Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ж., *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуацай овогт ******* , Шар харчин овогт , Шарнууд овогт , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт нарт холбогдох эрүүгийн 2221001940358 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баруунхуацай овогт ******* /РД: /

2. Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “” компанийн Дорнод салбарт ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг, 5-5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Ууганболд гэх овог нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Шар харчин овогт /РД: /.

3. Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “Дорнод ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Шарнууд овогт /РД: /.

4. Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, 1237 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шарнууд овогт /РД: /.

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн 83-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нийт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн *******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нийт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн *******тэй бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн эзэмшлийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн 83-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн эзэмшлийн улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу зэрэг 2 үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай “Sunny” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нийт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны үхрийг “Портер” маркийн 83-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн суманд байхдаа “тугалтай үнээ зарна” гэж ХААН банкны дугаартай дансаар 700,000 төгрөг шилжүүлэн авч хохирогч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын эхээр иргэн 10 унагатай гүү зарна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7,500,000 /долоо сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч үнээ, бяруу зарна гэж 1,750,000 төгрөг бэлэн мөнгөөр авч, мөн дахин нэг тооны тугалах үнээ зарна гэж өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авч хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3,050,000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирлоо барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур миний эзэмшлийн үхрээс 2 тооны бяруу бэлчээрээс алдагдсан. Манай нутаглаж байгаа “ ” гэх газарт олон тооны үхэртэй айлууд олон байдаг мөн дагуу бургас ихтэй газар байдаг тул үхэр мал сарних тохиолдол их байдаг. Би тухайн үедээ айлуудын үхрээр сарнисан юм уу, ын бургасаар явж байгаа гэж бодоод эрэл сурал хийгээд олоогүй. Гэтэл 2022 оны хавар манай бэр Номин-Ундраагийн садан төрөл болох “муу нохой” хочтой , түүний хүргэн , нар нь нийлж манай үхрийг хулгайлсан талаар яриа гарсан тул би тухайн хүмүүсийг миний 2 тооны бярууг хулгайлсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. ...манай Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт нутагладаг гэх хүний 1100 толгой үхэр болон өөрийн эзэмшлийн 36 толгой үхрийг би маллан амьдардаг. 2022 оны 02 дугаар сард миний өөрийн “Я” үсгэн тамгатай хязаалан насны зүүн чих цуулбар имтэй улаан халзан зүсмийн хязаалан насны үхрээ алдаад олохгүй байгаа юм. Би алдсан үхрээ 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /1-р хх-ийн 21-22, 2-р хх-ийн 41/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай үхрүүд зүүн чих нь сам имтэй, баруун чих ухам имтэй зөв талын ташаан дээрээ онгин тамгатай бөгөөд дээрх улаан халзан зүсмийн үхрийн толгой, ухаа зүсмийн үхрийн толгойнуудын имийг харахад зүүн чих нь сам имтэй, баруун чих ухам имтэй байсан учир би дээрх 3 тооны үхрийг өөрийн үхэр гэж таньсан. Муу нохой хочтой манай үхрээс хэд хэдэн удаа хулгай хийсэн талаар сонсож байсан. Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэжээ. /1-р хх-ийн 168-170/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудлын талаар гэвэл миний таньдаг эгч болох Мөнгөө 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу утсаараа залгаад миний дүү мал авах уу, миний сайн таньдаг найдвартай дүү тугалтай үнээ зарах гээд байна гэж хэлсэн. Би Мөнгөөд итгэдэг. Учир нь Мөнгөө эгч болон нөхөр болох Зэвэг нар дээр миний цөөн тооны хэдэн мал байдаг. Улмаар би зөвшөөрч дансыг нь асуухад надад ... тоот данс өгсөн ба энэ данс руу тэр дороо Долгормаагийн дансаар дамжуулаад 700,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараагаар 1 жилийн өмнө Мөнгөө эгч надад мал зарах хүн маань малаа авч ирдэггүй яах вэ гэж хэлсэн...” гэжээ. /2-р хх-ийн 198-199/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр “хурдан морь сонирхогч уяач нарын групп”-д “унагатай гүү авна” гэж зар тавьсан. Миний тавьсан зарын дагуу гэх хүн холбогдоод “унагатай гүү, хурдан удмын адуу зарна, ирээд үзээд ав” гэсэн. Адуун дээрээсээ дүрст дуудлага хийгээд байсан. Би нэг гүүг 1,500,000 төгрөгөөр тооцож 10 гүү авахаар тохироод Завхан аймгийн Цагаанчулуут сумаас 2021 оны 11 дүгээр сарын 08-нд гараад Улаанбаатар хотод ирсэн. Намайг Завханаас гарахын өмнө гэх хүн над руу ... гэх дугаараас залгаад “би зээл төлөх гэсэн юм, чи урьдчилгаа хийх боломж байна уу” гэхээр нь би “очоод нэг мөсөн мөнгө төгрөгөө өгье” гэсэн чинь “ойрын хугацаанд мөнгө хэрэг болоод байна, хэдэн төгрөг өгчихөөч, би чамайг хулхидахгүй ээ” гээд гэр орныхоо зураг, хашаа байшингийн гэрчилгээг явуулаад байхаар нь би өөрийн ХААН банкны данснаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Дорнод аймаг руу гарахаар ... гэсэн дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Би энэ хүнээс 7,500,000 төгрөгөө олж авмаар байна...” гэжээ. /2-р хх-ийн 150/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд тухайн хүнтэй уулзахад тэрээр муу нохой хочтой ******* болохыг таньсан. Улмаар надад 400,000 төгрөгөөр нэг бяруу, 1,350,000 төгрөгөөр тугаллах дөхсөн үнээ зарахаар болж бид хоёр тохиролцсон. Тухайн өдрөө би од нэг бяруу болон тугаллах дөхсөн үнээний мөнгө нийт 1,750,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд байж байтал дахин над руу залгаад “дахин нэг тугаллах үнээ өгье гэж байна. Та мөнгийг нь өгөх боломж байна уу” гэхээр нь 1,300,000 төгрөгийг ын ... дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. надаас нийтдээ 3,050,000 төгрөг аваад тохиролцсон тугаллах дөхсөн 2 үнээ болон бяруугаа өгөөгүй...” гэжээ. /2-р хх-ийн 105-106/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ над руу залгаж утсаар яриад үхрийн мах зарна гэж намайг Залуус хорооллын урд талд байх хуучны таван байрны хажуу талд зүүн талаасаа ордог хашаан дотроо эсгий гэртэй айлд дуудахаар нь би хамтран амьдрагч Энх-Оргилын хамт такси барьж /цагаан өнгийн жижиг тэрэг байсан гэх/ очиход гарч ирээд саарал өнгийн жижиг машины ард талаас 2 тооны үхрийн мах гаргаж өгөхөөр нь би хиллэж аваад оос гарал үүслийн гэрчилгээний кодыг нь асуухад 976826 гэсэн малын гарал үүслийн гэрчилгээний код өгөхөөр нь би Доржнамжим руу тус кодыг явуулаад Дивизэд байх махны бөөний төвд ажилладаг Доржнамжимд махаа зарсан. Ингээд Доржнамжимд махаа зараад од мөнгөө яаж өгсөн талаараа тодорхой сайн санахгүй байна. Мөн махны мөнгө хэдэн төгрөг болсон талаар нь би сайн санахгүй байгаа юм...” гэжээ. /1-р хх-ийн 38-39/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад ирээд малын гарал үүслийн гэрчилгээ авъя гэсэн. Тэгээд 3 үхрийн гарал үүслийн гэрчилгээ авсан. ын мал байдаг Тулгабаатар гэх хүний нэр дээр авсан...” гэжээ. /1-р хх-ийн 178-179/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл сумын 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг махны хөлдөөгчтэй объект /хаяг болон нэрийг нь мэдэхгүй гэх/-ыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж иргэдээс мал, мах худалдаж авсан. Тухайн хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний өөрийн эзэмшлийн ХААН банкны ...  тоот данснаас гэх хүний ХААН банкны ... тоот данс руу “үхрийн үнэ” гэх утгатай 1,570,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Ингэхээр би тухайн хүнээс 202 кг 1 тооны үхрийн махыг худалдан авсан байгаа юм. Мөн миний тухайн үед мал мах авахдаа хөтөлж байсан бүртгэлийн дэвтэр дээр гэх хүн тухайн өдөр 1 үхрийн мах надад худалдан борлуулсан талаар бүртгэгдсэн байгаа юм...” гэжээ. /2-р хх-ийн 52-53/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу явж байхад Намжилмаа эгч над руу чат бичиж гэх хүнээс 3 тооны үхрийн мах худалдан авч ... тоот // данс руу 3,550,000 төгрөг шилжүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 188-189/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. 3 тооны үхэр алга болсон байсан. Ер нь манай тэр хавиас нийт 6 тооны үхэр алга болсон ба 3 үхрийн сэг зэмийг орой үхэр хэвтдэг газарт өвсөн дунд нуусан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 192-194/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоо миний санаж байгаагаар 2020 оны 04 дүгээр сард манай хуурай дүү манай нөхөр Дашзэвэг бид хоёроос дүү нь бяруу авах гэсэн юм. Та хоёр тугалтай үнээ зарахгүй биз гэж асууж байсан. Харин яг энэ үеэр муу нохой буюу мөн адил манай нөхөр бид хоёр дээр ирээд “дүү нь тугалтай үнээ зарах гэсэн юм, та хоёр авахгүй биз” гэж асууж ирэх нь таарсан. Тухайн үед нөхөр бид хоёр тугалтай үнээ авах зорилгогүй, бас боломжгүй байсан тул од “манай хуурай дүү тугалтай үнээ авах гээд сураглаад явж байсан та хоёр уулзаад үнэ хөлс нь тохиролцвол наймаа хийхгүй юу” гэж хэлж тэр хоёрыг зуучилж өгсөн юм...” гэжээ. /2-р хх-ийн 207-208/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний эзэмшлийн ... дугаарын данс руу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 54 минутад ... дугаарын данснаас “тугалтай үнээ 1 мөнгөө” гэх утгатай 700,000 төгрөгийн орлого орсон гэх гүйлгээг тухайн үед надтай хамтран амьдарч байсан дансны дугаараа хэлчих гэж хэлээд миний дансны дугаарыг авсан ба удалгүй миний данс руу 700,000 төгрөг шилжин орж ирсэн. Харин тухайн асуудал 2 жилийн өмнө болсон асуудал болохоор тус 700,000 төгрөгийг ямар учиртай мөнгө болох талаар надад юу гэж хэлснийг би сайн санахгүй байна...” гэжээ. /2-р хх-ийн 204-205/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай эхнэрийн төрсөн дүү Энхчимэгийн мал Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт байдаг. Энхчимэгийн мал дээр ын эзэмшлийн нэг ч тооны мал байхгүй. Харин өмнө нь миний эзэмшлийн мал байдаг байсныг ын өрөнд өгөхийг нь өгөөд дууссан...” гэжээ. /2-р хх-ийн 115/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний мэдэж байгаагаар ын нэр дээр малын “А” дансны бүртгэлээр огт мал байхгүй. Харин түүний аав 4-5 үхэр манай мал дээр байсан бөгөөд түүнийгээ ын тавьсан өрөнд өгөхийг нь өгөөд ганц нэгийг нь идшиндээ хэрэглээд дууссан...” гэжээ. /2-р хх-ийн 117/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17, 154, 2-р хх-ийн 39, 100, 145, 193/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 65-67, 156-159, 2-р хх-ийн 73-76/

Криминалистикийн шинжээчийн үйлдсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 241-242/

Эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 160-163/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 164-165/

Эд зүйлийг хүлээн авч хавтаст хэрэгт тусгасан тухай тэмдэглэл, тогтоол /2-р хх-ийн 110-112/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139-140, 2-р хх-ийн 10-12/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 130-132,135-136, 2-р хх-ийн 92-93/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113, 116-117, 2-р хх-ийн 16-18, 87-88/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122, 125-126, 2-р хх-ийн 3-6, 134-135, 179-180, 224-225/

Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн мал амьтны үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 45-52, 200-207, 2-р хх-ийн 59-66/

83-52 УНЦ улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 83, 213/

95-74 ДОА улсын дугаартай, Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 85/

Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 17, 18 тоот тогтоолууд /3-р хх-ийн 19-20, 25-26/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 21-23, 27-29/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 32-33/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 36-37/

Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-90, 92-93/

******* ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 245, 2-р хх-ийн 122, 166-172/

*******ын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 57/

ийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 164/

ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 217-218/

******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 231/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 232/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 233/

******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 234/

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 55/

Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 56-58/

Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 59/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол тооцсон баримт /2-р хх-ийн 235-236/

*******ын хохирол төлсөн талаарх банкны орлогын мэдүүлэг /3-р хх-ийн 73-74/

*******гээс хохирол төлбөрт 1,117,000 төгрөг авсан тухай хохирогч гаргасан баримт /2 хуудас/

*******оос хохирол төлбөрт 2 тугаллах үнээ, 1 бяруу авсан тухай хохирогч ын гаргасан баримт /1 хуудас/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 01-02/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 123, 162, 238-244/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонгоос шинээр гаргаж өгсөн хохирогч ийн дансанд *******оос хохирлын 700,000 төгрөгийг  шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******аас хохирогч д хохирлын 232,000 төгрөгийг төлсөн тухай банкны орлогын мэдүүлэг /1 хуудас/, сумын Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт /1 хуудас/, сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /2 хуудас/, *******ын эхнэр, гурван хүүхдийн иргэний баримт бичгийн хуулбар /4 хуудас/, *******ын эхнэр, хүүхдүүдийн иргэний баримт бичгийн хуулбар /4 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Б., Н., Б. нар нь 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хохирогч улаан халзан зүсмийн эр бяруу, улаан зүсмийн охин бяруу болох 2 тооны үхрийг бэлчээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай, Nissan Sunny маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг 83-52 УНЦ улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хохирогч улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг бэлчээрээс нь 95-74 ДОА улсын дугаартай, Nissan Sunny маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...2021 оны 11 дүгээр сарын дундуур миний эзэмшлийн үхрээс 2 тооны бяруу бэлчээрээс алдагдсан. Би тухайн үедээ айлуудын үхрээр сарнисан юм уу, ын бургасаар явж байгаа гэж бодоод эрэл сурал хийгээд олоогүй. Гэтэл 2022 оны хавар манай бэр Номин-Ундраагийн садан төрөл болох “муу нохой” хочтой , түүний хүргэн , нар нь нийлж манай үхрийг хулгайлсан талаар яриа гарсан тул би тухайн хүмүүсийг миний 2 тооны бярууг хулгайлсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. ...2022 оны 02 дугаар сард миний өөрийн “Я” үсгэн тамгатай хязаалан насны зүүн чих цуулбар имтэй улаан халзан зүсмийн хязаалан насны үхрээ алдаад олохгүй байгаа юм. Би алдсан үхрээ 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх, хохирогч “...Манай үхрүүд зүүн чих нь сам имтэй, баруун чих ухам имтэй зөв талын ташаан дээрээ онгин тамгатай бөгөөд дээрх улаан халзан зүсмийн үхрийн толгой, ухаа зүсмийн үхрийн толгойнуудын имийг харахад зүүн чих нь сам имтэй, баруун чих ухам имтэй байсан учир би дээрх 3 тооны үхрийг өөрийн үхэр гэж таньсан. Муу нохой хочтой манай үхрээс хэд хэдэн удаа хулгай хийсэн талаар сонсож байсан. Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийн нотолсон гэрч ийн “...2021 оны 11 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ над руу залгаж утсаар яриад үхрийн мах зарна гэж намайг Залуус хорооллын урд талд байх хуучны таван байрны хажуу талд зүүн талаасаа ордог хашаан дотроо эсгий гэртэй айлд дуудахаар нь би хамтран амьдрагч Энх-Оргилын хамт такси барьж очиход гарч ирээд саарал өнгийн жижиг машины ард талаас 2 тооны үхрийн мах гаргаж өгөхөөр нь би хиллэж аваад оос гарал үүслийн гэрчилгээний кодыг нь асуухад 976826 гэсэн код өгөхөөр нь би Доржнамжим руу тус кодыг явуулаад Дивизэд байх махны бөөний төвд махаа зарсан...” гэх, гэрч гийн “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад ирээд малын гарал үүслийн гэрчилгээ авъя гэсэн. Тэгээд 3 үхрийн гарал үүслийн гэрчилгээ авсан. ын мал байдаг Тулгабаатар гэх хүний нэр дээр авсан...” гэх, гэрч ын “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний өөрийн эзэмшлийн ХААН банкны ... тоот данснаас гэх хүний ХААН банкны ... тоот данс руу “үхрийн үнэ” гэх утгатай 1,570,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Ингэхээр би тухайн хүнээс 202 кг 1 тооны үхрийн махыг худалдан авсан байгаа юм. Мөн миний тухайн үед мал мах авахдаа хөтөлж байсан бүртгэлийн дэвтэр дээр гэх хүн тухайн өдөр 1 үхрийн мах надад худалдан борлуулсан талаар бүртгэгдсэн байгаа юм...” гэх, гэрч ийн “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу явж байхад Намжилмаа эгч над руу чат бичиж гэх хүнээс 3 тооны үхрийн мах худалдаж авч ... тоот // данс руу 3,550,000 төгрөг шилжүүлсэн...” гэх, гэрч “...2022 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, 3 тооны үхэр алга болсон байсан. Ер нь манай тэр хавиас нийт 6 тооны үхэр алга болсон ба 3 үхрийн сэг зэмийг орой үхэр хэвтдэг газарт өвсөн дунд нуусан байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, криминалистикийн шинжээчийн үйлдсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн мал амьтны үнэлгээний тайлангууд, *******, ******* нарын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн суманд байхдаа “тугалтай үнээ зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч хууран мэхэлж 700,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авсан, 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч 10 унагатай гүү зарна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч үнээ, бяруу зарна гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1,750,000 төгрөг бэлэн мөнгөөр, 1,300,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...миний таньдаг эгч болох Мөнгөө 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу утсаар залгаад миний дүү мал авах уу, миний сайн таньдаг найдвартай дүү тугалтай үнээ зарах гээд байна гэж хэлсэн. Улмаар би зөвшөөрч дансыг нь асуухад надад ... тоот данс өгсөн ба энэ данс руу тэр дороо Долгормаагийн дансаар дамжуулаад 700,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараагаар 1 жилийн өмнө Мөнгөө эгч надад мал зарах хүн маань малаа авч ирдэггүй яах вэ гэж хэлсэн...” гэх, хохирогч ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр “Хурдан морь сонирхогч уяач нарын групп”-д “унагатай гүү авна” гэсэн зар тавьсан. Миний тавьсан зарын дагуу гэх хүн холбогдоод “унагатай гүү, хурдан удмын адуу зарна, ирээд үзээд ав” гээд адуун дээрээсээ дүрст дуудлага хийгээд байсан. Би нэг гүүг 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 10 гүүг авахаар тохироод Завхан аймгийн Цагаанчулуут сумаас 2021 оны 11 дүгээр сарын 08-нд гараад Улаанбаатар хотод ирсэн. Намайг Завханаас гарахын өмнө гэх хүн над руу ... гэх дугаараас залгаад “Би зээл төлөх гэсэн юм, чи урьдчилгаа хийх боломж байна уу” гэхээр нь би “Очоод нэг мөсөн мөнгө төгрөгөө өгье” гэсэн чинь “Ойрын хугацаанд мөнгө хэрэг болоод байна, хөдөн төгрөг өгчихөөч, би чамайг хулхидахгүй ээ” гээд гэр орныхоо зураг, хашаа байшингийн гэрчилгээг явуулаад байхаар нь би өөрийн ХААН банкны данснаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Дорнод аймаг руу гарахаар ... гэсэн дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Би энэ хүнээс 7,500,000 төгрөгөө олж авмаар байна...” гэх, хохирогч ын “...тухайн хүнтэй уулзахад тэрээр муу нохой хочтой ******* болохыг таньсан. Улмаар надад 400,000 төгрөгөөр нэг бяруу, 1,350,000 төгрөгөөр тугаллах дөхсөн үнээ зарахаар болж бид хоёр тохиролцсон. Тухайн өдрөө би од нэг бяруу болон тугаллах дөхсөн үнээний мөнгө нийт 1,750,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд байж байтал дахин над руу залгаад “дахин нэг тугаллах үнээ өгье гэж байна. Та мөнгийг нь өгөх боломж байна уу” гэхээр нь 1,300,000 төгрөгийг ын ... дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. надаас нийтдээ 3,050,000 төгрөг аваад тохиролцсон тугаллах дөхсөн 2 үнээ болон бяруугаа өгөөгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “...2020 оны 04 дүгээр сард манай хуурай дүү манай нөхөр Дашзэвэг бид хоёроос дүү нь бяруу авах гэсэн юм. Та хоёр тугалтай үнээ зарахгүй биз гэж асууж байсан. Харин яг энэ үеэр муу нохой буюу мөн адил манай нөхөр бид хоёр дээр ирээд “дүү нь тугалтай үнээ зарах гэсэн юмаа, та хоёр авахгүй биз” гэж асууж ирэх нь таарсан. Тухайн үед нөхөр бид хоёр тугалтай үнээ авах зорилгогүй, бас боломжгүй байсан тул од “манай хуурай дүү тугалтай үнээ авах гээд сураглаад явж байсан, та хоёр уулзаад үнэ хөлс нь тохиролцвол наймаа хийхгүй юу” гэж хэлж тэр хоёрыг зуучилж өгсөн юм...” гэх, гэрч “...Миний эзэмшлийн ... дугаарын данс руу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 54 минутад ... дугаарын данснаас “тугалтай үнээ 1 мөнгөө” гэх утгатай 700,000 төгрөгийн орлого орсон гэх гүйлгээг тухайн үед надтай хамтран амьдарч байсан дансны дугаараа хэлчих гэж хэлээд миний дансны дугаарыг авсан ба удалгүй миний данс руу 700,000 төгрөг шилжин орж ирсэн. Харин тухайн асуудал 2 жилийн өмнө болсон асуудал болохоор тус 700,000 төгрөгийг ямар учиртай мөнгө болох талаар надад юу гэж хэлснийг би сайн санахгүй байна...” гэх, гэрч Ш. “...манай эхнэрийн төрсөн дүү Энхчимэгийн мал Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт байдаг. Энхчимэгийн мал дээр ын эзэмшлийн нэг ч тооны мал байхгүй. Харин өмнө нь миний эзэмшлийн мал байдаг байсныг ын өрөнд өгөхийг нь өгөөд дууссан...” гэх, гэрч гийн “...ын нэр дээр малын “А” дансны бүртгэлээр огт мал байхгүй. Харин түүний аав 4-5 үхэр манай мал дээр байсан бөгөөд түүнийгээ ын тавьсан өрөнд өгөхийг нь өгөөд ганц нэгийг нь идшиндээ хэрэглээд дууссан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авч хавтаст хэрэгт тусгасан тухай тогтоол, тэмдэглэл, *******, , нарын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мөн шүүгдэгч ******* нь ганцаараа үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Т.Энхболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцон мөн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн хохирогч 3 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж байна.

Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, эд мөрийн баримтыг олж тогтоон хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д зааснаар, шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн зүйл хэсгийн 1.1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хорих ял, шүүгдэгч *******ад 3 жилийн хорих ял, шүүгдэгч *******од 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч 3 тооны үхрээ алдаж 3,100,000 төгрөгийн, хохирогч мөн 3 тооны үхрээ алдаж 2,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус хүлээсэн байх бөгөөд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч 3 тооны үхрийг шүүгдэгч *******, *******, ******* нар хулгайлж, түүнд “ВЕНДО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,100,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч гэмт үйлдлийг таслан зогсоох үед шүүгдэгч нараас хураан авсан 2,403,000 төгрөгийг хохирогч д хохирол төлбөрт хүлээлгэн өгсөн байх тул хохирогч д бодитоор учирсан хохирол 697,000 төгрөгөөс шүүгдэгч *******, ******* нар тус бүр 232,000 төгрөгийг буюу нийт 464,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирол төлбөрийг төлсөн тухай банкны орлогын мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 464,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 233,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгох нь зүйтэй байна.

Хохирогч д учирсан хохирлын тухайд түүний 1,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 тооны үхрийг шүүгдэгч *******, *******, ******* нар, 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны үхрийг шүүгдэгч *******, ******* нар тус тус бүлэглэн хулгайлж түүнд нийт 2,600,000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нар нь өөрт оногдох хэсэг буюу тус бүр 1,117,000 төгрөгийг буюу нийт 2,234,000 төгрөгийг хохирогч д нөхөн төлсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч тодорхойлолт, банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 2,234,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч *******оос түүнд оногдох хэсэг буюу 366,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* ганцаараа үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч т 700,000 төгрөгийн, хохирогч 3,050,000 төгрөгийн, хохирогч 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч т 700,000 төгрөгийг төлж барагдуулан, хохирогч учирсан 3,050,000 төгрөгийн хохиролд 2 тооны тугаллах үнээ, 1 тооны бяруу хүлээлгэн өгсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлбөрийг шилжүүлсэн тухай банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч ын тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогч , нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч ******* нь хохирогч учруулсан 7,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 7,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгохоор тогтоолоо.    

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******оос 8,099,000 төгрөгийг гаргуулж хохирогч Манзушир овогт д 233,000  төгрөгийг, хохирогч Өрлүүд овогт д 366,000  төгрөгийг, хохирогч Нарванчин овогт ид 7,500,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 464,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 2,234,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 700,000 төгрөгийг төлсөн, хохирогч хохирол төлбөрт 2 тооны тугаллах үнээ, 1 тооны бяруу өгсөн, хохирогч , нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ж., *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-52 УНЦ улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл Ж.Шаравын, 95-74 ДОА улсын дугаартай, Nissan Sunny маркийн тээврийн хэрэгсэл өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, гэрч Б.Баяржаргал, Ш.Цэвэлсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17, 18 тоот тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ 9,163,334 төгрөгийг шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1,980,837 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 1,073,610 төгрөгийг, шүүгдэгч *******аас 3,054,447 төгрөгийг, шүүгдэгч *******оос 3,054,447 төгрөгийг тус тус гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Баруунхуацай овогт ******* д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Баруунхуацай овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шар харчин овогт , Шарнууд овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  Шарнууд овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч .......... оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******од оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******оос 8,099,000 /найман сая ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Манзушир овогт /РД: /-д 233,000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг, хохирогч Өрлүүд овогт /РД: /-д 366,000 /гурван зуун жаран зургаан мянга/ төгрөгийг, хохирогч Нарванчин овогт /РД: /-д 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 9,163,334 төгрөгийг шүүгдэгч Ж., *******, *******, ******* нарын үйлдэл оролцоог харгалзан хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1,980,837 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 1,073,610 төгрөгийг, шүүгдэгч *******аас 3,054,447 төгрөгийг, шүүгдэгч *******оос 3,054,447 төгрөгийг тус тус гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-52 УНЦ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, 95-74 ДОА улсын дугаартай Nissan Sunny маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17, 18 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 464,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д 2,234,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 700,000 төгрөгийг төлсөн, хохирогч хохирол төлбөрт 2 тооны тугаллах үнээ, 1 тооны бяруу өгсөн, хохирогч , нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж., *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА