Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0639

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т, Д.Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д, Б.Э,

Маргааны төрөл: Татварын улсын байцаагч нарын татварын нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Д.Т, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарын 2022 оны дугаар сарын 03-ны өдрийн НА-2*******20000027 дугаар актын тэмдэглэх хэсгийн дахь хэсэгт ногдох ,,46.******* төгрөгийн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07, алданги, бүгд *******,, төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.1. Улмаар “Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох ,,46.******* төгрөгийн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07, алданги бүгд *******,, төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

  1. Татварын улсын байцаагч Д.Т, Д.Б нар нь “Т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2*******24008 тоот томилолтын дагуу /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус жайка модуль-Иж бүрэн/ хяналт шалгалтыг хийж, тус татварын хяналт шалгалтаар “Т” ХХК-д нийт 90,287,033.04 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж 8,886,87.96 төгрөгийн нөхөн татвар, *******,*******,******* төгрөгийн торгууль, 9,19,66.91 төгрөгийн алданги, нийт 127,28,*******8.84 төгрөгийн төлбөр төлүүлэхээр НА-2*******20000027 тоот нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
  2. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар албан бичгээр маргаан бүхий НА-2*******20000027 тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн дахь хэсэгт ногдох ..46,******* төгрөгийн нөхөн татвар, 2..386,38 төгрөгийн торгууль, .07.318,49 төгрөгийн алданги, нийт *******..170,82 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.

4. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянаад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2*******20000027 дугаар дугаар нөхөн ногдуулалтын актаар 90,287,033.04 төгрөгийн зөрчилд ногдуулсан 127,28,*******8.84 төгрөгийн төлбөрөөс 84,67,260. төгрөгийн зөрчилд ногдох 8.46.726.0 төгрөгийн нөхөн татвар, 2,37,017.82 төгрөгийн торгууль, 1,691.34.21 төгрөгийн алданги, нийт 12,68,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, 820,719,772. 4 төгрөгийн зөрчилд ногдох 77,430,131.91 төгрөгийн нөхөн татвар, 29.701.886.1 төгрөгийн торгууль, 7.468.221.7 төгрөгийн алданги, нийт *******,*******,******* төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилж шийдвэрлэснийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2022 оны дугаар сарын 3-ны өдрийн НА-2*******20000027 тоот актаар “Т” ХХК-д 8,886,87.96 тегрогийн нөхөн татвар, *******,*******,******* төгрөгийн торгууль, 9,16,66,91 төгрөгийн алданги бүгд 127,28,*******8.84 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Уг актыг үндэслэлгүй гэж Татварын маргаан таслах зөвлөлд 2022 оны дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасныг маргаан таслах зөвлөл хүлээн авч хэлэлцээд энэ оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 3 тоот тогтоолоор 12,68,089.08 төгрөгийн төлбөрийг хасч, *******,*******.******* төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 28 нд хүлээн авсан.

Актын тэмдэглэх хэсгийн 6-д 2020 онд 191,401,04.7 төгрөгийн, 2021 онд 4,883,613.73 төгрөгийн материалын зардлыг баримтаар нотлоглогдохгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан" гэж үзэж байна.

Үүнд 2020 онд хавсралт №1-ийн 10-д заасан 19,140,104.8 төгрөгний нөхөн татвар, 7,66,041.83 төгрөгийн торгууль, 3.828,020.92 төгрөгийн алданги нийт 30.624.167.******* төгрөгийн төлбөр, 2021 онд хавсралт №1-ийн 7-д заасан 4,88,361.37 төгрөгний нөхөн татвар, 18,23,344. төгрөгийн торгууль, 1.247.297.7 төгрөгийн алданги нийт 6,071,003.49 төгрөг нийт *******,6*******,170.81 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гэтэл тус зардал нь худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, зардлын баримт, ерөнхий журналууд зэрэг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй үнэлээгүй нь хуулийн үндэсгүй гэж үзэж байна.

2020 онд Худалдан авсан бараа материалын зарлагын баримт болон карго галсөн баримт орлогод авсан баримтуудыг хавсралт №2, 2021 онд худалдан авсан бараа материалын зарлагын баримт болон карго толсон баримт орлогод авсан баримтуудыг хавсралт №3-ын баримтаар нотлогдож байна. Мөн 2020, 2021 онд борлуулсан бараа материалын зарлагын баримт болох 7 хавтаст материал зэргээр нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.

Мөн ААНБОАТ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-д “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэсэн шаардлагуудыг бүрэн хангаж байхад баримтаар ноглогдохгүй зардал гэж акт тогтоосон нь хуулийн үндэсгүй юм.

Татварын улсын байцаагч нар санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт харж үзэж нягтлаагүй, үнэлэж дүгнээгүй энэ байдлаа татвар төлөгчийн зөрчил гэж үзэн актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь харамсалтай.

Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын НА-2*******20000027 тоот ктын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт холбогдох 2020 онд 191,401,04.7 төгрөгийн, 2021 онд 4,883,613.73 төгрөгийн материалын зардлыг баримтаар нотлогдохгүй зардал гэсэнийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд дараахыг бүрэн хангасан тохиолдолд зардалд тооцно гэсэн заалт байдаг. Үүнд: Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байх, тухайн хугацааны орлого зардал дээр зардлаа тооцох, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хангах, и-баримт байх гэсэн 4 заалттай. Нэгэн зэрэг хангасан байх гэдгийг хэрхэн ойлгох вэ? гэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд 2 хэлбэртэй байна гэж заасан байгаа. 1 дүгээрт гарын үсэг зурсан цаасан баримт, 2 дугаарт и баримт. Энэ хоёрын нэг нь л байхад зардалд тооцох ёстой гэж үзэж байна. Цахим и баримт нь 2020 оноос хойш хэрэгжсэн. 2019, 2020 онд авсан барааг 2024 онд худалдаж болно шүү дээ. Орлого зарлагын асуудал нь анхан шатны баримтаараа нотлогдох ёстой. Заавал 2 баримт хоёулаа байх ёстой гэж үзэх үндэслэл байхгүй. И баримт зардлын баримттай тулах боломжгүй. Учир нь и баримтаар олгогдохгүй цалин хөлс, томилолт зэрэг асуудлууд байна. Тиймээс энэ 2 баримтын аль нэг байхад хангалттай. Гэтэл татварын алба эсрэг байр суурьтай байна. Байцаагч нар зардлыг хасаж тооцоогүй учраас орлого өндөр гарч байна. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны баримт нь гарын үсэг, тамга тэмдэгтэй учир шаардлага хангасан баримт гэж үзнэ. 2020 оны ковидтой холбогдуулан гарсан алданги торгуулиас чөлөөлөх тухай хууль байгаа. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тодорхой гарсан хууль шүү дээ. Тайлагнасан татварын албан торгуулиас чөлөөлнө гэсэн заалт хуульд бий. Бид тайлангаа тайлагначихсан байхад зардлыг хасаж тооцохгүй байгаа нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Татварын хүү торгууль хуулийн дагуу хасагдах ёстой. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т И баримт авах ёстой гээд заачихсан байдаг. Гэхдээ хяналтын шатны шүүх заавал и баримт байх шаардлагагүй гэж дүгнэсэн байдаг. Эдгээрийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “”Т” ХХК нь БНХАУ-аас уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж худалддаг компани юм. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалт явуулсан. Улмаар 2022 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн № НА-2*******20000027 дугаар акт гарсан.

Тус актаар 8 сая төгрөгийн нөхөн татвар, ******* сая төгрөгийн торгууль, 9 сая төгрөгийн алданги нийт 127 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж акт тогтоосон. Актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлд гомдлыг хэлэлцээд 12 сая төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн. Бид тус зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018-2021 онууд нь ковидын цар тахлын үе бөгөөд онцгой дэглэм хэрэгжиж байсан. Бид өмнөх шигээ бараагаа шууд импортлоод оруулах боломжгүй болчихсон. Тодруулбал цар тахлын энэ үед энэ тээвэр зуучийн компаниар зуучлуулж тээвэрлэлт болон гаалийн бүрдүүлэлттэй холбоотой үйл ажиллагаагаа явуулж байсан. Замын-Үүд эсхүл Улаанбаатар хотын гааль руу очоод бүрдүүлэлтээ хийх боломжгүй байсан. Тээвэр зуучийн төлбөр нэмэгдсэн. Нэг контейнер бараг 60 сая төгрөг болсон. Тиймээс каргоны компаниар зуучлуулсан. Улсын байцаагч акт тогтоохдоо цахимаар тайланг хянаж и баримтыг үндэслэсэн. Сэлбэг хэрэгслийг худалдан авахтай холбоотой гаалийн бүрдүүлэлт түүнд холбогдох зардлыг тооцохгүйгээр акт тогтоосон. Уг зардлыг тооцвол орлого буурч, буурсан хэмжээгээр бид татвар төлөх ёстой.

Татварын шалгалтын үед нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан шаардлагыг хангасан цаасан баримтуудыг хүлээн авсан этгээдийн гарын үсэг, тамгатай хүлээлгэж өгсөн. Гэвч дахин давтах ёсгүй дугаар бүхий цахим баримтыг л үндэслэнэ гэсэн. Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан шаардлагыг хангасан анхан шатны баримтуудыг үнэлээгүй. Жишээ нь нэхэмжлэгч компанийн захирлын карго компанийн захирлын хувийн данс руу мөнгө шилжүүлж байгаа баримтууд юм. Карго компанийн цахим баримт нь ирээгүй, шивээгүй үйлдэлд тус зардлыг тооцоогүй. Карго компани аль дансаараа мөнгөө авах нь тухай компанийн асуудал шүү дээ. Тэдгээр карго компаниас орлогын албан татвараа тооцож авах эрх нь татварын улсын байцаагч нарт бий. Карго компани манай компанийн өмнөөс тээвэрлэлт гаалийн бүрдүүлэлтийг хийж гаалийн татвар %, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10%-ийг биднээс шаардсан. Энэ зардал нь бидний хувьд орлого олохтой холбоотой зардал.

Бид энэ үнийг бараандаа шингээж зарна. Энэ орлогоос татвар ногдуулж гаалийн зардлыг огт тооцохгүйгээр хувийн данс руу мөнгийг шилжүүлсэн үндэслэлээр акт тогтоосон. Хасагдах зардлыг тооцолгүйгээр акт тогтоосон нь үндэслэлгүй юм. Дахин давтагдашгүй дугаар бүхий цахим баримтыг биш санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж тооцоолол хийнэ үү гэж улсын  байцаагч нарт хэлсэн. Албан торгуулиас чөлөөлөгдөх тухай Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Өршөөлийн тухай хуулийг улсын байцаагч нар хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа. Өмнөх 3 шатны шүүхийн маргааны үед энэ талаар яриагүй. Хяналтын шатны шүүхийн хуралдаан дээр Өршөөлийн тухай хуулийг яагаад хэлэлцээгүй вэ? гэдэг асуудал яригдсан. Орлого олохтой холбоотой гарсан зардлуудыг тооцохгүй байна гэдэг асуудлыг л хөндөж байсан. Тиймээс татварын улсын байцаагч нарын актыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “80143 регистртэй “”Т” ХХК нь гадаад худалдаа, авто машины сэлбэгийн худалдаа эрхэлдэг. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2*******24008 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтоор 2018-2021 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Д.Б. Д.Т нар иж бүрэн хяналт шалгалт хийж 2022 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 2*******0000027 тоот нөхөн ногдуулалтын актаар 88.868.79. төгрөгийн зөрчил илрүүлэн 8,886,87.96 төгрөгийн нөхөн татвар, 12.*******.******* төгрөгийн торгууль, 9.19.66.91 төгрөгийн алданги нийт 127.28.*******8.84 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн татварын тайлангууд. И оффис програмд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд / борлуулалт, худалдан авалт, гаалийн мэдээ, баримт бичиг шаардах, хүлээн авсан баримт бичиг, дансны хуулга зэрэгт үндэслэн шалгалт хийсэн байна.

Тус ХХК нь 2022 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 27 тоот албан бичгээр Нийслэлийн маргаан таслах зөвлөлд 731,81,919.98 төгрөгийн зөрчилд ногдуулсан 73.18.192.00 төгрөгийн нөхөн татвар, 28,428.404.20 төгрөгийн торгууль, 6,766,663.70 төгрөгийн алданги нийт 108.380.29.90 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргасан. Нийслэлийн маргаан таслах зөвлөл гомдлыг магадлаж үзээд 2018-2021 оны борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэх 84.67.260.49 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8.46.726.0 төгрөгийн нөхөн татвар, 2.36.726.06 төгрөгийн торгууль, 2.37.017.82 төрөгийн алданги нийт 12,68,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, баримтаар нотлогдоогүй зардлаар татвар ногдуулах орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан 7,284,69.49 төгрөгийн зөрчилд ногдуулсан ,,46.******* төгрөгийн нөхөн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07, төгрөгийн алдангийг хэвээр үлдээсэн байна.

“Т” ХХК 2022 10.2 ний өдрийн 37 албан тоотоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх-д 2020 онд 191,401,04.7 төгрөг, 2021 оны 4,883,613.73 төгрөг нийт 7,284,69.49 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тавар ногдуулах орлого бууруулсан гэх зөрчилд ногдуулсан ,,46.******* төгрөгийн нөхөн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07. төгрөгийн алданги нийт *******.6*******. төгрөгийн төлбөрийг хуулийн үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна.

Тайлбар хийхэд: тус ХХК гомдолдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3 заалтуудыг барьж гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж узэж байна.

Татварын улсын байцаагч 2019 оны 3 сарын 22 ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар бүлэгт "Албан Татвар ногдох орлогоос хасагдах зардал"13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох зардлаас хасаж тооцно.

131.1. тухайн татварын тайлант хугацаанд хамарсан байх,

13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх,

13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд НББ-ийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх,

13.1.4. бараа, ажил үйлчилгээний зардал ТЕХ-ийн 28.-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажсан байх гэж заасан. Хяналт шалгалтын зөрчил 13.1.4 заалтыг үндэслэсэн.

ТЕХ-ийн 28.-д татвар төлөгч борлуулалт хийх тухайн бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх. эсвэл цахимаар илгээх үүрэгтэй.

Төлбөрийн баримт гэдэг нь тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр, тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ.

Дахин давтагдашгүй дугаар гэдэг нь гэж худалдаа үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр, тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэхгүйгээр үргэжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг хэлнэ

ТЕХ-ийн 29.1.4 татварын тайлантай холбоотой баримт мэдээллийг гадаад хал дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбоотой холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.

Хяналт шалгалт хийхэд татвар ногдох орлогоос хасагдах зардал шаардлага хангаагүй нь нотлогдсон. Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт шаардахгүй зардлууд байдаг. Жишээ нь: Цалин, НДШ, эдэгдэл хорогдлын зардал, зээлийн хүү, даатгалын зардал гэх мэт манай нөхцөлд эдгээр зардлуудаас бусад Бараа материал түүхий эдийн зардал бүгд төлбөрийн баримтаар нотлогдох ёстой.

Гаалиар сэлбэг бараа материал оруулж ирсэн гэх боловч анхан шатны баримт орчуулгагүй, гаалиар оруулж ирсэн мэдүүлэг байхгүй цахим программд бүргэгдээгүй, тээврийн зардал төлбөрийн баримтаар нотлогдогдохгүй байна.

Иймд нөхөн ногдуулалтын актыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. 2021 оны ААНОАТ-ын тайлангийн Хуулийн 13.1-д заасан нөхцөлийг зэрэг хангасан зардал 02/3 хавсралт Борлуулсан, шилжүүлсэн биет бус болон үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл өртөг /хуулийн 10.1.4-т заасан/ 09,090,707.2 төгрөгийн зардал бичсэн. 2020, 2021 оны санхүү байдлын тайланд худалдан борлуулах зорилготой үл хөдлөх хөрөнгө болон биет бус хөрөнгө байхгүй, мөн хөрөнгийн хэсэгт үндсэн хөрөнгө биет бус хөрөнгө байгаагүй зэрэг нь зардлыг хий өсгөсөн байна гэж үзэж байна.

Санхүүгийн тайлан нь гадаад дотоод хэрэглэгчид зориулагдсан тайлан Удирдлага болон хөрөнгө оруулагчдад Гарч байгаа ажил гүйлгээ болгоныг санхүүгийн стандартын дагуу тайлагнадаг.

Татварын тайлан гэдэг нь татварын хуулиар зохицуулагдсан байдаг Ажил гүйлгээ болгоныг зардал гэж үздэггүй. Татвар ногдох орлогоос хасагдах зардалд шаардлага хангасан зардлыг хасна мөн хязгаарлалттай зардал гэж байна, хасагдахгүй зардал гэж байна энэ бүгдийг татварын хуулийн дагуу зохицуулдаг.

Санхуугийн тайлагнал, Татварын тайлагнал 2-ийн хооронд зөрүү үүсдэг тэр зөрүүг татвар, санхүүгийн хоорондийн зөрүүг зохицуулах тайлангаар зохицуулдаг.” гэжээ.

9. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар анхан шатны баримтыг давхар үйлдэх ёстой байдаг. Сүүлд нь и баримтаа хэвлэж өгнө. Түүнийг л анхан шатны баримт буюу нягтлан бодох бүртгэлийн баримт гэж хэлээд байгаа юм. Гар дээрх баримтыг ямар ч байгууллагууд бүрдүүлчихдэг. Ковидын үе байсан учраас харгалзаж үзнэ үү гэж нэхэмжлэгч хэлж байсан. Ковидын үед импортлогч байгууллагууд хил гаалиар мэдүүлгээ өгч бараагаа оруулдаг байсан. Ганцхан нэхэмжлэгч компани боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Импортлогч байгууллагууд хил гаалиар бараагаа мэдүүлж зохих татвараа төлж зардалдаа оруулан нотлох баримт болгож хасах ёстой. Карго компанийн захирлын данс руу тээврийн хөлсийг шилжүүлэхдээ хувийн болон компанийн данснаас шилжүүлсэн байсан. 2019 онд нэхэмжлэгч компанийн холбогдох бүх зардлуудыг нь хасаж өгсөн. 2020 онд шинэ хууль хэрэгжиж эхэлсэн учраас бид 2020 оноос хойших и баримт гаргаж өгөөгүй бүх зардлуудыг хасаж тооцсон.

Нэхэмжлэгч компани бусад компанитай харилцахдаа компанийн дансанд мөнгийг шилжүүлэх ёстой. Хэрвээ хувь хүний данс руу шилжүүлсэн бол орлого олсон гэдэг утгаараа тухайн компани өөрсдөө суутгал хийх ёстой. Гэтэл суутгал хийсэн тайлан байгаагүй. Сүүлд нэмэлтээр баримт өгсөн бөгөөд түүнд Хятад Улстай хийсэн гэрээ, бараа авсан гэсэн баримт байсан. Хил гаалиар бараа оруулж ирэхдээ хэдэн төгрөгийн бараа оруулж ирсэн бэ? гэдгээс хамаарч татвараа тооцоолох ёстой байсан боловч тийм зүйл байгаагүй. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулж Өршөөлийн тухай хууль гарсан. Өршөөлийн тухай хуульд татвар төлөгчийн тайлангаараа ногдуулсан татварт татварыг хугацаандаа төлөөгүй бол хугацааны алданги тооцохгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тайлангаараа ногдуулсан татвар биш. Акт тавьсан зөрчил учраас Өршөөлийн хуульд хамрагдахгүй.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны торгууль, алдангиас чөлөөлөх тухай татварын хуулийн гол зорилго нь 2020-2021 он гэж хугацаа заачихсан байсан. Татвар төлөгч тайлангаа тайлагнаад төлөх ёстой. Хэрвээ хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,01%-аар торгууль, алданги тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд үүсчихсэн, хугацаанд нь төлөөгүй 0,01%-ийн татварын өрийг нь чөлөөлөх хуулийн зохицуулалт байгаа юм. Нөхөн ногдуулалтын актаас үүссэн торгууль алдангийг нь чөлөөлөх зохицуулалт байхгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.”Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэв.
  2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарын 2022 оны дугаар сарын 03-ны өдрийн НА-2*******20000027 дугаар актаар нийт 127,28,*******8.84 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар тогтоолоор актаар 90,287,033.04 төгрөгийн зөрчилд ногдуулсан 127,28,*******8.84 төгрөгийн төлбөрөөс 84,67,260. төгрөгийн зөрчилд ногдох 8.46.726.0 төгрөгийн нөхөн татвар, 2,37,017.82 төгрөгийн торгууль, 1,691.34.21 төгрөгийн алданги, нийт 12,68,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, 820,719,772. 4 төгрөгийн зөрчилд ногдох 77,430,131.91 төгрөгийн нөхөн татвар, 29.701.886.1 төгрөгийн торгууль, 7.468.221.7 төгрөгийн алданги, нийт *******,*******,******* төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актыг өөрчилсөн байна.
  3. Тус шүүхэд нэхэмжлэгч дээрх актын *******,*******,******* төгрөгийн төлбөрөөс тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох ,,46.******* төгрөгийн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07, алданги бүгд *******,, төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
  4. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 6-д “2020 онд 191,401,04.70 төгрөгийн, 2021 онд 4,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэж заасан”-ыг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.
  5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.”Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.4.”доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1.”"нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;”, 6 дугаар зүйлийн 6.1.”Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.”, 14 дүгээр зүйлийн 14.3.”Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх; 14.3.2.журналд бичих; 14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах; 14.3..санхүүгийн тайлан гаргах.”, 14.4.”Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.3.бүх өр төлбөр; 14.4.4.аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр; 14.4..бүх орлого; 14.4.6.бүх зардал; 14.4.7.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс.”, 14..”Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.” гэж заажээ.

.1 Нэхэмжлэгч нь гадаад худалдаа, авто машины худалдаа, автомашины сэлбэгийн худалдаа, түрээсийн үйлчилгээ, автомашины засвар, үйлчилгээ, автомашины дугуй засвар, онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

.2 Нэхэмжлэгчийн нитгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч компани нь гадаад улсаас импортоор ирж байгаа бараа, техник хэрэгслээ тээвэр илгээмжийн компаниар дамжуулан хүлээн авахаар тохирч төлбөрийг дансаар компани болон захирлын хувь дансаар төлсөн, байгуулсан гэрээ байхгүй, ямар нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн болохыг мэдэхгүй, өөрийн компаний нэрээр гаалийн мэдүүлэг гаргаж, гаалийн татвар төлөөгүй гэж тайлбарлаж байх тул гаалийн байгууллагаас нэхэмжлэгч компаний гаалийн мэдүүлэг гаргасан эсэхийг тодруулах шаардлагагүй гэж үзлээ.

.3 Хуульд зааснаар нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрийг заавал бүртгэхээр байх ба хэрэгт хавсаргасан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компаний зарлагын болон эрээн хотын хөдөлгүүр машины бүрэн дэлгүүрээс бараа татав гэх орлогын баримтууд байх боловч нэхэмжлэгч компани нь анхан шатны баримт бүрдүүлэн журналд бичиж, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

.4 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу орлого олохтой холбоотой гарсан зардал  болох нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тайлан, журнал, ажил гүйлгээний мэдээ зэрэг санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28..”Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.” гэж зааснаар бараа, ажил, үйлчилгээний зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар батлагдахгүй гэж үзэн нөхөн татвар ногдуулж торгууль, алданги, хүү тооцсон нь үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “22020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.”, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.” гэж заажээ.

6.1. Хуулийн зохицуулалтаас үзвэл татвар төлөгч хуулийн дагуу ногдуулан тайлагнасан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөх ба нэхэмжлэгч нь 2020 оны 191,401,04.7 төгрөгийн 2021 оны 4,883,613.73 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөхөөр татварын тайланд тайлагнаагүй тул тус хуулийн дагуу алданги, торгуулиас чөлөөлөгдөхөөргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 14.-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох ,,46.******* төгрөгийн татвар, 2,, төгрөгийн торгууль, ,07, алданги бүгд *******,, төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН

         ШҮҮГЧ                                        Т.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧ                                       Д.ЧАНЦАЛНЯМ