахгүй бол ийм хугацаагаар ашиглалтад оруулна гэдгээ хэлдэг. ...2015 онд Сэргэлэнтэй гэрээ хийж байсан. ...Өнөрхүү намайг төөрөлдүүлж байгаад урдын харилцааны итгэл үнэмшлийг ашиглаж намайг залилсан гэж хэлдэг. 498.000.000 төгрөгийн бартерын бүтээгдэхүүн өгсөн нь үнэн. ...Зайсангийн барилга хоёр давхар суурьтай, үндсэндээ газар доор 8 давхар барилга байгаа гэсэн үг. Нийт 16 давхар барилгын хэмжээний карказ боссон байгаа. Барилгын төслийн 20-30 хувь нь сууриндаа явдаг. Сэргэлэн захиалагчтай захиалга хийснээс хойш газар доорх инженерийн бохирын шугам сүлжээний ажил, дулаалга хийгдсэн. Захиалагч нараас авсан мөнгө төлбөр дандаа барилгын ажилд орж байсан. Бартераар авсан хөрөнгө хангалттай үнэ хүрч чадахгүй бол хэсэг хугацаанд барьцаанд тавьж мөнгө болгосон нь дээр юм байна гэдэг шийдвэрээр тухайн үед зарим зүйлийг нь барьцаанд тавьж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Энэ олон захиалагч нарынхаа хохирол төлбөрийг өгч хохиролгүй болгох хүсэл сонирхолтой байна. ...” /2хх 161-162, 224-226, 3хх 98-99, 8хх 196-197, 9хх 157-158, 203-204, 10хх 67-68, 13хх 82-84, 85/ гэсэн,
яллагдагч Ж.Хишигбадрахын “...2012 онд Эрдэнэжаргалд компани байгуулах санал тавьснаар компани үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсан жилдээ барилга угсралтын компанитай хамтран ажиллаж, хамтран зуучлах гэрээгээр 2012 оны эцсийн тайлангаар 200, 300 сая төгрөг, 2013 оны жилийн эцсээр 400 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. ...Миний сейфэнд 800 мянга гаруй доллар байсан. 2008 оноос 2012 он хүртэл 4 жилийн хугацаанд уул уурхайн компанид гаднаас хөрөнгө оруулалт олж зуучлал хийж ажиллаж байсан. Би тухайн үед арилжааны банктай иргэн хүнийхээ хувьд харилцах сонирхолгүй байсан учраас гэртээ хадгалдаг байсан. ...Гэрээ хийсний дараа 6 дугаар хуудсыг сольж, бид нар анзаараагүй гэрээ хийсэн байсан. ...2012 оноос би өөрөө Оросын компанитай автозамын хөрөнгө оруулалтын ажил дээр ажиллаж, завгүй учраас Эрдэнэжаргал ганцаараа “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-г хариуцаж байсан. Бортой хийсэн хамтын ажиллагааны гэрээнд Эрдэнэжаргал гарын үсэг зурсан. ...2012 оноос хойш Оросын холбооны улсаас хөрөнгө оруулалт оруулж ирэх байсан “Просбританс финанс” компанийн зорилго нь Мега төсөлд хөрөнгө оруулалт хийх, 500 сая хүртэл долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн хамгийн анхны санамж бичигт гарын үсэг зурсан. ...2014 онд Дашзэвэгтэй гэрээ хийсэн. Тухайн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт нэг барилга байсан тэрийг буулгаж нураасан, газар шорооны ажил хийж, суурь тавигдаж эхлэхэд хөрсний ус гарч ирсэн. Бид нарын огт тооцоолоогүй зүйл гарч ирсэн. Бид нар зунжингаа хөрсний усыг соруулсан. 2015 оны эхэнд эхний маргаан эхэлсэн. ...Тухайн зураг 2014 оны хаврын улирлаас эхэлж зуны улиралд дууссан. Тэгээд газар шорооны ажлаа эхлэх гэтэл өвөл болсон. 2015 он гарч эхний захиалагч нартай маргаан үүссэн. Эхний маргааныг Энхбат, Бадамханд хоёр ирж байраа авъя гэдэг санал тавьсан. Тухайн байрыг барьцаанд тавьсан байсан учраас манайхаас олгосон 39.950.000 төгрөгийг буцааж олгох юм бол барьцаанаас чөлөөлж тухайн байрыг өгч болно гэж хэлсэн. Гэтэл тухайн мөнгийг өгөх боломжгүй гэж хувь хүний маргаан эхэлсэн. Хувь хүний маргаан эхэлж бид нарыг цагдаагийн байгууллагад өгсөн. ...Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэсэн заалтаар хүсэлтийг хангаж өгдөггүй. Уг хүсэлтийг хүлээж авбал захиалагч нарын мөнгө гараад ирэх боломжтой, 2017 оноос хойш Бор, Өгөөдэй нартай маргалдаж байхдаа олон захиалагч нарын асуудал хүнд байна. ...Компанийн үйл ажиллагааг зогсоож 7-8 жил болсон. Хувийн данс бүх зүйлээ хаалгуулсан. ...Иргэний шүүхийн захирамжууд гарсныг бид нар үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Бадамжаргал Иргэний шүүхэд 72.000.000 төгрөгийн шийдвэр гаргахад 12.000.000 төгрөгийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Манай компаниас Бадамжаргалд нийт 66.000.000 төгрөг өгөөд одоо 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэгсэн хэр нь одоог хүртэл 60.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй гэж хэлдэг. Бусад хүмүүст төлөөгүй байж болно. ...” /2хх 152-153, 164, 20хх 3-4/ гэсэн мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Э, Ж.Хнарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч О.Э, Ж.Хнар нь “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-г хамтран үүсгэн байгуулсан, хамтын амьдралтай, шүүгдэгч Ж.Хнь хохирогч нартай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний заримыг баталж гарын үсэг зурж байсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэж дүгнэжээ.
Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд О.Э, Ж.Хнар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч О.Э, Ж.Хнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Э, Ж.Хнарыг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 7 /долоо/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч О.Э, Ж.Хишигбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнхцэцэг нар “...залилан мэхлэх санаа байгаагүй, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.
“Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулж, санхүүгийн эх үүсвэргүй байж “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Лакшири хилл”, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт “Лакшири Апартмент-1 хотхон”, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт “Лакшири апартмент-2 хотхон” барьж ашиглалтад оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро молл төвийн байранд 2013 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч байгаа үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч О.Э, Ж.Хишигбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хохирогч И.Энхтуяа, Ж.Чулуунцэцэг, хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболд нар “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эд хөрөнгийг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг шийдвэрийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхийн гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүх нь “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... ”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасан тул эд хөрөнгө битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож. ...” гэж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхээс хийсэн “хохирлын талаар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар” дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох зарим зүйлийг орхигдуулсан байх ба 5 дахь “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-220404295 дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууц, дулаан зогсоолыг хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарт олгож өмчлөх эрхийг сэргээхийг. ...” гэсэн, 7 дахь заалтад “... П.Ганбатад 15.000.000 төгрөг. ...” гаргуулахаар, тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э, Ж.Хнар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 118 /нэг зуун арван найман/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/885 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-220404295 дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууц, дулаан зогсоолыг хохирогч Б.Энхбат, А.Бадамханд нарт олгож өмчлөх эрхийг сэргээхийг. ...” гэсэн,
7 дахь заалтад “... П.Ганбатад 15.000.000 төгрөг. ...” гаргуулахаар гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
2. шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эаас нийт 2.333.534.120 төгрөгийг, шүүгдэгч Ж.Хишигбадрахаас нийт 2.333.534.120 төгрөгийг тус тус гаргуулж. ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч И.Энхтуяа, Ж.Чулуунцэцэг, хохирогч Х.Дэлгэрмаа, Г.Жаргалмаа нарын өмгөөлөгч Т.Ганболд, шүүгдэгч О.Э, Ж.Хишигбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Т.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Ж.Хнарын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 118 хоног /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ