Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Солонго,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, М.Алтанцэцэг, Ц.Одончимэг,

шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, 

Хохирогч Б.Бямба, түүний өмгөөлөгч Я.Батханд,

Хохирогч П.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэндоржийн Ганболд, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Отгонжаргал, Жадамбын Өнөрсайхан нарт холбогдох эрүүгийн 21040691 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Халиуны илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. А овгийн Ц.Г, 1965 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, "Монпасс интернэшнл" ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 8-р байрны 53 тоотод оршин суух,

1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ТЕ65071671.

2. Б овгийн Д.О, 1965 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "О-Кор-Ка" ХХК-нд захирал ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 44-р байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХК65042060.

3. В овогт Ж.Ө, 1963 оны 10 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Стандартчилал хэмжил зүйн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 11 дүгээр байрны 40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЕ63102465.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Ц.Г нь тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Мөн Ц.Г давтан үйлдлээр Д.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн,

Мөн Ц.Г нь 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Мөн Ц.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 08, 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн,

Мөн Ц.Г нь 2008 оны 08 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компаний нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ны нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан 100 сая төгрөгийн зээл банкнаас авах байсан дээр нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээлээ болон П.Ичинхорлоогийн үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг залилан авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Ө нь 2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1-р хорооллын 20-р байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Шүүгдэгч Д.О нь Ц.Гтой бүлэглэн Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерийн ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна, бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан, Ц.Г нь найдвартай, туршлагатай хүн хэмээн иргэн Б.Бямбааг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж, мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 09 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас суллаж өгөлгүй, өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулж иргэн Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн албан тушаалтан хэн боловч хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байгаа. Дараах иргэд, банк, мөрдөн байцаагч, прокурор нарын хууль зөрчсөн буруугаас “Монпасс интернэшнл” ХХК нь Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Жин И Жао” ХХК хохирсон. Үүнээс болж “Монпасс интернэшнл” ХХК нь банкны зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй. Үүнд 2004, 2005 онд “Монпасс интернэшнл” ХХК-тай хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж  2007 онд ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөлтэй жоншны ордод их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэж 2008 онд “Жин И Жао” ХХК-тай ашиглалтын эрх шилжүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр гаргуулсан. Гаргуулж авсан төлбөрөө давхар гэрээ байгуулж захирал Ганболд намайг итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэх огт үндэслэлгүй гэмт хэрэгт гүтгэсэн “Нанжид” ХХК-ийн захирал Нарантуяа, дэд захирал Өлзийсайхан нарын залилан мэхэлсэн үйлдэл. Монгол улсын шүүхийн 2009 оны 696 дугаартай шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж ял завшсан “Нанжид” ХХК-ийн захирал Нарантуяагийн огт үндэслэлгүй гомдлоор 2011 онд Эрүүгийн 21032899 дугаартай хэрэг үүсгэж “Жин И Жао” ХХК-ийн Монгол талын хөрөнгө оруулагч захирал Ганболд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил шалгаж яллан “Жин И Жао” ХХК-ийн ашигт малтмалын 7304А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрх, жонш олборлох борлуулах аж ахуйн үйл ажиллагааг саатуулж. Монгол улсын шүүхийн 2009 оны 696 тоот мөн 2013 оны 1068 тоот шийдвэрүүдийг бусадтай бүлэглэн хууль бус аргаар хүчингүй болгуулсан. Нэр бүхий мөрдөн байцаагч прокурор нарын хууль зөрчсөн үйлдэл, Өнөрсайхантай бүлэглэж иргэн Оюунчимэгийг ятгаж итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 1 дүгээр хорооллын 2 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62,7 мкв талбайтай хоёр өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн хэрэгт ялалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тендерт оролцох зорилгоор Оюунчимэгийг залилж хохироосон зүйл “Монпасс интернэшнл” ХХК-д байхгүй. Тендерийн гэрээ 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж ажил эхэлсэн байх үед Оюунчимэг нь Өнөрсайхантай хамт манай компани дээр хүрч ирээд. Ломбарднаас байр чөлөөлүүлэх тухай ярьж манай компаниас 4 сая төгрөг зээлсэн. Тэр үед Оюунчимэг тендерт оролцох санал тавьж түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Оюунчимэг Хүрэлбаатартай хамт ирж ярьж тохирсны эцэст нотариатаар хамтран ажиллах гэрээг баталгаажуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа энэ дагуу Оюунчимэг Хүрэлбаатар хоёр итгэмжлэл олгож итгэмжлэлийг үндэслэн манай дүү Энхсайханы 3 өрөө байрны хамт Капитал банкинд 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 495 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 3 сарын хугацаатай сарын 2.7%-ийн хүүтэй 87 мянган ам.долларын зээл авсан. Уг зээлээс Оюунчимэг, Хүрэлбаатар нар 10 сая төгрөгийг авсан бусад мөнгийг Онцгой байдлын ерөнхий газрын тендерт зарцуулсан. Оюунчимэг, Хүрэлбаатар нар 10 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөгч 10 сая төгрөг авсан гарын үсгээ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар гарын үсэгт нь шинжээч томилуулах гэхээр мөрдөн байцаагч прокурор нар хүлээн авдаггүй. Завхан аймгийн улсын нөөцийн салбарт нийлүүлсэн тэжээлийн үнэ 127.335.450 төгрөг тус компаний худалдаа хөгжлийн банкин дахь харилцах дансанд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн. Говь-Алтай аймаг руу тэжээл ачих машинууд нь Хөвсгөл аймаг дахь “Алтандуулга” ХХК-аас тэжээл ачихаар урьдчилгаа бензин тээвэр шатахууны урьдчилгааг аваад явчихсан байх үед, худалдаа хөгжлийн банк манай тэжээл ачуулах мөнгийг бид нарт огт мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлснээс болж тэжээлээ ачуулж чадаагүй түүнээс болж тэжээл ачихаар явсан машины урьдчилгаа төлбөр цаг хугацаа алдсанаас алдагдал хүлээсэн. Худалдаа хөгжлийн банкнаас болж зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Капитал банк 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаад 341495 тоот зээлийн гэрээний хүү, алданги нийт 213.364.857 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл гаргаж үүний дагуу Сонгинохайрхан шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. “Монпасс интернэшнл” ХХК шийдвэр гарсны дараа зээлээ төлөх талаар “Нанжид” ХХК-аас 386 тонн жоншийг шаардсан ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл шилжүүлж авахыг шаардсан. Монгол улсын шүүхийн 2009 оны 696 тоот шийдвэрийг биелүүлэхийг шаардсан боловч биелүүлэхгүй явж байсан. “Монпасс интернэшнл” ХХК-аас объект газар шилжүүлж авсан нь иргэн Дуламсүрэн объект газрынхаа мөнгийг шилжүүлж өгөөгүй. Стандарт хэмжил зүйн төвөөс ТЭЦ4-т нийлүүлж байсан 1500 тонн давсны чанарт гарсан маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байснаас болж уг зээлийг төлөх асуудал удааширч хугацаа алдсан. Оюунчимэгт залилуулсан гэж гомдол гаргаж үүний дагуу Чингэлтэй дүүргийн прокурор байсан Бадамханд гэж хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж таслан сэргийлэх арга хэмжээ авч эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн. Үүнээс болж “Монпасс интернэшнл” ХХК-ийн бүх ажил зогсож банкны зээлийг төлөх хугацаа алдсан. 2008 оны 9 дүгээр сард гарсан шүүхийн шийдвэрээр 213.364.887 төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК Оюунчимэг нар хамтарч өөр өөрийн авсан хэмжээнд 2014 онд төлж дуусгаж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж авсан. “Монпасс интернэшнл” ХХК Оюунчимэгтэй гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэрээний үүргээ зөрчсөн худалдаа хөгжлийн банкнаас болж Капитал банкны зээлийг цаг хугацаанд нь төлж чадаагүй. Тухайн үед зориулалтын дагуу ашиглаж байсан зээлээс худалдаа хөгжлийн банк хууль бусаар шилжүүлж авсан энэ нь Улсын Дээд Шүүхээр тогтоогдсон. Капитал банк та нар өөрсдөө учраа ол манайх зээлээ авсан. Бид нар нийлж капитал банкны зээл нэхэмжлэх эрх байхгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа Баяраа, Хосбаяр гэдэг хүмүүс байгаа. Бид нар иргэний журмаар нэхэмжлэл гаргаж яваад Улсын Дээд Шүүхээс худалдаа хөгжлийн банк хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Оюунчимэг, Хүрэлбаатар нарын “Монпасс интернэшнл” ХХК-д олгосон итгэмжлэл хамтран ажиллах гэрээ, капитал банктай байгуулсан зээлийн болон 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 313.364.857 төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК 207.856.622 төгрөг, Оюунчимэг 10.000.000 төгрөг төлж барагдуулсан баримт энэ бол нотариатаар баталгаажуулсан хууль журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр баримт гэж үзэж байгаа. Зээлийн хүү алдангийг “Монпасс интернэшнл” ХХК төлсөн. Хэргийн мөрдөн байцаалт болон хараат бус аудитын шалгалтаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 434 тоот тогтоолоор Капитал банк 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлбөр суутган авсан нь тогтоогдож “Монпасс интернэшнл” ХХК 466 тоот зээлийн гэрээний төлбөрт 4.500.400 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн Оюунчимэгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бямбааг залилан онц их хэмжээний хохирол учруулсан гэж байгаа. Бямбаад итгэл үнэмшил төрүүлж хуурч мэхлэх замаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан зүйл “Монпасс интернэшнл” ХХК-д байхгүй. Итгэмжлэлийг “Монпасс интернэшнл” ХХК-д өгсөн би компанийг төлөөлж байгаа захирал болохоос зээлийг “Монпасс интернэшнл” ХХК авсан. Залилаагүй Бямбаа өөрөө олон жил хамт ажилласан нэг байранд амьдарсан Отгонжаргалд итгэж байна гэж надад хэлээд байраа нэг жилийн хугацаатай 60.000.000 төгрөгийн барьцаанд тавих итгэмжлэлийг “Монпасс интернэшнл” ХХК-д олгосон. Отгонжаргалтай 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 02 тоот баталгааны байгуулсан байсан. Тухайн баталгааны гэрээнд хэрэв мөнгийг төлөхгүй бол Отгонжаргал өөрөө хариуцна гэж иргэний хуулийн заалт бариад баталгааны гэрээ байгуулсан байсан. Банкнаас зээл авахад хугацаа шаардагдаж байсан тул Оюунбилэг нотариатчийн зохих журмын дагуу өөрчлөлт оруулсан итгэмжлэлээр нь “Цорлон зет зет” ХХК-аас 28 сая төгрөгийн зээл авч ашиглаад. Өөрсдийн үйл ажиллагааны орлогоос Отгонжаргал, Бямбаа нарын баталгааны гэрээг үндэслэж бид нар 2008 оны 11 дүгээр сард 28 сая төгрөгийг Отгонжаргалд хүлээлгэж өгсөн. Отгонжаргал 28 сая төгрөг бүрэн хүлээж авсан өөрийнх нь гарын үсэгтэй баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ нь 10 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд байгаа. Мөрдөн байцаалтын шатанд Бямбааг хохироосон гэх үйлдлийг прокурор 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 244 тоот тогтоолоор надад холбогдох хэргээс тусгаарласан. Шүүгч Г.Буяннэмэхийн даргалсан шүүх хуралдаанаас 2013 онд хэргийг буцааж нэгтгэсэн үүнийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа. Учир “Монпасс интернэшнл” ХХК нь “Цорлон зет зет” ХХК-аас авсан зээлээ Бямбаа, Отгонжаргал нарын байгуулсан баталгааны гэрээнд үндэслэж хугацаанаас нь өмнө Отгонжаргалд бүрэн хүлээлгэж өгсөн байхад намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бямбаагийн итгэмжлэл, Бямбаа, Отгонжаргалын нарын хооронд байгуулсан баталгааны гэрээ, нотариатч Оюунбилэгийн итгэмжлэлд өөрчлөлт оруулсан үйлдэл, Отгонжаргалын мөнгө хүлээж авсан баримт энэ бүгд хууль ёсны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр баримтууд. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож Отгонжаргалтай бүлэглэж Бямбааг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэргээс тусгаарлаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Энхсайхан нь манай дүү 2008 оны 9 дүгээр сард компанид итгэмжлэл олгосон. Оюунчимэгийн байр манай дүүгийн байр 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан. Зээлээ төлж дууссан. Манай дүү Энхсайхан санал гомдол гаргаагүй байхад удаа дараа дуудаж байцааж хохирогчоор тогтоосон. Мөн орон сууцанд нь хүчээр үнэлгээ хийж, үнэлгээний төлбөр гаргуулах дарамт шахалт үзүүлсэн мөрдөн байцаагч прокурор нарын хууль бус үйлдлийг шүүх бүрэлдэхүүнээс анхаарч үзэхийг хүсэж байна.  2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1174 тоот, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн  шүүх хуралдаанд Энхсайхан мэдүүлэхдээ “намайг энэ шүүх хуралдаанд хохирогчоор дуудахад нь би хохирогч гэдгээ мэдсэн. Намайг хохирогч гэж байгааг ойлгохгүй байна. Миний мэдүүлэх зүйл бол 2009 оны 9 дүгээр сард манай гэр бүлийн хүн намайг дуудаж Ганболд анх Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерт оролцох гэж байгаа учир байрны гэрчилгээгээ банкинд тавих эрхийг шилжүүлэх хэрэгтэй байна гэсний дагуу би Ганболд ахад байрны гэрчилгээг тавих эрхийг шилжүүлсэн. 2-3 сарын дараа асуухад тендерийн ажил явагдаж байгаа гэсэн миний байрыг 29.600.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж мэдүүлсэн. Энэ нь 29.600.000 биш Оюунчимэгийн байр гэх мэт зүйл нийлээд 87 мянган ам.доллар тухайн үеийн ханшаар 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энхсайханы энэ байр нь 3 өрөө байр энэ байрыг 29.600.000 төгрөгөөр үнэлж намайг ийм хэмжээний хохирол учруулсан гэж тогтоосон. Энхсайхан цааш мэдүүлэхдээ “Би мөнгө нэхэмжлээгүй байраа алдсанд гомдолгүй, намайг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж шүүхэд 2014 онд мэдүүлж байсан. 2015 онд энэ асуудлаар шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхдөө саяны асуудлыг тавьсан. Хэрэгт намайг буруутан болгох гэж хохирогч нэмж яллаад яллах дүгнэлт үйлдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ичинхорлоогийн үйлдэлд холбогдуулан ярихад Ичинхорлоо мэдүүлэг өгөхдөө зээлээ авах гэж байхад нь урдуур нь ороод зээл авсан мэт мэдүүлэг өгсөн байдаг. Тийм зүйл байхгүй. Ичинхорлоо, Ганбаатар нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны тендерт оролцож  хүүхдийн хичээлийн хэрэглэл нийлүүлэх гэж байна 100.000.000 төгрөгийн зээл авах гэсэн янз бүрийн бичиг баримт шаардаад байна. Зээл авч өгч туслаач гэж анх надад утсаар хэлсэн. Би эхлээд зөвшөөрөөгүй, маргааш нь намайг Улаанбаатар гурилын үйлдвэрээс гараад явж байхад өөрсдөө ирээд ярихдаа. Ганбаатарын хадам ээж болох Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд байсан Болормааг хэлж манай хадам тендерийг нь бид нарт аваад өгчихнө биелүүлэхэд санаа зовох зүйлгүй, банкнаас зээл авах гэсэн бичиг баримт шаардаад байна тийм учраас зээл аваад өг гэж гуйгаад, бид нар хоорондоо ярилцаж байгаад Ичинхорлоо, Ганбаатар нарын санал болгосон хоёр байр, манай компаний эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Орхон суманд байрлалтай 500 га газар зэргийг барьцаалаад 120.000.000 төгрөгийн зээл авъя 20.000.000 төгрөгийг би авна та хоёр 100.000.000 төгрөгөө зарцуул тендерийн гүйцэтгэлээ хийгээд авсан авсан мөнгөө хүү алдангитай нь хариуцаж төлөхөөр тохироод материалаа бүрдүүлээд өгөхөд. Банк 2 байрыг 170.000.000 төгрөгөөр үнэлж 120.000.000 зээл олгох шийдвэр гарч манай компаний эзэмшлийн 500 га газрыг барьцаанд аваагүй. Бид нар “Монпасс интернэшнл” ХХК-ийн нэр дээр 120.000.000 төгрөгийн зээл авсан. Капитал банктай 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай 2.6%-ийн хүүтэй зээл аваад тохирсон ёсоор 100.000.000 төгрөгийг Ичинхорлоо, Ганбаатар нар авч 20.000.000 төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК авсан. Бидний хооронд өөр ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Зээл төлүүлэх мөнгө өгсөн гэж Ичинхорлоо мэдүүлсэн нь үндэслэлгүй зүйл. Би Ичинхорлоогоос мөнгө авч яваагүй зээл авч өгсний дараа Ичинхорлоо намайг хоёр удаа хоолонд оруулж байсан. Гадаад явж ирсэн гээд нэг удаа бэлэг өгсөн тэр нь 7,8 сая төгрөг хүрэх бэлэг байгаагүй. Манай компани тендерийн ажилд алдагдалд орсон Ичинхорлоо яасан гэдгийг мэдэхгүй бид зээлийн төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлээд. Мэдүүлэг өгсөн байгаа Баяраа, Хосбаяр нар Ичинхорлоогийн байр барьцаанд байгаа энэ зээлээс 100.000.000 төгрөгийг Ичинхорлоо авсан гэдгийг мэдэж ойлгосон. Би 20.000.000 төгрөгийг авсан Ичинхорлоо зээлийн хүү төлүүлэх гэж мөнгө өгч байсан зүйл байхгүй би Ичинхорлоогоос тийм мөнгө аваагүй. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдэг талаар нотариатч өөрөө мэдүүлэг өгсөн. Би тухайн үед банкнаас зээл авах гээд бололцоо шаардлага байхгүй байсан. 60.000.000 төгрөгийн зээл авалгүй өөрт хэрэгцээтэй байсан 28.000.000 төгрөгийн зээлийг авч буцааж төлсөн. Нотариатч өөрөө мэдүүлэг өгөөд итгэмжлэлд засвар оруулсан талаар хэлдэг. Миний нотариатч Оюунбилэгийг оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаа нь үүнтэй холбоотой нотариатч байсан бол өөрөө хэлнэ. Прокурор хэрэгсэхгүй болгож компанид учирсан хохирол нэхэмжлээд шүүхийн шийдвэр гарангуут сэргээсэн. 2013 онд Баянгол дүүргийн прокурор Энхтуяа 2012 оны 740 тоот захирамжид заасан ажиллагаа гүйцэд хийгдээгүй гэдэг үндэслэлээр сэргээсэн. 2013 онд сэргээснээс хойш өнөөдрийг хүртэл захирамжид заагдсан ямар ч ажиллагаа хийгдээгүй. 2015 оны давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан үйлдлийг тогтоогоогүй байна гэж бичсэн. Итгэмжлэлийг манай хөрөнгө оруулагч Мяо Юн Ю БНХАУ-ын Эрээн хотод очсон байх үед нь би энд бэлтгээд вагоноор хүнээр өгч явуулаад гарын үсэг зурсан итгэмжлэлийг Амарбаясгалан гэдэг хүн Улаанбаатар хотод авчирч би гүйцэтгэх захирлын хувьд Улаанбаатар хотод тамга дарж өмгөөлөгч Энхтөрт өгч шүүх хуралд оруулсан. Хугацаа сунгасан 2009 оны итгэмжлэл нь бүх хөрөнгө оруулагч нар Монголд ирээд шүүхийн шийдвэрийн ажиллагаа удаашрах нь тодорхой болж хөрөнгө оруулагч нар тодорхойгүй хугацаагаар буцах болсон үед урд нь бэлтгэсэн итгэмжлэлийн он сарыг засаж би бэлтгэж Мяо Юн Ю нь Улаанбаатар хотод гарын үсэг зурж би тамга дарсан. Энэ нь бүх нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Олон улсын гэрээ конвенцийн дагуу баталгаажуулсан бичиг баримт байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсгээр гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Капитал банк шалгалтаар манай нийт зээлээс 35 сая төгрөг завшсан нь тогтоогдсон. Өөрсдөө хүлээн зөвшөөрч зээлээс хасаж өгнө гэсэн. Энэ талаар прокурорт гомдол гаргахад прокурор иргэний хэрэг байна гэж бид нар иргэний журмаар гомдол гаргаж. Иргэний шүүх хууль зөрчсөн үйлдлийг тогтоож хохирлын хэмжээг нь буруу тооцсон учир Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан байгаа. Тухайн шатны шүүх хуралдаан болоогүй байгаа тухайн хурлаас шийдвэр гарахаар 466 тоот зээлийн төлбөр тооцоог дуусгана гэсэн бодолтой байгаа…” гэв.

Шүүгдэгч Ж.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт оролцоогүй өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй гэж үзэж байгаа. Оюунчимэг бид хоёр найзууд би гурван өнчин хүүхэдтэй намайг амьдарлаа яаж авч яваа гэдгийг Оюунчимэг мэдэж байсан. Би нөхрөөсөө үлдсэн мөнгөөр ломбард ажилуулж ашгаар нь амьдардаг байсан. Би Ганболдод мөнгө зээлж, байраа барьцаанд тавих итгэмжлэл гаргаж өгдөг байсан. Түүнээс хамтран ажиллаж тендерт оролцож байгаагүй. Оюунчимэг тендерт оролцмоор байна гэхээр нь би Оюунчимэгт “Ганболд 400 сая төгрөгийн тендер авсан байна” гэж хэлж байсан. Оюунчимэг нь Ганболдыг өмнө нь таньдаггүй байсан гэж худлаа хэлж байна. Ганболдын авсан тендерт оролцох юм бол нөхөртэйгөө ярилцаж байж ороорой гэж хэлэхэд. Нөхөртэйгөө ярилцаж шийдвэр гаргаад Ганболдтой ирж гэрээ хийсэн байсан. Түүнээс Оюунчимэгийг би ятгаж өөрийнхөө байрыг гаргаж авна гэсэн ямар ч ятгалаг байгаагүй. Оюунчимэг Ганболдтой гэрээ байгуулж тендерт оролцсон. Гэрээний нэг заалтад нь намайг хяналт шалгалтыг хийнэ гэж оруулсан байгаа. Гэрээгээ байгуулсны дараа намайг ажил дээрээ байхад Оюунчимэг утсаар яриад “чамайг гэрээний хяналт тавиулахаар оруулчихлаа” гэхээр нь би “тэгж оруулж болдог юм уу” гэж асуусан тэгэхэд болдог юм байна гэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би Ганболдоос “би энэ тендерт ямар хяналт тавих бэ? гэж асуухад” Ганболд “чи манай компаний ажилтан биш санхүүгийн хүн биш чамд хамаагүй гэж” байсан. Тэр даруйд нь Оюунчимэгт хэлсэн. Оюунчимэг би өөрөө уулзана гээд хоёрдугаар гарын үсгийнхээ баталгааг хийж Ганболдтой хамтран ажиллахаар болсон байсан. Өөрийнхөө 3 өрөө байрыг өмнөх тендерт оруулж ашгаа аваагүй байж өөрийнхөө байрыг гаргаж авсан гэдэг. Ганболд итгэмжлэл өгөөд байраа өгчихсөн байсан. Өмнөх тендерт нь хамтран оролцоогүй. Ганболд тендер авна гэхэд нь итгэмжлэл өгчихсөн байсан. Банк хоорондын гүйлгээгээр миний байрны мөнгийг шилжүүлээд авчихсан байсан. Ганболд чиний байр барьцаанаас гарсан гэж хэлэхэд нь тийм үү гэж байсан. Би тэрийг мэдээгүй байсан Оюунчимэг намайг ашиг олж өөрийнхөө байрыг гаргаж авлаа гэж байсан. Капитал банкны мэргэжилтэн Мандалбаярын мэдүүлэг байгаа. Прокуророос намайг Оюунчимэгийн нөхрийнх нь өгсөн мэдүүлгээр намайг гүтгэж байна. Хавтаст хэргийн материал дотор бүх мэдүүлгүүд нь зөрүүтэй байгаа. Өөрсдөө ашиг хонжоо олох гэж гэрээ хийсэн хэрнээ Өнөрсайхан намайг залилсан гэдэг. Энэ асуудал дээр прокурор хяналт шалгалт хийлгүйгээр надад удаа дараа ял өгч байна. Оюунчимэг, Ганболд нараас нэг ч төгрөг аваагүй мөнгө төгрөгөөр хохироогоогүй. Зөвшөөрөхгүй байна…” гэв.

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх Бямбааг Ганболдтой уулзуулахдаа тендерийн ажилд оролцох гэсэн юм 60.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд нотариат дээр итгэмжлэл хийлгэсэн. Тухайн итгэмжлэлийн дагуу банкнаас зээл хөөцөлдсөн боловч 60.000.000 төгрөгийн зээл авахад хугацаа орж байсан. Бямбаа даргад ломбарднаас авах боллоо гээд нотариат Оюунбилэг холбогдох хүмүүстэй нь яриад Бямбаа эгчид хэлээд гэрт нь очиж “Цорлон зет зет” гэх ломбардны хүн гэрт очиж үзээд 28 сая төгрөг өгөх боломжтой юм байна гэсэн. Ганболд зээлээ хөөцөлдөөд 28 сая төгрөгийн хэрэгцээ байсан учраас 28 сая төгрөгийг аваад. Бямбаа эгчтэй анх тохирсон авсан зээлийнхээ 8%-ийг шагнал болгож өгнө гэснийхээ дагуу зээл авсан өдрөө 2.280.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хүлээлгэж өгсөн баримт хэргийн материалд байгаа. 28.000.000 төгрөгөөс 2.280.000 төгрөгийг Бямбаа эгчид өгөөд 25.700.000 төгрөгийг Ганболдоос хүлээж аваад үүнийгээ “Цорлон зет зет” ломбардны хүүнд 1.400.000 төгрөгийг сар бүр төлж байсан. Бямбаатай баталгааны гэрээ хийсэн нь ямар нэгэн байдлаар төлөхгүй асуудал үүсэх юм бол өөрийн биеэр хариуцна гэснийхээ дагуу 32.509.000 төгрөгийг Бямбаа эгчид өгсөн байгаа. “Цорлон зет зет” ломбард бидний хоорондоо таарамжгүй байгааг мэдэж алданги нэмэгдүүлсэн хүү миний өгсөн 5.000.000 төгрөг, сар бүр өгсөн 1.400.000 төгрөгийг тооцолгүйгээр алданги нэмэгдүүлсэн хүний хамтаар 32.509.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд иргэний журмаар хандсан байсан. Батлан дааж гэрээ хийж өөрийн биеэр хариуцна гэсний дагуу эвлэрээд 32.509.000 төгрөгийг Бямбаа эгчид өгсөн. Ийм нөхцөл байдалд орно гэж бодож яваагүй. Ийм зүйлд холбогдож байгаадаа харамсаж байна. Бямбаа эгчид 32.509.000 төгрөгийг өгөхдөө өөрт нь өгсөн 2.280.000 төгрөгийг суутган тооцолгүйгээр өгсөн. Бямбаа эгчийг орон сууцаа зарсныг мэдээгүй. Өөрөө худалдан борлуулж тухайн мөнгийг зарцуулсан байгаа. Шүүхийн шийдвэр, ломбард хоёрт тус тусдана 32 сая төгрөг өгсөн мэтээр ойлгож явдаг нь буруу ойлголт. Иргэний журмаар гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Бямбаа эгчид төлж барагдуулсан. Бямбаа эгчийг залилан мэхлэх санаа байгаагүй. Би өөрийн хувийн цэцэрлэгтээ зарцуулаагүй. Тухайн зээлийн хүүнд өгч байсан. Үнэн зөв шийдэж өгнө үү…” гэв.

Хохирогч Б.Бямбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Отгонжаргалтай Говь ХХК-д олон жил хамт ажилласан. Говийн 44 дүгээр байранд хамт амьдардаг байсан бөгөөд Отгонжаргалынх 2 давхарт 3 өрөө байранд, манайх 5 дугаар давхарт 3 өрөө байранд амьдардаг байсан. 2008 оны 8 дугаар сараас хойш Отгонжаргал байнга уулздаг байсан. Тухайн үед Отгонжаргал надад “гэр бүлийн найзтайгаа хамтарч ашигтай бизнес хийж байгаа. Онцгой байдлын ерөнхий газартай ярьж малын тэжээлийг хөдөө аймгуудад нийлүүлж байгаа энэ ажилд маань онцгой байдлаас мөнгө орж ирэхгүй байгаа учир хоцрогдолтой, мөнгө хэрэгтэй байна. Бид Капитал банкнаас зээл авах гэсэн юм та байрныхаа гэрчилгээг өгч түр туслаач мөнгө орж ирэнгүүт буцааж өгнө. Энэ бол найдвартай ажил баримт бичгээ ашиглуулсны шагналд зээл аваад 8 хувийг нь өгнө байрыг чинь ашигласны шагналыг өгнө” гэж хэд хэдэн удаа гуйж уулзаж байсан. Би гэр бүлийнхэнтэйгээ ярьж байж болно гэж буцааж байсан. Тухайн үед “дүүдээ туслаач ажил саатах гээд байна компаний том захиралтай хамтарч ажиллаж байгаа. Ашигтай ажил хийж байгаа” гээд Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан Ганболд гэдэг хүний гэрээг үзүүлсэн. Энэ гэрээнд төрийн том газрын тамга дарагдсан байсан учир итгэл найдвар төрсөн. Найдвартай ажил хийж байгаа юм гэж бодсоны үндсэн дээр Отгонжаргалд би энэ хүнийг чинь танихгүй чи надад ямар баталгаа өгөх юм бэ? гэж асуухад Отгонжаргал “би өөрөө батлан даана”  гэсэн. Ингээд 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Отгонжаргал надруу залгаж “Мөнгөн завьяагийн хойд талын нотариат дээр Ганболд захирал бид хоёр байна, та гэр бүлийнхээ гишүүдийг аваад ирэх үү гэрээгээ хийе гэсэн. Охин маань сургууль дээрээ байгаа гэхэд би охиныг чинь сургууль дээрээс очоод авчихъя та хүү нөхрөө дагуулаад хүрээд ир гэсний дагуу бид очсон. Очиход Отгонжаргал нь Ганболд гэдэг компаний захирал энэ хүн гэж хэлээд Ганболдыг заасан. Анх удаа тэнд Ганболдтой уулзаж байсан. Отгонжаргал нотариатын хүнтэй харьцаж бичиг баримтыг бүрдүүлээд гарын үсгээ зур гэсний дагуу Отгонжаргалд 3 өрөө байрныхаа гэрчилгээг өгч итгэмжлэл гаргаж өгсөн. Ганболдтой Капитал банкны барьцаанд тавьж 60 сая төгрөгийн зээл авна хугацаанд нь төлнө. Банкны барьцаа болон бусдад дамжуулахгүй гэж нэлээн хэдэн үүрэг хүлээсэн гэрээг байгуулсан. Үүнээс хойш Отгонжаргалтай уулзаж асуухад ажил сайн явж байгаа мөнгө ороод ирэнгүүт таны бичиг баримтыг авч өгнө гэж хэлж байсан. Та надад итгэхгүй байхдаа яадаг юм гээд түүний дагуу 10 дугаар сарын 25-ны өдөр давхар батлан даалтын гэрээ хийсэн. Уг гэрээн дээр Отгонжаргал уг мөнгийг авна хариуцна гэсэн зүйл байгаагүй. Ганболдыг хугацаанд нь банкнаас авсан зээл зээлийн хүүг барагдуулна гэж Отгонжаргал давхар үүргийг хариуцна гэж батлан даалтын гэрээн дээр үүрэг авсан. Энэ байрыг чанаргүй зүйл барьцаанд тавиагүй гэдгийг батлан даана гэсэн байсан. Отгонжаргал 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд Ганболд захирал бид хоёр зээлээ авсан гээд байрны гэрчилгээгээ ашиглуулсны шагнал гэж 2.240.000 төгрөг өгсөн. Байрны гэрчилгээгээ нэхэхэд Онцгой байдлын ерөнхий газраас мөнгө ороод ирэхэд өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг. Ингэж явсаар шүүхэд өгөөд 7 жил болж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг манай гэрт ирсэн. Уг бичигт нь танай байрыг дуудлага худалдаанд оруулах гэж байна та ирж уулз гэсэн очоод уулзахад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 730 дугаар шийдвэрээр Ганболдоос “Цорлон зет зет” ломбарднаас 1 сарын хугацаатай авсан 28 сая төгрөгийн зээл зээлийн мөнгөө төлөөгүй. Уг зээлийн барьцаанд манай байр тавигдсан байсан. Уг мөнгө нь 32.399.200 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар гарсан байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Гэрээ хийж үүрэг авчхаад ийм хариуцлаггүй хандаж болохгүй. Банкнаас зээл авах ломбарднаас зээл авахыг хэн ч ялгах байх банкны зээлийн шалгавар өндөр байдаг. Банкнаас зээл авах барьцаанд гэж гэрээн дээр болон итгэмжлэл дээр тусгаж өгсөн байсан. Ямар ч байсан байрны гэрчилгээгээ чөлөөлж авах хэрэгтэй гэж бодож байраа барьцаанд тавьсан. Ганболдын төлөх ёстой 32 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлж байрны гэрчилгээгээ авсан. 2010 оны 10 дугаар сард Ганболд, Отгонжаргал нартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзаж байсан. Та нар мөнгөө төлөхгүй бол байргүй болох гээд байна гэж хэлэхэд. 10 дугаар сарын 10-ны дотор төлнө юу байх вэ гэж байсан. Төлөхгүй явсаар байгаад 2014 оны 10 дугаар сарын 23-ны шүүх хуралдаан дээр Отгонжаргал надад төлсөн. Отгонжаргалын өгсөн мөнгө нь миний мөнгө байсан Ганболд Отгонжаргал нар нэг ч төгрөг барагдуулаагүй явж байгаа. Олох байсан орлогоосоо 3 байр дараалан түрээслэж амьдарсан. Байраа худалдан борлуулсны татварт мөнгө өгсөн. Энэ талаар баримтыг өгье гэж бодож байна. Надад олох байсан орлогоос 36.400.000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь миний гэм хорын хохирол гэж үзэж байгаа. Манай байр хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байдаг. 2010 онд үнэлүүлэхэд 84 сая байсан 2014 онд үнэлүүлэхэд 122 сая болсон. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сард 141.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Би энэ хүмүүсээс орон байр өмчлөх эрхээр хохирсон хохирлоо нэхэмжилж байгаа. Энэ хүмүүс намайг байраа зараад ашигтай ажилласан гэж ярьдаг байрнаас зараад ашигтай ажилласан хүн гэж би сонсож байгаагүй. Одоо үнэлэгдсэн үнэлгээ 141 саяас 84 сая төгрөгийг хасахад 57 сая төгрөг байгаа үүнийг өмчлөх эрхээрээ хохирсон хохирол гэж үзэж байгаа. Ганболд, Отгонжаргал нарын учруулсан 94 сая төгрөг болж байгаа. Ганболд нь надад хамаагүй Отгонжаргал авсан Отгонжаргал төлөх ёстой гэдэг би тэгж бодохгүй байна Ганболд анх гэрээ байгуулсан итгэмжлэл хийлгэж авсан. Энэ хоёр хүн хамтарч надад итгэл төрүүлж орон сууцыг маань бусдад барьцаалуулсан. Ганболд Отгонжаргал нараас орон байр өмчлөх эрх гэм хорын хохирол нийт 94 сая төгрөгийг баримттайгаар нэхэмжилж байна. Би гомдолтой байгаа...” гэв.

Хохирогч П.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2006 оноос найз нөхдийн хүрээнд Ганболдыг таньдаг байсан. Ганболд манай ажил дээр гүйгээд ирдэг хоорондоо мөнгө төгрөг өгч авдаг харьцаатай байсан. 2007 онд манай хүүхэд сургуулиа төгсөөд бизнес эрхлэх гэж банкнаас мөнгө зээлэх талаар ярьж байсан. Банкнаас зээл авч үзээгүй учир ойр орчмын найзууддаа банкнаас хэдэн төгрөг авах гэсэн юм гэдэг зүйлийг ярьж байсан. Ганболд таараад “би аваад өгье хувь хүнд олдодгүй юм компани дээр маш амархан зээл гардаг надад Капитал банкинд таньдаг хүн байгаа. Байрнуудыг чинь компанийнхаа нэр дээр зээлийн барьцаанд тавьж зээл авч өгч тусалъя гэж ярьсан” тэгэхээр гэр бүлийнхэнтэйгээ яриад хоёр байраа тавихаар болоод Ганболдтой уулзахад өөрийгөө 20 сая төгрөг нэмж авна гэж хэлээгүй. Тийм гэрээ хийгээгүй. Гэрээ хийх гээд хүмүүсээ дууд гэхээр  хүү, бэр хоёроо дуудаад байрны гэрчилгээгээ барьж очиж 100 төгрөг авлаа гэж итгэмжлэл хийж өгөөд. Байрыг барьцаалж гарын үсэн зурсан. Банкны зээлийн гэрээг бид нар хараагүй гарын үсэг зураагүй. Ганболдын компанитай гэж мэдэж байснаас биш тендерт ордог гэж харж байгаагүй. Би тендер авдаг хүмүүсийг хулхиддаг гэж мэдээгүй. 9 дүгээр сарын 5-ны өдөр манай хүүхэд банкнаас асуухад банкны ажилтан Ганболд 120 сая төгрөг аваад явсан гэж хэлсэн. Ганболдод хэлэхэд надад 20 сая төгрөг хэрэгтэй болоод 120 сая төгрөгийн зээл авчихсан юм гэж хэлсэн. 20 сая төгрөгөө өөрөө хүү алдангитай хариуцна битгий санаа зөв гэж хэлсэн. 6 сарын хугацаатай айж байсан. 10 дугаар сарын 3-ны өдөр Ганболд ирээд банкны хүүгээ төлөөч гэхэд нь би хэдэн төгрөг юм гэхэд 2.880.000 төгрөг гэсэн. Би ажил ихтэй итгэж байсан учир Ганболдын тушаачих гэж хэлсэн. Түүнээс хойш 2 удаа банкны зээлийн хүүнд бэлэн мөнгө авч явсан. 2009 оны 1 дүгээр сард зээлийнхээ 50 хувийг төлөх гэхэд банкнаас Ганболд хүүнд мөнгө төлөөгүй гэдэг зүйлийг хэлсэн. Түүнээс хойш мэдэж боломжтой бүх мөнгийг хийж 1 жил 6 сарын хооронд 5 удаагийн тушаалтаар 100.000.000 төгрөгийг 125.900.000 төгрөг болгож төлсөн. Сүүлд 20 гаран сая төгрөг үлдээд төлөх боломжгүй болонгуутаа гэр бүлээрээ ярилцаж байгаад нэг байраа зараад зарсан мөнгөнөөсөө төлнө гэж ярьсан. Мөнгөө аваад банкин дээр очиход үлдэгдэл таны оногдох 100 сая төгрөгөөс 31 сая төгрөг байна гэж хэлсэн. Түүнийг төлөөд гэрчилгээгээ авах гэхэд Ганболдын 20 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Ганболдтой утсаар ярихад битгий санаа зөв гэж маш их зүйлийг ярьж байсан. Бид нар өөрсдөө төлсөн болохоор энэ хүнд итгэж байсан. Манай хүүхдүүд гадаад улс руу явах болоод байрны гэрчилгээ хэрэг болох бүрт Ганболдоос асуухад дандаа элдэв янзын бичиг баримт үзүүлж байсан. Би байрны гэрчилгээгээ авч чадахгүй уурлаж бухимдаад 2, 3 жил орчим болсон. Манай хүүхдүүд бид нар уулзаад Ганболд ахтай учраа олъё гээд уулздаг Ганболд ямар нэгэн зүйл байнга хэлдэг онцгой байдлаас 400 гаран сая төгрөг авах юм байна гэхэд нь тэгж байгаад төлөх юм байгаа биздээ гэж явсаар байгаад. Банк дуудаад уулзахад 4, 5 хүн байраа алдсан гэж байсан. Ганболд манай байран дээр гарсан өр төлбөрийн талаар 3 шатны шүүхээр явсан талаар бид нарт хэлээгүй. 2014 оны 12 дугаар сард манай нөхөр утсаар залгаад шүүхийн шийдвэрээс байрыг чинь хураана үнэлгээ хийнэ гээд хүн ирчихсэн байна гэж хэлсэн тэгэхэд 89 сая төгрөгийн өр гарчихсан байсан. Ганболд 3 шатны шүүхээр яваад 89 сая төгрөг төлснийхөө дараа байрны гэрчилгээгээ ав гэсэн зүйлийг гаргуулсан байсан. 2014 оноос шүүх цагдаагийн байгууллагаар явж байна. 89 сая төгрөгөөс 31 сая төгрөгийг хасаад одоо 58 сая төгрөгийн өр байгаа. Хохирлыг барагдуулж өгөөч гэдэг зүйлийг хэлдэг. Энэ хэргээс болж надад маш их хэмжээний хохирол учирсан манай нөхөр 2016 оны эхээр нас барсан амьдралдаа ганцаараа болж үлдсэн. Миний хохирлыг барагдуулаад байрны гэрчилгээ аваад өг гэхээр хэрэг хийсэн нь тогтоогдоогүй хүнийг юу гээд байгаа юм гэдэг зүйл Ганболд ярьдаг. 57.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч З.Нарантуяа мэдүүлэхдээ: “... Манай нөхөр бид хоёр ярьж байгаад Ганболдод уг лицензээ худалдъя гэж ярьж тохиролцоод 70 сая төгрөгөөр лиценз шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийгээд 7-8 хоногийн дараа бид нартай өмнө нь хамтарч ажиллаж байсан оросууд Монгол улсын хуулийн дагуу хамтарч ажиллах санал гаргасан. Тэгэхээр нь би гэрээнээсээ татгалзаж ийм хүмүүстэй хамтарч ажиллахаар боллоо гэхэд Ганболд би тэгвэл явдаг замаараа явна гэнэ гээд та нарыг шүүхэд өгнө гэсэн. Тэгээд би Ганболдод чамайг хохироогоогүй. Чи гэрээнээсээ татгалзаж болно ш дээ гэсэн. Би ядаж урьдчилгаа 20 сая төгрөгөө ч аваагүй юм чинь гэж хэлсэн. Тэгээд би нөгөө Оросын Ай Өе Үй гэсэн компанитай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Тэгтэл нөгөө Ганболд манайхтай гэрээ хийчхээд дахин ийм компанитай гэрээ хийсэн байна гээд хэл ам гаргасан. Би ч хуулийн зөвлөгөө авсан ба зөвлөгөө өгсөн хүн маань та өөрөө хууль зөрчсөн явж байна. Танайх хайгуулын эрхтэй ашиглалтын лиценз байна. Түүнийг худалдаж шилжүүлж болохгүй, хамтарч ажиллаж болдог гэдгээ мэдсэн. Тэгээд би дахин бүх зүйлээ нягтлан үзээд өмгөөлөгчтэйгөө зөвлөсөн чинь анхны Ганболдтой хийсэн гэрээн дээр ерөнхий захирал нь байхгүй байхад захирлын төлөөлж зурсан байсан. Түүн дээр зөвхөн ерөнхий захирал Мяо Юн Ю нь гарын үсэг зурах ёстой байсан. Мөн шүүхэд өмгөөлөгчид итгэмжлэл гаргаж өгөхдөө захирал нь байхгүй байхад гарын үсгийг нь дууриалгаад зурчихсан байсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас цагдаагийн байгууллагад энэ баримт нь үнэн эсэхийг шалгуулахаар хандаад байгаа юм. Ганболд 10 хувь эзэмшдэг мөртлөө өөрийгөө захирал гэж гэрээ хийсэн ба Компаний тухай хууль дээр 25 хувиас дээш хувь эзэмшдэг этгээд захирал болох ёстой юм билээ. Тийм учраас улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад ганц ерөнхий захирал нь Мяо Юн Ю нь байсан. Өөр захирал байгаагүй. Өмгөөлөгч Энхтөрт гаргаж өгсөн итгэмжлэл дээр Мяо Юн Ю-н гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Мяо Юн Ю нь Монгол улсад байгаагүй. 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад орж ирээд 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарч явсан байсан...” /1-р хх-142-144/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2960/2961 тоот дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн материалууд нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин Нийслэлийн шүүхийн архив, Нотариатын газар, Голомт банкны архив, Гадаадын хөрөнгө оруулалт Гадаад худалдааны агентлагийн архивт байгаа эх хувь баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ.

Нийслэлийн шүүхийн архивт байх 2008.04.08-ны өдрийн “Итгэмжлэл”,  2009.03.01-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтууд дээр зурагдсан шинжлэгдэж буй БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгүүд нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна.

Нийслэлийн шүүхийн архивт байх 2008.04.08-ны өдрийн “Итгэмжлэл”. 2009.03.01-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтууд дээр зурагдсан шинжлэгдэж буй БНХАУ-н иргэн Мяо Юн Ю-н гарын үсгүүд нь Нотариатын газарт байх 2011.07.06-ны өдрийн “Итгэмжлэл” гэсэн баримтанд зурагдсан гарын үсгүүдтэй тохирохгүй байна.

Нотариатын газарт байх 2011.07.06-ны өдрийн "Итгэмжлэл" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирч байна. Голомт банкны архивт байх 2007.07.25-ны өдрийн гарын үсэг тамганы загвар" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газар байх БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна.

Гадаадын  хөрөнгө  оруулалт,  гадаадын  худалдааны  агентлагийн  архивт байх 2007.07.18-ны өдрийн "Өргөдөл гаргах нь" гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь Голомт банкны архивт, Нотариатын газарт байх БНХАУ-ын иргэн Мяо Юн Ю-гийн зурсан гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй байна...” гэжээ /2-р хх 3-7/.

Монгол улсын Гадаад хэргийн яамны 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 10/1359 тоот албан бичигт:

“Танай компаниас нотариатын үйлдлийн баталгаажуулалттай холбоотой ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан дараах хариуг хүргүүлж байна:

БНХАУ-ын Жөзян мужийн Тайжоу хотын Заньян дүүргийн Дунхай нотариатын газрын нотариатч Ван Сеньмин гэрчилсэн баримт бичгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас баталгаажуулсан бөгөөд үүнийг нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан 2011 оны 5 дугаар сарын 4-нд баталгаажуулсан байна.

Нэг улсын нутаг дэвсгэр дээр үйлдсэн бичиг баримтыг өөр улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэх тохиолдолд тухайн бичиг баримт нь жинхэнэ эсэх, хууль зүйн хувьд хүчинтэй эсэх талаар практикийн болон хууль зүйн эргэлзээ үүсдэг. Энэ эргэлзээг бичиг баримтыг баталгаажуулах замаар арилгадаг.

Олон улсын хэмжээнд өөр улсад хэрэглэх бичиг баримтыг олон улсын зан заншлын хэм хэмжээ болон 1961 онд баталсан Гадаадын албан ёсны бичиг баримтыг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц" буюу олон улсад Апостиль конвенц хэмээн нэрлэгддэг конвенцийн дагуу баталгаажуулдаг. Апостиль конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг Гадаад хэргийн яам, эсхүл тогтсон эрх бүхий байгууллагаас нь баталгаажуулж, Апостиль гэрчилгээ олгодог. Манай яам энэ дагуу Апостиль конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг баталгаажуулж, Апостиль гэрчилгээ олгодог.

Апостиль конвенцид нэгдэн ороогүй улсуудын хувьд олон улсад тогтсон жишиг буюу заншлын хэм хэмжээний дагуу Гадаад хэргийн яам нь өөр улсад хэрэглэгдэх, тухайн улсад үйлдэгдсэн баримт бичгийг баталгаажуулдаг бөгөөд харилцан адилгүй тэмдэглэгээ хэрэглэдэг. Энэ дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын ажилтан БНХАУ-ын Жөзянь мужийн Тайжоу хотын Заньян дүүргийн Дунхай нотариатын газрын нотариатч Ван Сеньмин гэрчилсэн баримт бичгийг баталгаажуулсан байна. Консулын ажилтны энэхүү үйлдэл нь тухайн баримт бичгийг нотариатч Ван Сеньмин гэрчилсэн болохыг нотолж буй үйлдэл болно.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь Улсын Их Хурлын 2002 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Консулын дүрмийн 13.1-д заасны дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын ажилтан БНХАУ-ын Жөзянь мужийн Тайжоу хотын нотариатч Ван Сеньмин гэрчилсэн баримт бичгийг баталгаажуулсан болохыг нотолж консулын баталгаажуулалт хийсэн болно.

Иймд дээр дурдсан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны болон Монгол Улсаас
БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны баримт бичгийн баталгаажуулалт нь олон улсын тогтсон жишгийн дагуу хийгдсэн болно. Эрх зүйн хувьд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын албан тушаалтны баталгаажуулалтыг үндэслэн тухайн баримт бичгийг Монгол Улсад хэрэглэх боломжтой болно. Үүнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны баримт бичгийн баталгаажуулалт голлох ач холбогдолгүй болно” гэжээ /15-р хх 26-27/.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн Цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн БНХАУ-аас эрх зүйн туслалцаа хүсэх тухай албан бичигт:

“Даалгаврыг хүлээн авах байгууллага:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль хяналтын байгууллагад Даалгавар илгээж буй байгууллага:

Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн Цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс:

Хүсэлтийн эрх зүйн үндэслэл: Бид энэхүү хүсэлтийг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээний 2, 3 дугаар зүйл,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тусгай ангийн 398 дугаар зүйлийн 398.1 /Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ/ дэх хэсэгт заасныг үндэслэн тавьж байна.

Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн Цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгзэр хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэн мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн 21040691 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан

Танаас туслалцаа хүсэж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

Энэ хүсэлтийг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д "хэлэлцэн тохирогч хоёр талын эрх бүхий байгууллага энэхүү гэрээнд заасны дагуу иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлнэ" гэсэн бөгөөд уг гэрээний 9 дүгээр зүйлд заасан эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах: шалтгаан үгүй юм.

Мөрдөн шалгах асуудал:

Монгол Улсын иргэн Цэдэндоржийн Ганболд, БНХАУ-ын иргэн Мiao Yun You, Wang Hui, Ying Jin Biao, Jin Lin Xin, нар хамтран Монгол Улсад Жинжижао ХХК-г үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн Жинжижао ХХК-с Монгол Улсын Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Жинжижао ХХК-ний захирал Мiao Yun You-ний гарын үсэг бүхий итгэмжлэлийг 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд шүүхэд гаргаж өгсөн. Уг итгэмжлэлийг үйлдэгдсэн цаг хугацаанд БНХАУ-ын иргэн Мiao Yun You Монгол Улсад байхгүй байсан байна. Уг итгэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд Жинжижао ХХК-ний үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэн Ц.Г хүргүүлсэн.

Монгол Улсын иргэн Ц.Г Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэлдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйл /Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх/-ийг тайлбарлавал:

Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ хуулийн 253.2-т заасан албан тушаалтан хүнд, онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйл /Гэмт хэргийн ангилал/

17.1. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд хөнгөнийг харгалзан гэмт хэргийг

17.1.1 хөнгөн

17.1.2 хүндэвтэр

17.1.3 хүнд

17.1.4 онц хүнд гэж ангилна.

17.3. Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

Ц.Г иргэний шүүх таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамч бүрдүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдан шалгаж байна.

Иймд Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний 2 дугаар зүйлийг үндэслэн та бүхэнд хандан БНХАУ-ын нутаг дэвсгэрт хийгдэх ажиллагааны талаар эрх зүйн туслалцаа хүсэж байна.

Ц.Г нь уг итгэмжлэлийг Жинжижао ХХК-ний захирал Мiao Yun You уг итгэмжлэлд өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг. БНХАУ-н иргэн Мiao Yun You нь өөрөө уг итгэмжлэлийг үйлдсэн гэж БНХАУ-н нотариатын газраар баталгаажуулж баталгааны бичиг ирүүлсэн.

Тавих хүсэлт: Дараах хүсэлтийг биелүүлж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Үүнд:

1. Бүгд Найрамдах Хятад Ард улсын Жөзян мужийн Тайжоу хотын Шүзян дүүрэг Зань Ян Бэй хотхон 59 дүгээр байрны 201 тоотод оршин суух хаягтай. 332601195703161215 дугаарын иргэний үнэмлэхтэй, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Мiao Yun You дараах асуултын дагуу гэрчээр байцаах

1. Та Монгол Улсын иргэн Цэдэндоржийн Ганболд гэж хүнийг таних уу? Ямар холбоотой вэ?

2. Монгол Улсад бүртгэлтэй Жинжижао ХХК-нд Монгол Улсын иргэн Цэдэндоржийн Ганболд ямар албан тушаал эрхэлдэг юм бэ?

3. Жинжижао ХХК-ний захирал Мiao Yun You гээд таны нэрийн өмнөөс 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны 68 тоотод оршин суух, Монгол Улсын иргэн УХ82092118 регистрийн дугаартай Дэмбэрэлсүрэнгийн Энхтөрт Жинжижао ХХК-ний нэрийн өмнөөс Монгол Улсын шүүхэд нэхэмжлэгч этгээдийн бүх эрхийг эдлэх эрх олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Энэ итгэмжлэлийг хэн олгосон юм бэ? Та уг итгэмжлэлийг олгосон уу? 4. Жинижао ХХК-ний захирал Мяо Юнь Юу гээд таны нэрийн өмнөөс 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны 68 тоотод оршин суух, Монгол Улсын иргэн УХ82092118 регистрийн дугаартай Дэмбэрэлсүрэнгийн Энхтөрт Жинжижао ХХК-ний нэрийн өмнөөс Монгол Улсын шүүхэд нэхэмжлэгч этгээдийн бүх эрхийг эдлэх эрх олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Энэ итгэмжлэлийг хэн олгосон юм бэ? Та уг итгэмжлэлийг олгосон уу?

4. Гэрчид 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мiao Yun You Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны 68 тоотод оршин суух, Монгол Улсын иргэн УХ32092118 регистрийн дугаартай Дэмбэрэлсүрэнгийн Энхтөрт тус тус олгосон гэх итгэмжлэлүүдийг гэрчид харуулан уг итгэмжлэлд зурсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү?

5. Таны Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагааг авахад та 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад байгаагүй байдаг. Хэрэв та уг итгэмжлэлийг олгосон бол уг итгэмжлэлийг хаана үйлдсэн юм бэ?

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мiao Yun You-ны гарын үсгийг 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдийн итгэмжлэлд зурсан гарын үсэгтэй харьцуулан шинжилгээ хийх шаардлагатай байх тул Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мiao Yun You-ны 2008, 2009 онуудад гарын үсэг зурж байсан баримтуудыг эх хувиар нь хураан авах, Мiao Yun You-ны гарын үсгийн албадан загварыг авах,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жөзян Тайжоу Дунхай нотариатын газарт 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Жөзян мужийн Тайжоу хотын Шүзян дүүрэг Зань Ян Бэй хотхон 59 дүгээр байрны 201 тоотод оршин суух хаягтай, 332601195703161215 дугаарын иргэний үнэмлэхтэй, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Мiao Yun You-н гаргасан баталгааны бичиг нь үнэн эсэхийг шалгах, баталгааны бичиг байгаа эсэх, байгаа бол түүнийг хуулбарлан ирүүлэх ажиллагааг хийлгэх хүсэлтийг хүргүүлж байна.

Энэхүү даалгаврыг биелүүлэхзд хялбарчлах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жөзян Тайжоу Дунхай нотариатын газарт 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Мiao Yun You-ны гаргасан гэх баталгааны бичгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хүргүүлж байна.

Даалгаврын хариуг Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын Нийслэлийн Цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлэхийг хүсье.

Баталгаа:

Бид танаас энэ хүсэлтийг нууц байлгахыг хүсч байна. Манай даалгавартай холбоотой мэдээлэл, түүний үр дүнг нууцлахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Монгол Улсын Засгийн газар танай улсын Засгийн газарт хариу болгож, ижил төрлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.

БНХАУ-ын Засгийн газраас энэхүү эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийн дагуу ирүүлсэн нотлох баримтыг гагцхүү 21040691 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөх, нотлох баримт цуглуулах. Монгол улсын иргэн Ц.Гын гэм бурууг шүүхийн шатанд авч хэлэлцэх ажиллагаанд ашиглах бөгөөд мөрдөн байцаалтын нууцыг чандлан хадгалах, мөн улс төрийн зорилгоор ашиглахгүй гэдгийг батлаж байна” гэжээ /10-р хх 152-156/.

БНХАУ-ын Хууль зүйн яам, Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон гадаад хэргийн хэлтсээс ирүүлсэн эрх зүйн туслалцаа хүссэн мөрдөн байцаагчийн даалгаврын хариу бичигт:

“Ганболдын нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт эрүүгийн хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн тухай хүсэлтийн хариу

Танай тал "Хятад болон Монгол улсын Иргэний болон Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ"-г үндэслэн Хятадын талаас Ганболдын нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт (Танай талын дугаар:21040691) эрүүгийн хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлттэй танилцлаа. Хүсэлттэй танилцсаны эцэст дараахь хариуг өгч байна. Үүнд:

Танай талын ирүүлсэн материалаас харахад хэргийн байдлыг сайн шалгаагүй байна. Үүнд: Тухайлбал "хуурамчаар баримт бичиг үйлдсэн" гэгдэж буй Монгол Улсын иргэний энэхүү үйлдлийг хэрхэн илрүүлсэн, ямар ноцтой хор хөнөөл учруулсан болон БНХАУ-ын иргэн Мiao Yun You (Мяо Юнь Юу) нь уг хэрэгт ямар нөлөө үзүүлсэн зэрэг асуудлууд болно.

Түүнчлэн "БНХАУ-ын Эрүүгийн хууль"-д заасны дагуу нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх энэ хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй болно. Гэмт хэрэгт буруутгах дээрхи хоёр зарчмыг үндэслэн манай тал танай талын эрүүгийн хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг биелүүлэх аргагүй юм. Иймээс үүгээр уламжлан танай талын хүсэлт болон холбогдох бүх материалыг буцаан олгож байна.

Хүсэлтийг хүлээн авсан байгууллага: БНХАУ-ын Цагдаагийн газар

Хүсэлт илгээсэн байгууллага: Монгол улсын Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Нийслэлийн Цагдаагийн Газрын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс:

Хүсэлт гаргах үндэслэл: Монгол Улс болон БНХАУ-ын хооронд 1989 оны 8 сарын 31-нд байгуулсан "Иргэний болон эрүүгийн хэрэг дээр харилцан хуулийн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний 2 болон 3-р зүйлийн заалт, Монгол улсын Эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шүүхийн шийдвэр гаргуулах тухай хуулийн тусгай бүлгийн 398-р зүйлийн 398.1-д зааснаар "Хэрэв мөрдөн шалгах, шалгах, мөрдөх, турших эд хөрөнгийг саатуулах болон энэ хуульд заасан бусад хуулийн үйл ажиллагаа явуулах бол хуулийн туслалцаа үзүүлэх гэрээ болон Олон улсын гэрээнд заасан дээрхи ажилд харилцан туслалцаа үзүүлнэ " гэж заасныг үндэслэл болгов.

Монгол улсын Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Нийслэлийн Цагдаагийн Газрын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэнгийн өөрийн мөрдөн шалгаж 21040691 дугаар бүхий эрүүгийн хэрэгт туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлт.

Монгол Улсын Эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж шүүхийн шийдвэр гаргуулах тухай хуулийн 16-р бүлгийн 16.1-р зүйлд заасны дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, хуулийн байгууллага нь эрүүгийн хэргийн байдлыг бүхий л талаар бүрэн дүүрэн тодорхойлохын тулд хуульд заасан аливаа арга хэмжээг авч гэм буруутай эсэхийг тогтоох эсвэл сэжигтэн, хариуцагч, гэм буруутайд тооцогдож буй этгээд гэм буруугүй болохыг нотлох, эрүүгийн хэргийн хариуцлагыг хүндрүүлэх эсвэл хөнгөлөх зэрэг үүргийг хүлээнэ.

Энэхүү шаардлагыг Монгол улс болон БНХАУ-ын хооронд 1989 оны 8 сарын 31-нд байгуулсан "Иргэний болон эрүүгийн хэрэг дээр харилцан хуулийн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний 2-р бүлгийн 2.1-р зүйлд зааснаар "Энэ гэрээгээр хэлэлцэн тохиролцсоны дагуу талууд гэрээнд заасан иргэний болон эрүүгийн хэргийн хуулийн туслалцааг харилцан бие биедээ үзүүлнэ." гэсэн заалтыг үндэслэн гаргасан тул энэ гэрээний 9-р зүйлд заасан хуулийн туслалцаа үзүүлэхээс татгалзах шалтгаан үгүй болно.

Мөрдөн шалгах зүйлүүд:

Монгол улсын иргэн Цэдэндоржийн Ганболд, Хятадын иргэн Мiao Yun You, Wang Hui, Ying Jin Biao, Jin Lin Xin нар нь хамтран Монгол улсад "Jin Ji Jao" ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. "Jin Ji Jao" ХХК нь Монгол Улсын нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган улмаар 2008 оны 4 сарын 8 болон 2009 оны 3 сарын 1-нд "Jin Ji Jao" ХХК-ийн ерөнхий захирал Мiao Yun You-ийн гарын үсэг бүхий итгэмжлэлийг Шүүхэд гарган өгчээ. Энэхүү итгэмжлэлийг үйлдэх үед Хятадын иргэн Мiao Yun You нь Монгол Улсад байгаагүй юм. "Jin Ji Jao" ХХК-ийг үүсгэн байгуулагч, Монгол улсын иргэн Ц.Г уг итгэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд хүргэн өгсөн юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай бүлгийн 253-р зүйлийн 253.1-д заасны дагуу Монгол Улсын иргэн Ц.Гын нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа болно.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай бүлгийн 253-р зүйл (Баримт бичиг хуурамчаар үйлдсэн тухай)-ийн заалтуудыг тайлбарлавал:

Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 101-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

253.3.Энэ хуулийн 253.2-т заасан албан тушаалтан хүнд, онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 17-р зүйл. Гэмт хэргийн ангилал:

17.1.Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд, хөнгөнийг харгалзан гэмт хэргийг:

17.1.1.хөнгөн;

17.1.2.хүндэвтэр;

17.1.3.хүнд;

17.1.4.онц хүнд гэж ангилна.

17.3.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

Монгол Улсын иргэн Ц.Г нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай бүлгийн 253-р зүйлийн 253.1-д зааснаар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн тул түүнийг дээрхи гэмт хэргийн сэжигтэн гэж үзэн мөрдөн шалгаж байна.

Иймээс Монгол улс болон БНХАУ-ын хооронд 1989 оны 8 сарын 31-нд байгуулсан "Иргэний болон эрүүгийн хэрэг дээр харилцан хуулийн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний 2-р зүйлийн заалтыг үндэслэн та бүхнээс Хятад улсын хил дотор холбогдох үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн эрх болон туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Г нь "Jin Ji Jao" ХХК-ийн ерөнхий захирал Мiao Yun You нь өөрөө энэ итгэмжлэл дээр гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн байна. Мөн Хятадын иргэн Мiao Yun You өөрөө гарын үсэг зурсан гэх энэ итгэмжлэл зэрэг Хятадын Нотариатын газраар баталгаажуулсан баримтыг бидэнд ирүүлэх хэрэгтэй юм.

Тавих шаардлага:

Та бүхнийг дараахь хүсэлтийг биелүүлэхийг хүсэж байна.Үүнд:

1.Гэрчүүдэд дараахь асуултыг тавьж мэдүүлэг авах хэрэгтэй.

Гэрч нь БНХАУ-ын Жө Жян мужийн Тай Жоу хотын Шү Жян дүүрэг, Зан Янь Бэй хорооллын 59-р байрны 201 тоотод оршин суудаг. Иргэний үнэмлэхний дугаар: 332601195703161215, БНХАУ-ын иргэн Мiao Yun You,

1/.Монгол улсын иргэн Цэдэндоржийн Ганболдыг таньдаг гэсэн. Та түүнтэй ямар холбоотой вэ?

2/.Монгол улсад бүртгэлтэй "Jin Ji Jao" ХХК-д Монгол улсын иргэн Ц.Г нь ямар албан тушаал хашдаг вэ?

3/. "Jin Ji Jao" ХХК-ний нэрийн өмнөөс 2008 оны 4 сарын 8-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7-р хороо, 1-р байрны 68 тоотод оршин суух Монгол улсын иргэн (Регистрийн дугаар: UKH82092118) Дэмбэрэлсүрэн овогтой Энхтөрт тус "Jin JI Jao" ХХК-ийг төлөөлөн Монгол улсын шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгосон байна. Энэ итгэмжлэлийг хэн үйлдсэн бэ? Та энэ итгэмжлэлийг үйлдсэн үү?

4/. Гэрчид 2008 оны 4 сарын 8 мөн 2009 оны 3 сарын 1-ний өдөр БНХАУ-ын иргэн Мiao Yun You нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 7-р хороо, 1-р байрны 68 тоотод оршин суух Монгол улсын иргэн (Регистрийн дугаар: UKH82092118) Дэмбэрэлсүрэн овогтой Энхтөр болон бусад хүнд олгосон 2 хувь бүрэн итгэмжлэлийг үзүүлж түүнээс итгэмжлэл дээрх гарын үсэг таных мөн эсэхийг асуусан уу?

5/. Монгол улсын гаалиар таны нэвтрэх үеийн баримт материалыг харахад 2008 оны 4 сарын 8 болон 2009 оны 3 сарын 1-ний өдөр та Монгол улсад байгаагүй байна. Хэрэв та энэ итгэмжлэлийг үйлдсэн бол хаана үйлдсэн байж таарах вэ?

2. БНХАУ-ЫН иргэн Мiao Yun You -ны гарын үсэг болон 2008 оны 4 сарын 8 мөн 2009 оны 3 сарын 1-ний өдөр итгэмжлэл дээр зурсан гарын үсгийг сайтар харьцуулан үзэх хэрэгтэй юм. Иймээс БНХАУ-ын иргэн Мiao Yun You-ны 2008 болон 2009 онуудад гарын үсэг зурсан бүх баримт бичгийг олж цуглуулан мөн М1ао Үип Үои-аар гарын үсэг албадан зуруулж шинжилгээ хийх хэрэгтэй.

3. 2011 оны 4 сарын 1-ний өдөр БНХАУ-ын Жө Жян мужийн Тай Жоу хотын Дун Хай Нотариатын газарт очиж БНХАУ-ын улсын Жян мужийн Тай Жоу хотын Шү Жян дүүрэг, Зан Ян Бэй хорооллын 59-р байр 2011 тоотод оршин суух ( Иргэний үнэмлэхний дугаар: 332601195703161215) БНХАУ-ын иргэн Мiao Yun You-ны гаргуулахыг хүссэн баталгаа баримт бичиг нь үнэн эсэхийг түүнчлэн үнэхээр баталгаа болох баримт бичиг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.Хэрэв баталгаа болох баримт бичиг байгаа бол та бүхэн бидэнд тус баримт бичгийн хуулбарыг илгээж туслалцаа үзүүлнэ үү.

Та бүхний ажилд тус дөхөм үзүүлэхийн тулд бид БНХАУ-ын иргэн Мiao Yun You 2011 оны 4 сарын 1-ний өдөр БНХАУ-ын Жө Жян мужийн Тай Жоу хотын Дун Хай Нотариатын газарт очиж түүний нотариатаар гаргуулахыг хүссэн баталгаа баримт бичгийн хуулбарыг явуулав.

Та бүхэн хариуг Монгол улсын Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Нийслэлийн Цагдаагийн Газрын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хүргүүлнэ үү.” /10-р хх 135-145/.

Монголын нотариатчдын танхимын 2011 оны 11 сарын 25-ны өдрийн 558 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичигт:

“1. Монгол Улс “Гадаад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” 1961 оны конвенцид 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэгдэн орсон. Энэ конвенцид дэлхийн 70 гаруй улс нэгдсэн байдаг. Конвенцийн 1 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдэл нь албан ёсны баримт бичигт хамаарна. Конвенцид нэгдэн орсон гишүүн орнуудын нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь тухайн улсынхаа гадаад харилцааны яамны Консулын газраар баталгаажин, Апостиль гэрчилгээ олгосноор нөгөө улсад хүчин төгөлдөр баримт бичигт тооцогддог.

2. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна. 16 дугаар зүйлийн 16.3-т “Хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ”, 16.4-т “энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтан энэ хуульд заасан нотариатчийн эрх үүрэг, холбогдох бусад зүйл, заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтны гэрчилсэн баримт бичиг нь нотариатчийн гэрчилсэн баримт бичгийн адил хүчинтэй байна болно” гэжээ  /10-р хх-55/.

Хохирогч Х.Оюунчимэг мэдүүлэхдээ: “...2008 оны 8 дугаар сарын дундуур Өнөрсайхан нь над дээр баруун таван аймгийг хорголжин тэжээлээр хангах 400 сая төгрөгийн тендерт Ганболд ялсан, гурвуулаа хамтарч ажиллах уу, тендер бол ашигтай байдаг юм, яагаад гэвэл энэ тендер бол илүү ашигтай, хорголжин тэжээлээ Оросын Холбооны Улсаас татах учир ашиг өндөр гарч ирнэ. Ганболд бол хүний хувьд итгэлтэй хүн, би олон тендерт хамтарч ажилласан ихэнхдээ байр болон хашаа байшингаа удаа дараа тавьж тендерт оролцдог байсан учир итгэж болно гэсний үндсэн дээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Ганболдын ажлын байр болох "Монпасс" ХХК-ний байранд гэрээг хийсэн. Гэрээ хийлцэхэд Ганболд, Өнөрсайхан бид 3 байлцан гэрээг уншиж танилцсан. Гэрээнд тусгаснаар ажлын гүйцэтгэлийн мөнгөн төлбөрийг шилжүүлэх болон хүлээн авах 1-р гарын үсэг буюу эрхийг Ганболд, 2-р гарын үсэг зурах эрхийг Өнөрсайхан эдэлсэн боловч үүргээ биелүүлээгүй. 2008 оны 12 дугаар сарын 24-нд би Ганболдоос ажлын гүйцэтгэлийн талаар асуухад 1-р хорооллын Өнөр Хаан банкны 217017899.26 төгрөгийн хуулбарыг надад үзүүлээд ийм мөнгө байхад санаа зоволтгүй, байж бай гэхээр нь миний санаа амарсан. Гэтэл 2009 оны 03 дугаар сарын эхээр Ганболдод 2-р гарын үсэг зурах эрхийг би өөрөө эдэлье, Өнөрсайхан үүргээ биелүүлэхгүй байна, гэж хэлэхэд Хаан Өнөр банкинд очиж 2-р гарын үсэг зурах буюу эдлэх гэсэн маягтыг надаар зуруулсан. Тэгээд би 03 дугаар сарын 09-нд очиж дансыг шалгахад 5000 төгрөг болсон байсан. Энэ үеэс би Ганболдоос асууж эхэлсэн чинь 5-н аймгийн гүйцэтгэлээ хангасан, одоо Ховд аймгаас ажил гүйцэтгэсэн гэсэн бичиг ирвэл Онцгой Байдлын Ерөнхий газраас мөнгө аваад бакныхаа өрийг төлж эхэлнэ, санаа зоволтгүй гэх мэтээр асууж сураглахаар болно, чи санаа зоволтгүй гэсэн. Энэ үеэс Капитал банк Ганболдыг шүүхэд өгсөн нь мэдэгдээд намайг асуухаар анхан шатны шүүхэд асуудал явж байгаа, энэ хугацаанд амжуулаад мөнгө хийчихнэ, санаа зоволтгүй гэж байсан боловч 2-р шат нь Нийслэлийн шүүхэд орсон байсан, банкны хүмүүс манай гэрт ирэн Ганболд гэдэг хүн манай банкинд нэг ч төгрөг хийгээгүй, тийм учраас танай байрыг битүүмжлэхээр боллоо. Анхан болон Нийслэлийн шүүхийн шийдвэртэй танилц гэж хэлсэн. Тэр даруй би Ганболдыг дуудан гэрт ирүүлэхэд би давж заалдахад надад хугацаа хэрэгтэй байна, чи надад хугацаа өг, би ийм муухай юм хийхгүй гэж хэлээд Нийслэлийн шүүх, Улсын дээд шүүх зэргээр орон хугацаа хожиж явсан. Тэр хугацаандаа үр тарианы тендерт оролцсон юм шиг байна лээ, энэ тендерээс 38 сая төгрөг орж ирнэ, тэгэхээр өгнө, бас Худалдаа хөгжлийн банкнаас 30-40 сая төгрөг авах ёстой гэж хэлсэн. Жонш олборлох лиценз надад ирнэ шүүхийн шийдвэр гарсан гэж удаа дараа намайг хуурч байсан. Өнөрсайхан бол Ганболд бид хоёрын хийсэн гэрээнд нэг ч төгрөг оруулаагүй, миний хоёр байр болон Ганболдын төрсөн дүүгийнх нь байрны мөнгө оролцсон байдаг. Тендер зарласан газар буюу Онцгой байдлын ерөнхий газраас явуулсан 120 сая төгрөгөөс 32 сая төгрөгийг Өнөрсайхан 3 өрөө байраа чөлөөлсөн байсан. Мөн баруун таван аймгийн нэг буюу Увс аймгийн ажилд оролцон 12 сая төгрөгийн ашгийг өөр дээрээ авсан байснаа надад хэлэлгүй нууж байсныг олж мэдсэн. Гарын үсэг зурж ажлын гүйцэтгэлийн хувьд үйл явцыг надад мэдэгдэж хамтран ажиллана гэж байсан боловч гэрээний нөхцөлд зааснаар хэрэгжилгүй надад мэдэгддэггүй байсан. Миний 2 байр болон Ганболдын төрсөн дүүгийн байр нийт 3 байрыг Капитал банкинд 87.000 долларын барьцаанд тавьсан. ...Өнөрсайханд би их гомдолтой байгаа, Ганболдыг худлаа яриад байдаг өөрийнх нь байрыг хүртэл банкинд алдах гэж байгааг мэдсэн атлаа над дээр Ганболдыг дагуулж ирж худлаа үнэн юм Ганболдын талаар ярьж өөрөө манай байрыг барьцаалуулж банкнаас Ганболдод тендерийн мөнгө босгуулж аваад тендерийн мөнгөнөөс нь эхлээд өөрийнхөө байрыг чөлөөлүүлэх санаа зорилго агуулж байсан юм байна. Эхнээсээ л Ганболд тэр хоёр намайг хууран залилах санаа зорилготой байсан нь сүүлд тодорхой харагдаж байгаа юм аа. Эхэндээ чи санаа зоволтгүй ээ, тендерийн мөнгийг зарцуулалтыг би хянаж байхын тулд чи Ганболдтой гэрээгээ хийхдээ 2-р гарын үсгийг нь би зурж байхаар гэрээ хий гээд тэгж хүртэл гэрээгээ хийсэн. Тэгтэл харин сүүлдээ Өнөрсайхан нь Ганболд намайг халгаахгүй байна аа гээд аажим аажмаар тоглоомоос гарч байгааг нь би сүүлд мэдсэн, яг үнэндээ бол Ганболд гэж хүнийг би танихгүй шүү дээ. Ямар сайн бизнесмен бай, сайн тендерийн ажил хийдэг бай, хүн залилдаггүй хүн бай би огт танихгүй хүнд 2 байраа нэр дээр нь ил итгэмжлэл хийж өгөөд банкинд барьцаанд тавихгүй шүү дээ. Хамгийн гол нь Өнөрсайханд л итгэсний үндсэн дээр л дээрх бүх үйлдлийг хийсэн. ...Ганболдоос энэ 3 жилийн хугацаанд мөнгөө нэхэж хэрүүл хийж явах хугацаанд ажигласан зүйл гэвэл хуулийн цоорхой, хуулийн хугацаа зэргийг маш сайн мэддэг, тэрийгээ ашиглаж бусдыг хохироож хугацаа авч чаддаг юм байна лээ. Энэ хэрэгт бас Бямбаа гэж хохирогч байгаа юм байна лээ, би хэргийн материал танилцаж байхдаа олж мэдсэн Тэр хүнийг Ганболд нь мөн л нөгөө аргаараа Отгонжаргал гэж хүн дунд нь зуучлаад бас итгэлийг нь олоод бас байрыг тавиулаад бас л нөгөө тендер энээ тэрээ гэж итгүүлээд мөнгийг нь байрыг ашиглачихсан тэр үйлдэл дээр Отгонжаргал гэдэг манай үйлдлийн Өнөрсайхан шиг байгаа юм…” /4-р хх 59-60, 63-64/.

Хохирогч Ч.Хүрэлбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2008 оны 09 сард эхнэр Х.Оюунчимэгийн найз гэх Өнөрсайхан нь манай гэрт ирээд баруун таван аймгийг хорголжин тэжээлээр хангах тендерт оролцож байгаа, энэ бол маш ашигтай тендер, би урьд нь хэд хэдэн удаа тендерт хамтран оролцож үзсэн. Ганболд бол найдвартай, миний ашгийг дор дор нь гаргаад өгчихдөг юм гэсний үндсэн дээр Ганболдтой ойролцоогоор 2-3 хоногт ярихад над дээр хүрээд ир гээд "Мон пасс" ХХК дээр очиж уулзахад гэрээг танилцуулаад боломжийн нөхцөлтэй, танай байрыг барьцаанд тавина, та хоёр надад итгэмжлэл бичиж өгсний үндсэн дээр зээл аваад цаашаа тендерт оролцох эргэлт хийх мөнгө гарч ирнэ гэж хэлж байсан. Тэр хамтран ажиллах гэрээнд Ганболд 1-р гарын үсэг, Өнөрсайхан 2 дугаар гарын үсэг зурсан. Тэгээд тендер хийгдэж эхэлсэн.12 сарын үед Ганболд над дээр ирээд бүх ажил сайхан явагдаж байна гээд 214 сая төгрөгийн хуулга үзүүлж байсан. Удалгүй бензиний үнэ өслөө, жаахан асуудалтай, энэ тэр гээд баахан юм яриад байдаг болсон. Сүүлдээ эгч нь гэх Тунгалаг /Капитал банкинд хөрөнгө оруулагч/ гэдэг эмэгтэй хүн бид 2-той уулзаад санаа зоволтгүй бид нар 87.000 ам долларыг буцааж төлнө санаа зоволтгүй гэж байсан. ...Өнөрсайхан нь Ганболдтой хамтарч давс нийлүүлэх тендерт оролцоод 40-50 хувийн ашиг олсон юм, энэ тендер нь ОХУ-аас нийлүүлэх учир зардал хямд ашигтай, үндсэндээ 3 сарын дотор л амжуулаад дуусгачихна гэж хэлсэн. Анхандаа би дургүй байсан л даа, тэгээд бодож бодож гол нь эхнэрийн найз болох Өнөрсайханд итгээд л байраа итгэмжлэл хийж өгч уг тендерийн мөнгийг босгохоор шийдсэн. Тэгээд өөрийнхөө амьдарч байсан Баянгол дүүргийн 6-р хороо Орчлон 46-31 тоот 2 өрөө байр, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 1-р хорооллын 20-111 тоот 1 өрөө байр ингээд нийт 2 байрныхаа нэрийг Ганболд гэгчид нэр дээр нь шилжүүлэн өгч Ганболд нь бас өөрийн төрсөн дүүгийнхээ байр гэх 3 өрөө байр нийт 3 байрыг Ганболдын нэр дээр шилжүүлэн өгч "Капитал" банкнаас 87.000 ам.доллар зээлж авсан байсан. Уг зээлийг 2008 оны 09 сардаа авсан. Тэгээд манай эхнэртэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээнд Өнөрсайхан хяналт тавьж байх журмаар 2-р гарын үсэг зурахаар тусгаж өгсөн байгаа. ...Тэгээд заасан хугацаа болтол чимээгүй байсан, тэгтэл 2009 оны 01 сард банкны мөнгө тушаах хугацаа болоход яасан ийсэн гээд эхнэр араас хөөцөлдөөд асуухад Хаан банкны өөрийн компаний дансан дээрээ байршуулсан 216 сая төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга үзүүлсэн, тэгээд ийм мөнгө байхад яалаа гэж танай байрыг алдах билээ дээ гэж хэлсэн. Тэгээд 2009 оны 03 сарын 02-ны өдөр манай эхнэр, Ганболдыг дагуулаад Хаан банкин дээр 1 сард үзүүлж байсан дансыг нь үзэхэд 110 сая төгрөг байсан, дахиад 2009 оны 03 сарын 09-ний өдөр очсон чинь 5 мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд л асуудал тавиад чи одоо яав ийв гээд асуухад одоо удахгүй Онцгой байдлаас мөнгө орж ирэх гэж байна аа, түр хүлээж бай, маргааш өгнө 7 хоногийн дараа өгнө, одоохон гээд л хугацаа аваад яваад байсан. Ингээд жил гаран болчихсон энэ хооронд 2 байр маань банкинд хураагдах болоод банк нь Ганболдыг нөгөө барьцаанд тавьсан 3 байрыг нь хурааж авах гээд шүүхэд хандахад нь манай байрыг банк хураах гэж байна ш дээ гэхээр зүгээрээ дараагийн шатны шүүхэд нь хандана, дээд шүүх хүртэл давж заалдана, тэгээд хугацаа аваад явж байх хооронд миний мөнгө гарчихна, гэж хэлээд байсан л даа. ...3 жил шахуу цагдаагийн байгууллагаар явж байна. Гэтэл Ганболд Онцгой байдлын ерөнхий газраас 452 сая төгрөг компанийнхаа дансанд шилжүүлээд авчихсан байсан нь бүр баримтаар тогтоогдсон. ...Өнөрсайхан нь энэ хэрэгт Ганболдтой холбоотой гэж үзэж байгаа юм. Өнөрсайхан нь өөрийнхөө байрыг анх бас Ганболдын өмнөөс барьцаанд тавьчхаад тэрийгээ авч чадахгүй болохоор дахин Ганболдод тендерийн мөнгө босгож өгөх гэж манай эхнэр бид 2-т итгэл төрүүлж залилсан байгаа юм аа. Манай байрыг барьцаанд тавьж тендерийн мөнгө босгоод тэгээд тендерээ бүтээгээд урьдчилгаа гэж 40 гаран сая төгрөг Ганболдын дансанд ороод ирсэн байхад нь Өнөрсайханы байрыг барьцаанд тавьсан байсан Капитрон банк нь банк хоорондын гүйлгээ хийгээд авчихсан юм байна лээ тэгээд Өнөрсайханы байр банкнаас чөлөөлөгдсөн. Тийм амжилтгүй үйл ажиллагаа явуулж байгааг Өнөрсайхан мэдсээр атлаа эхнэр бид хоёрт маш их ашигтай мэтээр худлаа ярьж итгүүлж биднийг хуурсан үйлдэл нь Өнөрсайхан хамтран үйлдсэн гэж харагдаж байгаа юм аа…” гэжээ /хх-71, 72-73/.

Ц.Г, Х.Оюунчимэг нарын 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /5-р хх 185-186/,

Баянгол дүүрэг 6 хороо 10 хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 байр 31 тоот 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 25 байр 28 тоот 79.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг 15 хороо 1 хороолол 20 байр 111 тоот 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан тухай барьцааны гэрээ /5-р хх 191-192/.

Хохирогч Б.Бямбаа мэдүүлэхдээ: “...2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт урьд нь "Говь" ХХК-д хамт ажилладаг байсан танил Отгонжаргал нь найз Ганболдын хамт бизнес эрхлэх гэж байгаа юм та надад байраа барьцаанд тавьж тус болооч, банкнаас 60 сая төгрөг авах гэсэн юм гэж хэлэхээр нь би итгэмжлэл хийж өгсөн юм. Тэгээд мөнгө өгснөөс хойш удаа дараа уулзсан боловч жаахан хүлээж байгаач, таныг би орон байргүй болгохгүй гэж хэлж байсан болохоор тайван байж байтал 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний байрыг худалдана гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. Ганболдыг Отгонжаргал надтай танилцуулсан юм, урьд нь таньдаггүй байсан. Ганболд миний байрыг 28 сая төгрөгөнд тавьсан байна, үүн дээр алданги хүүтэйгээ нийлээд 32.339.200 төгрөг болсон байна. Ганболдтой зээлийн гэрээ хийж хамтран өмчлөгчөөр нөхөр хүүхдийнхээ гарын үсгийг зуруулсан. Нөхөр болон хүү, охин нарын хамт Мөнгөн завьяагийн хойд талын нотариатын газар Ганболд, Отгонжаргал нартай цуг хийсэн. Би өөрөө 2010.10.15-ны өдөр таньдаг хүнээс 33 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөнгийг тушааж байраа суллаж авсан. Ганболд, Отгонжаргал нар байрыг минь барьцаанд тавьсан боловч Отгонжаргал мөнгийг авсан гэсэн. ... Манай байранд байдаг Отгонжаргал гэж эмэгтэй 2009 оны 9 дүгээр сард над дээр ирээд эгчээ би Ганболд гэж найзтайгаа хамт Онцгой байдлын ерөнхий газраас зарласан малын хивэг, хорголжин тэжээл зэрэг зүйлүүдийг баруун таван аймагт нийлүүлэх маш ашигтай тендер зарлагдаад манай найз уг тендерийн ажлыг авчихлаа. Тэгээд бид 2 хамтарч хийх гэсэн юмаа тэгтэл тендерийн мөнгө босгох хэрэгтэй болоод байна, би өөрийнхөө байрыг бас зээл аваад барьцаанд тавьсан байгаа тул өөрийнхөө байрыг барьцаанд тавьж болохгүй байнаа. Тиймээс та өөрийнхөө байрыг барьцаалаад банкнаас зээл аваад өгөөч гэж хэдэн өдөр гуйсан юм Тэгээд надад ашгийн 8 хувийг өгнө гэхээр нь Отгонжаргалтай олон жил хамт нэг байгууллагад ажилласан 2-лаа адилхан нэг байгууллагаас байр авсан нэг байранд олон жил хамт амьдарсан арай намайг хуурч мэхлэхгүй байх гэж санаад зөвшөөрөхөөр шийдээд уг байранд хамтран эзэмшигчээр манай гэр бүлийн гишүүд байдаг тул гэр бүлийнхээ хүмүүст Отгонжаргал эгч чинь арай худлаа хэлчихгүй байхаа, хэрвээ яриад байгаа ажил нь бүтчихвэл бидэнд 5 цаас хэрэгтэй юм уу даа оюутны төлбөр хийхээс авахуулаад гэж би гэрийнхээ хүмүүст давхар ятгаж итгүүлээд 2009 оны 9 дүгээр сардаа Отгонжаргал, түүнтэй хамт найз гэх Ганболд нь хамт ирээд, тэгээд банкнаас зээл авах гэж байгаа болохоор би өөрийн байрандаа Отгонжаргалд захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийж өгсөн юм. Тэгэхэд Ганболд нь хамт ирж байсан ба Ганболд нь Отгонжаргалын танд хэлсэн зүйлүүд бол үнэн гээд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерийн гэрээ үзүүлж байсан, уг тендерийн ажлыг манай компани нь хариуцаж хийх гэж байгаа юм аа. Манай компани нь найдвартай гэж хэлж байсан. Тэгээд итгэмжлэл хийгээд өгсөн. Тэгээд сар болоод, 2 сар болоод Отгонжаргал руу утасдаад яасан, юу болж байна гээд асуухаар болоогүй байна, та жаахан хүлээж бай л гэдэг хариу өгдөг байсан. Тэгээд сүүлдээ 7 хоног тутам сүүлдээ бүр өдөр болгон ярьдаг, ярих болгонд янз бүрийн худлаа үнэн юм яриад арга саам хэрэглээд л яваад байдаг байсан. 2010 оны 09 сарын 17-нд байхаа Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас танай байрыг зарах гэж байна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Тэгээд л асуудал буруу тийшээ эргэсэн байна гэж бодоод 2010 оны 10 сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад арга буюу Отгонжаргал, Ганболд нарт хандаж гомдлоо гаргасан. ...Отгонжаргал нь манай байрыг банкинд би хувь хүн юм уу, ломбард юм уу тийм газар тавьсан байсан, тэгээд тэр газар нь хүү болон мөнгөө төлөхгүй болохоор нь шүүхэд өгсөн юм байна лээ. Хэзээ хойно хэргийн материалтай танилцаж байх явцад Отгонжаргал нь зээл авсан газартайгаа гэрээ хийхдээ хугацаандаа мөнгөө төлөхгүй байгаа тохиолдолд уг байрыг зарж болно гээд гэрээ хийсэн байсан. Тэгэхээр анхнаасаа залилах санаа зорилготой байсан юм байна лээ. Би байраа ямар 28 сая төгрөгөнд алдалтай нь биш гэж бодоод хүнээс хүүтэй мөнгө Отгонжаргал, Ганболд хоёрын өмнөөс өөрийнхөө байрыг өөрөө мөнгийг нь төлөөд чөлөөлж авсан. Тэгээд байраа чөлөөлж авчихаад байтал хүнээс хүүтэй авсан зээл маань явж өгч байсан тул Отгонжаргалыг хараад сүүлдээ бүтэхгүй болохоор нь өөрийнхөө байрыг 2011 оны 1 дүгээр сард 84 сая төгрөгөөр зараад хүнээс 32 сая 500 мянган төгрөг авсан чинь хүүтэйгээ нийлээд 37 сая төгрөг болсон байсан. Тэр мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөөр нь одоо байр түрээслээд нөхөр хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Одоо үлдсэн мөнгөөр нь байр авч чадахгүй байна. Өөрийнхөө итгэмтгий, цайлган цагаан сэтгэлийнхээ улмаас орон байрнаасаа хөөгдөж, туугдаж, сүүлдээ орон байраа зарж өөрийнхөө байрыг өөрөө худалдаж авч арга буюу зараад одоо түрээсийн байранд амьдраад эцэст нь орон байраараа тоглуулаад дуусч байна…” гэжээ /4-р хх 66, 68-69/.

“Цорлон зэт зэт” ХХК, Ц.Г нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /5-р хх 238/, Сүхбаатар дүүргийн 2 хороо 5 хороолол 44 байр 13 тоот 42.57 м.кв 3 өрөө байр барьцаалсан тухай барьцааны гэрээ /5-р хх 239/.

Хохирогч Н.Зулаа мэдүүлэхдээ: “...Отгонжаргал эгч бол манай байрны эгч бөгөөд манай ээжтэй хамт ажиллаж байсан. Отгонжаргал эгч манай ээжтэй ярилцаад байрны чинь гэрчилгээг банкинд 28 сая төгрөгний барьцаанд тавиад буцаагаад өгнө гэж хоорондоо ярилцсан байсан. Тэгээд манай ээжээс байрын барьцаанд тавиулах зөвшөөрөл авсан байсан. Дараа нь манай ээж барьцаанд тавьж болно гэсэн итгэмжлэл өгсөн байсан. Манай байр 4 хүний өмчлөлд байдаг. Нэргүй, Бямба, Тулгаа, Зулаа нарын өмчлөлд байдаг…” гэжээ /7-р хх 243/. .

Хохирогч П.Нэргүй мэдүүлэхдээ: “...Одоогоос 5 жилийн өмнө манай эхнэр Бямбаа надад Отгонжаргал манай байрыг барьцаанд тавиад зээл авах гэсэн юм гэхээр нь би эхнэр Бямбаадаа өөрөө мэд гэж хэлээд зөвшөөрсөн. Бямба Отгонжаргал нар Говь компанид хамт ажилладаг байсан. Тэгээд байрыг маань Отгонжаргал барьцаанд тавиад одоог хүртэл өгөхгүй бид нарыг залилаад яваад байна…” гэжээ /7-р хх 246/.

Хохирогч Н.Тулга мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Говь 44-13 тоот бол манай аав Нэргүй, дүү Зулаа, ээж Бямбаа болон миний нэр дээр байдаг юм. Манай байрны 2 давхарт амьдардаг манай ээжийн найз Отгонжаргал байрыг чинь барьцаанд тавиад мөнгийг нь хэрэглэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд намайг хэзээ ч билээ нэг өдөр дуудаад байр барьцаалах гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Манай байрыг банкинд тавина гэж байгаад ломбарданд тавьсан байсан...” гэжээ /7-р хх 248/.

Гэрч Ж.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...Ганболд нь Капитал банкнаас 87.000 ам.доллар буюу 100.6 сая төгрөг Онцгой байдлын ерөнхий газраас тэжээлийн орлогоор 582.8 сая төгрөг нийт 683.5 сая төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ-т 167.0 сая төгрөгийг буцаан татсан, "Капитрон" банкинд Худалдаа хөгжлийн банкны харилцах данснаас 34.9 сая төгрөг зээлд төлсөн, тэжээл нийлүүлэгч компаниудад тэдний нэхэмжлэл болон гэрээний дагуу 273.5 сая төгрөг /дундаж үнээр/ тэжээл худалдан авсан, 9.9 сая төгрөгөөр /хэргийн материалд байгаа баримтаар/ тээврийн хөлс болон шатахууны хөлсөнд төлсөн, бусад зардалд 15.2 сая төгрөг /хэргийн материалд байгаа баримтаар/ төлсөн. Нийт зардал зарлагын дүн 333.5 сая төгрөг зарлагадсан. Орлого зарлагын зөрүү 182.98 сая төгрөг болж байгаа юм. 34.9 сая төгрөг нь тендерийн үйл ажиллагаанаас өмнөх өр байна лээ. Түүнийг Капитрон банк Худалдаа хөгжлийн банкнаас банк хоорондын гүйлгээгээр авсан байсан...” гэжээ /4-р хх 83-84/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 005 тоот дүгнэлтэд:  

“Монпасс интернэшнл" ХХК нь тендерийн ажлаар нийт 683460.6 мянган төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ-т 310 тоот шийдвэрийн дагуу 167034.4 мянган төгрөгийг буцаан шилжүүлснийг хасч тооцоход нийт орлого 516426.2 мянган төгрөг болж байна. Үүнээс гэрээний дагуу тэжээл худалдан авсан төлбөр 403681.9 мянган төгрөг, зээл төлсөн 34915.6 мянган төгрөг, бусад зардалд 25077.1 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Шинжилгээгээр тендерийн ажилд татан төвлөрүүлсэн орлогоос зарцуулалтыг хасахад 52751.4 мянган төгрөгийн үлдэгдэл зөрүү гарч байна” гэжээ /4-р хх 125-127/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 132 тоот дүгнэлтэд:

"Монпасс интернэшнл" ХХК нь тендерийн ажлаар нийт 683460.6 мянган төгрөг татан төвлөрүүлснээс ОБЕГ руу 310 тоот шийдвэрийн дагуу 201263.9 мянган төгрөгийг буцаан шилжүүлснийг хасч тооцоход нийт орлого 482196.7 мянган төгрөг болж байна. Үүнээс гэрээний дагуу тэжээл худалдаж авсан төлбөр 431914.4 мянган төгрөг, зээл төлсөн 34915.6 мянган төгрөг, бусад зардалд 25077.1 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна. Шинжилгээгээр тендерийн ажилд татан төвлөрүүлсэн орлогоос зарцуулалтыг хасахад 9710.5 мянган төгрөгийн үлдэгдэл зөрүү буюу орлогоос илүү зарцуулалттай байна” гэжээ /6-р хх 217-218/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 07 сарын 03-ны өдрийн 141 тоот дүгнэлтэд:

"Мон пасс интернэшнл" ХХК нь 2008 онд 8605.9 мянган төгрөгийн ашигтай, 2009 онд 6753.7 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан байна” гэжээ /8-р хх 74-75/.

Хохирогч Ё.Энхсайхан мэдүүлэхдээ: “...Би нөхөр Ц.Отгонбаатар, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 6 хороо 25 дугаар байрны 28 тоотод оршин суудаг, уг байр нь зөвхөн миний нэр дээр байдаг. Ганболд нь миний нөхөр Отгонбаатарын төрсөн ах нь байгаа юм 2008 оны намар Ганболд намайг дуудаж уулзаад би Онцгой байдлын ерөнхий газраас зарласан тендерт оролцож байгаа, тендерт оролцоход мөнгөний хэрэг гараад байна, зээл авах гэсэн юм чиний байрыг барьцаанд тавиад зээл авах шаардлагатай байна, байрыг чинь удахгүй суллаад өгнө гэхээр нь би Ганболд ахад өөрийнхөө байрыг барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Ганболд ахыг манай байрыг аль банкинд хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд тавьсныг нь мэдээгүй. Итгэмжлэл хийж өгснөөс хойш юу болсныг мэдээгүй. ...2009 оны өвөл Капитал банкнаас намайг дуудахаар нь очиж зээлийн эдийн засагч болон хуульчтай нь уулзсан. Тэгэхэд танай байрыг Ганболд барьцаанд тавьчхаад зээлээ төлөөгүй байгаа. Ганболдын авсан зээлийн хүү авсан зээлийнхээ 50 хувьд хүрсэн учраас зээлийн хүү бодохыг зогсоосон байгаа. Ганболдтой уулзаад байр яагаад чөлөөлж өгөхгүй байгаа юм бэ зээлээ яагаад төлөөгүй юм бэ гэхэд тендерт оролцож байтал үнийн өсөлт гараад ямар ч ашиггүй болсон гэж хэлсэн. Ганболд ах анх надад хэлэхдээ 3 сарын дотор зээлийн барьцаанаас чөлөөлөөд өгчихнө гэж хэлсэн…” гэжээ /9-р хх119/.

Гэрч Д.Баатар мэдүүлэхдээ: “...Манай ОБЕГ-аас зарласан улсын нөөцөд малын тэжээл бэлтгэх НБ 08-03 тоот тендерт "Монпасс" ХХК-тай хамтарч ажилласан Тендерт оролцох шатанд "Монпасс" ХХК шалгарч 2008 оны 06 дугаар сараас эхлэн баруун 5-н аймагт тэжээл нийлүүлэх тендер эхэлсэн. Тендерийн үйл ажиллагааг хуулийн дагуу хугацаандаа явагдаж малын тэжээлээ аймгуудад нийлүүлж байтал "Мон пасс" ХХК-ний захирал Ц.Г манай ОБЕГ-т 1 удаа албан бичгээр хандан "Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан тендерийн үйл ажиллагаа явуулах хугацааг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас хугацаанд нь хариу бичиг хүргүүлсэн. "Мон пасс" ХХК нь тендерийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж 2008 оны12 дугаар сарын дотор дуусгах ёстой ба манай ОБЕГ-аас "Монпасс" ХХК-тай тохиролцсон 452.000 орчим төгрөгөө бүрэн нийлүүлсэн. Тус компанитай хийсэн гэрээний дагуу 1250 тн тэжээл нийлүүлэх ёстойгоос 600 тонн, 224.932.100 төгрөгийн хорголжин 500 тонн хэвэг, нийт 1150 тонн 419.236.600 төгрөгийн тэжээл хүлээлгэн өгсний дагуу дээрхи мөнгийг өгч гэрээг 2009.01.28-ны өдөр дүгнэн 2 тал гэрээнд гарын үсэг зурж акт үйлдсэн юм. Одоо тендерийн үйл ажиллагаа бүрэн дууссан. Харин үлдэгдэл 49.977.000 төгрөгийг Мон пасс ХХК-ийн дансанд гэрээнд заасны дагуу нийлүүлээгүй...” гэжээ /4 хавтаст хэргийн 76-77/.

Хохирогч П.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Найз нөхдийн хүрээгээр танилцаж байсан "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Год 2008 оны 08 сард банкнаас зээл авах тухайгаа ярихад тэр "Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй юу тийм бол манай компаний нэрээр зээл авахад чинь тусална" гэж хэлээд надад итгэл төрүүлсэн Би анх 100 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ганболд "банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, ер нь бол манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих" гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн учир миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020489 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д дүгээр байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008270 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 74 тоот орон сууцнуудыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож Капитал банкаар зээлээ судлуулсан. Ингээд зээлийн гэрээг 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед зээлийн хэмжээ 120 сая төгрөг болж өссөн. Учир шалтгааныг Ганболдоос асуухад "би 20 сая төгрөгийг нь хэрэглээд та нарын зээлээ төлөх хугацаанд найдвартай төлнө, компаниараа зээлийн гэрээ байгуулж байгаа учир ямар ч асуудалгүй" гэж хэлж итгүүлсэн учир би барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21 байрны 9 тоот орон сууцыг 2008 оны 08 сарын 21-ний өдөр зээл авах зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Ц.Год өгсөн. Үүнээс хойш би өөрийн авсан 100 сая төгрөгийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу буюу 2009 оны 1 сарын 20-ны өдөр 59 сая төгрөг, 2009 оны 4 сарын 9-ний өдөр 95 сая төгрөг, 2009 оны 4 сарын 30-ны өдөр 12 сая төгрөгийг тус тус хугацаанд нь хийж байсан. Гэтэл Ганболд 20 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байснаас гадна миний хүү төлөөрэй гэж 2008 оны 10 сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 3-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, мөн 2008 оны 12 сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг Ганболдод өөрт нь бэлнээр хүлээлгэн өгснийг тэр банкинд тушаалгүй хувьдаа хэрэглэсэн байсан. 2010 оны 2 сарын 5-ны өдөр 31.429.076 төгрөгийг Ичинхорлоогоос зээлийн төлбөрийн үлдэгдэл гэж Капитал банкин дахь "Монпасс интернэшнл" ХХК-ийн дансанд шилжүүлснийг Ганболд өөр өр төлбөрөө хаалгасан байсан. Үүнээс хойш Ганболдыг зээлийн үлдэгдлээ төлж орон сууцыг минь барьцаанаас чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэр "улсаас 400 сая төгрөг авахаараа төлнө, энийг авахаараа өнөө маргаашгүй төлнө" гэж хэлээд бичиг цаас хальт үзүүлж байсан тул түүнд итгээд хүлээсэн. Гэтэл 2014 оны 12 сард Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаад очиход Капитал банкны нэхэмжлэлтэй "Монпасс интернэшнл" ХХК-ний хариуцагчтай 89 178.431 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болсон гэж хэлэх үед Ганболдын үйлдлийг мэдсэн. Иймд Ганболд анхнаасаа намайг залилан мэхэлж эд хөрөнгийг маань зээлийн барьцаанд тавьж намайг орон сууцгүй болгож байгаа бөгөөд миний зүгээс өөрт ногдох зээлийг төлбөрийг бүрэн барагдуулж дууссан байхад Ганболд зээлд төлсөн мөнгийг маань өөрийнхөө өөр төлбөрийг хааж хувьдаа ашиглах хэлбэрээр намайг 89.178.431 төгрөгийн өр төлбөрт оруулсанд гомдолтой...” гэжээ /13-р хх-15/.

Хохирогч Б.Ганбаатар мэдүүлэхдээ: “...2008 онд хувиараа хөдөлмөр эрхлэх гэхэд хөрөнгийн үүсвэргүй байсан болохоор 2008 оны 07 сард би Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай ээж Ичинхорлоогийн 3 өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д байрны 9 тоотод байрлах 115 м.кв өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 100 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авах зорилгоор Голомт болон Худалдаа хөгжлийн банкинд хандахад үйл ажиллагаа явуулж байсан бизнесийн түүх байхгүй болохоор зээл олгох боломжгүй харин тодорхой үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн нэр дээр зээл авч болно гэсэн. Энэ талаар ээж Ичинхорлоотой ярилцахад 2008 оны 08 сард ээж Ичинхорлоо Ганболдтой уулзах үедээ зээл авах гэж байгаа талаараа ярьсан бөгөөд тэгтэл Ганболд надад Капитал банкинд таньдаг хүн байгаа зээлийг чинь хурдан найдвартай гаргаад өгнө манай компаний нэр дээр зээлээ авчих. Манай компани нь Капитал банктай олон жил харьцаж байгаа болохоор таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2 2008 оны 08 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах нотариат дээр очиж Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д-9 тоотод байрлах 115 м.кв 3 өрөө орон сууцыг Ганболдын компани болох Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ганболд манай 2 орон сууцыг барьцаалаад Монпасс интернэшнл ХХК-хаа нэр дээр 100 сая төгрөгний зээл авч өгөхөөр болсон юм. 2008 оны 09 сарын 05-наас 07-ны хооронд Капитал банк руу залгаж зээлийнхээ талаар лавлаж асуухад зээл чинь гараад 2-3 хонож байна Монпасс интернэшнл ХХК 120 сая төгрөгний зээл авсан гэсэн. Тэгэхээр би Ганболд ах руу залгаад зээл гараад 2-3 хонож байгаа юм байна ш тээ та ямар учраас 120 сая төгрөгний зээл авсан юм бэ гэж асуухад ахад нь 20 сая төгрөгний хэрэгтэй хэрэгтэй байсан. Ах нь өөрийнхөө авсан 20 сая төгрөг болон түүнд ногдох хүүг цаг хугацаанд нь төлчихнө гэсэн. Та нар 100 сая төгрөгөө цаг хугацаанд нь төлөөрэй гэж хэлсэн. Ганболд зээл авснаас хойш нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байсан бөгөөд Капитал банк манай ээж Ичинхорлоогийн төлсөн мөнгөнөөс нийт 120 сая төгрөгний зээлийн хүү буюу Ганболдын төлөх ёстой байсан мөнгийг хамт суутгаж авч байсан. Ганболд 20 сая төгрөгийн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардахад улсаас удахгүй 400 гаруй сая төгрөг авна энэ мөнгө удахгүй орохоор та нарыг хохиролгүй болгоно гэж хэлээд бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн жоншны уурхайгаа зарах гэж байгаа, Хятадаас хүмүүс ирсэн байгаа тийм болохоор хүлээж бай гэж хэлдэг байсан. Капитал банк Монпасс интернэшнл ХХК-ний нэр дээр авсан 120 сая төгрөгний зээлээс Ганболд 20 сая төгрөгийг манай ээж Ичинхорлоо бид 2 100 сая төгрөгийг авсан гэдгийг мэдэж байсан бөгөөд ээж бид 2-г өөрсдөө ногдох зээлийг төлөөд барагдуулчих гэсний дагуу 2010 оны 02 сарын 05-ны өдөр ээж бид 2 Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв 3 өрөө орон сууцаа зарын дагуу 55 сая төгрөгөөр худалдаж Капитал банкинд өөрсдийн 100 сая төгрөгөнд ноогдох үлдэгдэл төлбөр 31 сая төгрөгийг төлж барагдуулсан. Ганболд ах өөрт ногдох 20 сая төгрөгөө хүүгийн хамт төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг байсан...” гэжээ /13-р хх 199-200/.

Хохирогч Л.Мөнхцэлмэг мэдүүлэхдээ: “...2008 онд манай нөхөр Ганбаатар хувиараа хөдөлмөр эрхлэх гээд арилжааны банкнаас зээл хөөцөлдөж байгаа талаар хэлж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22-74 тоотод байрлах 38 м кв талбайтай хадам ээж Ичинхорлоогийн 3 өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д байрны 9 тоотод байрлах 115 мкв талбайтай 3 өрөө нөхөр Ганбаатар бид 2-н өмчлөлийн байрыг 100 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьж зээл авах гэж байна гэсний дагуу би гарын үсэг зурж байсан. Гарын үсэг зурсан учир нь зээл авахад л гарын үсэг зурах ёстой юм байна гэж бодоод зурсан. Миний хувьд ямар учраас Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэл хийж байгаа талаар сайн ойлгож мэдээгүй, ямар ч байсан Капитал банкнаас манай нөхөр Ганбаатар зээл авах гэж байгаа юм байна гэж ойлгож байсан бөгөөд тухайн үед нотариат дээр ирээд гарын үсэг зурах хэрэгтэй юм байна гэж ойлгож байсан. Миний хувьд Монгол улсад ирснийхээ дараа манай нөхөр бид 2-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 хороо 13 хороолол 21Д байрны 9 тоотод байрлах 115 мкв 3 өрөө орон сууц маань Ганболд гэх хүний буруутай үйлдлээс болж дуудлага худалдаанд орж зарагдахаар болж бидний өмчлөх эрх маань зөрчигдөж өөрийн хөрөнгө болох амьдрах орон сууцаа алдахад хүрээд байгаад гомдолтой байна...” гэжээ /14-р хх 102-104/.

Гэрч Б.Баяраа мэдүүлэхдээ: “...Би 2008-2016 оны нэгдүгээр сарын хооронд Капитал банкны тусгай активын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 01 сараас эхэлж Бишрэлт холдинг ХХК-д хууль эрх зүйн албанд ажиллаж байна. 2009 онд намайг ажилд орох үед төлөгдөх боломжгүй буюу чанаргүй болсон зээл гэж "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ганболд болон иргэн Ичинхорлоо нарын 466 дугаартай зээлийн гэрээг хүлээж авсан. Ганболд нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан байсан бөгөөд харин Ичинхорлоо нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй байдаг юм. Харин зээлийн гэрээн дээр Ичинхорлоогийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Ганболд нь барьцаанд тавьж зээл авсан байсан. 2009-2013 оны хооронд би тухайн гэрээний асуудлыг иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд Ганболдоос 89.178.431 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгуулах хэрэв тухайн мөнгийг төлөхгүй бол барьцаанд байгаа Ичинхорлоогийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж банкийг хохиролгүй болго гэсэн 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 104 дугаартай тогтоол гарсан. 2009 оноос 2012 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээний мөнгийг банкинд төлж байсан. Харин Ганболдоос ямар нэгэн байдлаар мөнгө төлсөн талаар баримт байхгүй. Иргэний хэргийн шүүх дээр Ганболд мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Капитал банкнаас зээл авснаас хойш Ганболд нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Харин Ичинхорлоо хэд хэдэн удаа төлбөр төлж байсан. Гэрээн дээр Ганболд гарын үсэг зурж зээл авсан байлаг ба уг зээл төлөгдөхгүй болохоор барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч Ичинхорлоог иргэний хэргийн шүүхэд өгөх гэхээр зээлийн гэрээн дээр Ичинхорлоо гарын үсэг зураагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан. 2009-2013 онд би Ганболдтой цөөхөн хэдэн удаа уулзаж байсан. Ганболд нь хүний байрыг барьцаанд тавьчхаад өөрөө нэг ч ирж уулзаж байгаагүй, бид нар Ганболдтой уулзах гэж өглөө орой хагас бүтэн сайнд гэрт нь очдог байсан боловч бид нарт олдохгүй байсан. Сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүстэй гэрт нь очиход гэртээ байж таараад Ганболдтой уулзаж байсан. Ичинхорлоо нь банкинд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан байсан учраас байраа банкинд алдахгүй гэсэндээ байнга бид нартай ирж уулзаж байсан. Банкны зүгээс Ичинхорлоод та зээлээ төлөөд баримтаа хадгалж байгаад сүүлд өгсөн баримтаараа Ганболдоос иргэний болон эрүүгийн шугамаараа өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгч Ичинхорлоогоор төлбөрийг төлүүлдэг байсан. Ичинхорлоо нь өөрийн төлсөн мөнгийг дараа нь Ганболд би төлсөн гэж маргалдахаас болгоомжилдог байсан учраас банкинд төлсөн Ичинхорлоогийн мөнгийг өөрийнх нь нэрээр бүртгэж авч баримтан дээр Ичинхорлоо хохирол төлсөн талаар тусгаж өгдөг байсан. Ганболд нь эрүүгийн хэрэг шалгагдаж байгаад хоригдох үед нь ах дүү нараас нь зээлийг нь төлж бусдын байрыг чөлөөлүүлж байсан боловч Ичинхорлоогийн байрыг чөлөөлөөгүй юм. Учир нь Ганболдын чөлөөлсөн байр нь тус тусдаа зээлийн гэрээтэй 3 удаагийн зээл олгосон байр байсан…” гэжээ /14-р хх 105-107/.

Ц Ганболд нь Капитал банктай 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 120 сая төгрөг зээлэхдээ "Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот 115 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22 байр 74 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан "Барьцааны гэрээ" /13-р хх 64-68/.

Иргэний нэхэмжлэгч С.Цэвээнролом мэдүүлэхдээ: “...Манай "Лэндс" ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэнгийн "Шинжилгээ хийлгэх тухай" тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 6 хороонд байрлах 25 байрны 28 тоот 80 мкв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гүйцэтгэсэн. Үнэлгээний дүгнэлт тайлан болох 12 хуудас материалыг ажлын хөлсний 792.000 төгрөгийн нэхэмжлэх маягтын хамт мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батсүрэнд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөрдөн байцаагч Батсүрэн надад хэлэхдээ "ажлын хөлсийг нь хариуцагч хүн болох Ганболдоос гаргуулж өгнө гэж хэлж байсан. Ингээд мөрдөн байцаагч Батсүрэнтэй удаа дараа утсаар ярьж холбогдоход Ганболд нь шүүхээр орж ял шийтгэл эдэлж байгаа тул таны үнэлгээ хийсэн ажлын хөлсийг барагдуулж чадахгүй нь гэж хэлсэн. ... Ганболдтой утсаар ярихад би үнэлгээний хөлс мөнгийг чинь төлж чадахгүй та мөрдөн байцаагч Батсүрэнгээс гаргуулж ав гэж хэлсэн. Одоо Ганболдоос үнэлгээний хөлс болох 792.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэжээ /14-р хх 97-98/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Гыг тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 09 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

Мөн давтан үйлдлээр Д.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зэт зэт” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт “Монпасс интернешнл” ХХК буюу Ц.Г дангаараа оролцон шалгарч, 2008 оны 7 сарын 24-ний өдөр тус газартай гэрээ байгуулсан бөгөөд уг тендерийн ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр Х.Оюунчимэг, Б.Бямбаа нартай бусдаар зуучлуулан итгэмжлэл хийлгүүлэн, тэдгээрийн зөөвшөөрснөөр орон сууцыг нь барьцаалж, зээл авчээ.

Ингэхдээ Ц.Г нь Х.Оюунчимэгтэй 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дээрхи тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж /хх-5 дугаар хавтас185/, уг гэрээгээр Х.Оюунчимэг нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Орчлонгийн 46-4-31 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 20-111 тоот 1 өрөө орон сууцыг тус тус банкны барьцаанд тавьж, “Монпасс интернэшнл” ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх ноогдол ашиг авч ажиллахаар харилцан тохиролцсон, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээг үндэслэн Х.Оюунчимэгийн дээрхи орон сууцнуудыг Ц.Г нь Капитал банкны барьцаанд тавьж 87.000 ам долларын зээл авч тендертээ зарцуулсан байх бөгөөд бараа материалын үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр тус гэрээ нь тодорхой эрсдэлд орсон, иргэний хэрэг маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ц.Г нь мөн Ж.Өтай хамтран ажиллах гэрээ байгуулж /5 дугаар хх170/, Ж.Өы эзэмшлийн Баянгол дүүрэг 6 дугаар бичил хорооллын 12 дугаар хорооны 11 дүгээр байрны 2-40 тоот 3 өрөө орон сууцыг банкинд барьцаалж болох итгэмжлэлийг авч Капитрон банкнаас зээл авсан байх бөгөөд Ж.Ө нь уг зээлийн мөнгө болон тендерийн санхүүжилтээс орж ирсэн мөнгө, Х.Оюунчимэгийн орон сууцнуудыг барьцаанд тавьж авсан 87.000 ам.доллар зэргээс өөртөө ашиглахаар мөнгө аваагүй байна.

Мөн хохирогч Х.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар нь Ж.Өыг “тендерийн мөнгөнөөс авч өөрийнхөө зээлийг хаасан, барьцаа хөрөнгөө чөлөөлсөн гэх гомдол гаргасан боловч Капитрон банкны хэрэг эрхлэх газрын хуульч Б.Мандалбаярын “...Ц.Г Ж.Ө гэх хүний хоёр өрөө байрыг барьцаалж 2007 онд зээл авсан. Зээл хүсэх материал бүрдүүлэхэд хаана ямар банкинд хадгаламж болон харилцах данстай эсэхийг тодруулж авдаг. Ингээд зээлээ төлөхгүй зугтаагаад байсан учир манай банк Худалдаа хөгжлийн банк руу албан тоот явуулж Ц.Гын танай банкин дахь дансанд мөнгө байгаа бол 30 сая төгрөгийг манай банк руу шилжүүлж өгөөч гэсэн бичиг явуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг манай банк руу шилжүүлсэн. “Монпасс интэрнэшнл” ХХК-ийн зээл хаагдан барьцааны зүйлийг чөлөөлж өгсөн., ...Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын банкны тухай хууль тогтоомжийн 10 дугаар зүйл мөн “Монпасс интернэшнл” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу явагдсан. Энэ талаар Ж.Ө мэдээгүй. Зээлийг чөлөөлснийхөө дараа утсаар хэлсэн...” /хх-4 дүгээр хавтас74/ гэх мэдүүлэг, энэ талаар “Монпасс интернэшнл” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд холбогдуулан нийт 75.701.234,43 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх 2009 оны 9 дүгээр сарын 3-ны 1001 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хурал тус тус хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-9 дүгээр хавтас 9-12-23/ Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ж.Өыг өөрийн орон сууцыг чөлөөлөхийн тулд  хохирогч Х.Оюунчимэгийн орон сууцыг барьцаанд тавьсан гэж үзэх боломжгүй юм.

Д.Оын тухайд мөн дээрхи тендерт оролцоогүй, тендерийн мөнгөнөөс авч байгаагүй бөгөөд Ц.Год тендерийн үйл ажиллагааг гүйцэтгэх хөрөнгө бүрдүүлэх, Б.Бямбаад ашиг олоход туслах зорилгоор тэднийг зуучлан танилцуулж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 001 тоот гэрээ байгуулж, түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны “Говь 44” дүгээр байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг Капитал банкнаас авах 60 сая төгрөгийн зээлийн барьцаанд баталгаа болгохоор итгэмжлэл авч харилцан тохиролцсон гэх гэрээний үүргийг /хх-5 дугаар 240/ хангуулахаар баталгааны гэрээг Б.Бямбаатай хийсэн. Улмаар Ц.Г нь уг орон сууцыг “Цорлон Зэт Зэт” ББСБ-д барьцаанд тавьж 28 сая төгрөгийн зээл аваад тендерийн ажилдаа зарцуулж, ажлын гүйцэтгэлийн эхний мөнгө орж ирснээр Б.Бямбаагийн 28 сая төгрөгийг Д.Од өгсөн, Д.О нь уг мөнгийг авснаа хүлээж байгаа боловч түүнийг Б.Бямбаагийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг залилан мэхлэх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үүнээс гадна хохирогч Б.Бямбаа нь өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж, зээлж авсан мөнгийг ОБЕГ-аас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” 452.896.500 төгрөгийн санхүүжилттэй, ажил гүйцэтгэлээрээ санхүүжих тендерт ашиглах талаар мэдэж байсан, тус тендерээс ашиг олох зорилгоор, хоорондоо тохиролцож хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус талаар талууд маргаагүй байна.

Иймд Ж.Ө, Д.Оюунчимэг нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжгүй, тухайн гэмт хэргийн санаа зорилго тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Ж.Ө, Д.О нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Г нь өөрийн дүү Ц.Отгонбаатарын эхнэр Ё.Энхсайханы нэр дээр байдаг БЗД, 6-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж, 25-р байр, 28 тоот, 79,25 мкв талбайтай, /Ү-2204018937 бүртгэлтэй/, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж улмаар барьцаанаас чөлөөлж өгөлгүй 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэх үйлдлийг хохирогч Ё.Энхсайхан хүлээн зөвшөөрөхгүй, бусдад залилуулаагүй болохоо мөрдөн байцаалтын шатанд болон урьд хэлэлцэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан зэрэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа болох нь нотлогдож байна.  Иймд дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин прокуророос Ц.Гыг 2008 оны 8 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компанийн нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална, чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ны нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан банкнаас 100 сая төгрөгийн зээл авч өгөхдөө банкнаас нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээл болон П.Ичинхорлоогийн авсан үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг хуурч авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулсан яллах дүгнэлтээс 8.736.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл П.Ичинхорлоо нь шүүгдэгч Ц.Год 2008 оны 10 сарын 03-ны өдөр 2.880.000 төгрөг, 2008 оны 11 сарын 03-ны өдөр 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 03-ны өдөр 2.880.000 төгрөгийг тус тус өгсөн баримтгүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь дээрх мөнгийг нэхэмжлэхээс татгалзсан тул нийт хохирлын дүнгээс 8.736.000 төгрөгийг хасч, хохирлын хэмжээг 20 сая төгрөгөөр тооцов.

Шүүгдэгч Ц.Г нь 2008 оны 8 сард П.Ичинхорлоогийн хүсэлтээр Капитал банкнаас өөрийн компаний нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр тохиролцсон боловч тус банкнаас 120 сая төгрөгийн зээл авснаас өөртөө 20 сая төгрөг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ичинхорлоогийн “...Найз нөхдийн хүрээгээр танилцаж байсан "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ц.Год 2008 оны 08 сард банкнаас зээл авах тухайгаа ярихад тэр "Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй юу тийм бол манай компаний нэрээр зээл авахад чинь тусална" гэж хэлээд надад итгэл төрүүлсэн Би анх 100 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ганболд "банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, ер нь бол манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой, зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих" гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн учир миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020489 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д дүгээр байрны 9 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008270 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 74 тоот орон сууцнуудыг барьцаалж 100 сая төгрөгийн зээл авахаар тохиролцож Капитал банкаар зээлээ судлуулсан. Ингээд зээлийн гэрээг 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед зээлийн хэмжээ 120 сая төгрөг болж өссөн. Учир шалтгааныг Ганболдоос асуухад "би 20 сая төгрөгийг нь хэрэглээд та нарын зээлээ төлөх хугацаанд найдвартай төлнө, компаниараа зээлийн гэрээ байгуулж байгаа учир ямар ч асуудалгүй" гэж хэлж итгүүлсэн учир би барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21 байрны 9 тоот орон сууцыг 2008 оны 8 сарын 21-ний өдөр зээл авах зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг Ц.Год өгсөн. Үүнээс хойш би өөрийн авсан 100 сая төгрөгийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу буюу 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 59 сая төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 95 сая төгрөг, 2009 оны 4 сарын 30-ны өдөр 12 сая төгрөгийг тус тус хугацаанд нь хийж байсан. Гэтэл Ганболд 20 сая төгрөгийн зээлээ төлөхгүй байснаас...”/13-р хх-15/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Ганбаатарын “...2008 оны 8 дугаар сард ээж Ичинхорлоо Ганболдтой уулзах үедээ зээл авах гэж байгаа талаараа ярьсан бөгөөд тэгтэл Ганболд надад Капитал банкинд таньдаг хүн байгаа зээлийг чинь хурдан найдвартай гаргаад өгнө манай компаний нэр дээр зээлээ авчих. Манай компани нь Капитал банктай олон жил харьцаж байгаа болохоор таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 хороо Мөнгөн завъяагийн хойд талд байрлах нотариат дээр очиж Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22-74 тоотод байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Баянзүрх дүүргийн 6 хороо 21Д-9 тоотод байрлах 115 м.кв 3 өрөө орон сууцыг Ганболдын компани болох Монпасс интернэшнл ХХК-ны нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ганболд манай 2 орон сууцыг барьцаалаад Монпасс интернэшнл ХХК-хаа нэр дээр 100 сая төгрөгийн зээл авч өгөхөөр болсон юм. 2008 оны 9 сарын 5-наас 7-ны хооронд Капитал банк руу залгаж зээлийнхээ талаар лавлаж асуухад зээл чинь гараад 2-3 хонож байна. Монпасс интернэшнл ХХК 120 сая төгрөгийн зээл авсан гэсэн. Тэгэхээр би Ганболд ах руу залгаад зээл гараад 2-3 хонож байгаа юм байна, та ямар учраас 120 сая төгрөгийн зээл авсан юм бэ гэж асуухад ахад нь 20 сая төгрөгийн хэрэгтэй байсан. Ах нь өөрийнхөө авсан 20 сая төгрөг болон түүнд ногдох хүүг цаг хугацаанд нь төлчихнөө гэсэн. Та нар 100 сая төгрөгөө цаг хугацаанд нь төлөөрэй гэж хэлсэн. Ганболд зээл авснаас хойш нэг ч төгрөг Капитал банкинд төлөөгүй байсан бөгөөд Капитал банк манай ээж Ичинхорлоогийн төлсөн мөнгөнөөс нийт 120 сая төгрөгийн зээлийн хүү буюу Ганболдын төлөх ёстой байсан мөнгийг хамт суутгаж авч байсан. Ганболд 20 сая төгрөгийн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг шаардахад улсаас удахгүй 400 гаруй сая төгрөг авна энэ мөнгө удахгүй орохоор та нарыг хохиролгүй болгоно гэж хэлээд бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн., …Ганболд ах өөрт ногдох 20 сая төгрөгөө хүүгийн хамт төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэж хэлдэг байсан...”/13-р хх 199-200/, гэрч Б.Баяраагийн “...намайг ажилд орох үед төлөгдөх боломжгүй буюу чанаргүй болсон зээл гэж "Монпасс интернэшнл" ХХК-ны захирал Ганболд болон иргэн Ичинхорлоо нарын 466 дугаартай зээлийн гэрээг хүлээж авсан. Ганболд нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан байсан бөгөөд харин Ичинхорлоо нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй байдаг юм. Харин зээлийн гэрээн дээр Ичинхорлоогийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Ганболд нь барьцаанд тавьж зээл авсан байсан. Иргэний хэргийн шүүх дээр Ганболд мөнгө төлсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Капитал банкнаас зээл авснаас хойш Ганболд нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. Харин Ичинхорлоо хэд хэдэн удаа төлбөр төлж байсан. Гэрээн дээр Ганболд гарын үсэг зурж зээл авсан байдаг ба уг зээл төлөгдөхгүй болохоор барьцаанд байгаа орон сууцны өмчлөгч Ичинхорлоог иргэний хэргийн шүүхэд өгөх гэхээр зээлийн гэрээн дээр Ичинхорлоо гарын үсэг зураагүй байсан учраас шүүхэд хандах боломжгүй байсан., …Банкны зүгээс Ичинхорлоод та зээлээ төлөөд баримтаа хадгалж байгаад сүүлд өгсөн баримтаараа Ганболдоос иргэний болон эрүүгийн шугамаараа өөрт учирсан хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгч Ичинхорлоогоор төлбөрийг төлүүлдэг байсан. Ичинхорлоогийн мөнгийг өөрийнх нь нэрээр бүртгэж авч баримтан дээр Ичинхорлоо хохирол төлсөн талаар тусгаж өгдөг байсан…”/14-р хх 105-107/ гэх мэдүүлэг, Ц Ганболд нь Капитал банктай 2008 оны 9 сарын 3-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 120 сая төгрөг зээлэхдээ "Баянзүрх дүүргийн 6 хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 21Д байрны 9 тоот 115 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 хороо 12 хороолол 22 байр 74 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан "Барьцааны гэрээ" /13-р хх 64-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд ирүүлэх үед 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Год  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ц.Гыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгө залилан авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тооцсон болно.

Шүүгдэгч Ц.Гоос 20 сая төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэргийн талаар;

Ц.Г нь 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Жи И Жао ХХК-ний шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Учир нь:

Шүүгдэгч Ц.Г нь “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирлын хувьд “Нанжид” ХХК-ны захирал З.Нарантуяатай 2008 оны 3 сарын 18-ны өдөр өдөр “Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай гэрээний нэг тал болж оролцсон бөгөөд уг гэрээний улмаас талуудын маргаантай асуудлаар шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэний хэргүүдэд “Жин И Жао” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэлийг Ц.Г хуурамчаар үйлдэж ашигласан, энэ хэргийн улмаас З.Нарантуяа захиралтай “Нанжид” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Уг асуудлаар “Жин И Жао” ХХК-ний захирал Мяо Юн Ю нь Д.Энхтөрт олгосон 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн итгэмжлэхүүдэд өөрөө гарын үсэг зурсан, мөн Ц.Гыг уг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Нанжид” ХХК-тай байгуулсан 1 дугаар ашигт малтмалын лиценз шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараагийн баталгааны бичгээр илэрхийлсэн, уг баталгааны бичгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны консулын ажилтан Жөзянь мужийн Тайжоу хотын нотариатч Ван Сеньмин баталгаажуулсныг нотолж Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан консулын баталгаажуулалт хийсэн байна.  

Үүнээс гадна шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэх итгэмжлэлүүдэд зурсан гарын үсгийг шинжлэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийн загварыг эх хувиар нь шинжилгээнд ирүүлж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл шинжилгээг хийхэд ашигласан Нотариатын газар, Голомт банкны архив, Гадаадын хөрөнгө оруулалт Гадаад худалдааны агентлагийн архивт байгаа эх хувь баримтууд дээрх гарын үсэг нь өөр хоорондоо тохирохгүй бөгөөд иргэн Мяо Юн Ю-гийнх гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй баримттай харьцуулан шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалтаар цугларсан хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл “Нанжид” ХХК нь энэ үйлдлийн улмаас учирсан хохирлоо тооцож гаргаагүй, шууд учирсан бодит хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэнийг хэрхэн илрүүлсэн, хуурамч итгэмжлэлийн улмаас шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эсхүл хэний хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн болох,  “Нанжид” ХХК-ний захирал З.Нарантуяа нь энэ талаар гомдол гаргавал зохих этгээд мөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй, “Жин И Жао” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Гыг үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгожээ гэж үзэхээр байна. Иймд түүнд холбогдох иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Ө нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.О нийт 151 хоног цагдан хоригдсоныг, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Отгонжаргал, Жадамбын Өнөрсайхан нарт холбогдох хэргийг, мөн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэндоржийн Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгасугай.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Ц.Гыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Гыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.  Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Ц.Г нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Ө нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.О нийт 151 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдан иргэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гоос 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч нь гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.   

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Ж.Ө, Д.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                    Г.БУЯННЭМЭХ

 

                                          Б.ХАЛИУН