Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 3172

 

 

 

 

 

 

 

 

 

                    2020       09         15  

             101/ШШ2020/03172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.О /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.А /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч М.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн А.О   би хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Би 2015 оны 09 сараас 2018 оны 12 сар хүртэл Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр *******ийн баруун талд байрлах *******г түрээслэн ажиллуулж байх хугацаанд М.Д тай танилцаж, улмаар хариуцагч нь надаас мөнгө зээлдэг болсон. Хариуцагч М.Д  нь *******ийн гадна талбайд худалдаа наймаа эрхэлдэг бөгөөд өөрийн бизнесийн үйл ажиллагаанд болон хувийн хэрэгцээнд зориулж 2017 оноос хойш нэхэмжлэгч надаас богино хугацаатай зээлийг удаа дараа авч байсан бөгөөд доорх байдлаар авсан 9 удаагийн зээлийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Үүнд 2018 оны 03 сарын 08-ны өдөр ******* дугаарын өөрийн дансаар 500,000 төгрөгийг, 2018 оны 03 сарын 12-ны өдөр өөрийн дансаap 2,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 11-ний өдөр бэлнээр 400,000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 20-ны өдөр ******* дугаарын дансаар 600,000 төгрөгийг, 2018 оны 11 сарын 14-ний өдөр ******* дугаарын дансаар 1,000,000 төгрөгийг, 2019 оны 01 сарын 17-ны өдөр өөрийн дансаар 1,500,000 төгрөгийг, 2019 оны 03 сарын 16-ны өдөр өөрийн дансаар 1,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 10-ны өдөр өөрийн дансаар 2,800,000 төгрөгийг, 2019 оны 05 сарын 10-ны өдөр бэлнээр 200.000 төгрөгийг, 2019 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн дансаар 3,000,000 төгрөгийг тус тус бэлэн болон бэлэн бусаар нийт 12,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч А.О   би хариуцагч М.Д тай 2018 оны 10 сарын 11-ний өдөр харилцан тохиролцож 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд зээлсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 10,000,000 төгрөгт тооцож, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Ийнхүү зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн ба мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасантай нийцэж байгаа болно. Hэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах байдлаар тодорхойлж нэхэмжилж байгаа болно. Үүнд үндсэн гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл буюу гүйцэтгээгүй төлбөр 2018 оны 02 сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд олгосон зээл нийт 12,000,000 төгрөг, алдангийг үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэж дуусах хугацаа буюу 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 12,000,000 төгрөгийн 0.5 хувь нь 60,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл 372 хоногоор тооцоход 22,320,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн 12,000,000 төгрөгийн 50 хувь 6,000,000 төгрөг. Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасны дагуу хариуцагч М.Д гаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О  д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Хариуцагч М.Д  нь нэхэмжлэгч А.О  ээс 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 17 удаагийн банкны гүйлгээгээр нийт 19,810,000 төгрөгийг бодитоор өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар амаар тохиролцон зээлж авсан. Хариуцагч нь үүнээс 2017 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл 18 удаагийн банкны гүйлгээгээр нэхэмжлэгч А.О  ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс уруу нийт 9,043,000 төгрөгийг эргэн төлсөн байх ба дээрх хугацаанд авсан зээлээс 10,767,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Мөн хариуцагч М.Д  нь 2018 оны 03 сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 2 удаагийн банкны гүйлгээгээр Б.Ц ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 1,600,000 төгрөг, 8 удаагийн банкны гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 10,400,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг амаар тохиролцон зээлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд эргэн төлөлгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа болно. Нэхэмжлэгч А.О   нь, хариуцагч М.Д тай 2018 оны 10 сарын 11-ний өдөр харилцан тохиролцож 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд зээлсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 10,000,000 төгрөгт баримжаалан тооцож, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй амаар тохиролцон дээрх зээлийг авсан ба мөн тохиролцоогоо баталгаажуулж нэгэнт үүссэн үүргийг бичгээр баталгаажуулж уг зээлийн гэрээг байгуулсан ба гэрээгээр тохиролцсон хүүг төлж байсан болох нь дансны хуулга болон хариуцагчийн мессеж, төлбөр төлөх талаар илэрхийлсэн ярианы бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно. Хариуцагч нь 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд зээлсэн 19,810,000 төгрөгөөс 9,043,000 төгрөгийг төлсөн ба 10,767,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах байдлаар тодорхойлж нэхэмжилж байгаа болно. Yүнд 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл буюу гүйцэтгээгүй төлбөр 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 10,767,000 төгрөг, алдангийг үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэж дуусах хугацаа буюу 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 10,767,000 төгрөгийн 0.5 хувь нь 53,835 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл 371 хоногоор тооцоход 19,972,785 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн 10,767,000 төгрөгийн 50 хувь 5,383,500 төгрөг. Зээлийн үлдэгдэл төлбөр 10,767,000 төгрөг, алданги 5,383,500 төгрөг, нийт 16,150,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Мөн 2018 оны 03 сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 2 удаагийн банкны гүйлгээгээр Б.Ц ийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансаар 1,600,000 төгрөг, 8 удаагийн банкны гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 10,400,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 16,150,500 төгрөг, 2018 оны 03 сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд амаар тохиролцон зээлсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, нийт 28,150,500 төгрөгийг хариуцагч М.Д гаас шаардах эрх үүсэх ба шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж байгаа болно. Иймд хариуцагч М.Д гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О  д олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн 2018 оны 03 сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийт 10 удаагийн банкны дансаар болон бэлнээр шилжүүлсэн гэх 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэгдүгээрт хавтаст хэргийн 43 дахь хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 03 сарын 08-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “орос бараа” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнийг хариуцагч тал 2018.03.14-ний өдөр 500,000 төгрөгийг А.О  ийн Хаан банкны ******* тоот дансанд буцаан шилжүүлсэн. Хоёрдугаарт хавтаст хэргийн 44 дэх хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 03 сарын 12-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “д ” гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнээс 1,000,000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж үзээд үлдсэн 1,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс 2018.03.24-ний өдөр 1,315,000 төгрөгийг А.О  ийн Хаан банкны ******* тоот дансанд, 2018.03.25-ны өдөр 700,000 төгрөгийг А.О  ийн Хаан банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн. Гуравдугаарт  хавтаст хэргийн 45 дахь хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 07 сарын 20-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд Хaан банкны ******* дугаарын дансанд “д  дэлгүүр найз” гэсэн гүйлгээний утгатай 600,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү мөнгийг тухайн дансны эзэмшигч нь зээл байсан аваад бэлнээр А.Д  авсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. Дөрөвдүгээрт хавтаст хэргийн 46 дахь хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 11 сарын 14-ний өдрийн хуулга авагдсан байх бөгөөд Хаан банкны ******* дугаарын дансанд “д  загас” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү мөнгийг тухайн дансны эзэмшигч нь зээл байсан аваад бэлнээр А.Д  авсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. Тавдугаарт хавтаст хэргийн 47 дахь хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 01 сарын 17-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “dungarmaa uuruu aksentmashin” гэсэн гүйлгээний утгатай 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч тал 2019.01.22-ны өдөр 50,000 төгрөгийг, 2019.01.29-ний өдөр 100,000 төгрөгийг, 2019.01.31-ний өдөр 1,425,000 төгрөгийг А.О  ийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Зургадугаарт хавтаст хэргийн 48 дахь хуудсанд А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 03 сарын 16-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “орос бараа д ” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Долдугаарт А.О  ийн Хаан ******* дугаартай харилцах дансны 2019.05.10-ны өдрийн дансны хуулгаар 2,800,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн байна. Наймдугаарт хавтаст хэргийн 50 дахь хуудсанд авагдсан А.О  ийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 05 сарын 15-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд гүйлгээний утгагүй 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Есдүгээрт хариуцагч М.Д  нь нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дугаартай дансанд 2019 оны 03 сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 19 удаагийн гүйлгээгээр нийт 10,655,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Yүнд: 2019.03.16-ны өдөр 830,000 төгрөгийг, 2019.03.18-ны өдөр 465,000 төгрөгийг, 2019.03.19-ний өдөр 150,000 төгрөгийг, 2019.03.23-ны өдөр 840,000 төгрөгийг, 2019.03.24-ний өдөр 635,000 төгрөгийг, 2019.03.30-ны өдөр 665,000 төгрөгийг, 2019.03.31-ний өдөр 440,000 төгрөгийг, 2019.04.03-ны өдөр 30,000 төгрөгийг, 2019.04.04-ний өдөр 600,000 төгрөгийг, 2019.04.06-ны өдөр З0,000 төгрөгийг, 2019.04.08-ны өдөр 1,975,000 төгрөгийг, 2019.04.10-ны өдөр 710,000 төгрөгийг, 2019.04.13-ны өдөр 30,000 төгрөгийг, 2019.04.18-ны өдөр 540,000 төгрөгийг, 2019.04.21-ний өдөр 780,000 төгрөгийг, 2019.05.02-ны өдөр 795,000 төгрөгийг, 2019.05.03-ны өдөр 445,000 төгрөгийг, 2019.05.16-ны өдөр 595,000 төгрөгийг, 2019.05.21-ний өдөр 100,000 төгрөгийг, нийт 10,655,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн. Иймд нийт 26 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч А.О  ийн Хаан банкны ******* дугаарын дансанд нийт 12,230,000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нийт 10 удаагийн Хаан банкны дансны хуулгаар нийт 12,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч тал нийт 26 удаагийн гүйлгээгээр нийт 12,230,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийт 17 удаагийн банкны дансаар шилжүүлсэн гэх 19,810,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хариуцагч тал нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дугаарын харилцах дансанд дараах байдлаар мөнгө шилжүүлж байсан. Үүнд 1/ 2017.03.03 –330,000 төгрөг, 2017.03.11 - 50,000 төгрөг, 2017.04.03 - 30,000 төгрөг, 2017.05.07- 100,000 төгрөг, 2017.05.17- 50,000 төгрөг, 2017.06.09- 50,000 төгрөг, 2017.06.27- 50,000 төгрөг, 2017.07.06- 48,000 төгрөг, 2017.08.11- 100,000 төгрөг, 2017.08.13- 20,000 төгрөг, 2017.08.17- 450,000 төгрөг, 2017.08.18- 70,000 төгрөг, 2017.09.05- 50,000 төгрөг, 2017.10.30- 30,000 төгрөг, 2017.12.09- 925,000 төгрөг, 2017.12.09- 350,000 төгрөг, 2017.12.28- 200,000 төгрөг, 2017.12.28- 2,000,000 төгрөг, 2017.12.30- 1,185,000 төгрөг /6,038,000/. 2018.01.12- 690,000 төгрөг, 2018.01.16- 900,000 төгрөг, 2018.01.18- 820,000 төгрөг  2018.02.23- 100,000 төгрөг, 2018.02.23- 845,000 төгрөг, 2018.03.14- 500,000 төгрөг, 2018.03.16- 200,000 төгрөг, 2018.0З.29- 585,000 төгрөг, 2018.04.07- 200,000 төгрөг, 2018.04.07- 790,000 төгрөг, 2018.04.12- 425,000 төгрөг, 2018.04.14- 815,000 төгрөг, 2018.04.15- 795,000 төгрөг, 2018.04.23- 630,000 төгрөг, 2018.04.27- 630,000 төгрөг, 2018.05.03- 485,000 төгрөг, 2018.05.08- 770,000 төгрөг, 2018.05.18- 1,365,000 төгрөг, 2018.05.21- 230,000 төгрөг,  2018.05.24- 565,000 төгрөг, 2018.05.24 - 45,000 төгрөг, 2018.05.25-910,000 төгрөг  2018.05.30- 150,000 төгрөг, 2018.06.01-100,000 төгрөг, 2018.06.01-170,000 төгрөг,  2018.06.06- 100,000 төгрөг, 2018.06.08-1,005,000 төгрөг, 2018.06.09-940,000 төгрөг,  2018.06.11-35,000 төгрөг, 2018.06.12- 35,000 төгрөг, 2018.06.15-860,000 төгрөг, 2018.07.28-1,450,000 төгрөг, 2018.07.30-760,000 төгрөг, 2018.08.01-50,000 төгрөг, 2018.08.04-40,000 төгрөг, /2013.08.04-115,000 төгрөг /19,105,000/. 2018.08.04 - 200,000 төгрөг, 2018.08.04 – 365,000 төгрөг, 2018.08.05-795,000 төгрөг 2018.08.06 - 915,000 төгрөг, 2018.08.07 - 990,000 төгрөг, 2018.08.08-1,140,000 төгрөг, 2018.08.09 – 655,000 төгрөг, 2018.08.10 - 825,000 төгрөг, 2018.08.11 – 670,000 төгрөг, 2018.08.20 – 100,000 төгрөг, 2018.08.23 – 955,000 төгрөг, 2018.08.25 - 640,000  төгрөг, 2018.08.26 – 805,000 төгрөг, 2018.08.30 – 800,000 төгрөг 2013.09.02 - 60,000 төгрөг, 2018.09.06 – 365,000 төгрөг,  2018.09.07 – 210,000 төгрөг, 2018.09.08 – 100,000 төгрөг, 2018.09.12 – 120,000 төгрөг, 2018.09.18 - 20,000 төгрөг, 2018.09.21 - 60,000 төгрөг, 2018.09.23- 1,170,000 төгрөг, 2018.09.24 - 100,000 төгрөг, 2018.09.24 - 30,000 төгрөг, 2018.10.02 - 550,000 төгрөг, 2018.10.11 - 880,000 төгрөг, 2018.10.17 - 60,000 төгрөг, 2018.10.26 - 85,000 төгрөг, 2018.10.28 100,000 төгрөг, 2018.10.28 – 1,116,5000 төгрөг, 2018.11.02 - 1,081,500 төгрөг, 2018.11.09 - 946,000 төгрөг, 2018.11.10 - 876,500 төгрөг, 2018.11.18 - 845,000 төгрөг, 2018.11.21 - 50,000 төгрөг, 2018.11.22 - 50,000 төгрөг, 2018.11.23 60,000 төгрөг /18,790,500 төгрөг/. 2018.11.23- 60,000 төгрөг, 2018.11.24 -781,500 төгрөг, 2013.11.24 - 60,000 төгрөг, 2018.11.25 - 60,000 төгрөг, 2018.11.27 -60,000 төгрөг,  2018.11.28- 60,000 төгрөг, 2018.11.29-60,000 төгрөг, 2018.12.04- 50,000 төгрөг, 2018.12.06-100,000 төгрөг, 2018.12.06 - 50,000 төгрөг, 2018.12.10-60,000 төгрөг, 2018.12.13-500,000 төгрөг, 2018.12.14 - 50,000 төгрөг, 2018.12.19-446,000 төгрөг, 2018.12.19-60,000 төгрөг, 2018.12.19-80,000 төгрөг, 2018.12.20 - 330,000 төгрөг, 2018.12.22-486,500 төгрөг, 2018.12.26- 150,000 төгрөг, 2018.12.28-80,000 төгрөг /3,524,000 төгрөг/, нийт 37,895,500 төгрөг. Иймд нийт 112 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч А.О  ийн Хаан банкны ******* дугаарын дансанд нийт 37,895,5000 төгрөгийг хариуцагч шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч тал нийт 17 удаагийн дансны гүйлгээ хуулгаар нийт 19,810,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга дээр тодруулснаас харахад яг аль гүйлгээг үндэслэж шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна” гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага. Шаардлагын үндэслэл нь нэгдүгээрт хавтаст хэргийн 49 дэх хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “орос бараа д ” гэсэн гүйлгээний утгатай 2,800,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хоёрдугаарт хавтаст хэргийн 45 дахь хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 07 сарын 20-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд Хаан банкны ******* дугаарын дансанд “д  дэлгүүр найз” гэсэн гүйлгээний утгатай 600,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гуравдугаарт хавтаст хэргийн 43 дахь хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 03 сарын 08-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “орос бараа” гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дөрөвдүгээрт хавтаст хэргийн 46 дахь хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 11 сарын 14-ний өдрийн хуулга авагдсан байх бөгөөд Хаан банкны ******* дугаарын дансанд “д  загас” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тавдугаарт хавтаст хэргийн 50 дахь хуудсанд авагдсан иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 05 сарын 15-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд гүйлгээний утгагүй 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Зургадугаарт хавтаст хэргийн 44 дэх хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2018 оны 03 сарын 12-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “д ” гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Долдугаарт хавтаст хэргийн 47 дахь хуудсанд иргэн А.Оюунгэрзэл, Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 01 сарын 17-ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “dungarmaa uuruu aksent mashin” гэсэн гүйлгээний утгатай 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Наймдугаарт хавтаст хэргийн 48 дахь хуудсанд иргэн А.О  , Ө.Ө  нарын Хаан банкны ******* дугаарын харилцах дансны 2019 оны 03 сарын 16 ны өдрийн хуулга авагдсан байх бөгөөд иргэн М.Д гийн Хаан банкны ******* дугаарын дансанд “орос бараа д ” гэсэн гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч тал нийт 8 удаагийн хуулгаар 12,400,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байх бөгөөд үүнээс иргэн М.Д гийн харилцах дансанд 10,800,000 төгрөгийг зээл олгов гэсэн утга байхгүй, зөвхөн орос бараа, д , загас, дэлгүүр, найз гэсэн утгатай гүйлгээ хийсэн байх бөгөөд Хаан банкны ******* дугаарын дансанд нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үүнийг зохигч нарт анхнаасаа зээлийн гэрээний харилцаa үүссэн гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан гэх он, сартай Зээлийн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч тал 10,000,000 сая төгрөгийг хариуцагч талд дансаар болон бэлнээр бодитой шилжүүлэн өгөөгүй байх бөгөөд ийм боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал шүүхэд Хаан банкны нийт 8 удаагийн гүйлгээгээ хийсэн дансны хуулгыг, зээлийн гэрээний хамт гарган өгч нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч тал хариуцагч талд 10,000,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй ийм боломжгүй байсан болох нь тодорхой харагдаж байна. Мөн тус гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар “энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитой гардуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд нотариатч гэрээг гэрчлэхдээ дээрх нөхцөлийг анхаарч үзэлгүй 2019 оны 01 сарын 01-ний өдөр гэхэд зээлдэгч зээлдүүлэгч талд 10,000,000 төгрөгийг зээлсэн байх болно гэж төсөөлж дээрх зээлийн гэрээг гэрчилсэн нь алдаатай болжээ. Иймд зохигч нар анхнаасаа дүр үзүүлж хуурамч зээлийн гэрээ хийсэн байх тул Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч А.О   нь 2017 оны 02 cарын 12-ны өдрөөс 2019 оны 05 cарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 62 удаагийн гүйлгээгээр 77,690,000 төгрөгийг хариуцагч М.Д д дансаар, бодитоор шилжүүлэн өгсөн байдаг. Дээрх мөнгөнөөс хариуцагч нь 2017 оны 11 сарын 30-ны өдөр Ш.Нацагдорж гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5043001418 тоот дансаар 2,500,000 төгрөг, 2018 оны 07 сарын 20-ны өдөр Б.Ц ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 600,000 төгрөг, 2018 оны 11 сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан байдаг. А.О  ээс гарсан 77,690,000 төгрөгөөс 4,100,000 төгрөг нь гуравдагч этгээдийн буюу Ш.Нацагдорж, Б.Ц  нарын дансаар орсон. Үүнээс 73,590,000 төгрөг нь бодитоор хариуцагчийн дансаар түүнд шилжин орсон. Хариуцагч нь 2017 оны 03 сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 134 удаагийн гүйлгээгээр 62,619,000 төгрөгийг дансаар бодитоор нэхэмжлэгч А.О  д өгсөн байна. Дээрх 134 удаагийн гүйлгээгээр төлөгдсөн гэх 62,619,000 төгрөгийн 26 удаагийн гүйлгээгээр нийт 20,634,500 төгрөг нь нэхэмжлэгчийн бусдад зээлсэн зээлийн төлбөрийг хариуцагч нь хураан авч өөрийн дансaaр шилжүүлэн өгсөн байна. Энэ нь гэрч нарын мэдүүлэг болон хариуцагч нь нэхэмжлэгч уpyу бичиж байсан мессеж зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүүний талаар тохиролцоогүй байх тул зээлийн гэрээг амаар байгуулагдсанд тооцно. Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2020 оны 01 сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2020 оны 07 сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулга нь 2 тусдаа зээлийн гэрээний үүргийг шаардаж буй бус харин А.О   нь 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч М.Д д үргэлжилсэн шинжтэй үйлдлээр буюу нийт 62 удаагийн гүйлгээгээр олгосон зээл болох 77,690,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр гэж тооцон 18,000,000 төгрөгийг шаардаж буй хэлбэр юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар буюу дансны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид 77,690,000 төгрөг, хариуцагч нь нэхэмжлэгчид 62,619,000 төгрөгийг өгсөн байх ба үүнээс зөрүү 14,843,000 төгрөг үлдэнэ. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй гэж харагдах боловч хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх дүн нь бодит байдалд үл нийцэх тоо юм. Учир нь дээр дурдсанчлан 62,619,000 төгрөгөөс бусад этгээдийн зээлийн төлбөр болох 20,634,500 төгрөгийг хасан тооцвол нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн дүн гарах нь ойлгомжтой. 62,619,000-20,634,500= 41,984,500, 77,690,000-41,984,500=35,705,500 төгрөгийн бодит үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл 35,705,500-4,100,000=31,605,500 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. Мөн хэмжээний төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага дэмжиж байгаа болно. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй болох нь тогтоогдох ба хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О   нь хариуцагч М.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч М.Д  нь нэхэмжлэгч А.О  д холбогдуулан 2018 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

            Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт талуудын хооронд 2018 оны 10 сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан зээлийн гэрээ баримтаар авагдсан.

 

Нэхэмжлэгч А.О   нь тус зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч М.Д  нь уг гэрээг байгуулсан болон гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг зээлдүүлэгч А.О   шилжүүлж өгөөгүй, мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, тухайн өдөр мөнгө өгч авалцаагүй тул уг зээлийн гэрээ гэх баримт нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч А.О  , ,хариуцагч М.Д  нарын хооронд 2016 оны 03 сараас мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан болох нь тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй боловч тэд мөнгө зээлж, зээлдүүлж, эргэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.

 

Зохигчид мөнгө зээлж, зээлийг эргэн төлөхдөө зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байсан, 2018 оны 10 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулахдаа 10 000 000 төгрөгийг бодитоор өгч авалцаагүй талаар маргаагүй бөгөөд тэдний хооронд 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь шинээр зээлийн гэрээ байгуулсан бус өмнөх зээлийн тооцоог нэгтгэн гаргасан, өмнө зээлсэн зээлийн хүрээнд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч А.О   нь хариуцагч М.Д д 2016 оны 03 сараас зээл олгож, нийт 86 270 000 төгрөгийг зээлснээс хариуцагч 64 114 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл нь 22 156 000 төгрөг байгаа боловч 2018 оны 10 сарын 11-ний өдөр харилцан тохиролцож зээлсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан, 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх зээлийн үлдэгдэл нь 10 767 000 төгрөг, мөн гэрээ байгуулснаас хойш зээл олгосон бөгөөд төлсөн төлбөрийг хасаад зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч М.Д  нь нэхэмжлэгчээс зээл авч, төлж байсан талаар маргаагүй боловч түүний банкны дансаар бусад зээлдэгч нарын зээл, төлбөр тооцоо хийгдэж байсан, 2018 оны 10 сарын 11-ний өдрийн байдлаар түүний авсан зээлийн үлдэгдэл 3 742 000 төгрөг байснаас төлж 1 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлаж байна.

 

2018 оны 10 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч А.О  ийн Хаан банкны ******* данснаас хариуцагч М.Д гийн ******* данс руу нийт 15 170 000 төгрөг шилжүүлсэн болох нь, хариуцагч М.Д  нь 2018 оны 10 сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу нийт 22 325 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн эдгээр мөнгөн шилжүүлгийн зарим хэсэг нь түүнээс мөнгө зээлсэн бусад зээлдэгч нарын зээлийн төлбөр гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь 2018 оны 10 сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн данс руу нийт 22 325 000 төгрөг шилжүүлснээс зээлийн гэрээ байгуулснаас хойш түүний данс руу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 15 170 000 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэгдэл 7 155 000 төгрөгийг 2018 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 10 000 000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч нь зээлийн төлбөрт үлдэгдэл 2 845 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар хязгаарлан алдангид 1 422 500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч М.Д  нь нэхэмжлэгч А.О   өгөөгүй мөнгийг өгсөн мэтээр, нөгөө талын хүсэл зоригийг тусгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл дээр гарын үсэг зуруулсан, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх үндэслэл заан талуудын хооронд 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлэн өгөөгүй боловч өмнөх зээлтэй холбоотой байгуулсан гэрээ, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Д гаас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 2 845 000 төгрөг, алданги 1 422 500 төгрөг, нийт 4 267 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 732 500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан талуудын хооронд 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөр зохицуулсан бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг төлөхөөс 134 000 төгрөгийг төлсөн байх тул дутуу 40 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. Зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 83 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О  д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Д гаас зээлийн гэрээний үүрэгт 4 267 500 /дөрвөн сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 732 500 /арван гурван сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А.О  д холбогдох талуудын хооронд 2018 оны 10 сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М.Д гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 000 төгрөгийг улсын  орлогод  тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.Д гаас төлбөл зохих тэмдэгтийн хураамжийн дутуу 40 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 83 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О  д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР