| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ДШМ/350 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/350
2023 03 30 2023/ДШМ/350
У.Батхүрэлд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч У.Батхүрэл, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б гаргасан давж заалдах гомдлоор У.Батхүрэлд холбогдох 2208034101957 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөхүүдүү овгийн У.Батхүрэл, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 4 тоотод оршин суудаг, /РД:УП92052053/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж У.Б Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хэргийн ялтайд тооцох хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,
У.Бнь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүрэн” хоолны газрын тогооч З.Цэвээннямд “Гор газ” ХХК-ийн ажилтан байна, газын баллоныг авч явах хэрэгтэй байна” хэмээн хуурч, тус компанийн лого бүхий гадуур хувцсыг өмсөж очин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус хоолны газраас 60 литрийн багтаамж бүхий газын баллоныг залилан мэхлэн авч “Гор газ” ХХК-нд 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолын манаач Л.Олзвойд “Зам засвараас явж байна 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байгаа 4 ширхэг газын баллоныг авах гэсэн юм” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, Д.Ганболдын эзэмшлийн 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байсан 640.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг газын баллоныг залилан авсан,
2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Тенан Калби” Солонгос хоолны ресторанаас “танайх хугацаа дууссан баллон ашиглаж байх тул сольж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хийн тулга” ХХК-нд 375.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлж бусдад нийтдээ 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөхүүдүү овогт Учралын Батхүрэлийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батхүрэлийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батхүрэлд оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батхүрэлээс нийт 885.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Гор газ” ХХК-д 210.000 төгрөг, хохирогч “Хийн тулга” ХХК-д 375.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтод 300.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Батхүрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоригдож байх хугацаандаа хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаагаа илэрхийлж байна. Мөн хорих ангийн 461 дүгээр ангийн доторын эмнэлэгт эхо-д харуулхад “баруун, зүүн бөөрний үрэвсэлтэй, нойр булчирхай үрэвсэлтэй, элэг, уушги, дэлүү гэх эрхтэн шохойжилттой” гэж оношлогдсон болно. Мөн хохиролд 885.000 төгрөгийг даруй төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг минь харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч У.Бөмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулахаар заасан хохирлоос иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтод учруулсан 300.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрийн зүгээс төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд авч ирсэн. Мөн миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирогч Д.Ганболд өөрийн 4 ширхэг газын баллоныг буцаан авсан. Бусад хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөөс илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.Бнь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн шатанд нийт хохирлоос 300.000 төгрөг төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлөгдөөгүй байна. Уг хэрэг 2022 оны 6, 7, 8 дугаар саруудад үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч урьд 2 удаа хулгайн гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
У.Бнь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүрэн” хоолны газрын тогооч З.Цэвээннямд “Гор газ” ХХК-ийн ажилтан байна, газын баллоныг авч явах хэрэгтэй байна” хэмээн хуурч, тус компанийн лого бүхий гадуур хувцсыг өмсөж очин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус хоолны газраас 60 литрийн багтаамж бүхий газын баллоныг залилан мэхлэн авч “Гор газ” ХХК-нд 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны урд байрлах автомашины ил зогсоолын манаач Л.Олзвойд “Зам засвараас явж байна 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байгаа 4 ширхэг газын баллоныг авах гэсэн юм” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, Д.Ганболдын эзэмшлийн 42-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байсан 640.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг газын баллоныг залилан авсан,
2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Тенан Калби” Солонгос хоолны ресторанаас “танайх хугацаа дууссан баллон ашиглаж байх тул сольж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Хийн тулга” ХХК-нд 375.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлж бусдад нийтдээ 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 37-40, 136-138, 206-208/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 102-104/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 141/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 142-143/, дуудлага лавлагааны хуудас /1хх 184/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 198-205/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавзандуламын “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Титэм Плаза” дотор байрлах “Гүрэн” ресторанаас залгаад “газ дууссан” гэж дуудлага өгөхөөр нь манай байгууллагын борлуулагч ажилтан очсон байсан. Уул нь “Гүрэн” ресторанд 14 литрийн 2 ширхэг газын баллон ашиглаж байсан ба тэр 2 ширхэг баллон бол манай байгууллагын өмч бөгөөд манай байгууллагаас “Гүрэн” ресторанд 14 литрийн 2 ширхэг баллон тавьж өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын газ хүргэлтийн ажилтан “Гүрэн” ресторанд очиж газ солиод баллон авах гэсэн чинь тухайн байгууллагын ажилтан нь “танай байгууллагын ажилтан манай байгууллагаас газын баллон аваад явсан” гэж хэлсэн байсан. Манай байгууллага нь “Гүрэн" ресторанд газын баллон тавьж өгсөн. Манай компанийн зүгээс гомдолтой байх тул хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” /1хх 16-17/,
хохирогч Д.Ганболдын “...2022 оны 07 дугаар сарын 10-ний өдөр тухайн зогсоол дээр өөрийн 4279 УНК улсын дугаартай “Тоёота Хино” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед ажилдаа гарах гээд тээврийн хэрэгсэл дээрээ ирэхэд ачаан дээр байсан 4 ширхэг газын баллон байхгүй байсан. Тэгээд тухайн зогсоолын манаачаас асуухад “өчигдөр буюу 07 дугаар сарын 13-ны өдөр 1 залуу ирээд аваад явсан” гэж хэлсэн. Алдсан эд зүйлийн тухайд 30 кг бүхий 4 ширхэг ашиглаж байсан газын баллон байсан, 1 ширхэг нь 160.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тухайн баллонуудыг сарын өмнө 640.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 110-111/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Шижирбаатарын “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүргэж өгсөн ба манай байгууллага тус хоолны газар 2 дахь өдөр болон хагас сайн өдөр баллонтой газ нийлүүлж хүргэж өгдөг. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу “Тенэн калби” нэртэй Солонгос хоолны газраас залгаад надад хандаж “нэг хүн ирэхээр нь танай байгууллагын ажилтан байна гэж бодсон. Тэр хүн баллонтой газ залилаад аваад явчих шиг боллоо, танай байгууллагын хүн манай баллоныг авч явсан уу” гэж надаас асуусан тэр үед нь би түүнд хандаж “үгүй тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэр үед манай байгууллагын өмч болох баллонтой газыг үл таних хүн авч явсан байсан. Баллонтой газны баллон нь манай байгууллагын өмч, харин газ нь тэр байгууллага худалдаж авсан. ...” /1хх 244-245/,
иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтын “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” ХХК ажил дээрээ байж байтал 13-15 цагийн орчимд үл таних 25-30 насны орчим залуу орж ирээд “ахаа надад 4 ширхэг газын баллон байна худалдаж авах уу" гэж асуусан. Тэгээд “ямар үнэтэй юм” гэж асуухад “та хэдэд авах юм” гэж надаас асуухаар нь би “1 ширхгийг нь 75.000 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд “ширхэг газрын баллоныг чинь 75.000 мянган төгрөгөөр нийт 300.000 мянган төгрөгт авъя, чи надад иргэний үнэмлэхээ канондож ир” гэж хэлсэн. Тэгсэн тухайн хүн “за" гэж хэлээд гарч яваад иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд тухайн 4 ширхэг газын баллоноо надад өгөөд бэлнээр 300.000 мянган төгрөг аваад явсан. Би тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй, тухайн хүн нь 170-75 см орчимтой, 30 орчим насны, шар царайтай, үсээ баруун тал руугаа унагаасан байдалтай эрэгтэй хүн байсан. ...” /1хх 127-128/,
гэрч З.Цэвээннямын “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байхад 14 цагаас 15 цагийн хооронд үл таних 30 орчим насны эрэгтэй хүн ирээд “би ‘Тор газ” компаниас явж байна. Танай байгууллага дээр байгаа газын баллоныг яаралтай солих хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...Тэгээд байгууллагын дарга болох Нандин-Эрдэнэд хэлэхэд бид хэд залилуулсан талаар мэдсэн. ...” /1хх 27-28/,
гэрч Л.Олзвойн “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед 20 гаран насны туранхай биетэй өндөр шар залуу намайг 00 явсан хойгуур намайг хүлээж байгаад надтай уулзаад “юм авах гэсэн юм” гэж хэлэхээр нь “юу авах гэсэн юм” гэсэн чинь “газын баллон авах гэсэн юм” гээд зогсоолд байсан ачааны автомашины дээр байсан 4 ширхэг газын баллоныг тайлж аваад такси бариад явсан. Тэр залуу өөрийгөө тухайн зам ангид ажилладаг гэхээр нь би итгээд өгч явуулсан чинь 2022 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед зам ангийн компанийн хүмүүс ирээд “баллон алга болсон байна” гэж хэлэхээр нь би болсон явдлыг хэлсэн. ...” /1хх 118-119/,
гэрч Ц.Сувдаагийн “...Тэр эрэгтэй газ шалгачхаад “танайх 4 газтай юм байна, 1 газны чинь хугацаа дуусчихсан байна, би хугацаа дууссан газ аваад явлаа, буцаагаад сольж өгнө” гэхээр нь би 50 кг баллонтой газаа өгөөд явуулсан. Тэгээд би буцаад хоолны газраа орж ирээд байж байтал Мөнх-Эрдэнэ “ямар хүн ирсэн бэ” гэхээр нь “газын шалгалтаар явж байна гэнэ, 1 газны хугацаа дуусчихсан байна гээд аваад явчихлаа” гэтэл Мөнх-Эрдэнэ “чи юу яриад байгаа юм тийм юм байхгүй газны компани руу залгаад асуу” гэхээр нь би “Хийн Тулга” газны компани руу залгаад “танайхаас газ шалгахаар хүн явуулсан уу” гэхээр гэж асуухад “үгүй” гэсэн. ...” /1хх 196-197/,
яллагдагч У.Б “...Уг хоолны газар руу ороод “газын шалгалтаар явж байна, газын болланы чинь хугацаа дууссан байна” гэж хэлээд аваад явсан. Уг газыг зарах гэсэн боловч авч явахад хэмжээ нь их байсан тул хажуугийн барилга руу орж жижиг хоосон болланаар сольж авсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулж дуусгана. ...” /1хх 82-83, 216-217, 2хх 4/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн У.Батхүрэлийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч У.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч У.Бдавж заалдах гомдолдоо “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч У.Бүргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч У.Батхүрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс У.Батхүрэлд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч У.Бнь бусдад учруулсан хохирлоос 300.000 төгрөгийг буюу иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч У.Б2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч У.Бнь бусдад учруулсан хохирлоос 300.000 төгрөгийг буюу иргэний нэхэмжлэгч Г.Наранцогтын хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ