Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Ж.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ирүүлсэн Боржигон овгийн Жаргалсайханы Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 201725031259 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Жаргалсайханы Түвшинжаргал, 1991оны01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид харуул ажилтай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамжны 666 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК91012751.

Холбогдсонхэргийнталаар /Яллахдүгнэлтэндбичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Тнь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамжинд зээлсэн мөнгө өгсөнгүй гэж маргалдан Ш.Лхамдарийн нүүрэн газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оногдуулаха ялыг хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ш.Лхамдарь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүрээр 04 цагийн үед Сурагчийн 17 дугаар гудамжинд машиндаа найз нартайгаа сууж байтал Түвшинжаргал ирээд намайг зээлсэн 80.000 төгрөгөө өгсөнгүй гэж уурласан. Тэгсэнээ цагдаад барьж өгсөн асуудлын улмаас Тулгаболдтой маргалдаад хоорондоо зодолдож байснаа машинд сууж байсан над дээр ирээд ам руу баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний шүднээс цус гараад ам хавдсан...” гэжээ /хх-18/.

              Хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Ж.Түвшинжаргалаас эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн зүйлгүй байгаа. Миний нэг шүд угаараа хугарсан байгаа. Тэр шүдийг янзлахад нэг эмнэлэг 1.500.000 төгрөг болно гэсэн байгаа. Тэр мөнгийг Түвшинжаргалыг өг гэсэн чинь арай үнэтэй байна гээд бид хоёр харилцан тохиролцож хамт өөр эмнэлэгээр явж, шүд хийлгэх үнэ ханш судлаж байгаад гарах эмчилгээний зардал мөнгийг Түвшинжаргал надад өгөхөөр тохирсон байгаа. Одоо надад гомдол санал байхгүй болсон. ...Би дүгнэлттэй танилцсан байгаа. Тухайн үед миний биед учирсан гэмтэлтэй тохирч байна. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй ээ...” гэжээ /хх-19/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 6412 дугаар дүгнэлтэд: 

“1. Ш.Лхамдарь-н биед баруун дээд 1-2, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34, 37/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-47/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Ж.Тнь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамжинд зээлсэн мөнгө өгсөнгүй гэж маргалдан Ш.Лхамдарийн нүүрэн газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Тнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч нь Ш.Лхамдарь нь “...бид хоёр харилцан тохиролцож хамт өөр эмнэлэгээр явж, шүд хийлгэх үнэ ханш судлаж байгаад гарах эмчилгээний зардал мөнгийг Түвшинжаргал надад өгөхөөр тохирсон байгаа. Одоо надад гомдол санал байхгүй болсон...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түвшинжаргалыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Түвшинжаргалд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН