Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

 

 

Н.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                           Н.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Б

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Пийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Пид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Н-н П,

 

Шүүгдэгч Н.П нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр        аймгийн       сумын      багийн         тоотод хохирогч З.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний буюу 245,000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр       аймгийн      сумын    багийн        тоотод оршин суух хохирогч Б.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 540,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овогт Н-н Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н- Пийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийн цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч Н.П нь хохирогч Б.Ч-т төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Поос 245,000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч О овогт З-н Э-д олгож,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.П давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд З.Э-д учруулсан хохирол маань 245.000 төгрөг, энэ нь бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, миний хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзээд надад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байсан гэж би үзэж байна.

Би тухайн үед хохирлоо нөхөн төлөх гэсэн боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул төлж чадаагүй, манай дүү ээж нар маань удахгүй надад хохирлын мөнгийг нь төлж өгнө гэсэн, энэ нь миний өөрийн буруутай үйлдэл тул гэр бүлийн хүмүүсийн зүгээс хохирогчид төлсөн төлбөрийг буцааж төлнө.

Тэгэхээр би хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялаа багасгуулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад оногдуулсан хорих ялын хэмжээг бууруулан өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.П  тайлбартаа: ... Хохирлоо төлсөн тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Шүүгдэгч Н.П нь хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тохирсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.П нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр       аймгийн       сумын      багийн        тоотод хохирогч З.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч 2 ширхэг вино, 3 ширхэг архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр       аймгийн        сумын         багийн Бул      тоотод оршин суух хохирогч Б.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч З.Э, Б.Ч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Э-д 245.000 төгрөг, хохирогч Б.Ч-т 540.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээг тогтоосон 02/02-67 /хх-26-30 тал/ дугаартай, ТХҮ-ОРХ/4948 /хх-139-142 тал/ дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Пийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна

 

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Н.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ял хариуцлагыг хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг өөрчлөх буюу шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.П нь хохирогч З.Э-д хохирол төлбөр болох 245.000 төгрөгийг төлсөн ба хохирогч З.Э нь давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрөө дансаар хүлээн авсан талаарх тайлбараа ирүүлсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Пийн ... ялыг багасгаж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Пийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР