Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч *******, *******, *******, *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , овогт , овогт , овогт , овогт нарт холбогдох эрүүгийн 2221000000390 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт . /РД: /

4. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Барчин гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

5.  Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 18-20 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

1.1  Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиур гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд хохирогч өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд иргэн өмчлөлийн 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тэй бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. Шүүгдэгч  ******* нь *******тэй бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Шүүгдэгч ******* нь *******, нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж бусдад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. Шүүгдэгч нь ******* нь ******* нартай бүлэглэн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч 8 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй...” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд бид хоёр хүүхдүүдийн хамт гэрээсээ гарч сумын төв рүү очоод ийг гуйж хадландаа явахаар болсон. Сумын төвд түүний ээж нарын хамт 2 машинтай бид хойш гарсан. Тухайн үед , нар өөрсдөө тээврийн хэрэгсэл жолоодож би гийн хажууд хоёр хүүхэдтэйгээ явж байсан. , нар замдаа архи уугаад явсан. Тэр үед би хоёр хүүхэдтэйгээ явж байсан тул архи уугаагүй. Намайг архи уусан гэж хэлсэнд гомдолтой байна. ийн ээжийг хүргэж өгөхөд Шар гэдэг айлын хонь нь байхгүй гэж ярьж байсан. Хадлан дээгүүр очоод харина гэхэд , хоёр сумын төв орж архи аваад гарах замд хонь таарсан. Машины гэрэлд замаас 10-20 алхмын зайд хонь байсан. Хадам ээж охиноо төрүүлнэ гээд аймаг явсан байсан учир хүүхдээ харж байсан. Би хоёр хүүхдээ орхиж машинаас буух ямар ч боломж байгаагүй. Би тээврийн хэрэгсэл шөнийн цагт барьж чадахгүй. г машинаас буух үед би яах гэж байгаа юм бэ чи гэхэд түлшний мөнгөтэй болно гэж хэлсэн. намайг машины гэрэл унтраачих гэхэд үгүй гэж би уурласан. Би машины тоормос дээр гишгээд байсан болохоос машин жолоодоогүй. , нар хонь хөөж хэсэг хугацаанд байсан. Би тэр үед машиндаа суугаад байж байсан. , хоёр хонь машин дээр авч ирж тавьсан байх би түүнийг хараагүй. Гэрийн гадаа ирж , нар хонины хажууд зогсоод буулгасан. Би машинаас буухгүй байж байгаад гэрийн гадна хоёр хүүхэдтэйгээ буусан. Манайх махгүй байсан тул бид шөнө 00 цагийн үед ирээд хонь гаргаж гэдсийг нь машин дээр тавьсан байсан. Тэр шөнө хоёр гэртээ нэг шил архи уугаад мотоциклтой яваад эргэж ирсэн. Би хэдэн цагийн үед явсан болохыг сайн мэдэхгүй байна. Ирээд дахин машинаа унаад явах үедээ хүлсэн хонио авч ирнэ гэж явсан. Би  хэрэггүй боль гэж хэлэхэд би арыг нь даана чи дуугай байж бай гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө , нар хөдөө хонож ирээд машин хонь хөөж байхад саатсан гэж хэлсэн. Би өглөө сэрээд хонийг нь эргүүлж өг гэж хэлсэн. Надад хонь хулгайлахад оролцсон зүйл байхгүй. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр , нар хонь руу хоёр морьтой явж авсан хонио хүлж ирээд хоол идсэн. Тэр үед хадам ээж ирсэн байсан. Дараа нь машинаа асааж хүлсэн хонио ачсан. Би яах гэж байгаа юм бэ гэхэд аймаг орж борлуулж түлш хийнэ гэж хэлсэн. Би аймаг явах замдаа хэрэггүй гэж зөндөө хэлсэн. Аймагт очих айл байгаагүй учир намайг гуйсаар байгаад манай хамаатны хашаанд очиж тэр хонинуудаа ажилласан. Би гэдэс арилгахад оролцоогүй. Тухайн хонийг зарахад д данс байхгүй байсан учир намайг , хоёр авч очиж миний данс руу мөнгө хийлгэсэн. Өмнө нь той хамт амьдарч байхад намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дарамталдаг байсан. Би түүнээс айж явсаар байгаад ийм хэрэгт оролцсон. Би гийн хоёр хүүхдийг гаргаж өгсөн байхад намайг ийм хэрэгт хутгалдуулж байгаад маш их гомдолтой байна...” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2022 оны 1 дүгээр сард сумын 2-р баг Билэгтийн шанд гэх газарт байсан. Манай нэг хар азарга адуу сумын 2-р багийн нутаг Цахиурт буюу тус багийн иргэн ******* гэгч айлаас зүүн урагш бэлчээрлэдэг юм. 2022 оны 01 дүгээр сарын эхээр бүртгэхэд бүрэн байсан. Тэр өдрөөс хойш буюу 2022 оны 01 сарын дундуур буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд бүртгэхэд зүсээрээ 5 тооны адуу дутуу байсан. Би тухайн адуугаа ойр хавиар байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай 4 дүгээр багийн иргэн хамаатны дүү болох ******* гэгч нь шөнийн 00 цагийн орчимд манайд сумын 2-р багийн иргэн ******* гэгч залуугийн хамт ирээд танай хашаанд дүү нь 5 адуу хийчихлээ дараа ирээд авъя гэхээр нь би хэний юун адуу юм бэ гэхэд сумын 2-р багийн иргэн гэгчийн адуу юм гэсэн. Тухайн үед би гэгчээс авсан адуу юм болов уу гэж бодоод зөвшөөрсөн. *******, ******* нар манай хашаанд 5 тооны адуу хашчихаад яваад өгсөн бөгөөд тухайн өдрөөс хойш буюу 1 хоногийн дараа ирээд хоёр адууг нь авч яваад гурван адууг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байхад найз манай гэрт ирээд надад мөнгөний хэрэг байна адуу оосорлоод өгчих танай гэрийн урд адуу бэлчиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ухаа морио унаад, хар морио унаад бид 2 манай гэрээс урагш 2-3 км явахад 200 гаран адуу бэлчиж байхаар нь уургалаад би түүнийг бариад холбосон. Ингээд нийт 5 адуу аваад ахын гэр рүү аваачаад 5 адууг үлдээгээд гэр рүүгээ явсан. Би өөрийн ухаа зүсмийн 6 настай морь, хар бүдүүн морьтой явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 сарын дундуур шиг санагдаж байна өөрийн хар зүсмийн их насны морьтой гадуур явж байгаад гийн гэрт нь очиж уулзсан. Ингээд гэрт нь ороод танай гэрээс урагш ойролцоогоор 1 км орчим зайд адуу бэлчиж байна. Чи надаа хазаарлаад өгчих гэж хэлэхэд зөвшөөрөөд бид 2 гарч адуун дээр очиж би 4 адуу уургалж барихад 1 унага дагаад явсан. Энэ үед хазаарлаад хооронд нь холбож байсан. Ингээд бид 2 тэдний гэрээс 40 орчим км зайд байрлах гэх айл руу хөөж очоод миний адуу байгаа юм түр байлгаж байгаарай би удахгүй авна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах утсаар яриад 2 үрээ тогтохгүй байна ирж ав гэхээр нь би очиж аваад гэрийнхээ гадаа авч ирээд 3 хоног уяад байж байхад хазаараа таслаад явсан байсан. Би араас нь эрэл сурал болж яваагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж байсан хар зүсмийн адуугаа 2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймаг руу танихгүй хүнд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Цайдамын нуур гэх газарт бэлчээрлэж байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэхэд манай нэг тооны үхэр зүсээрээ байхгүй байсан. Би үхрээ ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй юм. Манай үхэр хааяа Цагаанвоо сумын засмал зам дагаж бэлчээрлэдэг байсан. ...Хүрэн алаг зүсмийн хязаалан насны үнээ тухайн үед хээлтэй байсан. Ойр хавийн айлуудын  сарнисан байх гэж бодоод эрсэн боловч одоог болтол олоогүй тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/  

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамаатны дүү болох ******* шөнийн 03 цагийн орчимд манайд сумын *******өө гэгч залуугийн хамт Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хүрэн эрээн зүсмийн им тамга байхгүй хязаалан насны хээлтэй үнээ ачиж ирээд манай хуурай дүү *******өө гэгчийн үхэр юм, дүү нь танайд түр буулгаад хоёр гурав хоногоос ирээд авна гээд үлдээгээд явсан. Тухайн цаг хугацаанаас хойш буюу 5 сар гаруй хугацаанд нөгөө үхрээ аваагүй бөгөөд үнээ нь тугаллаад манай үхэрт байж байна. Хэд хоногийн өмнө үхрээ авахгүй юм уу гээд утсаар ярихад, наад үхэр чинь хулгайн үхэр юмаа ...Цагдаагаас эзэнд нь хүлээлгэж өгнө гэсэн та сайн харж байгаарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг Да хүрээ захаас хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшаар 7,500,000 төгрөгт худалдан авсан. 2022 оны 04 дүгээр сард хүү тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаарай гээд өгсөн. Манай хүү фэйсбүүк хаяг дээрээ Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ худалдахаар зар тавьж сумын 4 дүгээр багийн иргэн ******* гэх залууд Grobon маркийн тээврийн хэрэгслээр сольсон гэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа шилжүүлэг хийгдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101/ 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн ах тэй Хэрлэн суманд уулзаад хэд хоног архи уусан. Тэгээд бид 2 мөнгөгүй болж Цагаан-Овоо сумын нутагт оршин суух хүргэн ах рүү очиж өөрийн эзэмшлийн 1 тооны даагыг авахаар болж 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гийн эзэмшлийн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Ингээд Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуурын ертөнцийн зүгээр хойд зүгт Цагаан-Овоо сум руу чиглэн явж байхад замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байгаа харагдсан. Би д хандаж эдгээр үхэрнүүдээс 1 үхэр авъя гэхэд зөвшөөрсөн. Тэгээд тээврийн хэрэгслээ зогсоож би машин дээр байсан бугуйлыг ашиглан хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн дүү тэй хамт Хэрлэн сумын нутагт хэсэг хугацаанд архи уусан. Тэгээд мөнгөгүй болж бид 2 ярилцаж байгаад Цагаан-Овоо сумын нутагт оршин суух ийн хүргэн ахынх нь хөдөө гэр рүү нь очиж ийн эзэмшлийн даагыг зарж борлуулан мөнгө болгохоор тохиролцсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ийн хамт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үдийн цагаар Цагаан-Овоо сум руу хөдөлсөн. Улмаар Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Цайдамын нуур гэх газарт явж байтал замын хажуугаар олон тооны үхэр бэлчиж байсан ба тухайн үхэрнүүдээс 1 үхэр авчихъя гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад машинаа зогсоож миний машинд байсан бугуйлаар  алаг зүсмийн нэг үхрийг бариад бид 2 хамтдаа машиндаа ачсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь минийх байсан. Би хүнээс худалдаж авсан бөгөөд хэргийн дараа нэг танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн 3 бяруу байхгүй байсан. Манай үхэр тухайн үед сумын 2-р багийн нутаг Цахиурт гэх газрын баруун хойно байдаг түймрийн цурман дээр бэлчээрлэж байсан. Би тухайн алдсан 3 бяруугаа ойр хавиараа байгаа байх гэж бодоод эрсэн боловч олдоогүй. Хүрэн халзан эр бяруу, улаан нүүрээрээ сарман ухаа хүрэн эр бяруу, дух цагаан улаан бяруу им нь бүгд ижил баруун чих дээрээсээ ухам, зүүн чих нь доороосоо хөндөл имтэй үхрүүд байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цагаан-Овоо сумын төвд хувиараа мал мах авдаг юм. 2022 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайд оройн 20 цагийн орчимд сумын гаралтай *******өө нь зүс танихгүй нэг залуугийн хамт ирээд 2 тооны бяруу өгье гээд орж ирсэн. Би тухайн 2 бярууг нь хаанаас авчирсан үхэр вэ, манайх гарал үүслийн бичиггүй мал мах авахгүй гэхэд гарал үүслийн бичгийг нь сум руу очоод явуулъя. Манай өөрийн үхрүүд, сая бичгийг нь авах гэсэн чинь малын эмчийн утас нь холбогдохгүй авч чадсангүй гэж хэлсэн. Би тухайн хоёр бярууг шөнө оройн цагаар авчирсан болохоор утсаар зургийг нь дарахад *******өөтэй хамт явж байсан улаан малгайтай хар хувцастай залуу надад та яагаад зураг дараад байгаа юм бэ гэхэд нь та нар гарал үүслийн бичиггүй мал авчирсан болохоор та нарыг баримтжуулж байна гэж хэлсэн. *******өө зүс танихгүй залуугийн хамт 2 бяруугаа манай хашаанд улсын дугаартай хар өнгийн Муссо маркийн тээврийн хэрэгслээс буулгачхаад мөнгөө мобайлаар шилжүүлж аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Цагаан-Овоо сумын 1-р багт өөрийн хэдэн малаа харж амьдардаг юм. Ингээд 2022 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. гэх хүүхэд гэрийн гадаа ирээд та бяруу авч байгаа юу гэхээр нь авч байна, гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуусан. Тэгэхэд малын эмч байхгүй байна маргааш кодыг нь аваад явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 тооны бярууг 950,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд ийн утас нь холбогдохгүй болоод байж байтал сумын цагдаа утсаар яриад миний авсан 2 бярууг хулгайн бяруу байна гэж хэлэхээр нь би эзэнд нь өөрөө аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хамаатны дүү болох ******* нь шөнийн 00:00 цагийн орчимд манайд сумын *******өө гэгч залуугийн хамт Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 3 бяруу ачиж ирээд миний үхрүүд байгаа юм, дүү нь танайд түр буулгаад орхиё, маргааш ирээд авна гээд үлдээгээд явсан.  Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр оройн 19:00 цагийн орчимд манайд ирээд Цагаан-Овоо сум руу 2 бярууг нь зарахаар авч явлаа, нэг бярууг нь дараа авъя гээд дух цагаан охин улаан бярууг надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би сумын 2-р багийн иргэн гэгчийг танина, манай найз юм. нь нэг хүн рүү яриад миний дугаартай ХААН банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 950,000 төгрөг хийгээд авсан. Би малын хулгайн мөнгө төгрөг гэж мэдээгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/

 Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын дундуур аймагт гийн хамт архи ууж байхад гийн найз гэх хүн утсаар хүрээд ир мөнгө хэрэгтэй байна, мал заръя гэхээр нь зөвшөөрөөд гийн гэрт очиж уулзсан. Ингээд сумын 2-р баг Цахиурт гэх газраас үхэр авахаар ярилцаад гийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шөнө 00 цаг өнгөрөөд гарч яваад 3 бяруу таслаад ирэхээр нь машиндаа ачаад авч явсан. Ингээд гэх айлд очоод хүнээс хэдэн бяруу авсан юм, түр үлдээе гээд хашаанд нь буулгаж орхиод маргааш орой нь очоод 2  бярууг машиндаа ачаад 1-ийг нь үлдээгээд Цагаан-Овоо сум руу эгчид амьдаар нь 2 бярууг 950,000 төгрөгөөр зарсан. Нэг бярууг гэх айлд үлдээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн үед сумын найз , нар манай гэрт ирсэн. надад мөнгөний хэрэг байна үхрүүдээс хэдэн үхэр авъя найздаа бариад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ухаа морийг унаад , нар улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод манай гэрээс хойд зүгт 1 км орчим зайд түймрийн цурам дээр үхэр хэвтэж байхад нь бугуйлдаж 3 тооны бяруу барихад нь туугаад гэртээ очсон. Тэгээд нь найдвартай худалдаж авах хүн байгаа гээд Цагаан-Овоо сумын хүн рүү ярьж , 2 бяруунуудаа машиндаа ачаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн төвд сумын дүү тэй хамт архи ууж байхад найз утсаар ярьж мөнгөний хэрэг байна хэдэн бяруу ачих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр аймгийн төвөөс гарч гийн гэрт 20 цагийн орчимд очсон. Ингээд бид гурав 2,5 литрийн пиво хувааж уугаад 00 цагийн орчим сумын 2-р баг Цахиурт гэх газар руу явахад үхрүүд хэвтэж байсан. Тэгэхээр нь тэндээс 3 тооны бярууг бугуйлдаж бариад гийн гэрт тууж ирээд өөс найдвартай худалдаж авах хүн байна уу гэхэд Цагаан-Овоо суманд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 тэр шөнөдөө 3 тооны бярууг улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад шөнө болохоор нь ойролцоо ахынд 3 бяруугаа үлдээгээд гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь тэй уулзаад ахынд үлдээсэн 3 тооны бярууны 2-г нь ачаад Цагаан-Овоо суманд байдаг гэх эгчид 900,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн нэг бяруугаа ахын гэрээс аваагүй. Бяруу зарсан мөнгөнөөс 500,000 төгрөгийг нь д өгч үлдсэн мөнгөөр нь бид 2 архи уугаад машиндаа бензин хийгээд дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрээс баруун зүгт 2 км газарт сумын 2-р баг Баян-Өндөр гэх газар руу хонио бэлчээсэн. Тухайн өдөр эхнэр хүүхдүүдийн хамт хадлангийн өвс татахаар яваад оройн 21 цагийн орчим гэртээ ирээд Баян-Өндөр гэх газрын ойр орчмоор хонио хайсан боловч тэр шөнөдөө хонио олоогүй ирсэн. Маргааш нь сумын 2-р баг Дампилын нуур гэх газраас хонио олоод бүртгэхэд 9 хонь дутаж байсан. Анх хонь бэлчээсэн Баян-Өндөр гэх газрын урд буюу Дампилын нуурын баруун талаас нэг хонио хүлээтэй байхад нь олсон. ...Яг тоогоороо 8 хонь дутсан. Би өөрийнхөө хонийг ойр орчмоор айлын хониор сарнисан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй юм. 2021 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал мах авсан хүмүүсийн бүртгэл дээр гэгчээс 3 хонь аваад 591,000 төгрөг тухайн хүний дансаар шилжүүлсэн бүртгэл болон дансны гүйлгээ байна. Мөн би энэ хүмүүсийг танихгүй, хулгайн мал гэж тухайн үед мэдээгүй. Одоо санахад сумаас ирсэн нэг хүүхэн надад 3 хонь өгч байсан. Малын гарал үүслийн гэрчилгээ шаардахад мал эмнэлгийн газар 1-3 тооны хонинд хүнсний зориулалтаар гээд бичиг өгдөггүй юм. Наад мах чинь ямар ч асуудалгүй гээд өгсөн. Би тухайн үед юмыг яаж мэдэхэв гэж бодоод нэрийг нь дансны дугаартай нь тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад авсан. Надад тухайн хонины махыг өгөхдөө 2 залуугийн хамт ирсэн би гэгчийг болон тухайн хоёр залууг огт танихгүй. гэгчийн өгсөн 3 тооны хонины мах нь гулуузалсан байсан. Нийт 87 кг, мөнгөн дүн нь 591,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх /яг хэдний өдрийн санахгүй байна/ манай аавын талын хамаатан болох Баяндун сумын гэгч нь нөхөр ******* болон ******* гэгч залуугийн хамт сумаас мал мах өгнө гээд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. манай нөхөр хонины бүтэн гулууз мах мөнгөөр нь авах уу гэхэд манай нөхөр  бид 2 тухайн хонины гулууз махыг зах зээлийн ханшаар 100,000 төгрөгөөр худалдаж аваад ******* Хаан банкны дансанд хийсэн. Би хэдэн хоньтой ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад өгөхдөө 1 хонины гулууз мах өгсөн. Манай нөхөр  бид хоёр тухайн хонийг хулгайн мал мах гэж мэдээгүй. *******, нар нь хөдөө малтай байдаг болохоор өөрсдийнхөө малаас өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өөр сумын төвд багын найз той тааралдахад манайх руу яваад хадлан аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд сумын төвөөс , түүний хамтран амьдрагч бид 3 хоёр Портер машинтай *******х руу орой 18 цагийн орчимд явсан. *******, 2 хамт, би өөрийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******г дагаад явж байсан. Бид нарыг сумын 2-р багийн нутаг Баян-Өндөр гэх газар явж байхад 200 гаруй хонь бэлчээрлэж байсан бөгөөд тухайн хонины дэргэд ******* зогсоод хонь барихаар хөөцөлдөхөөр нь би буугаад тухайн хониноос 8 тооны хонь хамт барилцаад ******* машинд ачсан. Тухайн үед Портер машиныг барьж явж байсан. Бид 3 тухайн газраас 8 хонь ачаад ******* хашаатай хонинд нийлүүлээд байж байхдаа 1 хонь үлдээснээ гэнэт санаад *******д хандаж 2-лаа тэр хонийг олж хүлээсийг нь тайлъя, эзэн нь мэдвэл асуудал үүснэ явъя гэж хэлээд ******* машинтай явж байтал машин нь унтраад асахгүй болохоор нь машиндаа хоноод маргааш өглөө нь машинаа асааж *******д очиж  4 хонийг нь ******* махалж, гэдсийг нь арилгасан. Тэгээд бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө ******* хамтран амьдрагч ******* ХААН банкны дансанд орсон. тухайн хонины махыг өөрөө өгөөд тооцоог нь хийсэн. Тэгээд бид 3 хоолонд орж архи дарс ууж хамт хэрэглэж дууссан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр ******* хамт 2021 оны 09 сард өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн машинтай, ард өөрийн машинтайгаа сумын төвөөс манай гэр рүү явж байсан. Манай машиныг манай эхнэр барьж явж байсан. Ингээд замд сумын 2-р баг Баян-Өндөр гэх газарт зам дагуу хэдэн хонь машины гэрэлд орж ирэхээр нь хонь авахаар болоод машинаас буугаад нэг хонь барьсан. Тэгээд үргэлжлүүлээд 8 хонь бариад өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ авч яваад хониндоо нийлүүлээд бэлчээсэн. Гэртээ ирээд хулгайлсан хонио бүртгэж үзэхэд 8 байсан бөгөөд 1 хонийг нь үлдээсэн байна гээд буцаж ийн хамт уяаг нь тайлах гээд явж байхад машин эвдрээд хонийг олж чадаагүй. Ингээд өглөө нь хулгайлж авсан 8 хонио , нарын хамт ажиллаад аймгийн төвд ирээд Хаан хүнс дэлгүүрт манай эхнэр зараад мөнгөөр нь хоол унд идээд архи уугаад дууссан юм. ...Тухайн үед С. машин барьж байсан бөгөөд би машинаас буугаад хонь барьж аваад машин дээр барьсан хонио нэг нэгээр нь ачиж байсан. Харин Б. хониноос ачилцаж өгсөн. , нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэх хүнтэй 2018 оноос эхэлж хамтран амьдарч байгаад 2022 оны 06 дугаар сард хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр сумын төв дээгүүр ажилтай явж байгаад орой буцаад нөхөр түүний найз нарын хамт гэр рүүгээ явж байхад машины гэрлийн үзүүрт хонь харагдахад шууд буугаад нэлээн удаж байгаад буцаж ирэхдээ , 2 хонь авч ирээд машиндаа ачсан. Тэгээд гэр рүүгээ очоод өөрийнхөө хонинд нийлүүлээд ахиад нэг хонь дутуу байна гээд , нар буцаад яваад үүрээр ирсэн. Ирэхдээ ямар нэгэн хоньгүй ирсэн. Тэгээд , нар өглөө хонинд яваад өмнө шөнө хулгайлсан 8 тооны хонио уургалаад хүлж үлдээгээд амьдаар нь машиндаа ачаад бид 3 аймгийн төвд ирээд манай аавын дүүгийн охины нөхөр болох иунтамирын гэрт очиж янзлаад махыг Хаан хүнсэнд зарсан. нь намайг цуг яваад өөрийнхөө дансаар аваад өгчих гэж гуйхаар нь би махыг нь зарсан юм. Ингээд мөнгөөр нь , нар архи уугаад дууссан. ...Би тухайн үед машинаас огт буугаагүй. гэнэт машинаас буугаад хонь хөөж эхлээд ийн хамт өөрийн машин дээрээ ачаад гэр рүүгээ явсан. Би гэртээ очоод айлын хонь авдаг нь яаж байгаа юм бэ, хэл ам болно буцааж үнэн учраа хэлээд өг гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Би Хаан хүнсэнд очоод надад данс байхгүй учраас чи өөрийнхөө данс руу хийлгэчих гэхээр нь би өөрийнхөө дансаар авсан. ...Би хонь ажиллах үед нь хажууд нь байсан. , нар өөрсдөө ажилласан. Би хонь ажиллахад огт оролцоогүй. намайг иунтамирын гэрт очихын өмнө манай найзын хонь гэж хэлээрэй гэхээр нь би найзын хонь гэж хэлсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гийн машин бөгөөд 2022 оны 01 сарын орчим шиг санагдаж байна нэг хүнд 2,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод нөгөө хүнээс 1,700,000 төгрөг аваад үлдэгдлийг нь авалгүй машинаа өгөөд явуулсан. Дараа нь тэр хүнтэй холбогдож мөнгөө авах гээд чадаагүй. Яг хэн гэж хүнд зарсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 08, 75,  153, 2-р хх-ийн 06, /

-Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-14, 77-78, 155-156/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 15, 79, 157/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний мал амьтны үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 37-44/

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 105-108, 200-203, 2-р хх-ийн 40-43/

- тоот ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 208/

- тоот ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 209/

-******* тоот ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 67-68/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 71-74/

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтан болон автомашины үнэлгээний тайлан /2-р хх-ийн 76-81/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 84-85/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 86-90/

-*******т холбогдох Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 91-96/

-Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 97/

-******* мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар /2-р хх-ийн 98-99/

-Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 100/

-******* мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /2-р хх-ийн 103-104/

-Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 105/

-Дорнод аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 106/

- улсын дугаартай, Ssangying Musso маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 107/

- улсын дугаартай, Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 108/

-Хохирогч , нарын Прокурорын газар болон цагдаагийн газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 109-110/

-******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, татварын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /2-р хх-ийн 111-114/

-******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 115/

-******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 116/

-******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 117/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяагаас шинээр гаргаж өгсөн 5 хуудас, мөн шүүгдэгч ******* өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр төлөгдсөн тухай баримт /1 хуудас/, шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Нямсүрэнгээс шүүгдэгч *******г 3 настай хүүхдийн хамт амьдардаг талаар Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувдаас шүүгдэгч ыг охин хамт амьдардаг талаарх Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч *******  ******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиур гэх газраас хохирогч 5 тооны адуу буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч мэдүүлэг, гэрч мэдүүлэг,  Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан,  эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Цахиурт гэх газраас Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хохирогч А. эзэмшлийн 3 тооны бярууг хулгайлж 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , гэрч Х., , , иргэний нэхэмжлэгч Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт,  эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, , Г. нарын  ХААН банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч *******, *******, нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч 8 тооны хонийг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч ******* ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг Цайдамын нуур гэх газраас Муссо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч хүрэн алаг зүсмийн 1 тооны үхрийг нь хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , гэрч Х. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч “...Би *******, ******* нарыг хонь авч байхад машинаасаа огт буугаагүй, би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн хонийг зарахад *******д данс байхгүй байсан учир намайг *******, ******* хоёр авч очиж миний данс руу мөнгө хийлгэсэн. Өмнө нь *******той хамт амьдарч байхад архи уусан үедээ дарамталдаг байсан. Би түүнээс айж явсаар байгаад ийм хэрэгт оролцсон. Би ******* хоёр хүүхдийг гаргаж өгсөн байхад намайг ийм хэрэгт хутгалдуулж байгаад маш их гомдолтой байна...” гэж, түүний өмгөөлөгч Д.Урансувд нь “... 8 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. ******* хувьд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн...” гэж тус тус маргадаг.

Шүүгдэгч нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Баян-Өндөр гэх газраас Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч 8 тооны хонийг хулгайлж 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлсэн ******* “...Ингээд өглөө нь хулгайлж авсан 8 хонио , нарын хамт ажиллаад аймгийн төвд ирээд Хаан хүнс дэлгүүрт манай эхнэр зараад мөнгөөр нь хоол унд идээд архи уугаад дууссан. ...Тухайн үед С. машин барьж байсан бөгөөд би машинаас буугаад хонь барьж, барьсан хонио машин дээр нэг нэгээр нь ачиж байсан. Харин Б. хониноос ачилцаж өгсөн. , нар намайг хонь хулгайлж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг, ******* “...сумын төвөөс *******, түүний хамтран амьдрагч бид гурав 2 Портер машинтай *******х руу орой 18 цагийн орчимд явсан. *******, 2 хамт, би өөрийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******г дагаад явж байсан юм. Бид нарыг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Өндөр гэх газар явж байхад 200 гаруй хонь бэлчээрлэж байсан бөгөөд тухайн хонины дэргэд ******* зогсоод хонь барихаар хөөцөлдөхөөр нь би буугаад тухайн хониноос 8 тооны хонь хамт барилцаад ******* машинд ачсан. Тухайн үед Портер машиныг барьж явж байсан. ...маргааш өглөө нь ...4 хонийг нь ******* махалж, гэдсийг нь арилгасан. Тэгээд бид 3 тухайн 4 хонины гулууз махаа машиндаа хийгээд Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Хаан хүнс гэх мал мах авдаг газарт өгсөн. ...Тухайн хонь зарсан мөнгө ******* ХААН банкны дансанд орсон. тухайн хонины махыг өөрөө өгөөд тооцоог нь хийсэн. Тэгээд бид 3 хоолонд орж архи дарс ууж хамт хэрэглэж дууссан...” гэх мэдүүлэг, гэрч “…2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мал мах авсан хүмүүсийн бүртгэл дээр гэгчээс гурван хонь аваад 591,000 төгрөг тухайн хүний дансаар шилжүүлсэн бүртгэл болон дансны гүйлгээ байна. ...Малын гарал үүслийн гэрчилгээ шаардахад мал эмнэлгийн газар 1-3 тооны хонинд хүнсний зориулалтаар гээд бичиг өгдөггүй юм. Наад мах чинь ямар ч асуудалгүй мах гээд өгсөн.Тухайн мах өгч байсан гэгч хүүхний ХААН банкны дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх манай аавын талын хамаатан болох Баяндун сумын гэгч нь нөхөр ******* болон ******* гэгч залуугийн хамт сумаас мал мах өгнө гээд Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирсэн. *******, нар нь хөдөө малтай байдаг болохоор өөрсдийнхөө малаас өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг, ******* ХААН банкны дансны хуулга болон уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон үйлдлээр нь шүүгдэгч ыг хохирогч 8 тооны хонийг хулгайлахад оролцоогүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч , түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч *******, *******, *******, *******, нар нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Иймд шүүгдэгч *******, *******, *******, *******, нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, *******, *******, *******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, *******, нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******эд 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, нарт тус бүр 2 жилийн хорих ял, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр  2 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 5 тооны адуу буюу 3,650,000 төгрөгийн, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч од 3 тооны бяруу буюу 1,650,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.д 950,000 төгрөгийн хохирол, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 1 тооны үхэр буюу 1,300,000 төгрөгийн, *******, *******, нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 8 хонь буюу 1,250,000 төгрөгийн хохирол тус тус учирсан  байна.

Үүнээс хохирогч 3 тооны адууг, хохирогч 3 тооны бярууг, 1 тооны үхрийг буцаан өгсөн бөгөөд шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Г.д 950,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч 8 тооны хонийг хониор нь төлж барагдуулсан байна. Хохирогч нарт учирсан хохирлоос тус бүр нь 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 тооны адуу /үрээ/-ны  хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч  *******, ******* нараас нийт 1,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болон тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрийн оролцоог харгалзан хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* эзэмшлийн ухаа зүсмийн 1 тооны адууг хурааж, шүүгдэгч *******, *******, нараас улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ  4,466,025 төгрөгийг хувь тэнцүүлэн *******гоос 1,488,675 төгрөг, *******ээс 1,488,675 төгрөг , оос 1,488,675 төгрөг, шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ 950,000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ  4,210,925 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, *******гээс 1,403,642 төгрөг, *******өөс 1,403,642 төгрөг, *******гоос 1,403,642 төгрөг тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож, хэрэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *******, *******, нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт , овогт , овогт , овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  бусдын олон тооны малыг бүлэглэн  машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар , нарыг тус бүр  2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч ,  нарыг тус бүр  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,  *******, нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, *******эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* эзэмшлийн ухаа зүсмийн 1 тооны адууг хурааж, шүүгдэгч *******, *******, нараас улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,466,025 төгрөгийг хувь тэнцүүлэн гоос 1,488,675 төгрөг, *******ээс 1,488,675 төгрөг, оос 1,488,675 төгрөг,  шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ болох 950,000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,210,925 төгрөгийг хувь тэнцүүлэн  *******гээс 1,403,642 төгрөг, *******өөс 1,403,642 төгрөг, *******гоос 1,403,642 төгрөг тус тус гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******, ******* нараас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн *******гоос 600,000 төгрөг, гээс 600,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч овогт /РД: /-д олгосугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА