Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

******* нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Э.Ундармаа

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч                     М.Энхтуяа

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч                         З.Нямсүрэн

Шүүгдэгч *******, *******ийн өмгөөлөгч         Т.Энхболд

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                           Б.Солонго

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч                       Д.Урансувд

Шүүгдэгч                                                                   *******

      *******

      *******

      *******

      *******

Нарийн бичгийн дарга                                              Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

3. овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1999 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

4. ******* овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

5.   овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

1.  Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд хохирогч гийн өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас хохирогч ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд иргэн гийн өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тэй бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ын хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг гэх газраас хохирогч ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ын хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг гэх газраас хохирогч ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж бусдад 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт , овогт , ******* овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн  машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар *******, ******* нарыг тус бүр  2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч *******, *******  нарыг тус бүр  2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ял, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, *******эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *******гийн эзэмшлийн ухаа зүсмийн 1 тооны адууг хурааж, шүүгдэгч *******, *******, ******* нараас улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4 466 025 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, *******, ******* нараас тус бүр 1 488 675 төгрөг,  шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ болох 950 000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4 210 925 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, *******, ******* нараас тус бүр 1 403 642 төгрөгийг тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 600,000 төгрөгийг /1 200 000 төгрөгийг хувь тэнцүүлэн/ тус тус гаргуулж хохирогч д /РД: /-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс намайг , ******* нартай бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт буюу болсон явдлын тухай дэлгэрэнгүй ярьсан. Мөрдөгч нь шүүх шиг дэлгэрэнгүй яриулахгүй, чиний мэдүүлэг хохирогчийнхоос зөрүүтэй байна гээд тухайн үйл баримтыг бичиж байгаагүй.

Би хэрэг болсон өдөр 3 сартайгаас 1,4 настай 2 хүүхэд, нөхрийн хамт явж байсан. ******* хүүхдүүдтэйгээ явж байснаа мартаад байгаа юм уу, мэдүүлэгтээ хэлээгүй байна лээ. Миний бага хүүхэд 3 сартай болохоор хөхөөр хооллодог байсан учраас би хүүхдүүдтэйгээ цуг л байсан. Хадам ээж охин нь төрнө гээд аймгийн төвд байсан. Хэрэв ээж нь байсан бол ******* хүний мал хулгайлж гэртээ очихгүй л дээ. Ээж нь байхгүй байсан учир хүний мал хулгайлсан. Үүнийг хэлэхийн шалтгаан нь хүн өөрийн өвөр дээр байгаа хүүхдээ тэврээд машин барьж явсан гэхэд итгэхгүй. ******* өөрөө бага зэрэг архи уусан байсан ч гэсэн тээврийн хэрэгслээ өөрөө жолоодож явсан гэдгийг л би чин үнэнээр хэлж байна. Намайг машинаа барьж явсан гэж хэлээд  байгаа учир би *******той амьдарч чадахгүй түүнд зодуулаад салаад явсан ба түүнээс хойш өөр хүнтэй найзалж байхад намайг энэ хүнээс минь салгаж, хамт шоронд явна гэж заналхийлж, шоолдог байсан болохоор надаар машин бариулж явсан гэж худлаа хэлсэн. Хэрэв би машин барьж явсан бол хонийг нь ачуулахгүй гэр рүүгээ явах байсан. Би хүүхдүүдээ тэвэрчихээд машин барьж явж чадахгүй, машин барихгүй гэдгээ л шударга мэдүүлж байгаа.

Би *******г хулгай хийнэ гэхэд хориглосон боловч миний үгийг огт тоогоогүй. Тэгээд хонио ийн хамт машиндаа ачсан. Би энэ хонийг нь хамт машинд ачилцаагүй, хулгайн үйлдэлд үйлдлээрээ санаа зорилготой нэгдээгүй учраас энэ тухай тайлбар хэлж мэдүүлсэн нь намайг хулгайн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэдэг дүгнэлтийг шүүхэд төрүүлсэн. Үүгээрээ надад оногдох ялыг хөнгөрүүлж үзсэнгүй. Гол нь би Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлсэн гэж боддог. Энэ нь хүчээр тулган гэм буруугаа хүлээх, хүлээхэд нөлөөлж эрх зүйн байдлыг дордуулж байгаад би гомдож байна.

Миний хувьд би хулгай хийсний дараа хулгайнх гэдгийг мэдсээр байж *******, нарын гуйлтаар зарж борлуулахад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Харин энэ нь хулгай юм уу өөр гэмт хэрэг юм уу би мэдэхгүй. Шүүхэд үүнийг л тайлбарлаж шударга үнэнээр шийдэж өгөөч гэдэг хүсэлт маань намайг буруутгаж ял хүндрүүлнэ гэдгийг би ойлгохгүй байна. Яагаад үнэн зөвөө, бүх зүйлийг яаж гэмт хэрэг болсон, хэн хэн яаж оролцсон, хэзээ болсон гэдгийг үнэн зөвөөр мэдүүлж буй хүний үг үнэгүй болдог юм бэ гэж л гайхаж байна.

Би буруугаа хүлээгээгүй биш хүлээсэн, надад буруу зүйл байгаа. Түүнийгээ зөвөөр шийдүүлэх гэсэн юм. Би 4 хүүхэд төрүүлсэн эх хүн. 2 нялх үрээ тэврээд хулгай хийх ухамсар сэтгэл байхгүй. Одоо би бага 2 хүүхдээ авах, асрах эрхгүй, *******гийн эрхшээлд байгаа шүү дээ. Харин том хүүгээ би *******той ханилахаас өмнө ээж аавдаа үрчлүүлсэн. Өөр дээрээ 8 настай, 3 дугаар ангид суралцдаг охинтойгоо л байсан. Хэрвээ би хулгай хийдэг тийм төлөвшилтэй байсан бол өөр бусад гэмт хэрэгт нь оролцсон л байхаар. Гэтэл би тийм хүн биш учраас дахин дахин гэмт хэрэг үйлдээгүй юм.

*******той гэмт хэрэг үйлдсэн хүмүүс харин ч бидний хулгайн хэргийг барьж өгсөн. Түүнээс биш бид баригдахгүй байсан юм гэхчлэн над руу дайрсан үг яриа гаргасан л байдаг гэдгийг шүүхэд хэлмээр байна. Үүгээр Хартогтоотой хамт хулгай хийсэн нөхдүүд надад муурхаж байна.

Шударга үнэн гэдгийг шүүх тогтоодог гэж би итгэж байсан. Нэг ширхэг хонь ч машинд ачаагүй, машин бариагүй би хулгай хийхэд үйлдлээрээ нэгдсэн гэхэд гайхсаар л байна. Би шөнө 2 хүүхдээ чирээд машинаас нь зугтах байсан юм болов уу гэж бодож байна. Хулгай хийснээс хойш 2 хоногийн дараа аймагт борлуулсан байдаг. Иймээс миний хувийн байдал, ямар хэрэгт оролцсон гэдгийг, яаж оролцсон гэдгийг хянаад шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч, гуйж байна. Хүний хань, тэр тусмаа эрэгтэй хүн ийм шударга бус байдаг юм байна гэдгийг биеэрээ эдэлж гэмшиж, харамсаж, жигшиж байна. Шударга байгаасай, чин үнэнийг олж тогтоогоосой л гэж туйлын их хүсч байна.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...******* миний бие мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр бүрэн барагдуулсан гэж улсын яллагчийн яллах дүгнэлтээр анхан шатны шүүх хуралд орсон. Гэвч шүүх хурал дээр улсын яллагдагчаас гийн 2 тооны үрээ адууны хохирол төлөгдөөгүй гэдэг асуудал яригдаж ******* бид хоёрыг хохирол төлөх эсэх талаар шүүхээс завсарлага өгсөн боловч хохирол төлөгдсөн гэж бодож байсан би богино хугацаанд мөнгө төгрөг олох боломжгүй, ар гэрт төлбөр төлчих хүнгүй байсан тул эргэж шүүх хуралд орсон. Ингээд шүүхээс хохирогч Гармаагийн хохирлыг төлүүлэхээр буюу ******* бид хоёроос 1 200 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх хурлаас хойш манай хүн хохирогч д 600 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд машин ашиглан бусадтай бүлэглэн мал хулгайлсан хэргийнхээ талаар ямар нэгэн маргах зүйлгүй болно. Харин үйлдсэн хэргийнхээ гэм бурууг шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрт бага насны 2 хүүхэд үлдсэн, тэднийг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх, тэдэнтэйгээ хамт байх боломжит хугацааг шүүхээс олгоно гэж найдаж байна.

Иймд миний зүгээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Түүнчлэн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 3, эхнэр салаад явчихсан, албан ёсны баталгаагүй. Хөдөө гэрт бага насны хүүхдүүд, хөгшин настай ээж минь үлдээд байна. Би бусадтай бүлэглэн машин ашиглаж мал хулгайлсан гэдгээ шударгаар сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг төлсөн. Гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран туслаж ажилласан. Би хулгай хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний ар гэрт үлдэж байгаа бага насны хүүхдүүд болон хөгшин настай ээжийн бие муу зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “... Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэгт холбогдогчдын гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг тодорхой гаргаагүй бүлэглэн гэж ерөнхийд ялласан. Шүүхээс ч энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ дутуу хийн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх тухай зохицуулахдаа 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэжээ.  Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэжээ. Эндээс ойлгоход гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байх буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүсэл зоригийн шинжийг нарийвчлан зохицуулсан байдаг.

Гэтэл ******* нь *******, ******* нарыг Нямжавын 8 тооны хонийг хулгайлж машинд ачих үед санаатай нэгдэж биечлэн оролцоогүй болохыг дээрх этгээдүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэгт “ нь хонийг ачихад оролцоогүй, *******, хоёр ачсан” гэсэн байдаг. Шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох ёстой. Гэвч шүүгдэгч *******ын мэдүүлэг үнэлэгдэхгүй, *******, ******* нарын мэдүүлэг үнэн зөв гэж хэт нэг талыг барин туйлширч байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход алдаатай шийдвэр гаргахад нөлөөлжээ гэж дүгнэж байна.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байдаг ба *******ын хувьд хонь хулгайлах үйлдэлд хуруугаа ч хөдөлгөөгүй, хонь хулгайлах үйлдлийг ухамсрын түвшинд санаатай нэгдэн бусдад хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Ер нь шүүхээс *******ыг бусдын мал хулгайлах үйлдэлд хамтран оролцохдоо хэрхэн, яаж оролцсон тухай гэм буруутайд тооцохдоо *******гийн “...*******ийн хониноос ачилцаж өгсөн, , нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан”, *******ийн “...тухайн үед Портер машиныг барьж явсан, гэдсийг арчсан”, гэрч Отгонбаярын “...******* гэх хүний Хаан банкны дансанд мөнгө шилжүүлсэн”, гэрч Дамдинхоролын “... нь нөхөр *******гийн болон гэх залуугийн хамт Сэргэлэн сумаас мал мах өгнө гээд Портер маркийн машинтай ирсэн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч *******ыг хохирогч ын 8 тооны хонийг хулгайхад оролцоогүй гэж дүгнэх боломжгүй байна гэсэн.

Гэвч шүүх хуралдаанд ******* нь Портер маркийн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явааг би мэдээгүй, анх гарахдаа ******* жолоодож явсан гэж мэдүүлсэн мэдүүлгийг шүүхээс огт үнэлээгүй. Хэрэв нь 3 сартай, 1,4 настай 2 хүүхдийн хамт явж байсан бол эх хүн хүүхдээ асарч өвөр дээрээ тавиад л явна шүү дээ. ******* үнэхээр өөрөө машинаа барьж явсан, хүүхдүүдээ хамт явсан гэдгийг санахгүй байна уу эсвэл эхнэрээ өөрөөс нь салаад өөр хүнтэй хамтын амьдралтай байхад хүнийг зориуд хэрэгт татаад байна уу. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, тэр тусмаа шөнийн цагаар ачааны машин жолоодож үзээгүй, чадахгүй, тухайн үед бага насны 2 нярай хүүхэдтэйгээ цуг явж байсан зэрэг байдлыг үнэлж үзэхэд ыг тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэхэд эргэлзээ төрж байгаа юм. ч нэг бол ******* жолоодож байсан, нэг бол жолоодож явсан, эсвэл би хэн жолоодож явааг нь мэдээгүй гэх мэдүүлгүүдээр хулгайн хэргийн нотлох ажиллагааг үнэлэхэд эргэлзээтэй буюу ыг хулгайн гэмт хэрэг хийсэн гэж шууд үнэлэх нотлох баримт эргэлзээтэй байна. Иймээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

нь мал хулгайлахад огт оролцоогүй, харин хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж зарж борлуулахад оролцсон болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдэлд шүүх дүгнэлт хийж өгнө үү. Хулгайн үйлдлээ төгсгөөд гэрийнхээ гадаа малаа авчирчихаад 2 дахь өдрийн үдээс хойш худалдахаар явахдаа ******* мөн л эхнэрийгээ авч явсан. Гэмт хэрэг хэзээ төгссөн бэ, заавал худалдан борлуулж хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үздэггүй. Эдгээр хүмүүсийн ын малыг хулгайлсан үйлдэл нь машинд ачиж гэртээ авчирснаар төгссөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаасаа ын санаатай нэгдэн орсон оролцоо хүсэл зориг, субьектив тал огт байхгүй. Харин ч хулгай бүү хий гэж хэлсэн боловч үгийг нь огт хүлээж аваагүй болохыг мэдүүлсэн юм.

Ийм учраас өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг үнэн зөвөөр тогтоож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан ар гэрийн амьдрал, хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзан ял шийтгэлийг багасгаж өгнө үү.” гэж хүсч гомдол гаргаж байна.

******* нь эцэг нь бусдад харамсалтайгаар алагдсанаас хойш ээжтэйгээ мал маллан амьдарч байгаад той танилцаж 2 охинтой болсон. нь урьд бас 2 хүүхэдтэй байсан хадмууд нь буюу нөхөр нь авч өсгөсөн. Сүүлд нэг охиноо өөр дээрээ авсан байсан. Бид хоёр эвлэрч, зохицож амьдрах гэж чадах ядахаараа хичээсэн. Ээж минь 2 хүүхдийг минь харалцаж өгдөг. Манай эхнэр тогтвор муутай, буруу сэргэлэн л гэж хэлнэ дээ.

Бид согтуу явцгааж байхдаа хөдөө замд хонь таарахад нь авья гэцгээж бид 2 хонь барьж ачин хониноос хонины хооронд машин барьж байсан нь үнэн. Би бусдыг гүтгээгүй. Анх сумын төлөөлөгчид баригдаад бүх зүйлээ үнэнээр нь ярьсан. Гэтэл алга болоод удсан. Тэр үед би Зоригт байцаагчид олдохгүй байгаа юм чинь ыг хасаж болохгүй юу гэхэд болохгүй гээд л одоог хүрсэн.

Гэтэл өөрийгөө хилс хэрэгт гүтгэлээ, би машин бариагүй нялх хүүхдээ тэврээд явж байсан гэж өмгөөлөгчөөрөө хэлүүлдэг болжээ. Би болсон юмыг үнэнээр нь ярьсан гэдэг. ******* 2 хүүхдээ авч үлдээд байсан. Ээж нь бүтэн хагас жил ор сураггүй. Хүүхдүүд нь одоо *******гийн ээжтэй байгаа. Тэнд дассан эрүүл энх, өсөж бойжиж байна.  Ээж нь харагдахгүй болоод удсан, аав нь ирэхгүй мөрдөнд ороод сар гаран болж байна. Аавыгаа  нэхдэг гэсэн. Ийм учир 2 хүүхдийн эрх ашгийг бодож ялыг бага ч гэсэн багасгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээж байна. Хоёр хүүхэд, ээжийг минь бодоод ялыг минь жаахан ч гэсэн багасгаж өгнө үү. ... Би ыг гүтгээгүй. Алга болох үед нь би ыг үлдээчихэж болохгүй юм уу гэж байцаагчаас гуйж байсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Цагдан хорих байранд хоригдож их зүйл ойлгож байна. Хоёр хүүхдийг минь бодож хорих ялыг минь багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр хүүхэд маань хөдөө манай ээжтэй хамт амьдардаг. Тиймээс   ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анх шүүх хуралдаанд орохдоо бүх болсон зүйлсээ хэлсэн. Намайг мөрдөн байцаалтын шатанд “чиний өгч байгаа мэдүүлэг *******гийн хэлж байгаагаас өөр байна.” гэж хэлээд мэдүүлгийг маань аваагүй. Энэ хэрэг гардаг өдөр би өөрийн 3 сартай хүүхэд болон 1 ой 4 сартай хүүхдийн хамт нөхөртэйгээ явж байсан. ******* хүүхдүүдтэйгээ хамт явж байгаагаа санахгүй байгаа эсэхийг нь би мэдэхгүй байна. ... Надад хийсэн буруу зүйл байгаа, түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрөө “хоёр хүүхэдтэйгээ явсан” гэж хэлдэг. Гэвч энэ талаар гэрчилж хэлсэн, харсан үзсэн хүн нэг ч байдаггүй. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед бүтэн 7 сарын турш зугтаж явсан. ... Өмгөөлөгч нь гомдол гаргахдаа “өөрөөс нь салснаас болж хэрэгт татан оруулж байна” гэж бичсэн байна. Ийм зүйл гэж юу байх билээ дээ. Хоёрын хоёр хүүхдийнх нь ээж байгаа. ... Гармаагийн хоёр адууны хохирол барагдсан, хохиролгүй гэдэг асуудал яригдсан. Бид ч энэ зүйлийг анзаарахгүй явсан байна лээ. Гэхдээ шүүх хуралдааны дараа хоёр адууны хохирлыг төлж барагдуулсан. Хохиролгүй болгосон.” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч *******гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул албадлагын арга хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. ... Гэтэл нотолвол зохих ёстой зүйлсийг нотлоогүй байна. Яллах дүгнэлт алдаатай байна. Гармаагийн хувьд таван тооны адуугаа алдсан байтал хохиролгүй, төлбөргүй гэж бичсэн байна. ... Хийвэл зохих ажлаа хийгээгүйгээс болоод хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэг шүүх рүү шилжчихээд байхад хохирогч нь олдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. ... Прокурорын зүгээс “ялын талаар хаагаад байгаа асуудал нь хоёр адууны асуудал байна.” гэж хэлж байсан. Одоо үүнийг нь барагдуулсан. ... Хүүхэд нь ээжийгээ биш аавыгаа нэхээд байдаг. ... Давхар гурван настай хүүхэд шийтгүүлж байна. Тиймээс хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч *******, ******* нарын хувьд хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс заавал хорих ялаар шийтгэхгүй ч байх боломжтой байна. Ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ялаар шийтгэх ч бүрэн боломжтой байна. ... Мөн гийн асуудал дээр З.Нямсүрэн өмгөөлөгчийн хэлж байгаатай санал нэг байна. Үнэхээр хохирогчийг хайж олох хэцүү байсан. гэрийнх нь хүмүүс хойноос нь сураг тавьж байж очиж уулзсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч *******ийн үйлдэлтэй тохирсон гэж үзсэн. Тиймээс миний хувьд болон миний үйлчлүүлэгчийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Тиймээс шийтгэх тогтоолоос *******эд холбогдох хэргийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх байцаалт өгөхдөө л “хоёр хүүхэдтэй явж байгаа” гэдгээ хэлсэн. ...Машин ч барьж чадахгүй байж гэнэт тэнд очоод харанхуй шөнө, хоёр хүүхдээ тэврээд машин бариад яваад байхгүй шүү дээ. Энэ бүхнийг олж тогтоох ёстой. Ерөнхийд нь л бүлэглэн гээд аваад явчих юм. Гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрийг нотолж, тогтоох ёстой. ...******* л ганцаараа “ машин барьж явсан” гэж хэлсэн үгээр л яллах гээд байх юм. *******ын хувьд “Би энэ хэрэгт хамааралгүй учраас цагдаа дээр очих шаардлагагүй.” гэж үзээд Улаанбаатар хотод очиж амьдарсан. Тэрнээс биш зугтаж яваагүй. ...******* хуучин эхнэрээ хардаж өсөрхөж байгаа нь бүрэн харагдаж байна. 8 хонь аччихаад тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эсэх нь тодорхойгүй байна. Уг нь машин барьж чаддаг эсэхийг нь шалгаж болно шүү дээ. Өөрөө энэ нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. ...Зарж борлуулсан үйл ажиллагаанд ******* оролцсон нь үнэн. Энэ хэсгийг хуульд тодорхой зааж өгсөн. ... *******т оногдуулах хорих ялыг боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын хэмжээ хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОХОЙЛОХ нь: 

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч *******, ******* нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр, машин механизм ашиглан, бусдын 5 адуу, 3 бяруу, 8 хонь буюу олон тооны мал хулгайлж, бусдад 6 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр, машин механизм ашиглан, бусдын 5 адуу, 1 үхэр, 3 бяруу буюу олон тооны мал хулгайлж, бусдад 6 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сард бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр, машин механизм ашиглан, бусдын 1 үхэр, 3 бяруу буюу олон тооны мал хулгайлж, бусдад 2 950 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 208/

Шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 216/ 

Шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 218/

Шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 219/

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манайх 2022 оны 1 дүгээр сард Сэргэлэн сумын 2-р баг, Билэгтийн шанд гэх газарт байсан. Манай нэг хар азарга адуу Сэргэлэн сумын 2-р багийн нутаг буюу тус багийн иргэн ******* гэгч айлаас зүүн урагш бэлчээрлэдэг юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр бүртгэхэд бүрэн байсан. Тэр өдрөөс хойш буюу 2022 оны 01 сарын дундуур буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд бүртгэхэд зүсээрээ 5 тооны адуу дутуу байсан. Би тухайн адуугаа ойр хавиар байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 19-20/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 1 дүгээр сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай 4 дүгээр багийн иргэн хамаатны дүү болох ******* гэгч нь шөнийн 00 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын 2-р багийн иргэн ******* гэгч залуугийн хамт ирээд танай хашаанд дүү нь 5 адуу хийчихлээ, дараа ирээд авъя гэхээр нь би хэний юун адуу юм бэ гэхэд Сэргэлэн сумын 2-р багийн иргэн гэгчийн адуу юм гэсэн. Тухайн үед би гэгчээс авсан адуу юм болов уу гэж бодоод зөвшөөрсөн. *******, ******* нар манай хашаанд 5 тооны адуу хашчихаад яваад өгсөн бөгөөд тухайн өдрөөс хойш буюу 1 хоногийн дараа ирээд хоёр адууг нь авч яваад гурван адууг нь үлдээсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 32-33/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна. Яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байхад найз манай гэрт ирээд надад мөнгөний хэрэг байна, адуу оосорлоод өгчих, танай гэрийн урд адуу бэлчиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ухаа морио унаад, хар морио унаад бид 2 манай гэрээс урагш 2-3 км явахад 200 гаран адуу бэлчиж байхаар нь уургалаад би түүнийг бариад холбосон. Ингээд нийт 5 адуу аваад Хишигээ ахын гэр рүү аваачаад 5 адууг үлдээгээд гэр рүүгээ явсан. Би өөрийн ухаа зүсмийн 6 настай морь, хар бүдүүн морьтой явж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 55-56/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна. ... ******* зөвшөөрөөд бид 2 гарч адуун дээр очиж, би 4 адуу уургалж барихад 1 унага дагаад явсан. Энэ үед ******* хазаарлаад хооронд нь холбож байсан. Ингээд ******* бид 2 тэдний гэрээс 40 орчим км зайд байрлах гэх айл руу хөөж очоод миний адуу байгаа юм түр байлгаж байгаарай би удахгүй авна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах утсаар яриад 2 үрээ тогтохгүй байна ирж ав гэхээр нь би очиж аваад гэрийнхээ гадаа авч ирээд 3 хоног уяад байж байхад хазаараа таслаад явсан байсан. Би араас нь эрэл сурал болж яваагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж байсан хар зүсмийн адуугаа 2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймаг руу танихгүй хүнд зарж борлуулсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх  61/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэх газарт бэлчээрлэж байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэхэд манай нэг тооны үхэр зүсээрээ байхгүй байсан. Би үхрээ ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй юм. Манай үхэр хааяа Цагаанвоо сумын засмал зам дагаж бэлчээрлэдэг байсан. ...Хүрэн алаг зүсмийн хязаалан насны үнээ тухайн үед хээлтэй байсан. Ойр хавийн айлуудад сарнисан байх гэж бодоод эрсэн боловч одоог болтол олоогүй тул Цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 83-84/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамаатны дүү болох ******* шөнийн 03 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын *******өө гэгч залуугийн хамт Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хүрэн эрээн зүсмийн им тамга байхгүй хязаалан насны хээлтэй үнээ ачиж ирээд манай хуурай дүү *******өө гэгчийн үхэр юм, дүү нь танайд түр буулгаад хоёр гурав хоногоос ирээд авна гээд үлдээгээд явсан. Тухайн цаг хугацаанаас хойш буюу 5 сар гаруй хугацаанд нөгөө үхрээ аваагүй бөгөөд үнээ нь тугаллаад манай үхэрт байж байна. Хэд хоногийн өмнө үхрээ авахгүй юм уу гээд утсаар ярихад, наад үхэр чинь хулгайн үхэр юмаа. ... Цагдаагаас эзэнд нь хүлээлгэж өгнө гэсэн та сайн харж байгаарай гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, /1хх 87-88/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн: “... Би 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг Да хүрээ захаас хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшаар 7 500 000 төгрөгт худалдан авсан. 2022 оны 04 дүгээр сард хүү Г.Шинэхүүд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаарай гээд өгсөн. Манай хүү фэйсбүүк хаяг дээрээ Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ худалдахаар зар тавьж Сэргэлэн сумын 4 дүгээр багийн иргэн ******* гэх залууд Grobon маркийн тээврийн хэрэгслээр сольсон гэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа, шилжүүлэг хийгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 101/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн ах тэй Хэрлэн суманд уулзаад хэд хоног архи уусан. ... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гийн эзэмшлийн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг, ын ертөнцийн зүгээр хойд зүгт Цагаан-Овоо сум руу чиглэн явж байхад замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байгаа харагдсан. Би д хандаж эдгээр үхэрнүүдээс 1 үхэр авъя гэхэд зөвшөөрсөн. Тэгээд тээврийн хэрэгслээ зогсоож би машин дээр байсан бугуйлыг ашиглан хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 117/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... би өөрийн эзэмшлийн Муссо маркийн 11-25 улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ийн хамт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үдийн цагаар Цагаан-Овоо сум руу хөдөлсөн. Улмаар Баянтүмэн сумын 4-р багийн нутаг гэх газарт явж байтал замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байсан ба тухайн үхэрнүүдээс 1 үхэр авчихъя гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад машинаа зогсоож миний машинд байсан бугуйлаар  алаг зүсмийн нэг үхрийг бариад бид 2 хамтдаа машиндаа ачсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь минийх байсан. Би хүнээс худалдаж авсан бөгөөд хэргийн дараа нэг танихгүй хүнд зарсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 124/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн 3 бяруу байхгүй байсан. Манай үхэр тухайн үед Сэргэлэн сумын 2-р багийн нутаг, гэх газрын баруун хойно байдаг түймрийн цурман дээр бэлчээрлэж байсан. Би тухайн алдсан 3 бяруугаа ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй. Хүрэн халзан эр бяруу, улаан нүүрээрээ сарман ухаа хүрэн эр бяруу, дух цагаан улаан бяруу им нь бүгд ижил баруун чих дээрээсээ ухам, зүүн чих нь доороосоо хөндөл имтэй үхрүүд байсан. ..." гэсэн мэдүүлэг, /1хх 161-162/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Цагаан-Овоо сумын төвд хувиараа мал мах авдаг юм. 2022 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайд оройн 20 цагийн орчимд Сэргэлэн сумын гаралтай *******өө нь зүс танихгүй нэг залуугийн хамт ирээд 2 тооны бяруу өгье гээд орж ирсэн. Би тухайн 2 бярууг нь хаанаас авчирсан үхэр вэ, манайх гарал үүслийн бичиггүй мал мах авахгүй гэхэд гарал үүслийн бичгийг нь Сэргэлэн сум руу очоод явуулъя. Манай өөрийн үхрүүд, сая бичгийг нь авах гэсэн чинь малын эмчийн утас нь холбогдохгүй авч чадсангүй гэж хэлсэн. Би тухайн хоёр бярууг шөнө оройн цагаар авчирсан болохоор утсаар зургийг нь дарахад *******өөтэй хамт явж байсан улаан малгайтай, хар хувцастай залуу надад “та яагаад зураг дараад байгаа юм бэ гэхэд нь та нар гарал үүслийн бичиггүй мал авчирсан болохоор та нарыг баримтжуулж байна гэж хэлсэн. *******өө зүс танихгүй залуугийн хамт 2 бяруугаа манай хашаанд улсын дугаартай хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслээс буулгачихаад мөнгөө мобайлаар шилжүүлж аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 188-189/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... Би Цагаан-Овоо сумын 1-р багт өөрийн хэдэн малаа харж амьдардаг юм. Ингээд 2022 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. гэх хүүхэд гэрийн гадаа ирээд та бяруу авч байгаа юу гэхээр нь авч байна, гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуусан. Тэгэхэд малын эмч байхгүй байна маргааш кодыг нь аваад явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 тооны бярууг 950 000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд ийн утас нь холбогдохгүй болоод байж байтал Сэргэлэн сумын цагдаа утсаар яриад миний авсан 2 бярууг хулгайн бяруу байна гэж хэлэхээр нь би эзэнд нь өөрөө аваачиж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 166-167/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамаатны дүү болох ******* нь шөнийн 00:00 цагийн орчимд манайд Сэргэлэн сумын *******өө гэгч залуугийн хамт Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 3 бяруу ачиж ирээд миний үхрүүд байгаа юм, дүү нь танайд түр буулгаад орхиё, маргааш ирээд авна гээд үлдээгээд явсан.  Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр оройн 19:00 цагийн орчимд манайд ирээд Цагаан-Овоо сум руу 2 бярууг нь зарахаар авч явлаа, нэг бярууг нь дараа авъя гээд дух цагаан охин улаан бярууг надад үлдээгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 184-185/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Сэргэлэн сумын 2-р багийн иргэн гэгчийг танина, манай найз юм. нь нэг хүн рүү яриад миний 542 111 7721 дугаартай ХААН банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 950 000 төгрөг хийгээд авсан. Би малын хулгайн мөнгө төгрөг гэж мэдээгүй. …” гэсэн мэдүүлэг, /1хх 196-197/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын дундуур ... Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас үхэр авахаар ярилцаад гийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шөнө 00 цаг өнгөрөөд гарч яваад ******* 3 бяруу таслаад ирэхээр нь машиндаа ачаад авч явсан. Ингээд Хишигсайхан гэх айлд очоод хүнээс хэдэн бяруу авсан юм, түр үлдээе гээд хашаанд нь буулгаж орхиод маргааш орой нь очоод 2 бярууг машиндаа ачаад 1-ийг нь үлдээгээд Цагаан-Овоо сум руу Баярдулам эгчид амьдаар нь 2 бярууг 950 000 төгрөгөөр зарсан. Нэг бярууг Хишигсайхан гэх айлд үлдээсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 220/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... би зөвшөөрөөд өөрийн ухаа морийг унаад , нар улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд түймрийн цурам дээр Мөнхболдын үхэр хэвтэж байхад нь бугуйлдаж 3 тооны бяруу барихад нь туугаад гэртээ очсон. Тэгээд нь найдвартай худалдаж авах хүн байгаа гээд Цагаан-Овоо сумын хүн рүү ярьж , 2 бяруунуудаа машиндаа ачаад явсан. ..” гэсэн мэдүүлэг, /1хх 224-225/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... бид гурав 2,5 литрийн пиво хувааж уугаад 00 цагийн орчим Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газар руу явахад үхрүүд хэвтэж байсан. Тэгэхээр нь тэндээс 3 тооны бярууг бугуйлдаж бариад *******гийн гэрт тууж ирээд ... бид 2 тэр шөнөдөө 3 тооны бярууг улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад шөнө болохоор нь ойролцоо ахынд 3 бяруугаа үлдээгээд гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь тэй ... 3 тооны бярууны 2-г нь ачаад Цагаан-Овоо суманд байдаг Баярдулам гэх эгчид 900 000 төгрөгөөр зарсан. Үлдсэн нэг бяруугаа ахын гэрээс аваагүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 229/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрээс баруун зүгт 2 км газарт Сэргэлэн сумын 2 дугаар баг гэх газар руу хонио бэлчээсэн. Тухайн өдөр эхнэр хүүхдүүдийн хамт хадлангийн өвс татахаар яваад оройн 21 цагийн орчим гэртээ ирээд гэх газрын ойр орчмоор хонио хайсан боловч тэр шөнөдөө хонио олоогүй ирсэн. Маргааш нь Сэргэлэн сумын 2 дугаар баг, Дампилын гэх газраас хонио олоод бүртгэхэд 9 хонь дутаж байсан. Анх хонь бэлчээсэн гэх газрын урд буюу Дампилын ын баруун талаас нэг хонио хүлээтэй байхад нь олсон. ...Яг тоогоороо 8 хонь дутсан. Би өөрийнхөө хонийг ойр орчмоор айлын хониор сарнисан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй юм. 2021 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 12-13/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “… 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал мах авсан хүмүүсийн бүртгэл дээр ******* гэгчээс 3 хонь аваад 591 000 төгрөг тухайн хүний дансаар шилжүүлсэн бүртгэл болон дансны гүйлгээ байна. Мөн би энэ хүмүүсийг танихгүй, хулгайн мал гэж тухайн үед мэдээгүй. Одоо санахад Сэргэлэн сумаас ирсэн нэг хүүхэн надад 3 хонь өгч байсан. Малын гарал үүслийн гэрчилгээ шаардахад мал эмнэлгийн газар 1-3 тооны хонинд хүнсний зориулалтаар гээд бичиг өгдөггүй юм. Наад мах чинь ямар ч асуудалгүй гээд өгсөн. Би тухайн үед юмыг яаж мэдэхэв гэж бодоод нэрийг нь дансны дугаартай нь тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад авсан. Надад тухайн хонины махыг өгөхдөө 2 залуугийн хамт ирсэн. Би ******* гэгчийг болон тухайн хоёр залууг огт танихгүй. ******* гэгчийн өгсөн 3 тооны хонины мах нь гулуузалсан байсан. Нийт 87 кг, мөнгөн дүн нь 591 000 төгрөг болсон. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 30-31/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх /яг хэдний өдрийн санахгүй байна/ манай аавын талын хамаатан болох Баяндун сумын ******* гэгч нь нөхөр ******* болон ******* гэгч залуугийн хамт Сэргэлэн сумаас мал мах өгнө гээд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. ******* манай нөхөр т хонины бүтэн гулууз мах мөнгөөр нь авах уу гэхэд манай нөхөр бид 2 тухайн хонины гулууз махыг зах зээлийн ханшаар 100 000 төгрөгөөр худалдаж аваад *******ын Хаан банкны дансанд хийсэн. Би хэдэн хоньтой ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад өгөхдөө 1 хонины гулууз мах өгсөн. Манай нөхөр  бид хоёр тухайн хонийг хулгайн мал мах гэж мэдээгүй. *******, ******* нар нь хөдөө малтай байдаг болохоор өөрсдийнхөө малаас өгч байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 34-35/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ... Бид нарыг Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг гэх газар явж байхад 200 гаруй хонь бэлчээрлэж байсан бөгөөд тухайн хонины дэргэд ******* зогсоод хонь барихаар хөөцөлдөхөөр нь би буугаад тухайн хониноос 8 тооны хонь хамт барилцаад *******гийн машинд ачсан. Тухайн үед Портер машиныг ******* барьж явж байсан. Бид 3 тухайн газраас 8 хонь ачаад *******гийн хашаатай хонинд нийлүүлээд ...  *******гийнд очиж  4 хонийг нь ******* махалж, ******* гэдсийг нь арилгасан. Тэгээд бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө *******гийн хамтран амьдрагч *******ын ХААН банкны дансанд орсон. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 54/

Шүүгдэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “ ... Бид нарыг Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг, гэх газрын хажууд явж байхад 200 гаруй тооны хонь бэлчээрлэж байсан. ... Би т эндээс хэдэн хонь бариад ачья, чи миний араас машин бариад ирээрэй гээд би машинаас гарч гүйгээд тухайн хониноос нэг хонь барьж байхад, ******* ирээд надтай цуг тухайн хониноос барилцаж ачилцсан. ******* бид хоёр тэр хониноос нийт 8 хонь миний өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Портер маркийн машинд ачсан. ******* миний машиныг барьж явсан. ... гэсэн мэдүүлэг, /2хх 17-18/

Шүүгдэгч *******гийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би эхнэр *******ын хамт 2021 оны 09 сард өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн машинтай, ард өөрийн машинтайгаа сумын төвөөс манай гэр рүү явж байсан. Манай машиныг манай эхнэр барьж явж байсан. Ингээд замд Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газарт зам дагуу хэдэн хонь машины гэрэлд орж ирэхээр нь хонь авахаар болоод машинаас буугаад нэг хонь барьсан. Тэгээд үргэлжлүүлээд 8 хонь бариад өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ авч яваад хониндоо нийлүүлээд бэлчээсэн. ...Тухайн үед С. машин барьж байсан ... Б. хониноос ачилцаж өгсөн. , нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 58/

Шүүгдэгч *******ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “... Би ******* гэх хүнтэй 2018 оноос эхэлж хамтран амьдарч байгаад 2022 оны 06 дугаар сард хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр сумын төв дээгүүр ажилтай явж байгаад орой буцаад нөхөр ******* түүний найз нарын хамт гэр рүүгээ явж байхад машины гэрлийн үзүүрт хонь харагдахад ******* шууд буугаад нэлээн удаж байгаад буцаж ирэхдээ , ******* 2 хонь авч ирээд машиндаа ачсан. Тэгээд гэр рүүгээ очоод өөрийнхөө хонинд нийлүүлээд ахиад нэг хонь дутуу байна гээд *******, нар буцаж яваад үүрээр ирсэн. Ирэхдээ ямар нэгэн хоньгүй ирсэн. Тэгээд , ******* нар өглөө хонинд яваад өмнө шөнө хулгайлсан 8 тооны хонио уургалаад хүлж үлдээгээд амьдаар нь ******* машиндаа ачаад бид 3 аймгийн төвд ирээд манай аавын дүүгийн охины нөхөр болох иунтамирын гэрт очиж янзлаад махыг Хаан хүнсэнд зарсан. ******* нь намайг цуг яваад өөрийнхөө дансаар аваад өгчих гэж гуйхаар нь би махыг нь зарсан юм. Ингээд мөнгөөр нь *******, нар архи уугаад дууссан. ...Би тухайн үед машинаас огт буугаагүй. ******* гэнэт машинаас буугаад хонь хөөж эхлээд ийн хамт өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ явсан. Би гэртээ очоод айлын хонь авдаг нь яаж байгаа юм бэ, хэл ам болно. Буцааж үнэн учраа хэлээд өг гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Би Хаан хүнсэнд очоод надад данс байхгүй учраас чи өөрийнхөө данс руу хийлгэчих гэхээр нь би өөрийнхөө дансаар авсан. ...Би хонь ажиллах үед нь хажууд нь байсан. , ******* нар өөрсдөө ажилласан. Би хонь ажиллахад огт оролцоогүй. намайг иунтамирын гэрт очихын өмнө манай найзын хонь гэж хэлээрэй гэхээр нь би найзын хонь гэж хэлсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******гийн машин бөгөөд 2022 оны 01 сарын орчим шиг санагдаж байна нэг хүнд 2 500 000 төгрөгөөр зарахаар тохиролцоод нөгөө хүнээс 1 700 000 төгрөг аваад үлдэгдлийг нь авалгүй машинаа өгөөд явуулсан. Дараа нь тэр хүнтэй холбогдож мөнгөө авах гээд чадаагүй. Яг хэн гэж хүнд зарсныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 63/

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 08, 75,  153, 2хх 06/ эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 12-14, 77-78, 155-156/  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1хх 15, 79, 157  хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн мал амьтны үнэлгээний тайлангууд, /1хх 37-44/  хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн мал амьтны үнэлгээний тайлан, /1хх 105-108, 200-203, 2хх 40-43/  гэрч гийн тоот ХААН банкны дансны хуулга, /1хх 208/ иргэний нэхэмжлэгч ын тоот ХААН банкны дансны хуулга, /1хх 209/  *******ын тоот ХААН банкны дансны хуулга, /2хх 67-68/ эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2хх 71-74/  хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн мал амьтан болон автомашины үнэлгээний тайлан, /2хх 76-81/ хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан, /2хх 84-85/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2хх 86-90/ *******т холбогдох Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, /2хх 91-96/ Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /2хх 97/ Э.*******гийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар, /2хх 98-99/  Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, /2хх 100/  *******гийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар, /2хх 103-104/ Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, /2хх 105/  Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг, /2хх 106/  улсын дугаартай, Ssangying Musso маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, /2хх 107/  ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, /2хх 108/ хохирогч , нарын Прокурорын газар болон цагдаагийн газарт гаргасан хүсэлт, /2хх 109-110/ *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, татварын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, /2хх 111-114/ *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, /2хх 115/ *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, /2хх 116/ Э.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, /2хх 117/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяагаас шинээр гаргаж өгсөн 5 хуудас, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч ын хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /1 хуудас/, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч З.Нямсүрэнгээс шүүгдэгч *******г 3 настай хүүхдийн хамт амьдардаг талаарх Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувдаас шүүгдэгч *******ыг охин гийн хамт амьдардаг талаарх Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн  машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар *******, ******* нарыг тус бүр  2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч *******, *******  нарыг тус бүр  2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ял, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, *******эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч *******, ******* нарын  “анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь “зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

7. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, гэх газраас хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ шүүгдэгч ******* нь “би хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, би үйлдээгүй.” гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******гийн: /2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр/ “... Би т эндээс хэдэн хонь бариад ачья, чи миний араас машин бариад ирээрэй гээд би машинаас гарч гүйгээд тухайн хониноос нэг хонь барьж байхад, ... ******* миний машиныг барьж явсан. ... гэсэн мэдүүлэг, /2хх 17-18/ мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр: /яллагдагчаар/ “... Тухайн үед С. машин барьж байсан бөгөөд би машинаас буугаад хонь барьж аваад машин дээр барьсан хонио нэг нэгээр нь ачиж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 58/ анхан шатны шүүх хуралдаанд: “... хүүхдүүд манай ээж дээр байсан. ... за гэж хэлээд тээврийн хэрэгсэл жолоодсон. ... Би машинаас бууж, жолоон дээр суусан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 213/ шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд: /2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр/ “ ...Тухайн үед Портер машиныг ******* барьж явж байсан. Бид 3 тухайн газраас 8 хонь ачаад *******гийн хашаатай хонинд нийлүүлээд ...  бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө *******гийн хамтран амьдрагч *******ын ХААН банкны дансанд орсон.   ...” гэсэн мэдүүлэг, /2хх 54/ анхан шатны шүүх хуралдаанд: “... хүүхдүүд байхгүй байсан, ... машин барьж өгсөн. ...” гэсэн мэдүүлгүүдээр /2хх 220/ хохирогч ын 8 тооны хонь буюу олон тооны мал хулгайлахад ******* оролцсон болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/  хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын  2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/  хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тус бүр 600 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.УРТНАСАН

 ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

                                                            З.ЭНХЦЭЦЭГ