Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02154

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02266 дугаар шийдвэртэй

Г.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гд холбогдох 15 603 295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Майдри шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Alphard маркийн автомашин худалдан авах зорилгоор 12 000 000 төгрөг зээлсэн. Үүний 7 500 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн данснаас Д.Ган-Эрдэнийн Хаан банкны 5023159048 тоот данс руу “зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн 4 500 000 төгрөгтэй тэнцэх буюу тухайн өдрийн ханш 1 ам.доллар 2 671.79 төгрөг байхад 1 685 ам.долларыг бэлнээр зээлүүлсэн. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш удаа дараа хариуцагчаас мөнгөө шаардсан ч хариу өгөхгүй, фэйсбүүкээр блоклож, утсаа авахгүй болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Г.Б нь 2019 оны 7 дугаар сард Д.Гтэй танилцаж, дотно харилцаатай болсон ба Д.Г хэлэхдээ эхнэр нь байнга шөнө оройн цагаар шоуддаг, өөр хүмүүстэй явалддаг би эхнэрээсээ салж байгаа гэж ярьсан бөгөөд оройн цагаар Б.Баярчимэг рүү залгаж ярихдаа эхнэрийгээ гадуур шоудахаар явчихлаа гэж ярьдаг байсан. Ингэж анхнаасаа эхнэрээсээ ер нь салчихсан байгаа гэж ярьдаг байсан төдийгүй Б.Баярчимэгтэй сууна, амьдарна гэж хэлэхээр нь тухайн үедээ итгэсэн. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Баярчимэг Iphone pro max загварын rap утас худалдан авч Д.Гд бэлэглэсэн. Гар утасны төлбөрт худалдагч Ж.Галдан гэж хүний Хаан банкны 5032655579 тоот данс руу 1 345 ам.долларыг шилжүүлсэн. Тухайн өдрийн ам.долларын ханш 2 679.03 төгрөг байсан буюу 3 603 295 төгрөг болсон. Д.Г нь нэхэмжлэгчийн итгэлийг алдаж, хуурч, мэхэлж гомдоосон тул 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Гд бэлэглэсэн rap утасны үнэ 1 345 ам.доллар буюу 3 603 295 төгрөгийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар буцаан шаардаж байна. Иймд бэлэглэлийг хүчингүй болгож, Д.Гэс 3 603 295 төгрөг нийт 15 603 245  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Гэс 7 500 000 төгрөгийг гаргуулж Г.Бт олгож, Г.Бийн нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 8 103 295 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 235 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож 3 603 295 төгрөгийг гаргуулах нийт 15 603 295 төгрөгийг гаргуулахаар Д.Гэс шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийг өөрийн биеэр гардан авсан ч эсэргүүцээгүй, хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ч ирээгүй. Ийнхүү хариуцагч ямар ч тайлбар гаргаагүй энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчтэй мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, үлдэх 8 103 295 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх “....4 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх Г.Бийн нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдсонгүй” гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотлох баримт болох ба хариуцагч эсэргүүцээгүй, зөвшөөрсөн гэж үзэхээр байсан. Г.Б Д.Гд гар утас авч бэлэглэж, гар утасны мөнгийг шилжүүлсэн баримтаа гарган өгсөн байтал анхан шатны шүүхээс “.... нэхэмжлэгчийг уг мөнгөөр гар утас худалдан авсан, худалдан авсан гар утсыг хариуцагчид бэлэглэсэн гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна” гэжээ. Нэхэмжлэгч тал хариуцагч хариу тайлбараа шүүхэд гарган өгөхгүй байсан учраас аргаа барахдаа хариуцагчтай ярьсан утасны ярианы бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Д.Гэс 15 603 295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг, бэлгэнд өгсөн утасны үнэ 3 603 295 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Д.Г  автомашин худалдан авах зорилгоор 7 500 000 төгрөг, мөн 1685 ам доллартой тэнцэх хэмжээний 4 500 000 төгрөгийг зээлээд эргүүлж төлөөгүй, нэхэмжлэгч намайг гомдоосон учир түүнд гар утас бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гар утасны үнэ 1345 ам доллар буюу 3 603 295 төгрөгийг  гаргуулна” гэж тайлбарласан байна.   

Хэргийн 10 дугаар талд “Хаан банк” ХХК-ийн дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Г.Бээс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5023159048 тоот дансанд “зээл” гэсэн агуулгаар 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг мөнгийг хариуцагч авсанаа үгүйсгээгүй байна. /хх.10/ 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 Нэхэмжлэгч Г.Б зээлийн 4 500 000 төгрөгийг хариуцагч бэлнээр өгсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 Хариуцагч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гар утасны үнэ 3 603 295 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна, харин 1685 ам долларыг надад зээлээгүй, тэмцээнд явахад зарцуул гээд өгсөн” гэсэн тайлбарыг гаргасан.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн тайлбарыг хэргийн нотлох баримтаар үнэлэх бөгөөд хариуцагч Д.Ган-Эрдэнийн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн гар утасны үнэ 3.603. 295 төгрөгийг  гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Д.Гэс 11 103 295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.