Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02232

 

А.О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/03172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О, түүний өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Д-д өөрийн бизнесийн үйл ажиллагаанд болон хувийн хэрэгцээнд зориулж 2017 оноос хойш богино хугацаатай зээлийг удаа дараа олгож байсан бөгөөд 9 удаагийн зээлийг төлөөгүй. Үүнд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 5037588855 дугаарын өөрийн дансаар 500 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн дансаap 2 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 400 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5064026246 дугаарын дансаар 600 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5064026246 дугаарын дансаар 1 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн дансаар 1 500 000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн дансаар 1 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дансаар 2 800 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 200 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дансаар 3 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг зээлсэн. Миний бие М.Дунгармаатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд зээлсэн зээлийн үлдэгдлийг 10 000 000 төгрөгт тооцож, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. М.Днь нэхэмжлэгч А.Оээс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 17 удаагийн банкны гүйлгээгээр нийт 19 810 000 төгрөгийг бодитоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 5037588855 тоот дансаар шилжүүлэн авсан. М.Днь үүнээс 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 18 удаагийн банкны гүйлгээгээр “Хаан банк” ХХК дахь А.О-ийн эзэмшлийн 5077104889 тоот дансанд нийт 9 043 000 төгрөг төлсөн. Дээрх хугацаанд авсан зээлээс 10 767 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн М.Днь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 2 удаагийн банкны гүйлгээгээр “Хаан банк” ХХК дахь Б.О-ийн эзэмшлийн 5064026246 тоот дансаар 1 600 000 төгрөг, 5037588855 тоот дансаар 10 400 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг зээлсэн боловч эргэн төлөөгүй. Иймд үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийт 10 удаагийн гүйлгээгээр 12 000 000 төгрөгийн зээлсэн шаардлагын тухайд “Хаан банк” ХХК дахь түүний эзэмшлийн 5077104889 тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 500 000 төгрөгийг М.Д2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А.О-ийн эзэмшлийн 5077104889 тоот дансанд орос бараа гэсэн гүйлгээний утгатай 500 000 төгрөг шилжүүлсэн. М.Д2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөгийг А.О-ийн эзэмшлийн 5077104889 тоот дансанд буцаан шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг төлсөн гэж үзээд үлдсэн 1 000 000 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн. М.Д-гаас 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 315 000 төгрөгийг А.О-ийн 5077104889 тоот дансанд, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 700 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5064026246 дугаар дансанд “Дунгармаа дэлгүүр найз” гэсэн гүйлгээний утгатай 600 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү мөнгийг тухайн дансны эзэмшигч М.Давсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. А.О-ийн 5077104889 дугаар данснаас 5064026246 дугаар дансанд “М.Д загас” гэсэн гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү мөнгийг тухайн дансны эзэмшигч нь зээл байсан аваад бэлнээр М.Давсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. А.О-ийн 5077104889 дугаар данснаас 2019 оны 01 сарын 17-ны өдөр М.Дунгармаагийн 5037588855 дугаар дансанд “dungarmaa uuruu aksentmashin” гэсэн гүйлгээний утгатай 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр 29-ний өдөр 100 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 425 000 төгрөг, А.О-ийн 5077104889 тоот дансанд шилжүүлсэн. А.О-ийн 5077104889 дугаар данснаас 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М.Дунгармаагийн 5037588855 дугаар дансанд “орос бараа дунгармаа” гэсэн гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. А.О-ийн 5077104889 дугаар данснаас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. А.О-ийн 5077104889 дугаар данснаас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр М.Дунгармаагийн 5037588855 дугаар дансанд гүйлгээний утгагүй 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. М.Днь нэхэмжлэгчийн 5077104889 дугаартай дансанд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 19 удаагийн гүйлгээгээр нийт 10 655 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд нийт 26 удаагийн гүйлгээгээр А.О-ийн 5077104889 дугаар дансанд нийт 12 230 000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нийт 10 удаагийн гүйлгээгээр дансны хуулгаар нийт 12 000 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нийт 26 удаагийн гүйлгээгээр нийт 12 230 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 17 удаагийн банкны дансаар шилжүүлсэн гэх 19 810 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гаргаж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийн 5077104889 дугаар дансанд дараах байдлаар мөнгө шилжүүлж байсан. Хариуцагч нь нийт 112 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч А.О-ийн 5077104889 дугаар дансанд нийт 37 895 500 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нийт 17 удаагийн гүйлгээгээр нийт 19 810 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч Хаан банкны дансны хуулгаас тодруулахад аль гүйлгээг үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. А.О, Ө.Өнарын 5077104889 дугаар дансны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд М.Дунгармаагийн 5037588855 дугаар дансанд “орос бараа дунгармаа” гэсэн гүйлгээний утгатай 2 800 000 төгрөгийг шилжүүлсэн байна. А.О, Ө.Өнарын 5077104889 дугаар данснаас 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5064026246 дугаар дансанд “дунгармаа дэлгүүр найз” гэсэн гүйлгээний утгатай 600 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй ийм боломжгүй байсан болох нь тодорхой харагдаж байна. Мөн тус гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болсон гэж заасан бөгөөд нотариатч гэрээг гэрчлэхдээ дээрх нөхцөлийг анхаарч үзэлгүй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгч зээлдүүлэгч талд 10 000 000 төгрөгийг зээлсэн байх болно гэж төсөөлж дээрх зээлийн гэрээг гэрчилсэн нь алдаатай болжээ. Иймд зохигч нар анх дүр үзүүлж хуурамч гэрээ хийсэн байх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.О нь 2017 оны 02 дугаар cарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар cарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 62 удаагийн гүйлгээгээр 77 690 000 төгрөгийг М.Д-д дансаар болон бодитоор шилжүүлэн өгсөн. Дээрх мөнгөнөөс хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Нийн эзэмшлийн 5043001418 тоот дансаар 2 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.О-ийн эзэмшлийн 5064026246 тоот дансаар 600 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан. А.О-ийн зээлсэн 77 690 000 төгрөгөөс 4 100 000 төгрөг нь Ш.Н, Б.Онарын дансаар орсон. Үүнээс 73 590 000 төгрөг бодитоор хариуцагчийн дансаар түүнд шилжин орсон. Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 134 удаагийн гүйлгээгээр 62 619 000 төгрөгийг дансаар болон бэлнээр А.Од өгсөн байна. Дээрх 134 удаагийн гүйлгээгээр төлөгдсөн  62 619 000 төгрөгийн 26 удаагийн гүйлгээгээр нийт 20 634 500 төгрөг нь нэхэмжлэгчийн бусдад зээлсэн зээлийн төлбөрийг хариуцагч хураан авч өөрийн дансaaр шилжүүлэн өгсөн. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн мессежээр нотлогдож байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй байх тул зээлийн гэрээг амаар байгуулагдсанд тооцно гэж хуульд заасан. А.О нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч М.Д-д нийт 62 удаагийн гүйлгээгээр 77 690 000 төгрөгийн зээл олгосноос үлдэгдэл төлбөрт 18 000 000 төгрөгийг шаардаж байна. Дансны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид 77 690 000 төгрөг, хариуцагч нь нэхэмжлэгчид 62 619 000 төгрөгийг өгсөн байх ба үүнээс зөрүү 14 843 000 төгрөг үлдэнэ. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй гэж харагдах боловч хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх дүн нь бодит байдалд нийцэхгүй юм. Учир нь дээр дурдсанчлан 62 619 000 төгрөгөөс бусад этгээдийн зээлийн төлбөр болох 20 634 500 төгрөгийг хасан тооцвол нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн дүн гарах нь ойлгомжтой. 62 619 000 төгрөг-20 634 500төгрөг = 41 984 500 төгрөг, 77 690 000 төгрөг- 41 984 500 төгрөг=35 705 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл 35 705 500 төгрөг -4 100 000 төгрөг =31 605 500 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Д-гаас зээлийн гэрээний үүрэгт 4 267 500 /дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 732 500 /арван гурван сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А.Од холбогдох талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М.Дунгармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.Д-гаас төлбөл зохих тэмдэгтийн хураамжийн дутуу 40 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 83 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзсний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх А.О, М.Днарын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна гэж зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасан. Талууд зээлийн хэмжээний талаар болон эргэн төлөлтийн төлбөрийн талаар маргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын маргасан зээлийн хэмжээ, зээлийн тооцоололын хувьд алдаа гаргасан. Зээлдэгч М.Д2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд зээлдүүлэгч А.Оээс нийт 10 000 000 төгрөг орчим төгрөгийг бэлэн, бэлэн бусаар зээлүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн харилцах дансны хуулгаар бүрэн нотлогддог. М.Д2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15- ны өдрийг хүртэл бэлэн, бэлэн бусаар нийт 12 000 000 төгрөгийг А.Оээс зээлсэн, зээлүүлсэн талаарх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр давхар нотлогддож байхад энэ нөхцөл байдлуудын талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлгээгүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан маргаан бүхий талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд заасан нөхцөлийг хоёр тал харилцан тохиролцож өөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өмнө өгч авалцаж байсан зээлийн төлбөрийг нэгтгэн дүгнэн төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэгдэл төлбөрийг 10 000 000 төгрөг гэж тодорхойлж, энэ талаар тохиролцсон. Энэ нь талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл мөн байхад энэ талаар дүгнээгүй. Энэ нь зээлдэгч М.Дунгармаа, зээлдүүлэгч А.О нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаас өмнө аман хэлбэрээр зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан, үүнийг баталгаажуулж гэрээ байгуулсан болох нь нотлогдож байх ба зээлдүүлэгч М.Дүүнийг баталгаажуулж өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээнд гарын үсэг зурсан ба уг гэрээний үнэн зөвийг наториатаар гэрчлүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байгаа болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш зээлдэгч М.Д-д нийт 9 500 000 төгрөгийг зээлүүлж байсан талаарх дансны хуулга хэрэгт авагдсан. Зээлийн гэрээ байгуулахаас өмнөх болон зээлийн гэрээ байгуулснаас хойш М.Д-д нийт 22 000 000 төгрөгийг зээлүүлсэн байх ба зээлийн эргэн төлөлтөөс үлдэгдэл 12 000 000 төгрөгийг М.Догт төлөөгүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байхад шүүх үндэслэл муутай дүгнэлтийг хийж зээлийн төлбөрт 2 845 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн данс руу нийт 22 325 000 төгрөг шилжүүлснээс зээлийн гэрээ байгуулснаас хойшх түүний данс руу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 15 170 000 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэгдэл 7 155 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг 10 000 000 төгрөгөөс хасаж тооцоход хариуцагч нь зээлийн төлбөрт үлдэгдэл 2 845 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй...” талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа ба зээлдэгчээс төлөх зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар буруу тооцоолол гаргаж хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзнэ үү. Дээрх байдлаар шүүх зээлийн тооцоололыг буруу хийснээр нэхэжлэгч А.О-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, төгрөг, нийт 18 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд шүүхээс үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, энэ талаар хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Талууп 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бигээр байгуулахдаа дээрх заалтын дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулж улмаар уг баталгаажуулсан дүнгээс зээлийн хүү, алданги шаардах эрхийг харилцан тохиролцсон байхад тухайн өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч 10 000 000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл гэх тооцоолол гарган ирж улмаар бичгээр байгуулсан гэрээний дүнгээс хасаж тооцсон нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн боловч мөнгийг хариуцагчид бодитой шилжүүлээгүй байдлыг харгалзан үзээгүй, эөвхөн дансны хуулгаар хэргийг шийдвэрлэсэн. Мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй байхад зээлийн гэрээг байгуулагдсанд тооцсон, өмнөх зээлийн төлбөрийг нэгтгэн зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хэрэгт авагдсан дансны хуулгаар шилжүүлсэн мөнгийг алийг нь аль зээлийн төлбөр тооцоо гэдгийг тодорхойлох боломжгүй тул зээлийн хүү, алданги тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч М.Д-д холбогдуулан үндсэн зээл 12 000 000 төгрөг, алдангид 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

А.О 2016 оноос хойш М.Д-д мөнгөн хөрөнгө зээлж байсан бөгөөд талууд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өмнө олгосон зээлийн тооцоог нэгтгэн дүгнэж, зээлдүүлэгч нь 10 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр, зээлдэгч нь үндсэн зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх-9 дэх тал/

Нэхэмжлэгч А.О, хариуцагч М.Днарын хооронд өмнө нь мөнгөн хөрөнгө зээлж байсан, талууд хожим 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор зохицуулсан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр талуудын байгуулсан бичгийн хэлцлийг зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас хойш А.О нь “Хаан банк” ХХК дахь өөрийн эзэмшлийн данснаас нийт 15 170 000 төгрөгийг М.Д-гийн дансанд шилжүүлсэн байна. Иймд зээлдүүлэгч А.О нь зээлдэгч М.Д-д нийт 25 170 000 төгрөгийг зээлсэн гэж үзнэ.

Зээлдэгч М.Ддээрх зээлийн төлбөрөөс нийт 22 325 000 төгрөгийг зээлдүүлэгч А.О-ийн дансанд төлсөн болох нь тэдгээрийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нийт үүрэг 25 170 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 22 325 000 төгрөгийг хасахад 2 845 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар тохиролцсон ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул хариуцагч нь алданги 1 422 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч М.Д-гаас үндсэн зээл 2 845 000 төгрөг, зээлийн гүйцэтгээгүй үүрэг 2 845 000 төгрөгийн 50 хувь болох алдангид 1 422 500 төгрөг, нийт 4 267 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Од олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч А.О нь М.Д-ийн дансаар шилжүүлсэн төлбөрийн зарим хэсэг нь түүнээс мөнгө зээлсэн бусад зээлдэгч нарын зээлийн төлбөр байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Хариуцагч М.Днь нэхэмжлэгч А.О өгөөгүй мөнгийг өгсөн мэтээр, нөгөө талын хүсэл зоригийг тусгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл дээр гарын үсэг зурсан гэж талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй боловч талууд өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдлийг тооцож дээрх гэрээг бичгээр байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч нь өмнөх зээлийн гэрээний үүргийг дүгнэж зээлийн гэрээг байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Тиймээс анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М.Дунгармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/03172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 247 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 84 000 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Д.БАЙГАЛМАА