Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 

Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 53/ШШ2020/00502 дугаар шийдвэртэй, оршин суух, овогт *******гийн ******* /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй, ны ны эрх хүлээн авагчид холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Барьцааны эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “204 онд Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн газрыг *******ийн ******* итгэмжлэлээр авч анд 3 жилийн хугацаатай барьцаанд тавьж зээл авсан. Банкны барьцаанд тавьсан 3 жилийн хугацаа дууссан учир Ч.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг наас чөлөөлж авах нь зүйтэй гэж үзэж байна. ны зээлийн барьцаанд байгаа дүгээр гудамжны байршилтай 84400430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-600635 дугаартай, газар өмчлөх эрхийн 00020539 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560, метр квадрат талбай бүхий газрыг ны барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлттэй байна....3 жилийн хугацаанд барьцаанд тавьсан. *******гийн *******эс *******ийн *******т олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийн хугацаа нь дууссан. Мөн шүүхийн шийдвэрээр барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гараагүй гэх үндэслэлээр Ч.Бат-Эрдэний газрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: ******* овогтой ******* нь тай 205 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Зээлийн гэрээ 205/529 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай 36,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтай зээлийг авсан. Уг зээлийг авахдаа Чинхүү овогтой Бат-Эрдэнийн өмчлөлийн дүгээр гудамжны байршилтай 84400430 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560, метр квадрат талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-4600635 дугаартай, газар өмчлөх эрхийн 00020539 дугаарын гэрчилгээтэй газрыг 205 оны 5 дугаар сарын -ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр А.*******т олгосон байсан. Үүнийг нь зээлийн барьцаанд барьцаалж авсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....205 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн ЗГ205/529 дугаартай зээлийн гэрээгээр жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй 36,000,000 төгрөгийг зээлдэгч *******ийн ******* нь хамтран зээлдэгч ******* овогтой *******гийн хамт зээлж авсан.... 205 онд 38,995,94 төгрөгийн нэхэмжлэлийг аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Үүнээс 8 сарын хүү буюу 4,089,804 төгрөгийг хасаад 34,906,69 төгрөгөөр ХХК нь ******* овогтой *******тай эвлэрч аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 206 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 86 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан.... дугаар гудамжны 0 байрлах А.*******ын өөрийн өмчлөлийн 885,2 метр квадрат өмчлөх эрхтэй газар, -0 байрлах 52,2 метр квадрат хувийн орон сууц мөн дүгээр гудамжны байршилтай 84400430 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн 560, метр квадрат газар, 4-25 байрлах овогтой гийн 52,6 560, метр квадрат талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавьж зээл авсан....205 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн БГ205/529 дугаартай Барьцааны гэрээгээр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан....Ч.Бат-Эрдэнийн газар дээр барьцаалбар үйлдэгдээгүй. Харин барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа....209 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ны ерөнхийлөгчийн дугаар тоот тушаалаар ХХК-ийг татан буулгах тушаал гарсан. жилийн хугацаатайгаар гэдэг хүнийг эрх хүлээн авагчаар томилсон. 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ны ерөнхийлөгчийн А- дугаартай тушаалаар ХХК-ийн татан буулгах ажиллагаа болон ны эрх хүлээн авагчийг 6 сарын хугацаагаар сунгасан. ХХК-ийн эрх хүлээн авагчаар М.ийг улируулан томилсон байгаа М. буюу ны эрх хүлээн авагч нь барьцаанд байгаа эд хөрөнгийг чөлөөлөх эрхтэй гэжээ.

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 53/ШШ2020/00502 дугаар шийдвэрээр:” . Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60., Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69..2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ны ны эрх хүлээн авагчид холбогдох, дүгээр гудамжны байршилтай, 84400430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-600635 дугаартай, газар өмчлөх эрхийн 00020539 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560, метр квадрат талбай бүхий газрыг ны барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* нь ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймээс ХХК дахь ны хүлээн авагч М. нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69..2-т зааснаар шүүхэд төлөөлөх эрхтэй байна. Харин ******* нь ХХК-д ны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болохоос тухайн ХХК дахь ны эрх хүлээн авагчийн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. ны ны эрх хүлээн авагч гэх албан тушаал байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг  хангаагүй байна.

Тухайлбал, хэргийн 20 дугаар хуудаст авагдсан баримтаар ХХК дахь ны эрх хүлээн авагч нь Мягмарын байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүйгээр тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш *******т нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

Хэргийн 2-23 дугаар хуудаст авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад шүүх баримтыг авч хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь хэргийн жинхэнэ хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон баримт бичиг биш юм.

Мөн шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн, эсхүл үнэлээгүй болох нь тодорхойгүйгээр “*******ийг ны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан” болох нь түүний тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

.   аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 23-ны өдрийн 53/ШШ2020/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, *******ид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 2 дугаар зүйлийн 2., 2.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                                            С.ӨМИРБЕК

 

                                                                                                М.НЯМБАЯР