Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 02264

 

Б.Аы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02693 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Б.Аы хариуцагч “НШШГГт холбогдох,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “О” ХХК,

шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “О” ХХК-ийн 2 214 000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.Ааас 218 150 000 төгрөгийг гаргуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролдож эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрийг буруугаар ойлгон тайлбарлаж албадан шийдвэр биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж, миний эрхийг зөрчсөн. Миний барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 байрыг хэт үнэгүйдүүлж, бусдад бага хэмжээний мөнгөөр борлуулж, шүүгчийн захирамжид заасан үнийг дүнд хүрээгүй гэх нэхэмжлэгч талын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж байгаад миний зүгээс гомдолтой байна. Учир нь Б.А миний бие "О-ын нэхэмжилсэн 218 150 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэв тогтоосон хугацаа болох 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11а байрны 23 тоот, Ү220028723 улсын бүртгэлийн дугаартай, 000287560 тоот гэрчилгээтэй 58,4 м кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 116 байрны 69 тоот, Ү2203028728 улсын бүртгэлийн дугаартай, 000287562 тоот гэрчилгээтэй 58,4 м кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11а байрны 16 тоот, Ү2203028724 улсын бүртгэлийн дугаартай, 00287561 тоот гэрчилгээтэй 58,4 м кв талбайтай 2 өрөө орон сууцуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “О” ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрсэн тул анхан шатны шүүхээс эвлэрлийг баталж 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1963 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа эхэлсэн. Шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 239 150 000 төгрөгөөс 21 000 000 төгрөгөөс татгалзаж, 218 150 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлөх, хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа орон сууцуудаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 орон сууцыг хуулийн дагуу үнэлгээ хийлгүүлж, дуудлага худалдааг 2 удаа зохион байгуулж, бусдад худалдаж, худалдсан үнийг нэхэмжлэгч тал болох “О” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйгээр гардаг. Энэ асуудлаар “О” ХХК шүүхэд хандсан талаар миний хувьд мэдээгүй ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж, миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн үед миний бие мөнгөний боломжгүйгээс төлбөрөөс бэлнээр мөнгө хийж чадаагүй ба шийдвэр гүйцэтгэгчид барьцаа хөрөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг шийдвэр гүйцэтгэгч утсаар мэдээлсэн тул төлбөр дууссан гэж ойлгож өнөөдрийг хүрсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байх үед төлбөр авагч талаас барьцаа хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдаа явагдсан ажиллагаа дээр ямар нэгэн гомдол гаргаагүйгээс харахад тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамжийг хуулийн дагуу бүрэн хийж дуусгаагүй ба миний өөрийн өмчлөлийн 2 өрөө бүхий 3 орон сууцаар тухайн төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, төлбөр төлөгч миний эрхийг зөрчиж байгаа учир барьцаа хөрөнгө болох 23, 69, 16 тоот 3 ширхэг 2 өрөө орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан байхад “О” ХХК нь дахин төлбөр нэхэмжилж, шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж миний өөр бусад хөрөнгөд халдах болон өмчлөх эрхийг минь зөрчиж байна. Тухайн үед “О” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу барьцаа хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар төлбөр барагдуулах эрх нь байхад түүнийгээ хэрэгжүүлээгүй, мөн хөрөнгийн үнэлгээ, дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргаагүй байдаг ба миний зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд барьцаа хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаа явуулсан талаар тухай бүр гомдол гаргаж байсан болно. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулсан үндэслэлээр дуусгавар болгосон тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаартай шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байдаг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүхийн шүүгчийн захирамжаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заасан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах талаар шүүхийн шийдвэрт заагаагүй байдаг. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа /2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах тохиолдлыг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолоо гаргаснаар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар урамшууллын гэрээгээ байгуулж, урамшууллаа авсан байдаг зэрэг байдлуудыг харгалзан үзэх мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэн, эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангуулж өгөхийг хүсэж байна. Иймд миний 2 өрөө 3 орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, миний өмчлөх эрхэд халдахгүй байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хүсэж байгаа ба шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол зүйл нь барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 орон сууцны үнэлгээг тогтоолгох зорилготой. Барьцаанд байсан орон сууцууд нь 2002 онд ашиглалтад орсон. 2015 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дуудлага худалдаанд орсон 2 өрөө бүхий 3 орон сууцыг анх авахдаа 128 000 000 төгрөгийн үнээр, ашиглалтад ороод 3 жил болж байхад нь худалдаж авсан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлгээ нь 93 000 000 төгрөг байдаг. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хоёр тал харилцан тохиролцоод 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 218 150 000 төгрөгийг хариуцагч тал төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг буруу явуулж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тохиолдлыг заасан. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн 30.1-д заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.5-д зааснаар төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллыг гаргуулахаар заасан. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулах журам, арга, хугацааг зааж болно гэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсанаас болж барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн 2 дугаар шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4198 дугаар шийдвэрээр Б.Ааас 219 398 700 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Ад холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэл барьцаалсан шүүхийн шийдвэрт заагдсан дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгө тус бүр 93 989 900 төгрөгөөр үнэлэгдэж үнэлсэн үнэлгээний 70 хувь болох 65 792 930 төгрөгөөр 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн үнэлгээний 50 хувь болох 994 950 төгрөгөөр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад өмчлөгч Б.А нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өөрийн өмчлөлийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаар шийдвэрээр албадан дуудлага худалдаа явуулах анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа тус газраас дээрх орон сууцнуудыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Б.Оргил дуудлага худалдааны ялагч болж тус бүрийг 49 000 000 төгрөгөөр нийт 147 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсны дагуу уг төлбөрийг төлбөр авагчид шилжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож талуудад мэдэгдэхэд төлбөр авагч “О” ХХК-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэртэй төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 71 485 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөрийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/140 тоот тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэгдээгүй үлдсэн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж гаргуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэсний дагуу тус газраас төлбөр төлөгч Б.Аы өмчлөл эзэмшлийн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү Сүхбаатар дүүргийн иргэний шүүхээс үлдэгдэл төлбөрийг төлбөр төлөгчөөс гаргуулахыг даалгаж шийдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Манай байгууллага хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ явуулдаг. Төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгийг битүүмжилж хураах ажиллагаа явуулсан. Эд хөрөнгийн үнэлгээний хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад үнэлгээг зөв гэж шүүх шийдсэн. Хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хууль зөрчөөгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “О” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. 2 тал тохиролцсон учраас эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Эд хөрөнгүүд нийт 93 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөс манайд төлөх үлдэгдэл төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх талаар заасан байгаа. Нас барсан, ямар нэгэн байдлаар гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх асуудлыг хуульчилсан. Шүүхийн шийдвэрээр баталгаажсан учир энэ тохиолдол хуулийн 30 дугаар зүйлд хамааралгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг нэхэмжлэгч ярьж байна. Тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргахаар захирамжид төлбөр төлөгчөөс мөнгө гаргуул гэж дурдсан. Түүнээс эд хөрөнгө гаргаж төлбөр авагчид олго гэж шийдвэрлээгүй. Эд хөрөнгийг гаргуулахаар заасан гэж шийдвэрийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байхгүй. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг 93 000 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 96 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2 сая гаран төгрөгийн зөрүү байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.4-т зааснаар эд хөрөнгийг үнэлгээний 50 хувиар дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийг үнэгүйдүүлж төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж борлуулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага  гаргасан гуравдагч этгээд “О” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.Ааас тус ББСБ-д нийт 218 150 000 төгрөгийг oлгохоор 102/ШШ2015/04198 дугаарт шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Б.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул тус ББСБ нь хариуцагчтай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Тус ББСБ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах төлбөрт 2 205 000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Б.А нь тус ББСБ-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/2071 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д Энэхүү гэрээний дагуу ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарсан аливаа зардал болон урамшууллын төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг Б.А нь сайн дураар эс биелүүлснээс тус ББСБ-д учирсан гэм хор болох 2 205 000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2 214 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад урамшууллын гэрээ байгуулдаг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар урамшууллын гэрээ байгуулсан. Ажиллагаа бодитоор биелэгдсэн тул 2 205 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн зардалдаа суутгаж аваад үлдсэн мөнгийг манайд шилжүүлсэн. Б.А төлбөрөө сайн дураар биелүүлсэн бол манай байгууллагаас төлбөр гарахгүй байх байсан. Иймд Б.Ааас манай байгууллагад учирсан хохирол 2 205 000 төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2 215 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд “О” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрээр 218 150 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн төлбөрөө төлбөр авагчаас гаргуулдаг байсан тул Б.Ааас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Одоо үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авах талаар зохицуулалт байхгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх албадан ажиллагаа явуулахад урамшууллын зардал гэж байдаг байсан. Түүнийг төлбөр төлөгч төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг баримтлан НШШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ааас гэрээнээс үүссэн хохиролд 2 214 000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд “О” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Ааас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, бие даасан шаардлагатай холбогдуулан “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ааас 50 374 төгрөг гаргуулан гуравдагч этгээд “О” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ааас шинжээчийн зардалд 200 000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд төлүүлж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхийн тухай зааснаас бус мөнгөн төлбөрийн үүргийг барьцааны зүйлээр хангуулах, солих, тооцуулах тухай ойлголт бус юм” гэж дурдсан байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан арга хэмжээ авахыг төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлд санал гаргасан, барьцаа хөрөнгүүд нь төлбөрийг барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний байхад хэт үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаа явуулж, барьцаа хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлснээс болоод төлбөр төлөгч хохирч өнөөдрийн ийм байдал үүсээд байгаа болно. Бид анхан шатны шүүхэд хүсэлт гаргаад барьцаа хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгосон ба барьцаа хөрөнгө болох 2 өрөө бүхий 3 орон сууц нь нэг бүрийн үнэ 96 360 000 төгрөг, нийт 289 080 000 төгрөгийн үнэлгээ гарсан ба төлбөрт төлөхөөр гарсан 218 150 000 төгрөгийг хангалттай төлөх хэмжээний үнэлгээтэй гарсан хэдий ч анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ энэ талаар дурдаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдаж битүүмжлэгдсэн барьцаа хөрөнгийг үнэлсэн 2 хөрөнгөний үнэлгээний компанийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Мөн төлбөр авагч буюу анхан шатны шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/1111112015/04198 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.Ааас 218 150 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаад, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох тогтоол үйлдэж дуусгавар болгосон байдаг. Тухайн үед хэрэгжиж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар “.... урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасны дагуу урамшууллыг хуулийн дагуу төлбөр авагч талаас гаргуулдаг тул уг зардлыг төлбөр төлөгч тал хариуцах үндэслэлгүй байхад олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу дээрх төлбөрийг гаргаж байгаа гэж тайлбарласан хэдий ч хуулиараа бол урамшууллыг төлбөр авагч төлөх хуулийн зохицуулалт байхад шүүх үүнийг хэрэглээгүйн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О” ХХК-ийн хүсэлтээр гуравдагч этгээдээр татан оролцуулж, нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан 2 214 000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаартай хүчин төгөлдөр захирамжаар “О” ХХК нэхэмжилсэн 239 150 000 төгрөгийн 21 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 218 150 000 төгрөгийг хариуцагч Б.А 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, дурдсан хугацаанд хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11а байрны 23 тоот, 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11б байрны 69 тоот, 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11а байрны 16 тоот, 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх.40, 41/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Б.Ад мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх тухай 15/32, 15/33, 15/34 дугаартай тогтоолуудыг үйлдэж, барьцаа хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглож байсан үйл ажиллагаа явуулж байжээ. /1хх.81-90/

Төлбөр төлөгч Б.Аы хүсэлтээр маргааны зүйл болж буй 3 орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгохоор дүгнэлт гаргах шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийг томилсон, тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг тус бүрийн үнийг 93 989  900 төгрөг, нийт 3 орон сууцыг 281 969 700 төгрөгөөр үнэлснийг, төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03607 дугаартай шүүхийн шийдвэрээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/12 тоот үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилон үнэлгээг шинээр тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1218 дугаартай магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01134 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ./1хх.134-149/

НШШГГ 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 17/140 тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.А төлбөг авагч “О” ХХК-д төлбөрөө бүрэн барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцож, төлбөрийн 147 000 000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу 2 205 000 төгрөгийг суутгаж авсан байна.  

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөр авагч “О” ХХК-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  дуусгавар болгосныг эс зөвшөөрч төлөгдөөгүй үлдсэн 71 485 000 төгрөгийг Б.Ааас гаргуулан “О” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж, 3 ширхэг 2 өрөө орон сууцуудыг шүүхийн журмаар үнэлгээг шинжээчээр үнэлүүлэхээр хүсэлт гаргасныг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/04697 тоот шүүгчийн захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 262 тоот шинжээчийн дүгнэлтээр тус орон сууцуудыг тус бүрийн зах зээлийн үнийг 96 360 000 төгрөгөөр үнэлсэн./1хх.247-250 2-1-10/

Харин анхан шатны шүүх гуравдагч этгээд О ХХК-ийн нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2 214 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ хуульд урамшууллын талаар тусгаагүй байх тул энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.