Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                        М.Бамбадорж

Шүүгдэгч *******н өмгөөлөгч                     З.Нямсүрэн

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч             Б.Солонго

Шүүгдэгч *******,

******* нарын өмгөөлөгч                     Т.Энхболд

Шүүгдэгч                                                           *******

*******

*******

*******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт Жанчивдоржийн Эрдэнэжаргал,  Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1984 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Овоотын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/.

2. овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Витафит” компанийн Дорнод салбарт ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД:/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Ууганболд гэх овог нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

3. нууд овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “Дорнод ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/

4. нууд овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Овоотын тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖЙ 93040817/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

мөн шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэжаргал нь *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

- *******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

- *******тэй бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

- Ж.Эрдэнэжаргал, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд байхдаа “тугалтай үнээ зарна” гэж ийн ХААН банкны дугаартай дансаар 700 000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 11 дүгээр сарын эхээр иргэн ид 10 унагатай гүү зарна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч од үнээ, бяруу зарна гэж 1 750 000 төгрөг бэлэн мөнгөөр авч, мөн дахин нэг тооны тугалах үнээ зарна гэж өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар 1 300 000 төгрөг шилжүүлэн авч хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан, бусдад 3 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч  *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт Жанчивдоржийн Эрдэнэжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч ******* овогт Жанчивдоржийн Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт , нууд овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч нууд овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Жанчивдоржийн Эрдэнэжаргалд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ннхмандахад оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******од оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******оос 8 099 000 /найман сая ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч овогт /РД:/-д 233 000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг, хохирогч овогт /РД:/-д 366 000 /гурван зуун жаран зургаан мянга/ төгрөгийг, хохирогч овогт /РД:/-д 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 9 163 334 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэл оролцоог харгалзан хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1 980 837 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 1 073 610 төгрөгийг, шүүгдэгч *******аас 3 054 447 төгрөгийг, шүүгдэгч *******оос 3 054 447 төгрөгийг тус тус гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17, 18 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 464 000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 2 234 000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 700 000 төгрөгийг төлсөн, хохирогч од хохирол төлбөрт 2 тооны тугаллах үнээ, 1 тооны бяруу өгсөн, хохирогч , нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирогч т 700 000 төгрөг, хохирогч од 2 тооны тугалтай үнээ, 1 бярууг төлсөн. Анхан шатны шүүх хурлын дараа хохирогч д 233 000 төгрөг, д 366 000 төгрөг төлж барагдуулсан. Хувийн байдлын тухайд эхнэр маань 2022 оны 12 дугаар сарын 20-нд амаржсан. Бага хүү маань 1 сартай нярай. Миний хувьд өөрийн үйлдэл холбогдол дээр огт маргадаггүй, хохирлоо боломжийн хэмжээнд төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Би ар гэртээ бага насны 4 хүүхэдтэй, эхнэр өвчтэй, аав өндөр настай эмчийн хяналтанд байдаг. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хэрэг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан болно. Үйлдсэн хэргийнхээ талаар маргахгүй, ар гэрийн амьдрал хүнд, гэрт бага насны 4 хүүхэд, бие муутай эхнэр, өвчтэй эцэг үлдэж байгаа. Тэднийг минь асран хамгаалах тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг эцэг надад ноогдсон юм. Иймд ар гэрийн амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс надад 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан. , хоёрын хохирлыг би төлж барагдуулсан. ийн 7 сая төгрөгийг төлөөгүй байгаа. Манай эхнэр саяхан төрсөн, эцэг, эх маань тэтгэврийн хоёр хөгшин байдаг. Тиймээс би өөрөө л ажил хийж байж хохирлыг төлөх боломжтой болно. Би сая хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарлаа. Дахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан. Би 4 жаахан хүүхэдтэй юм. Эхнэр маань өвчтэй учраас ажил хийх боломжгүй. Хоёр нь сургуульд сурдаг, хоёр нь цэцэрлэгт явдаг. Бид төрсөн аавтайгаа хамт амьдардаг, аав өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг. Амьдрахад их хүндрэлтэй байгаа. Би мөрдөн байцаалтын шатанд ажил хийж бүхий л хохирлоо төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлголоо. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Анхнаасаа хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй учраас хорих ялын доод хэмжээг доош татаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. ...ын хувьд ар гэрийн нөхцөл байдал тааруу амьдралтай, банк бус дахь зээлээ төлөхийн тулд гэмт хэрэг үйлдэх болсон гэдгээ илэрхийлдэг. Эрдэнэжаргалын хувьд гэмт хэргийн оролцооны хувьд санаатайгаар үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоох гэж оролдсон. Гэвч үйлдлээрээ нэгдэн оролцсон байгаа. ... Шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь гэм буруу болон хувийн байдалтай тохироогүй гэж үзэж байгаа. Хохирол төлбөрөөс чадах чинээгээрээ төлж барагдуулсан. Одоо хохирлын хувьд хохирогчид 5 унагатай гүү төлж барагдуулах үлдсэн. Бусад хохирлыг мөнгөн төлбөрөөр болон малаар төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг өөрөө л ажил хийж байж төлөх боломжтой. Эрүүгийн хуульд заасны дагуу хохирогчийн хохирол төлбөрийг хурдан төлөх талаасаа ч тэр хорих ялыг багасгаж өгөх саналыг гаргаж байна.” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Үүнээс илүү хөнгөн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Шүүгдэгч Ж.Эрдэнэжаргал нь *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Б. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Н. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тэй бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Эрдэнэжаргал, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Huyndai Porter” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Б. нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт иргэн гийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь ДОА улсын дугаартай “Nissan sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхрийг “Huyndai Porterмаркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 3 100 000  төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд байхдаа “тугалтай үнээ зарна” гэж ийн ХААН банкны дугаартай дансаар 700 000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын эхээр иргэн ид 10 унагатай гүү зарна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч од үнээ, бяруу зарна гэж 1 750 000 төгрөг бэлэн мөнгөөр авч, мөн дахин нэг тооны тугалах үнээ зарна гэж өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар 1 300 000 төгрөг шилжүүлэн авч хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан, бусдад 3 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч /1 хх 21-22; 2 хх 41/, хохирогч /1 хх 168-170/, хохирогч /2 хх 198-199/, хохирогч /2 хх 150/, хохирогч /2 хх 105-106/, гэрч /1 хх 38-39/, гэрч /1 хх 178-179/, гэрч /1 хх 52-53/, гэрч /1 хх 188-189/, гэрч /1 хх 192-194/, /2 хх 207-208/, /2 хх 204-205/, /2 хх 115/, /2 хх 117/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан авсан тэмдэглэл /1 хх 17, 154, 100, 145, 193, 392; 2 хх 100, 145, 193/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-67,156-159; 2 хх 73-76/, криминалистикийн шинжээчийн үйлдсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 241-242/, эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 160-163; 2 хх 110-112/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 164-165/, хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн мал амьтны үнэлгээний тайлангууд /1 хх 42, 200-207/, *******, *******, , нарын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1 хх 245; 2 хх 57, 122, 166-172; 2 хх 122, 166-172,164, 217-218/ зэрэг тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

8. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж,  шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж, мөн шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

9. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэжаргалд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.ад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял; шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

10. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

11. Шүүгдэгч ******* нь “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй, харин хохирлын дийлэнх хэсгийг анхан шатны шүүх хурлын өмнө болон хурлаас хойш төлж барагдуулсан., ... эхнэр маань 2022 оны 12 дугаар сарын 20-нд амаржсан. Бага хүү маань 1 сартай нярай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэж, шүүгдэгч ******* нь “... Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хэрэг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан, ... мөн ар гэртээ бага насны 4 хүүхэдтэй, эхнэр өвчтэй, аав өндөр настай эмчийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан байна.

12. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, ******* ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчимд нийцжээ.

13. Иймд шүүгдэгч *******, ******* нарын “... Хорих ялыг багасгаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

14. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2023 оны 01 сарын 05-ны өдөр хохирогч д 370 000 төгрөг, хохирогч д   230 000 төгрөгийг тус тус төлсөн тул магадлалд энэ талаар дурдах нь зүйтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Б., ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28ы өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, Б. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Б., ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2023 оны 01 сарын 05-ны өдөр хохирогч д 370 000 төгрөг, д 230 000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                     С.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                             Г.УРТНАСАН