Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 163

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Иргэдийн төлөөлөгч Н.Нямхүү,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706000000204 дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилга бүтээн байгуулалт МҮСТ-ийн 1 курсийн оюутан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 40-12 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, УИ00210313 тоот регистерийн дугаартай, Хэрсүү овогт Э.Т,

Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.Т нь У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Өгөөж ХХК-ны урд 11 настай иргэн Г.Хосжаргалын “самсунг эс-3” загварын гар утас дээрэмдэж 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгат 6-р байрны 3-р орцонд иргэн У.Баярбилэгийн “самсунг эс 3” гар утсыг дээрэмдэж 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

У.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 38 дугаар байрны орцонд иргэн Э.Ариунболдын “айфон-4” загварын гар утсыг дээрэмдэж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24-р хороо Асайт худалдааны төвд байх хүнсний дэлгүүрээс иргэн У.Бямбадаваагийн “Айфон-6” голд гар утас хулгайлж 999.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 дугаар байрны Арвижих халиун эмийн
сангаас иргэн Ш.Түмэндэмбэрэлийн “самсунг эс-4” гар утас хулгайлж 250.000
төгрөгийн хохирол учруулсан

А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Скай их дэлгүүрийн урд иргэн М.Эрикид хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж “айфон-5” загварын гар утас, цамц, бэлэн 15000 төгрөг дээрэмдэж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингис зочид буудлын хажууд иргэн О.Чинбишрэлтид хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Эл-Жи”, “Самсунг” маркийн 2 ширхэг гар утас, пүүз зэргийг дээрэмдэж 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнхнарангийн унадаг дугуйг хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Есөн-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 49 дүгээр байрны орцонд иргэн Э.Хонгорын цээжин тус газар нь 2 удаа цохиж ална шүү гэж айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж 280.000 төгрөгний гар утас, биетээр 20.000 төгрөг дээрэмдэж нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Есөн-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Коларидо төвийн орчимд иргэн Эрхэм, Энхбаяр нарт хутга тулган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Б.Эрхэмийн эзэмшлийн гитар, бэлэн 104.500 төгрөг, пицца зэрэг эд зүйлс дээрэмдэн авч 204.500 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяа дэлгүүрийн хойд талын эмийн сангаас иргэн Болорын “айфон-6 голд” гар утсыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Авто Экспо төвийн 28 дугаар павилон дотроос иргэн Ч.Чимэдсүрэнгийн “Самсунг Е-5” маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын "Жимсний бөөний төв" дотор иргэн Д.Отгонзаяагийн “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утсыг хулгайлж 900.000 төгрөгний хохирол учруулсан,

А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нартай бүлэглэн 2016 оны 08 дуаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар паласын орчим Н.Нямбатын жордон брендийн пүүз буюу хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэн авч 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Хоме плаза дэлгүүрийн лангуунаас “Фила” загварын пүүз хулгайлж иргэн М.Ууганцэцэгт 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Анхлхагватай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо Тана угаалгын газарт иргэн Г.Уламбаярын “Самсунг Жи прайм 2” гар утас хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Э.Т нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг бүлэглэн, зэвсэг, хагархай шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн удаа дараагийн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

1. Насанд хүрээгүй хохирогч Г.Хосжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

 ...2015 оны 05 сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэр рүүгээ явж байсан. ... Тэгээд эргээд хартал хүн байхгүй болохоор нь би алга болчихлоо зүгээр байх гэж бодоод Өгөөжийн урдах явган хүний замаар алхаж байтал 1 ах ирээд миний хүзүүгээр тэвэрч аваад миний хүзүүнд ногоон өнгөтэй шилний хагарсан хэсгийн тулгаад утсаа өг өгөхгүй бол ална шүү гэсэн. Мөн дуугарах юм бол ална шүү гэхээр нь халааснаасаа гар утасаа гаргатал цаанаас нөгөө нэг ах нь хүрч ирээд миний утсыг аваад тэр хоёр цааш гүйгээд явчихсан. ... Самсунг галакси эс 3 маркийн гар утас Англи улсаас 1 жил хагасын өмнө ирсэн. Зах зээлийн ханшаар одоо 350.000 төгрөгний үнэтэй байгаа. мэдүүлэг /1-р хх-ийн 114/

-“...2015.05.18 13.12 гэсэн бичлэгийг үзэхэд ... Өгөөж чихэр боов ХХК-ийн урд талаар явсан явган хүний зам харагдаж байв. Бичлэгийн 21 дэх секундэд хохирогч Г.Хосжаргал голын явган хүний замаар хурдан хурдан алхах ба түүний чанх ард талаас нь яллагдагч Бат-Эрдэнэ араас нь гүйж ирэн зүүн гараараа түүнийг хүзүүдэхэд авто зам талаас яллагдагч Э.Т гарч ирэн хохирогчийг барьж авах ба модны сүүдэр дор зогсож байснаа буцаж цааш хоёулаа хамт дагуулан хоёр талаас нь хүзүүдэн алхах ба цааш 5 метр гаруй алхаад яллагдагч Э.Т цааш гүйж явах ба яллагдагч У.Бат-Эрдэнэ цааш нь дагуулан явж байснаа хохирогчийг орхин цааш Түвшинсанаагийн араас гүйхэд хохирогч цааш ганцаараа алхав” гэх хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 110-110/

-“самсунг эс 3” маркын гар утасыг яллагдагч У.Бат-Эрдэнээс хохирогч Г.Хосжаргалын хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдмагнайд хүлээлгэн өгөв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 111/

- эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 115 хуудас/

Насанд хүрээгүй сэжигтэн У.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

         ... өчигдөр буюу 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 12-13 цагийн үед найз Түвшинсанаа, Гансугар нарын хамт 1 дүгээр сургуулийн урдуур явж байгаад утастай хүүхэд харсан. Тэгээд явган хүний замаар араас нь дагаж яваад Гансугар хойно үлдсэн. Түвшинсанаа бид 2 араас нь гүйж очоод би баруун гараараа хүзүүдээд хоолойнд нь шил тулгаад утсаа өг гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж  ирэхэд нь Түвшинсанаа ирээд утсыг нь аваад цаашаа гүйхээр нь би ардаас нь гүйсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164/

            2. Насанд хүрээгүй хохирогч М.Эрикийн мөрдөн байцаалтанд өгсөн:

            ... 2016 оны 08 дугаар сарын 11-ний орой 17 цаг 40 минутын орчим Скай их дэлгүүрийн хажуу талын зам дээр нэг хүн урдаас зөрж ирээд хүзүүгээр сугдаж аваад хутгаар сүрдүүлэн Скай их дэлгүүрийн баруун талд хүнгүй газар аваачсан. Тэнд өөр 2 хүн очсон байсан. Миний халаасыг нэгжээд дараа нь цүнх ухаад миний халаасанд байсан ай фоне эс 5 маркийн гар утас, бэлэн 15.000 төгрөг, миний өмсөж байсан саарал өнгийн цагаан цэгтэй малгайтай биеийн тамирын цамцыг аваад явсан. Ахын дүү энийг хардаа хутга байна гэж хэлээд харуулсан ба дагуулж явж байхдаа хүмүүст битгий сандарсан царайгаа харуулаад бай. Хэдэн настай вэ? Цүнхэнд чинь юу байгаа юм бэ гэж асуугаад байсан. ...Гар утас бол жилийн өмнө Тедийгээс авсан гар утас байсан ба үнийн хувьд 500.000 төгрөгөөр авсан байсан. Харин цамцаа Бээжингээс 60.000 төгрөгөөр авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211/

          - “аддидас брэндийн хар өнгийн цэгтэй спорт цамц 60.000 төгрөгийн, ай фоне эс 5” маркийн гар утас 600.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 212 хуудас/

          - хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 195-196/

          - яллагдагч Э.Тгийн баригдах үедээ өмсөж байгаад тус хэлтэст орхин хоригдсон хар өнгийн дээрээ цагаан өнгийн цэгтэй биеийн тамирын малгайтай аддидасын цамцыг хохирогч М.Эрикийн хууль ёсны асран хамгаалагч Мөнхтөрийг байлцуулсан хүлээлгэн өгөв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 206/

- Хохирогч М.Эрикээр хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “сэжигтэн Х.Гансүх, Э.Т, А.Есөн-Эрдэнэ нарын болон хэрэгт хамааралгүй 6 хүний нийт 9 ширхэг гэрэл зургийг хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан 1-9 хүртэл дугаарлан нааж хохирогч М.Эрикийг өрөөнд оруулав. Надад хутга тулгасан хүн 4 дэх зурган дээр байгаа хүн мөн байна. 3 болон 8 дугаар зураг дээр байгаа хүмүүс нь уг 4 дугаар дээр байгаа хүн миний цүнхийг ухах үед хажууд нь байж хамт ухсан” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 207-208/

Насанд хүрээгүй яллагдагч А.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Түвшинсанаа, Гансүх бид гурав Скай их дэлгүүрийн хажууд явж байтал нэг банди ганцаараа явж байхаар нь Гансүх тэр бандыг гараараа уургалаад бариад авсан. Тэгээд Санаа бид 2 тоолгүй урд нь алхаж байгаад эргээд хартал Гансүх нөгөө хүүхдийг бариад цаашаагаа Скай их дэлгүүрийн баруун урд талруу хүнгүй газарлуу авч явж байсан. Тэгхээр нь Санаа бид 2 араас нь яваад очтол тэр хүүхдээс Гансүх цамц мөнгө хоёрыг нь авч байсан.  Гap утсыг нь аль хэдийн авсан байсан. Санаа очоод чи хэдэн размерийн гутал өмсдөг юм гээд гутлыг нь асуугаад байсан ба тэр хүүхэд жижиг размер емсдөг болж таарсан. Харин миний зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй хараад байж байсан юм. Тэгсэн Гансүх Санаа бид хоёрт хандан "та 2 явж бай" гэж хэлэн тэгхээр нь бид 2 эргээд явсан ба араас Гансүх удалгүй хүрээд ирсэн. Гансүх нөгөө хүүхдээс авсан Ай-Фоне-5 маркийн rap утсаа домбарданд тавих гээд явсан ба нэг ломбарданд 130,000 төгрөгөөр тавьсан гэж байсан ба бид нар тухан үед нийтдээ 200,000 төгрөгтэй болсон байсан. Тэр хүүхдийн цамцыг нь Түвшинсанаа Гансүхтэй өөрийн зүүж байсан цагаараа сольж авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-14/

3. Хохирогч Ш.Түмэндэмбэрлийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед эмийн сандаа ажилаа хийж байхад 16 насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд эм авна гэж намайг гүйлгэж сатааруулж байгаад нэг юм шүүрээд аваад гарчихсан. Тухайн үед нь би эм аваад гарчихлаадаа гэж бодоод камерын бичлэгээ үзэхэд эм авна гэж байсан хоёр хүүхэд принтер дээр байсан гар утсыг шүүрч аваад гарсан байдаг. Самсунг галакси эс 4 маркийн гар утас байсан. 400.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42 хуудас/

- Хохирогч Ш.Түмэндэмбэрэлээр хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “3 дугаар зураг дээр байгаа хүүхэд өндөр хүүхэдтэй нь их адилхан хүүхэд байна” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 38-40/

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 45 хуудас/

Насанд хүрээгүй сэжигтэн Н.Анхлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн:

... эмийн санд ороод Түвшинсанаа гаръя гээд байхаар нь гартал касс дээр нь ягаан гэртэй утас байна. Хажууд нь байгаа эгчийг гарахаар хоёуулаа оръё. Би саатуулж байх хооронд чи авчихаарай гэхээр нь за гэж хэлээд буцаад орсон. Хажууд нь байсан эгч гарч явах үед Түвшинсанаа эмийн сангийн эгчээс баахан эм, витамин асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд касс дээр нь байх гар утсыг булааж аваад гарч зугтаасан. Самсунг галакси эс 4 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47/

4. Хохирогч Б.Болорын мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2015 оны 09 сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Мөнгөн завъяагийн ард талын аптек дотор даралтаа үзүүлээд сууж байх хооронд гаднаас улаан цамцтай 2 эрэгтэй хүүхэд орж ирээд эмийн санчаас мультвитамин байна уу гэж асуугаад хурдан гараад явсан. Би даралтаа үзүүлчээд гар утсаа хайсан чинь байхгүй байсан. Гар утсаа өөрийнхөө урд байсан тавиур дээр тавьсан байсан. Камер шүүгээд үзсэн чинь нөгөө 2 хүүхдийн нэг нь  миний цаад талаар ороод гар утсыг аваад гарч байгаа нь харагдсан. “Ай фоне 6” маркийн гар утас байсан. Би 2015 оны 05
дугаар сарын сүүлээр 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /2-р хх-
ийн 106 хуудас/

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Болорын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-н 94, 96/

-“... эмийн сангийн лангуу хэсэг харагдах бөгөөд лангууны ард талд цагаан өнгийн хувцастай ажилтан хохирогч Болорт үйлчилж байх бөгөөд Болор нь лангуу тулж зогсож байх үед гаднаас улаан өнгийн цамцтай бараан өнгийн өмд гуталтай 15-16 орчим насны 2 эрэгтэй хүүхэд орж ирж байна. Эхний орж ирсэн улаан өнгийн цамцтай залуу Болорын зүүн гар талд очиж зогсоод цаад талаас нь нэг зүйл гартаа барин гарч байна. Араас нь сүүлд орж ирсэн улаан өнгийн цамцтай залуу гараад явж байна” гэх камерийн бичлэгт үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 101-102/

- эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 103/

- эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 107 хуудас/

... 2015 оны 09 сарын 13-ны өдөр Түвшинсанаа бид 2 вакус авч уух гээд Мөнгөн завъяагийн ард талын эмийн сан руу орсон. Тэнд эмийн санч, бас нэг эгч даралтаа үзүүлээд сууж байсан. Түвшинсанаа би нөгөө талд нь гараад үйлчлүүлж байгаа эгчийн анхаарлыг сарниулая чи нөгөө талаас гар утсыг авчих гэсэн. Тэгэхээр нь би даралтаа үзүүлж байсан эгчийн зүүн талаар очоод харсан чинь ширээний доод тавцан дээр ай фоне 6 маркийн гар утсаа доошоо харуулаад тавьчихсан байсан. Тэгээд би аваад халаасандаа хийгээд шууд гараад явсан гэх мэдүүлэг /2-р хх-н 112/

5. Хохирогч Ч.Чимэдсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 05 сарын 03-ны өдөр Өгөөмөр захын автоэкспо худалдааны төв дэх лангуун дээрээ байж байтал 2 залуу орж ирээд машины үнэртүүлэгч задалж үзээд байсан. Орж ирэхэд нь би бараа захиалаад утсаар ярьж байсан. Бараа үзье гээд байхаар нь гар утсаа арын лангуу дээр нөгөө талын хананд өлгөөтэй бараагаа үзүүлж байтал бас нэг хүн ороод иртэл нөгөө 2 гялс гүйгээд гарахаар нь юу билээ гэж бодоод гар утсаа хартал байхгүй байсан. Гүйж гараад өөрийн дугааруудруу залгахад шууд салгасан холбогдох боломжгүй байсан. Самсунг Е-5 маркийн гар утас 2015 оны 6
дугаар сард тэди төвөөс 650.000 төгрөгөөр авч байсан" мэдүүлэг /2-р хх-ийн 197/

- хохирогч Ч.Чимэдсүрэнгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 190/

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 198/

Сэжигтэн Н.Анхлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2017 оны 05 сарын 03-ны өдөр Түвшинсанаагийн хамт Автоэкспо гэх газар руу ороод машины жижиг гоёл чимэглэл асуусан. Түвшинсанаа халхалаад би гар утас аваад халаасандаа хийгээд гараад зугтаасан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202/

6. Хохирогч Д.Отгонзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2017 оны 05 сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим Нарантуул захын жимсний бөөний цэг дээрээ сууж байтал 2 залуу орж ирээд жимсний үнэ асуугаад байсан. Грушк үнийг хэлж байсан. Би помидор дууссан байхаар нь авчрах гээд агуулах руугаа ороод гараад иртэл нөгөө 2 залуу байхгүй болсон байсан. Би павилон дотроо суугаад утсаа авах гэтэл байхгүй байсан. Би павилоноос гарахдаа утсаараа интернет орж байсан юм. Тэгээд орж ирэнгүүтээ утсаа хартал байхгүй байхаар нь камер шүүхэд орж ирсэн 2 залуугийн хар хувцастай нь миний утсыг бариад унтрааж байгаа бололтой гүйж байсан. Манай нөхөр 1.100.000 төгрөгөөр худалдаж авч надад өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/

- хохирогч Д.Отгонзаяагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 217/

- эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 223/

2017 оны 05 сарын 07-ны өдөр 15 цагийн орчим Түвшинсанаатай хамт Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт байрлах жимсний хэсэгт байрлах павилон дотор орсон. Ах эгч 2 байсан. Жимсний үнэ асууж байтал тэнд басан эгч тамхи асаагаад цаашаа явах хооронд нь би  тусгаарласан жижиг өрөөний ширээн дээр байсан гар утсыг цонхоор нь аваад бид 2 гараад явсан. Самсунг эс 7 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/

7. Хохирогч Н.Нямбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2016 оны 08 сарын 12-ны өдөр 25-р эмийн сангийн баруун талын автобусны  буудал дээр явж байсан чинь өөдөөс 4 банди, 1 охин ирээд нэг нь намайг дэгээдсэн. Тэгээд би тоогоогүй явж байхад намайг дэгээдсэн банди нь дуудаад чи уурлаад байгаа юм уу гэсэн. Үгүй гэж хэлээд явах гэхэд урдаас 1 нь гарч ирээд хоёулаа танилцах уу гэхээр нь үгүй гээд орох гэсэн чинь танай урд талын байрны нэг хүүхэд манай дүүг зодсон байна гэж хэлсэн. Чи энэ хавихныг сайн мэдэх үү гэхээр нь танихгүй гэсэн чинь надтай цуг явах уу гээд намайг эвхсэн жижиг хутга гаргаж ирээд чи хашгараад хэрэггүй. Зүгээр дагаад яв гэсэн. Тэгээд Улаанбаатар паласын хажуугийн блокон хашаа руу орсон. Тэнд 2 нь байсан. Тэгээд миний цүнхэнд байсан пүүз, модемыг аваад чи наанаа сууж бай. Эргээд ирнэ гэж хэлээд явсан. Миний эд зүйлийг 3 банди ирээд анх намайг дэгдээсэн улаан биеийн тамирын цамцтай нь дээрэмдсэн. Тэр нөгөө хоёрыгоо явж бай гээд явуулсан байсан. Хар цамцтай явж байсан нь миний гэдсэнд хутгыг нь дэлгээгүй тонгорог маягийн хутга гаргаж ирээд тулгаж байсан. Тэгэхдээ чи хашгарч болохгүй шүү гээд байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 240/

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 236, 242/

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 241 хуудас/

- Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /З-р хх-ийн 40-41

хуудас/

Насанд хүрээгүй сэжигтэн Х.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Түвшинсанаа, Есөн-Эрдэнэ бид 3 күкшию таврын хажуу талаар дээшээ өгсөж байтал хохирогч урд алхаж байсан. Бид 3 дагаж явж байгаад Улаанбаатар паласын ар талын  байрны үүднээс дуудаж уулзаад ар талын хашааруу дагуулаад орсон. Тэгээд Эрка цүнхийг нь үзээд пүүзийг нь харчихаад яриад байсан. Би түрүүлээд яваад өгсөн. Ардаас Түвшинсанаа цамцыг нь өмссөн, Эрка цүнхэн дотор нь байсан цоо шинэ хайрцагтай пүүзийг нь авчихсан хүрээд ирсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 244-245/         

          8. Хохирогч О.Чинбишрэлтийн мөрдөн байцаалтанд өгсөн:

          ... 2016 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чинхүслэн, Бат-Эрдэнэ нартай кино үзчээд гэр рүүгээ явж байсан. ... Эрка гэх залуу нь халаасандаа байгаа бүх зүйлээ гаргаад ир дараа нь нэгжээд үзэхэд юм гарч ирвэл ална шүү гээд халааснаасаа хутга гаргаж ирсэн. Тэгээд ЛЖ-2 маркийн мэдрэгчтэй утас, 96213235 гэсэн дугаартай дээрэмдсэн. Харин манай Бат-Эрдэнээс самсунг эс-4 маркийн гар утас цагаан өнгийн 23 гэсэн бичиглэлтэй подвалк, манай дүү Чинхүслэнгээс шинээр нь авсан найк брендийн пүүзийг авсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 43-44/

          Насанд хүрээгүй хохирогч О.Чинхүслэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

          ..Хөхөрч гэмтсэн зүйл байхгүй. Гэхдээ зөндөө зодсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэр оройдоо л өмссөн шинэ пүүз байсан ба хятадаас аав авчирч өгсөн шинэ даавуун пүүз байсан юм. Би пүүзээ 80.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо олдвол пүүзээ авахгүй шинийг авмаар байна гэх мэдүүлэг /З-р хх-ийн 47-48/

          Насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

          ...Цагаан өнгийн энгэртээ Буллс 23 гэсэн англи бичиглэлтэй подвалк байсан ба сүүлд таниулах ажиллагааны зурган дээр тэр Есөн-Эрдэнэ буюу Данхар Эрка өмссөн байсан. Подвалкаа үнэлэхгүй гар утсаа үнэлнэ гэх мэдүүлэг /З-р хх-ийн 51-52/

- Эд зүйлийн үнэлгээ /З-р хх-ийн 53/

- хохирогч О.Чинбишрэлтээр хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны

“сэжигтэн Э.Т, Х.Гансүх, А.Есөн-Эрдэнэ нарын  болон хэрэгт хамааралгүй 6 хүний нийт 9 ширхэг гэрэл зургийг бичгийн цаасан дээр 1-9 хүртэл дугаарлаж хохирогчийг оруулав. Надад хутга тулган биднийг зодож, дээрэмдсэн хүмүүс 6, 7, 8 дугаар дээр байгаа гурван эрэгтэй мөн байна. 6 дугаартай нь өөрийгөө Эрка гэж нэрлэж байсан. царайгаар нь таниж байна. Зургэн дээр хальт цухуйж байгаа баруун гарны шивээсээр нь таньж байна. Гуравуулаа тэр бид хэдийг зодож, дээрэмддэг өдрөө баруун гаран дээрээ шивээс хийлгэсэн гэж байсан. 2 ч удаа тааралдаж зодуулсан болхоор царайгаар нь сайн таниж байна” гэх тэмдэглэл /З-р хх-ийн 40-41/

Насанд хүрээгүй сэжигтэн А.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 11-ний өдөр Түвшинсанаа, Гансүх бид 3 шивээс хийлгээд тэр нь орой 12 цаг гээд дууссан. Бид 3 циркийн тэндээс гараад Сансар орох гээд явж байхад Чингис хаан зочид буудлын урд талд зам дэзр гурван үл таних хүүхэдтэй тааралдсан. Намайг бөөлжиж байтал Гансүх Санаа 2 энэ хүүхдүүд чамайг шоолоод байна ш дээ" гэж хэлсэн. Тэгхээр нь би очоод маргалдсан ба маргалдаж байгаад тэр гураваас LG j-2 маркийн гар утас болон Самсунг S-4 маркийн гар утас мөн цагаан өнгийн подволк, саарал өнгийн гутал ззргийг нь өгчих гээд авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-14/

9. Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2016 оны 08 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Энэрэл хотхоны хажууд явж байхад 3 залуу юм асууя гэж дуудсан. ... тэгээд 61 дүгээр цэцэрлэгийн хойшоо дагуулж яваад нүдний доороо мэнгэтэй ах нь надруу хутга гаргаж ирээд харуулаад наанаа хүлээж бай ардаас дагах юм бол хохино шүү гэж байсан. Тэр хооронд нөгөө 2 нь миний дугуйг аваад зугтаасан байсан. Эвхэгддэг хутга байсан ба би тэр хутгийг нь нээх их сайн анзаараагүй болохоор яг ямар хутга байсан болохыг мэдэхгүй байна. Би унадаг дугуйгаа 2015 оны 5 сард 850.000 төгрөгөөр шинээр худалдаж авсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73 хуудас/

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 66/

- хохирогч Ц.Мөнхнарангаар хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны

“сэжигтэн Э.Т, Х.Гансүх, А.Есөн-Эрдэнэ нарын болон хэрэгт хамааралгүй 6 хүний нийт 9 зургийг бичгийн цаасан дээр гурван эгнээгээр байрлуулан 1-9 хүртэл дугаарлан нааж хохирогчийг оруулав. Надад хутга тулган унадаг дугуйг дээрэмдсэн хүүхдүүд 3, 4, 8 дугаартай хүүхдүүд мөн байна. 3 дугаартай нь намайг барьж аваад цэцэрлэгт аваачиж нэгжсэн, миний дугуйг анх авч унасан. 4 дугаартай нь манай найзыг хөөгөөд барьж чадалгүй буцаад ирсэн. 8 дугаартай нь явахдаа надад хутга тулгаад наанаа байж бай араас дагах юм бол хохино шүү гэж байсан” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 69-70/

- Эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 74/

2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 13-аас 14-н цагийн орчим Гансүх Түвшинсанаа бид 3 үүрч явсан цүнхээ Төв усан бассейны тэнд байх нэг шийтний тэнд бутан доор нууж тавиад Сансарлуу явсан. Тэгээд явж байгаад Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байран дунд явж байтал урд 2 нь дугуй унасан, нэг нь алхсан гурван банди явж байсан. Тэгсэн тэр алхаж байсан хүүхэд нь салаад яваад өгсөн ба 2 дугутай хүүхэд нь дээшээгээ замаа дагаад явсан. Би араас нь явж очоод нэг дугуйтай хүүхдийг нь барьж авсан. Нөгөө бандийг нь Гансүх Санаа 2 дуудсан чинь тэр хүүхэд нь зугтаасан. Нөгөө хүүхдийн унадаг дугуйг нь би аваад ганц уначихая гэж хэлээд унасан. Гансүх нөгөө дугуйны эзэн хүүхдийг цэцэрлэгийн арагшаа авч ороод ямар нэгэн зүйл ярьсан. Санаа бид 2 цэцэрлэгийн урд дугуйг нь ээлжилэн унаад байж байтал Гансүх хүрч ирээд явая гэж хэлсэн. Нөгөө хүүхэд чинь яасан бэ гэхэд тэнд сууж байгаа явъя гэж Гансүх хариулсан. Тэгхээр бид 3 дугуйн дээр нь сундалдаж суугаад тэндээс Төв байссейнруу яваад тэндээс цүнхээ аваад захруу явсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-14/

10. Насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 11-ний өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 49-р байрны гадна сандал дээр сууж байхад үл таних 2 залуу ирээд яриа өдөөд байсан. миний бие тааруу байсан учир нэг их юм дуугарахгүй байсан чинь ямар их хэгжүүн бацаан бэ? Дошин дээр ирчихээд ийм ааш гаргаад байх болохгүй гэснээ нэг  залуу нь бор иштэй хутга гаргаж ирээд энийг чамд дүрчихнэ шүү гэхээр нь  би босоод явах гэхэд миний 2 талаас намайг хүзүүгээр тэвэрч аваад орц руу дагуулж ороод 5 давхарт гараад хутга гаргадаг залуу нь чамд мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь нэгжээд гарвал ална шүү гэж хэлээд цээжрүү 2 удаа гараараа цохиод халаас нэгжээд арын халааснаас 20.000 төгрөг, урд халааснаас лж жи плекс маркийн гар утас зэргийг аваад мөнгийг нь кармаалаад утсыг нөгөө найздаа өгөөд намайг доошоо суугаад булан руу хар. Үгүй бол дүрчихнэ шүү. 3 см дүрэхэд хууль үйлчилдэггүй юм шүү гэхээр нь би айгаад хэлснээр нь суусан. Лж жи плекс маркийн хар өнгийн гадуураа хар өнгийн резинэн гэртээ гар утсыг дээрэмдсэн. Би тус гар утсаа 1 сарын өмнө 280.000 төгрөгөөр авч байсан одоо тус үнээрээ үнэлнэ. Хутга гаргадаг залуу 175 см орчим өндөртэй, улаан өнгийн чикаго гэж англиар бичсэн цамцтай, бор царайтай , нөгөө залуу нь 175 см орчим өндөртэй саарал өнгийн коршокон малгайтай саарал өнгийн бэлтгэлийн цамцтай байсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 102 хуудас /

- сэжигтэн А.Есөн-Эрдэнийн ээж Х.Ичинхорлоогын гаргаж өгсөн самсунг галакси эс 4 маркийн гар утсыг хохирогч Э.Хонгорт хүлээлгэн өгсөн эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 96/

- хохирогч Э.Хонгороор хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “сэжигтэн А.Есөн-Эрдэнэтэй гадаад төрхөөрөө төстэй 8 ширхэг зургийг бичгийн цаасан дээр А.Есөн-Эрдэнийн зургийг оруулан 3 эгнээгээр байрлуулж дугаарлан хохирогчийг оруулав. Миний мөнгө болон гар утсыг авч явсан хүмүүс нь 4 дугаар дээр байгаа хүүхдийг хараад шууд таниж байна. Нилээд бор царайтай байсан чинь цайгаад сахлаа авсан байна” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 97-98/

- Эд зүйлийн үнэлгээ /З-р хх-ийн 104/

2016 оны 08 сарын 11-ний өдөр найз Түвшинсанаатай Модны хоёрын тэнд байдаг 96 дугаар сургуулийн арын байрны гадаа сууж байсан чинь нэг залуу сууж байхаар нь очоод чи энэ хавийнх юм уу гэсэн чинь биш гэхээр нь юу хийж байгаа юм бэ гэсэн чинь найзтайгаа уулзах гэж байна гэхээр нь тэр залууг нааш ир гээд орц руу дагуулж ороод дээд давхарт гараад мөнгө байна уу гэсэн чинь байхгүй гэсэн. Нэгжээд гарвал яах юм бэ гэсэн чинь 20.000 төгрөг гаргаад надад өгөхөөр нь би аваад кармайлсан. Түвшинсанаа гар утсаа өгч бай үзэе гэж аваад бид 2 тэр залууг байж бай гэж хэлээд гараад явсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 107-108/

11. Насанд хүрээгүй хохирогч У.Баярбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2015 оны 05 сарын 13-ны өдөр хичээлээ тараад ХУД-ийн 120 мянгатын 6-р байрнд байх гэртээ орох гээд орцруугаа ороход миний араас дагаж орж ирээд дарж газар унагасан. 2 хүүхэд байсан ба нэг нь хагарсан шил бариад утсаа өг, өгөхгүй бол ална шүү гэсэн. Намайг орилход миний амыг дараад зэрэг зэрэг халаас ухаж байгаад миний өмсөж явсан женсэн өмдний зүүн талын халаасанд байсан самсунг эс-3 маркийн хар өнгийн гадартай гар утсыг дээрэмдэн аваад орцноос гарч зугтаасан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 154-155/

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 146/

- сэжигтэн У.Бат-Эрдэнийн төрсөн эх Уранбилэгээс хар өнгийн самсунг галакси эс 3 маркийн гар утсыг хураан авсан эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 152/

- хохирогч У.Баярбилэгт самсунг галакси эс 3 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 152/

- хохирогч У.Баярбилэгээр зургаар таньж олуулсан тухай “яллагдагч У.Бат-Эрдэнэ, Э.Т нарын болон үл таних нас ойролцоо 4 эрэгтэй хүний цээж зургийн хамт 1-7 гэж дугаарлан нааж У.Бат-Эрдэнийн зургийг 4, Э.Тгийн зургийг 1 гэж дугаарлан байрлуулаж таниулах ажиллагааг эхлэв. Энэ зураг дээрх 1 болон 4 дэх зураг дахь ах намайг орцруугаа орж байхад араас орж ирээд газар унагаагаад хоолойнд хагарсан пивоны шил тулгаад миний баруун гарыг татаж байгаад кармаанаас утсыг маань аваад явсан. Тухайн үед царайг нь сайн харж авсан учраас таньж байна” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 153/

2015 оны 05 сарын 13-ны өдөр Түвшинсанаатай ХУД-ийн 52 дугаар сургуулийн хажууд явж байтал Түвшинсанаа энэ хүүхдэд утас байна хоёулаа дагаад явъя гээд дагаад явж байхад нэг байрны орц руу орчихсон. Түвшинсанаа газраас пивоны шил хагалаад цуг ороё гэсэн. Тэгээд араас нь орсон. Түвшинсанаа надад хандаж амыг нь таглаад гарыг нь бариад байж бай гэсэн. Би амыг нь дараад гарыг нь барьж байсан чинь Түвшинсанаа утсыг нь авах гээд кармаруу нь гараа хийх гэхэд нөгөө хүүхэд эсэргүүцсэн. Түвшинсанаа  нурууны хэсэгт нь утсаа өг гээд цохьсон. Кармаруу нь гараа хийгээд утсыг нь авчихсан. Тэгээд гараад гүйсэн. Самсунг эс 3 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 159-160/

12. Насанд хүрээгүй хохирогч Э.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 05 сарын 14-ний өдрийн 14 цагийн үед хичээлээ тараад өөрийн амьдардаг байрны орц руу ортол араас үл таних 2 залуу орж ирээд цагаан эрээн куртик өмссөн залуу нь архины хагархай шил барьчихсан байснаа тухайн гартаа барьсан байсан хагархай шилээ миний гэдэсрүү чиглүүлээд утсаа өг гэж хэлсэн. Тэр үед нь би айсандаа өөрийн ай фоне 4 маркийн хар өнгийн гадуураа хар өнгийн хуванцар гэртэй утсаа өмднийхөө халааснаасаа гаргаж өгсөн. Нөгөө залуу нь бас гартаа төмөр барьчихсан цохино шүү гээд айлгаад байсан. ...Сүхбаатар дүүргийн цагдаагаас манай ээж рүү залгаад намайг дээрэмдсэн 2 хүнийг барьсан гэсэн ба цагдаа дээр ирээд тухайн 2 хүний зургийг харахад мөн байсан гэх мэдүүлэг/З-р хх-ийн 179 хуудас/

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 175/

- “сэжигтэн У.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уранбилэгээс хар өнгийн ай фоне 4 маркийн гар утсыг хүлээн авсан” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 176/

- хохирогч Э.Ариунболдоор хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “яллагдагч У.Бат-Эрдэнэ, Э.Т нарын болон үл таних нас ойролцоо 5 эрэгтэй хүний цээж зургийн хамт 1-7 гэж дугаарлан нааж У.Бат-Эрдэнийн зургийг 5, Э.Тгийн зургийг 3 гэж дугаарлан хохирогчид үзүүлэв. Энэ зураг дээрх 5 болон 3 гэж дугаарласан хүмүүс намайг орцруугаа орж байхад хагарсан архины шилийг миний цээж хэсэгт тулгасан. Ай фоне 4 маркийн гар утсыг шар царайтай 5 дугаартай хүнд өгсөн” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 177/

- эд зүйлийн үнэлгээ /З-р хх-ийн180 хуудас/

Насанд хүрээгүй сэжигтэн У.Бат-Эрдэнийн ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 05 сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 38 дугаар байрны орцонд Э.Ариунболдыг бусадтай бүлэглэн архины хагархай шил хоолойнд нь тулган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг Э.Тгийн хамтаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 183/

13. Хохирогч У.Бямбадаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 09 сарын 14-ний өдөр Асайт худалдааны дэлгүүрт худалдагчаар зогсож байхад 12 цагийн үед 2 хүүхэд орж ирээд юм авна гээд тооцоогоо хийх гэсэн чинь мөнгө нь хүрэхгүй байна гээд гараад мөнгө аваад ирнэ гээд хоёулаа гарсан. Удалгүй орж ирээд жижиг банди нь пивоны лангууны урд, өндөр банди нь кассны урд зогсож байсан. Жижиг банди нь пивоны үнэ асууя гээд намайг дуудхаар нь би очсон. Очоод үнийг нь хэлж өгөөд эргээд хартал нөгөө өндөр банди нь лангуу руу тонгойж гараа оруулж байх шиг харагдсан. Хөөе гээд орилтол гаранд нь миний утас байсан. Тэр банди гараад зугтсан. Би араас нь гарч гүйгээд гүйцээгүй. Тэгээд би дэлгүүртээ орж ирээд үзэхэд миний айфон голд маркийн 2015 оны 05 дугаар сард эгч Халиунаагийн нэр дээр лизингээр 999.000 төгрөгөөр авч байсан гар утсыг минь аваад зугтаачихсан байсан гэх мэдүүлэг /З-р хх-ийн 243-244/

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3-р хх-ийн 233-235/

- хохирогч У.Бямбадаваагаар хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “сэжигтэн Н.Анхлхагватай гадаад төрхөөрөө төстэй 8 хүний зургийг бичгийн цаасан дээр Н.Анхлхагвын зургийг оруулан 1-9 гэж дугаарлан хохирогчийг оруулав. 3 дугаар дээр байгаа зураг хулгай хийсэн 2 хүүхдийн нэг нь мөн байна. Онигор нүдтэй, шар царайтай хүүхэд байсан. Би нүдийг нь хараад шууд таньж байна” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 239-241/

- Эд зүйлийн үнэлгээ /З-р хх-ийн 246/

- Т.Халиунаагийн ай фоне 6 маркийн гар утасны баталгааны хуудас, гэрээний

хувь /З-р хх-ийн 247-249/

14. Хохирогч М.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 05 сарын 07ны өдөр Фила дэлгүүрт ажиллаж байхад 2 туранхай өндөр залуу орж ирээд фила брендийн 40 размерийн пүүзийг өмсөж үзээд багадаад байна арай том байна уу гэхээр нь би агуулах руу орж 41 размерийн пүүзийг авч ирж өгөхөд таарч байна. Цагаан өнгөнөөс нь үзье гэхээр нь би агуулах орж цагаан өнгийн пүүз аваад ирэхэд нөгөө 2 залуу алга болсон, хөх өнгийн пүүзийг хулгайлаад аваад явсан байсан. Камер шүүгээд үзэхэд хулгайлж байгаа бичлэг нь байсан. Би араас нь гүйгээд гарсан боловч таксинд суугаад зугтаачихсан. Пүүзийг буцааж авсан, аймар өмсөөд хуучин болгочихосн байна. Би хохиролоо нэхэмжилж авмаар байна. Уг филагийн пүүзийг буцааж зарж болохгүй болчихсон болохоор 370.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 27/

- хохирогч М.Ууганцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зураг /4-р хх-ийн 18-19/

- сэжигтэн Н.Анхлхагваас фила брендийн 41 размерийн хөх өнгийн пүүзийг эд

мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 22/

- Н.Анхлхагваас фила брендийн 41 размерийн хөх өнгийн пүүзийг түр хураан авч М.Ууганцэцэгт хүлээлгэн өгсөн эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-ийн 23-24/

- Фила брендийн пүүз 350.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 28/

Гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

... пүүзний дэлгүүрийн худалдагч Ууганцэцэг надруу залгаад 2 хүүхэд орж ирээд 370.000 төгрөгөөр зарагдаж байсан пүүз хулгайлаад явчихсан байна гэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд 2017 оны 05 сарын 07-ны өдрийн 14 цаг 50 минутанд 2 хүүхэд пүүз сонирхож байгаад худалдагчийг агуулах руу орох хооронд цүнхэндээ хийгээд хулгайлаад аваад гарч байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 29-30/

2017 оны 05 сарын 07-ны өдөр Түвшинсанаатай 120 мянгатын писинд тоглож байгаад гараад тэмий тэний гээд Хоме плаза руу орсон. Юм үзэж явж байхад пүүз зардаг дэлгүүрт орсон. Бид 2 фила брендийн хосоор нь өмсөж үзье гээд худалдагчаас пүүзийг авч өмсөж үзсэн. Тэгээд нэг размер том байна уу гэхэд худалдагч за гээд гараад явсан. Тэгээд 42 размерийнхийг авчирч өгсөн. Тэгэхээр нь би цагаан өнгийн 42 размерийнхаас өгчих гэхэд худалдагч за гэж хэлээд гараад явсан. Худалдагч нь байхгүй хойгуур өмсөж үзэж байсан пүүзийг цүнхэндээ хийхэд худалдагч ирэхгүй байхаар нь бид 2 шууд гараад явчихсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35-37/

          15. Хохирогч Г.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

          ХУД-ийн 4-р хороо Вива сити хороололд Тана хими цэвэрлэгээ ажилуулдаг бөгөөд 2017 оны 04 сарын 25-ны өдөр утсаар яриад зогсож байхад 20 орчим насны 2 залуу орж ирээд хувцас хими цэвэрлэгээнд өгөх гэсэн юм хэдэн төгрөг болох талаар асуусан бөгөөд би самсунг жи 2 прайм маркийн утсаар ярихаа зогсоож лангууны дор хийгээд тооны машин авах гээд арын өрөөрүү ороод ирэхэд нөгөө 2 залуу явчихсан байсан бөгөөд ямар учиртай ийм хурдан гардаг билээ гээд утасаа авах гэтэл байхгүй байсан. Алтлаг шар өнгийн самсунг жи 2 прайм маркийн гар утас байсан. 2017 оны 03 сарын 20-нд 360.000 төгрөгөөр худалдан авч байсан юмаа гэх мэдүүлэг /4-р хх-ийн 68/

          - хохирогч Г.Уламбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4- хх-н 58/

- О.Амарзаяагаас алтлаг шар өнгийн самсунг жи 2 прайм маркийн гар утсыг хураан авсан эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 64/

- Г.Уламбаярт алтлаг шаргал өнгийн 355623089355614, 355624089355612 имей дугаартай самсунг жи 2 прайм маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх-ийн 65/

- Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 71 хуудас/

2017 оны 04 сарын 25-ны өдөр Түвшинсанаатай хамт Хүннү молл худалдааны төвөөр явж хулгай хийх гэсэн боловч боломж олдоогүй. Гараад Вива сити хороолол руу яваад дэлгүүрүүдээр ороход хулгайлчих зүйл байгаагүй учир Тана хими цэвэрлэгээний газар ороход хүн нь утсаар ярьж байгаад утсаа лангуун доороо хийсэн. Түвшинсанаа бид 2 тэр эгчээс хувцам хими цэвэрлэгээнд өгөхөд хэдэн төгрөг болох талаар асуухад  нөгөө эгч тооны машин авч ирэх гээд арын өрөөрүү орох үед нь би лангуу руу тонгойгоод самсунг жи 2 прайм маркийн гар утсыг аваад шууд гараад явсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 78/

            -шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би наиз Бат-Эрдэнэ, Гансугар нартай хамт явж байгаад Гансугараас салаад Бат-Эрдэнийн хамт Сүхбаатар дүүргийн 5-р хороо Өгөөж ХХК-ийн урд талд 11 настай Хосжаргал гэж хүүхдийг ганцаараа явж байхаар нь Бат-Эрдэнэ хагархай шил тулгаж айлгаж байгаад би гар утсыг нь авсан. Утсаа Монтел дээр аваачин зарсан.

2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 хороо 120 мянгатын 6 дугаар байрны 3-р орцонд Баярбилэг гэж хүүхдэд би архины хагархай шил
тулгаж айлгаж байгаад гар утсыг нь Бат-Эрдэнийн хамт авсан бөгөөд самсунг эс 3
гар утас байсан.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хороо 38-р байрны орцонд Ариунболд гэж хүүхдэд Бат-Эрдэнэ шил тулгаж айлган би утсыг нь авсан. Ай-фоне-4 гар утас байсан байхаа.

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо Кибер  интернет тоглоомын газарт тоглож байсан хүний халааснаас гар утас болон түрийвчтэй мөнгө доллар авсан. Гар утас нь Прада гар утас байсан ба 10 евро болон доллар мөн бэлэн 80,000 төгрөг байсан.

2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Газарчингийн автобусны буудлын хойд талд хүнсний дэлгүүрээс Бямбадагва гэж хүний ай-фоне-6 гоолд rap утсыг Анхлхагвын хамт хулгайлсан. Утсаа Монтел дээр аваачин зарсан.

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо 73 дугаар байрны Арвижих халиун эмийн сангаас Анхлхагватай хамт Түмэндэмбэрэл гэх хүний самсунг галакси эс-4 гар утас авсан. Утсаа яасан болохоо одоо санахгүй байна.

2016 оны 08 дугаар сарын 1-ний өдөр Есөн-Эрдэнэ, Гансүх нартай Эрик гэх хүүхдийн ай-фоне-5 эс гар утас болон өмсөж явсан бэлтгэлийн цамцыг нь авсан.  Цамцыг нь би өмсөж байгаад баригдах үедээ буцаан өгсөн. Утсыг нь Сансарт ломбарданд тавиад алдсан.

2016 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Есөн-Эрдэнэ, Гансүх нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 1-р хороо Чингис зочид буудлын хажууд Чинбишрэлт гэх хүүхдийг 2 дүүгийнх нь хамт явж байхаар нь барьж авч дээрэмдсэн. Утас, пүүз авсан санагдаж байна. Одоо авсан утсаа сайн санахгүй байиа.

2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Есөн-Эрдэнэ, Гансүх нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 3-р хороонд Мөнхнаран гэх хүүхэд унадаг дугуй унаад явж байхаар нь дугуйг нь аваад Нарантуул зах дээр зарсан. Мөнгөөр нь буудалд орж хоноод дууссан.

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хороо 49 дүгээр байрны орцон дотор Хонгор гэх хүүхдийн гар утсыг дээрэмдсэн. Тухайн үед Есөн-Эрдэнэ бид 2 байсан. Утас нь Лж маркийн гар утас байсан.

2016   оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо Колорида төвийн орчим Эрхэм, Энхбаяр гэж 2 хүүхдийг дээрэмдсэн асуудал дээр бол би
хамаагүй. Би тэр хэд дээр очоогүй бөгөөд Есөн-Эрдэнэ, Гансүх 2 дээрэмдсэн. Би баруун 4-н зам дээр байдаг Хайрын төгөл гэдэг газар суугаад юм яриж байсан бөгөөд
Гансүх, Есөн-Эрдэнэ нар нь хамт сууж байгаад гэнэт яваад өгсөн тэгээд буцаж ирэхдээ гартаа гитар пицца барьчихсан ирсэн бөгөөд бараг 1 цаг гаран байж
байгаад ирсэн юм. Уг хэрэг дээр би хэрэг хийж байгааг мэдээчгүй.

2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо
Мөнгөнзавъяа төвийн хойд талын 100 наст эмийн сангаас гар утас хулгайлсан бөгөөд
ай-фоне-6 гоолд маркийн гар утас байсан бөгөөд утсыг Анхлхагватай хамт авсан ба
Монтел дээр аваачин зарсан.    

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хороо Чингэлтэй 1-381-б тоотод найз Үүрийнтуяа гэж охины гэрт нь байхдаа ээж болон дүүгийнх нь жи-7 маркийн rap утсыг нь авсан. Утсыг нь Саппоро болон 7 буудалд зарсан.

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Автоэкспо төвийн 28 дугаар павилонооос Анхлхагватай хамт Чимэдсүрэн гэж хүний самсунг Е-5 маркийн гар утсыг хулгайлсан. Утсаа Анхлхагва Билгүүнээ гэж хүнд өгсөн.

2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын жимсний бөөний төв дотор Анхлхагватай хамт самсунг эс-7 гap утас хулгайлсан. Утсыг Анхлхагва аваад явсан.

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 6-р
хороо Улаанбаатар паласын орчим нэг залуугийн хайрцагтай шинэ гутал болон цамц, цүнхийг нь Есөн-Эрдэнэ, Гансүх бид 3 дээрэмдсэн бөгөөд гутлыг нь Есөн-Эрдэнэ, харин цамцыг нь би авсан. Цүнхийг нь Есөн-Эрдэнэ нь л авсан.

2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14 цагт Хан-Уул дүүргийн 17-р хороо Хоме плазагийн дотроос Фила маркийн пүүзийг хулгайлсан бөгөөд пүүзийг Анхлхагва өмссөн.

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Тана угаалгын газарт иргэн  Уламбаярын самсунг жи  прайм-2  маркийн  гар утсыг Анхлхагватай хамт бүлэглэн хулгайлсан бөгөөд өөр үйлдсэн хэрэг байхгүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 163-165/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Тд холбогдох хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Эрхэмийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад найз Энхбаярын хамт Коларадо төвийн орчим явж байхад хойноос үл таних 2 залуу бид хоёрыг хүзүүнээс гараа оруулаад бариад авсан. Намайг хүзүүдсэн залуу халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэгт тулгаад аминдаа хайртай юу гэж асуухаар нь би хариулахгүй хутга барьж байсан гарнаас нь бариад эсэргүүцээд гараараа нөгөө гарыг нь барьж аваад ноцолдсон. Урд байсан Энхбаярыг сугадсан эрэгтэй ирж бид хоёрыг салгаад намайг харанхуй булан руу дуудсан. Намайг чи ямар их бадриун гар вэ гээд миний гэдэс рүү 2-3 удаа цохисон. Миний өмдний халаас руу гараа хийгээд байсан 34.500 төгрөгийг аваад өөрийнхөө халаасанд хийсэн. Нөгөө эрэгтэй нь гар утас байна уу гэж асуусан. Би ай фоне 5 маркийн гар утас байгаа гээд гаргаж ирсэн. Миний гар утасны дэлгэц хагархай байсан учир буцаагаад өгсөн. Энхбаярыг цааш нь дагуулаад харанхуй гудамж руу оруулсан. Тэгээд боож байгаад гэдэс рүү элэгдэж цохиж унагаад үүрч явсан гитар, барьж байсан 2 пицца, 1 пепси ундааг аваад цугтаагаад явсан.

... Есөн-Эрдэнэ, Гансүх нарын зургийг хараад шууд танилаа. Царай төрхийг нь  бол сайн тогтоосон. Эхлээд Есөн-Эрдэнэ нь жижиг хутга гаргаж ирээд айлгах гэхээр нь  би зууралдаад эсэргүүцсэн. Тэгсэн цаанаас Гансүх нь ирээд цаашаа дагуулж яваад дээрэмдсэн. Гансүх Есөн-Эрдэнийгээ бодвол арай махлаг юм байна лээ. гэх мэдүүлэг/З –р хх-ийн 128, 130/

- Хүнийг гэрэг зургаар таньж олуулах ажиллагааны “сэжигтэн А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нартай гадаад төрхөөрөө төстэй 7 ширхэг гэрэл зургийг бичгийн цаасан дээр А.Есөн-Эрдэнэ, Х.Гансүх нарын зургийг оруулан 3 эгнээгээр байрлуулж 1-9 хүртэл дугаарлаж хохирогчийг өрөөнд оруулав. Зурагнуудын 2 дугаар дээрх зураг нь А.Есөн-Эрдэнэ, 7 дугаар дээрх нь Х.Гансүх байна. Есөн-Эрдэнэ нь шөвгөр гонзгой царайтай, Гансүх нь махлагдуу бөөрөнхий царайтай байсан. Би царай төрхийг нь хараад шууд танилаа” гэх тэмдэглэл /З-р хх-ийн 122-124/

-Насанд хүрээгүй сэжигтэн А.Есөн-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2016 оны 08 сарын 12-ны шөнийн 1 цагийн орчим Гансүх бид 2 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын хойд талын Макс молл худалдааны төвийн  хойд талын солонгос хоолны газрын хашаанд 2 хүүхэд явж байхаар нь Гансүх дуудаад би нэг эрэгтэйг нь бариад авсан. Гитар үүрч явсан эрэгтэй нь хэгжүүрхээд байхаар нь би хутга гаргаж гэдэс рүү нь тулгаж байгаад Гансүхэд хутгаа өгсөн. Гансүх хутгыг аваад нөгөө эрэгтэйгийн гэдэс рүү нь тулгахад нөгөөдөх нь хутгаа далд хийчих гээд байхаар нь далд хийсэн. Нүдний шилтэй эрэгтэйгээс 34.000 төгрөг авсан. Гансүх гар утасыг нь авъя гэхээр нь би болиулсан. Би пицца, ундааг нь аваад явсан. Удалгүй Гансүх араас ирэхдээ гитарыг нь барьчихсан ирсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 137-138/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Эрхэм, Ж.Энхбаяр нарыг дээрэмдэх гэмт үйлдэлд шүүгдэгч Э.Т нь оролцоогүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

            Хавтаст хэргээс :

            -Э.Тгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /4-р хх-ийн 132-142/ зэргийг шинжлэн судлав.

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж шүүх үзэв.

Хохирогч, гэрч, насанд хүрээгүй сэжигтэн, насанд хүрээгүй яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хохирогч нарын алдагдасан эд зүйлсийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн талаар зөвлөлдөж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Б.Эрхэм, Ж.Энхбаяр нарыг дээрэмдэх гэмт үйлдэлд оролцосон болох нь хохирогч, насанд хүрээгүй сэжигтэн нарын мэдүүлэг, гэрэл зургаар хүнийг таниулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Тд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтээс уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т нь бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж давтан, бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Тд ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан гэмт хэрэг давтан үйлдсэн, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэх хүндэрүүлэх нөхцөл байдлууд нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болсон байх тул хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцож үзээгүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Тд ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулж, биечлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Тгийн цагдан хоригдсон 286 хоногийг ядлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Э.Т нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж хохирогч нарт хохирол учруулснаас тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоог нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээд тус бүрт хохиролыг тэнцүү хуваан ногдуулаж шүүгдэгч Э.Тд холбогдох хохиролыг гаргуулаж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Тгаас 499.500 төгрөг гаргуулж хохирогч У.Бямбадаваа /чв87082204/-д, 125.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Түмэндэмбэрэл /дк73040704/-д, 225.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрик /уа02260516/-д, 153.334 төгрөг гаргуулж хохирогч Чинбишрэлт /ух97020414/, Чинхүслэн /ух00272371/, Бат-Эрдэнэ /ка00312016/ нарт, 283.334 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхнаран /ук03262219/-д, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Болор /те93111904/-т, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Чимэдсүрэн /шг67010300/-д, 450.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Отгонзаяа /оа79070126/-д, 148.334 төгрөг гаргуулж хохирогч Н.Нямбат /уш98082371/-д, 185.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ууганцэцэг /уш97062621/-т тус тус олгож  шийдвэрлэлээ.

Харин гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлийг хохирогч Г.Хосжаргал /ух04302914/, У.Баярбилэг /уж04270950/, Э.Ариунболд /ум03240711/, Э.Хонгор /уш99071952/, Г.Уламбаяр /од72022002/ нарт мөрдөн байцаах ажиллагааны явцад хураан авч хүлээлгэн өгсөн байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн харицлагыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй байна.

            Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалаж шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирогч Б.Эрхэм, Ж.Энхбаяр нарын эд зүйлийг дээрэмдсэн гэх үйлдэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хэрсүү овогт Энхбатын Түвшинсанааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж давтан, бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Тг шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг долоон жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан долоон жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгийн цагдан хоригдсон хоёр зуун наян зургаа хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгаас

499.500 төгрөг гаргуулж хохирогч У.Бямбадаваа /чв87082204/-д,

125.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Түмэндэмбэрэл /дк73040704/-д,

225.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрик /уа02260516/-д,

153.334 төгрөг гаргуулж хохирогч Чинбишрэлт /ух97020414/, Чинхүслэн /ух00272371/, Бат-Эрдэнэ /ка00312016/ нарт,

283.334 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхнаран /ук03262219/-д,

500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Болор /те93111904/-т,

250.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Чимэдсүрэн /шг67010300/-д,

450.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Отгонзаяа /оа79070126/-д,

148.334 төгрөг гаргуулж хохирогч Н.Нямбат /уш98082371/-д,

185.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ууганцэцэг /уш97062621/-т тус тус олгож,

Хохирогч Г.Хосжаргал /ух04302914/, У.Баярбилэг /уж04270950/, Э.Ариунболд /ум03240711/, Э.Хонгор /уш99071952/, Г.Уламбаяр /од72022002/ нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

                                                ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ

                                                ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА