Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

С.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Г.А

Шүүгдэгч                                                          С.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ц.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        П.Б

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдлоор С.Жт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт С-н Ж,

 

С.Ж нь          аймгийн            даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан          татварын мөнгөнөөс 55.001.700 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: С.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн С-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-т шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүйбол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

       аймгийн        сумын        багийн        тоот         дугаартай орон сууцныг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн        дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Хохирогчийн төлөөлөгч П.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 8.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, буусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогчийн төлөөлөгч П.Б нь шинжээчийн дүгнэлт гаргахад зарцуулсан төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

 

...  Өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхойгүй дахин нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж байсан. Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь     ...... холбооны хяналтын зөвлөлийн хамтарсан шалгалт хийж С.Ж нь нийт 86.101.022 төгрөгийг хувьдаа завшсан зөрчил илэрсэн тул энэ хохирлыг барагдуулахаар цагдаагийн газар гомдол гаргасан. С.Ж нь хорооны дундын сангийн мөнгийг өөрийн хувийн хадгаламжид байршуулж, тэгээд хүүг нь өөрөө авдаг байсан байна. Энэ нь баримтаар нотлогдсон боловч аудитын дүгнэлтэд ороогүй байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй. Б.Э ч гэсэн хохирол төлөөгүй байна”.... гэх мэдүүлэг,

      хорооны хугацаагүй хадгаламжийн дансыг анх 2008 онд тухайн үед     даргаар ажиллаж байсан Б.А нээхдээ өөрийн нэр дээр нээж 2012 онд          даргаар сонгогдсон Н.Г ажил хүлээн авахдаа өөрийн нэр дээр шилжүүлсэн нь нотлогддог. Энэ үед нягтлан бодогчоор Ч.П ажиллаж байв. 2016 онд С.Жыг ажил хүлээн авахад Ч.П нь шинээр сонгуулиар томилогдсон Б.Э нар нь санхүү хүлээлцэхдээ С.Жын нэр дээр шилжүүлж үүнийгээ Б.Э С.Жт мэдэгдээгүй байна. Энэ дансыг С.Ж ажлаа өгөхдөө 8 сая төгрөгийн үлдэгдэлтэй П.Б-д шилжүүлсэн нь аудитын байгууллагын дүгнэлтэд тусгагдсан байдаг.

2020 оны 9 дүгээр сард С.Ж, П.Б нар нь ажил хүлээлцэх үедээ         хорооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Э амьдралд нь гачигдал тохиолдсон гэж хугацаагүй хадгаламжийн данс барьцаалж авсан 15 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт, Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Б нь 2 сая төгрөгийг зээлийн хүүгийн хамт     хороонд төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан. Нийт 60 сая төгрөг хүлээлцсэн акт үйлдсэн. Гэтэл          хороон даргын ажлыг хүлээн авсан П.Б нь цагдаагийн байгууллагад шалгуулах материалыг гаргахдаа зөвхөн нэг дансанд байсан 25 сая төгрөгийн дансны хуулбар, Б.Э-н гарын үсэгтэй хэсгийг хуулбарлан санхүү хүлээлцсэн актыг л гаргаж өгсөн. Гэрчээр Б.Э нь өөрөө шүүх хуралдаан дээр уг мөнгөө авч хэрэглэсэн зэргээ хүлээн зөвшөөрдөг мөн нотлох баримтаар ч хэрэгт авагдсан.

Яллагдагч С.Ж нь хохирлыг үнэн зөв бодитой тогтоогүй байна гэж үздэг. Учир нь аудит Д.М нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Э-н гарын үсэг зурж тооцоо нийлсэн ач холбогдолтой нотлох баримтыг хасагдах зардалд тооцоогүй ба дүгнэлтдээ дээрх гүйлгээ тус бүрийг шалгахад анхан шатны баримтгүй, хаана юунд зарцуулсан нь тодорхойгүй гарч байгаа зарим гүйлгээ нягтлан бодогч Э-тэй холбоотой юм. Иймд 21.409.300 төгрөгийг С.Жын нэр дээр тооцсон. Мөн хохирогч М.Б ч мөн уг хохирлоо Б.Э-с хохиролд тооцуулан нэхэмжилдэг.

Нягтлан бодогч Э нь нэг удаа ирж уулзаад дахин дуудаад утсаа аваагүй шаардлагатай баримтуудад тайлбар хийгээгүй зэргээс ...

С.Жын хувьдаа завшсан гэх үйл баримт тогтоогдохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг үнэн зөв тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Жт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа:

 

... Тус шүүхээс С.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж “Э” ТӨХК-ийн Ү      хороонд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

      аймгийн “Б” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөн үндэслэлтэй бөгөөд энэ талаар дахин шинжээч томилох хүсэлт болон гомдол гаргаагүй. Хэргийн бодит хохирол 55.001.700 төгрөгийн хохирлын учруулсан нь дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд тухайн мөнгө банкинд байршиж байсан тохиолдолд 86.101.022 төгрөг болох байсан.

Гэвч С.Ж байршуулаагүй. Гэрч Б.Э-н хувьд шүүх хуралдаанд оролцохдоо уг мөнгөтэй холбоогүйгээр 15.000.000 төгрөгийг хувь хүнийхээ хувьд зээлсэн болохоо тайлбарласан. Гэрч Н.Б-н хувьд 2 сая төгрөг авсан гэдэг нь мөн мөрдөн байцаалт ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Ж тайлбартаа: Миний нэр дээр данс нээсэн байсныг би анзаараагүй. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн болон аудитын дүгнэлт гарсан. Завшсан гэж дүгнэсэн мөнгийг би өөрөө авч ашиглаагүй. Зарцуулалтын тооцоогүй гээд намайг завшсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: Аудитын дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Иймээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б тайлбартаа:       мөнгийг захиран зарцуулахдаа тэргүүлэгч гишүүдийн олонх нь оролцож байж хамтын шийдвэр гаргадаг. С.Жыг нийт 86.101.022 төгрөгийг хувьдаа завшсан гэж үздэг боловч аудитын дүгнэлтээр 55.001.700 төгрөгийг завшсан гэж гарсан юм гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.Жт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

            С.Жыг       аймгийн         хорооны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан         хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс 55.001.700 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч С-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

  Анхан шатны шүүх прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Жын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н ... Би          хорооны даргаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сонгогдсон. Гишүүдийн татварын тайлан, хорооны даргын ажлаа өгсөн Жаар тайланг нь тавиулах ёстой гэж гишүүд шаардсан. 2020 оны 11 сарын 12-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүд   аймгийн       холбооны хяналтын зөвлөлийн хамтарсан шалгалт ороод         бүх гишүүдийн татварын мөнгөнөөс өмнө нь ажиллаж байсан дарга С.Ж нь 86.101.022 төгрөгийг хувьдаа авч завшсан зөрчил илэрсэн тул энэ хохирлыг барагдуулах шийдвэрийг       аймгийн          хяналтын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай албан шаардлага гаргаж хохирол барагдуулах ажлыг надад даалгасны дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Цагдаагаас Далай ван аудитын газраар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.  С.Жыг байгууллагын мөнгийг хувийн дансандаа байршуулж сар бүр хүү авдаг байсныг нь оруулалгүйгээр 55.001.700 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан байсан. Хүүг нь тооцвол 86.101.022 төгрөг завшсан болж байгаа юм ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 36-37 тал, 2 хх-ийн 14 тал/,

 

            гэрч Б.Э-н ... Би       салбар хорооны няглан бодогчоор ажиллаж байх хугацаанд санхүүгийн болон татварын тайланг хуулийн хугацаанд нь гаргаж өгдөг байсан. Санхүүгийн тайлан танилцуулах ажлыг        хорооны дарга хийдэг байсан. Миний хувьд албан тушаалын байдлаа ашиглан мөнгө идсэн асуудал байхгүй. Бүх гүйлгээ санхүүгийн баримт, дансны хуулгатайгаа тохирч байгаа. Би Ж гэдэг хувь хүнээс 15.000.000 төгрөг зээлсэн. Би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаараа түүнээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлсэн мөнгөнөөсөө барагдуулаагүй байгаа.         хорооны дарга ажлаа хүлээлгэж өгөхөд нь би зөндөө санхүүгийн баримтан дээр би гарын үсэг зурсан бөгөөд тэр дундуур би 17.152.040 төгрөгийг би эргэн төлнө гэж гарын үсэг зурсан байна. Би Үйлдвэрчний хороонд ямарч өр төлбөргүй. Харин С.Ж гэдэг хувь хүнээс 15.000.000 төгрөгийг хүүгүй зээлж авсан. Энэ миний зээлсэн мөнгө С.Жын өөрийнх нь юм уу эсвэл хорооны дундын сангийн мөнгө юм уу гэдгийг би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 40-41 дэх тал, 2 хх-ийн 19 дэх тал/,

 

            гэрч Б.Б-н ...      аймгийн        холбоонд нягтлан бодогчоор ажилладаг. 2020 оны 11 сарын эхээр        хорооны дарга Б-н хорооны санхүүгийн тайланд үзлэг шалгалт хийлгэх хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. ...Миний хувьд санхүүгийн баримтан дээр сууж ажиллахад анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу зүйлүүд байсан.            хорооны тэргүүлэгчдийн тогтоолын мөнгөн дүнгээс илүү дүнтэй шилжүүлэг хийх, өөрийнхөө хувийн данс руу мөнгө шилжүүлж авдаг баримтууд байсан. Мөн тогтоол гаргахдаа мөнгөн дүнг нь тавилгүйгээр зарцуулалт хийдэг, хорооны гишүүдийн мөнгөөр Япон улс руу явсан, гишүүдийн хурлын ирц дутуу байхад хуралдуулж шийдвэр гаргаж зарцуулалт хийсэн зэрэг зөрчлүүд байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 42-43 тал/,

 

            “Б” ХХК-ийн        аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн         дугаартай ... 2016 онд Л.Г-н нэр дээрх Эв нэгдэлийн сангийн          тоот хадгаламжийн дансны хугацаа дуусч үлдэгдэл 45.168.000 төгрөгийг жилийн 15.4 хувийн хүүтэйгээр С.Жын нэр дээрх         тоот хадгаламжийн данс руу 2016 оны 11 сарын 09-ний өдөр шилжүүлсэн байна ...

... Эв нэгдэлийн сангаас нийт 37.923.800 төгрөгийг          хорооны дансанд шилжүүлэн хэрэглээд 38.869.800 төгрөгийг        хорооны данснаас болон касснаас буцаан авсан байна. 946.000 төгрөг илүү авсан ...

... өөрийн нэр дээрх Эв нэгдэлийн сангийн мөнгөнөөс 21.409.300 төгрөгийг зээл болон бэлэн бусаар төлсөн ...

... 19.238.400 төгрөгийг        тоот өөрийн нэр дээрх хадгаламжийн данс руу шилжүүлэн хорооны үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ... Э-н утасны төлбөрүүд төлөгдөж байснаас бусад гүйлгээ хэнд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй ...

... Тэргүүлэгчдийн тогтоол №      -г үндэслэн 110.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох байсан боловч 1.100.000 төгрөгийг хувийн хадгаламжийн        дансанд шилжүүлэн 990.000 төгрөгийг илүү авсан ...

...2.100.000 төгрөгийг         данс руу шилжүүлсэн байна...уг гүйлгээнд 6 сарын тогтоолыг хавсаргасан хэдий ч мөнгө гаргахаас өмнө буюу хойно баримт байхгүй байна...

            ... С.Ж нь         хорооны даргаар ажиллах хугацаандаа санхүүгийн тайлан балансыг заавар, дүрэм журмын дагуу гаргуулж байгаагүй, Эв нэгдэлийн сангийн данс болон хорооны дансыг хувийн данс мэтээр ашиглаж байсан, тушаал шийдвэр, тогтоолуудыг цаг тухай бүрт нь гаргуулан гүйлгээ хийж байгаагүй байна. Эв нэгдлийн сангийн 40.647.7 мянган төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14.354.0 мянган төгрөг нийт 55.001.7 мянган төгрөгийн хохирол учруулсан байна ... гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 53-63 тал/,  

 

шүүгдэгч С.Жын Капитрон банкны         дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 110-116 тал/,

 

гэрч Б.Э-н        дугаарын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 119-14 тал/,

 

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны Төрийн банкны         дугаар дансны хуулга /1 хх-ийн 181-193 тал/,

 

     аймгийн         холбооны гүйцэтгэх зөвлөлийн    дугаар хуралдааны тогтоол /2 хх-ийн 68-78 тал/,

 

шүүгдэгч С.Жын        дугаарын эрсдэлийн сангийн дансны болон          дугаарын урьдчилсан хүүтэй хугацаагүй хадгаламжийн дансны хуулга /2 хх-ийн 81-83, 85-89 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ж нь “Э” ТӨХК-ийн         хорооны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан үйлдвэрчний эвлэлийн хорооны мөнгийг өөрийн дансандаа байршуулан гүйлгээ хийх, санхүүгийн баримт тооцоогүй, дур мэдэн  зарцуулах зэргээр 44.683.700 төгрөгийг завшсан үйл баримт тогтоогдож байна.

 

            аймгийн         эвлэлийн хорооны дүрмийн 36.4-д “...гишүүдэд тэтгэмж, тусламж үзүүлж үзүүлж болно. Хөрөнгө зарцуулах журмыг Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар баталж мөрдөнө” гэж, 36.7-д “...хороо нь аливаа ашиг хуваарилах, аж ахуйн нэгж, байгууллагад зээл олгох, хандив өгөх, бусад этгээдэд хөрөнгийн баталгаа гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхой заасан байна.

 

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэнд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан, дур мэдэн зарцуулсан үйлдэл нь завших гэмт хэргийн үндсэн шинжид хамаардаг.

 

Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх чиг үүргийн хүрээнд тухайн мөнгө,  эд хөрөнгө,  түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг үйлдлүүд нь завших гэмт хэрэгт тооцогддог.

 

Шүүгдэгч С.Жын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг тогтоосон “Б” ХХК-ийн         аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн     дугаартай дүгнэлтэд “...С.Ж нь 10.318.000 төгрөгийг давхар хорооноос авсан...” гэсэн,

 

гэрч А.Д-н ... Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүулэгчдийн хурлын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн        тоот тогтоолоор баталсан “Монголын эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1-д ...Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон орон тооны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж дахин сонгогдоогүй, үйлдвэрчний эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаасажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэрүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгоно ... гэж заасан байдаг. Тухайн журам нь зөвхөн манай холбооны гишүүн байгууллагуудын орон тооны болон орон тооны бус хороон дарга нарт үйлчилнэ. Тус журмын дагуу манай холбооноос тухайн тэтгэмжийг нэг удаа олгоно ... гэсэн мэдүүлэг,

 

 Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн          дугаартай “С.Жын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг манай ҮЭ-ны холбооноос олгосон...” гэсэн албан бичиг авагджээ.

 

Дээрх баримтуудаар шүүгдэгч С.Ж нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 10.318.000 төгрөгийг давхардуулан авсан болох нь нотлогдож байгаа боловч уг буцалтгүй тусламжийг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны шийдвэр болон “Э”-ын Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор тус тус олгосон байх тул 10.318.000 төгрөгийг шүүгдэгч С.Ж итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55.001.700 төгрөгнөөс дээрх 10.318.000 төгрөгийг хасч, үлдэх 44.683.700 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдохгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Жт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н гаргасан ” ... Хохирлын хэмжээг үнэн зөв тогтоогоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах эсхүл үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлын тухайд

хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хэргийн нөхцөл байдал, хор уршиг, учруулсан хохирол хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан байх тул түүний давж заалдах гомдолд дурьдсан “... С.Жт холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Жт оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ...” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 2.2 дахь ...” гэснийг “... дэх ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлын “...С.Жт холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА