Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

Г.*******, Б.*******, У.*******,

О.******* нарт холбогдох эрүүгийн

хэргийн талаар         

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

          Прокурор                                                                                             Н.*******

          Шүүгдэгч/Хэнтий аймгийн сумаас онлайн/-р       Г.*******

                                                                                                                        Б.*******

                                                                                                                        У.*******

                                                                                                                        О.*******

          Шүүгдэгч  Г.гын өмгөөлөгч/ аймгаас онлайн/-р  Б.*******  

                                                                                                                        Н.*******

                                                                                                                        Д.*******

           /Өмнөговь аймгаас онлайн/-р                                                      И.*******

          Хохирогчийн өмгөөлөгч / аймгаас онлайн/-р                   Ж.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч Ж. нарын давж заалдах гомдлоор гийн *******, ын *******, гийн *******, гийн ******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 23 оны 01 дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн. 1964 оны 3 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн сумын дугаар // багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, регистрийн дугаар: ;

2. Монгол Улсын иргэн. 2000 оны 9 дүгээр сарын -ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн сумын 04 дүгээр // багийн дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай /Хэнтий аймгийн сумын 04 дүгээр // багийн дүгээр гудамжны тоотод амьдардаг/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын -ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, регистрийн дугаар: СК;                               

3. Монгол Улсын иргэн. 2000 оны дугаар сарын -ны өдөр Хэнтий аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн сумын 04 дүгээр // багийн 13 дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, /Хэнтий аймгийн сумын 04 дүгээр // багийн дүгээр гудамжны тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, регистрийн дугаар: ;                                    

4. Монгол Улсын иргэн. 2001 оны дүгээр сарын -ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн сумын 01 дүгээр // багийн Нийтийн дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын -ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, регистрийн дугаар: ;

Г.******* Б.*******, У.*******, О.******* нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.ыг улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй / улсын дугаартай, тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “ ” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.ын биед нь хутга тулган хүч хэрэглэж “ ” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, аймгаас аймаг, аймгаас аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан хотын чиглэлд иргэн Д.ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.*******, Б.*******, У.*******, О.******* нар нь Д.ын жолоодож явсан 33.290.5 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, Д.ыг аймгаас аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.ын биед нь хутга тулган хүч хэрэглэж биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг, мөн иргэн Д.ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.ын эзэмшлийн тоот банканд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж аймгийн сумын нутаг дэвсгэрт байрших буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг минутад 2.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.ын өмчлөлийн нийт 38.920.5 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг  хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт,

Г.*******, Б.*******, У.*******, О.******* нар нь бүлэглэн... иргэн  Д.ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн ... биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “...ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан иргэн Д.ыг алахыг завдсан, мөн Д.ын араас явж байсан  С., Д. нарыг аймгаас аймгийн чиглэлд явах засмал замын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хоёр хүн  араас нь машинтай дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар ярилцаж, Б.******* нь хутга гартаа унагаахгүйгээр бэхэлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С., Д. нарыг хүлээсэн, “ -” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С., Д. нар нь шууд очихоос болгоомжлон очилгүйгээр тээврийн хэрэгслийн гэрлээ унтраан зогссон тул тэднийг орхин явж иргэн Д., С., Д. нарыг буюу хоёр түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.-т заасан гэмт хэрэгт,

Г.******* нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.*******ийг хууран мэхэлж ыг хулгайлах гэмт хэрэгт хүүхдийг  татан оруулсан буюу Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

О.******* нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө хотын дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр 62/1 дүгээр байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.гийн өмчлөлийн улсын дугаартай “Hyundai sonata-5” маркийн саарал өнгөтэй 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарыг бүлэглэн зэвсэг хэрэглэн Д.ын улсын дугаартай “” маркийн  тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэх хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.-д заасан хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэргийг тус тус хэрэгсэхгүй  болгож,

2. Шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарыг аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

3. Шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарыг  Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүн хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.гыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******, У.*******, О.******* нарт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******, У.*******, О.******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

5. Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Г. гын үйлдсэн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч О.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй  болгож,

6. Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Б.*******, У.*******, О.******* нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус өршөөн хасаж,

7. Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар шүүгдэгч О.*******өд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

8. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг 2 дахин багасаж нийт эдлэх ялын хугацааг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

9. Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.*******, У.*******т Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

10. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд Хэнтий аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.гын цагдан хоригдсон 3 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч О.*******ийн  цагдан хоригдсон 394 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг тус тус 1 хоногийн зөрчих эрх хязгаарлах ялын  нэг хоногоор тооцож, тэдний эдлэх ялаас нь тус тус хасаж, шүүгдэгч О.******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн болохыг тогтоож,

. Шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар шүүгдэгч Г.*******д авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22 оны 01 дүгээр сарын -ны өдрийн захирамжаар шүүгдэгч О.*******өд авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100005301 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Г.*******, шүүгдэгч О.******* нарт буцаан олгож, шүүгдэгч Б.*******, У.******* нарт аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг, хохирогч Д.тай уулзахыг тус тус хориглож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******, У.******* нарт 22 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23736000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д., С., Д. нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах -ийн хяналтын камерын бичлэг бүхий  DVD 1 ширхэг, аймгийн сумын авто замын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, CD 1 ширхэг тус тус хэрэгт хавсаргаж, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 16х3 см урттай 1 ширхэг хутга, 25 см урттай хар өнгийн бариултай, бариул хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай 1 ширхэг хутга, 25.5 см урттай бариул хэсгийг хар хүрэн өнгийн модоор хийсэн хутга 1 ширхэг, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 9х2 см хэмжээтэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний чихний ээмэг 2 ширхэг, цайвар өнгийн төмөр хутга 1 ширхэг, арчуур 1 ширхэг, хар өнгийн бариултай овтерк 1 ширхэг, саарал өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, шатахуун түгээх станцаас шатахуун хөнгөлөлттэй авах эрхийн карт 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлий 1 хос, төрийн далбааны дүрстэй лого 1 ширхэг, цээж зураг 6 ширхэг, хүмүүсийн нэрийн хуудас 9 ширхэг, автозам ашигласны тасалбар 3 ширхэг, тэмдэглэлийн дэвтрийн 5 хуудас цаас, НӨАТ-ын баримт ширхэг, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр /нэг түлхүүрийн үзүүр нь хугарсан/, нэг ширхэг саарал өнгийн бал, саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, dirol нэртэй зажилдаг бохь 5 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, бор өнгийн савлагаатай цагаан өнгийн таглаатай дотроо шингэн агууламжтай сав 1 ширхэг, цагаан өнгийн S-3 маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалтын хавтастай LG маркийн гар утас 1 ширхэг,  буцаан олгож, цоохор өнгийн мешок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, аяны ширээ 1 ширхэг, хар өнгийн ууттай гудас 1 ширхэг, шаргал бор өнгийн эсгий гудас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн лед гэрэл /хайрцагтай/ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дотор байрлуулах зориулалттай “Garmin” нэртэй камер 1 ширхэг /8 GB мемори 1 ширхэг/, хайрцагтай гэрэл 1 ширхэг, “iridium” маркийн гар утас 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг, газан плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажийн ком 1 ширхэг, цэнхэр өнгийн “TSBO” нэртэй тор 1 ширхэг, саарал /цэнхэр дотортой/ өнгийн хучлага 1 ширхэг, ARB гэсэн бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг, wagner cat гэсэн бичвэр бүхий эд зүйлтэй хар өнгийн хайрцаг 1 ширхэг зэргийг тус тус  хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,

. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.гын эзэмшлийн улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож,

16. Шүүгдэгч Г.гын эзэмшлийн улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

17. Шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б. эсэргүүцэлдээ:

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор “... аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарыг бүлэглэн хохирогчид хүч хэрэглэн, зэвсэг зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган түүний машин болон мөнгийг дээрэмдсэн гэж үзэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

“...Шүүгдэгч нар хохирогч Д.ыг хулгайлж авч явахдаа түүнийг алахыг завдсан гэж байгаа ч энэ нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийг хулгайлахдаа түүнд хутга хэрэглэсэн, мөн машинд явахдаа У.******* хохирогч Д.ын хөл рүү отверки /халив/-аар хатгасан гэх байдал тогтоогдсон боловч үүнийг хохирогч Д.ыг алахаар завдсан гэж үзэхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлахдаа зэвсэг ашигласнаас өөрөөр хутга хэрэглэж хохирогчийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүх уг дүгнэлтийг хийхдээ ямар нотлох баримтад тулгуурлан ийнхүү дүгнэлт хийж буйгаа огт дурдаагүй байна.

Шүүхийн хийсэн дүгнэлт нь тодорхой баримтат мэдээллийг агуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой байтал нэг ч нотлох баримт дурдахгүй уг дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх бөгөөд уг шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоол нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.           

Хохирогч, түүний өмгөөлөгч Ж. нарын давж заалдах гомдлын агуулга: 

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д., өмгөөлөгч Ж. бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

1. аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ийн ******* нь шүүгдэгч Б.*******, У.*******, О.******* нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.ыг улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй / улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “ ” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.ын биед нь хутга тулган хүч хэрэглэж улсын дугааргүй / улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “ ” маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулгаж, аймгаас аймаг, аймгаас аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан хотын чиглэлд иргэн Д.ын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явч хүн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгч ийн ******* нь шүүгдэгч Б.*******, У.*******, О.******* нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.ыг улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй / улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “ ” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.ын биед нь хутга тулган хүч хэрэглэж улсын дугааргүй / улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “ ” маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулган улмаар иргэн Д.ын жолоодож явсан 33.290.5 төгрөгийн үнэлгээтэй улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг, мөн иргэн Д.ыг аймгаас аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.ын эзэмшлийн тоот банканд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж аймгийн сумын нутаг дэвсгэрт байрших буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 сарын 19-ний өдрийн 17 цаг минутад 2.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.ын өмчлөлийн нийт 38.920.5 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн.

“... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Д.ын гэмт хэргийн хор уршигт 27.537.931 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23.736.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлсэн байдаг. ин анхан шатны шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэнгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүйд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү

Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй”, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.  

Иймд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Д.ын өмгөөлөгч Ж. / аймгаас онлайн/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...шүүгдэгч Г.*******, Б.*******,   У.*******,О.******* нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар  дээрэмдэх эсвэл зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн байна гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан байгаа юм.  Гэтэл шүүхийн зүгээс хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байгаа юм. Ямар учраас хөнгөрүүлэн шийдвэрлэж байгаа юм. Ямар шалтгаанаар няцаасан үндэслэл нь харагдаагүй. ...Зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй байна гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдсэнд гомдолтой байна. ...Д.ыг оруулаад толгой хэсгийг нь би хөлийг нь У.******* дараад явсан. У.******* гуя руу нь аптекаар нэг удаа дүрсэн гэж байгаа юм. ...Нэг хүнийг нэг зүйл ангиар нэг удаа л өршөөнө гэж байгаа болохоос биш олон зүйл ангийг өршөөнө гэсэн зүйл хавтаст хэрэгт авагдсан баримтаар байхгүй байна. Өршөөлийн тухай хуулийн 4.1, 4.2, 6-д заасныг хэрэглэсэн байгаа юм. 3, 4 зүйл ангийг өршөөлд хамруулсан нэг удаа өршөөн хэлтрүүлнэ гэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж гомдол гаргасан. ... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй”, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Г.гын өмгөөлөгч Б.******* / аймгаас онлайн/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүх маш зөв дүгнэлт хийсэн. Тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг нь эхлээд хохирогчид мэдэгдэж авч явснаараа дээрэмдэх гэмт хэрэгтэй төстэй ашиг хонжоо олж, шунахайн сэдэлттэй байдаггүй байдгаараа ялгаатай гэж заасан байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг зарах ашиглах хонжоо байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар ч тогтоогддог. Тухайн үед аймаг руу явах яаралтай хэрэг гарсан Д. нь нь ах дүү нартайгаа ярьсан байдаг.  Б.*******, О.*******, У.******* нар хот руу явмаар байна. Явах гэтэл өөрсдийнх нь машины масло тос муудсан найдваргүй  учраас машиныг нь унаж явах шаардлага гарсан гэдэг. Үүн дээр ямар нэгэн ашиг хонжоо олох зорилго байгаагүй. Тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Энэ бусдыг бүлэглэж алахаар завдсан гэдэг дээр бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн байгаа юм. Эд нар бодит байдал дээр заасан юм бэ гэхээр ална шүү гэж хоорондоо ярьсан. Дуу дуулж явсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад утас дээр нь байсан дууг үзэхэд үнэхээр тийм үг хэллэгтэй дуунууд байсан.  Утсан дээр явж байсан дууг дуулж явж байсан нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх завдах гэмт хэрэг дээр нь дүгнэлт хийсэн байдаг. ...Анхан шатны шийдвэр нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй, ямар ч эргэлзээгүй гарсан байна гэж үзэж байна. Хохирогч Д. нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхэд маш олон янзаар мэдүүлгүүдийг өгдөг. Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж байгаа юм. Д. мэдүүлэг өгөхдөө намайг буруу хараад шээж байхад миний арын халааснаас авсан гэж ярьдаг. Шүүгдэгч нарын хувьд зэвсгийг ямар үед хэрэглэсэн юм бэ гэхэд хохирогчийг хулгайлж, эрхшээлдээ оруулах үедээ зэвсэг хэрэглэсэн. Тэрнээс хойш хутга бол жижиг машинд явж байсан. Тэрнээсээ гаргаагүй гэж мэдүүлдэг. ин нэг хутгыг ад очоод луу явахдаа жижиг машинаас Д.ын том машин луу тавьсан. Тортой идэж уух юмтайгаа тавьсан гэж ярьдаг. Эд зүйл хураан авах үед энэ нь хангалттай тогтоогдсон байдаг юм. Д.ын мэдүүлэг дээр тогтворгүй мэдүүлгүүд байдаг. Хүн бүр 2, 2 хутгатай машинд суулгаад миний хоёр талын гуя руу маш олон удаа хатгаж байсан гэдэг. Энэ ярсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ч тогтоогддоггүй. Авто машинаас гарч ирсэн дээр  зүйлээр тогтоогддоггүй юм. Нийт 4-н хутга гарч ирсэн. Хохирогчийн ярьж байгаагаар хүн бүр 2, 2 хутга гэвэл нийт 8-н хутга болчих гээд байдаг. Хоёр гуя руу чичээд дүрээд яваад байсан гэдэг энэ нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгддэг. Хувцсанд хийсэн үзлэгээр нэг удаагийн цооролт гарсан.  Шинжээчийн дүгнэлтээр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэдэг. Гэтэл эд мөрийн баримт шинжлэн судлах явахад шүүгдэгчийн мэдүүлэг дээр байгаа  нарийн үзүүртэй гар  утас засдаг аптериктой  явсан гэдэг. Тэр аптерик тухайн үедээ үйлдсэн гэх нь боломжтой байдаг. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгч байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаад байгаа юм. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд үг үсгийн зөрүүгүй байдлаар авагдсан. Нэг шүүгдэгчийн мэдүүлгийг нөгөө шүүгдэгчийн мэдүүлэг дээр хуулж тавьсан байгаа юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа юм. Гэм буруугаа хүлээгээгүй гээд байна. Шүүгдэгч нар анхны өгсөн мэдүүлэг дээр байдаг. Д. нь картыг авсан хэлүүлж авсан гэдгийг хэлсэн. Тэгэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй юм гэж хэлсэн. Мөн бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Камерын бичлэгт үзлэг хийсэн байдаг. Өршөөлийн хуулийн буруу хэрэглэсэн талаар бусад өмгөөлөгч нар тайлбарласан учир дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч Д.ын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж байгаа юм. Хохирогчийн хувьд нэхэмжилж байгаа Солонгост очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэснийг тогтоох баримт байхгүй учир үндэслэлгүй байна. ...анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

Шүүгдэгч  Г.гын өмгөөлөгч Д.******* / аймгаас онлайн/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд шүүхийг үндэслэл бүхий зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм. Машиныг дээрэмдсэн гэж улсын яллагчийн зүгээс буруутайд тооцуулах саналтай ирүүлсэн боловч шүүхээс машин нь дээрэмдэх гэмт хэргийн объект биш байна. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч зугтаах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч энэ гэмт хэргийн яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн учир энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг Улсын дээд шүүхийн хуралдаан дээр Энхтуяа прокурорыг төлөөлж оролцсон хяналтын прокурор анх энэ санааг хэлсэн байдаг. Дээд шүүхийн хуралдаан дээр энэ бол дээрэмдэх гэмт хэрэг биш энэ бол зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг авч зугтах юм гэж дүгнэсэн. ...630.000 төгрөгийг анх оос аймгийн чиглэлд явж байх замдаа хохирогч   өөрийн халааснаас гаргаж өгч  үүнийг аваад намайг явуулчихаач гэсэн саналыг гарсан байдаг. ин машин дотор 630.000 төгрөг байсан нь тогтоогдож, нотлогддог. ...Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй талаар шүүх маш нарийн тогтоосон. Хутгыг хаана хэрэглэсэн юм бэ гэхээр хүн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хутга, зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. 630.000 төгрөгийг өөрийн санаачилгаар хохирогч авч өгсөн нь өөрийнх нь 2 удаагийн мэдүүлгээр тогтоогдож байна. ...Хүч хэрэглэсэн, өөрийнхөө эрхшээлд оруулсан үедээ хүч хэрэглэж авсан байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 болгосон нь үндэслэл бүхий болсон. ...Энэ бүгдийг шүүх нарийн сайн ашиглаж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэл бүхий болсон. Прокуророор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.-т заасан хүн  алах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. 3-н хүн алахаар завдсан гэж үзсэн боловч шүүх үүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий учир нь завдах  гэмт хэрэг гуравдагч этгээдийн хамаарлаар өөрийнх нь хүсэл зоригийн гадуур үйлдсэн байхыг шаарддаг. Гэтэл гуравдагч этгээд нь ямар нэгэн хүчин зүйлээс болж энэ гэмт хэрэг завдалт болж төгсөөгүй. ин хоорондоо ална гэж ярьсан зүйл дээр нь хүн алахыг завдсан гэж үзэх нь үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх хүн алахыг завдсан гэдгийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. ...Бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авсан гэмт хэргийн шинжтэй байгаа нь нотлогдож байгаа юм. Мөнгө авахад зэвсэг хэрэглээгүй. ...Хүн хулгайлах болон мөнгө авсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа харилцаа, гаднах байдлаас нь хамаарч гэм буруугаа хүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тэгж дүгнэх боломжгүй  байна. Анхны хурал дээр ч гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хүн хулгайлсан, мөнгө авсан хүлээн зөвшөөрч байгаа. ин мөнгө авахдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй юм. Энэ зүйлчлэлийн маргаан дээр л маргасан болохоос биш огт гэм буруугүй гэж маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ ч утгаараа хохирлыг нөхөн төлсөн. Өршөөлийн хуулийн 1.1-д заасан нэг удаа өршөөн хэлтрүүлэх гэсэн энэ заалтыг буруу хэрэглэж, Өршөөлийн хуулийн хэд хэдэн заалтыг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргасан байдаг. Өршөөлийн тухай хуулийн 1.1-т заасан нэг удаа өршөөн хэлтрүүлэх гэдэг ойлголт бол Өршөөлийн тухай хуулийн .4.Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. ин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно гэсэн нарийвчилсан зохицуулалтыг нэг шийтгэх тогтоол гаргаж байгаа учир зүйл хэсэг тус бүрээр нь өршөөлд хамруулаад үлдсэнийг нэгтгэж шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...ин Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2. дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Зүйлчлэлийн хувьд маргасан. Хүн алах, хүн алахаар завдаагүй учраас маргасан. Мөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэдэг дээр маргасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг Д.******* өмгөөлөгч тайлбарлалаа. Нэмж хэлэхэд энэ гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар 4-н шүүгдэгч бүрийг ямар зорилгоор аймагт ирсэн юм. аймгаас аймагт ямар зорилгоор ирсэн талаар тогтоож чадаагүй. Тогтоох боломж ч байхгүй. ин миний үйлчлүүлэгч нар шүүгдэгч Г.гыг дагаж аймагт ирсэн гэдэг талаараа хэлсэн. Тэрнээс ямар зорилгоор ирснээ мэдээгүй. Г.******* хүнээс авах авцаатай талаараа хэлсэн байдаг.  Үйл явдал бол аймгаас аймаг, аймгаас аймгийн чиглэлд өрнөсөн. Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болохоо хэлдэг. ин 630.000 төгрөгийг хохирогч өөрөө гаргаж өгсөн талаараа хэлсэн байдаг. Гаргаж өгөхөд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн үед шүүгдэгч нарын хэн нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж мөнгийг гаргуулж аваагүй. Огт тийм зүйл болоогүй. ...иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Г.гын өмгөөлөгч И.******* /Өмнөговь аймгаас онлайн/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнээд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл, хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй. Үнэн зөв шийдвэр гарсан гэж үзэж байгаа юм. ...Өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 ба түүнээс дээш хүнийг алахаар завдсан гэж зүйлчилсэн байсан.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрч , нарын мэдүүлэг, гэрч нар, хохирогч, шүүгдэгч Г.*******, Б.*******, О.*******, У.******* нартай ганц уулзаагүй байгаа юм. Энэ хүмүүстэй харьцаагүй. 2 ба түүнээс дээш хүнийг алхыг завдсан гэж байна. ..., нарыг алахыг завдсан гэж тогтоогдохгүй байна. ...Ял хариуцлага оногдуулах Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар 1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарч таслан зогсоосон байх хуулийн заалттай. Иймд 4-н шүүгдэгч нарын хувьд хохирогч Д., нарыг алахыг завдсан нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийг машин механизм ашиглаж, мөнгө дээрэмдэхдээ хутга тулгаж зэвсгийн чанартай зүйл ашиглаж хийсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Хохирогчийн мэдүүлгээр тухайн зүйлүүд үгүйсгэгдэж байдаг. Үүнийг өөрөөр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа юм...иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.******* /Хэнтий аймгийн сумаас онлайн/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хуулийн буруу зүйл заалтаар яллаж буруутгаж байсан. Бид нарын яллагдаж байгаа эрүүгийн хэрэгт ондоо ондоо бүлгийн өөр өөр зүйл заалтаар зүйлчилж орж ирсэн. Бид нарын мэдүүлгийг үндэслээд хооронд нь шалгаад өгөөч гэхэд мэдүүлгийн зөрүүг гаргаж өгөөгүй. Улмаар хүндрүүлэн ялласан. Бид нар хүн хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн дээр маргалдаж ирсэн. Маргалдаж ирэхдээ би хутга хэрэглэсэн. Хэрэглэхдээ Д.ыг айлгахын тулд ашигласан. Тэр хутга дахин хэрэглэгдээгүй. Хоёрдугаарт дахин зэвсгийн асуудал гараагүй. Энэ хэрэг бид нарт 4-н удаагийн яллах дүгнэлт ирсэн. Удаа дараа 3-н аймгийн нутаг дамжиж 5-н хүний хооронд болсон асуудлыг байнга зодсон, хутгалсан, дарамталсан маягаар ярьдаг. ...Мөн алахыг завдсан гээд байгаа хүмүүсийнхээ зүс цайрааг хараагүй, уулзалдаагүй. Одоо ч хүртэл хараагүй. гэж байгаа хүн нь хэдэн настай хүн байна. Д.ын хүүхэд, хүүхдийн  найз гэж байгаа харж байгаагүй. Гэтэл алахыг завдсан гээд байх юм. Ядаж 50 метрийн зайнаас царайг нь харж байсан бол бас нэг өөр хэрэг. аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж зөв зүйлчилсэнд баярлаж байгаа юм. ...100 жилийн ойтой холбоотой Өршөөлийн тухай хууль гарна гэдгийг эрх зүйч хүнийхээ хувьд мэдэж байсан учир удаа дараа өргө бичиж байсан. Улсын  дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Багануур дүүргийн прокурор нарт би хорих ангид байхдаа бичсэн. Тэгэхэд бид  нарын хавтаст хэрэг алга болсон. Хэрэг байхгүй юм бол би яагаад хэрэгтэн болох ёстой юм бэ гэсэн. Прокурорын газраас хэргийг хайсаар байгаад аймгийн сумын сум дундын шүүхийн шүүгчийн туслахын сейфэнд байсныг олсон. 20 оны дугаар сарын 21-ний өдрийн 9 тоот тогтоолоор буцаасан хавтаст хэргүүд 21 оны сарын 18-г хүртэл шүүгчийн туслахын сейфэнд байсан. Хэрвээ бид нар санал гомдол гаргаагүй бол  нэхэл дагал болж яваагүй байсан бол бид нар хэлмэгдээд ял эдлээд явж байх байсан. Өмгөөлөгч нарынхаа хэлсэн зүйлүүдтэй санал нэг байна. аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.*******, У.*******, О.*******, нар /Хэнтий аймгийн сумаас онлайн/-р      давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэцгээв.

Прокурор Н.******* дүгнэлтдээ: Шүүхийн шийтгэл тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна. Давж заалдах шатны шүүх хүндрүүлж шийдэх боломжгүй ч гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх юм бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг ашиглаагүй гэж дүгнэсэн. Гэвч хохирогч Д.ын мэдүүлэгт виза картны нууц үгийг хэлүүлэхдээ надад хутга тулгаж нууц үгийг хэлүүлсэн. Мөн түүнчлэн машиныг нь мөргөж зогсоогоод 4-н мөчнөөс нь дамжлаад машинд чихэж оруулаад хутга харуулаад өөрийг нь 2-3 удаа хатгаад ийм байдалд хүргэж байгаа эд зүйлийг нь авсан үйлдлийг зэвсэг хэрэглээгүй гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Мөн эсэргүүцэл дээр тодорхой байгаа дээрх хутгыг хэрэглэсэн гэх нотлох баримтууд байхад эдгээр нотлох баримтыг яагаад үгүйсгэж байгаа талаараа шүүх дүгнэлт хийгээгүй байгаа учир анхан шатны энэ шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн хүнийг санаатай алахыг завдсан гэсэн зүйл ангиар прокуророос яллаж өгсөн боловч уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад хэрэгсэхгүй болгосон талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөө хэлбэл ийм ийм нотлох баримтуудыг нь үндэслэж хүнийг алахыг завдаагүй юм гэсэн дүгнэлтийг хийгээгүй. Хэрэг үйл явдал яасан юм гэхээр энэ хүнийг ална гэж хутга тулгаж 3-н аймаг дамжиж явж байгаа нөхцөлийг гуравдагч хүчин зүйл  буюу цагдаагийн байгууллагын хүч нэмэгдүүлсэн байдлаар таслан зогсоосон үйл баримт болж байхад энэ хүмүүс энэ гэмт хэргээсээ сайн дураараа татгалзсан гэдэг байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаалгүйгээр ийм дүгнэлт хийсэн нь хууль бус үндэслэлгүй болсон байна гэж үзэж байгаа юм. Иймд  прокурорын 2 үндэслэлээр бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            1.  Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өглөө 07 цаг 57 минутын  орчимд аймгийн сумын нутаг дэвсгэрт Д.ыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож замын хөгөөнд оролцож явахад  түүний  тээврийн хэрэгслийн араас улсын дугааргүй “ ” маркийн тээврийн хэрэгслээр мөргөн зогсоож, Д.ын биед хутга тулган хүчээр өөрсдийн машинд суулгаж аймгаас аймгийн чиглэлд, Д.ын улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр аймгаас аймгийн  сумын нутаг дэвсгэрээр дамжуулан  авч  явсан,

1.2. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нар нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.ыг аймгаас аймаг руу авч явах  үедээ бүлэглэж хүч хэрэглэн хохирогч Д.аас 630,000 төгрөгийг, мөн аймгийн   сумд очсоны дараа хохирогчийн банкны картын нууц үгийг Г.******* нь хохирогчоор хүчээр хэлүүлж   дугаартай данснаас нь 5,000,000 төгрөгийг авсан,

1.3. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нар нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.ын жолоодож явсан түүний эзэмшлийн улсын дугаартай Тоёота ланд -105 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

1.4. Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хууран мэхэлж өсвөр насны хүн болох О.*******ийг хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,

1.5. Шүүгдэгч О.******* нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө хотын дүүргийн дугаар хорооны дүгээр байрны авто зогсоолд байрлуулсан иргэн Д.гийн өмчлөлийн улсын дугаартай хьюндэй маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан байна.

1.6. Эдгээр үйл баримтууд нь: 

Хохирогч Д.ын “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 57 минутын үед би “ Со”-гийн гурван замын уулзвараар зүүн гар тал руу эргээд 10 метр орчим явж байхад тээврийн хэрэгслийн ар талаас тээврийн хэрэгсэл мөргөх шиг болоход тээврийн хэрэгслээ зогсоож буугаад очиход мөргөсөн цайвар саарал тээврийн хэрэгслээс хар өнгийн малгайтай цамцтай залуу бууж ирсэн. Нэгэнт мөргөлдсөнөөс хойш цагдаа гээд яах вэ дээ эндээ тохиролцоод асуудлаа шийдэх үү гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй, тээврийн хэрэгсэлд орж байгаад ярилцана гээд миний хоёр гараас 2 залуу, хоёр хөлөөс 2 залуу бариад өөрсдийнхөө сууж явсан тээврийн хэрэгсэл рүү хүчээр суулгасан. Тэр үед “Намайг авраарай. Надад туслаарай” гээд орилсон. Тэр хүмүүс намайг тээврийн хэрэгслийн суудлын голоор ар нуруугаар дээш харуулж чихэж хэвтүүлээд хөдлөөд явсан. Хоёр талд 2 залуу суучихсан, гартаа хутга барьчихсан. Нэг залуу нь тээврийн хэрэгслээ бариад явсан. Миний тээврийн хэрэгслийг нэг залуу нь бариад явсан. Би тэр хүмүүсээс намайг яагаад ямар учраас авч явж байгаа талаар асуухад “Нэгд бид нар чамаас мөнгө авна. Хоёрт чамтай ярьж тохирох яриа байна.” гэж хэлсэн. Гар хөлийг цагаан өнгийн дээсээр уяад дээрээс нь скочоор уячхаад аймгийн чиглэлд явсан. Миний кармад байсан бэлэн мөнгийг авсан. Би тэр үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэтэл тэр хэд тоолоод 630.000 төгрөг байна гэж хоорондоо ярилцаж байсан. аймгийн суманд орж ирээд 2 давхар цагаан өнгийн цайны газрын гадна ирээд хоол цай хийлгэж идсэн. сумаас гарахаасаа өмнө шатахуун түгээх газраас А-80 бензинээс 50 л шатахуун аваад хөдлөөд явсан. Замын постод дөхөж ирээд жижиг тээврийн хэрэгсэл нь улсын дугаараа хийсэн. Тэр үед дугаарыг нь харахад гэсэн улсын дугаар хийгээд аймгийн төв ороод аймгийн төвийн баруун хойд талд жимсний мод ихтэй хоёр давхар, цайвар өнгийн шавар, байшинтай, Хашааны хаалгыг ******* гэдэг хүн өөрөө бууж онгойлгож ороод намайг авч явсан 4 залуу тээврийн хэрэгслийн ар талд зогсож байгаад хоорондоо юм яриад байсан. Намайг тээврийн хэрэгслээс буулгаад тухайн байшингийн 2 давхарт дагуулж гаргасан, Надаас миний банкны алтан карт, бас нэг жирийн ногоон өнгийн карт, банкны шар карт аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэн зөв хэлсэн. Тэгээд нэг залуу нь намайг манаж хоцроод нөгөө 3 залуу нь гараад явчихсан. Одоо таныг аймагт хүргэж өгнө гээд дагуулж гараад миний тээврийн хэрэгсэлд суулгаад өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тэр хашаанд үлдээгээд явсан. Тэр хэд аймгаас гараад явдаг зам дагаад явахаар нь би яагаад явахгүй явж байгаа юм бэ? гэж асуухад “Чи дуугүй яв. Чадахгүй бол ална шүү.” гэхээр нь би дахиж дуугараагүй. Бид нар цааш явсаар байгаад шөнө болсон хойно аймгийн сумын цагдаагийн постон дээр ирэхэд зам хөндлөн том чиргүүл тавьчихсан нэг цагдаагийн алба хаагч бид нарыг зогсоогоод жолооч талаар очоод жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалгыг цоожилчихсон байсан. Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэлд сууж явж байгаа бүх хүмүүс бууж ирээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэгээд намайг авч явсан залуучууд бүгд буусны ард би буусан. Тээврийн хэрэгслээсээ буухаасаа өмнө ******* гэх хүн надад хандаж цагдаагийн алба хаагч хаашаа явж байгаа талаар асуух юм бол ах дүү нарынхаа хамт аймгийн сум орж бариачид бариулах гэж явж байна гэж хэлээрэй гэсэн. Би тэрнийх нь дагуу хэлнэ гэдгээ амласан. Миний биеийн зүүн талын гуянд 2 удаа, баруун талын гуянд нэг удаа хутганы үзүүрээр хатгасан. Зүүн талын хацар луу нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэр хэсэг газрууд нь маш их өвчтэй байна. Замд явж байхдаа миний цээж хэсэг рүү хутганы ар талаар нэлээн олон удаа цохисон. Тэр цохисон цохилт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний зүүн гарын бугуй хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн, нэг л амьдрах хорвоо тийм болохоор танай эхнэр, хүүхэд, ач зээ нарыг чинь бүгдийг нь ална гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Бүгд хутгатай байсан. Би гомдолтой байна. Намайг замдаа алаад тээврийн хэрэгсэлтэй нь шатаачихна бид нар нэг л амьдрах юм чинь гэж маш олон удаа хэлсэн. Шатаачихсан байхад хэн олж мэдэх юм бэ? гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.ийн: “ Со” болон Талын буудлын гурван замын уулзварын хажууд ын байрны орон сууцны харалдаа нэг хар өнгийн жийп машины ард талд саарал өнгийн солонгос тэрэг зогсож байгааг би хараад өнгөрсөн. Саарал өнгийн машины хаалгаар нэг хүн тонгойсон харагдаж байгаад намайг зөрөхөд тэр хүн том хар жийп машин руу суусан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ын: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутын үед аймгаас аймгийн чиглэлд найз Б.ын хамтаар “ -100” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр гол гараад тал дээр явж байхад хар бараан өнгийн “” маркийн дугаартай тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрсөн. Тэр үед би найзтайгаа Д. даргын тээврийн хэрэгсэл байна. Д. дарга аймаг руу явж байгаа юм байна гэж ярилцаад цааш явсан. сумаас гараад 30 км явж байхад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гэрлээрэй дохиод байхаар нь замаас гараад зогсоход тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хар өнгийн ланд таарсан уу? гэж асуухаар нь гэсэн дугаартай Д. даргын тээврийн хэрэгсэлтэй таарсан гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч замдаа ямар тээврийн хэрэгсэлтэй таарсан талаар тодруулж асуухаар нь болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Толгой нүцгэн хар бараан хувцастай 30 орчим настай гэмээр залуу жолоо барьчихсан хажуугаар маш хурдтай өнгөрөөд явсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.ын: “ аймгаас 90 орчим км зайд ын улсын дугаартай хар өнгийн -105 маркийн тээврийн хэрэгсэл аймгийн чиглэлд явж байсан. өөрөө машинаа бариагүй, өөр нэг эрэгтэй хүн жолоо барьсан байсан. өвгөн өөрөө л дандаа машинаа барьж явж байдаг даа гэж бодоод зөрсөн. Найз ын хамт явж байсан. Тухайн үед ын улсын дугаартай хар өнгийн -105 маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө тухайн машин дотор хэдэн хүн байсныг хараагүй. 20-30 орчим настай туранхай жижиг залуу байсан. Би харвал таних байх.” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.ийн: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө аав ажил дээр ирэхгүй удаад байхаар нь цаг өнгөрөөгөөд Талын буудал дээр очоод тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь буудлын хүнээс лавлаж асуухад өглөө 7 цаг 30 минутад босоод цайндаа орчихоод 8 цагийн үед ганцаараа гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би хамт ажилладаг Д.ын хамтаар аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, буудлуудаар хайхад байхгүй болохоор нь Талын буудлын камер, төв дөрвөн замын камер, сангийн хэрмийн камерыг шүүж үзэхэд дугаартай тээврийн хэрэгсэл сумын чиглэлд явсан байсан болохоор араас нь бид хоёр явсан. аймгийн нутаг дэвсгэр сум орохоос наана. улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож дугаартай тээврийн хэрэгсэл зөрсөн т эсэх талаар асуухад бид нартай аймгийн баазын наад талд 3-4 цагийн өмнө зөрсөн тээврийн хэрэгслийг жаахан хүүхдүүд барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд аймгийн сумын асфальтан зам дээр очиж зогсоод хот руу явж байж магадгүй гээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар дугаартай тээврийн хэрэгсэл 0-0 км цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр аймгийн цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд араас нь хөөгөөд явсан. Араас нь явж байхад өнгөрөөд эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчихаар нь араас нь мөн адил дагаад явсан. аймгийн нутаг дэвсгэр үзүүрийн булгийн наад талд дахиж зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан. Дагаад цааш нэлээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хоцорсон. аймгийн цагдаагийн газраас аймгийн сум дээр баригдсан гэдэг мэдээлэл аваад яваад очиход цагдаагийн алба хаагч нар бариад авчихсан байж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч  Т.ын: “Д. нь Талын буудлын бүртгэлээс харахад 303 тоот өрөөнд бүртгэлтэй байрлаж байсан. Д. нь Талын буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө цайгаа уугаад тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа гараад явсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.гийн: “Би *******, ******* хоёрыг танина. ин гыг танихгүй. Манай хүү *******, ******* хоёртой сургуульд байхаасаа найзалж нөхөрлөсөн, тэр цагаас нь мэднэ. ******* миний утас руу залгаад “*******тай ярья, энд гоё ажил байна” гэж хэлэхээр нь би “Юу солиороод байгаа юм. Манай хүү энд ажилтай. Ажилтай хүнээр яах гээд байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.гийн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эгчийн хүү ******* манайд цайвар өнгийн суудлын машинтай хажуудаа 18-25 орчим насны 3 хүүхдийн хамт д манай гэрт ирсэн. Тэгээд ******* нь тэр шөнө манай хашаанд байх байшинд хамт ирсэн залуучуудын хамт хоносон. Хаанаас ямар ажилтай ирсэн талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Орой нь гэртээ ирэхэд ******* нь сум руу явлаа гэж манай хүү т хэлчхээд хамт ирсэн хүмүүсийнхээ хамтаар явсан байсан. Тэгээд ******* нь тэр өдрөөс хойш манайд ирэхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамт явсан хүмүүстэйгээ, мөн хажуудаа хар өнгийн жийп машинтай ирээд өөрийн унаж байсан суудлын машинаа манай хашаанд орхичхоод нөгөө хүмүүстэйгээ хамт хар өнгийн жийп машинд суугаад яваад өгсөн байсан. ******* нь хотоос ирэхдээ хамт ирсэн 3 залуугийнхаа хамтаар явлаа гэж хэлээд унаж ирсэн жижиг цайвар өнгийн суудлын машинаараа явсан байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.ын:  “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сумын төвд өөрийн ажиллуулдаг гэх нэртэй 2 давхар цайны газарт гийн хамт байж байтал улсын дугаартай маркийн машинтай, мөн жижиг суудлын машинтай хүмүүс хамт хүрч ирээд манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт орж ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн. Тэр хоёр эрэгтэй хоол идсэн мөнгө болох 25.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд тооцоо хийчхээд явсан. Манай цайны газрын гадна ирж зогссон улсын дугаартай маркийн машин болон суудлын машинтай хүмүүсээс 2 эрэгтэй хүн л манай цайны газар луу орж ирж хоол авсан.” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.гийн: “ сумын гэдэг нэртэй цайны газарт ахын хамт байж байхад нь хар өнгийн маркийн машин,  мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын машинтай хүмүүс манай цайны газрын гадна ирж зогсоод 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газраас 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан. Хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн. Үлдсэн нэг таваг хоолыг уутанд хийгээд аваад гарсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ийн: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр крузер-105 маркийн, ар талдаа улсын дугааргүй,  авто машин ирээд 40 литр А-80 бензин шахуулж авсан. Манай суманд А-92 болоод түлш байхгүй байсан. Тэр өдөр манай колонк дээр манай сумын голдуу иргэд үйлчлүүлсэн бөгөөд ирсэн ганц жийп машин нь тэр машин юм.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.ын: “2019 оны 10 дугаар сарын 17-ны орой нагац эгчийн хүү ******* 18-25 орчим насны 3 залуугийн хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. ******* ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуу болон манай дүү нарын хамт хоноод өдөр :00 цагийн үед “ сум явж хүнтэй уулзах ажилтай. Өнөө оройдоо ирэхгүй” гэж хэлээд хотоос хамт ирсэн 3 залуугийн хамт дөрвүүлээ ирсэн суудлын машинаараа яваад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрсдийн унаж явсан суудлын машин болон хар өнгийн жийп маркийн машинтай манай ирээд 2 машиныг манай хашаа руу оруулчихсан. ******* ах ганцаараа машинаас буучихсан хашаан дотор байхаар нь би байшингийн түлхүүрийг өгчихөөд гэр лүүгээ орсон юм. ******* ах хотоос хамт ирсэн залуучуудын хамтаар машиндаа ачаа бараа янзлаад  1-2 цаг орчим болоод оос хамт ирсэн хар өнгийн жийп машиндаа ирсэн хүмүүсийнхээ хамтаар суугаад явсан. Машиныхаа түлхүүрийг надад үлдээгээд ах нь хоёр гурав хоногоос машинаа ирээд авна гэж хэлчхээд явсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.ийн: “******* ах 20 орчим насны 3 залуугийн хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Тухайн үед ******* нь ямар ажлаар ирсэн талаараа хэлээгүй. хотоос ирлээ гэж хэлсэн.Тэр орой ******* болон 3 залуугийн хамт хоносон.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ы: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд А-92 бензинээс машиныхаа банкийг дүүргүүлж аваад тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн.” гэсэн мэдүүлэг  болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар, автомашин, тээврийн хэрэгсэл, хяналтын камерын бичлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөнгөн дэвсгэрт болон эд зүйл түр хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл болон мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, банкны зарлагын баримтууд, шүүгдэгч О.*******ийн насыг тоолсон тэмдэглэл,

Хохирогч Д.гийн: “Тухайн цаг хугацаанд дүүргийн 6 дугаар хорооны 6-21 дүгээр байрны зүүн талд байрлах авто зогсоолоос авто машинаа алдсан бөгөөд авто машинаа буцаан авсан тухай мэдүүлэг,

Хохирогч Д.гийн авто машиныг авч явснаа хүлээн зөвшөөрсөн, бусад нотлох баримтаар давхар нотлогдсон шүүгдэгчийн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

1.7. Шүүгдэгч нар нь хохирогч Д.ыг өөрсдийн машинд суулгаж хүчээр авч явах үедээ түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун чамархайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд зэрэг гэмтэл учирсан боловч эдгээр гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

2. Нотлох баримтын талаар.

2.1. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

2.2. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал, хохирогчийн давж заалдах гомдлын талаар.

3.1. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нарын хохирогч   Д.ын биед хутга тулган хүчээр өөрсдийн машинд суулгаж, хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан  авч  явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах гэмт хэргээр,

3.2. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нарын хохирогч Д.аас 630,000 төгрөгийг бэлнээр, хохирогч Д.ын банкны   дугаар данснаас картынх нь нууц үгийг хүчээр хэлүүлж 5,000,000 төгрөгийг авсан үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргээр,

3.3. Шүүгдэгч Г.******* Б.*******, У.*******, О.******* нарын хохирогч Д.ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч О.*******ийн хохирогч Д.гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

3.4. Шүүгдэгч Г.гын хууран мэхэлж өсвөр насны хүн болох О.*******ийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.         

3.5. Шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, О.******* нарыг бүлэглэн хохирогч Д.ын улсын дугаартай -Круйзер 105 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад  зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинэтэй гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа дууссан үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хохирогч Д.ыг авч явсан үйлдэл нь хохирогч Д.ыг өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж, эрхшээлдээ оруулан авч явсан шинжээрээ хүн хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Шүүгдэгч нарын хохирогч Д.ын 5,630,000 төгрөгийг авсан үйлдэл нь хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг ална гэх зэргээр айлган сүрдүүлж, эд хөрөнгөө өгөхгүй бол хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа ойлгуулж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан шинжээрээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан шинжээрээ эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч Д.ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч Д.гийн тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч О.*******ийн үйлдэл нь хохирогчдын тээврийн хэрэгслийг захиран зарцуулах боломж бүрдүүлэх, буцаан өгөхгүй байх зэргээр хууль бусаар өөртөө авах, завших, зорилгогүйгээр илээр авч явсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.гын үйлдэл нь өсвөр насны хүн болох 17 настай О.*******өд их хэмжээний мөнгө олох боломжтой ажил хийнэ гэж бодит байдлыг гуйвуулан ойлгуулж, хууль бус үйлдэл хийх шаардлагатай гэж түүнийг төөрөгдүүлж, хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр өөрийн мэдэлд авах зорилготой үйлдэл байдаг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилготой үйлдэл байдаг.

Хохирогч Д.ын тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл нь уг авто машиныг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэх зорилго агуулаагүй, хохирогчийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, уг үйлдэлд ашиглах зорилгоор түүний авто машиныг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг үйлдэл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.6. Мөн анхан шатны шүүх хохирогчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд оруулахаасаа өмнө миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Надаас миний банкны алтан карт, жирийн ногоон карт, банкны картыг аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэнээр хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн энэхүү мэдүүлэгтэй тохирч байгаа шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэн авахдаа хутга хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэж шүүгдэгч нарын хохирогч Д.аас 5,630,000 төгрөгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

3.7. Шүүгдэгч нар нь хохирогчийн авто машиныг дээрэмдэх зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн бэлэн мөнгө, банкны дансан дахь мөнгийг дээрэмдэн авахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийг хулгайлах үйлдэл хийхдээ хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч нарын эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.8. Түүнчлэн прокуророос шүүгдэгч Г.*******, Б.*******, У.*******, У.******* нарыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2. дахь заалтад  зааснаар Д., С., Д. нарыг буюу хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэл хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн санаатай, гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар бий болсон байх шинжийг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хүнийг алахад чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэл хохирогчийн үхлийн хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. 

Гэмт этгээд хүнийг алахыг завдах үйлдэл хийсэн гэж үзэхийн тулд тухайн этгээд нь хүнийг алах санаа зорилготой байж, хүнийг алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч уг үйлдлийнх нь улмаас түүний хүссэн үр дагавар бий болоогүй буюу хохирогч нас бараагүй байх шинжийг агуулсан байх ёстой.

Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Д., С., Д. нарыг ална гэж хэлж байсан, гартаа хутга барьсан, хүлээсэн гэх боловч тэднийг алахад чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.

Тиймээс шүүгдэгч нарыг хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй. 

3.9. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход шүүгдэгч нарын хоорондын харилцаа, үйлдэл, түүнчлэн шүүгдэгч нарын зүгээс үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүх, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай уялдуулан бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, үнэлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна.

3.10. Мөн хохирогч Д.ын гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 27,537,931 төгрөгийн нэхэмжлэлээс 23.736.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй. 

3.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

3.. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хууль, өршөөл үзүүлэх тухай  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.

3.13. Мөн анхан шатны шүүх хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

3.. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах тухай хохирогч Д., түүний өмгөөлөгч Ж.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 28-ны өдрийн 22/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д., түүний өмгөөлөгч Ж.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЧ.ЭНХТӨР

ШҮҮГЧИДШ.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ